Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00631

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00210 дугаар шийдвэртэй, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ИСА” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн төлбөрт 18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК /түрээслүүлэгч/ болон “ИСА” ХХК /түрээслэгч/-иуд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хайгуулын өрөм түрээслүүлэх гэрээг байгуулсан ба уг гэрээгээр НХҮ-44t маркийн хайгуулын өрөм болон Зил-131 маркийн машиныг 30 хоногийн хугацаатай “ИСА” ХХК түрээсэлсэн. Гэрээ байгуулсан өдөр дээрх өрөм болон Зил-131 маркийн машиныг түрээслэгч талд хүлээлгэн өгсөн ба гэрээний хугацаа дууссан боловч түрээсийн хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөөгүй, түрээсийн төлбөрийг төлөөгүй ашиглаж байгаад 2019 оны 08 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод хашаанд нь авч ирж тавьсан гэж утсаар мэдэгдсэн юм.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулсан өдөр 5 000 000 төгрөг төлөх ёстой байсан боловч 2 000 000 төгрөг төлсөн. Гэрээ хийсэн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд нийт 20 000 000 төгрөг төлөхөөс 2 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 18 000 000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагч “ИСА” ХХК-аас ашигласан хугацааны түрээсийн төлбөрт 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хайгуулын өрөм түрээслэх гэрээ байгуулсан гэдэгт маргахгүй боловч түрээсийн гэрээний дагуу түрээслэх эд хөрөнгийг албан ёсоор хүлээж аваагүй.

Түрээслүүлж байгаа эд хөрөнгийг хариуцагч компанийн захирал н.Бөхбаатар өөрөө засаж янзалж явдаг байсан. Талууд гэрээ байгуулсны дараа эд хөрөнгийг үзтэл ажил хийхэд техникийн шаардлага хангахгүй байдалд хүрсэн. Гэрээний хугацаа дуусахтай зэрэгцээд хүлээлгэж өгсөн байдаг. Гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан цааш сунгасан зүйл байхгүй. Гэрээгээр тохирсон төлбөрийг хүлээн зөвшөөрч байна.

Гэвч гэрээний бусад хугацааны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгснийг баталж чадахгүй байгаа учраас нэг сарын түрээсийн төлбөр 5 000 000 төгрөгөөс төлсөн 2 000 000 төгрөгийг хасч 3 000 000 төгрөгийг төлнө. Бусад хугацааны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч тал түрээсийн эд хөрөнгийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр буцаан авсан гэдгийг баримтаар нотлоогүй.

Түрээсийн гэрээний 1 сарын хугацаанд техникийн шаардлага хангаагүй учраас буцааж өгсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т заасны дагуу хариуцагч “ИСА” ХХК-иас 18 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ИСА” ХХК-иас 247 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тал хариуцагчийг түрээсийн зүйлийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр буцаан өгсөн гэдгийг баримтаар нотлоогүй. Шүүх хариуцагчийг “гэрээний хугацаа дуусаад техникийг нэхэмжлэгчийн хашаанд авчирч буулгасан” гэж тайлбар гаргасныг “нотлоогүй” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн хэлсэн “2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр” гэсэн огноог нотлохыг шаардаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Манай компани гэрээний хугацаанд түрээсийн тоног төхөөрөмжийг хагас дутуу ашигласан учир түрээсийн төлбөрийн дутуу 3 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “ИСА” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 18 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч 3 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

“Н” ХХК нь “ИСА” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр харуулын өрөм түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч “Н” ХХК нь түрээслэгч “ИСА” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад НХҮ-44t маркийн хайгуулын өрөм болон Зил-131 маркийн машиныг шилжүүлэх, түрээслэгч “ИСА” ХХК нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 8-9/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн мөн зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч байгууллага нь дээрх гэрээний дагуу хайгуулын өрөм болон машиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн, талуудын тайлбараар тогтоогдсон. Хариуцагч нь гэрээний зүйлийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарлах боловч тэрээр гэрээний зүйлийг гэрээнд заасан хугацаанд бодитойгоор эзэмшиж байсан байдалд нөлөөлөхгүй юм. Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан түрээсийн зүйлийг хариуцагчид хүлээлгэж өгсөн гэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон гэж дүгнэнэ.  

Талууд гэрээний 2.1-д түрээсийн төлбөр 30 хоног хугацаанд 5 000 000 төгрөг байна” гэж тохиролцсон, хариуцагч түрээсийн төлбөрт 2 000 000 төгрөгийг төлсөн гэдэгт талууд маргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дууссан боловч Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч “ИСА” ХХК түрээслүүлэгч “Н” ХХК-д түрээсийн зүйл болох хайгуулын өрөм болон машиныг буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй ба уг үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагч түрээсийн зүйлийг ажил хийхэд техникийн шаардлага хангахгүй, тоног төхөөрөмжийг хагас дутуу ашигласан, гэрээний хугацаанд буцааж өгсөн гэх тайлбараа Иргэний хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзаагүй. Иймд түрээслүүлэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй юм. Хэтэрсэн хугацааны төлбөрийг талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний түрээсийн төлбөрөөр тооцох нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасантай нийцэх тул хариуцагчаас гэрээний төлбөрийн үүргийг 20 000 000 /5 000 000 * 4/ төгрөгөөр тодорхойлж үүнээс төлсөн 2 000 000 төгрөгийг хасвал 18 000 000 төгрөгөөр нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.

Хариуцагч “нэхэмжлэгч гэрээний зүйлийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээж авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэг нь түрээслэгчид хуваарилагдсан бөгөөд уг үүргээ биелүүлсэн нөхцөл байдлаа тэрээр баримтаар нотлоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 247 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                          ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                             Э.ЗОЛЗАЯА