Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 11

 

Б.Эийн нэхэмжлэлтэй, хариуцагч

“ЭДЦС” ТӨХК-нд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2020/01270 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭДЦС” ТӨХК-нд холбогдох ,

 

 “Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 13.001.218.54 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Л.Алтансүхийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн төлөөлөгч Л.Алтансүх нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.Э нь ЭДЦС ТӨХК-д Зуухны цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчнаар ажиллаж байсан ба намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 230 дугаар шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь

 

 

 

хангаж, ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин сарын 684.274.66 төгрөгөөр тооцож 3.052.824 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Одоогоор шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул ажилгүй байсан хугацааны цалин болох 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны 1 жил 7 сар буюу 19 сарын цалинг ЭДЦС ТӨХК-аас нэхэмжилж байна. Нийт 684.274.66*19=13.001.218.54 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд ЭДЦС ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны цалин болох 13.001.218.54 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Э нь “ЭДЦС” ТӨХК-нд холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны 1 жил 7 сарын буюу 19 цалинг буюу нийт 684.274.66 х 19 сар = 13.001218.54 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг Манай компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг 2020 оны 09 сарын 10-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэрийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Тус тайлбараа дэмжиж дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

1. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 сарын 11-ний өдөр 001/ХТ2020/00294 дугаартай тогтоол, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг тус тус үндэслэн Б.Эийн 9909-8769 дугаарын'утас руу 2020 оны 08 сарын 26-ний өдөр утасдан Ажилд эгүүлэн авах тухай тушаал гаргалаа ажилдаа ирж ор гэж мэдэгдсэн. Б.Э 2020 оны 08 дугаар сарын 27-ний өдөр ЭДЦС ТӨХК-ийн Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчнаар ажилдаа орох хүсэлт өгснийг хангаж, 2020 оны 08 сарын 27-ний өдөр ЭДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ажилд эгүүлэн томилох тухай Б/211 тоот тушаал гаргасан. Дээрх тушаалын гарсны дагуу Б.Эт тушаалыг танилцуулах гэж 99098769 дугаарын утас руу нь залгасан боловч, утсаа аваагүй. Эргэж холбогдоогүй. Уг тушаалыг дугтуйлан Орхон аймгийн шуудангийн газраар 2020 оны 08 сарын 28-ний өдөр гэрийн хаягаар хүргүүлсэн. Б.Э нь 5 өдрийн дараа буюу 2020 оны 09 сарын 02-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2020 оны 09 сарын 02-ний өдөр Б/216 тоот тушаал гарган ажлаас чөлөөлсөн. Хэдийгээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 142/ШШ2019/00230 дугаартай шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2020/00294 дугаартай тогтоолууд гарсан хэдий ч ЭДЦС ТӨХК, Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчин Б.Э нарын хооронд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан хөдөлмөрийн харилцаа үүсээгүй. Учир нь: А. Б.Эийг 2020 оны 08 сарын 27-ний өдөр ЭДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б/211 тоот тушаал гарган Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчнаар ажилд нь томилсон боловч ажилдаа ирж манай байгууллагатай хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй.

Б. ЭДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 сарын 27-ны өдрийн Б/211 тоот тушаалыг Б.Эт танилцуулж, ажилд нь оруулах гэсэн боловч 2020 оны 08 сарын 27-ны өдөр болон 08 сарын 28-ны өдөр 99098769 дугаарын утсыг авч яриагүй учраас 2020 оны 08 сарын 28-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран багийн 40-02 тоот руу гэрийн хаягаар нь шуудангаар хүргүүлсэн боловч 5 өдрийн дараа буюу 2020 оны 09 сарын 02-ний өдөр ирж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар ЭДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 сарын 27-ний өдөр Ажилд эгүүлэн томилох тухай Б/211 тоот тушаал биелэгдэхгүй болох нь нотлогдсон. 2.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэсний дагуу Хөдөлмөрийн харилцаа үүсэж байж Б.Эт мөнгө олгох ёстой. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 142/ШШ2019/00230 дугаартай шийдвэрээс хойших хугацааны нэхэмжилсэн 13.001.218.54 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэл ******* гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2020/01270 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг тус тус баримтлан хариуцагч ЭДЦС ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 13.001.218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.- д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.960 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “ЭДЦС” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 222.960 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг баримтлаагүй шийдвэрлэсэн байна. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2020/00294 дугаартай тогтоол, хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг тус тус үндэслэн Б.Эийн 99098769 дугаарын утас руу 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр утасдан “Ажилд эгүүлэн авах тухай” тушаал гаргалаа ажилдаа ирж ор гэж мэдэгдсэн. Б.Э 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “ЭДЦС” ТӨХК-ийн Зуухан цехийн өрлөг дулааны тусгаарлалтын засварчнаар ажилдаа орох хүсэлт өгснийг хангаж, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр  “Ажилд эгүүлэн томилох тухай” Б/211 тоот тушаал гаргасан. Дээрх тушаал гарсны дагуу Б.Эт тушаалыг танилцуулах гэж 99098769 дугаарын утас руу залгасан боловч утсаа аваагүй, эргэж холбогдоогүй. Уг тушаалыг дугтуйлан Орхон аймгийн шуудангийн газраар 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэрийн хаягаар хүргүүлсэн. Б.Э нь 5 өдрийн дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/216 тоот тушаал гарган ажлаас чөлөөлсөн. Хэдийгээр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00230 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай магадлалтай, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 001/ХТ2020/00294 дугаар тогтоолууд гарсан хэдий ч “ЭДЦС” ТӨХК, Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчин Б.Э нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан хөдөлмөрийн харилцаа үүсээгүй. Учир нь: Б.Эийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б/211 тоот тушаал гарган Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчнаар ажилд томилсон боловч ажилдаа ирж манай байгууллагатай хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй. Б. “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/211 тоот тушаалыг Б.Эт танилцуулж, ажилд нь оруулах гэсэн боловч 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр болон 08 дугаар сарын 28-ны өдөр 99098769 дугаарын утсыг авч яриагүй учраас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран багийн 40-02 тоот гэрийн хаягаар шуудангаар хүргүүлсэн боловч 5 өдрийн дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ирж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар “ЭДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Ажилд эгүүлэн томилох тухай” Б/211 тоот тушаал биелэгдэхгүй болох нь нотлогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно ” гэсний дагуу хөдөлмөрийн харилцаа үүсэж байж Б.Эт мөнгө олгох ёстой. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00230 дугаартай шийдвэрээс хойших хугацааны нэхэмжилсэн 13.001.218.54 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэл *******. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч Б.Эийг ажилдаа орж гэж мэдэгдсэн боловч холбогдоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэжээ. “ЭДЦС” ТӨХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/211 дугаар захирлын тушаалаар Б.Эийг өмнө нь эрхэлж байсан ажилд өрлөг дулаан тусгаарлалтын засварчнаар эгүүлэн томилсон ба эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажлаа цаашид хийх боломжгүй байдал үүсэн тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх өргөдлөө гаргаснаар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б/216 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал гарсан байдаг. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 230 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 294 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Б.Эийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинг 684.274.66 төгрөгөөр тооцон 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 3 сарын цалинг 2.052.824 төгрөгөөр тогтоож, хариуцагчаас гаргуулахаар эцэслэн шийдвэрлэсэн юм.

Нэгэнт шүүхийн шийдвэр, магадал, тогтоол нь хүчин төгөлдөр болсон бах тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 мөн хулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй гэсний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 19 сарын цалин буюу 13.001.218 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл энэ хугацааны цалинг өгөх үндэслэлгүй гээд маргалдаад байгаа хариуцагчийн төлөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй, тодорхойгүй, ойлгомжгүй, хуулинд эс нийцэж байна. Нэхэмжлэгч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл бүхэл бүтэн 22 сар ажил, хөдөлмөрөө эрхлээгүйн улмаас цалингийн зээл болон ББСБ -аас авсан зээлээ төлж чадахгүй хүнд нөхцөл байдал үүсэж, маш их хохироосон байдаг. Шүүхийн шийдвэр, магадал, тогтоол нь хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад хариуцагч талаас үгүйсгэх боломжгүй юм. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

         Нэхэмжлэгч Б.Э шүүхэд “... ажилгүй байсан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны цалин олговор-13.001.218 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх “...Б.Эийг ажилд эгүүлэн тогтооход ажилдаа буцааж ороогүй тул хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, нэхэмжилсэн 13.001.218.54 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэл *******” гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

         Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл тус аймаг дахь анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар 26-ны өдөр 142/ШШ2019/00230 дугаар шийдвэр гаргаж Б.Эийг “ЭДЦС” ТӨХК-ийн Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчны ажилд эгүүлэн тогтоохдоо  ажлаас халагдсан өдрөөс хойш 2019 оны 01 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг өдрийн 31.826 төгрөгөөр тооцож гаргуулсан, шүүхийн  шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа буюу 2020 оны 08 дугаар 27-ны өдрийн Б/211 тоот тушаалаар ажил олгогч нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон  бөгөөд энэ талаар зохигч маргаагүй байна. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нэг өдрийн олговрыг 31.826 төгрөгөөр тооцсон нь зөв байна.

        Ажилтан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт  заасан “...ажилгүй байсан...” гэдэгт ажилтан ажлаас үндэслэлгүй халагдахаасаа өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалыг гүйцэтгээгүй байхыг ойлгоно.

       Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч байгууллагаас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны  олговор -13.001.218 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

          Нэхэмжлэгч Б.Э шүүхийн шийдвэрийн үндсэн дээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосны дараа уг ажилдаа  орж ажиллахгүй байх  нь  ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэж нэхэмжлэгчид  ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгохгүй байх үндэслэл болохгүй юм.

           Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүхийн гаргасан “...Б.Этэй хөдөлмөрийн харилцаа үүсээгүй тул нэхэмжилсэн 13.001.218.54 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэл ******* тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2020/01270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүхийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Л.Алтансүхийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 222.960 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ