| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2017/0319/З |
| Дугаар | 221/МА2017/0563 |
| Огноо | 2017-08-09 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2017/0563
2017 оны 8 сарын 09 өдөр Дугаар 221/МА2017/0563 Улаанбаатар хот
“Б С К” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0516 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Б С К” ХХК -ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0516 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 112 дугаар зүйлийн 112.1.1 дэх заалтыг баримтлан “Б С К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/23 дугаар тушаалын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон” хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-д заасныг бүрэн хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн мөрдүүлж ажиллуулах үүргээ биелүүлэхгүй байгаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-д заасанд нийцүүлэн гаргасан “Б С К” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сараас хойшхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг үүрэг болгох чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн мөрдүүлэн ажиллахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах” шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0516 дугаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 18 дахь талын 3 ба 4 дүгээр, мөн 19 дэх талын 1 дүгээр догол мөрүүд болон Тогтоох нь хэсгийн 1-д
гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 112 дугаар зүйлийн 112.1.1 дэх заалтыг баримтлан хүлээн авахаас татгалзсан хэсгийг нэхэмжлэгч тал үл зөвшөөрч, энэ татгалзсан шийдвэрийг мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг баримтлан хэсэгчлэн өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хүлээн зөвшөөрч байна.
Давж заалдах гомдлын үндэслэл:
Шүүхээс хүсч буй зүйл: Давж заалдах гомдлын шаардлага, үндэслэлийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь болон Тогтоох нь хэсгийн холбогдох хэсгүүдэд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Учир нь нэхэмжлэгч “Б С К” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлага буюу “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-д заасныг бүрэн хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн мөрдүүлж ажиллуулах үүргээ биелүүлэхгүй байгаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-д заасанд нийцүүлэн гаргасан “Б С К” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сараас хойшхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг үүрэг болгох чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн мөрдүүлэн ажиллахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг “... улсын хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний актыг мөрдөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөрдөхийг даалгах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэхээр хуулиар харьяалал тогтоосон ...” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.1-д зааснаар давж заалдах шатны шүүх нь улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний актын улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ. Гэтэл дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ыг хууль бус гэж маргаагүй, харин тушаалыг бүрэн хэрэгжүүлэн ажиллаж, түүнд нийцүүлэн гаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн мөрдүүлж ажиллуулах үүргээ биелүүлэхгүй байгаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэл байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй болжээ.
Нэгэнт анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдэд дүгнэлт хийж, шаардлагыг эцэслэн шийдвэрлээгүй байхад давж заалдах шатны шүүх дээрх шаардлагуудад шууд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй.
Түүнчлэн “Б С К ” ХХК-иас анхан шатны журмаар давж заалдах шатны шүүхэд гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-д заасныг баримтлан “Б С К К” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 дүгээр тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 07 дугаар сараас хойшхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах үүрэг, чиглэлийг аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт албан ёсоор хүргүүлэн мөрдүүлж ажиллахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 221/ШЗ2017/0502 дугаар захирамж, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 025/ШТ2017/0007 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.
Ийнхүү анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0516 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН