Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 43

 

О.Дн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Бд холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17*******ны өдрийн 142/ШШ2020/01429 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.Дн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Бд холбогдох

 

 “24.070.000 төгрөг гаргуулах тухай”иргэний хэргийг,

Хариуцагч Д.Бын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 30*******ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагч Д.Б нар онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие О.Д нь Д.Бд 14.500.000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр 04*******ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04*******ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хэрвээ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0.5 хувийн хүүтэй алданги тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл Д.Б нь нэг ч төгрөг өгөхгүй шалтаг тоочсоор өнөөдрийг хүргэсэн бөгөөд аргагүйн эрхэнд би шүүхэд хандаж байна. Иймд Д.Боос 14.500.000 төгрөг x /2 сарын хүү/ 8%= 2.320.000 төгрөг, алданги хуульд нийцүүлбэл 7.250.000 төгрөг, үндсэн мөнгө 14.500.000 төгрөг нийт 24.070.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Миний хувьд О.Д гэдэг хүнээс мөнгө аваагүй бөгөөд миний хамтран амьдрагч Ө.Батцэнгэл нь 10.000.000 төгрөг авсан юм байна лээ. Энэ үедээ ямар ч зээлийн гэрээ хийгээгүй байсан бөгөөд О.Д сүүлд нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 04*******ний өдөр намайг шахалтанд оруулж буюу ажил дээр ирж хэл ам хийгээд байхаар нь арга буюу гэрээ хийсэн. Ингэж гэрээ хийхдээ Орхон аймаг Баян*******Өндөр сум Шанд багийн 64*******8 тоотод орших хашаа байшинг барьцаалсан. Надад барьцаалсан тухай гэрээний хувийг ч өгөөгүй. Тус гэрээг хийхдээ нотариатаар орж, улсын бүртгэлд ч бүртгүүлээгүй. Түүнээс биш би О.Д гэдэг хүнээс гар дээрээ буюу дансаар нэг ч төгрөг аваагүй. Харин явцын дунд Ө.Батцэнгэл, О.Дн дансанд 500.000 төгрөгийг хийсэн гэж байсан. Түүнээс биш би энэ асуудалд ямар ч холбоогүй бөгөөд хариуцах эзэн биш юм. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин би Орхон аймаг Баян*******Өндөр сум Шанд багийн 64*******8 тоот хашаа байшинг барьцаанаас чөлөөлүүлэн авах тухай сөрөг нэхэмжлэлээ гаргах болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17*******ны өдрийн 142/ШШ2020/01429 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 282.4., 232 дугаар зүйлийн 232.4.*******т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Боос 24.070.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2*******т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос 278.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүийн 2020 оны 12 сарын 17*******ны өдрийн 142/ШШ2020/01429 дугаартай Д.Б надаас 20.070.000 төгрөгийг гаргуулан О.Дд олгуулахаар гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч дараах байдлаар давж заалдах гомдлыг гаргаж байна. Миний хамтран амьдрагч Ө.Батцэнгэл Дас 10 сая төгрөгийг зээлэн авсан гэдэг бөгөөд энийг би хариуцах ёсгүй юм. Учир нь би Д гэдэг хүнтэй уулзаж мөнгө авах талаар тохирч гэрээ хийгээгүй.Харин 2020 оны 09 сарын 04*******ны өдөр Д гэх хүн ажил дээр ирээд олны өмнө хэл ам хийгээд арга буюу би зээлийн гэрээ гэх зүйл дээр нь гарын үсэг зурсан юм. Энэ талаар хариу тайлбар дээрээ дурдсан байгаа. Мөнгөний хувьд 2019 оны 09 сарын 04*******ний өдөр ч бус түүнээс өмнө Батцэнгэл 2018 онд авсан гэдэг бөгөөд хэрэгт авагдсан “Капитрон” банкны шилжүүлэг хийсэн баримт нь надаас О.Д руу Батцэнгэлийн мөнгийг шилжүүлж байсан баримт юм. Батцэнгэлийн өмнөөс би Д гэдэг хүнээс нэг ч төгрөг гар дээрээ авч үзээгүй. Харин зээлийн гэрээн дээр Шанд багийн 64*******8 тоот хашаа байшинг барьцаалсан байсан. Энийг барьцаалахдаа нотариат болон үл хөдлөнгийн газарт ч бүртгэл хийлгээгүй юм билээ. Ингээд намайг эзгүй хойгуур шүүх хуралдаан болж надаас 20.070.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаад гомдолтой байна. Би шүүхээс албан ёсоор бичгээр хурлын зар аваагүй. Би өөрөө тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг, гэрийн хаяг тодорхой тул надад мэдэгдэх боломжтой л байсан. Тэр үеэр цар тахалтай холбоотой хөл хорионы үе эхэлсэн байсан. Тэгээд ч тухайн хэрэг дээр би сөрөг нэхэмжлэл гаргах байсан боловч гаргаж чадаагүй. Мөн өмгөөлөгч авах байсан боловч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх боломж гараагүй юм. Иймд Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2020/01429 дугаартай шийдвэр нь илтэд миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж гарсан шийдвэр байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.17*******ны едрийн 01429 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрт 20.070.000 төгрөгийг шийдвэрлээгүй байх бөгөөд харин нь 24.070.000 төгрөгийг Д.Боос гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Хариуцагчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй, мөнгөн дүн нь зөрүүтэй байх тул гомдлыг хурлаар хэлэлцэх боломжгүй байна. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтыг үндэслэн үнэлэлт дүгнэлт өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд энэ нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна.Гомдолдоо хариуцагч нь би О.Дас мөнгө аваагүй, гэрээ хийгээгүй, миний хамтран амьдрагч Ө.Батцэнгэл нь 10 сая төгрөгийг зээлсэн, үүнийг нь би төлөх есгүй гэжээ. Нэхэмжлэгч О.Д нь Ө.Цэнгэл гэдэг хүнээс гэрээний үүргээ гүйцэтгэхийг биелүүлэх тухай шаардлага гаргаагүй өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд дурдсан Д.Боос үндсэн зээл*******14.500.000 төгрөг, 2 сарын хүү ******* 2.320.000 төгрөг, алдангийг хуульд нийцүүлэн тооцвол ******* 7.250.000 төгрөг нийт 24.070.000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Хариуцагч нь би энэ мөнгийг төлөхгүй гэдэг бөгөөд үүнийг өөр хүн авсан би аваагүй гэдгийг үгүйсгэсэн баримтаа гаргаж өгөөгүй, нотлогддоггүй. ИХШХШТХ*******ийн 25 дугаар зүйлийн 25.2.2*******д заасан үүргээ биелүүлээгүй. Харин  хариуцагчийн дансанд 2019.11.04*******ний өдөр 14.500.000 төгрөг шилжиж ирсэн баримтаар бүрэн нотлогдож тогтоогддог. Намайг  эзгүй хойгуур шүүх хурал болсон гэдэг нь үндэслэлгүй байх бөгөөд шүүхээс дуудаж мэдэгдсэн нь хэрэгт авагдсанаар нотлогдох болно. Тухайн ковид*******19 корона вирус өвчлөлтэй холбоотойгоор хөл хорионы үе эхэлсэн, тиймээс сөрөг нэхэмжлэл гаргаж чадаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. Тэр үед шүүхийн туслах удаа дараа залгаж мэдэгдсэн байх ба тэр өдөр шүүх хуралтай гэдгийг ч мэдэж байсан атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаа ирээгүй юм. Иймээс нэхэмжлэгч талын хүсэлтээр ИХШХШТХ*******ийн 100 дугаар зүйлийн 100.3.*******д заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх нь хуулийн аль зүйл заалтыг буруу хэрэглэсэн эсэхэд гомдлынхоо шаардлагад дурдаагүй байгаа нь шийдвэрийг анхан шатны шүүхээр буцаах үндэслэл болохгүй юм. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.17*******ний өдрийн 01429 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралд биечлэн оролцоно. Зарыг мэдэгдэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий айх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Д нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.Боос 24.070.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 04*******ний өдөр 14.500.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувь хүүтэй зээлийн гэрээний үүргийн хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Нэхэмжлэгч О.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 04*******ний өдөр хариуцагч Д.Бын Капитрон банк дахь дансанд 14.500.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны төлбөрийн баримтаар тогтоогджээ.

Шүүх талууд зээлийн гэрээндээ хугацаа, хүү, алдангийн талаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээг хуульд заасан хэлбэрээр бичгээр байгуулсан, нэхэмжлэгч нийт 14.500.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх тул хариуцагчаас үндсэн зээл, гэрээгээр тохирсон хугацааны хүү шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр хариуцагч Д.Боос 24.070.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281, 282, 232 дугаар зүйлүүдэд нийцсэн байна.

Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж буй татгалзал тайлбараа нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.*******д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Д.Бын шүүх хуралдааны товыг хүлээн аваагүй, шүүх хуралдаанд оролцох боломж болон сөрөг нэхэмжлэл гаргах, өмгөөлөгч авах эрхийг хангаагүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй.

Шүүх 2021 оны 10 дугаар сарын 22*******ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн, 2020 оны 11 дүгээр сарын 05*******ны өдөр хариу тайлбараа гаргахдаа барьцаалуулсан хашаа байшингаа барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргана гэж бичсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

Хариуцагч өөрөө хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй учир түүний гомдлоор шүүхийг буруутгах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17*******ны өдрийн 142/ШШ2020/01429 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Бын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4. *******т зааснаар хариуцагч Д.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 278.300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

                        ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ