Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.С холбогдох эрүүгийн 1706 0305 70047 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны  дүгээр сарын -ны өдөр аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, М.С , /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.С нь иргэн М 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелийн тоотод зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би таньдаг ахынхаа гэрт орж хохирогчтой танилцаж, 1 шил архи хувааж уусан. Тэр үед хохирогч бид хоёрын хооронд үл ойлголцол гарсан тул би хохирогчийг цохисон. Гэтэл шүд нь унасан гэсэн. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна гэв.

Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн үед найз Батбаатартай Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг бааранд уулзаад 0.5 литртэй архи дөрвүүлээ хувааж уугаад Батбаатартай хамт явсан, хоёр нь ажилтай гээд яваад өгсөн. Батбаатар бид хоёр тэр баарнаас гараад Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелийн 43-59 тоот гэр рүү нь явсан. Замаараа Дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл архи аваад гэрт нь 18 цагийн үед орсон. Бид хоёр Батбаатарын гэрт нь ороод авсан архинаасаа нэг нэг татчихаад Батбаатар би жаахан хэвтээдхи гэж хэлээд гэрийнхээ баруун талын орон дээрээ хавтсэн, би галыг нь түлчихээд ширээний баруун талд сууж байсан чинь гаднаас 25-30 орчим насны, махлаг бор залуу орж ирээд Батбаатарын ахыг танидаг юм гэсэн. Ингээд тэр залуу авчирсан архинаасаа надад хийж өгөөд дараа нь Батбаатарыг сэрээсэн. Бид гурав архи хувааж уугаад тэрнээс хойш би сайн санахгүй байна. Нэг сэрсэн чинь гаднаас орж ирсэн миний нүүр рүү гараараа цохиж байхаар нь би одоо болно ш дээ гэж хэлсэн чинь үргэлжлүүлээд гараараа цохиод байсан. Манай найз тэр залууг салгаад аваад гарсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-9, 39 дүгээр хуудас/,

Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19 цагийн үед намайг Баянзүрх дүүргийн Амгалан амаржих дээр ажиллаж байсан чинь өөрийн дугаараас над руу согтуу би хүнд зодуулчихлаа гэхээр нь би сайн ойлгоогүй, юу балайраад байгаа юм бэ гэж хэлээд тасалсан. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн үед байхаа би аавынд очтол аавын хоёр нүд хөхөрсөн, үүдэн хоёр шүд хугарсан, хамар хавдсан байсан, мөн баруун талын нуруун дээр нь хөхөрсөн байсан. Би ааваас хэнд зодуулсан талаар нь асуусан чинь би найзындаа нэг юм уугаад сууж байсан чинь гаднаас нэг танихгүй залуу орж ирсэн. Тэр залуутай архи ууж байгаад яриа нийлэхгүй болохоор нь гар гэж хэлсэн чинь намайг нүүр рүү цохиж зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхбат бид хоёр 0.75 литрийн архи аваад манай гэрт ирээд сууж байтал 0.75 литрийн архи барьчихсан гаднаас С  орж ирсэн. Ууж байсан архинаас С  хийж өгөөд тамхи байхгүй болохоор нь гарч тамхи авах санаатай дэлгүүр гарсан. Гэртээ орж иртэл Мөнхбат гэрийн зүүн талын орон дээр С  гэх залуу чи намайг хөөдөг хэн юм бэ гэж хэлээд намайг зодчихлоо гээд баруун талын нүд хавдсан, уруул хавдчихсан, амнаас цус гарчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-16 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹13737 дүгнэлтэд “М биед баруун дээд үүдэн 1, 2-р шүдний хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн далны дор цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 19 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 22 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.С нь иргэн М 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Монелийн тоотод зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.С  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч М.С  холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч М.С  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч М.С нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч нь оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.