Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 33

 

Х банкны Орхон салбар Х

 тооцооны төвийн нэхэмжлэлтэй,  хариуцагч

 Т.А, Ш.Г нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00104 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х банк ХХК*******ийн Орхон салбар Х тооцооны төвийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.А, Ш.Г нарт холбогдох,

“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөрт нийт 195.938.613.09 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хөдлөх болон үл хөдлөх барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай  иргэний хэргийг,

Хариуцагч Т.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 08*******ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн /Улаанбаатар хотоос онлайнаар/, Ц.Хатанбаатар, Д.Заяацэцэг, хариуцагч Т.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Х банк ХХК*******ний Орхон салбар Х тооцооны төв  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа :

Зээлдэгч Т.А, Ш.Г нар нь тус банкны Орхон салбар Х тооцооны төвөөс 2017 оны 11 дүгээр сарын 17*******ны өдөр №ЗГ/201743281220 тоот зээлийн гэрээ байгуулан 91.000.000 /ерэн нэгэн сая / төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлдэгч Т.Аын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******2101015460 тоот бүртгэлтэй, Орхон аймгийн Баян*******Өндөр сумын 1*******р баг, Зэст 21 байр, барилгачдын талбай грави хоршооны 2*******р давхарт байрлах, 127.13 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Т.Аын эзэмшлийн нэгж талбарын 0208944 тоот дугаартай, Орхон аймгийн Баян*******Өндөр сумын 1*******р хороолол Захиргааны 3*******р байрны урд байрлах 127.13 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газрын хамт, гэрийн эд хогшил, бараа материалыг, мөн зээлдэгч Т.А, Ш.Г нар нь тус банкны Орхон салбар Х тооцооны төвөөс 2019 оны 04 дүгээр сарын 04*******ний өдөр №ЗГ/201944404981 тоот зээлийн гэрээ байгуулан 65.000.000 /жаран таван сая/ төгрөгийн зээлийг сарын 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 1)Зээлдэгч Т.Аын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү*******2101015460 тоот бүртгэлтэй, Орхон аймгийн Баян*******Өндөр сумын 1*******р баг, Зэст 21 байр, барилгачдын талбай грави хоршооны 2*******р давхарт байрлах, 127.13 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Т.Аын эзэмшлийн нэгж талбарын 0208944 тоот дугаартай, Орхон аймгийн Баян*******Өндөр сумын 1*******р хороолол Захиргааны 3*******р байрны урд байрлах 127.13 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газрын хамт, Toyota kluger маркын 4041УБВ дугаартай суудлын автомашин, HYUNDAI PORTER маркын 8217ОРО дугаартай суудлын автомашин, тоног төхөөрөмж, бизнесийн барааг тус тус барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч Т. Ариунжаргал нь 2017 оны 06 дугаар сарын 28*******ны өдөр №201743087184 тоот зээлийн гэрээ байгуулан 5.000.000 /таван сая/ төгрөгийн кредит картын зээлийг 30 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай сар тутмын санхүүгийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 17*******ны өдөр №ЗГ201743281220 тоот зээлийн гэрээний 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 9.430.890.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 34.345.759.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4.930.79 төгрөг, нийт 43.781.580.72 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /437 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.1, 4.2.8*******д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд 2020 оны 09 дугаар сарын 18*******ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2017 оны 11 дүгээр сарын 17*******ны өдрийн №ЗГ201743281220 тоот зээлийн гэрээ болон БГҮ201743281220 дугаар барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 81.569.109.16 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 25.961.121.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 206.712.16 төгрөг. Нийт 107.736.942.76 төгрөг болно. Зээлдэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 04*******ний өдөр №ЗГ/201944404981 тоот зээлийн гэрээний 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2.141.043.49 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.914.208.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.748.09 төгрөг, нийт 5.057.000.02 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /435 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.1, 4.2.8*******д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк 2020 оны 09 дүгээр сарын 18*******ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд: 2019 оны 04 дүгээр сарын 04*******ний өдөр №317201944404981 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 62.858.956.51 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 18.101.312.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 215.940.08 төгрөг, нийт 81.176.209.46 төгрөг. Зээлдэгч нь 2017 оны 06 дугаар сарын 28*******ны өдөр №ЗГ/201743087184 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 1*******дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 94 209.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2 847 652.53 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 100.000 төгрөг, нийт 3.044.862.17 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /420 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.6*******д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Банк 2020 оны 09 дүгээр сарын 18*******ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2017 оны 06 дугаар сарын 28 *******ний өдөр №201743087184 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 4.905.790.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.994.670.50 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 125.000 төгрөг, нийт 7.025.460.87 төгрөг болно. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 107.736.942.76+81 176.209.46 +7.025.460.87=195.938.613.09 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлд дурдсан Т.А, Ш.Г нарын өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Х банк ХХК*******ийн Т.А надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд 2017 оны 11 дүгээр сарын 17*******ны өдрийн №ЗГ201743281220 тоот зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 206.712.16 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн №ЗГ201944404981 тоот зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 215.940.08, 2017 оны 06 дугаар сарын 28*******ны өдрийн №201743087184 тоот зээлийн гэрээний дагуу хүү 1.994.670.50 төгрөг, хугацаа 125.000 төгрөг нийт 2.542.330.74 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус хөрөнгүүдийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Т.Аманжулын төлбөрт битүүмжилсэн байгаа болно. Өмнө нь огт мэдэгдэл өгч байгаагүй бөгөөд хүүгээ их хэмжээгээр явуулж ашиг хонжоо олохын тулд төлбөрийн чадваргүй иргэдийг хохироох ажиллагаа болж байгаа гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Т.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа :

Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2017 оны 11 дүгээр сарын 17*******ны өдрийн зээлийн гэрээ болон 2019 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр, зээлийн хүүний төлбөрийг зөвшөөрч байна. Харин нэмэгдүүлсэн хүүний төлбөрүүд болон 2017 оны 06 дугаар сарын 28*******ны өдрийн ЗГ/201743087184 дугаартай кредит картын гэрээний дагуу нэхэмжилсэн 7.025.460.87 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хөдлөх эд хөрөнгө болох 2 автомашин байхгүй. Аль эрт бусдад шилжсэн тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 142/ШШ2021/00104 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1*******д заасныг баримтлан хариуцагч Т.Ааас 101.357.036.97 төгрөг /нэг зуун нэг сая гурван зуун тавин долоон мянга гучин зургаан төгрөг ерэн долоон мөнгө/, хариуцагч Ш.Гоос 94.456.576.11 төгрөг /ерэн дөрвөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга таван зуун далан зургаан төгрөг арван нэгэн мөнгө/ тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК*******ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4041УБВ улсын дугаартай тоёота кюгер /Toyoto kuger/, 8217 ОРО улсын дугаартай хундэй портер /Hyundai porter/ машинуудаар үүргийн гүйцэтгэл хангуулах болон хугацаа хэтрүүлсний шимтгэл 125.000 төгрөг /нэг зуун хорин таван мянга/*******ийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1*******д заасныг баримтлан хариуцагч Т.А, Ш.Г нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Орхон аймаг, Баян*******Өндөр сум, Зэст баг, Барилгачдын талбай, Грави хоршооны 2 дугаар давхарт байрлах Ү*******2101015460 улсын бүртгэлийн дугаартай, 127.13 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Г*******0208944 нэгж талбарын дугаартай 127.13 м.кв газраар үүргийн гүйцэтгэл хангах, албадан дуудлага худалдаа явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар*******437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.137.643.07 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ааас 586.072.68 төгрөг /таван зуун наян зургаан мянга далан хоёр төгрөг жаран найман мөнгө/, хариуцагч Ш.Гоос 550.945.38 төгрөг /таван зуун тавин мянга есөн зуун дөчин таван төгрөг гучин найман мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК*******ний Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч Т.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг давж заалдсан  гомдолдоо:  

Х банкны нэхэмжлэлтэй, Т.А, Ш.Г нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэргийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 104 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн дийлэнх хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үүний зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх зарим нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалд үндэслэн хэргийг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хариуцагчийн төлөөлөгч миний гаргасан татгалзлалын үндэслэлийг анхааралгүй,тодруулбал кредит картын зээлийн төлбөр 125 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож үлдсэн 6 900 461 төгрөгийг Т.Аын төлсөн төлбөрийг хасахгүйгээр бүтнээр нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал Т.А нь уг кредит картын зээлийг төлбөрийг өөрөө хэрэглээгүй, үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, зээлийн хувийн хэрэг байхгүй, зээл олгосноо нэхэмжлэгч нотлоогүй байхад уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 142/1111112021/00104 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж Т.Ааас гаргах төлбөрөөс 6.900.461 төгрөгийг хасаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х банк ХХК*******ний Орхон салбар Х тооцооны төв  нь хариуцагч Т.А, Ш.Г нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 195.938 .613.09 төгрөг гаргуулах, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

2017 оны 11 дүгээр сарын 17*******ны өдөр зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдан хариуцагч нар нь 91.000.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлжээ. 2020 оны 09 дүгээр сарын 18 ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 81.569.109.16 төгрөг, хүү 25.961.121.44, нэмэгдүүлсэн хүү 206.712.16 төгрөг нийт 107.736.942.76 төгрөгийн үлдэгдэлтэй,  Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Зэст баг, Барилгачдын талбай, Грави хоршооны 2 дугаар давхарт байрлах Ү*******2101015460 улсын бүртгэлийн дугаартай, 127.13 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,  газар, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр гэрийн эд хогшил, бараа материалыг барьцаалсан,

2019 оны 04 дүгээр сарын 04*******ний өдөр зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдан  хариуцагч нар нь 65.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө татан авах зориулалтаар жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлжээ. 2020 оны 09 дүгээр сарын 18 ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 62.858.956.51 төгрөг, хүү 18.101.312.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215.940.08 төгрөг, нийт 81.176.209.46 төгрөгийн үлдэгдэлтэй, Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Зэст баг, Барилгачдын талбай, Грави хоршооны 2 дугаар давхарт байрлах Ү*******2101015460 улсын бүртгэлийн дугаартай, 127.13 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр 4041УБВ улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгийн тоёота кюгер /Toyoto kuger/ машин, 8217 ОРО улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн хундэй портер /Hyundai porter/ машин, тоног төхөөрөмж, бизнесийн бараа материалуудыг барьцаалсан,

2017 оны 06 дугаар сарын 28*******ны өдөр зохигчдын хооронд Кредит картын гэрээ байгуулагджээ. Зээлжих эрхийн хэмжээ 5.000.000 төгрөг, карт эзэмших эрхийн хугацаа 5 жил, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь байхаар тохирсон байна. 2020 оны 09 дүгээр сарын 18 ны  өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4.905.790.36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.994.670.50 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 125.000 төгрөг, нийт 7.025.460.87 төгрөгийн үлдэгдэлтэй  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж  нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453.1., 153.1., 159.1.,175.1., 175.6.*******д тус тус заасантай  нийцжээ.  

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг  нь   “...2021 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн шийдвэрт өөрчлөлт оруулж Т.Ааас гаргах төлбөрөөс 6.900.461 төгрөгийг хасаж өгнө үү...”гэсэн давж заалдсан гомдол гаргасан боловч  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.*******т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.*******д заасан “ татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.*******т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

2017 оны 06 дугаар сарын 28*******ны өдөр зээлжих эрх бүхий 5.000.000 төгрөгийн картыг хариуцагч Т.А нь банканд хүсэлт гарган авч, гэрээ байгуулан 5214065426 тоот дансыг эзэмшин гүйлгээ хийж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзоригийн давж заалдсан  гомдолд  дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Анхан  шатны шүүх  “...2017 оны 11 дүгээр сарын 17*******ны өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагын хувьд шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзсэн...”  нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Т.Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.358 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дугаар сарын 18*******ны өдрийн 142/ШШ2020/00104 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1*******д заасныг баримтлан хариуцагч Т.Ааас 101.357.036.97 төгрөг /нэг зуун нэг сая гурван зуун тавин долоон мянга гучин зургаан төгрөг ерэн долоон мөнгө/, хариуцагч Ш.Гоос 94.456.576.11 төгрөг /ерэн дөрвөн сая дөрвөн зуун тавин зургаан мянга таван зуун далан зургаан төгрөг арван нэгэн мөнгө/ тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК*******ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4041УБВ улсын дугаартай тоёота кюгер /Toyoto kuger/, 8217 ОРО улсын дугаартай хундэй портер /Hyundai porter/ машинуудаар үүргийн гүйцэтгэл хангуулах болон хугацаа хэтрүүлсний шимтгэл 125.000 төгрөг /нэг зуун хорин таван мянга/*******ийг тус тус хэрэгсэхгүй болгосугай...”, гэснийг  “...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.*******д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 17*******ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан 201743281220 дугаар  зээлийн гэрээ,  2019 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн 201944404981 дугаар  зээлийн гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 28*******ны өдрийн 201743087184 дугаар зээлийн гэрээг тус тус  хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Т.Ааас 101.357.036.97 төгрөг,  хариуцагч Ш.Гоос 94.456.576.11 төгрөг, / тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК*******ний Орхон салбар Х тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4041УБВ улсын дугаартай тоёота кюгер /Toyoto kuger/, 8217 ОРО улсын дугаартай хундэй портер /Hyundai porter/ машинуудаар үүргийн гүйцэтгэл хангуулах болон хугацаа хэтрүүлсний шимтгэл 125.000 төгрөг /нэг зуун хорин таван мянга/*******ийг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар хариуцагч Т.Аын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.358 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТТӨР