| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/00441/И |
| Дугаар | 191/ШШ2025/00817 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/00817
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************ байранд байрлах, М******* ******* ******* ХХК/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,,,,,,,,,,,, тоотод оршин суух, Б******* Д /регистрийн дугаар: ПЮ/-т холбогдох,
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг 44,848,000 төгрөгийн нөхөн олговортойгоор чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П, шүүх хуралдааны ийн бичгийн Ж.Жанбота оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: М******* ******* ******* ХХК нь Н З даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/944 дүгээр захирамжаар Ашиглалтын шаардлага хангахгүй Б******* дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, , дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгч-ээр шалгарсан бөгөөд Н З даргын Хот байгуулалт, х оруулалтын асуудал хариуцсан орлогч С.О Б******* дүүргийн -р хорооны *** дүгээр байрны орон сууц өмчлөгчидтэй гурван талт гэрээ байгуулах эрх олгосны дагуу манай компанид батламж олгосон.
Ийнхүү Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1-д Төслийн бэлтгэл үе шат: гээд 14.7.1.г-д төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах; гэж заасны дагуу дээрх Б******* дүүргийн -р хорооны нутаг дэвсгэрт байрлах Х ******* өрхтэй буюу 91.7% /хувь/-тай Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ- байгу тохиролцсон боловч мөн зүйлийн 14.7.3.в-д төсөл хэрэгжүүлэгч энэ хуулийн 14.7.1 дэх заалтад заасан үе шатыг дуусах хүртэл газар, үл хөдлөх эд х өмчлөгч, эзэмшигчтэй харшцан тохиролцоогүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулъ болон холбогдох бусад хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэж заасны дагуу орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөл бүрдээд байна.
Монгол Улсын мэргэжлийн хянаптын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар Орон сууцны байшингийн ашиглалтыг хориглох тухай шийдвэрээр Б******* дүүргийн дугаар хороо, дүгээр байр хариуцагч Б.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А/ээж/ нь төсөл хэрэгжүүлэх үл хөдлөх эд х буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон ***** тоот орон сууцыг чөлөөлж өгөлгүй хугацаа алдаж, тус байрны бусад 22 айл өрхийн эрх ашгийг ноцтой зөрчиж, төрийн байгууллага болон төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд саад учруулаад байна.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс гаргасан саналыг аймаг, нийслэл, сум, дүүргийн З хүлээн авах, хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргана гэж заасны дагуу 2015 оны 02 дугаар -ны өдрийн А/151 тоот Н З даргын захирамжаар Б******* дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр байрыг ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай захирамж гарсан.
Орон сууцны тухай хуулийн 15г-р зүйлийн 151,6-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, н З даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрх дуусгавар болно гэж заасны дагуу хариуцагч Б.Дийн 07 орон сууцыг ашиглах эрх дуусгавар болсон.
Б.Д нь өөрийн ээж Н.Ат 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ...М******* ******* *******" ХХК-д төлөөлж, ****** тоот Ү- улсын бүртгэлийн 40 м.кв 1 өрөө орон сууцыг чөлөөлөх, газрыг оролцу орон сууц захиачах үүнтэй холбоотойгоо бүх л үйлдэлд бүрэн төлөөлөх, гарын үсэг зурах эрх-ийг олгосон.
Дээрхи итгэмжлэлийн дагуу Н.А нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хот байгуулалт хөгжлийн газарт иргэд, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга, мэргэжилтэнгүүд, М******* ******* ******* ХХК-ийн захирал О.Х тай хамт уузалтанд оролцсон.
Тус уулзалтаар буюу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Н.А нь Хот байгуулалт хөгжлийн газарт хандан ...Миний бие Н.Аптанцэцэг, Б.Д нь тус байрны 7 тоот, 8 тоот байрыг 1 метр квадратыг 1,600,000 төгрөгөөр тооцож, худалдах худалдан авах гэрээ хийхээр тохиролцлоо гэж хүсэлт гаргасан. Ийнхүү гаргасан хүсэлтийн дагуу М******* ******* ******* ХХК-ийн зүгээс Н.А болон Б.Д тай худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэтэл Н.А болон Б.Д нь орон сууцны нийт үнэлгээг дахин нэмэгдүүлж, тохиролцоонд хүрч чадаагүй тул бид хуулийн дагуу дараах нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
Манай компанийн зүгээс Б.Дын орон сууцыг хэмжихэд том өрөө 19.3 м.кв, гал тогоо 8,73 м.кв, нийт 28,03 м.кв байсан бөгөөд тус м.квадратыг 1,600,000 төгрөгөөр тооцоход 44,848,000 төгрөгийн нөхөн олговор олгох боломжтой байна.
Иймд ашиглаптын шаардлага хангахгүй болсон Б******* дүүргийн -рхорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоотыг 44,848,000 төгрөгийн нөхөн олговортойгоор чөлөөлөхийг өмчлөгч Б.Дт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 28,03 м.кв талбайг 1 м.кв-г нь 1,600,000 төгрөгөөр тооцож 44,848,000 төгрөгийн нөхөн олговор тооцож орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дээрх нөхцлийг зөвшөөрч Н.А Хот байгуулалт хөгжлийн газарт хүсэлт өгч байсан байдаг. Гэтэл М******* ******* ******* ХХК нь энэ нөхцлийг зөвшөөрөхгүй, бид шүүхэд хандсан гэж мэдэгдсэн байдаг. Энэ цаг хугацаанаас хойш 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд 2021 оны 5, 6 сараас эхлэн барилгын материалын үнэ эрс нэмэгдсэнтэй холбогдож орон сууц байрны үнэ мөн хэд дахин нэмэгдсэн нь 2020 оны 10 сарын нөхцлөөр худалдах, худалдан авалт хийх боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Ийм нөхцөл байдалд хүргэхэд М******* ******* ******* ХХК буруутай гэж үзэж байна. Тэд 2020 оны 10 дугаар сарын уулзалтын үр дүнг зөв үнэлж шийдвэрлээгүй. З даргын тамгын газар, Хот байгуулалт хөгжлийн газраас М******* ******* ******* ХХК-д 2020 оны 10 дугаар сарын 19-ний дотор шийдвэрлэж хариу өгөхийг үүрэг болгосон тоот бичиг ч байдаг.
Б******* дүүргийн дугаар хорооны ****орон сууцны ** тоот байрыг М******* ******* ******* ХХК хэмжилт хийсэн бүдүүвч зураг хэргийн 221-229 дүгээр талд байдаг. Уг хэмжилтэд уг орон сууцны нийт талбайд коридорын хэсгийг оруулаагүй, огт хэмжээгүй байдаг. Яагаад айлын өмчилж авсан байр сууцны зарим хэсгийг дураараа хасаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Гуравдагч этгээд Н З бөгөөд У ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н з даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 944 захирамжаар М******* ******* ******* ХХК-д Б******* дүүргийн дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах 5, 10, , дүгээр байрны төслийг хэрэгжүүлэхээр шалгаруулсан. Энэхүү ажлын хүрэ******* М******* ******* ******* ХХК нь тухайн х дүгээр байрны нийт 22 сууц өмчлөгчтэй гэрээ байгуулаад манай байгууллагад хүргүүлсэн байгаа. Одоо энэ асуудал царцсан байдалтай байгаа. Шүүхийн маргааныг дуусахыг хүлээгээд байгаа. Иргэдээс 10 сард ирж уулзалт зохион байгуулсан, шүүхийн шийдвэрийг харъя гэсэн дүгнэлт гаргасан. Тухайн байршил дээр очоод үзэхэд тухайн байранд хүн амьдрахгүй байгаа юм байна. Энэ төсөл удааширснаас болоод зэргэлдээ байрнуудын иргэдээс энэ барилгыг хэзээ нураах вэ гэж байнгын асуудал ирдэг.
Хот суурин газрыг хөгжүүлэх тухай хуулийн дээр 3 талт гэрээ байгуулах талаар байдаг. 2 талт гэрээг зөвшөөрөөд манайхаас 3 талт гэрээ байгуулдаг. Яагаад 2 хүнээс болж чөлөөлөхгүй, асуудал яригдаад байна вэ гэхээр хот байгуулалтын төслийг 80 хувь дэмжээд, орон сууцыг нураахад 100 хувь байыг шаарддаг. 2 хүнээс болж 22 хүн сүүлдээ итгэхгүй байдалтай манайд ирж уулзсан. Компани ажлаа хийх юм уу гэхэд оршин суугч эргэлзсэн. 100 хувь зөвшөөрөл шаардаад өдий хүртэл хэрэг нь явсан байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа, компанийн дүрэм, 2021.01.21№А/50 итгэмжлэл, Хот суурин агзрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ 2020.04.23№23/04/20-07, М******* ******* ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн БУ12-827/ гэрчилгээ, хавсралт, ЗТ12-509/ гэрчилгээ, хавсралт, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2020.06.09№00065, Ашиглалтын шаардлага хангахгүй Б******* дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, , дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгч-ээр М******* ******* ******* ХХК шалгарсныг батламжилсан Батламж, Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.10.23№ захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А болон өмгөөлөгч Ц.Ж ын хооронд байгуулагдсан 2021.03.17 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020.10.02№08/3971 тоот албан бичиг, 2021.10.19-ний өдөр И.Ааас татгалзаж, Б.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд томилсон итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М болон өмгөөлөгч Ц.Ж ын хооронд байгуулагдсан 2021.10.19 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /2022.01.27/, М******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэсэн Б******* дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Х дүгээр байрны ** тоотын хэмжилт, Х айлын орон сууцны айлуудын сонгосон байр нэртэй жагсаалт, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2020.07.27№, Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.11№ШШ2022/01100 дугаар шийдвэр, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022.03.№ тоот албан бичиг, нэхэмжлэлийн өөрчилсэн шаардлага /2022.05.03/ М******* ******* ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ , хавсралт, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гэрээний үндэн дээр хариуцагч, тусгай зөвшөөрлийн эзэмшигч ын хооронд байгуулсан 2021.12.27№ гэрээ, нэхэмжлэгчээс Д.Эт олгосон 20.03.13№01/ итгэмжлэл, Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ 20.02.05№/15, 20.02.№/15, 20.02.05№/, Б.Даас Н.Ат олгосон 2020.04.27 итгэмжлэл, нэхэмжлэгчээс Г.От олгосон 20.10.15№/99 итгэмжлэл, Г.Оээс татгалзаж Л.Хг томилсон 2025.01.14№25/05 итгэмжлэл,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлж Н.Аийг оролцуулах тухай 2021.02.25 итгэмжлэл, хариу тайлбар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020.10.12№08/4087 2020.10.02№08/3948 тоот албан бичиг, Б.Даас Н.Ат олгосон 2020.04.27 өдрийн итгэмжлэл, хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А болон өмгөөлөгч Г.Э ын хооронд байгуулагдсан 2022.05.20 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай Б.Даас Н.Ат олгосон 20.11.18 итгэмжлэл,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н З бөгөөд У ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримтууд: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг төлөөлүүлэхээр Ц.Пг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон Н З даргын 20.09.19№01/5375 тоот албн бичиг,
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд: Б******* дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021.03.23№8/428 тоот албан бичиг, Б******* дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Х айлын 7 тоот орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Д бүртгэлтэй тухай өмчлөх эрхийн 2009.05.18№ тоот гэрчилгээ, Н З даргын Тамгын газрын 2021.03.29№07/1342 тоот албан бичиг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021.04.14№10/2202 тоот албан бичиг, 2020.04.23№23/04/20-07 тоот Хот суурин агзрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрэ******* Б.Д гарын үсэг зурсан эсэхийг шинжилсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021.04.08№1060 дүгнэлт, Н.А, Б.Д 7 тоот, 8 тоот орон сууцнуудыг 1 м.кв-г 1,600,000 төгрөгөөр тооцож худалдах-худалдан авах гэрээ хийхээр тохиролцлоо гэх агуулгатай 2020.10.12-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан өргөдөл, 2020.10.05-ны өдөр ХБХгазрын орлогч Ч.Б өрөөнд уулзсан Албан уулзалтын тэмдэглэл, 2020.10.06, 2020.10.12-ны өдөр ХБХгазрын хурлын зааланд болсон уулзалтын тэмдэглэл, Хот байгуулалт, хөгжлийн газраас М******* ******* ******* ХХК-д хаягласан 2021.03.31№08/780 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2022.01.06№02-01/51 тоот албан бичиг, Орон сууцны байшингийн ашиглалтыг хориглох тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2014.07.10№01-01/05 шийдвэр, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2015.02.05№02-07-089/137 дүгнэлт, Н З даргын Тамгын газрын 2022.01.07№06/107 тоот албан бичиг, Н З даргын 2015.02.№А/151 захирамж, хавсралт, Н З даргын 2015.12.03№А/944 захирамж, захирамж буцаах тухай Х ХХК-ийн 20.02.27 тоот албан бичиг, ХХК-ийн 20.04.09№13/ албан бичиг, ХХК-ийн шинжээчийн 20.04.09№00/002 дүгнэлт,
Шүүх хуралдаанаар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч, гуравдагч этгээдийн төлөөлөгчдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч М******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.Дт холбогду, Б******* дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Х дүгээр байр, 7 тоот орон сууц чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон дээрх хаягт оршин байрлах орон сууцыг 44,848,000 төгрөгийн нөхөн олговортойгоор чөлөөлөхийг хариуцагчид даалгуулахаар шаардсан.
2.1. Нэхэмжлэгч нь орон сууцыг чөлөөлсний нөхөн олговор 44,848,000 төгрөгийн тооцоолол, үндэслэлийг дор дурдсанаар тайлбарласан.
- Б.Д нь өөрийн ээж Н.Ат 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ...М******* ******* *******" ХХК-д төлөөлж, Б******* дүүргийн дугаар хороо, дугаар хороолол Х айлын 7 тоот Ү- улсын бүртгэлийн 40 м.кв 1 өрөө орон сууцыг чөлөөлөх, газрыг оролцу орон сууц захиалах үүнтэй холбоотойгоор бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, гарын үсэг зурах эрх-ийг олгосон.
- Дээрхи итгэмжлэлийн дагуу Н.А нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хот байгуулалт хөгжлийн газарт хандан ...Миний бие Н.А, Б.Д нь тус байрны 7 тоот, 8 тоот байрыг 1 метр квадратыг 1,600,000 төгрөгөөр тооцож, худалдах худалдан авах гэрээ хийхээр тохиролцлоо гэж хүсэлт гаргасны дагуу М******* ******* ******* ХХК-ийн зүгээс Н.А болон Б.Д тай худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэтэл Н.А болон Б.Д нь орон сууцны нийт үнэлгээг дахин нэмэгдүүлж, тохиролцоонд хүрч чадаагүй гэв.
3. Хариуцагч нь 44,848,000 төгрөгийн нөхөн олговортойгоор орон сууц чөлөөлөх нөхцлийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зөвшөөрсөн хүсэлтээ Хот байгуулалт хөгжлийн газарт өгч байсан боловч М******* ******* ******* ХХК нь энэ нөхцлийг зөвшөөрөөгүй, хугацаа өнгөрч орон сууцны үнэ хэд дахин нэмэгдсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигч, гуравдагч этгээдийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
4.1. Н З даргын 2015 оны 02 дугаар сарын -ний өдрийн А/151 дугаартай Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай захирамжаар Б******* дүүргийн , 2 дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, дугаар бүхий, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулахаар захирамжилсан байх бөгөөд үүнд маргаж буй Х дүгээр байр багтсан байна.
4.2. Н З даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/944 дүгээр захирамжаар Ашиглалтын шаардлага хангахгүй Б******* дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, , дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулж, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгч-ээр М******* ******* ******* ХХК шалгарсныг батламжилж, шалгарсан компанид сууц өмчлөгч болон Н З даргатай гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах эрхийг олгожээ.
4.3. Н З даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/944 дүгээр захирамжийн дагуу Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хоронд байгуулах гурван талт гэрээ-г талууд байгуулахаар тогтсон боловч хариуцагч Б.Д, түүний төлөөлөгч энэхүү гэрэ******* гарын үсэг зураагүй, байгуулаагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн /хуучин нэрээр/ шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1060 дугаартай дүгнэлт, зохигч талуудын тайлбараар тогтоогдсон.
4.4. Төсөл хэрэгжүүлэгч-ээр шалгарсан М******* ******* ******* ХХК, Н З бөгөөд У болон Б.Д ын хооронд, дээр дурдсан гурван талт гэрээ байгуулагдаагүй ба ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг чөлөөлсний нөхөн олговрын хэмжээг талууд тохиролцож чадалгүй маргасан.
5. Хариуцагч нь Б******* дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Х дүгээр байр, 7 тоот орон сууцны талбайн хэмжээ, үнэлгээний нэхэмжлэгчтэй маргаж, орон сууцны талбайн хэмжээг нэхэмжлэгч буруу тооцсон хэмээн орон сууцны талбайн хэмжээ, үнэлгээг тогтоолгох шинжээчийн дүгнэлтийг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргаж байсан.
Шүүх, хариуцагчийн хүсэлтийг хэсэгчлэн хангаж, орон сууцны талбайн хэмжээг нэхэмжлэгч буруу тооцсон гэх хариуцагчийн хүсэлтийн дагуу орон сууцны талбайн хэмжээг тогтоолгохоор шинжээч томилсон бөгөөд орон сууцны үнэ ханшийн мэдээллийг хариуцагч өөрөө олж мэдэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүйг дүгнэж, зах зээлийн үнэ ханш тогтоолгох тухай хүсэлтийг хангаагүй.
Тодруулбал, хариуцагч нь маргаж буй орон сууцны зах зээлийн үнэ, ханшийн талаар шүүхэд нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.
6. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болохыг шүүх дор дурдсанаар дүгнэв.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3.в.-д төсөл хэрэгжүүлэгч энэ хуулийн 14.7.1 дэх заалтад заасан үе шатыг дуусах хүртэл газар, үл хөдлөх эд х өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах-аар хуульчилсан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан Н З даргын Хот байгуулалт, х оруулалтын асуудал хариуцсан орлогчоос 2015 онд олгогдсон Батламж /хх-188/, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцын барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай Н З даргын 2015 оны 02 дугаар сарын -ний өдрийн А/151 дүгээр захирамж, захирамжийн хавсралт, Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай Н З даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/944 дүгээр захирамж зэргийг үндэслэл болгож нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд уг хуулийн зорилтыг заасан бөгөөд хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д Энэ хуулийн зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрэ******* хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: дугаар зүйлийн 2-т эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй; гэж заасан бөгөөд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой байна.
Хариуцагчийн өмчилж буй Б******* дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Х дүгээр байр, 7 тоот сууц нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д заасан ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж мөн болох нь хэрэгт авагдсан Н З даргын 2015 оны 02 дугаар сарын -ний өдрийн А/151 захирамж, захирамжийн хавсралтын 1 дэх заалтаар тогтоогдож байна.
Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлд Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны талаар зохицуулсан.
Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно. мөн зүйлийн 151.6.-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, н З даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасаж ашиглах эрх дуусгавар болно. гэж заасан бөгөөд Н З даргын 2015 оны 02 дугаар сарын -ний өдрийн А/151 дүгээр захирамж гарснаар орон сууц ашиглах эрх дуусгавар болсон гэж үзнэ.
7. Маргааны зүйл болох орон сууцыг 44,848,000 төгрөгийн нөхөн олговортойгоор чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Хариуцагч нь Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2.-т Сууц өмчлөгчид нь барилгын хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тухайн орон сууцыг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаархи шийдвэрийг хүлээн авмагц дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтийг сууц өмчлөгчдийн олонхийн саналаар гаргаж, тухайн аймаг, н З даргад хүргүүлнэ. мөн зүйлийн 151.5.-т Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр х оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй. гэж тус тус зааснаар тухайн орон сууцны өмчлөгчийн хувиар эрхээ хэрэгжүүлнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Д болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А аас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хот байгуулалт хөгжлийн газарт хандаж гаргасан, тус байрны 1 метр квадратыг 1,600,000 төгрөгөөр тооцож, худалдах худалдан авах гэрээ хийхээр тохиролцсон гэх өргөдлийг үндэслэл болгож, нийт 44,848,000 төгрөгийн нөхөн олговортой чөлөөлөхийг даалгуулах нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гаргасан.
Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хот байгуулалт хөгжлийн газарт дээр дурдсан өргөдлийг өгч байсан боловч нөхөн олговрыг 44,848,000 төгрөгийн хэмжэ******* М******* ******* ******* ХХК-тай тухайн үед тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хугацаа өнгөрч орон сууцны үнэ хэд дахин нэмэгдсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасныг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Орон сууцны зах зээлийн үнийг шүүхийн журмаар тогтоолгох тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хангахгүй орхиж, хэргийн оролцогч өөрөө олж авах боломжтой нотлох баримт болохыг дүгнэсэн боловч хариуцагч энэ талаар нотлох баримтаа бүрдүүлээгүй, олговор авах эсэхтэй холбоотой тодорхой шаардлагыг шүүхэд гаргаагүй.
Өөрөөр хэлбэл, тухайн ашиглах боломжгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны үнэ, нөхөн олговрын хэмжээг тогтоох нотлох баримт хэрэгт авагдаагүй, талууд харилцан тохиролцоогүй тул нэхэмжлэлийн 44,848,000 төгрөгийн нөхөн олговортой чөлөөлөхийг даалгуулах тухай шаардлыг хангах үндэслэлгүй байна.
Уг орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж, ийнхүү чөлөөлсөнтэй холбоотой хариуцагчид олгох нөхөн олговрын талаар өмчлөгч нотлох баримтаа бүрдүүлэн шаардлага гаргахад уг шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 1, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7.3.в.-д тус тус заасныг баримтлан, Б******* дүүргийн дугаар хороо, Х дүгээр байрны 07 тоот нийтийн зориулалттай орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч Б.Дт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын ...44,848,000 төгрөгийн нөхөн олговортой чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцу сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА