Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/01

2023 оны 12 сарын 25-ны өдөр                    Дугаар 2024/ДШМ/01                              ******* аймаг

Д.Л, З.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

                                           Прокурор Б.Буяндалай,

                                           Шүүгдэгч Д.Л

Шүүгдэгч З.Б   

Шүүгдэгч Д.Л-гийн өмгөөлөгч Р.Машлай

Шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Т.Оюунчимэг                                     

                                           Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч Р.Машлай, шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гаргасан гомдлоор Д.Л, З.Б нарт холбогдох эрүүгийн 2126000490228 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ..-ны өдөр ******* аймгийн ... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ******* аймгийн “******* *******” *******-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ... сумын ... дугаар багийн ... дүгээр байрны ... тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Д.Л

Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, ******* аймгийн .... дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ... сумын ... дугаар багийн ... дугаар байрны ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэгдсэн, З.Б

1. Д.Л нь нийтийн албан тушаалтан буюу “******* *******” *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 11 сард тус компанийн албан хэрэгцээнд хатуу хучилттай элементийн цагаан будаг нэг бүр нь 25 килограммын  савлагаатай 76 ширхгийг, будаг шингэлэгч нэг бүр нь 17 килограммын  савлагаатай 11 ширхгийг 15675000 төгрөгөөр тооцож “*******” ХХК-иас өөрийн танил Б.Х-аар зуучлуулан худалдан авсны дараагаар уг бараа материалын төлбөрийг орон нутгийн өмчийн хөрөнгөөс гаргуулан авахын тулд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж,

Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр ******* аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт байрлах “******* *******” *******-ийн албан байран дотор “Шууд гэрээ байгуулах тухай” А/11 дугаартай “Улсын чанартай А0301, А0302 дугаартай хатуу хучилттай авто замын хэвтээ тэмдэглэгээ хийхэд зориулагдсан 2150 килограмм замын будгийг “*******” ХХК-иас килограммыг нь 8,500 төгрөгөөр бодож худалдан авах шууд гэрээ байгуулах тухай” тушаал гарган, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Замын будаг нийлүүлэх гэрээг ******* аймгийн авто тээврийн төвийн дарга З.Б-тай үгсэн тохиролцож, түүний хамаарал бүхий төрсөн эгч З.Э нөхөр Н.Б-ийн эзэмшлийн “*******” ХХК-тай гэрээ байгуулан, улмаар уг гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3072 дугаартай, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3281 дугаартай даалгавруудад гарын үсэг зурж баталгаажуулан нийт 18275000 төгрөгийг “******* *******” *******-ийн Хаан банкин дахь харилцах ******* дугаартай данснаас замын будаг, шингэлэгч бодис огт нийлүүлээгүй “*******” ХХК-ийн Төрийн банкин дахь харилцах дансанд шилжүүлсний дараагаар тухайн данснаас бэлнээр нь гаргуулан авч “Төвхөн Трейд” ХХК-д будаг, шингэлэгчийн төлбөрт 15675000 төгрөгийг шилжүүлэн, үлдэгдэл 2600000 төгрөгөөс 1600000 төгрөгийг өөртөө авч, үлдсэн 1000000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй, урьд “******* *******” *******-нд хувийн том оврын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэж өгч байсан иргэн О.Лт ачаа тээврийн төлбөр гэсэн утгаар шилжүүлэн өгч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

2. З.Б нь нийтийн албан тушаалтан буюу ******* аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа “******* *******” *******-ийн гүйцэтгэх захирал Д.Л-тай үгсэн тохиролцож, түүнийг нийтийн албан тушаалтан буюу “******* *******” *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 11 сард тус компанийн албан хэрэгцээнд хатуу хучилттай элементийн цагаан будаг нэг бүр нь 25 килограммын  савлагаатай 76 ширхгийг, будаг шингэлэгч нэг бүр нь 17 килограммын  савлагаатай 11 ширхгийг 15675000 төгрөгөөр тооцож “*******” ХХК-аас өөрийн танил Б.Хаар зуучлуулан худалдан авсны дараагаар уг бараа материалын төлбөрийг орон нутгийн өмчийн хөрөнгөөс гаргуулан авахын тулд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж,

Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” *******-ийн албан байранд “Шууд гэрээ байгуулах тухай” А/11 дугаартай “Улсын чанартай А0301, А0302 дугаартай хатуу хучилттай авто замын хэвтээ тэмдэглэгээ хийхэд зориулагдсан 2150 килограмм замын будгийг “*******” ХХК-иас килограммыг нь 8500 төгрөгөөр бодож худалдан авах тухай” тушаал гарган, 2019 оны 05 дугаар сарын 07- ны өдөр “Замын будаг нийлүүлэх” гэрээг “*******” ХХК-тай байгуулан, улмаар уг гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3072 дугаартай, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3281 дугаартай төлбөрийн даалгавруудад гарын үсэг зурж баталгаажуулан нийт 18275000 төгрөгийг “******* *******” *******-ийн Хаан банкин дахь харилцах ******* дугаартай данснаас замын будаг, шингэлэгч бодис огт нийлүүлээгүй “*******” ХХК-ийн Төрийн банкин дахь харилцах дансанд шилжүүлсний дараагаар тухайн данснаас бэлнээр гаргуулан авч “Төвхөн Трейд” ХХК-д будаг, шингэлэгчийн төлбөрт 15675000 төгрөгийг шилжүүлэн, үлдэгдэл 2600000 төгрөгөөс 1600000 төгрөгийг өөртөө авч, үлдсэн 1000000 иргэн О.Лт ачаа тээврийн төлбөр гэсэн утгаар шилжүүлэн өгч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дүр эсгэсэн гэрээ байгуулах шууд гэрээ байгуулах компани олж өгөхөөр урьдчилан амлаж, өөрийн хамаарал бүхий буюу төрсөн эгч З.Э-ны нөхөр Н.Б-ийн эзэмшлийн “*******” ХХК”-ийг санал болгосны үндсэн дээр тухайн компанитай шууд гэрээ байгуулах, харилцах дансыг ашиглан мөнгөн гүйлгээ хийх боломж нөхцөлийг олгосон, мөн авто замын будгийг өөрийн хариуцан ажиллаж байсан ******* аймгийн Авто тээврийн төвийн агуулахад хадгалах зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

******* аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Ч.Мөнх-Эрдэнээс: Д.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, З.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Харчу овгийн Д.Л-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Модчин овгийн З.Быг нийтийн албан тушаалтны үйлдсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчу овгийн Д.Л-гийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Модчин овгийн З.Быг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж таван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Лд оногдуулсан зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч З.Бд оногдуулсан таван мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л, З.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л, З.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолохоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Д.Л, З.Б нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар, шүүгдэгч Д.Л, З.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Л нь хохирогч “******* *******” *******-д 1600000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч О.Лоос 1000000 төгрөгийг гаргуулж хохирогч “******* *******” *******-д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л, З.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л, З.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: З.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт анхан шатны шүүх шүүгдэгч тус бүрийн эрх зүйн статус тус бүрийн гүйцэтгэсэн үйлдэл оролцоо, гэмт санааны агуулга, чиглэл албан үүргээ зөрчсөн үйлдэл болон эс үйлдэхүйн ялгаа зааг хамтран оролцсон гэж үзэх үндэслэл, үйл баримт байгаа эсэх зэргийг хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтын эх сурвалж, шүүх хуралдааны оролцогч талуудаас гаргасан дүгнэлтүүдийн хүрээнд эсрэг тэсрэг эх сурвалж бүхий нотлох баримтуудын аль хэсгийг баталсан эсхүл үгүйсгэсэн, няцаасан үндэслэл эх сурвалжийг зааж буюу эргэлзээгүй бөгөөд хангалттай дүгнээгүй. Шүүх хуралдааны мэтгэлцээнд талуудын болон эрүүгийн хэрэгт цугларч шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж буюу агуулгын зөрүү, зөрчил яллах болон цагаатгах талын нотлох баримтуудын хувьд аль хэсэг нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотолгооны стандарт шаардлагын талаар харилцаа эсрэг тэсрэг байр суурьтайгаар мэтгэлцэж хууль зүйн тодорхой дүгнэлт тайлбарууд хийсэн байтал тэдгээр тайлбар дүгнэлт болон үндэслэл болгосон нотлох баримтын агуулга эх сурвалжийн зөрүү, зөрчил зэргийг яаж няцаасан эсхүл баталсан талаар хууль зүйн дүгнэлт бүрэн хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. Мөн хуулийн 16.3-т заасан гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, илт хууль бус ашиг сонирхлын зөрчилтэй зэрэг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг зөв тайлбарлаж чадаагүй, хууль буруу хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж З.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Намайг З.Б-тай хамтран ******* *******, *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 онд замын тэмдэглэгээний будгийн мөнгө болох 18.275.000 төгрөгийг бусдын дансаар гаргуулан авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг гүйцэтгэсэн гэж ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/178 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэргийг шийдвэрлэхдээ гэрч Т.Б, О.Л нь шүүх хуралдаанд хэргийн үнэн зөвийг болсон байдлаар нь хэнийг гуйсны улмаас худал мэдүүлсэн талаараа мэдүүлж баримтаа гаргаж өгсөн атал дээрх баримтыг үнэлж, хэргийг бодит байдлыг тогтоолгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь миний бие энэхүү хэргийг зохион байгуулаагүй бусдад нөлөөлөөгүй, хувьдаа давуу байдал бий болгоогүй, улсын ажлыг түргэн шуурхай явуулах үүднээс хямдхан будаг авч ашигласан. Дээрх нь будаг нь цаанаа хэний ямар оролцоотой будаг болохыг огт мэдээгүй. Би Х гэдэг хүнээс будаг олж өгөөч гэж гуйгаагүй. Хэзээ ******* аймагт ирж хаана хураасан байсныг  мэдээгүй. Бусдын дундаас нь ашиг олж зарсан хүний авсан мөнгийг эцэс сүүлд нь ашигласан болж байгаад гомдолтой байна. Гэрч нарын мэдүүлэг болон бусад хэргийн үйл баримтуудыг харсан ч миний бие үнэн зөв мэдүүлэг өгсөөр атал энэ хэргийг хэн зохиож байгуулсан, мөнгийг хэн авсан болохыг гэрч оролцогч нар нь бүх шатанд хэлж мэдүүлж байсан боловч прокурор, шүүхийн шатанд бүрэн бодитой дүгнэлт хийхгүй хэргийн бодит байдлын үнэн зөвийг тогтоогоогүй. Гэрч болон оролцогч нарын аль мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзээд, аль мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзэж байгаа талаараа бүрэн тайлбарыг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Л-гийн өмгөөлөгч Р.Машлай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Д.Л-г З.Б-тай хамтран ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 онд замын хүрээ таних тэмдгийн будгийн ажлын мөнгө болох 18,275,000 төгрөгийг бусдын дансаар гаргуулан авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгож хувьдаа ашигласан гэх гэмт хэргийг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Л-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зургаан мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Гэрч Т.Б 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2019 оны намар 9-н сар байсан санагдаж байна, хэдний өдөр байсныг хэлж мэдэхгүй байна. Ажлын байран дээрээ байхад дарга Д.Л нь аймгийн орон нутгийн өмчийн дарга Балданнямын эгчээс очиж мөнгө аваад ир гээд түүний утасны дугаарыг өгсөн. ...Э надад бэлнээр 2,000,000 гаруй төгрөг буюу 2,600,000 төгрөг гэж бодож байна, надад өгсөн. ...1,000,000 төгрөгийг аймгийн тээврийн жолооч Очир гэх хүнд аваачиж өгсөн, тэр хүн мөнгө авах ёстой гэдгээ мэдэж байсан. Үлдэгдэл мөнгийг нь би даргадаа өгсөн. Захирал Д.Л надад мөнгөний тоо хэлээгүй. Зүгээр очоод аваад ир гэж хэлсний дагуу очиж авсан." гэж /2 хх-ийн 7-10 хуудас/

мөн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад "...О.Лт би 2019 оны 9 дүгээр сард намар бэлнээр 1,000,000 төгрөг аваачиж өгсөн. ., Очирт би мөнгийг нь яг хаана аваачиж өгснөө санахгүй байна. Ямар ч байсан аймгийн төвд байхад нь өгсөн. 1,000,000 төгрөгийг Л гэдэг хүнд өг гэж яг хэн хэлснийг мэдэхгүй байна. Нэг хүн залгаад “тээврийн зардал 1,000,000 төгрөгийг Очирт өгөөрэй" гэж хэлсэн. Тэр үед би даргаасаа асуусан эсэх ээ санахгүй байна. Ямар ч байсан Очирт өг гэсэн болохоор нь өгсөн. Тэр үед Х гэдэг хүн над руу ярьсан санагдаад байна. Би утасны цаанаас хэн гэдгийг нь мэдэхгүй." /2хх-ийн 190 хуудас/ гэж тус тус мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт "...Би он сарыг нь сайн санахгүй байна. Тухайн үед намайг ажилтай гадуур явж байхад З.Б гэдэг хүн над руу ярьсан. Ахын дүү хүн ирэх байх шүү. Хүн ирвэл чамаас НӨАТ-ийн мөнгө 2,600,000 гэсэн зүйл асуух байх гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртай, юу билээ гэхэд НӨАТ-ийн мөнгөний асуудлаар юм асуух байх, тэгэхээр нь чи тэгээд ингээд хэлчихээрэй гэсэн. Тэрийг нь би хэлсэн." гэж тус тус зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад эдгээр мэдүүлгүүдийн аль нь үндэслэлтэй, үнэн зөв, эсэхийг шалгаж тогтоогоогүй байж гэрч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч З.Э, Н.Батхүү нарын мэдүүлэг, гэрч, иргэний хариуцагч О.Л нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж дүгнээд түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн байна.

О.Л нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “...Би 2019 оны намар яг өдөр сарыг нь тодорхой санахгүй байна. “******* *******" *******-ийн жолооч Т.Баас бэлнээр 1,000,000 төгрөгийг аймгийн төв дээр асфальтын үйлдвэр дээр авсан санагдаж байна. Бтай ярьж түүнээс мөнгө авсан. ...Тухайн 1 сая төгрөгийг би тухайн үед өөрөө байшин барьж байсан болохоор түүндээ зарцуулсан байх, магадгүй түлш шатахуундаа зарцуулсан байж магадгүй.” гэж /2хх-ийн 72-74 хуудас/,

мөн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “...2019 оны 09 дүгээр сард Баас бэлнээр авсан мөнгө бол замын будаг зөөж өгсөн төлбөр байгаа юм. Би яг бэлнээр 1 сая орчим төгрөг авсан. Баас бол би 1 удаа л дээрх байдлаар ачааны төлбөр авсан. Энэ Бийн ачаа нь яалт ч үгүй будаг байх шиг байсан учир нь цемент байсан бол ачааг бүтээж татдаг. Харин тухайн ачааг бүтээж татаагүй авч ирж байсан..." гэж /2хх-ийн 76 хуудас/ тус тус мэдүүлсэн атлаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би энд буруу ойлголттой хүний үгэнд орсон байна. Үүнийг шүүх хуралдаанд орж байж ойлголоо. Би “*******” ХХК-тай гэрээгээр болон хувиараа ачаа тээвэр явуулдаг. Намайг ажлаа гүйцэтгэж явахад Д.Л дарга залгаад будаг зөөсөн гээд асуудал гарах байх шүү тэгэхээр нь будаг зөөсөн гээд хэлээрэй” гэхээр нь би асуудалгүй юм бол тэгье гэсэн. Би харин тэр будгийг ерөөсөө зөөгөөгүй. Тэгж хэлээрэй гэж хэлснийх нь дагуу хэлсэн. Мөн Авлигатай тэмцэх газрын байцаагч нарт ч өмнө нь хэлснээрээ танилцуулсан. Байцаагч нар асуулт асуухад энэ хүмүүсийн хэлснийг л хэлсэн. Б яриад энэ 1,000,000 төгрөгийг би чамд өгсөн байх ёстой юм байна шүү. Авсан гэж хэлээрэй гэхээр нь би тэгж л хэлсэн” гэж зөрүүтэй мэдүүлсэн байхад түүний аль мэдүүлэг нь үндэслэлтэй, үнэн зөв эсэхийг шалгаж тогтоогоогүй байж, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нотолж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнээд, түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлсэн байна.

Хэрэв гэрч Т.Б, О.Л-ын нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлж байгаа бол тэдний шүүхийн хэлэлцүүлгийн шатанд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хэрхэх талаар уг шийтгэх тогтоолоор шийдвэрлэлгүй орхигдуулжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино." гэж заасан.

Иймд дээрх дурдсан гэрчүүд болсон үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тохиолдолд уг гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч нарын хэн нь, ямар үүрэг оролцоотой оролцсон, цаашлаад хэн нь уг гэмт хэргийг үйлдсэн, үйлдээгүй болох нь нотлогдон тогтоогдох ач холбогдолтой тул уг шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэж тус тус заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд бодитой шалган тогтоосны эцэст хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. Уг шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-д шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг заахаар хуульчилжээ. Гэтэл уг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээний талаарх үндэслэлийг огт заагаагүй байна. Уг зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд би энэ будгийг худалдаж аваагүй, хаанаас ирснийг нь мэдэхгүй байна. 2019 оны 05 дугаар сард би будгийг авто тээврийн үндэсний төвийн агуулахаас үзээд чанарын шаардлагад нийцэх будаг байна гээд худалдан авалт хийсэн. Би Х гэдэг хүнээс будаг олж өгөөч гэсэн зүйл асуугаагүй. Х гэдэг хүн надаас будаг олж өгөөч гэж худал мэдүүлэг өгсөн байсан. 2017 онд намайг будаг худалдаж авсан гэж байгаа нь үндэслэлгүй. Авто тээврийн үндэсний төвийн агуулахад байсан будгийг худалдаж авахад чанарын шаардлагад нийцсэн, зах зээлийн үнээс хямд байсан учраас манай инженер, техникийн ажилчин, нярав гэх хүмүүс бүгд очоод чанарын шаардлага хангасан эсэхийг үзээд худалдаж авсан. 1600000 төгрөгийн хохирол учруулсан гэж байна. 2600000 төгрөгийг манай жолооч Б гэдэг хүнийг Балданням гуйгаад очоод аваад өгөөч гэхээр нь би Бийг явуулсан. 2600000 төгрөг авсан эсэхийг би  мэдэхгүй байна. Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч байхад Л гэдэг хүнийг тээвэр хийгээд өгөөч гэхээр нь би гуйгаад Л-оор хэлүүлсэн нь үнэн. Миний гаргасан хүсэлтийг прокурор болон мөрдөн байцаалтын шатанд хүлээж аваагүй. Анхан шатны шүүх хуралдаанд Л, Б гэдэг хүмүүс мэдүүлэг өгсөөр байтал түүнийг хүлээн авалгүй шүүх шийдвэрээ гаргасан учир гомдол гаргасан. Прокуророос 2017 онд тэр будгийг намайг тээвэрлэж авч ирсэн мэтээр тайлбарлаж байна. 2017 онд тэр будгийг хэн гэдэг хүн ямар тээврийн хэрэгслээр авч ирснийг огт дурдахгүй байна. Л гэдэг жолооч би тээвэрлэж ирээгүй гэж мэдүүлэг өгсөн. Энэ будгийг ямар жолооч хаанаас ачсан, хэн гэдэг хүн ачуулсан гэдгийг тодруулах нь зүйтэй байна. 2019 онд мөрдөгдөж байсан Тендерийн тухай хуульд давагдашгүй болон цаг хугацаа байхгүй нөхцөлд энэ зүйл заалтын дагуу шууд худалдан авах гэрээ байгуулж болно гэж заасан. Автозам засварын компаниудад хамааралтай заалт байгаа юм. Энэ заалтуудыг үндэслээд график төлөвлөгөөндөө ажлаа багтаахын тулд гэрээ байгуулж худалдан авалт хийсэн. Манай үнэлгээний хорооныхон бүгд үзэж хараад хурлаа хийж тэмдэглэлээ хөтлөөд худалдан авалт хийсэн  гэв.

Шүүгдэгч Д.Л-гийн өмгөөлөгч Р.Машлай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Би прокурор болон мөрдөн байцаалтын шатанд тодорхой хүсэлтүүдийг гаргаж байсан боловч хүлээн авалгүй орхигдуулсан. Шүүхийн шатанд энэхүү асуудлуудыг хэлэлцээд мөн тодорхой үйл баримтуудыг орхигдуулсан. Анхан шатны шүүхээс хамаарал бүхий этгээдүүдийн зөрүүтэй мэдүүлгийн аль нь үндэслэлтэй, аль нь үндэслэлгүй гэдгийг дүгнээгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ёстой. Мэдүүлгийн зөрүүг арилгаагүй нь хэргийг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1-т зааснаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн төрөл, хэмжээний талаарх үндэслэлийг огт заагаагүй. Мөн шүүгдэгч Д.Л болон З.Б-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан яаж давуу байдал бий болгосон, хэнд урьдчилан амласан эсхүл ийм асуудал байна би тэрийг хийж ашиг олъё гэсэн хуваарилалт байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Хамтран оролцох гэмт хэргийн хэлбэр нь ямар нэгэн байдлаар хуваарилагддаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хамтран оролцсон, түүнийг нотолсон баримт байдаггүй. Тендерийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлд зааснаар автозам ажиллагааны компани нь ажлын шаардлагаас болоод шууд худалдан авалт хийж болно гэж заасан. Л нь хуулиа дагаад тухайн будгийг авсан. Тухайн будаг нь зах зээлийн ханшнаас хямд байсан юм уу, үнэтэй байсан уу гэдгийг тогтоогоогүй. Энэ талаар хүсэлт гаргасан ч шийдвэрлэж өгөөгүй. 18000000 төгрөгийн гэрээ хийхэд Балданнямд холбогдолтой хүмүүс байдаг. Будгийг 2017, 2018, 2019 онуудын аль онд нь ямар байдлаар ямар зорилгоор авч ирсэн бэ гэдгийг тодорхой тогтоож шалгаагүй. Л-гийн хувьд Төрийн өмчит ХХК-ийн захирал хэдий ч энэ хүний ажлын гэрээ гүйцэтгэлд ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хийж болно. Энэ нь байгууллагад ашигтай байх талаар журам тогтоогдоод баталчихсан. Өөртөө болон бусдад  давуу байдал бий болгоод хөрөнгийн болон материаллаг зүйлээр ашиг олсон гэж үзсэн баримт хэрэгт байхгүй. 2600000 төгрөгөөс улбаатайгаар эдгээр хүмүүсийг албан тушаалаа урвуулсан ашигласан гэж шалгасан. Гэрчийн мэдүүлэг прокурорын шатанд байхад яригдсан асуудал. Энэ асуудлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн эрхийн дагуу ийм ийм баримтууд байна шалгаж өгөөч гэхээр шүүх рүү шилжүүлээд хэлэлцүүлгээр авна гэж ярьдаг. Мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих байдлуудыг тогтоогоод тухайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн санаа сэдэл, зорилго түүнээс олсон ашиг орлого, хуваарилалт зэргийг тогтоочихсон байсан бол энэ асуудал арай өөрөөр яригдах байсан. Нийтийн албан тушаалтан ямар чиг үүрэгтэй ямар албан тушаал эрхэлдгийг нотолсон нотлох баримт учир дутагдалтай байдаг. Мөрдөн шалгах ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан. Гэрч нарын мэдүүлгийн зөрүүг нүүрэлдүүлэх эсхүл ашиг олсон санхүүгийн баримтуудаар будаг нь ямар үнэтэй ашигтай юм уу, ашиггүй юм уу гэдгийг тогтоогоод өгөөч гэхээр шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн хариу өгдөг. Гэрч нар энэ хэрэгтэй холбоотой худал мэдүүлэг өгсөн учраас энэ хэргийг шалгахын тулд энэ хүмүүсийг хамтран оролцогч юм уу, хамжигч, хатгагч, гүйцэтгэгч аль нь болохыг тогтооход гэрчийн мэдүүлэг мөн ач холбогдолтой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэсэн үндэслэлээр ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: З.Б-ын хувьд нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдоогүй. Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн Л намайг яваад Балданнямын эгчээс мөнгө аваад Лт өгөөд үлдсэн мөнгийг надад авч ирж өгөөрэй гэсэн мэдүүлгийг өгдөг. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө Л биш Балданням дарга над руу яриад чи энэ мөнгийг банкнаас аваад надад авч ирээд өг гэсэн зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ мэдүүлгийн зөрүүг гаргаагүй шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүн гарах аливаа шийдвэрийг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд эргэлзээгүй нотлох баримтаар дүгнэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу тухайн хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан уу гэдгийг тогтоох ёстой. Тухайн гэмт хэргээс учирсан хор уршиг хохирол байдаггүй. Балданнямын хувьд тухайн гэмт хэрэгт ямар үүрэгтэй оролцсон, хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн санаа зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нөхцөл байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлоогүй. Прокуророос шүүгдэгч З.Б-ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн гэмт хэргийг үйлдэхэд хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэж байна. Ямар байдлаар хамжигчийн үүргийг гүйцэтгэснийг хэрэгт нотолж чадаагүй. Урьдчилан амлаад дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт байдаггүй. Дэмжлэг үзүүлж урьдчилан амласан асуудал хавтаст хэрэг байдаггүй. Гэрч Б, Л нар хэрэгт шалгагдаж байх хугацаандаа хууль сануулж мэдүүлэг авсан байхад худал мэдүүлэг өгсөн асуудал яригддаг. Бийн хувьд худал мэдүүлэг өгөх ашиг сонирхол байдаг. Гэрч Э, Батхүү нарын мэдүүлэгт Балданням нэг удаа гуйсан гэж ярьдаг болохоос биш мөнгө төгрөгийн асуудал зохицуулж өгье, гэрээ байгуулаад асуудлыг шийдвэрлэж өгье гэдэг талаар нэг үг, өгүүлбэр ч байдаггүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээ бүхий нөхцөл байдал буюу гэрч нарт хууль сануулж авсан гэрчүүдийн мэдүүлэг нь эргэлзээтэй, зөрүү нь арилаагүй нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүгдэгч З.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би будгийг анх хадгалж байсан. Шунхлай агуулахыг хариуцаж байсан хүмүүсээс байцаалт аваад өгөөч гэж мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд хүсэлт өгч байсан. Эгч Эаас та наанаасаа ашиг гаргаад авчихсан юм уу гэж асуухад бид ашиг гаргаагүй хууль ёсны авдаг татвараа авсан гэж хэлдэг. Татварт хэдэн төгрөг авсан бэ гэж асуугаад өгчих гээд хүсэлт гаргасан огт асууж өгдөггүй. Ямар ч компани ямар ч үйл ажиллагаа явуулж байсан ч нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувийг төлдөг. Төлөхгүй бол компани алдагдалд орно. 18000000 төгрөгийн худалдан авалт хийгээд гэрээ байгуулчихсан бол 18000000 төгрөгийнхөө татварыг төлөх ёстой эсхүл хувиасаа төлнө. Би төл гэж хувиасаа мөнгө өгөөгүй манай эгч бас хувиасаа мөнгө төгрөг өгөөгүй. Үүнийг асууж тодруулаад үнэн бодитой шийдэж өгөөч гэж хүсдэг. Тухайн үед Х над руу  залгаад наана чинь будаг очсон анх будаг нийлүүлсэн хүн маань нас барчихсан гэдэг зүйл ярьсан. Тухайн хүнийх нь ар гэрээс будаг нийлүүлсэн гээд янз бүрийн хүн утасдаад ядарсан ээжийг нь дарамтлаад байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би будаг нь хаана байгаа юм тэр хүнтэй нь уулзаад өгье гэсэн. Би Лхамааг авчихсан юм уу мөнгө төгрөгийг нь шилжүүлэх боломж байгаа юм уу гэж уулзаж байсан удаа байгаа. Тэрнээс биш оролцсон зүйл байхгүй. Хүн ёсоор залуу хүн, хүнд зодуулаад нас барсан тэрнийх нь мөнгө төгрөгийг нь олоод өгчихөд нь туслах юм сан гэсэн үүднээс хандсан. Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрч Б, Л нарын өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өмнө өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй байгаа учраас тухайн гэрч нарын мэдүүлгийн аль мэдүүлгийг нь үнэлсэн талаараа шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой дурдаагүй гэж гомдол гаргасан байна. Мөн хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй буюу хэргийн бодит байдалд нийцэхгүйгээр шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэний дараа 1000000 төгрөгийг хэн нь авсан бэ, хэнийх нь өгсөн үүрэг даалгаврын дагуу очиж авсан юм бэ гэдэгт харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Хоёр гэрчийн мэдүүлэг худалдан авах ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй үйлдэлтэй хамааралгүй зүйл юм. Гэмт хэргийн шинжийн тухайд хэрэгт авагдсан нотлох баримтууд болсон үйл явдлыг хангалттай тогтоосон байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болсон үйл явдал тодорхой болсон. Нийтийн албан тушаалтан буюу ******* “*******” төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Л нь тендерийн хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан холбогдох хуулиудыг мөрдөлгүйгээр тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр бараа ажил үйлчилгээг худалдаж авсан үйлдэл болсон. Худалдаж авсан үйлдэл нь өөртөө давуу байдал бий болгосон. Өөрөөр хэлбэл 2017, 2018 онд тухайн будгийг авч ирсэн нь тогтоогддог. ******* аймагт авч ирээд хадгалсан будгаа нийлүүлэхийн тулд тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийж байгаа нь өөртөө давуу байдал олгож байна. Мөн будгийг нийлүүлж байгаа компанид давуу байдал олгож байгаа үйлдэл юм. Энэ үйлдлийг хийснээрээ тухайн үйлдэл төгссөн буюу Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн. Энэ үйл явдал болсны дараа илүү гарсан мөнгийг хэн хэзээ авсан нааш цааш нь зарцуулахад хэн үүрэг даалгавар өгсөн гэдэг нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой биш юм.

З.Б-ын үйлдлийн тухайд будгийг 2018 оны намар ирсэн гэж мэдүүлж байгаа. 2018 оны намар ирснээс хойш төрийн өмчит хувьцаат компанид худалдах хүртэл хугацаанд хадгалсан, тендер зохион байгуулахгүйгээр будгийн зардлыг гаргаж шууд худалдан авалт хийхэд дэмжлэг үзүүлэх буюу өөрийн төрсөн эгч Эы компанийн эзэмшлийн дансаар дамжуулахад нь дэмжлэг үзүүлж оролцсон байна. Гэрч Э нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө манай дүү ******* компанийн данснаас мөнгө гаргуулах шаардлагатай байна гэж гуйсны дагуу энэ үйлдлийг хийсэн гэж мэдүүлсэн. Тэгэхээр энэ хүний үйлдэл тендер зохион байгуулахгүйгээр дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс З.Бын үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учраагүй мөнгө төгрөг аваагүй. Нийтийн албан тушаалтан буюу тухайн үед эрхэлж байсан албан тушаалдаа хамааралгүйгээр энэ гэмт хэрэгт оролцсон гэж байгаа боловч энэ гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож байгаа тохиолдолд заавал албан тушаалын байдлаа ашигласан байхыг шаарддаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хамтран оролцох хэлбэр дээр гэмт хэрэг үйлдэж байгаагаа ойлгож мэдээгүй хүнийг ч гэсэн оролцуулсан тохиолдол байдаг. Энэ хүн заавал тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх эдэлж, үүрэг хүлээж оролцохгүй байснаараа энэ гэмт хэргийн субъект биш болно гэсэн ойлголт биш юм. Будгийн мөнгийг шилжүүлээд үлдсэн 2600000 төгрөгийг дамжуулж өгсөн гэрч Б, Л нарын мэдүүлэг өөрчлөгдсөн. Анхан шатны шүүх дүгнэхдээ гэрч Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь үнэн зөв байна. Энэ нь гэрч Э, Батхүү, иргэний хариуцагч Л нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна гэж шийтгэх тогтоолд дурдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан. Шүүгдэгч Д.Л-гийн тухайд энэ гэмт хэргийн улмаас төрд хохирол хор уршиг учраагүй, хямд үнээр будаг худалдан авч нийлүүлсэн гэж мэдүүлж байна. Тендер зохион байгуулахгүйгээр худалдан авч байгаа үйлдэл нь заавал хор уршиг шаардахгүй. Бусдад давуу байдал олгоод сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нийлүүлэх боломжийг олгож байгаа үйлдэл нь өөрөө уг гэмт хэрэг үйлдсэнд тооцогддог. Тухайн үеийн нөхцөл байдлаас болоод зам будах төлөвлөгөөт ажил гүйцэтгэх зорилгоор тендер сонгон шалгаруулах хугацаа бага байсан учраас шууд худалдан авалтыг зохион байгуулсан гэж өөрөө тайлбарлаж байгаа боловч энэ нь хуулиар түүнд олгогдсон эрх байхгүй байна гэж анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж хэлсэн. Худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа прокурорын зүгээс шалгах ёстой холбогдох байгууллагад нь мэдээлэл өгч шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх худал мэдүүлэг өгсөн асуудлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх шаардлагагүй.

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Л, З.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахаар шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоол нь хуульд заасан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагын тухайд үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдалд тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч Р.Машлай, шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Прокуророос Д.Л-г             “******* *******” *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 11 сард тус компанийн хэрэгцээнд хатуу хучилттай замын элементийн цагаан будаг, будаг шингэлэгч зэргийг 15675000 төгрөгөөр тооцож “*******” ХХК-иас өөрийн танил Б.Х-аар зуучлуулан худалдан авсны дараагаар уг бараа материалын төлбөрийг орон нутгийн өмчийн хөрөнгөөс гаргуулан авахын тулд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж “*******” ХХК-иас килограммыг нь 8,500 төгрөгөөр бодож худалдан авах шууд гэрээ байгуулах тухай” тушаал гарган, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Замын будаг нийлүүлэх гэрээг ******* аймгийн авто тээврийн төвийн дарга З.Б-тай үгсэн тохиролцож, түүний хамаарал бүхий төрсөн эгч З.Э нөхөр Н.Б-ийн эзэмшлийн “*******” ХХК-тай гэрээ байгуулан, улмаар уг гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 3072 дугаартай, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3281 дугаартай даалгавруудад гарын үсэг зурж баталгаажуулан нийт 18275000 төгрөгийг “******* *******” *******-ийн Хаан банкин дахь харилцах ******* дугаартай данснаас “*******” ХХК-ийн Төрийн банкин дахь харилцах дансанд шилжүүлсний дараагаар тухайн данснаас бэлнээр нь гаргуулан авч “Төвхөн Трейд” ХХК-д будаг, будаг шингэлэгчийн төлбөрт 15675000 төгрөгийг шилжүүлэн, үлдэгдэл 2600000 төгрөгөөс 1600000 төгрөгийг өөртөө авч, үлдсэн 1000000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй, урьд “******* *******” *******-нд хувийн том оврын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэж өгч байсан иргэн О.Л-т ачаа тээврийн төлбөр гэсэн утгаар шилжүүлэн өгч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

З.Быг нийтийн албан тушаалтан буюу ******* аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа “******* *******” *******-ийн гүйцэтгэх захирал Д.Л-тай үгсэн тохиролцож дээрх гэмт хэрэг үйлдэхэд дүр эсгэсэн гэрээ байгуулах шууд гэрээ байгуулах компани олж өгөхөөр урьдчилан амлаж, өөрийн хамаарал бүхий төрсөн эгч З.Э нөхөр Н.Б-ийн эзэмшлийн “*******” ХХК”-ийг санал болгосны үндсэн дээр тухайн компанитай шууд гэрээ байгуулах, харилцах дансыг ашиглан мөнгөн гүйлгээ хийх боломж нөхцөлийг олгосон, мөн авто замын будгийг өөрийн хариуцан ажиллаж байсан ******* аймгийн Авто тээврийн төвийн агуулахад хадгалах зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Харчу овгийн Д.Л-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Модчин овгийн З.Быг нийтийн албан тушаалтны үйлдсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэжээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч З.Б-ын үйлдэл нь нийтийн албан тушаалтны үйлдсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэргийн шинжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З.Бын эрхэлж байгаа албан тушаал нь нийтийн албан тушаалд хамаарч боловч уг албан тушаалын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, дэмжлэг үзүүлсэн байдал нотлогдон тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектийг нийтийн албан тушаалтан байхаар хуульчилсан бөгөөд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Уг гэмт хэргийн бүрэлдэхүүний субьект буюу нийтийн албан тушаалтан нь нийтийн албаны чиг үүргийн хувьд зөвшөөрөгдөөгүй хориглосон үйлдлийг гүйцэтгэх, хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байхаар хуульд зохицуулагдсан.

Мөн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын  19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу тал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч З.Б нь тухайн үед ******* аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байсан нь тогтоогдсон, уг албан тушаал нь нийтийн албан тушаалын зэрэглэлд хамаарч байгаа ч албан тушаалын байдлаа ашиглаж “******* *******” *******-нд будаг, будаг шингэлэгчийг нийлүүлэн “Өв пост” ХХК-тай гэрээ байгуулан худалдсан,  дээрх 2 компанийг гэрээ байгуулахад оролцсон, дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон байдал тогтоогдоогүй байна.

Прокуророос шүүгдэгч З.Б нь нийтийн албан тушаал тухайн үед эрхэлж байсан, албан тушаалдаа хамааралгүйгээр хамжигчаар хамтран оролцож байгаа тохиолдолд заавал албан тушаалын байдлаа ашигласан байхыг шаардахгүй гэж тайлбарлаж байгаа ч энэ нь Эрүүгийн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцоор үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.  

Мөн Д.Л-д холбогдох хэргийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар эргэлзээгүй, бүрэн дүүрэн нотлогдоогүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэхээр заасан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т захиалагч мөн хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага буюу Засгийн газрын 2021 оны 124 дүгээр тогтоолд зааснаар 20 сая хүртэлх төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг  хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болохоор хуульчлагдсан.

Иймд шүүгдэгч Д.Л-г хууль зөрчин хатуу хучилттай авто замын  элементийн цагаан будаг, будаг шингэлэгчийг авахдаа төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулалгүй төсвөөс санхүүжилт гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Прокуророос гэрч Т.Б, иргэний хариуцагч О.Л нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Л нь хууль тогтоомж зөрчиж төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг явуулан ******* “*******” *******-иас гаргасан санхүүжилтийн 18275000 төгрөгөөс 1600000 төгрөгийг өөртөө авч, 1000000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй, урьд “******* *******” *******-нд хувийн том оврын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэж өгч байсан иргэн О.Лт ачаа тээврийн төлбөр гэсэн утгаар шилжүүлэн өгсөн гэж яллах дүгнэлт үйлдэн тайлбарлаж байгаа ч энэ нь мөн эргэлзээтэй байна.  

Гэрч Т.Б 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд ...2019 оны намар 9 сар байсан санаж байна, хэдний өдөр байсныг хэлж мэдэхгүй байна. Ажлын байран дээрээ байхад дарга Д.Л нь аймгийн орон нутгийн өмчийн дарга Балданнямын эгчээс очиж мөнгө аваад ир гээд түүний утасны дугаарыг өгсөн. ...Э надад бэлнээр 2,000,000 гаруй төгрөг буюу 2,600,000 төгрөг гэж бодож байна, надад өгсөн. Энэ мөнгийг Х гэж хүн над руу яриад Лгийн ярьсан хүн байна аа, мөнгөө авсан уу, манай ачаа ачиж очсон хүн рүү 1,000,000 төгрөгийг өгчихөөрэй, үлдэгдэл мөнгийг даргадаа аваачаад өгчих гэж хэлсэн. ...1,000,000 төгрөгийг аймгийн тээврийн жолооч Очир гэх хүнд аваачиж өгсөн, тэр хүн мөнгө авах ёстой гэдгээ мэдэж байсан. Үлдэгдэл мөнгийг нь би даргадаа өгсөн. Захирал Д.Л надад мөнгөний тоо хэлээгүй. Зүгээр очоод аваад ир гэж хэлсний дагуу очиж авсан... гэх мэдүүлэг /2 хх-ийн 7-10 хуудас/

мөн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд  ...О.Лт би 2019 оны 9 дүгээр сард намар бэлнээр 1,000,000 төгрөг аваачиж өгсөн. ...Очирт би мөнгийг нь яг хаана аваачиж өгснөө санахгүй байна. Ямар ч байсан аймгийн төвд байхад нь өгсөн. 1,000,000 төгрөгийг Л гэдэг хүнд өг гэж яг хэн хэлснийг мэдэхгүй байна. Нэг хүн залгаад “тээврийн зардал 1,000,000 төгрөгийг Очирт өгөөрэй" гэж хэлсэн. Тэр үед би даргаасаа асуусан эсэх ээ санахгүй байна. Ямар ч байсан Очирт өг гэсэн болохоор нь өгсөн. Тэр үед Х гэдэг хүн над руу ярьсан санагдаад байна. Би утасны цаанаас хэн гэдгийг нь мэдэхгүй... /2 хх-ийн 190 хуудас/ гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч О.Л ...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд ...Би 2019 оны намар яг өдөр сарыг нь тодорхой санахгүй байна. “******* *******" *******-ийн жолооч Т.Баас бэлнээр 1,000,000 төгрөгийг аймгийн төв дээр асфальтын үйлдвэр дээр авсан санагдаж байна. Б-тай ярьж түүнээс мөнгө авсан. ...Тухайн 1 сая төгрөгийг би тухайн үед өөрөө байшин барьж байсан болохоор түүндээ зарцуулсан байх, магадгүй түлш шатахуундаа зарцуулсан байж магадгүй гэх мэдүүлэг  / 2 хх-ийн 72-74 хуудас/

мөн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ...2019 оны 09 дүгээр сард Баас бэлнээр авсан мөнгө бол замын будаг зөөж өгсөн төлбөр байгаа юм. Би яг бэлнээр 1 сая орчим төгрөг авсан. Баас бол би 1 удаа л дээрх байдлаар ачааны төлбөр авсан. Энэ Бийн ачаа нь яалт ч үгүй будаг байх шиг байсан учир нь цемент байсан бол ачааг бүтээж татдаг. Харин тухайн ачааг бүтээж татаагүй авч ирж байсан..." гэж /2хх-ийн 76 хуудас/ гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч О.Л анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ...Би энд буруу ойлголттой хүний үгэнд орсон байна. Үүнийг шүүх хуралдаанд орж байж ойлголоо. Би “*******” ХХК-тай гэрээгээр болон хувиараа ачаа тээвэр явуулдаг. Намайг ажлаа гүйцэтгэж явахад Д.Л дарга залгаад будаг зөөсөн гээд асуудал гарах байх шүү тэгэхээр нь будаг зөөсөн гээд хэлээрэй” гэхээр нь би асуудалгүй юм бол тэгье гэсэн. Би харин тэр будгийг ерөөсөө зөөгөөгүй. Тэгж хэлээрэй гэж хэлснийх нь дагуу хэлсэн. Мөн Авлигатай тэмцэх газрын байцаагч нарт ч өмнө нь хэлснээрээ танилцуулсан. Байцаагч нар асуулт асуухад энэ хүмүүсийн хэлснийг л хэлсэн. Б яриад энэ 1,000,000 төгрөгийг би чамд өгсөн байх ёстой юм байна шүү. Авсан гэж хэлээрэй гэхээр нь би тэгж л хэлсэн... гэх мэдүүлэг,

Гэрч Т.Б анхан шатны шүүх хуралдааны хуралдааны хэлэлцүүлэгт ...Би он сарыг нь сайн санахгүй байна. Тухайн үед намайг ажилтай гадуур явж байхад З.Б гэдэг хүн над руу ярьсан. Ахын дүү хүн ирэх байх шүү. Хүн ирвэл чамаас НӨАТ-ийн мөнгө 2,600,000 гэсэн зүйл асуух байх гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртай, юу билээ гэхэд НӨАТ-ийн мөнгөний асуудлаар юм асуух байх, тэгэхээр нь чи тэгээд ингээд хэлчхээрэй гэсэн. Тэрийг нь би хэлсэн...гэх мэдүүлгүүдийг тус тус өгчээ.

Гэрч Т.Б, иргэний хариуцагч О.Л нарын мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, мөн өөр хоорондоо зөрүүтэй, тэдний мэдүүлгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар өөр бусад нотлох баримттай харьцуулах, эх сурвалжийг нь магадлан шалгах боломжгүй болсон байх ба дээрх мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгч Д.Л-г 2600000 төгрөгийг авч өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэхэд эргэлзээ үүсэж байгаа учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд З.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Л-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй гэсэн үндэслэлээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллаж дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Лд холбогдох эрүүгийн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Бд холбогдох эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  2. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллаж дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Лд холбогдох эрүүгийн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Бд холбогдох эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  3.  

  4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.