Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 32

 

Орхон аймгийн ХХҮГ

нэхэмжлэлтэй,

хариуцагч П.Тд

                                     холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12*******ны өдрийн 142/ШШ2021/00076 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ХХҮГ газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Тд холбогдох,

“1.855.032 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг,

Хариуцагч П.Тын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 19*******ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, прокурор Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Б.Сувд*******Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч ХХҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ХХҮГ газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24*******ний өдрийн Б/88 дугаар тушаалаар П.Тыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн судалгаа, дүн шинжилгээ, тэдгээрийн тайлан, хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас 2016 оны 10 дугаар сарын 24*******ний өдрөөс эхлэн чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 1.885.032 /Нэг сая найман зуун наян таван мянга гучин хоёр/ төгрөгийг олгосон. П.Т нь дээрх тушаалд гомдол гаргаж Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23*******ний өдрийн 05 дугаар шийдвэрээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24*******ний өдрийн П.Тыг ажлаас чөлөөлөх тухай Б/88 тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, П.Тыг урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1.885.032 төгрөгийг ХХҮГ газраас гаргуулан П.Тд олгохоор заасан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2017 оны 03 дугаар сарын 21*******ний Б/18 дугаар тушаалаар П.Тыг урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж /1.885.032 төгрөг/ болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүүг нягтлан бодож тооцоо нийлсэн. П.Т нь 2016 оны ажлаас чөлөөлөх тухай Б/88 тушаалаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж /1.885.032/ төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна.Иймд Пүрэвдоржийн Түвшинжаргалаас 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 1.885.032 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Т шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа:

ХХҮГ хэлтсээс надад холбогдуулан 1.885.032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би ийм төлбөр төлөх үндэслэлгүй болно. Тайлбарын үндэслэл нотлох баримтыг дурдъя.1.Миний бие ХХҮГт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад тус байгууллагын даргаар ирсэн Х.Эрдэнэбатын 2016 оны 10 дугаар сарын 24*******ний Б/88 тоот тушаалаар улс төрийн шалтгаанаар халагдсан. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд гомдлоо гаргасан ба Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23*******ны өдрийн 05 тоот шийдвэрээр дээр дурдсан Б/88 тоот тушаалыг хүчингүй болгон намайг хуучин эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Энэ шийдвэрээр надад 2016 оны 10 дугаар сарын 24*******ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23*******ны өдрийг хүртэлх хугацааны цалин, хөлс 1,885,032 төгрөгийг гаргуулан олгохыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт даалгасан. Энэ шүүхийн шийдвэрээр надад олгох 1.885.032 төгрөг олгогдоогүй ба одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна. 2.Тус газрын дарга Х.Эрдэнэбат шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2017 оны 03 дугаар сарын 21*******ний өдөр намайг ажилд буцаан томилоод 7 хоноод дахин халсан ба би шүүхэд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 01 сарын 23*******ны өдрөөс ажилд томилсон 2017 оны 03 дугаар сарын 21*******ний өдрийг хүртэлх цалингаа нэхэмжилсэн. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12*******ны өдрийн 142/ШШ2017/00689 тоот шийдвэрээр надад энэ хугацааны цалин хөлсөнд 1.741.596 төгрөгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр 2017 оны 11 дүгээр сарын 03*******ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар биелэгдэж хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар энэ 1.741.596 төгрөгийг надад олгож 2017 оны 1,2,3 дугаар сард тус бүр 580.532 төгрөгөөр миний Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн. 3.Би анх халагдахдаа ажилгүйдлийн даатгалын нөхөн олговор авсан байсан энэ олговрын 2.070.832 төгрөгийг надаас гаргуулахаар Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30*******ны 00163 тоот шийдвэрээр надаас 2.070.832 төгрөгийг надаас гаргуулж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн ба энэ шийдвэр ШШГА*******ны журмаар биелэгдэж 2020 оны 05 дугаар сарын 29*******ний ШШГА*******г дуусгавар болгох 05/382 тоот тогтоол гарсан, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст мөнгө шилжсэн. 4. Намайг анх халахдаа Хөдөлмөрийн хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэс нэгдсэн гэдгээр буюу байгууллага нэгдэж нийлснээс тухайн орон тоо байхгүй болсон үндэслэлээр халсан ба ийнхүү халахдаа Төрийн албаны тухайн үед мөрдөж байсан хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг 1,882,032 төгрөгийг олгосон. Би ажлаас халагдсанаа үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандсан ба Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23*******ны 05 тоот шийдвэрээр намайг халсан Б/88 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд буцаан тогтоосон. Х.Эрдэнэбат шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж байгаад 2017 оны 03 дугаар сарын 21*******ний Б/18 тоот тушаалаар ажил, албан тушаалд эргүүлэн томилоод 7 хоногийн дараа мөн л Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан төрийн байгууллага нэгдэж нийлж бүтэц өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр 2017 оны 03 дугаар сарын 29*******ний Б/23 тоот тушаалаар дахин халсан. Би үүнээс хойш төрийн албанд огт ажиллаагүй, дахиж шүүхэд хандаагүй амьдралаа хөөсөн.Миний бие төрийн албанд үргэлжлүүлээд ажиллаж байгаа бол тэтгэлгийг буцаан шаардах эрх үүсэх байх. Нэгэнт тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд тодорхой зохицуулсан, 2019 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс үйлчилсэн хуулийн 62 дугаар зүйлд уламжлан хадгалагдсан төрийн албан хаагчийн баталгааг надад эдлүүлэхгүй байх эрх Х.Эрдэнэбат гэдэг ямаан түшмэлд байх учиргүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дугаар сарын 12*******ны өдрийн 142/ШШ2021/00076 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1*******д заасныг баримтлан хариуцагч П.Таас 1.855.032 төгрөг гаргуулан ХХҮГт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч П.Таас тэмдэгтийн хураамжид төлсөн 44.630 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Т давж заалдсан  гомдолдоо:  

...Анхан шатны шүүх хэрэгт нотлох баримт байхгүй байдлаар дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:1. Миний бие нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнээс 2016 оны 10 дугаар сарын 24*******ний Б/88 тоот тушаалаар үндэслэлгүйгээр халагдаж, энэ асуудлаараа шүүхэд хандсанаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23*******ны 05 тоот шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон ба надад 201б.10.24*******өөс 2017.01.23 хүртэлх хугацааны цалин хөлс 1.885.032 төгрөгийг олгохоор шийдвэрлэгдсэн. 2. Ингэснээр миний төрийн албан хаагчийн болон ажлын байран дахь ажил, албан тушаалын эрх сэргэсэн. Гэтэл ХХҮГ*******ын дарга Х.Эрдэнэбат шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2017 оны 03 дугаар сарын 21*******нд ажилд томилоод 6 хоног бол.оод 2017 оны 03 дугаар сарын 29*******ний Б/23 тоот тушаалаар дахин халсан. Би Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас ажилд томилогдох хугацаагаа хүртэлх цалин хөлсөө нэхэмжилж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 12*******ны 00689 тоот шийдвэрээр нэхэмжлэлээ хангуулж надад шүүхийн шийдвэр биелэгдээгүй хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1.741.596 төгрөг олгохоор болсон. 3.Миний бие шүүхийн шийдвэрээр буцаан тогтоогдсон ажил албан тушаалдаа үргэлжлүүлээд ажилласан бол 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4*******т заасан нэг удаагийн тэтгэлгийг буцаан төлөх нь зүйн хэрэг. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ёс төдий биелүүлээд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4*******т заасан үндэслэлийн алинаар нь ч төрийн албанаас чөлөөлөгдсөн 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авах эрх төрийн жинхэнэ албан хаагчид байх ёстой. Энэ үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010 оны 04 сарын 26*******ны 08 тоот тогтоолын 15 дахь хэсэг болно. 4.Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс дээрх тайлбарт заагдсан ...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн... хуулийн 27.2.3 ба 27.2.4*******т заасан орон тоо цөөрсөн, хасагдсан... гэдэг үндэслэлийг Б/23 тоот тушаалын үндэслэлд хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэх хоёр ажлын байр нэг болж орон тоо цөөрсөн гэж заасан учир төрийн жинхэнэ албанаас энэ үндэслэлээр дахин чөлөөлөгдсөн миний бие 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авах эрх үүснэ. Гэтэл шүүх Төрийн албаны тухай хуулийн эдгээр заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэх ёстой байна. 5.Анхан шатны шүүх төөрөлдөж ажлаас үндэслэлгүй халагдаж ажилгүй байсан хугацааны олговор, төрийн албанаас тодорхой үндэслэлээр чөлөөлөгдсөн үед төрийн албаны баталгаа болгож өгөх нэг удаагийн тэтгэмж хоёрыг давхардуулан авсан мэтээр дүгнэх, хэрэгт байхгүй 2017 оны 03 дугаар сарын 24*******ний сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт гэгчээр дүгнэлт хийж намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу байна. Иймд Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12*******ны 00076 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т  заасан шаардлагыг хангасан байна.

      Нэхэмжлэгч тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь тэтгэмж*******1.855.032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч П.Т “...намайг 2 байгууллага нэгдсэн, орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг *******1882.032 төгрөг олгосон, ...би ажилдаа дахиж орсон боловч дахин халагдсан, үүнээс хойш төрийн албанд үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол тэтгэлгийг буцааж шаардах эрх үүсэх байх, 2019 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс үйлчилсэн төрийн албан хаагчийн баталгааг надад эдлүүлэхгүй байх эрх байх учиргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргаж, мэтгэлцэн байна.

       Нэхэмжлэгч Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25*******ны өдрийн Б/88 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч П.Тыг Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн судалгаа, дүн шинжилгээ, тэдгээрийн тайлан, Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон  ба  Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн №05 дугаар шийдвэрээр ажил олгогчийн Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгож, хариуцагчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчид олгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

       Хариуцагч П.Тын гаргасан “...би шүүхийн шийдвэрээр ажилдаа үргэлжлүүлээд ажилласан бол тэтгэмжийг буцаан төлөх  нь зүйн хэрэг, ёс төдий шийдвэрийг биелүүлж буцааж ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах эрх үүссэн байхад давхардуулан авсан мэтээр дүгнэх, хэрэгт байхгүй сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт гэгчээр дүгнэлт хийж намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх давж заалдах гомдлын тухайд:

         1. Ажил олгогч нь хариуцагч П.Тыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн № 05 дугаар шийдвэрийн үндсэн дээр хуучин эрхэлж байсан  ажилд нь эгүүлэн тогтоож, улмаар  хариуцагчийн ажиллаж байсан орон тоо дээр сонгон шалгаруулалт явуулахад тэрээр доогуур үнэлгээ авсан тул 2017 оны 03 дугаар сарын 29*******ний  өдрийн Б/23 дугаар  тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба дээрх тушаал хүчинтэй, талууд энэ талаар маргаагүй  байна.

        2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3*******д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /байр/*******ын тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүний уг албан  тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зохицуулагдсан.

           Ажил олгогч 2017 оны 03 дугаар сарын 29*******ний өдрийн Б/23 дугаар тушаалаар хариуцагч П.Тыг  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дах заалт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дүрмийн 3.6 дах заалт, Сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 03 дугаар сарын 28*******ны өдрийн дүгнэлтийг тус тус баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө хариуцагчид олгогдох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг  ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин олговорт нь тооцож улмаар хуулиар олгогдох тэтгэлгийг Б/23 дугаар тушаалаар   шийдвэрлээгүй  байна гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

         3. Ажил олгогч нь хариуцагч П.Тыг  2017 оны 3 дугаар сарын 21*******ний өдөр Б/ 18 тоот тушаалаар хуучин эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсны  дараа тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан, хариуцагч доогуур үнэлгээ авсан болох нь зохигчдын гаргасан тайлбар, ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг баримтаар тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй  тул нэхэмжлэгч тал 2017 оны 3 дугаар сарын 24*******ний өдрийн сонгон шалгаруулалтын баримтыг шүүхэд эх хувиар нь гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.

          4. Ажил олгогчийн 2016 оны 10 дугаар сарын 24*******ний өдрийн № Б/88 дугаар тушаалыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул  нэхэмжлэгч нь хариуцагч П.Тд олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 1.885.032 төгрөгийг буцаан шаардах эрхтэй ба  анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

         Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12*******ны өдрийн 142/ШШ2021/00076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч П.Тын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.*******т зааснаар хариуцагч П.Тын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.*******д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.*******т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ