Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 39

 

Ж.Сын нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.Ст холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20*******ны өдрийн 142/ШШ2021/00123 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Ст холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 20.427.000 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Гантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 24*******ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Гантуяа /Улаанбаатар хотоос онлайнаар/, хариуцагч Г.С /ШШГГ*******437 дугаар нээлттэй хорих ангиас онлайнаар/ хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг  /онлайнаар/ нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.С нь 2.290.000 төгрөг 2020 оны 01 дүгээр сарын 22*******ноос өгдөггүй, утсаа ч авдаггүй. Одоо өөрөө мөрдөнд байгаа юм байна. 1 дүгээр сарын 22*******ноос 08 дугаар сарын 04*******ний өдрийг хүртэл нийт 195 хоногийн хүү 1.786.200 төгрөг болж байгаа боловч 50 хувиас хэтрүүлэхгүй тул хүү 1.145.000 төгрөг, үндсэн мөнгө 2.290.000 төгрөг нийт 3.435.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 11*******нд 5.000.000 төгрөг авсан боловч одоог хүртэл өгдөггүй, 2020 оны 01 дүгээр сарын 11*******ээс 2020 оны 08 дугаар сарын 04*******ний өдрийг хүртэл нийт 206 хоногийн хүү 4.120.000 төгрөг болж байгаа боловч 50 хувиас хэтрүүлэхгүй тул хүү 2.500.000 төгрөг, үндсэн мөнгө 5.000.000 төгрөг нийт 7.500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 03*******ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03*******ны өдрийг хүртэл хугацаатай, 3.000.000 төгрөг авсан боловч одоог хүртэл өгдөггүй, 2020 оны 02 дугаар сарын 03*******аас 2020 оны 08 дугаар сарын 04*******ний өдрийг хүртэл нийт 183 хоногийн хүү 2.196.000 төгрөг болж байгаа боловч 50 хувиас хэтрүүлэхгүй тул хүү 1.500.000 төгрөг, үндсэн мөнгө 3.000.000 төгрөг нийт 4.500.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 29*******ний өдөр 1.800.000 төгрөг 6 ширхэг хайрцагтай багаж тавиад өөрөө гарын үсэг зураад найздаа авч өгсөн болно. 2020 оны 06 дугаар сарын 29*******ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 07*******ны өдрийг хүртэл 100 хоногийн хүү 792.000+1.800.000 = 2.592.000 төгрөг нэхэмжилж байна. Ганбат овогтой Сундуй*******Очир нь 2019 оны 11 дүгээр сарын 16*******ны өдөр 1.600.000 төгрөг 4 ширхэг хайрцагтай багаж тавиад өөрөө гарын үсэг зураад найздаа авч өгсөн болно. 2020 оны 04 дүгээр сарын 26*******ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 06*******ны өдрийг хүртэл 163 хоногийн хүү 1.043.200 төгрөг болж байна. Үлдсэн мөнгөний 50 хувиас хэтрүүлэхгүй хүү 800.000 төгрөг+1.600.000=2.400.000 төгрөг нэхэмжилж байна. Нийт 2.400.000+2.592.000=4.992.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

Нэхэмжлэгч Ж.С миний бие хариуцагч Ганбатын Сундуй*******Очиртой 2019 оны 12 дугаар сарын 11*******ний өдрөөс хойш 5 удаагийн зээлийн гэрээгээр 13.690.000 төгрөгийг сарын 12% хүүтэй 0,5% хувийн алдангитай тооцож өгсөн. Үүнд:

1. 5 сая төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 11*******ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03*******ны өдрийг хүртэл 205 хоногийн алданги 5.125.000 төгрөг,

2. 3 сая төгрөгний 2020 оны 02 дугаар сарын 03*******ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03*******ны өдрийг хүртэл 182 хоногийн алданги 2.730.000 төгрөг

3. 2.229.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03*******ны өдрийг хүртэл 194 хоногийн алданги 0,5%*******2.221.300 төгрөг Нийт 1.076.300 төгрөг

Г.С нь зээлийн гэрээ хийж гарын үсэг зураад найз Б.Болорсүхэд мөнгө зээлж авч өгсөн. 1. 2020 оны 04 дүгээр сарын 26*******ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 29*******ний өдрийг хүртэл 2 удаа 3.400.000 төгрөгийг гэрээ хийж авч өгсөн. Үүнд: 2020 оны 04 дүгээр сарын 26*******ны өдрөөс 1.600.000 төгрөг, Энэ нь 2020 оны 04 дүгээр сарын 26*******ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03*******ны өдрийг хүртэл 69 хоногийн алданги 552.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 29*******ний өдрөөс 1,800,000 төгрөг. Энэ нь 2020 оны 06 дугаар сарын 29*******ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03*******ны өдрийг хүртэл 35 хоногийн алданги 315.000 төгрөг. Нийт 867.000 төгрөг, Хариуцагч Г.С нь үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 232.6*******д заасны дагуу 0,5%*******иас хэтрэхгүй төлнө гэж заасны дагуу үндсэн зээл 13.690.000 төгрөгний алданги 10.943.300 төгрөг болж байв. Нийт нэхэмжлэлийн үнийн 20.427.000 төгрөгнөөс бодож улсын тэмдэгтийн хураамжинд 386.632 төгрөг төлсөн. Үүнд: Үндсэн зээл 13.690.000 төгрөгний 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги тооцоход 6.845.000 төгрөг болж байгаа тул нийт 20.535.000 байгаа тул улсын тэмдэгтийн хураамжинд тохируулж 108.000 төгрөгийн алданги авахаас татгалзаж байна. Тодруулбал үндсэн зээл болох 13.690.000 дээр нэмж алданги тооцоод 6.737.000 болж байгаа тул нэхэмжлэлийн нийт дүн 20.427.000 төгрөгийг хариуцагч Г.Соос нэхэмжилж байна, Ж.С миний барьцаалан газраар Г.С нь сайн дурын үндсэн дээр ирж үйлчлүүлсэн болно. Мөнгө авахдаа эхнэртэйгээ хамт ирж авдаг байсан. Бичиг үсэг мэддэг, өөрөө энэ гэрээг уншиж танилцаад сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэрээ болно. Шүүхэд гаргасан миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.С шүүхэд гаргасан тайлбартаа:

Би Ж.Саас 2019 оны 12 дугаар сарын 11*******ний өдөр 5.000.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22*******ны өдөр 2.290.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 03*******ны өдөр 3.000.000 төгрөг тус тус авснаа санахгүй байна. Ийм ойр ойрхон их мөнгө авсан байх учиргүй. Их өндөр хүү нэхээд хүүлээд л гарын үсэг зуруулдаг байсан. Анх мөнгө зээлээд хүүг нь төлөөд явж байхад байн, байн одоо тэдэн төгрөг үлдлээ, төдөн төгрөг хүүнд нь төллөө шүү гээд л гарын үсэг зур гэдэг. Би бичиг үсэг мэдэхгүй болохоор зүгээр л гарын үсэг зурчихдаг байсан. Уншдаггүй. Ер нь бол бүүр анх авсан зээл л яваад байдаг юм. Энэ 3 өргөдлийг нийлүүлээд үзвэл нэг мөсөн ойлгогдох байх. Зөвшөөрөхгүй. Уг нь би их л хүү төлсөн дөө. Манай найз Б.Болорсүх ч авсан мөнгө юм бил үү гэжээ.

Хариуцагч Г.С шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

2019 оны 11 дүгээр сарын 29*******ний өдөр 1.800.000 төгрөгийг миний найз Б.Болорсүх өөрийнхөө багажийг тавиулж 1.800.000 төгрөгийг Б.Болорсүх өөрөө авсан. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын 16*******ны өдөр 1.600.000 төгрөгийг Б.Болорсүх авсан. Би хамаагүй. 2019 оны 10 дугаар сарын 22*******ны өдөр би 2 сая төгрөг авсан, харин 290.000 төгрөгийг Б.Болорсүх авсан гэжээ.

Хариуцагч Г.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Ж.С нь Г.С надаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байх бөгөөд тэр нэхэмжлэлдээ манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох хашаа байшин газрын гэрчилгээг барьцаанд авснаа огт бичээгүй байна. Тэдгээр гэрчилгээг мөнгөний барьцаанд авахдаа ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй юм. Иймд Г.С би миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг Орхон аймгийн Баян*******Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ 27 а, б гудамжны 12 тоот хашааны газрын 000482215 дугаартай 2 гэрчилгээ, хувийн сууцны 000566703 дугаартай гэрчилгээг Ж.Саас гаргуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан шаардлагадаа: Ж.С нь миний нөхөр Г.Соос их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байх бөгөөд тэр нэхэмжлэлдээ манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох хашаа байшин газрын гэрчилгээг барьцаанд авснаа огт бичээгүй байна. Тэдгээр гэрчилгээг мөнгөний барьцаанд авахдаа ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй юм. Иймд Г.Сын эхнэр Бадарч овогтой Эрдэнэчимэг миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг Орхон аймгийн Баян*******Өндөр сумын 18 дугаар баг Ургацын 1 дүгээр гудамжны 13 тоот хашаанд байрлах хувийн сууцны 000732730 дугаартай гэрчилгээг Ж.Саас гаргуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20*******ны өдрийн 142/ШШ2021/00123 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282.3,232 дугаар зүйлийн 232.4*******д заасныг баримтлан Сундуй*******Очироос 11.778.960 төгрөг гаргуулан Сайнбаярт олгож,нэхэмжлэлийн шаардлагаас 8.648.040 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1*******д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Саас Орхон аймгийн Баян*******Өндөр сумын 18*******р баг 1*******р гудамжны 13 тоотод байршилтай хувийн орон сууцны 000732730 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ,Орхон аймгийн Баян*******Өндөр сум,Эрдэнэ багийн 27А гудамжны 12 тоотод байршилтай газрын гэрчилгээ, хувийн сууцны гэрчилгээг тус тус гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Эрдэнэчимэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан  гомдолдоо:  

Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20*******ны өдрийн 00123 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагч Г.Сын өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна. 1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.С хариуцагч Г.С нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийг тус бүр нэг сарын хугацаагаар сунгагдсан гэж үзээд хүү 1.608.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 2 дугаар дэд бүлэгт заасан гэрээний ерөнхий зохицуулалт,24 дүгээр бүлэгт заасан зээлийн гэрээний зохицуулалт зэргийг харьцуулан судалж үзэхэд талуудын хооронд хүү тогтоосон гэрээг бичгээр үйлдсэн талаас нь авч үзвэл хууль зөрчөөгүй боловч тэдгээр зээлийн гэрээг сунгахдаа зөвхөн хугацааны талаар тохиролцсон байгааг шүүх анхаарч үзээгүй.Зээлийн гэрээний ард бичигдсэн сунгав гэсэн хэсэгт зөвхөн хугацааг л заасан байдаг.Харин сунгасан хугацаанд хүү төлөх талаар талууд тохиролцоогүй байдаг.Гэтэл шүүх гэрээ тус бүрийг нэг сараар сунгасан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3*******т гэрээний гол нөхцөл гэж юуг ойлгохыг тусгасан байх бөгөөд энэ гэрээний хувьд авч үзээд талууд гэрээг сунгахдаа гэрээний гол нөхцөл болох хугацааны талаар тусгасан болохоос өөр нэг гол нөхцөл болох хүүгийн талаар тохироогүй байна. Иймд гэрээний хугацааг сунгасан хугацааны хүү гэж төлүүлэхээр шийдвэрлэсэн 1.608.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно уу. 2.Гуравдагч этгээдээр татагдсан Б.Болорсүх нь өөрийн зээлсэн мөнгийг төлөхийг зөвшөөрч байхад Г.Соор төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу болсон.Түүнчлэн Г.С гарын үсэг зурж зээлийн гэрээ байгуулсан ч Б.Болорсүх багаж барьцаалж мөнгийг авсан гэж байхад Б.Болорсүхийн авсан гэх мөнгөний үлдэгдлийг төлөх үүргийг барьцаагаар хангагдах боломжтой байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй Г.Соор тэлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу. Үүнийг хасаж тооцох ёстой Өөрөөр хэлбэл 2019 оны 11 дүгээр сарын 22*******нд 2.000.000 төгрөг.мөн өдөр 290.000 төгрөг.2019 оны 11 сарын 25,28*******нд 3.400.000 төгрөг Б.Болорсүх Г.Соор авахуулаад 3.000.000 төгрөгийг буцаан төлсөн нөхцөл байдал тогтоогдсон. Үүнийг нэхэмжлэгч Ж.С өөрөө нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Б.Болорсүх авсан гэж энэ тохиолдолд Г.Сын төлбөл зохих мөнгөнөөс Б.Болорсүхийн төлбөл зохих \ 2.000.000+290.000+3.400.000 =5.690.000 *******3.000.000=2.690.000 \2.690.000 төгрөгийг хасах боломжтой бөгөөд нэхэмжлэгч нэгэнт өөрөө Б.Болорсүх авсан гэдгийг зөвшөөрч нотолж байгаа, нөгөө талаар Б.Болорсүх өөрөө төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд Б.Болорсүхээр төлүүлэх боломжтой юм. Иймд шүүхийн шийдвэрт Г.Соос 7.480.000 төгрөг төлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэний хуулийн 195.3*******ийг давах гомдолдоо бичсэн байна. Иргэний хээлийн 195.3 нэг талын хүсэлтийн дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний нөхцөл гэнэ. Хоёр тал  хоёулаа тохиролцож зээлийн гэрээ байгуулж мөнгө өгсөн авсан гэсэн заалт. Сундуй*******Очир нь 5 удаагийн зээлийн гэрээгээр нийт 13.690.000 төгрөгийг Ж.С надаас авсан болно. Үүний 2 удаагийн зээл нь 1.800.000 бас 1.600.000 нийт 3.400.000 төгрөг Сундуй*******Очир өөрөө зээлийн гэрээ хийж, өөрөө гарын үсэг зурж тоолж аваад найз Болорсүхдээ өгсөн болно. 3.400.000 төгрөгийн барьцаанд 10 ширхэг хайрцагтай багаж тавьсан боловч сая шүүх хуралд дээр Б.Болорсүх багажаа авахгүй ээ зарж мөнгөө гаргаж ав гэсэн. 3.400.00 төгрөгт тавьсан 10 ширхэг хайрцагтай багаж нь 6 дугаар микрийн  14 дүгээр байрны багаж зардаг дэлгүүрт 1.300.000 төгрөгийн үнэтэй багаж байна гэж хэлсэн, барьцаанд тавьсан үнэ мөнгөө барихгүй ийм юм барьцаанд аваад харин би хохирч байна. 2021 оны 01 дүгээр сарын 20*******ны өдрийн шүүх хурал дээр Сундуй*******Очир нь өөрөө эхнэр Эрдэнэчимэгийг найз Болорсүх өмгөөлөгч Оюунчимэг нийт 4 хүн шүүх хуралд оролцсон. Сундуй*******Очир, эхнэр Эрдэнэчимэг нар 2 нь өөрсдөө 10.290.000 төгрөгийг авсан. 3.400.000 төгрөгийг найз Б.Болорсүхдээ авч өгсөн нийт 13.690.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн хурлын бичлэг үзэхэд хэлсэн үгс нь байгаа болно. Сундуй*******Очир зээлийн гэрээний 3*******т зааснаар зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, зээлдэгчээр төлүүлэх эрхтэй тийм ч  учир би нийт зээлдүүлсэн мөнгө 13.690.000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 6.845.000 төгрөгийн алданги нэхэмжлэхээс харин тэмдэгтийн хураамжинд тохируулж 6.745.000 төгрөгийн алданги нэхэмжилсэн боловч шүүх алданги 1.488.960 төгрөгийг шийдэж өгсөн. Сайнбаяр би маш их хохиролтой байна. Сундуй*******Очир нь надаас мөнгө аваад ямар ч мөнгө төлөөгүй жил гаран болж байна. Үүнээс хойш хэзээ төлөхийг мэдэхгүй маш их хохиролтой байна. Б.Болорсүх нь надад 3.000.000 төгрөг өгөөгүй бөгөөд бичгээр болон банкны дансанд хийсэн мөнгө байхгүй болно. Дансны хуулга шүүхэд гаргаж өгсөн болно. Сундуй*******Очир нь 2 зээлийн гэрээ буюу 3.400.000 төгрөгт 10 ширхэг хайрцагтай багаж, 3 ширхэг зээлийн гэрээ буюу 10.290.000 төгрөгт тавьсан хашаа байшингийн гэрчилгээг буцааж өг гэсэн сөрөг нэхэмжлэлийг цуцалж өгнө үү. Үүнээс хойш хэзээ төлөхийг мэдэхгүй маш их хохиролтой байгаа тул 11.778.960 төгрөгийг хэвээр үлдээж, нэхэмжлэлээс 8.648.040 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулж өгнө үү. Бас Сундуй*******Очир нь Болорсүхэд өгсөн мөнгөө нэхэмжлэх нь надад ямар ч хамаагүй болно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Гантуяа давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20*******ны өдрийн 142/ШШ2021/00123 дугаар шийдвэрт, нэхэмжлэлийн шаардлагаас 8.648.040 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Г.Сандуй*******Очиртой харилцан тохиролцож, сайн дураар зээлийн гэрээ байгуулж 15.690.000 төгрөгийг, сарын 12%*******ийн хүүтэй, хоног тутамд 0,5%*******ийн алданги тооцож өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байна.Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Г.Сандуй*******Очирт 2019.12.11*******2020.1.11 хүртэл байгуулсан зээлийн гэрээгээр 5.000.000 /таван сая/ төгрөг,  2019.12.3*******2019*******1.3 хүртэл 3.000.000 /гурван сая/ төгрөг, 2019.10.22 *******ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, 2019.10.25*******ны өдөр нэмж 290.000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөг,  2019.11.22*******ны өдөр 2.000.000/ хоёр сая/ төгрөг, 2019.11.26*******2019.12.26 хүртэл 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, 2019.11.29*******2019.12.29 хүртэл 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг нийт 5 удаа зээлийн гэрээ байгуулан мөнгөө өгч, түүний шаардсан мөнгийг бүрэн хэмжээгээр өгч, тухай бүрд нь гэрээний сунгалт хийжээ. Энэ нь зохигчдын хооронд хийсэн гэрээ, хуулийн шаардлагад бүрэн нийцжээ. Нийт үндсэн зээл  15.690.000 төгрөгнөөс Г.Сандуй*******Очир нь нэхэмжлэгчид үндсэн зээлээс 2 саяыг барагдуулаад, 13.690.000 төгрөгийг өгөөгүй тул гэрээний үүрэг ёсоор алданги тооцоход 10943300 болж байгаагаас Иргэний хуулийн 232.6*******д зааснаар алдангийн үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%*******иас хэтрэхгүй байх заалтын дагуу 6737000 төгрөг, нийт 20.427.000 төгрөгийг хариуцагчаас гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуульд зааснаар, гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр, өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн бөгөөд гэрээний үүргийн биелэлтээс үүсэх хариуцлагыг Иргэний хуулийн 232.6*******д заасны дагуу зээл төлөх хугацааг хэтрүүлбэл хоног тутам 0.5%*******ийн алданги төлөхөөр гэрээ байгуулагдсан. Энэ нь ч хууль зүйн үндэслэлтэй.  Хариуцагч Г.Сандуй*******Очир нь өөрийн хүсэлтээр ирж, удаа дараа их хэмжээгээр мөнгө зээлэхдээ баталгаа болгож өөрийн үл хөдлөх хөрөнгөнүүдийн гэрчилгээнүүдийг авчирч өгөөд мөнгө зээлдэг байсан. Үүргийн эрх зүйн гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Г.Сандуй******* Очирт зээл авах хүсэлтээр нь зээл олгох үүргээ биелүүлсэн, харин хариуцагч хугацаанд нь буцааж төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Хариуцагч тохиролцсон хугацаа дуусгавар болоход үндсэн үүргээ гүйцэтгээгүй, нэмж мөнгө зээлэхэд нь нэхэмжлэгч татгалзахгүй дахин дахин өгч байсан нь нэгдүгээрт маш их итгэж байсан, хоёрдугаарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ барьцаа болгож тавьсанд нь намайг хуурахгүй юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Гэтэл эдгээр барьцаа болгож өгсөн гэрчилгээнүүдээ сөрөг нэхэмжлэл гаргаж шүүхэд өгөхөөр нь итгэл алдарсан. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон. Хариуцагч Г.Сандуй*******Очироос 20.42.7000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаас 11.778.960 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 8.648.040 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч, хариуцагчийн өгсөн барьцаанд нь итгэж мөнгөө өгч байсан, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гарын үсэг зуруулж авч үлддэг байсан нь хэрэгт хавсаргагдсан нотлох баримтуудаас харагдана. Иргэний хуулийн 189.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар өөрсдийн хүсэл зоригоор гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг тооцон гэрээг дүгнэн, төлж барагдуулахаар тохиролцон гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан гэрээ, шүүх хурал дээр хэлсэн хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч Г.Сандуй*******Очир анхан шатны шүүх хурал дээр 10.290.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн. Мөн өөрийн найз Б.Болорсүхдээ 3.400.000 төгрөгийг өөрөө гэрээ хийж зээлж авч өгснөө ч хүлээн зөвшөөрсөн. Найз Б.Болорсүх нь шүүх хурал дээр биечлэн оролцож 3.400.000 төгрөгийг найз Г.Сандуй*******Очироороо гэрээ хийлгүүлж, барьцаа болгон багаж тавьсан, одоо энэ багаж “надад хэрэггүй ...” гэж Б.Болорсүх хэлсэн. Б.Болорсүхийн тавьсан багаж нь “хэнд ч хэрэг болохгүй” гэдгийг мэдэж байжээ. Нэхэмжлэгчийг хуурчээ. Энэ тухай хурлын тэмдэглэлд тусгагдсан. Шүүх хуралдаан дээр Г.Сандуй*******Очир, Б.Болорсүх нар авсан мөнгөнийхөө тоог хүлээн зөвшөөрч, шүүгчийн асуултанд хариулж байсан нь хурлын бичлэгт баримтжуулагдсан. Г.Сандуй*******Очирын мөнгө эргүүлж өгөлгүй олон сар болсноос болж, нэхэмжлэгч алдагдалд орж, мөнгөө эргэлтэнд оруулж ашгаа олж чадалгүй хохирч байна. Эцэст нь хүсэхэд, анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 281..1*******Д зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд хариуцагч Г.Сандуй*******Очироос зээлийн гэрээний үүргийн дагуу 11.778.960 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ст олгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас 8.648.040 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг сэргээн, 8.648.040 төгрөгийг нэмж гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, бүрэн хангаж өгнө үү. Хариуцагч Г.Сандуй*******Очирын мөнгө зээлэхдээ өгсөн үл хөдлөх гэрчилгээнүүдийг өр төлбөрөө барагдуулсан цагт буцааж өгөх хүсэлтэй тул нэхэмжлэгчийн  эзэмшилд хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Г.Ст холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 13.690.000 төгрөг, алданги 6.737.000 төгрөг нийт 20.427.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Г.С нь  нэхэмжлэгч Ж.Саас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага,  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эрдэнэчимэг нь нэхэмжлэгч Ж.Саас Орхон аймгийн Баян*******Өндөр сумын 18 дугаар баг Ургацын 1 дүгээр гудамжны 13 тоот хашаанд байрлах хувийн сууцны 000732730 дугаартай гэрчилгээг гаргуулах тухай шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282.3,232 дугаар зүйлийн 232.4*******д заасныг баримтлан Сундуй*******Очироос 11.778.960 төгрөг гаргуулан Сайнбаярт олгож,нэхэмжлэлийн шаардлагаас 8.648.040 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1*******д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Саас Орхон аймгийн Баян*******Өндөр сумын 18*******р баг 1*******р гудамжны 13 тоотод байршилтай хувийн орон сууцны 000732730 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ,Орхон аймгийн Баян*******Өндөр сум,Эрдэнэ багийн 27А гудамжны 12 тоотод байршилтай газрын гэрчилгээ,хувийн сууцны гэрчилгээг тус тус гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Эрдэнэчимэгт олгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Зохигчдын хооронд 2019 оны 12 дугаар сарын 11*******ний өдөр 5.000.000  төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох,

2019 оны 12 дугаар сарын 03*******ны өдөр 3.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох,

 2019 оны 10 дугаар сарын 22*******ны өдөр 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох,

2019 оны 11 дүгээр сарын 29*******ний өдөр 1.800.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох,

2019 оны 12 дугаар сарын 16*******ны өдөр 1.600.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор зохигчид гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцон зээлийн гэрээг бичгээр  байгуулан гарын үсэг зурж баталгаажуулан нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 15.690.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.*******д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба дээрх гэрээнүүд нь хүчин төгөлдөр болжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үндсэн зээлийн төлбөрийг 5.708.640 төгрөг гэж тооцсон, зээлийн гэрээг сунгагдсан гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй  болно.

Нэхэмжлэгч Ж.С нь зээлийн гэрээний хугацааг  сунгахдаа Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7.*******д заасныг зөрчсөн түүнчлэн  гэрээний гол нөхцөл болох зээлийн хүү болон алдангийг хэрхэн тооцох талаар харилцан тохиролцоогүй, анх зээлийн гэрээ байгуулахдаа  хүүгийн хэмжээг их хэмжээгээр  буюу сарын 12 хувиар тооцсон нь байх тул  хариуцагч Г.Соос гаргуулах алданги   6.737.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Хариуцагч Г.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.*******т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; 38  дугаар зүйлийн 38.1.*******д заасан “...өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй...”, 38 дугаар зүйлийн 38.7.*******д заасан “...нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч  Г.Соос үндсэн зээл 13.690.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ст олгож шийдвэрлэх үндэслэлтэй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж “... хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөний гэрчилгээ, газрын  гэрчилгээг тус тус барьцаалж авсан байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлээгүй дээрх гэрчилгээнүүдийг өөрийн эзэмшилд авсан нь хууль бус байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангах үндэстэй байна…” гэж дүгнэсэн үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.С нь 1.600.000, 1.800.000 төгрөгийг өөрийн найз Б.Болорсүхийг зээлж авсан, зээлийн төлбөрийг Б.Болорсүх төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч  тэр өөрөө 2019 оны 11 дүгээр сарын 29*******ний өдрийн 1.800.000 төгрөгийг,  2019 оны 12 дугаар сарын 16*******ны өдөр 1.600.000 төгрөгийг тус тус зээлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж хүлээн авсан, дээрх 2 зээлийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  Б.Болорсүхээр дээрх зээлүүдийг төлүүлэх үндэслэлгүй болно.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Гантуяа нарын давж заалдсан  гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Иймд хариуцагч Г.Соос 5 удаагийн зээл 13.690.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.737.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.Сын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.319 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Г.С нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 . дахь  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20*******ны өдрийн 142/ШШ2020/00123 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282.3,232 дугаар зүйлийн 232.4*******д заасныг баримтлан Г.Соос 11.778.960 төгрөг гаргуулан Ж.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.648.040 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282.3., 232 дугаар зүйлийн 232.4.*******д зааснаар Г. Сундуй*******Очироос 13.690.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.737.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 3 дугаар заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386.632 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Соос  улсын тэмдэгтийн хураамжинд 203.413 төгрөг, Төрийн сангаас 126.547 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Сайнбаярт олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.*******д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 386.632 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Соос 226.400 төгрөг,  Төрийн сангаас 160.232 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Ст олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар нэхэмжлэгч Ж.Сын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.319 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Г.С нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТТӨР