Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-,

шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А- овогт С-гийн М-д холбогдох эрүүгийн 1803000010035 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийнБаянзүрх  ................. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017  оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2-т тус тус зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, А- овогт С-гийн М- /РД:.................../

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.М- нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...........” ХХК-ийн сэлбэгийн дэлгүүрийн хашаанаас хохирогч Б.Т-ын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг 45 минутын орчим, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар  хорооны нутаг дэвсгэр ........-ийн зүүн талын замд “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.3.а, 13.1-д заасныг зөрчсөнөөс явган зорчигч Т.С-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн  мэдүүлэг, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, Техникийн шинжээчийн дүгнэлт, Мөрдөгчийн магадлагаа зэрэг хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч С.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой Хан-Уул дүүргийн “..........”-ийн хажуу талын замаар явж байсан. Тухайн үед зам хөндлөн гарч байсан 2 хүн замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд алхаж байгаад буцаж гүйсэн. Хохирогчтой хамт явж байсан хүнээс архи үнэртсэн болохоор хохирогчийг согтуу байсан гэж бодож байна. Би зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байгаад явган зорчигчийг мөргөсөн. Ослын дараа цагдаа болон түргэн тусламж дуудсан гэв.

 

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн осол болдог өдөр манай эхнэр Т.С- “Балхжавын” тоглолт үзэх гэж байгаагаа надад утсаар хэлсэн. Шөнө 23 цагийн үед тоглолт тараад Б-тэй хамт гэр рүүгээ харихаар явж байхад нь манай дүүгийн эхнэр Туул утсаар ярьж “...”-ийн гадаа байгаа миний машиныг аваад явчих гэж хэлсэн байсан. Т.С- нь “...”-ийн гаднаас машин авах зорилготой явж байхдаа осолд орсон бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэдгийг бүрэн нотлож байна. Манай эхнэртэй хамт явж байсан Б- нь 18 нас хүрээгүй жаахан охин байсан. Өнөөдрийн байдлаар эмчилгээний төлбөрийн баримтыг үндэслээд хохирол нэхэмжилж байна. Мөрдөн байцаалтын шатанд 16.493.827 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн. Шүүхийн шатанд 1.482.120 төгрөгийн баримт болон 263.200 төгрөгийн баримтуудыг тус тус гаргаж өгсөн. Ингээд нийт 18.239.147 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн 1.750.000 төгрөгийг хасч тооцоод 16.489.147 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардал тодорхойгүй байгаа учир баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг шүүхээс хүсэж байна. Тухайн осол болохоос өмнө эхнэр бид хоёр ажилтай, орлоготой байсан. Би “Оюу толгой” ХХК-д уулын ахлах ажилтнаар ажиллаж байсан эхнэр маань хэвтэрт байгаа учир би эхнэрээ харж асраад 4, 5 сар ажилгүй байна. Улсын компани учраас надад 3 сараас дээш чөлөө өгөхгүй байна. Эхнэрийг маань асрахаар дүү болон ээж нь ирсэн боловч тэдгээр хүмүүс ардаа ажилтай, амьдралтай учраас удаан байж чадалгүй буцаад явсан. Тэр хүмүүсийн ирж очих унааны зардал болон өөрийн ажилгүй байсан үеийн зардлыг хохиролд тооцож нэхэмжлээгүй. Манай эхнэр ослын улмаас маш их гэмтэл авсан. Аарцаганд авсан гэмтлийн улмаас 2 сар гаран хөдөлгөөнгүй байснаас нуруунд нь цооролт үүссэн. Мөн зүүн хөл нь маш их гэмтэж гарын алган чинээ яс үүрч алга болсон. Энэ талаар судалж үзэхэд Солонгос улс руу явж хагалгаанд ороод гам сайн барьсан тохиолдолд хөл нь зүгээр болох уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ гэсэн бөгөөд эмчилгээний зардал нь 60.000.000 төгрөг болно гэж байсан. Энэ их мөнгө бид нарт байхгүй учраас Монголд байдаг хувийн эмнэлэгт хандаж Солонгос улс руу яс захиж авчруулж Монголдоо хагалгаа хийлгэсэн. Хагалгаа хийлгэсэн хөлний хэсгээс одоог хүртэл шүүс болон идээ гоожиж байгаа. Тасралтгүй 4, 5 сар антибиотик болон өвчин намдаах эм тариа хэрэглэж байна. Хөлөнд нь төмөр зүүлттэй байдаг болохоор шөнө унтдаггүй. Зарим үед нойрны эм өгч унтуулж байна. Эмчилгээний зардалтай холбогдуулан төлбөр тооцоо дээр надад туслаач, би зээлсэн мөнгөнийхөө хүүг төлөх хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг шүүгдэгчид хэлж байсан. Миний хүсэлтийг хүлээж аваагүйд маш их гомдолтой байна. Шүүгдэгч нь шүүх дээр 5.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн 11.489.147 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

  

Мөн хавтаст хэргээс

1. Шүүгдэгч С.М- 2018.01.17-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 23 цаг өнгөрч байхад ажил дээрээ буюу СХД-ийн нутаг Баянхошуунд байрлах “Тэгш төв” солонгос сэлбэгийн худалдааны төвийн ажлын хашаанд Т-ын ...улсын дугаартай Т.Приус маркийн автомашин байсан. Тухайн үед Т-ын машины түлхүүр машин дотроо байхаар нь унаад гарсан. Баянхошуунаас гараад 13 дугаар хороолол ороод Болороо дээр очих гэтэл гэртээ байхгүй байсан. Би буцаад Баянхошуу орох гээд ...улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг ХУД-ийн 15 дугаар хороо “...”-ийн тэнд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр 60 орчим км/цагийн хурдтай явж байтал явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй нэг эмэгтэй хүн зам хөндлөн гарч ирсэн. Тэр хүнийг хараад би тоормос гишгээд 3 дугаар эгнээ рүү шилжиж амжилгүй очоод мөргөсөн. Би машинаасаа буугаад иртэл мөргүүлсэн эмэгтэй газар хэвтэж байсан ба мөн нэг эмэгтэй хамт явж байсан. Би өөрийнхөө 88107814 утсаар 103 болон цагдаа дуудсан. Эмнэлгийн машин ирээд хохирогчийг аваад явсан ба цагдаагийн машин ирээд хэмжилт хийсэн. Би насанд хүрээгүй болохоор автомашин жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би өмнө нь машин барьж байгаагүй. Тухайн өдөр машин унаад явж чадмаар санагдаад найз охин дээрээ машинтай очих санаатай эзэмшигчийн зөвшөөрөлгүй машиныг унаад явсан. Хурдхан найз охин дээрээ очоод л ирэх санаатайгаар машиныг нь авч явж байгаад осол хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 183-184-р хуудас/,

 

2. Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Т.С- 2018.01.02-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед UВ пласт Балхжавын тоглолт үзэх гээд найз Б.Б-тэй уулзсан. Бид 2 тоглолт үзээд 23 цаг өнгөрч байхад тарсан. UВ пласын тэндээс такси бариад хорооллын Модны 2-т Б.Б-гийн ажиллуулдаг дэлгүүрийг хаалгаад 10-20 орчим минут болоод такси бариад ХУД-ийн 15 дугаар хороо “...”-ийн тэнд очоод явган хүний гарцан дээр таксинаасаа буусан. Биднийг таксинаас буух үед цаг ойролцоогоор 2017 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 00 цаг 20 минут болж байсан. Бид “...”-ийн тэнд манай нөхөр М-ий төрсөн дүүгийн эхнэр Туултай уулзах гэж буусан. “...”-ийн зүүн талын замыг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч явтал зүүнээс баруун чиглэлтэй нэг жижиг суудлын машин асар хурдтай ирээд яах ийхийн зуургүй намайг мөргөсөн. Ухаан орох үед эмнэлэгт байсан би ослоос хойшхи зүйлийг сайн санахгүй байна. Тухайн үед явган хүний гарцаар гарч явсан. Ослоос болж би толгойдоо гэмтэл авсан баруун гарын харьт, баруун хөлийн дунд чөмөг, аарцаг яс 2 хугарсан, баруун 3 хавирга хугарсан, нурууны 5, 6 дугаар сэртэн хугарсан, зүүн хөлний шилбэр үйрч яс байхгүй болсон гэмтлүүдтэй байна. Үүнээсээ болж дотуур цус их алдаж ГССҮТ-д 36 хоног хэвтээд гарсан. Одоо хувийн эмнэлэгт 20 хоног хэвтэж байна. Одоогийн байдлаар эмчилгээнд 25-30 сая төгрөг гарч байгаа. Эдгээр баримтуудаа гаргаж өгнө. Би хөл дээрээ бостол нэг жилийн хугацаа орно. Энэ хооронд 2-3 удаа хагалгаанд орно. Зүүн хөл нилээн асуудалтай болсон ба Солонгос улс руу донорын яс захиалсан булчин шилжүүлэх, арьс нөхөх, яс нөхөх 3 том хагалгаанд орно. Энэ хагалгааг Солонгос улсад хийлгэхэд 60.000.000 төгрөг болно. Солонгос улс руу судлуулсан энэ баримт нь байгаа. Одоо бол 100% хүний асаргаанд байгаа. Манай нөхөр А.М- “Оюу толгой” ХХК-нд ажилладаг байсан. Сүүлийн 3 сар намайг хараад ажлаа хийж чадахгүй, одоо бараг ажлаасаа гарч байгаа. Амьдрал их хэцүү болж орлого байхгүй болсон. Үүнээс шалтгаалаад байрны зээл цалингийн зээлээ төлж барагдуулж чадахгүй байдалд хүрч байна. Би 2 хүүхэдтэй том нь 11 настай, бага нь 6 настай. Хүүхдүүдийн сэтгэл санаа хүнд байдалд ороод сурлага нь муудаж эхэлсэн. Хичээл хийлгэх хүн байхгүй хэцүү байна. Намайг мөргөсөн жолооч эмчилгээнд 1,5 сая төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,

2018.01.23-ны өдөр мэдүүлэхдээ: ...Одоогоор баримтаар 16.493.827 төгрөгний зардал гарсан. Үүнээс хойш дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул дахин зардал гарна. Шүүх хуралд өөрөө сууж чадахгүй бол нөхөр М-ийг суулгах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

 

3. Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Б.Т- 2018.01.21-ний өдөр мэдүүлэхдээ: ... Надад хэлэлгүйгээр миний эзэмшлийн ...улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашиныг 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 23 цаг өнгөрч байхад унаад явсан байсан. Би М-ийг машин авч гарсныг мэдээд араас нь утсаар ярихад “ойрхон явж байна, одоо очлоо” гэж хэлсэн. Би ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Дараа нь “чи яагаад машин унаад гарсан юм бэ” гэхэд “ойрхон юманд явах гээд унаад гарсан юм” гэж хэлснээс өөр зүйл яриагүй. Би дзлгүүрийнхээ хашаан дотор машинаа тавьсан болохоор түлхүүрийг нь дотор нь орхисон байсан. Тухайн ослоос болж миний машин нилээн эвдэрсэн. Гэхдээ машины хувьд ямар нэгэн санал гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,

 

4. Иргэний хариуцагч Б.Т- 2017.11.17-ны өдөр мэдүүлэхдээ: ...Т.Приус маркийн ...улсын дугаартай автомашин “Бичил глобус” ХХК-ны нэр дээр байдаг. Би энэ ХХК-тай гэрээ байгуулж авсан машин юм. Энэ машин 2006 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол улсад орж ирсэн. Би 2016 оны 09 дүгээр сард гэрээ хийж авсан. Автомашин эвдэрсэнд миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй тул үнэлгээ хийлгэхгүй. Харин хохирогчийнхоо төлбөрийг  С.М- болон тэдний гэр бүлийнхэн төлж барагдуулах байх. Би энэ төлбөрөөс төлж барагдуулж чадахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

 

5. Насанд хүрээгүй яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Л.З- 2018.01.17-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны  10 дугаар сарын 29-ний орой 00 цаг 45 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “...”-ийн зүүн замд Т.Приус маркийн ...улсын дугаартай автомашин жолоодож яваад явган зорчигч Төмөрбатын С-г мөргөж эрүүл мэндэд нь “Хүнд” хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдэж байна. Эмчилгээнд гарсан бодит хохирлыг төлж барагдуулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

6. Гэрч Б.Б- 2017.11.24-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 18 цагийн орчим UВ пласт Балхжавын тоглолт үзэх гээд найз Т.С-тай уулзсан. Бид 2 тоглолт үзээд 23 цаг өнгөрч байхад тараад UВ пласын тэндээс такси барьж Модны-2 орсон. Тэнд дэлгүүрт 10-20 орчим минут болоод дахин өөр такси бариад ХУД-ийн 15 дугаар хороо “...”-ийн явган хүний гарцан дээр таксинаас буусан. Биднийг таксинаас буух үед цаг ойролцоогоор 2017 оны 10 дугаар сарын 29-ний 00 цаг 20 орчим минут болж байсан. Бид “...”-ийн тэнд С-гийн нөхөр М-ий төрсөн дүүгийн эхнэр Туултай уулзах гэж буусан. “...-ийн зүүн талын замыг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч явтал зүүнээс баруун чиглэлтэй нэг жижиг суудлын машин асар хурдтай ирсэн. Би “яанаа эгчээ, ямар аймар хурдтай явдаг юм” гээд урагшаа ухасхийсэн. Тэгтэл ард тас гээд л явчихсан. Эргээд хартал С- машинд мөргүүлээд унаж байсан. Би нөгөө машины жолооч дээр очоод “чи ямар аймар хурдтай явдаг юм, хүн алчихлаа” гэхэд тэр залуу өөрийнхөө утсаар түргэн тусламж болон цагдаа дуудсан. Мөргөсөн жолооч машиндаа аймаар чанга хөгжим тавьсан байсан ба машиндаа ганцаараа явж байсан. Удалгүй түргэн тусламж болон цагдаа ирсэн. С- явган хүний гарцан дээр мөргүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №13904 дугаартай дүгнэлтэнд:

1. С-гийн биед зүүн нүдний ухархайн дээд хана, дух ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны хатуу хальсан доорхи цусан хураа, ховдлын цус харвалт, хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн язарсан шарх, бүдүүн гэдэсний өгсөх хэсэг, чацархайн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, цээжний зүүн талын 2-р хавирга ясны хугарал, баруун, зүүн уушгины няцрал, цээжний баруун хөндийн цус хуралдалт, зүүн шаант ясны ил хугарал, баруун атгаал, умдаг яс, баруун дунд чөмөг, баруун шаант ясны далд хугарал, дух, зүүн нүдний доод зовхи, хацар, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн сарвууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12, 3.1.20-д тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 44-р хуудас/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №10095 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “ЗЦА МШХ С- 33/эм” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. /хх-ийн 45-р хуудас/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №10096 дугаартай дүгнэлтэнд:

1. Т.С- гэж хаягласан цус нь В /III/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 47-р хуудас/,

 

 10. Мөрдөгчийн №23 дугаартай магадлагаанд:

1. Т.Приус маркийн ...улсын дугаартай автомашины жолооч С.М- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” 2.3.а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (граш) буюу засварын газарт очно”, мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”,

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 3.5-д заасан "Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Т.С- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 41-р хуудас/,

 

11. Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн №222 дугаартай дүгнэлтэнд:

1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. 1 дүгээр тэнхлэгийн дугуйнуудын марк, хээний гүн, дугуйнуудын хэмжээс, хээ хэвийн байна. 2 дугаар тэнхлэгийн дугуйнуудын хээний гүн хэвийн, дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр өөр байна. Зүүн гар талын урд их гэрлийн шил хагарч бутарсан боловч ойр ба холын гэрлийн чийдэнгүүд асдаг, баруун гар талын ойрын гэрлийн тусгалын тохиргоо хэвийн, холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй тохиргоо алдагдсан байна. Автомашиныг БНСУ-д үйлдвэрлэгдсэн STENHOJ Т-71096 хайчин өргүүр дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан үзлэг хийхэд хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги, хөдөлгүүр, хурдны хайрцаг тос гоожилт байхгүй бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байна.

Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Зүүн гар талын урд гэрэл хагарсан, зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын урд дохионы гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын урд крыло урд хэсгээрээ сэвтсэн, урд буфер зүүн гар талдаа хагарсан, замаска нь ховхорч унасан, урд буфер баруун гар талын доод хэсэгтээ хагарч, замаска нь ховхорсон, капот зүүн гар талдаа хонхойж сэвтсэн, урд салхины шил зүүн гар талдаа их хэмжээгээр бяцарч цөмөрсөн, дээвэр зүүн гар талдаа хонхойсон сэвтэй, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй, ухрах арааны гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. Мөн дагалдах хэрэгслийн иж бүрдэл (галын унтраагуур, ослын зогсолтын тэмдэг эмийн сан)-гүй байв.

2. Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Зүүн гар талын урд гэрэл хагарсан, зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын урд дохионы гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын урд крыло урд хэсгээрээ сэвтсэн, урд буфер зүүн гар талдаа хагарсан, замаска нь ховхорч унасан, урд буфер баруун гар талын доод хэсэгтээ хагарч, замаска нь ховхорсон, капот зүүн гар талдаа хонхойж сэвтсэн, урд салхины шил зүүн гар талдаа их хэмжээгээр бяцарч цөмөрсөн, дээвэр зүүн гар талдаа хонхойсон сэвтэй, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй, ухрах арааны гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. Мөн дагалдах хэрэгслийн иж бүрдэл (галын унтраагуур.ослын зогсолтын тэмдэг, эмийн сан)-гүй байв. Уг автомашины 2 дугаар тэнхлэгийн дугуйнуудын хээний гүн хэвийн, дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр өөр байна. Зүүн гар талын урд их гэрлийн шил хагарч бутарсан боловч ойр ба холын гэрлийн чийдэнгүүд асдаг, баруун гар талын ойрын гэрлийн тусгалын тохиргоо хэвийн, холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй тохиргоо алдагдсан байна.

3. Урд буфер баруун гар талын доод хэсэгтээ хагарч, замаска нь ховхорсон, дээвэр зүүн гар талдаа хонхойсон сэвтэй, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй, ухрах арааны гэрлийн чийдэнгүүд асахгүй, 2 дугаар тэнхлэгийн дугуйнуудын хээний гүн хэвийн, дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр өөр, баруун гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй тохиргоо алдагдсан зэрэг эвдрэл, гэмтэл нь ослоос өмнө үүссэн байх боломжтой. Харин зүүн гар талын урд гэрэл хагарсан, зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын урд дохионы гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын урд крыло урд хэсгээрээ сэвтсэн, урд буфер зүүн гар талдаа хагарсан, замаска нь ховхорч унасан, капот зүүн гар талдаа хонхойж сэвтсэн, урд салхины шил зүүн гар талдаа их хэмжээгээр бяцарч цөмөрсөн зэрэг эвдрэл, гэмтэл нь ослын дараа үүссэн байх боломжтой.

4. Урд буфер баруун гар талын доод хэсэгтээ хагарч, замаска нь ховхорсон, дээвэр зүүн гар талдаа хонхойсон сэвтэй, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй, ухрах арааны гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй байна. Харин баруун гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй тохиргоо алдагдсан нь тухайн зам тээврийн ослын үед жолооч хол эсвэл ойрын гэрлийн алийг асааж явснаас шалтгаалж нөлөөлж болно. Холын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан нь жолоочийн үзэгдэх орчинг хязгаарлах байдлаар нөлөөлнө. Зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо, хүч нь ослын өмнө ямар байсныг тодорхойлох боломжгүй. 2 дугаар тэнхлэгийн дугуйнуудын хээний гүн хэвийн, дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр өөр байгаа нь замын нөхцөл байдал тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалж тоормосны зам уртсах байдлаар нөлөөлж болох боловч тухайн зам тээврийн ослын үед дээрх дугуйнууд байсан эсэх, замын гадаргуу нөхцөл байдал ямар байсан зэргээс шалтгаалах тул осолд ямар байдлаар хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй.

5. Тоормосны шингэн удирдлагатай, АВS тоормосны системтэй байна. Автомашины урд болон хойд хоёр дугуйн ажлын болон зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай байна. Мөн тоормосны систем битүүмж алдагдаагүй, АВS систем хэвийн ажиллаж байсан

6. Тоормосны систем нь хийн, хий буюу шингэн дамжуулгатай тоормосны системтэй үед замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалахгүйгээр зам дээр тоормосны мөр үүснэ. Харин АВS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг. /хх-ийн 92-102-р хуудас/,

 

12. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7-р хуудас/,

13. Зам тээврийн осол, хэргийн газрын үзэлгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 3-11-р хуудас/,

14. Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

15. Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 90-91-р хуудас/,

16. Өвчний түүх /хх-ийн 48-86-р хуудас/

17. Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 112-114-р хуудас/,

18. Шүүгдэгч С.М-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд

- гэрч Л.З-гийн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

- төрсний гэрчилгээний хуулбар  /хх-ийн 20-р хуудас/,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 117-126-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүхээс шүүгдэгч С.М-ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

          Шүүгдэгч С.М- нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед Сонгиохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “......” ХХК-ийн сэлбэгийн дэлгүүрийн хашаанаас хохирогч Б.Т-ын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

автомашин жолоодох эрхгүй байхдаа  2017 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар  хорооны нутаг дэвсгэр “...”-ийн зүүн талын замд “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” мөн дүрмийн 2.3.а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (граш) буюу засварын газарт очно”, мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 3.5-д заасан "Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч хохирогч Т.С-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч Т.С-гийн ... ХУД-ийн 15 дугаар хороо “...”-ийн тэнд очоод явган хүний гарцан дээр таксинаас буугаад “...”-ийн зүүн талын замыг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч явтал зүүнээс баруун чиглэлтэй нэг жижиг суудлын машин хурдтай ирээд яах ийхийн зуургүй намайг мөргөсөн. Ослоос болж толгойдоо гэмтэл авсан баруун гарын харьт, баруун хөлийн дунд чөмөг, аарцаг яс хоёр, баруун 3-р хавирга, нурууны 5, 6-р сэртэн зэрэг хугарсан, зүүн хөлний шилбэ үйрч яс байхгүй болсон. Үүнээсээ болж дотуур цус их алдаж ГССҮТ-д 36 хоног хэвтээд гарсан. Одоо хувийн эмнэлэгт 20 хоног хэвтэж байна. Одоогийн байдлаар эмчилгээнд 25-30 сая төгрөг гарч байгаа. Би хөл дээрээ бостол нэг жилийн хугацаа орно. Энэ хооронд 2-3 удаа хагалгаанд орно. Зүүн хөл нилээн асуудалтай болсон ба Солонгос улс руу донорын яс захиалсан булчин шилжүүлэх, арьс нөхөх, яс нөхөх 3 том хагалгаанд орно. Энэ хагалгааг Солонгос улсад хийлгэхэд 60.000.000 төгрөг болно. Одоо бол 100% хүний асаргаанд байна. Намайг мөргөсөн жолооч эмчилгээнд 1,5 сая төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,

2018.01.23-ны өдөр: ...Одоогоор баримтаар 16.493.827 төгрөгний зардал гарсан. Үүнээс хойш дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Тийм болохоор дахин зардал гарна. Шүүх хуралд өөрөө сууж чадахгүй бол нөхөр М-ийг суулгах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М- шүүхийн хэлэлцүүлэгт: ...Шөнө 23 цагийн үед тоглолт дуусаад Б-тэй хамт гэр рүүгээ харихаар явж байхад нь манай дүүгийн эхнэр Туул утсаар ярьж “...”-ийн гадаа байгаа миний машиныг аваад явчих гэж хэлсэн байсан. Тэгээд машин авах зорилготой явж байхдаа осолд орсон. Мөрдөн байцаалтын шатанд 16.493.827 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн. Шүүхийн шатанд 1.482.120 төгрөгийн баримт болон 263.200 төгрөгийн баримтуудыг тус тус гаргаж өгсөн. Ингээд нийт 18.239.147 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн 1.750.000 төгрөгийг хасч тооцоод 16.489.147 төгрөгийн үлдэгдэл хохирлыг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардал тодорхойгүй байгаа учир баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг шүүхээс хүсэж байна. Тухайн осол болохоос өмнө эхнэр бид хоёр ажилтай, орлоготой байсан. Миний бие “Оюутолгой” ХХК-д уулын ахлах ажилтнаар ажиллаж байсан эхнэр маань хэвтэрт байгаа учир би эхнэрээ харж, асраад 4, 5 сар ажилгүй байна. Манай эхнэр биедээ ослын улмаас маш их гэмтэл авсан. Аарцаганд авсан гэмтэл нь 2 сар гаран хөдөлгөөнгүй байсан учир нуруунд нь цооролт үүссэн. Мөн зүүн хөл нь маш их гэмтэж гарын алган чинээ яс үүрч алга болсон. Энэ талаар судалж үзэхэд Солонгос улс руу явж хагалгаанд ороод гам сайн барьсан тохиолдолд хөл нь зүгээр болох уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ гэсэн бөгөөд эмчилгээний зардал нь 60.000.000 төгрөг болно гэж байсан. Энэ их мөнгө бид нарт байхгүй учраас Монголд байдаг хувийн эмнэлэгт хандаж Солонгос улс руу яс захиж авчруулж Монголдоо хагалгаа хийлгэсэн. Хагалгаа хийлгэсэн хөлний хэсгээс одоог хүртэл шүүс болон идээ гоожиж байгаа. Тасралтгүй 4, 5 сар антибиотик болон өвчин намдаах эм тариа хэрэглэж байна. Хөлөнд нь төмөр зүүлттэй байдаг болохоор шөнө унтдаггүй. Зарим үед нойрны эмээр унтуулж байна гэв. 

 

3. Хохирогч /иргэний нэхэмжлэгч/ Б.Т-ын ... Надад хэлэхгүйгээр миний эзэмшлийн ...улсын дугаартай Т.Приус-20 маркийн автомашиныг 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 23 цаг өнгөрч байхад унаад явсан байсан. Би М-ийг машин авч гарсныг мэдээд араас нь утсаар ярихад “ойрхон явж байна, одоо очлоо” гэж хэлсэн. Би ямар нэгэн зөвшөөрөл өгсөн асуудал байхгүй. Дараа нь “чи яагаад машин унаад гарсан юм бэ” гэхэд “ойрхон юманд явах гээд унаад гарсан юм” гэж хэлснээс өөр зүйл яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/,

 

4. Гэрч Б.Б-гийн ... 2017 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 00 цаг 20 минутын үед С- бид хоёр ХУД-ийн 15 дугаар хороо “...”-ийн явган хүний гарцан дээр таксинаасаа буугаад “...-ийн зүүн талын замыг явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч явтал зүүнээс баруун чиглэлтэй нэг жижиг суудлын машин хурдтай ирсэн. Би “яанаа эгчээ, ямар аймар хурдтай явдаг юм” гээд урагшаа ухасхийсэн. Тэгтэл ард тас гээд л явчихсан. Эргээд хартал С- машинд мөргүүлээд унаж байсан...гэх мэдүүлэг./хх-ийн 22-р хуудас/

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №13904 дугаартай дүгнэлтэнд:

1. С-гийн биед зүүн нүдний ухархайн дээд хана, дух ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны хатуу хальсан доорхи цусан хураа, ховдлын цус харвалт, хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн язарсан шарх, бүдүүн гэдэсний өгсөх хэсэг, чацархайн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, цээжний зүүн талын 2-р хавирга ясны хугарал, баруун, зүүн уушгины няцрал, цээжний баруун хөндийн цус хуралдалт, зүүн шаант ясны ил хугарал, баруун атгаал, умдаг яс, баруун дунд чөмөг, баруун шаант ясны далд хугарал, дух, зүүн нүдний доод зовхи, хацар, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн сарвууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12, 3.1.20-д тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 44-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №10095 дугаартай дүгнэлтэнд:

1. Шижилгээнд ирүүлсэн “ЗЦА МШХ С- 33/эм” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. /хх-ийн 45-р хуудас/,

 

7. Мөрдөгчийн №23 дугаартай магадлагаанд:

1. Т.Приус маркийн ...улсын дугаартай автомашины жолооч С.М- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 2.3.а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (граш) буюу засварын газарт очно” Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 3.5-д заасан “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан”, 13.1-д заасан ‘‘Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Т.С- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зарчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 41-р хуудас/,

 

8. Бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн №222 дугаартай дүгнэлтэнд:

... Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Зүүн гар талын урд гэрэл хагарсан, зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын урд дохионы гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын урд крыло урд хэсгээрээ сэвтсэн, урд буфер зүүн гар талдаа хагарсан, замаска нь ховхорч унасан, урд буфер баруун гар талын доод хэсэгтээ хагарч, замаска нь ховхорсон, капот зүүн гар талдаа хонхойж сэвтсэн, урд салхины шил зүүн гар талдаа их хэмжээгээр бяцарч цөмөрсөн, дээвэр зүүн гар талдаа хонхойсон сэвтэй, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй, ухрах арааны гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. Мөн дагалдах хэрэгслийн иж бүрдэл (галын унтраагуур.ослын зогсолтын тэмдэг, эмийн сан)-гүй байв. Уг автомашины 2 дугаар тэнхлэгийн дугуйнуудын хээний гүн хэвийн, дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр өөр байна. Зүүн гар талын урд их гэрлийн шил хагарч бутарсан боловч ойр ба холын гэрлийн чийдэнгүүд асдаг, баруун гар талын ойрын гэрлийн тусгалын тохиргоо хэвийн, холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй тохиргоо алдагдсан байна.

3. Урд буфер баруун гар талын доод хэсэгтээ хагарч, замаска нь ховхорсон, дээвэр зүүн гар талдаа хонхойсон сэвтэй, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй, ухрах арааны гэрлийн чийдэнгүүд асахгүй, 2 дугаар тэнхлэгийн дугуйнуудын хээний гүн хэвийн, дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр өөр, баруун гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй тохиргоо алдагдсан зэрэг эвдрэл, гэмтэл нь ослоос өмнө үүссэн байх боломжтой. Харин зүүн гар талын урд гэрэл хагарсан, зүүн гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын урд дохионы гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын урд крыло урд хэсгээрээ сэвтсэн, урд буфер зүүн гар талдаа хагарсан, замаска нь ховхорч унасан, капот зүүн гар талдаа хонхойж сэвтсэн, урд салхины шил зүүн гар талдаа их хэмжээгээр бяцарч цөмөрсөн зэрэг эвдрэл, гэмтэл нь ослын дараа үүссэн байх боломжтой.

4. Урд буфер баруун гар талын доод хэсэгтээ хагарч, замаска нь ховхорсон, дээвэр зүүн гар талдаа хонхойсон сэвтэй, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын гэрлийн чийдэнгүүд асахгүй, ухрах арааны гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй байна. Харин баруун гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй тохиргоо алдагдсан нь тухайн зам тээврийн ослын үед жолооч хол эсвэл ойрын гэрлийн алийг асааж явснаас шалтгаалж нөлөөлж болно. Холын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан нь жолоочийн үзэгдэх орчинг хязгаарлах байдлаар нөлөөлнө. Зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо, хүч нь ослын өмнө ямар байсныг тодорхойлох боломжгүй. 2 дугаар тэнхлэгийн дугуйнуудын хээний гүн хэвийн, дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр өөр байгаа нь замын нөхцөл байдал тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалж тоормосны зам уртсах байдлаар нөлөөлж болох боловч тухайн зам тээврийн ослын үед дээрх дугуйнууд байсан эсэх, замын гадаргуу нөхцөл байдал ямар байсан зэргээс шалтгаалах тул осолд ямар байдлаар хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 92-102-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч С.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба

Шүүгдэгч С.М-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нар “...Гэм буруугийн талаар маргахгүй. Зам тээврийн хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлөхөө илэрхийлсэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг гаргав.

 

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй ба хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч С.М-ийг бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, мөн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч С.М- нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед Сонгиохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “Тэгш” ХХК-ийн сэлбэгийн дэлгүүрийн хашаанаас хохирогч Б.Т-ын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг 45 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “...”-ийн зүүн талын замд “Тоёота Приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй байхдаа жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон Улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” мөн дүрмийн 2.3.а-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (граш) буюу засварын газарт очно”, мөн дүрмийн 13.1-д заасан ‘‘Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн,

         мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 3.5-д заасан “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч хохирогч Т.С-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

хохирогч Т.С-, түүний хууль ёсны төлөөлөгч А.М-, хохирогч Б.Т-, гэрч Б.Б- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №13904, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10095 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн албаны Мөрдөгчийн магадлагаа №23,  Техникийн шинжээчийн №222 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч С.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсэгт зааснаар 1350 нэгжээр торгох ялыг 30 хоногийн хорих ялд шилжүүлж, шүүгдэгч С.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 4 сарын хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн С.М-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба           

         шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн “Зам тээврийн хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Хохирол төлөхөө илэрхийлсэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн тул тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргав.         

          Шүүгдэгч С.М-ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Т.С-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч С.М- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017  оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 5 сарыг нэмж нэгтгэн  шүүгдэгч С.М-ийн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч С.М-ийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан /хх-ийн 117-126-р хуудас/  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж мөн зүйлийн 4 дэх хэсэгт “нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.М-д энэ тогтоолоор оногдуулсан ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017  оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “иргэний хариуцагч Б.Т-аас хохирлын хувийг гаргуулж өгнө үү” гэсэн санал гаргасан боловч Б.Т- нь энэ хэргийн хохирогч бөгөөд шүүгдэгч С.М- нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо “Тэгш” ХХК-ийн сэлбэгийн дэлгүүрийн хашаанаас Б.Т-ын эзэмшлийн ...улсын дугаартай “Тоёота Пруис” маркийн автомашиныг түүний зөвшөөрөлгүйгээр авч явсан төдийгүй шүүгдэгч С.М-ий шууд буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар бусдад учирсан гэм хорыг гэм буруутай этгээдээр арилгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Т.С- эрүүл мэндэд учирсан хохирол эмчилгээний зардалд нийт 18.239.147 төгрөгийн нэхэмжилж нотлох баримтаа / хх-ийн 129-175-р хуудас, 204-215-р хуудас, 227-229-р хуудас/ ирүүлсэн байна. Үүнээс шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 1.750.000 төгрөг, шүүхийн шатанд 5.000.000 төгрөг төлсөн байна. Иймд шүүгдэгч С.М-эс 9.739.147 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-д олгохоор шийдвэрлэв.

 

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч Л.З- нар 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Хохирол барагдуулах тухай хэлцэл” байгуулсан боловч шүүгдэгч С.М- нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 18 насанд хүрсэн тул түүний хууль ёсны төлөөлөгч Л.З- гэм хорыг арилгах үүрэг хүлээхгүй тул уг гэрээг үндэслэн шүүгдэгч С.М-ийг хохирол төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэх боломжгүй юм.

 

          Хохирогч Т.С- нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч С.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.