Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,                            

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Д.Даваа /ҮД:0178/, Б.Тэнгис /ҮД:0518/

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Бурмаа /ҮД:0025/,

шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ /ҮД:2128/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Нийслэлийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, программист мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Говь фрийдом” ХХК-д менежер ажилтай байсан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58-34 тоотод түр оршин суух хаягтай, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далангийн 2 дугаар баг, 21 дүгээр байр 13 тоотод оршин суух бүртгэлтэй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Ямаат овогт Б.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192 дугаар зүйлийн 192.2-д зааснаар,

 

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Эдэнбург” ресторанд зөөгчөөр ажиллаж байсан, ам бүл 2, эцгийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоотод оршин суудаг, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 455 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн  192.1-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Сартуул овогт Б.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар,

 

            Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Хангай” хотхонд борлуулалтын менежрээр ажиллаж байсан, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 21-4-30 тоотод оршин суудаг,         

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сартуул овогт Б.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201601000241 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт I төрөх газрын орчимд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Б.Б-т 600.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэмт хэрэгт,

Мөн ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Компьютер ланд төвийн урдаас Б.Насанхүү гэгчээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий уутны хамт 10,8 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны 34 тоот гэртээ болон өөрийн биед борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт l төрөх газрын орчимд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Энхтайванаас борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоот гэртээ хадгалсан гэмт хэрэгт,

-тухайн бодисыг мөн өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар

байрны 4 дүгээр орцны 2-3 давхарт гарах шатны дунд хэсэгт Б.Ч-д хууль бусаар борлуулахыг завдсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Ч нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргйин 7 дугаар хороо, 33 дугаар байрны 4 дүгээр орцны 2-3 давхарт гарах шатны дунд хэсэгт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар Б.Батдэлгэрээс олж авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э: Мэдүүлэг өгөхгүй, өмнөх шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв гэж мэдүүлсэн мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: Мэдүүлэг өгөхгүй, өмнөх шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв гэж мэдүүлсэн мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч: Мэдүүлэг өгөхгүй, өмнөх шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв гэж мэдүүлсэн мэдүүлэг

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-14/, 

-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх багаж ашиглан шалгасан тухайн тэмдэглэл /1хх-15-16/,

-Б.Батдэлгэрийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тухайн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-19-20/,

-Б.Чинсанг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тухайн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-24/,

- Б.Батдэлгэрийн эзэмшлийн Нокиа маркийн гар утсанд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-31-32/,

- Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны 4 дүгээр орц болон Б.Батдэлгэрийн гэрт хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-36-38/,

 

Гэрч Л.Баттөмөрийн: ...Би Хаан банкинд 5013153173 дугаарын данстай. Уг дансанд виза карт байдаг. 2016 оны 11 дүгээр сарын эхээр миний картанд 40.000 төгрөг байхаар нь би Б.Батдэлгэрт уг Хаан банкны картаа өгөөд миний хүү хоол унд аваарай гээд өгч байсан. Тэгээд картаа буцааж авахаа мартсан байсан... гэсэн мэдүүлэг /1хх-45-46/,

               

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн №9999 тоот:

            1. Шинжилгээнд ирүүлсэн цайван өнгийн зүйлээр бохирлогдсон Гамба натрихлорид 0,9% 2 мл 140207 гэсэн бичиглэлтэй, толгойг нь хагалж авсан тарианы усны байж болох шил гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл гялгар уутын хамт 1.5531 грамм, 05200 грамм мөн “Б.Чинсан УМ 90022012” гэж хаягласан хуванцар савтай шээс 90 мл, “Б.Батдэлгэр УК91042439 2016.11.17” гэж хаягласан хуванцар савтай шээс 70 мл байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн “Чанартай асаагуур” гэсэн бичиглэлтэй шар өнгийн асаагуур, АН8783733 гэсэн серийн дугаартай Монгол улсын 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АР3686277 гэсэн серийн дугаартай Монгол улсын 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгт ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

            3. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон Гамба натрихлорид 0.9% 2 мл 140207 гэсэн бичиглэлтэй, толгойг нь хагалж авсан тарианы усны байж болох шил, гялгар ууттай 2 ширхэг цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метамфатамин /methamphetamine/-ын агууламж илэрсэн.

            4. Метамфатамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно. 

            5. Шинжилгээнд ирүүлсэн Б.Чинсан, Б.Батдэлгэр нарын шээсний дээжүүдэд тетрагидроканнабинол /ТНС/, амфетамин /АМР/ илэрсэн.

            6. Тетрагидроканнабинол /ТНС/, амфетамин /АМР/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно... гэсэн дүгнэлт /1хх-48-51/,

            - Л.Баттөмөрийн эзэмшлийн Хаан банкны 5013153173 тоот харилцах дансны хуулга /1хх-174-177/,

            - Б.Чинсангийн эзэмшлийн ХААН банкны 5112062679 тоот харилцах дансны хуулга /1хх-193-196/,

            - 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газарт / Б.Энхтайваны гэрт/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-229-233/, 

            - 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С.Цогийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн 97-54 УБЭ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-234-239/,

            - 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б.Энхтайваны биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-241-243/,

            - Б.Энхтайваны эзэмшлийн HUAWEI маркийн гар утсанд 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-247/,

 

            - Б.Энхтайваны оршин суух Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 58 дугаар байрны 34 тоотод болон С.Цогийн эзэмшлийн Приус-30 маркийн 97-54 УБЭ улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-26-30/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн №679 тоот:

            1. №03 гэж дугаарласан 4637744109330486 гэсэн дугаартай Хаан банкны виза карт болон 97000076 гэсэн сим картны үүртэй наасан шавар мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

            2. №05 гэж дугаарласан хагархай тарианы усны шил, шилэн гаансны соруул мэт зүйл 2 ширхэг дээжинд метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

            3. №06 гэж дугаарласан 8,5x5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай  цагаан  өнгийн  талстлаг  мөс  мэт зүйлд метамфетамин /methamphetamine/ илэрч байна  №01 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

            4. №07 гэж дугаарласан хар өнгийн гар утасны гэрний дээд буланд наасан 1x1 см хэмжээтэй дугуй хэлбэртэй шавар мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

            5. №10 гэж дугаарласан 10 см урттай ногоон өнгийн соруул мэт зүйл нэг үзүүрт нь тугалган цаас ороосон шилэн соруул мэт зүйл, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйлүүдэд метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

            6. №11 гэж дугаарласан орой хэсэгт нь үзүүртэй ногоон өнгийн гуурстай тунгалаг хуванцар гуурс, шургуулсан жижиг хуванцар лонх хэлбэртэй саванд метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

            7. №12 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

            8. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно... гэсэн дүгнэлт /2хх-44-50/,                            

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн №140 тоот:

            1. Болдын Энхтайван гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/-ны... агууламж илрэв.

            2. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг... гэсэн дүгнэлт /2хх-52-53/,            

           

            Шүүгдэгч Б.Энхтайваныг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /2хх-88-92/, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /2хх-93-94/,

 

Шүүгдэгч Б.Батдэлгэрийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /2хх-106-109/, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /2хх-110-112, 3хх-80/,

 

Шүүгдэгч Б.Чинсанг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /2хх-101-102/, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /2хх-104-105/,

 

Шүүгдэгч Б.Энхтайваны өмгөөлөгч Б.Тэнгис, Д.Даваа нар: Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Англи хэлний сертефикат /2хх-163-165/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /2хх-166/, иргэний үнэмлэхний хуулбар /2хх-167/, суурь боловсролын гэрчилгээ /2хх-169/, нийгмийн даатгалын гэрчилгээний хуулбар /2хх-170-172/, Техникийн тодорхойлолт /2хх-168/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-177-178, 180/,

 

Шүүгдэгч Б.Батдэлгэрийн өмгөөлөгч Д.Бурмаа: гэрч Ж.Оюунцэцэгийн мэдүүлэг /1хх-44/, гэрч Л.Баттөмөрийн мэдүүлэг /1хх-45-46/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 50 тоот дүгнэлт /1хх-56-57/, Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-97/, Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /1хх-98/, иргэний үнэмлэхний хуулбар /1хх-99/, ТХЧ ХХК-н ажлын газрын тодорхойлолт /3хх-155/,

 

Шүүгдэгч Б.Чинсангийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ: гэрч Н.Батцэцэгийн мэдүүлэг /1хх-41-43/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 19 тоот дүгнэлт /1хх-53-54/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-104/, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-105, 111/, бүрэн дунд боловсролын үнэмлэх /1хх-106/, бакалаврын дипломын хуулбар /1хх-107-109/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /1хх-109-110/, шүүгдэгч Б.Чинсангийн авч байсан шагнал, өргөмжлөл, талархал /1хх-122-140/, Зохион байгуулсан ажлын гэрэл зургийн үзүүлэлт /1хх-141-162/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүгдэгч Б.Энхтайван, шүүгдэгч Б.Батдэлгэр, шүүгдэгч Б.Чинсан нар гэм буруугийн талаар маргаж байгаа боловч

Шүүгдэгч Б.Э 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт I төрөх газрын орчимд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Б.Батдэлгэрт 600.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэмт хэрэг,

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Компьютер ланд төвийн урдаас Б.Насанхүү гэгчээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий уутны хамт 10,8 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны 34 тоот гэртээ болон өөрийн биед борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэргээс талуудын хүсэлтээр шинжилсэн:

Шүүгдэгч Б.Энхтайваны гэрт үзлэг хийхэд тунгалаг ууттай дотроо талслаг мөс мэт зүйл хийгдсэн гялгар уут байсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх-229-233/,

... 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С.Цогийн эзэмшлийн “Тоёото приус-30” маркийн 97-54 УБЭ улсын дугаартай автомашинд үзлэг хийхэд талстлаг мөс мэт зүйл байсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-234-239 /,  ...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б.Энхтайваны биед үзлэг хийхэд метамфетамин, амфетамины агууламжтай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-241-243 /,  

 

...Б.Энхтайваны эзэмшлийн “НUAWEI” маркийн гар утсанд 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-247/, Б.Энхтайваны оршин суух Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 58 дугаар байрны 34 тоотод болон С.Цогийн эзэмшлийн “Приус-30” маркийн 97-54 УБЭ улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үзлэгээр цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл байсан тухай хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-26-30/,  

 

...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 679, 140 дугаартай дүгнэлтүүдэд: тетрагидроканнабинол болон метамфетамин агууламж илэрсэн /2хх-44-50, 52-53/ гэсэн болон Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 270 тоот шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, үзлэг хийсэн эд мөрийн баримтаар тогтоогдон нотлогдов.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилсан тул шүүгдэгч Б.Энхтайван, шүүгдэгч Б.Батдэлгэр, шүүгдэгч Б.Чинсан нарт уг хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Энхтайванд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсан …ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн, …хууль бусаар олж авсан гэх үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий анги болон тусгай ангийн 20.7 дугаар зүйлд тусгагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар гэмт хэрэгт тооцохгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд прокуророос шүүгдэгч Б.Энхтайванд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192 дугаар зүйлийн 192.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 болгон зүйлчлэв.

 

Шүүгдэгч Б.Батдэлгэр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт l төрөх газрын орчимд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Энхтайванаас борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоот гэртээ хадгалсан гэмт хэрэг ,тухайн бодисыг мөн өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 4 дүгээр орцны 2-3 давхарт гарах шатны дунд хэсэгт Б.Чинсанд хууль бусаар борлуулахыг завдсан гэмт хэрэг  тус тус үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэргээс талуудын хүсэлтээр шинжилсэн:

 

…хэргийн газрын үзлэгээр “мөс” илэрсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-14/,

…Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх багаж ашиглан шалгахад метамфетамины агууламж илэрсэн тухай тэмдэглэл /1хх-15-16/,

 

...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Батдэлгэрийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгахад 2, 5 дугаар багананд 1 улаан зураас тодорч эерэг гэж заасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-19-20/,

 

...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Чинсанг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгахад метамфетамин, тетрогидроканнабинол агууламжийг илэрсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-24/,

 

 ...Б.Батдэлгэрийн эзэмшлийн Нокиа маркийн гар утсанд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үзлэгээр Б.Чинсантай 3 удаа холбогдсон тухай тэмдэглэл /1хх-31-32/,

...Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны 4 дүгээр орц болон Б.Батдэлгэрийн гэрт хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийхэд сэтгэцэд нөлөөт метамфетамин илэрсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-36-38/,

 

...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 9999 дугаар дүгнэлтээр метамфатамины агууламж илэрсэн /1хх-48-51/, ...Л.Баттөмөрийн эзэмшлийн Хаан банкны 5013153173 тоот харилцах дансны хуулга /1хх-174-177/,

 

...Б.Чинсангийн эзэмшлийн ХААН банкны 5112062679 тоот харилцах дансны хуулга /1хх-193-196/ хэрэгт цугларсан бичгийн баримт, үзлэг хийсэн эд мөрийн баримтаар тогтоогдон нотлогдов.

 

Шүүгдэгч Б.Батдэлгэрт прокуророос 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-ыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Энхтайваныг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт I төрөх газрын орчимд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Б.Батдэлгэрт 600.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэн, 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар,             

Мөн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13 ны өдрийг хүртэл хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий уутны хамт 10,8 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны 34 тоот гэртээ болон өөрийн биед борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэн,2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулав.

 

Шүүгдэгч Б.Батдэлгэрийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт l төрөх газрын орчимд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Энхтайванаас борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоот гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэн, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар ял оногдуулав. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна гэжээ. Иймд “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг мөн өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 4 дүгээр орцны 2-3 давхарт гарах шатны дунд хэсэгт Б.Чинсанд хууль бусаар борлуулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар  ял оногдуулав.

Нийслэлийн прокуророос шүүгдэгч Б.Чинсанг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 4 дүгээр орцны 2-3 давхарт гарах шатны дунд хэсэгт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар Б.Батдэлгэрээс олж авахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд …борлуулах /худалдаалах/ зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон байна.      

Иймд шүүгдэгч Б.Чинсангийн үйлдэл 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д заасан заалтад хамаарч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцож шүүгдэгч Б.Энхтайванаас 600.000 төгрөг, шүүгдэгч Б.Батдэлгэрээс 800.000 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.                    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №12 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий 7x4 см хэмжээтэй гялгар ууттай цагаан талстлаг мөс мэт бодис 9,4 гр жинтэй, №1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл уутны хамт 0,5 гр, №6 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл уутны хамт 0,7 гр, №7 гэж дугаарласан гар утасны гэрт наалдсан 1x0,5 см хэмжээтэй шавар, №3 гэж дугаарласан гар утасны гэрт наалдсан 0,8x0,8 см хэмжээтэй шавар, хар өнгийн жин хэмжүүр, шар өнгийн асаагуур, 8,5x5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутнууд, №4 гэж дугаарласан улаан өнгийн лентээр дээд доод хэсгийг нь ороосон шилэн хийцтэй бонго мэт зүйл, №5 гэж дугаарласан 4,5 см урттай ёроол хэсэг нь харласан хагархай тарианы усны шил, ¹5 гэж дугаарласан 4,5 см урттай ёроол хэсэг нь харласан хагархай тарианы усны шил, №8 гэж дугаарласан ногоон өнгийн шилэн бонго мэт зүйл, цагаан өнгийн эвдэрхий асаагуур, xiagshan гэсэн бичиглэлтэй жин хэмжүүр, №10 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 1,5 гр, №3 гэж дугаарласан гамба натрихлорид 0,9% 2мл гэсэн бичиглэлтэй тарианы усны шил, дарах хэсэг нь эвдэрсэн шар өнгийн асаагуур, жижиг хуванцар лонх хэлбэртэй сав, 10 см урттай ногоон өнгийн соруул мэт зүйл, нэг үзүүрт нь хуванцар гуурс угласан шилэн соруул мэт зүйл, нэг үзүүрт нь тугалган цаас ороосон шилэн соруул мэт зүйл, үзүүр хэсэг нь хагарсан шилэн гаанс зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, №5 гэж дугаарласан АН8783733 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт,  АР3686277 гэсэн серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэртийг Монгол Банкинд шилжүүлж, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлийн СD бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ¹50 тоот дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ¹97 тоот дүгнэлтэд тус тус дурдсанаар: /1хх-56-57/, /2хх-40-41/,

            ...Шүүгдэгч Б.Э, шүүгдэгч Б.Б нар ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 

             

            Шүүгдэгч Б.Э шүүгдэгч Б.Б нарт оногдуулсан хорих ялыг 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан дагуу нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.