Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Жгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “О А” ТӨХК*******нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00107 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Жгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “О А” ТӨХК*******нд холбогдох

 

 “О А ТӨХК*******ний захирлын 2020 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрийн Б/25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 15*******ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн төлөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ч.Ж нь “О А” ТӨХК*******д 2014 оны 02 дугаар сарын 10*******ны өдөр эдийн засагч төсөвчнөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. 2016 оны 06 дугаар сарын 22*******ны өдөр ерөнхий нягтлан бодогчоор ажиллуулах тухай тушаал гарсан ба, 2019 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрийг хүртэл ажилласан болно. Намайг цаашид ажиллуулахгүй гээд ажлыг минь хийлгэхгүй мөртлөө ажлаас халсан тушаалыг гаргаагүй байсаар 2020 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрийн Б/25 тоот тушаалаар ямар үндэслэлээр ажлаас халсан нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй, ажил олгогчийн санаачилгаар гээд хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1*******д зааснаар ажлаас халж буй хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Учир нь уг тушаалд ерөнхий нягтлан намайг ямар зөрчил гаргасан эсэх, шалгалтаар би тайлан тооцоонд хэрхэн ямар зөрчил илэрсэн эсэх нь тодорхойгүй байгаа ба, 2019 онд аудитын шалгалт хийх үед би байгаагүй байсан болно. Тус тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 10*******ны өдөр утсаар мэдэгдсэн ба, 2020 оны 09 дүгээр сарын 25*******ны өдөр гардаж авсан болно. Иймд “О А” ТӨХК*******ний захирлын 2020 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрийн Б/25 дугаартай тушаалыг эс зөвшөөрч байгаа тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Миний бие Ч.Ж нь 2019 оны 01 дүгээр сарын 10*******ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрийг хүртэлх хугацаа нь 1 жил 7 сар 15 хоногийн цалин буюу 19 сар 15 хоног болж байх бөгөөд, 410 хоногийн ажлын 21 хоногоор тооцож 1 өдрийн 45.238 төгрөгөөр тооцож 18.547.580 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “О А” ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Чулуунбатын Жаргалмаагаас “О А” ТӨХК*******ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна. Ч.Ж нь албан үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын байраа удаан хугацаагаар орхин явж хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний үүргээ зөрчсөн, компанийн санхүүгийн үйл ажиллагаанд зөрчил дутагдал гаргасан нь тогтоогдсон тул түүнийг ерөнхий нягтлан бодогчийн ажилд буцаан ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. ҮНДЭСЛЭЛ нь: 1.Ч.Ж нь “О А” ТӨХК*******д 2014 оны 10 дугаар сарын 01*******ний өдрөөс эдийн засагчаар, 2016 оны 06 дугаар сарын 22*******ны өдрөөс ерөнхий нягтлан бодогчоор хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Жаргалмаа нь Ерөнхий нягтлан бодогчийн хувьд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйл, тус компанийн дүрмийн есдүгээр зүйлийн 9.1*******д зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтан байсан бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэг, компанийн дүрмийн арван хоёр, арван гурав дугаар зүйлээр тусгай үүрэг хүлээдэг, компанийн хамт олон болон үйл ажиллагааг манлайлан удирдах хариуцлагатай ажилтан юм. 2.Түүний үүрэг, хариуцлага дээр дурдсанаар болон Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан байхад Ч.Ж нь 2017, 2018 онд санхүүгийн ноцтой зөрчлүүд гаргасан болох нь компанийн дотоод хяналтаар тодорхой болсон ба энэ үеэс санхүүгийн ажил гүйлгээг бүртгэдэг программ бүхий компьютерыг авч явж ажилдаа ирэхээ больсон. “О А” ТӨХК*******ийн гүйцэтгэх захирал байсан Б.Цогтгэрэл энэ талаар тодорхой үндэслэл бүхий тайлбар бичиж Ч.Жг ажлаас чөлөөлөх саналыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд 2019 оны 01 дүгээр сарын 14*******ний өдөр 02 тоотоор, түүний гаргасан санхүүгийн зөрчлийг шалгаж өгөхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 2019 оны 04 дүгээр сарын 05*******ны өдөр 33 тоот бичгээр тус тус мэдэгдэж хүсэлт тавьсан байдаг. Ерөнхий нягтлан бодогчтой хэдийгээр “О А” ТӨХК*******ийн гүйцэтгэх удирдлага хөдөлмөрийн гэрээ байгуулдаг боловч компанийн эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөхдөө ТУЗ*******аас зөвшөөрөл заавал авдаг болно. 3.Ерөнхий нягтлан бодогч Ч.Жгийн гаргасан зөрчил нь дараах байдалтайгаар тогтоогдсон. 3.1.Орхон аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч З.Дэлгэрмаа, Б.Энхмаа нарын хийсэн 2016 оны татварын ногдуулалт, төлөлтөд хийсэн хяналт шалгалтаар 16.816.987.72 төгрөгийн нөхөн татвар, 5.045.096.39 төгрөгийн торгууль, 2.796.064.2 төгрөгийн алданги ноогдуулж нөхөн төлбөрийн акт тогтоосон нь тус компанийн санхүүгийн албыг удирдаж 2016 оны Санхүүгийн болон татварын тайланг гаргасан компанийн эрх бүхий албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч Ч.Жгийн хариуцлагатай холбоотой. 3.2.Орхон аймаг дахь Төрийн аудитын газраас компанийн 2017 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын 2018 оны 11 дүгээр сарын 23*******ны 212 дугаар бичгээр ирүүлсэн 40 хуудас тайланд Нягтлан бодох бүртгэлийг хууль, журмын дагуу хөтлөөгүй, компанийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулсан, 125.198.0 мян/төгрөгийн өр төлбөрийг санхүүгийн тайланд тусгаж тайлагнаагүй, Орлогын төлөвлөгөө 282.479.2 мян/төгрөгөөр тасарч, өмнөх оноос авлага 305.882.2 мянга, өр төлбөр 188,245.2 сая төгрөгөөр өссөнөөс 125.198,0 мян/төгрөгийн өглөг, 10.000,0 төгрөгийн авлагыг тайлан бүртгэлд тусгаагүй, Компанийн хөрөнгийн тооцоо, хяналтгүй, анхан шатны баримтын бүрдэлгүй зарцуулж, худалдан авалтад ТБОӨХБАҮХАТ хуулийг мөрдөж ажиллаагүй гэсэн дүгнэлт өгсөн нь тус компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчийн хариуцлагатай шууд холбоотой. 3.3 Орхон аймаг дахь төрийн аудитын 2019 оны 03 дугаар сарын 15*******ны 83 тоот Аудитын гэрчилгээгээр компанийн 2018 оны үйл ажиллагаанд санхүүгийн аудит хийгээд Сөрөг санал дүгнэлт гаргаж холбогдох хууль, журмыг хэрэгжүүлээгүй гэж үзсэн ба 231.6 сая төгрөгийн татварын өр төлбөрийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, 2017 онд гүйцэтгэсэн авто замын 160.0 сая төгрөгийг тооцоо нийлсэн актгүйгээр дансанд тусгасан /Одоо энэ асуудал АТГ*******аар шалгагдаж байгаа/ болон бусад зөрчлийг заасан байгаа нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг, хариуцлагатай холбоотой. 3.4.Ч.Ж нь түүнд ажил үүрэг гүйцэтгэхийг болиулсан, түдгэлзүүлсэн ямар нэг албан ёсны шийдвэр гараагүй байхад 2018 оны сүүлчээс эхлэн ажил үүргээ гүйцэтгээгүй орхиж явсан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дөрөв, наймдугаар зүйл, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын арав, арван нэгдүгээр зүйл, Компанийн дүрмийн есөөс арван гуравдугаар зүйл, Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлийг зөрчсөн компанийн хэвийн үйл ажиллагаанд саад болсон тул комисс томилон санхүүгийн бичиг баримтыг авч, ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгч нягтлан бодогчийг томилж компанийн хэвийн үйл ажиллагааг хангасан. 4.Компанийн ерөнхий нягтлан бодогчийн асуудал болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн байдал тодорхойгүй байдлаар үргэлжлэх боломжгүй тул гүйцэтгэх захирлын зүгээс 2020 оны 07 дугаар сарын 02*******ны өдөр 89 тоот бичгийг хавсралт 39 хуудас материалын хамт Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн. Зам, тээврийн хөгжлийн яам гүйцэтгэх захирлыг дуудаж уулзаж нөхцөл байдал, үүссэн зөрчлийг сонсоод 2020 оны 08 дугаар сарын 27*******нд 03/3996 тоот бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт чиглэл хүргүүлсэн. “О А ТӨХК”*******ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны 09 дүгээр сарын 01*******ний өдөр хуралдаж компанийн санхүүгийн үйл ажиллагаанд гарсан зөрчлийн баримтуудыг танилцаж хэлэлцээд Ч.Жг ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх зөвшөөрөл өгсөн. Энэ үндсэн дээр компанийн гүйцэтгэх захирал 2020 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрийн Б/25 тоот тушаал гаргаж мөн өдрөөс Ч.Жг ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 заалтыг техникийн алдааны улмаас 38.1.1 гэж бичсэнийг залруулсан тушаал гарсан. 5.Ч.Ж нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн ажил үүрэг гүйцэтгээгүй тул түүнд олгох цалин хөлсний тооцоо, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан нэмэгдэл, урамшуулал, хөнгөлөлт байхгүй, харин тооцох эд хөрөнгийн болон сахилгын хариуцлага байх үндэслэлтэй. Ч.Ж ерөнхий нягтлан бодогчийн ажил үүрэг гүйцэтгээгүй тул 2019, 2020 оны компанийн санхүүгийн үйл ажиллагааг Ч.Жд хамааруулан үзээгүй болно. Иймд Ч.Жг “О А” ТӨХК*******ийн ерөнхий нягтлан бодогчоор эргүүлэн тогтоох үндэслэл байхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нэг: тайлбарын хүвьд Ч.Жгийн 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр гаргасан “О А” ТӨХК*******иас цалин хөлс 18.547.580 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн нэмэлт шаардлага үндэслэлгүй байна. Учир нь цалин хөлс, түүнийг олгох хэлбэр нь Хөдөлмөрийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дүгээр заалтаар зохицуулагдсан хөдөлмөрийн харилцааны асуудал юм. Энэ зохицуулалтаар Ч.Ж хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин хөлсний ажилласан цагаар тооцон, хөдөлмөрийн үр дүндээ тохирсон хэлбэрээр авах ёстой. Ч.Ж нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн ажил үүргээ гүйцэтгэхээ үндсэндээ больсон бөгөөд 2018 оны 11 дүгээр сард 1 хоног ажиллаж 47.500 төгрөгийн, мөн оны 12 дугаар сард 2 хоног ажиллаж 90.476 төгрөгийн 2019 оны 01 дүгээр сард 2 хоног ажиллаж 90.364 төгрөгийн цалин бодогдож зохих суутгал хийгдэж олгогдсон байна. Үүнээс хойш Ч.Ж “О А” ТӨХК*******д ажилласан хоног бүртгэл байхгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дүгээр зүйлд заасан олговор шаардах боломжгүй юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00107 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2*******д заасныг баримтлан Ч.Жг “О А” ТӨХК*******ний ерөнхий нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, “О А” ТӨХК*******ний гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1*******д зааснаар “О А” ТӨХК*******иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 18.547.580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Жд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч “О А” ХХК*******иас улсын тэмдэгтийн хураамжинд 320.888 /70,200+250,688/ төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Чулуунбатын Жаргалмаагийн нэхэмжлэлтэй ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны 142/ШШ2021/00107 тоот шийдвэрийг 01 дүгээр сарын 29*******нд гардаж аваад эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ч.Жг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж Ч.Жг “О А” ТӨХК*******ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18 547 580 төгрөгийг “О А” ТӨХК*******аас гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэжээ. Шүүх маргааны үйл байдал, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад үнэн, зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Үүнд: 1. Ч.Ж нь 2016 оны 06 сарын 22*******оос “О А” ТӨХК*******ийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан ба тэрээр эрх зүйн статусын хувьд:

******* Компанийн гүйцэтгэх захиралтай Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг ажилтан,*******Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалт, “О А” ТӨХК*******ийн дүрмийн 9.1*******д зааснаар “Компанийн эрх бүхий албан тушаалтан”,

*******Нийтийн албанд нийтийн ашиг сонирхлыг хангах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтаар “Нийтийн албан тушаалтан”,

      *******Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14*******15, 10*******20 дугаар зүйл болон бусад холбогдох заалтаар хуулиар үүрэг хүлээсэн ажилтан байжээ. Энэ Ч.Ж нь компанийн өмнө хөдөлмөрийн гэрээний үүргээс гадна илүү өндөр, эрх, үүрэг, хариуцлагатай ажилтан байсан гэсэн үг. 2. Ч.Ж нь гүйцэтгэх захирал Б.Цогтгэрэлтэй таарамжгүй гэдэг шалтгаанаар /өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар/ 2018 ОНЫ 11 дүгээр сард 1 хоног, 12 дугаар сард 2 хоног, 2019 оны 01 дүгээр сард 2 хоног ажиллаад ажлын байраа орхин, ажлаа хаяж явсан үйл баримт “О А” ТӨХК*******ийн цагийн бүртгэл, цалингийн цэс, Ч.Жгийн Нийгмийн даатгалын дэвтэр, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. Энэ нөхцөл байдалд компани болон тэнд ажиллагсад, бусад этгээдийн өмнө хүлээсэн нийтлэг эрх ашгийн үүднээс санхүү, аж ахуйн ажилтнууд хуралдаж, түүний ашиглаж байсан албан өрөөнд орж, санхүүгийн бичиг баримтыг болон программ бүхий компьютерыг авах шийдвэр гаргаж хэрэгжүүлжээ. Улмаар хуулийн этгээдийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах зорилгоор компанийн санхүүгийн баримтад зурах хоёрдугаар гарын үсгийг өөрчилсөн байна. Энэ үед Ч.Жг ирж ажлаа хийхгүй бол санхүүгийн үйл ажиллагааг саатуулахгүй өрөө тасалгаа, бичиг баримтаа хүлээлгэн өгөхийг хүссэн боловч компанийн эрх бүхий албан тушаалтан байтлаа үл тоомсорлосон байна. Энэ үйл байдал хариуцагчийн гаргаж өгсөн бичиг баримт, шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. 3. Ч.Ж нь компанийн эрх бүхий албан тушаалтан учраас түүний асуудлыг компанийн ТУЗ*******д танилцуулж ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөхөөр бичиг захидал хүргүүлж байсан байх ба энэхүү саналын үндэслэл нь хэрэгт авагдсан Ч.Жг ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан 2017, 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн Санхүүгийн тайлангийн аудит, Татварын хяналт шалгалт, Зам, тээврийн хөгжлийн яамны шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын байдлаар тогтоогдсон байна. 4. Хөдөлмөрийн гэрээт ажилтны ажил, амралтын цагийг Хөдөлмөрийн тухай хуулиас гадна “О А” ТӨХК*******ийн Хөдөлмөрийн дотоод журмын “долоо” дахь хэсгээр зохицуулсан байх ба компанийн эрх бүхий албан тушаалтан удирдлагатай тохирохгүй гэдэг шалтгаанаар ажлаа хаяж явах зохицуулалт байхгүй юм. Түүнийг ажлаас чөлөөлсөн, халсан, хөдөлмөрийн гэрээг цуцалсан ямар нэг тушаал шийдвэр гарч гардуулагдаагүй нөхцөлд ажилтан Ч.Ж ажлын байран дээрээ ирж ажлаа гүйцэтгэж байх үүрэгтэй. Түүний ажлын байрыг хаасан, компани руу орохыг хязгаарласан ямар ч зүйл байгаагүй. 5. Хуулиар үүрэг, хариуцлага хүлээсэн ажилтан ажил үүргээ гүйцэтгэхгүй орхиж удаан хугацаагаар алга болсон бодит үйл явдлыг ажилтан өргөдөл хүсэлт гаргаагүй ч ажиллах хүсэлгүй байна гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 “Ажилтан санаачилсан”*******тай адилтган үзэхэд болохгүй зүйлгүй юм. Нэхэмжлэл гаргагчийн дээрх нөхцөл байдалд шүүх дүгнэлт өгөхгүйгээр хариуцагч “О А” ТӨХК*******ийн Хөдөлмөрийн тухай хуулийн ингэж ойлгож хэрэглэх ёстой гэж шийдвэрээрээ “хичээл заасан” нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Компанийн дүрэмд ерөнхий нягтлан бодогчийг Төлөөлөн удирдах зөвлөл томилж чөлөөлөх зохицуулалт байхгүй тул тэндээс Ч.Жгийн өргөдөл хариу өгөөгүй ч гэдэг юм уу Б.Цогтгэрэлийн саналыг шийдвэрлээгүй гэж буруутгах боломж байхгүй юм. 6.Цалин хөлсний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 49 дүгээр зүйл Хөдөлмөрийн гэрээнд зааснаар цалин хөлс нь ажилтан ажил олгогчийн өмнө үүрэг хүлээж зохих ажил хөдөлмөр хийсний хариу төлбөр байдаг тул ямар ч тушаал шийдвэр гараагүй байхад өөрөө ажлаа хаяад явсан хүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1*******д заасан үүрэг 2019 оны 01 сараас үүсэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 18*******ны 00107 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж Ч.Жгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01,18*******ний өдрийн 00107 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж Ч.Жг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18.547.580 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан нь дараах байдлаар тогтоогдоно. Үүнд: “О А” ТӨХК*******ний гүйцэтгэх захирлын 2020.09.01*******ний өдрийн Б\25 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1*******д зааснаар Ч.Жг ажлаас халсан байдаг, гэвч дараа нь тус тушаалдаа залруулга хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 гэж зассан. Энэ залруулга нэхэмжлэгчид танилцуулаагүй, мэдэгдэж гардуулж өгөөгүй .Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг гаргахдаа дээрх 2 тушаалынхаа аль алинд нь тусгаагүй, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 *******40.1.7 дахь заалтуудын аль нэгийг баримтлах ёстой. Гэтэл тохирох заалтуудын аль нэгийг баримтлаагүй ажлаас чөлөөлсөн нь уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүйг харуулж байна. Мөн тушаалдаа залруулга хийж өөрчилсөн нь энэ хөдөлмөрийн маргааны нөхцөл байдал өөрчлөгдөх үндэслэл болохгүй ба мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1*******д “ хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд гэрээ цуцлагдсан тооцно’ гэжээ. Гэтэл Ч.Ж хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдөл гаргаж байгаагүй, ажлаа хийх хүсэл эрмэлзэлтэй байсныг нь зөрчиж байсан нь нотлогдож байдаг. Ийнхүү нэхэмжлэгч Ч.Жг үндэслэлгүй ажлаас халсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ч.Жг санхүүгийн үйл ажиллагаа доголдолтой байсан, татварын аудитын шалгалтаар зөрчил илэрсэн гэж хариуцагчаас буруутгаж байгаа хэдий ч энэ үед нэхэмжлэгч Ч Жаргалмаа шалгалт хийх хугацаанд байгаагүй ба ажлыг нь хийлгэхгүй мөртлөө, ажлаас халсан тушаалыг гаргаагүй байсаар 2020 09 01*******ний өдрийн Б\25 тушаалыг 2020.09.10*******ний өдөр гардуулж өгсөн байдаг. Хэрвээ Ч.Жг тус компанийн санхүүгийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, тэнцэхгүй гэж үзэж байгаа тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн аль зүйл заалтыг үндэслэж ажлаас халж байгаа нь тодорхой, ойлгомжтой, хуульд нийцсэн байх ёстой. Жаргалмаагийн ажлыг хийлгэхгүй, өрөөнд нь оруулахгүй өрөөний түлхүүрийн голыг нь хүртэл сольж, ажлыг нь хүлээлцүүлэхгүйгээр өөр хүнийг ажиллуулж, цаашид ажиллах нөхцөл боломжийг нь илтэд хаасан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд нь халдаж зөрчсөн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч Ч.Ж нь Төлөөлөн Удирдах Зөвлөлд хандан цаашид ажиллах нөхцөл боломжийг минь хангаж өгөхийг хүсэж удаа дараа өргөдөл гаргасан байдаг ба Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс тухайн үед ажлаас халах эсэх талаар “О А"ТӨХК*******ний гүйцэтгэх захиралд чиглэл олгоогүй байдаг. Шүүх хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, мөн хуулийн 69 дугаар зүйлийн 69.1*******д заасан үндэслэлүүдийг баримтлан нэхэмжлэгчийн шаардлыг1г бүрэн хангасан нь хуулийг буруу хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийг иш үндсээ болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож , Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.18*******ний өдрийн 00107 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч Ч.Ж нь хариуцагч “О А” ТӨХК*******нд холбогдуулан тус компанийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 18.547.580 төгрөг гаргуулахаар шаарджээ.

            Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “О А” ТӨХК*******нийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 1*******ний өдрийн Б/25 дугаар тушаалд үндэслэсэн байна. Тус тушаалд намайг ямар зөрчил гаргасан, шалгалтаар тайлан тооцоонд хэрхэн ямар зөрчил илэрсэн нь тодорхойгүй, 2019 онд аудит шалгалт хийхэд  би байгаагүй гэсэн тайлбар гарган мэтгэлцэж, ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилдаа эгүүлэн тогтоолгохыг шаардсан байна.

            Хариуцагч “О А” ТӨХК нь нэхэмжлэгч Ч.Ж албан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, санхүүгийн үйл ажиллагаанд зөрчил дутагдал гаргасан нь санхүүгийн хяналт шалгалтаар тогтоогдсон, ажлын байраа удаан хугацаагаар орхин явсан, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

            Нэхэмжлэгч Ч.Ж нь “О А” ТӨХК*******нд 2014 оны 02 дугаар сард эдийн засагч төсөвчнөөр ажилд анх орсон, 2016 оны 06 дугаар сарын 22*******ны өдрөөс ерөнхий нягтлан бодогчоор хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажилласан байна.

Хариуцагч “О А” ТӨХК нь 2020 оны 09 дүгээр сарын 01*******ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын Б/25 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.*******д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Жг компанийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 08*******ны өдрийн Б/31 дугаар тушаалаар Б/25 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1. гэснийг 38.1.2. заалт гэж залруулга хийжээ.

Хэрэгт “О А” ТӨХК*******ийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрийн Б/25 дугаар тушаал нотлох баримтаар авагдсан ба тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт, ТУЗ*******ын 2020 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрийн 01 дүгээр хурлын заалтыг үндэслэн ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “О А” ТӨХК*******ийн гүйцэтгэх захирал 2019 оны 01 дүгээр сарын 15*******ны өдөр ТУЗ*******д ерөнхий нягтлан бодогч Ч.Ж нь Орхон аймаг дахь Төрийн аудитын газар, Зам тээвэр хөгжлийн яамнаас компанийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар санхүү нягтлан бодох бүртгэлийг алдаатай хөтөлж, санхүү бүртгэлийн зөрчил дутагдал гаргасан нь тогтоогдсон, өвчний актын хугацаа 2018 оны 12 дугаар сарын 04*******ний өөр дууссан боловч ажилдаа ирэхгүй ажлаа тасалсаар байсан. Дээрх зөрчил дутагдал гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1, компанийн дотоод журмын 10.7.5, 10.7.6, заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлүүлэх санаалтай гэсэн албан бичгийг хүргүүлж эхэлсэн байх ба санхүүгийн зөрчлийг шалгаж өгөхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 2019 оны 04 дүгээр сарын 05*******ны өдрийн 33 тоот албан бичиг тус тус хүргүүлсэн байна.

Мөн хариуцагч нь компанийн ерөнхий нягтлан бодогчийн асуудал болон санхүү нягтлан бодох бүртгэлийн байдал тодорхойгүй байдлаар үргэлжлэх боломжгүй гэж үзэж гүйцэтгэх захирал нь 2020 оны 07 дугаар сарын 02*******ны өдөр 89 тоот албан бичгийг санхүүгийн хяналт шалгалт хийсэн материалын хамт ТУЗ*******д хүргүүлсэн, ТУЗ 2020 оны 08 дугаар сарын 27*******ны өдөр 03/3996 тоот албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт чиглэл хүргүүлсэн. “О А” ТӨХК*******ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрийн Б/25 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Хариуцагч “О А” ТӨХК*******ийн гүйцэтгэх захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж буй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль тохирох зүйл заалтыг баримталж хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заах ёстой. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирлын тушаал нэхэмжлэгч Ч.Жг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ тодорхой заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.*******т заасан ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэлийг бий болгосон. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Ч.Жг ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлд заасан ажилгүй байсан хугацааны нөхөн олговор тооцохдоо нэхэмжлэгч Ч.Жг ажил олгогчийн зүгээс ажиллуулаагүй, эсвэл ажилтан өөрөө ажил тасалсан зөрчил гаргасан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр нөхөн олговрыг ажилгүй байсан бүх хугацаагаар тооцож гаргуулсан нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.*******д нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Ж нь 2018 оны 10 дугаар сард осолд орж 2018 оны 10 дугаар сарын 29*******ний өдрөөс 12 дугаар сарын 04*******ний өдөр хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан байх ба үүнээс хойш ажилдаа ирээгүй, компанийн зүгээс ажилдаа ирэх, компьютер гаргаж өгөх талаар шаардлага тавьж утсаар холбогдож байсан зэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон. Харин компанийн зүгээс нэхэмжлэгч Ч.Жг ажлыг нь хийлгүүлэхгүй хориглож, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч өөрөө энэ талаар тайлбар гаргаж буй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.*******т заасан үүргээ биелүүлээгүй энэ талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна.

Хариуцагч “О А” ТӨХК*******ийн зүгээс Ч.Жг цаашид ажиллуулахгүй байх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн талаар нотлох баримт байхгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгч Ч.Жг үүрэгт ажлыг хийлгүүлээгүй гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч Ч.Ж нь компанийн гүйцэтгэх захирлаас ерөнхий нягтлан бодогчоор ажиллуулахгүй талаар албан ёсны шийдвэр гараагүй байхад өөрөө үүрэгт ажлаа хийгээгүй, байгууллага ажил хөдөлмөрийг хийлгээгүйгээс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн энэ шаардлагын талаарх үндэслэлээ нотолж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.*******д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заасан тул ажил үүргээ хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасны дагуу хийж гүйцэтгээгүй учраас цалин хөлс гаргуулах болон нэхэмжлэх үндэслэлгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.*******д нийцнэ.

Иймд нэхэмжлэгч Ч.Жг ажлаас буруу халагдсан өдрөөс буюу 2020 оны 09 дүгээр сарын 01*******ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдөр хүртэх хугацааны нөхөн олговор гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч 1 өдрийн цалин 45.238 төгрөгөөр тооцсоныг үндэслэн ажилгүй байсан 95 хоногоор тооцон 4.297.610 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00107 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.*******д зааснаар хариуцагч “О А” ТӨХК*******аас цалин олговор 4.297.610 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.249.970 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нөхөн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын зохих шимтгэлийг суутган тооцохыг хариуцагч “О А” ТӨХК*******ийн санхүүд даалгасугай гэж,

3 дахь заалтанд Улсын тэмдэгтийн хураамж 320.888 төгрөг гэснийг 83.712 төгрөг гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар хариуцагч “О А” ТӨХК*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 320.888 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                 М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ