| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 1936000000198 |
| Дугаар | 2024/ДШМ/01 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 13.2.1., 16.1.1., 17.2.2., 17.7.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ДШМ/01
Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр,
О.Түвшинтөгс нарт холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн
Прокурор Н.Баасанжав
Шүүгдэгч нарын өмгөөлөгч /Ховд аймгаас цахим/-р Б.Ганзориг
Г.Батзаяа
Д.Хуягбаатар
/Өмнөговь аймгаас цахим/-р И.Олонмөнх
Хохирогчийн өмгөөлөгч /Ховд аймгаас онлайн/-р Ж.Энхжаргал
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Сурмаажав, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлоор, прокурор Б.Төрболдын эсэргүүцлээр Гүнчингийн Баттулга, Батжаргалын Ганбат, Урангоогийн Өсөхбаяр, Оюунтуяагийн Түвшинтөгс нарт холбогдох 1936000000198 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн. 1964 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 06 дугаар /Өлгий/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хөөт овогт Гүнчингийн Баттулга, регистрийн дугаар: ХД64032018;
2. Монгол Улсын иргэн. 2000 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр /Уурхайчин/ багийн Уурхайчин 15 дугаар гудамжны 14 тоотод оршин суух хаягтай /Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр /Уурхайчин/ багийн Жаргалант 11 дүгээр гудамжны 1107 тоотод амьдардаг/, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Урангоогийн Өсөхбаяр, регистрийн дугаар: СК00290912;
3. Монгол Улсын иргэн. 2000 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр /Уурхайчин/ багийн Уурхайчин 13 дугаар гудамжны 12 тоотод оршин суух хаягтай, /Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр /Уурхайчин/ багийн Жаргалант 09 дүгээр гудамжны 925 тоотод амьдардаг/, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батжаргалын Ганбат, регистрийн дугаар: ЕД00220617;
4. Монгол Улсын иргэн. 2001 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төлбөр тооцооны нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 01 дүгээр /Бор-Өндөр/ багийн Нийтийн 02 дугаар байрны 09 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Шарайд овогт Оюунтуяагийн Түвшинтөгс, регистрийн дугаар: СЧ01310911;
Г.Баттулга Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Бадамлах дөл” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай иргэн Д.Сурмаажавыг 79-79 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй /81-95 ХЭҮ улсын дугаартай, тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан/ “Samsung SM5” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж зогсоон иргэн Д.Сурмаажавын биед нь хутга тулган хүч хэрэглэж “Samsung SM5” маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн нутаг дэвсгэрээр дамжуулан Улаанбаатар хотын чиглэлд иргэн Д.Сурмаажавын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нар нь Д.Сурмаажавын жолоодож явсан 33.290.155 төгрөгийн үнэлгээтэй 79-79 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн, Д.Сурмаажавыг Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ иргэн Д.Сурмаажавын биед нь хутга тулган хүч хэрэглэж биед нь бэлэн байсан 630.000 төгрөгийг, мөн иргэн Д.Сурмаажавыг эрхшээлдээ оруулсан байх үедээ иргэн Д.Сурмаажавын эзэмшлийн 5130002366 тоот ХААН банканд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн хэлүүлж Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутад 3.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутад 2.000.000 төгрөгийг бэлнээр гарган авч иргэн Д.Сурмаажавын өмчлөлийн нийт 38.920.155 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг хэрэглэж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт,
Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нар нь бүлэглэн... иргэн Д.Сурмаажавын биед хутга тулган айлган сүрдүүлж, зодож хүч хэрэглэн ... биед нь удаа дараа хутга тулгах, хутганы үзүүрийг бие рүү нь хатгах, гуя руу нь хутгаар чичлэх, хатгах зэрэг үйлдэл хийж улмаар “...ганц л амьдрах хорвоо юм чинь чамайг машинтай чинь шатааж ална, мөн машинтай нь уулын уруу өнхрүүлж ална...” хэмээн удаа дараа ярилцан иргэн Д.Сурмаажавыг алахыг завдсан, мөн Д.Сурмаажавын араас явж байсан С.Баянмөнх, Д.Анхбаатар нарыг Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд явах засмал замын хажууд зогсож байхыг харсан бөгөөд тухайн хоёр хүн араас нь машинтай дагаж байгааг ойлгож, улмаар тэднийг араас ирэхэд нь хутгалж алах, автомашиныг нь шатааж, замын хажуу руу мөргөж унагаах, толгойг нь таслаад авч явах талаар ярилцаж, Б.Ганбат нь хутга гартаа унагаахгүйгээр бэхэлж, улмаар энэхүү санаагаа хэрэгжүүлэх зорилгоор өөрсдийн зорчиж явсан тээврийн хэрэгслээ хоёр удаа зогсоож гэрлээ унтраан иргэн С.Баянмөнх, Д.Анхбаатар нарыг хүлээсэн, “Ланд круйзер-76” маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн С.Баянмөнх, Д.Анхбаатар нар нь шууд очихоос болгоомжлон очилгүйгээр тээврийн хэрэгслийн гэрлээ унтраан зогссон тул тэднийг орхин явж иргэн Д.Сурмаажав, С.Баянмөнх, Д.Анхбаатар нарыг буюу хоёр түүнээс олон хүнийг бүлэглэж алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-т заасан гэмт хэрэгт,
Г.Баттулга нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт арван найман насанд хүрээгүй хүүхэд болох О.Түвшинтөгсийг хууран мэхэлж Сурмаажавыг хулгайлах гэмт хэрэгт хүүхдийг татан оруулсан буюу Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
О.Түвшинтөгс нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөрт шилжих шөнө Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр 62/1 дүгээр байрны авто зогсоол дээр байрлуулсан иргэн Д.Алтан-Уяагийн өмчлөлийн 39-60 УНЯ улсын дугаартай “Hyundai sonata-5” маркийн саарал өнгөтэй 2.000.000 төгрөгийн үнэлгээтэй авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах буюу Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх:
1. Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг бүлэглэн зэвсэг хэрэглэн Д.Сурмаажавын 79-79 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг дээрэмдсэн гэх хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д заасан хоёр түүнээс дээш хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,
2. Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,
3. Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Баттулгыг Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч О.Түвшинтөгсийг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгад 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
5. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Г. Баттулгын үйлдсэн Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг, шүүгдэгч О.Түвшинтөгсийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож,
6. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч Г.Баттулгад Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг тус тус өршөөн хасаж,
7. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар шүүгдэгч О.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
8. Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасаж нийт эдлэх ялын хугацааг 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
9. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгад Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаярт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,
10. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан дээрх хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, тэдэнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж,
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Баттулгын цагдан хоригдсон 381 хоног болон ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг, шүүгдэгч Б.Ганбатын цагдан хоригдсон 405 хоног болон ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг, шүүгдэгч У.Өсөхбаярын цагдан хоригдсон 405 хоног болон ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг, шүүгдэгч О.Түвшинтөгсийн цагдан хоригдсон 394 хоног болон ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг тус тус 1 хоногийн зөрчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, тэдний эдлэх ялаас нь тус тус хасаж, шүүгдэгч О.Түвшинтөгс 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн болохыг тогтоож,
12. Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар шүүгдэгч Г.Баттулгад авсан 5.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар шүүгдэгч О.Түвшинтөгсөд авсан 5.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь 1001160005301 тоот данснаас гаргуулж шүүгдэгч Г.Баттулга, шүүгдэгч О.Түвшинтөгс нарт буцаан олгож, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр нарт Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг, хохирогч Д.Сурмаажавтай уулзахыг тус тус хориглож хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр нарт 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 23736000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Алтан-Уяа, С.Баянмөнх, Д.Анхбаатар нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
14. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрлах Баялаг ШТС-ийн хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг, Увс аймгийн Улаангом сумын авто замын хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг, CD 1 ширхэг тус тус хэрэгт хавсаргаж, мөнгөлөг цагаан өнгийн эвхэгдэх зориулалттай 16х3 см урттай 1 ширхэг хутга, 25 см урттай хар өнгийн бариултай, бариул хэсгээрээ 3 ширхэг цагаан өнгийн хадаастай 1 ширхэг хутга, 25.5 см урттай бариул хэсгийг хар хүрэн өнгийн модоор хийсэн хутга 1 ширхэг, мөнгөлөг цагаан өнгийн эвхэгдэх зориулалттай 9х2 см хэмжээтэй хутга 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
40 см урттай модон иштэй, төмөр иртэй сүх 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, бор өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн 4 тасалгаатай үүргэвч цүнх 1 ширхэг, эмэгтэй хүний чихний ээмэг 2 ширхэг, цайвар өнгийн төмөр хутга 1 ширхэг, арчуур 1 ширхэг, хар өнгийн бариултай овтерк 1 ширхэг, саарал өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, цагаан өнгийн чихэвч 1 ширхэг, Тэс Петролиум шатахуун түгээх станцаас шатахуун хөнгөлөлттэй авах эрхийн карт 1 ширхэг, тусгай түлхүүр 1 ширхэг, цагаан өнгийн бохирлогдсон бээлий 1 хос, төрийн далбааны дүрстэй лого 1 ширхэг, цээж зураг 6 ширхэг, хүмүүсийн нэрийн хуудас 9 ширхэг, автозам ашигласны тасалбар 3 ширхэг, тэмдэглэлийн дэвтрийн 5 хуудас цаас, НӨАТ-ын баримт 11 ширхэг, цагаан өнгийн уяа, цоохор өнгийн гутлын үдээс 1 ширхэг, бор өнгийн оосортой 2 ширхэг түлхүүр /нэг түлхүүрийн үзүүр нь хугарсан/, нэг ширхэг саарал өнгийн бал, саатай хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, dirol нэртэй зажилдаг бохь 5 ширхэг, шар өнгийн скоч 1 ширхэг, бор өнгийн савлагаатай цагаан өнгийн таглаатай дотроо шингэн агууламжтай сав 1 ширхэг, цагаан өнгийн S-3 маркийн гар утас 1 ширхэг, цэнхэр өнгийн “Huawei” маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн товчлууртай “Nokia” маркийн гар утас 1 ширхэг, шаргал өнгийн хамгаалалтын хавтастай LG маркийн гар утас 1 ширхэг, буцаан олгож, цоохор өнгийн мешок 1 ширхэг, аяны сандал 4 ширхэг, аяны ширээ 1 ширхэг, хар өнгийн ууттай гудас 1 ширхэг, шаргал бор өнгийн эсгий гудас 1 ширхэг, тээврийн хэрэгслийн лед гэрэл /хайрцагтай/ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн сүүдрэвч 1 ширхэг, тээврийн хэрэгслийн дотор байрлуулах зориулалттай “Garmin” нэртэй камер 1 ширхэг /8 GB мемори 1 ширхэг/, хайрцагтай гэрэл 1 ширхэг, “iridium” маркийн гар утас 1 ширхэг, лед гэрэл 1 ширхэг, газан плитка 1 ширхэг, цагаан өнгийн цахилгааны уртасгагч 1 ширхэг, хар өнгийн хайрцагтай түлхүүр багажийн ком 1 ширхэг, цэнхэр өнгийн “TSBO” нэртэй тор 1 ширхэг, саарал /цэнхэр дотортой/ өнгийн хучлага 1 ширхэг, ARB гэсэн бичвэр бүхий зүүдэг гэрэл 1 ширхэг, шар болон хар өнгийн Stanley, laser гэсэн бичвэр бүхий эд зүйл 1 ширхэг, wagner cat гэсэн бичвэр бүхий эд зүйлтэй хар өнгийн хайрцаг 1 ширхэг зэргийг тус тус хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож,
15. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Г.Баттулгын эзэмшлийн 81-95 ХЭҮ улсын дугаартай SM-5 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгож,
16. Шүүгдэгч Г.Баттулгын эзэмшлийн 81-95 ХЭҮ улсын дугаартай SM-5 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
17. Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж,
18. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Төрболд эсэргүүцэлдээ:
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолоор “...Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг бүлэглэн хохирогчид хүч хэрэглэн, зэвсэг зэвсгийн чанартай зүйл болох хутга тулган түүний машин болон мөнгийг дээрэмдсэн гэж үзэн тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.
“...Шүүгдэгч нар хохирогч Д.Сурмаажавыг хулгайлж авч явахдаа түүнийг алахыг завдсан гэж байгаа ч энэ нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нар хохирогчийг хулгайлахдаа түүнд хутга хэрэглэсэн, мөн машинд явахдаа У.Өсөхбаяр хохирогч Д.Сурмаажавын хөл рүү отверки /халив/-аар хатгасан гэх байдал тогтоогдсон боловч үүнийг хохирогч Д.Сурмаажавыг алахаар завдсан гэж үзэхгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч нар ийнхүү хүн хулгайлахдаа зэвсэг ашигласнаас өөрөөр хутга хэрэглэж хохирогчийг алахыг завдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Шүүх уг дүгнэлтийг хийхдээ ямар нотлох баримтад тулгуурлан ийнхүү дүгнэлт хийж буйгаа огт дурдаагүй байна.
Шүүхийн хийсэн дүгнэлт нь тодорхой баримтат мэдээллийг агуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчилгүй цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх ёстой байтал нэг ч нотлох баримт дурдахгүй уг дүгнэлтийг хийж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байх бөгөөд уг шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагыг хангаагүй, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоол нь “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж байна.
Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Хохирогч Д.Сурмаажав, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлын агуулга:
Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Сурмаажав, өмгөөлөгч Ж.Энхжаргал бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу дараах давж заалдах журмаар гомдол гаргаж байна. ...Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийг зөрчсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 1.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
1. Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Гүнчингийн Баттулга нь шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Бадамлах дөл” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай иргэн Д.Сурмаажавыг 79-79 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй /81-95 ХЭҮ улсын дугаартай тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан/ “Samsung SM5” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж зогсоон иргэн Д.Сурмаажавын биед нь хутга тулган хүч хэрэглэж улсын дугааргүй /81-95 ХЭҮ улсын дугаартай тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан/ “Samsung SM5” маркийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн хүчээр суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн нутаг дэвсгэрээр дамжуулан Улаанбаатар хотын чиглэлд иргэн Д.Сурмаажавын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явч хүн хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Шүүгдэгч Гүнчингийн Баттулга нь шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Бадамлах дөл” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай иргэн Д.Сурмаажавыг 79-79 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй /81-95 ХЭҮ улсын дугаартай тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан/ “Samsung SM5” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж зогсоон иргэн Д.Сурмаажавын биед нь хутга тулган хүч хэрэглэж улсын дугааргүй /81-95 ХЭҮ улсын дугаартай тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан/ “Samsung SM5” маркийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн хүчээр суулган улмаар иргэн Д.Сурмаажавын жолоодож явсан 33.290.155 төгрөгийн үнэлгээтэй 79-79 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг, мөн иргэн Д.Сурмаажавыг Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ Д.Сурмаажавын эзэмшлийн 5130002366 тоот ХААН банканд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн хэлүүлж Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас 2019 оны 10 сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутад 3.000.000 төгрөгийг, 2019 оны 10 сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутад 2.000.000 төгрөгийг бэлнээр гарган авч иргэн Д.Сурмаажавын өмчлөлийн нийт 38.920.155 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн.
“...Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолоор хохирогч Д.Сурмаажавын гэмт хэргийн хор уршигт 27.537.931 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 23.736.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцох үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлсэн байдаг. Харин анхан шатны шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэнгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаагүйд гомдолтой байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү
Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй; хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн; хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Иймд Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.
Хохирогч Д.Сурмаажавын өмгөөлөгч Ж.Энхжаргал /Ховд аймгаас онлайн/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг хүн хулгайлах үйлдэлдээ зэвсэг хэрэглэсэн байна. Дээрэм үйлдэхдээ зэвсэг хэрэглээгүй байна гэсэн шийдвэр гарсан. Энэ нь хэргийн бодит байдалд нийцээгүй эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь энэ үйлдлүүд нь нэг цаг хугацаанд, нэг дор, нэг үйл баримтаар хоёр гэмт хэрэг үйлдэж байгаа үйлдэл. Хэргийн бодит байдлыг харъя гэж бодож байна. Д.Сурмаажав 7979 УБЭ улсын дугаартай Land Cruiser 170 маркийн авто машиныг жолоодоод Ховд аймгийн Жаргалант сумын замын хөдөлгөөнд оролцоод явж байсан. Улсын дугааргүй 8195 ХӨА гэсэн улсын дугаартай, улсын дугаарыг нь салгаад авсан байсан автомашинтай хүмүүс Д.Сурмаажавын биед хутга тулган автомашинаараа мөргөн машиндаа суулгасан. Машиндаа суулгаад 33.290.055 төгрөгийн үнэлгээтэй 7979 УБЭ улсын дугаартай Land Cruiser 170 маркийн тээврийн хэрэгслийг, иргэн Д.Сурмаажавыг Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулж, авч явсан. Эрхшээлдээ оруулж авч явсан талаар тухайн шүүгдэгч нар мэдүүлэхдээ үгүйсгэж, няцаагаагүй. Мэдүүлгээс цухас дурдахад шүүгдэгч Баттулга, Түвшинтөгс нарын мэдүүлэг дээр Баттулга жолоочийн ард суугаад гартаа хутга бариад дуугаа явахгүй бол ална шүү гэх энэ үед машин дээрэмдэж байгаа үйлдэл байна. Машиныг хүч хэрэглэж аван хутга харуулсан байна. У.Өсөхбаярын мэдүүлэг дээр надад мөнгө хэрэгтэй байна гэсэн. Хохирогч Д.Сурмаажав гуай амь авраарай гээд орилоход Ганбат дуугүй явахгүй бол биен дээр чинь үсэг сийлнэ шүү гээд өмдийг нь урсан гуя хэсэг рүү нь хутгаараа чичиж байсан. Машиндаа бид нар хүчээр түлхээд суулгасан гэх мэдүүлэг байдаг. Улсын дээд шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 443 дугаартай тогтоолд харагдах байдал нь хүйтэн болон галт зэвсэгтэй гэмтэл учруулах боломжгүй хэрэгсэл түүнийг мэдэж байсан нөхцөл байдал зэвсэг хэрэглээгүй гэх үндэслэлийг бий болгохгүй, шүүгдэгч нэг бүрийн онцлог, хохирогчийн тухайн үеийн байдал, хэрэг үйлдсэн орон зай, сүрдүүлэн хэрэглэсэн зүйлийн дүрс хэлбэр, шинж чанараас хамаарч ялгамжтай хууль зүйн дүгнэлт хийх хэрэгтэй. Шийтгэх тогтоолд ялгамжтай байдлаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хутга хэрэглэсэн үү хэрэглэсэн, тухайн хүнийг хүчээр суулгасан уу? суулгасан. Чичээд явсан уу? чичээд явсан. Нэг дор болсон үйл явдал, нэг дор нэг цаг хугацаанд хоёр гэмт хэрэг үйлдэгдсэн байхад хүн хулгайлахдаа хутга хэрэглэсэн байна. Машин дээрэмдэх нь хүн хулгайлах гэмт хэргийн арга хэрэгсэл байна. Машин дээрэмдэхдээ зэвсэг хэрэглээгүй байна гэж дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Зэвсэг хэрэглэсэн гэдэг нь дараах баримтуудаар тогтоогдсон. Үүнд: Зэвсэгт үзлэг хийсэн. Эд мөрийн баримт хураан авсан. Мөн шүүгдэгч нарын болон хохирогчийн мэдүүлэг байгаа. Эд мөрийн баримт хураан авсантай холбоотой 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7979 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээс гарч ирсэн хар өнгийн болон азот мөнгөлөг өнгийн тонгорог, хар өнгийн модон бариултай 4 ширхэг хутга, модон иштэй сүх 1 ширхэг, төмөр иштэй сүх 1 ширхэг эдгээр зэвсгийн чанартай зүйлд нэг бүрчлэн үзлэг хийгдсэн. 7979 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлд тусгагдсан байгаа. Тээврийн хэрэгслийг өөрсдийн эрхшээлдээ оруулаад аваад явж байсан. Тухайн эд зүйл өөрсдийнхөө эд зүйл дотроос гарч ирж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолоос нэг зүйл анзаарагдсан нь Ховд аймагт үргэлжлээд төгссөн юм шиг дүгнэсэн байсан. Энэ гэмт хэрэг нь үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг байна. Ховд аймгаас Увс аймаг руу, Увс аймгаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумд очоод баригдсан. Хууль, хүчний байгууллага уг үйлдлийг олж зогсоосон. Түүнээс шүүгдэгч нар сайн дураараа бууж өгөөгүй. Ямар санаа зорилготой авч явсныг хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй. АТМ-ээс мөнгө авсан 2 удаагийн үйлдэл байгаа. Мөнгийг сайн дураараа гаргаад өгсөн мэт дүгнэсэн байна. Өмнө нь хутга харуулаад сүрдүүлсэн болохоор хүн айна. Шүүхийн шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 703 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.Сурмаажавын биеийн чамархай хэсэгт зулгаралт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсэгт зулгаралт, гуяны доод хэсгийн зулгаралтууд, зүүн гуяны дээд хэсэгт зулгаралт, зүүн хөлийн шилбэний урд хэсэгт зулгаралт, баруун хөлийн урд хэсэгт зулгаралт, цээж болон нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугуйн дээд хэсгийн зулгаралт гэсэн гэмтлүүд тогтоогдлоо гэсэн байна. Д.Сурмаажавыг ямар нөхцөл байдалтай авч явсан гэхээр замдаа авч явсан. Чамайг ална гэж зэвсгийн чанартай үйлдлийг хэрэглэсэн. Картаа өг гэхээр гаргаж өгөөгүй. Өөрт нь хүч хэрэглэсэн үргэлжилсэн үйлдэл ямар ч байсан хүйтэн зэвсэг энэ үйлдэл таслан зогсоогдсон. Энэ үйлдлийг шүүх дүгнэхдээ хөнгөрүүлсэн. Виза картыг нь авч 3 сая төгрөг авсан. Дахин 2 сая төгрөгийг авсан. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан авч үзээд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Баттулгын өмгөөлөгч Б.Ганзориг /Ховд аймгаас онлайн/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...дээрэмдэх гэмт хэргийн талаар Д.Сурмаажав анхны мэдүүлэгтээ зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй гэдэг. Дараа дараагийн мэдүүлэгт хутга хэрэглэсэн, хоолойд тулгасан гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч Д.Сурмаажав, шүүгдэгч нарын мэдүүлгээр дээрэмдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нь тогтоогддоггүй. Тээврийн хэрэгслийг дээрэмдсэн гэх үйлдлийн талаар гэвэл ямар нэгэн ашиг олох, бусдын эд хөрөнгийн авах санаа байгаагүй мөн зэвсгийн чанартай зүйл ашигласан үйлдэл байхгүй. Увс аймгаас Улаанбаатар явах замдаа хохирогч Д.Сурмаажав ар гэрийнхэн рүү гээ утсаар ярьсан байдаг. Д.Сурмаажав нь утсаар ярихдаа Увс аймгаас явах шаардлагатай боллоо гэж ярьсан байдаг. Шүүгдэгч У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нар нь гэртээ харихаар Улаанбаатар хот руу хөдөлсөн. Өөрөөр бол тээврийн хэрэгслийг дээрэмдэж ашиг олох бодолгүй байсан. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхээс хийсэн зүйлчлэл дээр ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Харин прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан хохирогч болон түүний өмгөөлөгчийн гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү? гэсэн хүсэлтэй байна гэв.
Шүүгдэгч О.Түвшинтөгсийн өмгөөлөгч Д.Хуягбаатар /Ховд аймгаас онлайн/-р давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн тогтоол дахь үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх агуулга гомдол эсэргүүцэлд тусгагдаагүй байна гэж харж байна. Яагаад гэвэл анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг зөв дүгнэсэн. Хүн хулгайлахдаа зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн. Д.Сурмаажаваас мөнгө дээрэмдэхдээ зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглээгүй байна. Энэ нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 17.2.2 дахь хэсэгт заасан үйлдэл гэж шүүхээс дүгнэсэн. Хэргийн бодит байдлыг зөв дүгнэж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Улаанбаатар хот руу тээврийн хэрэгслийг авч явсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг өөртөө завших, өөрийн болгох гэсэн санаа зорилго хариуцагч нарт байгаагүй. Дээрэмдэх гэмт хэргийн субьектив тал хангагдахгүй байна гэж дүгнэж байна. Энэ талаар өмнө нь хяналтын шатны шүүх хуралдаанд орсон прокурорын дүгнэлтэд мөн тусгагдсан байгаа. Дээрх үйлдэл нь тээврийн хэрэгслийг дээрэмдэх биш бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж прокуророос дүгнэсэн. Энэ дагуу шүүх бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна. Хохирогчийг болон бусад 2-3 хүнийг алахыг завдсан гэх үйлдлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь хүнийг алахад чиглэсэн санаатай үйлдэл, эс үйлдэхүй хохирогчийн үхэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хүн алахад чиглэсэн идэвхтэй үйлдэл байх ёстой. Хохирогч Д.Сурмаажав болон бусад гэрч хохирогчийг ална гэж хэлснээрээ алахыг завдсан гэж үзэх боломжгүй. Хохирогч руу чиглэсэн ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгдээгүй, хэн нэгэн хүний хөндлөнгийн нөлөөгөөр таслан зогсоогдоогүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 39.5.1 дэх хэсгийн 39.5.1.1, 39.5.1.2 дахь заалтад заасан үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс зүйлчлэлийг зөв хэрэглэж, зүйлчлэлийн хөнгөрүүлэн, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна. Гомдол эсэргүүцэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн талаар дурдагдаагүй, анхан шатны шүүх мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 39.9.1 дэх хэсгийн 39.9.1.1 дэх заалтад зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгч Г.Баттулгын өмгөөлөгч И.Олонмөнх /Өмнөговь аймгаас онлайн/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Завхан Аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 183 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хууль ёсны шийдвэр байх тул хэвээр баталж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулан тайлбар хэлье. Прокурорын газраас яллагдагчаар татаж ирүүлсэн хэргийн зүйлчлэлүүдийг анхан шатны шүүх өөрчилж, хэрэгсэхгүй болгосон. Бусдыг алахыг завдсан буюу хоёроос дээш хүнийг алахыг завдсан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдсан хоёр гэрчийн мэдүүлэгт огт ийм хүмүүстээ уулзаагүй гэдэг. Уулзаагүй байхад яагаад хоёр ба түүнээс дээш хүнийг алахыг завдсан үйлдэл болох вэ? Энэ хүмүүсийг ална гэж амаараа хэлсэн гэдгийг Д.Сурмаажав гуай хэлдэг. Уулзаж, учраагүй хүмүүс бие биеийгээ яаж алахыг завдах вэ? Хариуцагч нарын хүн алахыг завдсан идэвхтэй үйлдэл хийгдээгүй байгаа хариуцагч нарын санаа зорилгоос нь гадуур хэн нэгний нөлөөгөөр таслан зогсоогдоогүй. Анхан шатны шүүх хоёр түүнээс дээш хүнийг алахыг завдсан үйлдэл байхгүй гэж зөв үндэслэлтэй дүгнэсэн. Хоёрдугаарт нь дээрмийн үйлдэл дээр хэлэх зүйл байна. Анхан шатны шүүх зөв үндэслэлтэй дүгнэсэн. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр зөв дүгнэлт гаргасан. Дээрмийн үйлдлийг хийхдээ машиныг дээрэмдсэн гэж ярьж байна. Дээрэм нь бусдын эд хөрөнгийг ямар нэгэн хууль бус үйлдлээр өөрийн болгож авах ойлголт. Машиныг өөрийн болгож авъя гэсэн санаа бодол хариуцагч нарт байхгүй байсан. АТМ-ээс мөнгө авах үйлдлийг дээрэм үйлдсэн гэж тооцсон. Мөнгийг авахдаа хутга, зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт зааснаар дээрэм хийхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж прокурор зүйлчилснийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 17.2.2 дахь хэсэгт заасанчлан зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй гэсэн үндэслэлээр шүүх хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авахаас татгалзаж, хохирогч, түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд уламжилж байна. Энэ хэрэг анхан, давах болон хяналтын шатны шүүхээр орсон. Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэр гаргаагүй учраас энэ хэргийг буцаасан. Иймээс прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй. Дахин хэлэхэд анхан шатны шүүхийн 183 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү? гэв.
Шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаярын нарын өмгөөлөгч Г.Батзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хүн алахыг завдах гэмт хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэх асуудал дээр шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хэлсэн саналтай нэг саналтай байна. Энэ тал дээр нэмж хэлэх зүйлгүй. Зэвсэг хэрэглэж дээрэмдсэн гэх үйлдэл дээр хохирогчийн өмгөөлөгч Энхжаргал гэмт хэргийг үргэлжилсэн гэж дүгнэж байна. Энэ үед гэмт хэргүүд нь үргэлжлээд явж байсан. Хэзээнээс эхэлж, хэзээ дууссан гэхээр бүх гэмт хэргүүд Д.Сурмаажавыг хулгайлахаас эхлээд үйлдэл таслан зогсоогдох хүртэл үргэлжилсэн гэж хохирогчийн өмгөөлөгч үзэн анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн байна. Үргэлжилсэн үйлдэл гэдэг нь нэг зүйлчлэл бүхий хэрэг дээр яригдах зүйл тухайн нэг үйлдэл нь давтагдаж үргэлжлээд явахыг ойлгоно. Өөр өөр гэмт хэргийг зүйлчлэл ярьж байгаа тохиолдолд үргэлжилсэн үйлдэл яригдах боломжгүй ойлголт. Хохирогчийн өмгөөлөгчийн ярьсанчлан нэг үйлдлээр 2 гэмт хэргийн шинжийг агуулсан уу, үгүй юу? гэх асуудал байна. Улсын яллагч, шүүх хуралдааны явцад нэг үйлдлээр хоёр гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан нотолбол зохих байдал байгаа гэмт хэргийг хэзээ хаана, үйлдэгдсэн бэ? зүйлчлэл тус бүр дээр эхэлсэн дууссан хугацааг тогтоох ёстой. Гэмт хэргүүд 2-3 хоногийн дотор үйлдэлдсэн байгаа энэ тохиолдлыг нэг цаг хугацаанд гэж авч үзэх боломжгүй. Зүйлчлэл тус бүр дээр эхэлсэн, төгссөн цаг хугацааг заавал тогтоох ёстой. Энэ үндэслэлээр прокурор болон шүүх хуралдааны мэтгэлцээний явцад зүйлчлэл тус бүр дээр хугацаа тогтоогдсон. Эхний хүн хулгайлах гэмт хэрэг дээр бүх гэмт хэрэг эхлээгүй. Гэмт хэрэг тус бүр дээр хэзээ, хаана эхэлсэн, дууссаныг тогтоосон бөгөөд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Хэргийн бодит байдлыг зөв бүрэн тодорхойлсон. Дээрэмдэх гэмт хэрэг буюу АТМ-ээс мөнгө гаргуулахад Д.Сурмаажав нь сайн дураараа гаргаж өгөөгүй, зэвсэг хэрэглэсэн. Хохирогчийн өмгөөлөгч хутга тулгаж байгаад хариуцагч нар хохирогчоос картыг нь булааж авсан гэдэг. Анхан шатны шүүх хурал дээр хохирогч Д.Сурмаажаваас энэ талаар асуусан. Д.Сурмаажав болон гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байсан тул энэ талаар шүүх хуралдаан асуухад хутга тулгаж, АТМ дээр хутга тулгасан тухай ярьдаггүй. Хутга байсан үгүйг сайн мэдэхгүй байна гэдэг. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэдэг. Прокурор яллах дүгнэлт дээрээ Ховд аймгаас Увс аймаг явах замд хутга хэрэглэсэн байна гэдэг. АТМ дээр ямар нэгэн хутга хэрэглэсэн талаар яллах дүгнэлтэд тусгагдаагүй байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн байдал нотлогдож, тогтоогдоогүй. Учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Тээврийн хэрэгсэл хүч хэрэглэж авч явсан гэх асуудал дээр бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу дээрэмдэж байгаа үед тухайн эзэмшигчээс нь салгаж, авч явсан байхыг ойлгоно. Энэ тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэлд хохирогчийг авч Улаанбаатар хот руу явсан байгаа. Хохирогч болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Д.Сурмаажав нь миний машиныг надаас салгаж, авч явах гэсэн талаар мэдүүлэг өгөөгүй. Бусад гэрчүүд мөн энэ асуудлаар мэдүүлээгүй байгаа тул тээврийн хэрэгслийг дээрэмдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогч тээврийн хэрэгслээсээ холдоогүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү, прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор Н.Баасанжав дүгнэлтдээ: ...Хүнийг алах идэвхтэй үйлдэл биш байна гэж шүүх дүгнэлт хийсэн. Өмнө нь хэлсэнчлэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогчийн биед гэмтэл учирсан байгаа байдал, цагдаагийн албан хаагч нар хүч хэрэглэн зогсоосон байгаа байдал, яллах талын бусад нотлох баримтуудыг үгүйсгэх чиглэлээр шүүх дүгнэлт хийгээгүй. Хохирогчийн эд зүйлийг нь авахдаа хоёр талд нь хоёр хүн хутга бариад сууж байсан. Халаасан дахь бэлэн мөнгийг авахдаа хүртэл хутга тулгасан байсан. Ална гэдэг байдлаар сүрдүүлсэн үйлдэл нь нотлох баримтаар тогтоогддог. Бэлэн мөнгө авахдаа зэвсэг хэрэглэсэн үйлдэл байхад шүүх хууль ёсны дүгнэлтийг хийгээгүй. Яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхийн тогтоол нь хэргийн бодит үнэнд нийцээгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү? гэсэн хүсэлтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хохирогч Д.Сурмаажав, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
1. Хэргийн үйл баримтын талаар:
1.1. Шүүгдэгч Г.Баттулга Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өглөө 07 цаг 57 минутын орчимд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Д.Сурмаажавыг өөрийн эзэмшлийн 79-79 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахад түүний тээврийн хэрэгслийн араас улсын дугааргүй “Samsung SM5” маркийн тээврийн хэрэгслээр мөргөн зогсоож, Д.Сурмаажавын биед хутга тулган хүчээр өөрсдийн машинд суулгаж Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд, Д.Сурмаажавын 79-79 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслээр Увс аймгаас Завхан аймгийн Сонгино сумын нутаг дэвсгэрээр дамжуулан авч явсан,
1.2. Шүүгдэгч Г.Баттулга Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нар нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Д.Сурмаажавыг Ховд аймгаас Увс аймаг руу авч явах үедээ бүлэглэж хүч хэрэглэн хохирогч Д.Сурмаажаваас 630,000 төгрөгийг, мөн Увс аймгийн Улаангом сумд очсоны дараа хохирогчийн ХААН банкны картын нууц үгийг Г.Баттулга нь хохирогчоор хүчээр хэлүүлж 5130002366 дугаартай данснаас нь 5,000,000 төгрөгийг авсан,
1.3. Шүүгдэгч Г.Баттулга Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нар нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Д.Сурмаажавын жолоодож явсан түүний эзэмшлийн 79-79 УБЭ улсын дугаартай Тоёота ланд круйзер-105 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан,
1.4. Шүүгдэгч Г.Баттулга нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хууран мэхэлж өсвөр насны хүн болох О.Түвшинтөгсийг хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан,
1.6. Эдгээр үйл баримтууд нь:
Хохирогч Д.Сурмаажавын “2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 57 минутын үед би “Тамхи Со”-гийн гурван замын уулзвараар зүүн гар тал руу эргээд 10 метр орчим явж байхад тээврийн хэрэгслийн ар талаас тээврийн хэрэгсэл мөргөх шиг болоход тээврийн хэрэгслээ зогсоож буугаад очиход мөргөсөн цайвар саарал тээврийн хэрэгслээс хар өнгийн малгайтай цамцтай залуу бууж ирсэн. Нэгэнт мөргөлдсөнөөс хойш цагдаа гээд яах вэ дээ эндээ тохиролцоод асуудлаа шийдэх үү гэхэд тэр залуу ямар нэгэн зүйл хэлээгүй, тээврийн хэрэгсэлд орж байгаад ярилцана гээд миний хоёр гараас 2 залуу, хоёр хөлөөс 2 залуу бариад өөрсдийнхөө сууж явсан тээврийн хэрэгсэл рүү хүчээр суулгасан. Тэр үед “Намайг авраарай. Надад туслаарай” гээд орилсон. Тэр хүмүүс намайг тээврийн хэрэгслийн суудлын голоор ар нуруугаар дээш харуулж чихэж хэвтүүлээд хөдлөөд явсан. Хоёр талд 2 залуу суучихсан, гартаа хутга барьчихсан. Нэг залуу нь тээврийн хэрэгслээ бариад явсан. Миний тээврийн хэрэгслийг нэг залуу нь бариад явсан. Би тэр хүмүүсээс намайг яагаад ямар учраас авч явж байгаа талаар асуухад “Нэгд бид нар чамаас мөнгө авна. Хоёрт чамтай ярьж тохирох яриа байна.” гэж хэлсэн. Гар хөлийг цагаан өнгийн дээсээр уяад дээрээс нь скочоор уячхаад Увс аймгийн чиглэлд явсан. Миний кармад байсан бэлэн мөнгийг авсан. Би тэр үед хэдэн төгрөг байсныг мэдээгүй гэтэл тэр хэд тоолоод 630.000 төгрөг байна гэж хоорондоо ярилцаж байсан. Увс аймгийн Өлгий суманд орж ирээд 2 давхар цагаан өнгийн цайны газрын гадна ирээд хоол цай хийлгэж идсэн. Өлгий сумаас гарахаасаа өмнө шатахуун түгээх газраас А-80 бензинээс 50 л шатахуун аваад хөдлөөд явсан. Замын постод дөхөж ирээд жижиг тээврийн хэрэгсэл нь улсын дугаараа хийсэн. Тэр үед дугаарыг нь харахад 81-95 ХЭҮ гэсэн улсын дугаар хийгээд Увс аймгийн төв ороод аймгийн төвийн баруун хойд талд жимсний мод ихтэй хоёр давхар, цайвар өнгийн шавар, байшинтай, Хашааны хаалгыг Баттулга гэдэг хүн өөрөө бууж онгойлгож ороод намайг авч явсан 4 залуу тээврийн хэрэгслийн ар талд зогсож байгаад хоорондоо юм яриад байсан. Намайг тээврийн хэрэгслээс буулгаад тухайн байшингийн 2 давхарт дагуулж гаргасан, Надаас миний ХААН банкны алтан карт, бас нэг жирийн ногоон өнгийн карт, ХАС банкны шар карт аваад надаас кодоо хэл худлаа хэлсэн бол чамайг ална шүү гэхээр нь би кодоо үнэн зөв хэлсэн. Тэгээд нэг залуу нь намайг манаж хоцроод нөгөө 3 залуу нь гараад явчихсан. Одоо таныг Ховд аймагт хүргэж өгнө гээд дагуулж гараад миний тээврийн хэрэгсэлд суулгаад өөрсдийнхөө унаж явсан тээврийн хэрэгслийг тэр хашаанд үлдээгээд явсан. Тэр хэд Увс аймгаас гараад Улаанбаатар явдаг зам дагаад явахаар нь би яагаад Ховд явахгүй Улаанбаатар явж байгаа юм бэ? гэж асуухад “Чи дуугүй яв. Чадахгүй бол ална шүү.” гэхээр нь би дахиж дуугараагүй. Бид нар цааш явсаар байгаад шөнө болсон хойно Завхан аймгийн Сонгино сумын цагдаагийн постон дээр ирэхэд зам хөндлөн том чиргүүл тавьчихсан нэг цагдаагийн алба хаагч бид нарыг зогсоогоод жолооч талаар очоод жолоочоос бичиг баримтаа шалгуулахыг шаардсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн бүх хаалгыг цоожилчихсон байсан. Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгсэлд сууж явж байгаа бүх хүмүүс бууж ирээд бичиг баримтаа шалгуулахыг шаардсан. Тэгээд намайг авч явсан залуучууд бүгд буусны ард би буусан. Тээврийн хэрэгслээсээ буухаасаа өмнө Баттулга гэх хүн надад хандаж цагдаагийн алба хаагч хаашаа явж байгаа талаар асуух юм бол ах дүү нарынхаа хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сум орж бариачид бариулах гэж явж байна гэж хэлээрэй гэсэн. Би тэрнийх нь дагуу хэлнэ гэдгээ амласан. Миний биеийн зүүн талын гуянд 2 удаа, баруун талын гуянд нэг удаа хутганы үзүүрээр хатгасан. Зүүн талын хацар луу нэг удаа, баруун талын чихний ар хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Тэр хэсэг газрууд нь маш их өвчтэй байна. Замд явж байхдаа миний цээж хэсэг рүү хутганы ар талаар нэлээн олон удаа цохисон. Тэр цохисон цохилт нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Миний зүүн гарын бугуй хэсгийн судасны ойролцоо 3 удаа хутгаар зүссэн, нэг л амьдрах хорвоо тийм болохоор танай эхнэр, хүүхэд, ач зээ нарыг чинь бүгдийг нь ална гэж намайг айлгаж сүрдүүлсэн. Бүгд хутгатай байсан. Би гомдолтой байна. Намайг замдаа алаад тээврийн хэрэгсэлтэй нь шатаачихна бид нар нэг л амьдрах юм чинь гэж маш олон удаа хэлсэн. Шатаачихсан байхад хэн олж мэдэх юм бэ? гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.Ган-Эрдэнийн: “Тамхи Со” болон Талын буудлын гурван замын уулзварын хажууд Ширбазарын байрны орон сууцны харалдаа нэг хар өнгийн жийп машины ард талд саарал өнгийн солонгос тэрэг зогсож байгааг би хараад өнгөрсөн. Саарал өнгийн машины хаалгаар нэг хүн тонгойсон харагдаж байгаад намайг зөрөхөд тэр хүн том хар жийп машин руу суусан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Бат-Очирын: “2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 30 минутын үед Увс аймгаас Ховд аймгийн чиглэлд найз Б.Сайнсорын хамтаар “Ланд круйзер-100” маркийн 05-07 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээр Бургастайн гол гараад тал дээр явж байхад хар бараан өнгийн “Ланд круйзер-105” маркийн 79-79 дугаартай тээврийн хэрэгсэл зөрөөд өнгөрсөн. Тэр үед би найзтайгаа Д.Сурмаажав даргын тээврийн хэрэгсэл байна. Д.Сурмаажав дарга Увс аймаг руу явж байгаа юм байна гэж ярилцаад цааш явсан. Өлгий сумаас гараад 30 км явж байхад цагаан өнгийн тээврийн хэрэгсэл гэрлээрээ дохиод байхаар нь замаас гараад зогсоход тухайн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс хар өнгийн ланд таарсан уу? гэж асуухаар нь 79-79 гэсэн дугаартай Д.Сурмаажав даргын тээврийн хэрэгсэлтэй таарсан гэж хэлсэн. Цагдаагийн алба хаагч замдаа ямар тээврийн хэрэгсэлтэй таарсан талаар тодруулж асуухаар нь болсон хэргийн талаар бүгдийг хэлсэн. Толгой нүцгэн хар бараан хувцастай 30 орчим настай гэмээр залуу жолоо барьчихсан хажуугаар маш хурдтай өнгөрөөд явсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Сайнсорын: “Увс аймгаас 90 орчим км зайд Сурмаажавын 79-79 УБЭ улсын дугаартай хар өнгийн Ланд-105 маркийн тээврийн хэрэгсэл Увс аймгийн чиглэлд явж байсан. Сурмаажав өөрөө машинаа бариагүй, өөр нэг эрэгтэй хүн жолоо барьсан байсан. Сурмаажав өвгөн өөрөө л дандаа машинаа барьж явж байдаг даа гэж бодоод зөрсөн. Найз Бат-Очирын хамт явж байсан. Тухайн үед Сурмаажавын 79-79 УБЭ улсын дугаартай хар өнгийн Ланд-105 маркийн тээврийн хэрэгсэлтэй зөрөхдөө тухайн машин дотор хэдэн хүн байсныг хараагүй. 20-30 орчим настай туранхай жижиг залуу байсан. Би харвал таних байх.” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Баянмөнхийн: “2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө аав ажил дээр ирэхгүй удаад байхаар нь 09 цаг өнгөрөөгөөд Талын буудал дээр очоод тээврийн хэрэгсэл нь байхгүй байхаар нь буудлын хүнээс лавлаж асуухад өглөө 7 цаг 30 минутад босоод цайндаа орчихоод 8 цагийн үед ганцаараа гараад явсан гэж хэлсэн. Тэгээд би хамт ажилладаг Д.Анхбаатарын хамтаар Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг ресторан, буудлуудаар хайхад байхгүй болохоор нь Талын буудлын камер, төв дөрвөн замын камер, сангийн хэрмийн камерыг шүүж үзэхэд 79-79 дугаартай тээврийн хэрэгсэл Буянт сумын чиглэлд явсан байсан болохоор араас нь бид хоёр явсан. Увс аймгийн нутаг дэвсгэр Өлгий сум орохоос наана. 05-07 УНК улсын дугаартай ланд-100 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож 79-79 дугаартай тээврийн хэрэгсэл зөрсөн т эсэх талаар асуухад бид нартай Увс аймгийн Бургастайн баазын наад талд 3-4 цагийн өмнө зөрсөн тээврийн хэрэгслийг жаахан хүүхдүүд барьчихсан явж байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шууд Увс аймгийн Наран булаг сумын асфальтан зам дээр очиж зогсоод Улаанбаатар хот руу явж байж магадгүй гээд хоорондоо ярилцаад зогсож байтал бид хоёрын хажуугаар 79-79 дугаартай тээврийн хэрэгсэл 140-150 км цагийн хурдтай өнгөрөөд явчихаар нь бид хоёр Ховд аймгийн цагдаагийн газар луу мэдээлэл өгөөд араас нь хөөгөөд явсан. Араас нь явж байхад Хар Тэрмэс өнгөрөөд эхний удаа аваараа татаад эргэж хараад зогсохоор нь бид хоёр замын эсрэг тал руу хараад гэрлээ унтраагаад зогссон тэгээд удалгүй 3-4 минут болоод цааш эргээд явчихаар нь араас нь мөн адил дагаад явсан. Увс аймгийн нутаг дэвсгэр үзүүрийн булгийн наад талд дахиж зогсоод бид хоёрыг хүлээхээр нь бид хоёр мөн адил зогсоод хүлээж байтал цааш хөдлөөд явсан. Дагаад цааш нэлээд явсан боловч бид хоёр гүйцэлгүй ард нь хоцорсон. Ховд аймгийн цагдаагийн газраас Завхан аймгийн Сонгино сум дээр баригдсан гэдэг мэдээлэл аваад яваад очиход цагдаагийн алба хаагч нар бариад авчихсан байж байсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Болдын: “Д.Сурмаажав нь Талын буудлын бүртгэлээс харахад 303 тоот өрөөнд бүртгэлтэй байрлаж байсан. Д.Сурмаажав нь Талын буудлаас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө цайгаа уугаад тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа гараад явсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Урангоогийн: “Би Ганбат, Түвшинтөгс хоёрыг танина. Харин Баттулгыг танихгүй. Манай хүү Ганбат, Түвшинтөгс хоёртой сургуульд байхаасаа найзалж нөхөрлөсөн, тэр цагаас нь мэднэ. Түвшинтөгс миний утас руу залгаад “Өсөхбаяртай ярья, энд гоё ажил байна” гэж хэлэхээр нь би “Юу солиороод байгаа юм. Манай хүү энд ажилтай. Ажилтай хүнээр яах гээд байгаа юм” гэж хэлээд утсаа тасалсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ш.Дуламсүрэнгийн: “2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цаг өнгөрч байхад манай эгчийн хүү Баттулга манайд цайвар өнгийн суудлын машинтай хажуудаа 18-25 орчим насны 3 хүүхдийн хамт Улаангомд манай гэрт ирсэн. Тэгээд Баттулга нь тэр шөнө манай хашаанд байх байшинд хамт ирсэн залуучуудын хамт хоносон. Хаанаас ямар ажилтай ирсэн талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй юм. Орой нь гэртээ ирэхэд Баттулга нь Ховд сум руу явлаа гэж манай хүү Сэргэлэнбаатарт хэлчхээд хамт ирсэн хүмүүсийнхээ хамтаар явсан байсан. Тэгээд Баттулга нь тэр өдрөөс хойш манайд ирэхгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хамт явсан хүмүүстэйгээ, мөн хажуудаа хар өнгийн жийп машинтай ирээд өөрийн унаж байсан суудлын машинаа манай хашаанд орхичхоод нөгөө хүмүүстэйгээ хамт хар өнгийн жийп машинд суугаад яваад өгсөн байсан. Баттулга нь Улаанбаатар хотоос ирэхдээ хамт ирсэн 3 залуугийнхаа хамтаар Ховд явлаа гэж хэлээд унаж ирсэн жижиг цайвар өнгийн суудлын машинаараа явсан байсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Ойдовын: “Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өлгий сумын төвд өөрийн ажиллуулдаг Оргил гэх нэртэй 2 давхар цайны газарт Эгшиглэнгийн хамт байж байтал 79-79 УБЭ улсын дугаартай Ланд круйзер-105 маркийн машинтай, мөн жижиг суудлын машинтай хүмүүс хамт хүрч ирээд манай цайны газрын гадна ирж зогссон юм. Тухайн үед машинаас 19-23 орчим насны үл таних 2 эрэгтэй бууж ирээд манай цайны газарт орж ирээд 4 таваг цуйван, 1 халуун сав цай чануулсан тэгээд хоол болмогц гадагшаа машинд нэг таваг хоол хүнд идүүлчихье гэж хэлээд нэг таваг цуйван хийлгээд сэрээ аваад гадагшаа машин руугаа гаргаж өгсөн. Тэр хоёр эрэгтэй хоол идсэн мөнгө болох 25.000 төгрөгийг бэлнээр гаргаж өгөөд тооцоо хийчхээд явсан. Манай цайны газрын гадна ирж зогссон 79-79 УБЭ улсын дугаартай Ланд круйзер-105 маркийн машин болон суудлын машинтай хүмүүсээс 2 эрэгтэй хүн л манай цайны газар луу орж ирж хоол авсан.” гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Б.Эгшиглэнгийн: “Өлгий сумын Оргил гэдэг нэртэй цайны газарт Ойдов ахын хамт байж байхад нь хар өнгийн Ланд круйзер маркийн машин, мөнгөлөг саарал өнгийн жижиг суудлын машинтай хүмүүс манай цайны газрын гадна ирж зогсоод 19-23 орчим насны үл таних 2 эрэгтэй бууж ирээд манай цайны газраас 4 таваг цуйван, 1 халуун сав цай чануулсан. Хоол болмогц гадагшаа машинд нэг таваг хоол хүнд идүүлчихье гэж хэлээд нэг таваг цуйван хийлгээд сэрээ аваад гадагшаа машин руугаа гаргаж өгсөн. Үлдсэн нэг таваг хоолыг уутанд хийгээд аваад гарсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Батхуягийн: “2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ланд крузер-105 маркийн, ар талдаа улсын дугааргүй, авто машин ирээд 40 литр А-80 бензин шахуулж авсан. Манай суманд А-92 болоод түлш байхгүй байсан. Тэр өдөр манай колонк дээр манай сумын голдуу иргэд үйлчлүүлсэн бөгөөд ирсэн ганц жийп машин нь тэр машин юм.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ө.Сэргэлэнбаатарын: “2019 оны 10 дугаар сарын 17-ны орой нагац эгчийн хүү Баттулга 18-25 орчим насны 3 залуугийн хамт саарал цайвар өнгийн суудлын машинтай хүрч ирсэн юм. Баттулга ах манай хашаанд байх 2 давхар байшинд хамт ирсэн 3 залуу болон манай дүү Сэнгэдорж нарын хамт хоноод өдөр 14:00 цагийн үед “Ховд сум явж хүнтэй уулзах ажилтай. Өнөө оройдоо ирэхгүй” гэж хэлээд Улаанбаатар хотоос хамт ирсэн 3 залуугийн хамт дөрвүүлээ ирсэн суудлын машинаараа яваад 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрсдийн унаж явсан суудлын машин болон хар өнгийн жийп маркийн машинтай манай ирээд 2 машиныг манай хашаа руу оруулчихсан. Баттулга ах ганцаараа машинаас буучихсан хашаан дотор байхаар нь би байшингийн түлхүүрийг өгчихөөд гэр лүүгээ орсон юм. Баттулга ах хотоос хамт ирсэн залуучуудын хамтаар машиндаа ачаа бараа янзлаад 1-2 цаг орчим болоод Ховдоос хамт ирсэн хар өнгийн жийп машиндаа ирсэн хүмүүсийнхээ хамтаар суугаад явсан. Машиныхаа түлхүүрийг надад үлдээгээд ах нь хоёр гурав хоногоос машинаа ирээд авна гэж хэлчхээд явсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ө.Сэнгэдоржийн: “Баттулга ах 20 орчим насны 3 залуугийн хамт саарал цайвар өнгийн суудлын машинтай хүрч ирсэн юм. Тухайн үед Баттулга нь ямар ажлаар ирсэн талаараа хэлээгүй. Улаанбаатар хотоос ирлээ гэж хэлсэн.Тэр орой Баттулга болон 3 залуугийн хамт хоносон.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Батсайханы: “2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд 79-79 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирээд А-92 бензинээс машиныхаа банкийг дүүргүүлж аваад тооцоогоо бэлэн мөнгөөр хийсэн.” гэсэн мэдүүлэг болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар, автомашин, тээврийн хэрэгсэл, хяналтын камерын бичлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөнгөн дэвсгэрт болон эд зүйл түр хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл болон мөнгөн дэвсгэрт хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ХААН банкны зарлагын баримтууд, шүүгдэгч О.Түвшинтөгсийн насыг тоолсон тэмдэглэл,
Хохирогч Д.Алтан-Уяагийн: “Тухайн цаг хугацаанд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 6-21 дүгээр байрны зүүн талд байрлах авто зогсоолоос авто машинаа алдсан бөгөөд авто машинаа буцаан авсан тухай мэдүүлэг,
Хохирогч Д.Алтан-Уяагийн авто машиныг авч явснаа хүлээн зөвшөөрсөн, бусад нотлох баримтаар давхар нотлогдсон шүүгдэгчийн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
1.7. Шүүгдэгч нар нь хохирогч Д.Сурмаажавыг өөрсдийн машинд суулгаж хүчээр авч явах үедээ түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед баруун чамархайн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун, зүүн гуяны гадна доод хэсэгт зулгаралт, зүүн шилбэний урд доод хэсэгт зулгаралт, баруун шилбэний урд дээд хэсэгт зулгаралт, цээж болон нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугуйн урд хэсэгт зулгаралтууд зэрэг гэмтэл учирсан боловч эдгээр гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна.
2. Нотлох баримтын талаар.
2.1. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, уг нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.
2.2. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотолж байгаа болохыг дурдах нь зүйтэй.
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.
3. Анхан шатны шүүхийн хууль хэрэглэсэн байдал, хохирогч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын талаар.
3.1. Шүүгдэгч Г.Баттулга Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарын хохирогч Д.Сурмаажавын биед хутга тулган хүчээр өөрсдийн машинд суулгаж, хүч хэрэглэн эрхшээлдээ оруулан авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн хулгайлах гэмт хэргээр,
3.2. Шүүгдэгч Г.Баттулга Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарын хохирогч Д.Сурмаажаваас 630,000 төгрөгийг бэлнээр, хохирогч Д.Сурмаажавын ХААН банкны 5130002366 дугаар данснаас картынх нь нууц үгийг хүчээр хэлүүлж 5,000,000 төгрөгийг авсан үйлдлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргээр,
3.3. Шүүгдэгч Г.Баттулга Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарын хохирогч Д.Сурмаажавын эзэмшлийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч О.Түвшинтөгсийн хохирогч Д.Алтан-Уяагийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр,
3.4. Шүүгдэгч Г.Баттулгын хууран мэхэлж өсвөр насны хүн болох О.Түвшинтөгсийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
3.5. Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг бүлэглэн хохирогч Д.Сурмаажавын 79-79 УБЭ улсын дугаартай Ланд-Круйзер 105 маркийн тээврийн хэрэгслийг авч явсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хугацаа дууссан үндэслэлээр тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын хохирогч Д.Сурмаажавыг авч явсан үйлдэл нь хохирогч Д.Сурмаажавыг өөрийнх нь хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж, эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарлаж, эрхшээлдээ оруулан авч явсан шинжээрээ хүн хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч нарын хохирогч Д.Сурмаажавын 5,630,000 төгрөгийг авсан үйлдэл нь хохирогчийн өмчлөлийн эд хөрөнгө болох мөнгийг авч ална гэх зэргээр айлган сүрдүүлж, эд хөрөнгөө өгөхгүй бол хүч хэрэглэхэд бэлэн байгаагаа ойлгуулж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан шинжээрээ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авсан шинжээрээ эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хохирогч Д.Сурмаажавын эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явсан шүүгдэгч нарын үйлдэл, хохирогч Д.Алтан-Уяагийн тээврийн хэрэгслийг авч явсан шүүгдэгч О.Түвшинтөгсийн үйлдэл нь хохирогчдын тээврийн хэрэгслийг захиран зарцуулах боломж бүрдүүлэх, буцаан өгөхгүй байх зэргээр хууль бусаар өөртөө авах, завших, зорилгогүйгээр илээр авч явсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Баттулгын үйлдэл нь өсвөр насны хүн болох 17 настай О.Түвшинтөгсөд их хэмжээний мөнгө олох боломжтой ажил хийнэ гэж бодит байдлыг гуйвуулан ойлгуулж, хууль бус үйлдэл хийх шаардлагатай гэж түүнийг төөрөгдүүлж, хууран мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр өөрийн мэдэлд авах зорилготой үйлдэл байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж өөрийн мэдэлд авч захиран зарцуулах боломж бүрдүүлэхэд чиглэсэн зорилготой үйлдэл байдаг.
Хохирогч Д.Сурмаажавын тээврийн хэрэгслийг авч явсан шүүгдэгч нарын үйлдэл нь уг авто машиныг өөрийн өмчлөлд авч захиран зарцуулах боломж бүрдүүлэх зорилго агуулаагүй, хохирогчийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, уг үйлдэлд ашиглах зорилгоор түүний авто машиныг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд уг үйлдэл авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг илүү агуулж байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
3.6. Мөн анхан шатны шүүх хохирогчийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Тээврийн хэрэгсэлд оруулахаасаа өмнө миний карманд байсан бэлэн мөнгийг авсан. Надаас миний ХААН банкны алтан карт, жирийн ногоон карт, ХАС банкны картыг аваад надаас кодоо хэл худлаа хэлсэн бол чамайг ална шүү гэхээр нь би кодоо үнэнээр хэлсэн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн энэхүү мэдүүлэгтэй тохирч байгаа шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч нар нь хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдэн авахдаа хутга хэрэглэсэн гэдэг нь тогтоогдоогүй гэж дүгнэж шүүгдэгч нарын хохирогч Д.Сурмаажаваас 5,630,000 төгрөгийг нь авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
3.7. Шүүгдэгч нар нь хохирогчийн авто машиныг дээрэмдэх зорилгоор хохирогчид хүч хэрэглэсэн, буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирогчийн бэлэн мөнгө, банкны дансан дахь мөнгийг дээрэмдэн авахдаа зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд хохирогчийг хулгайлах үйлдэл хийхдээ хохирогчийн эсэргүүцлийг няцаах зорилгоор хохирогчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь тогтоогдсон байна.
Прокуророос шүүгдэгч нарын эдгээр үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3.8. Түүнчлэн прокуророос шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, У.Түвшинтөгс нарыг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-т зааснаар Д.Сурмаажав, С.Баянмөнх, Д.Анхбаатар нарыг буюу хоёр түүнээс дээш хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэл хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үздэг.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэмт этгээдийн санаатай, гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар бий болсон байх шинжийг шаарддаг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хүнийг алахад чиглэсэн санаатай үйлдэл, эс үйлдэл хохирогчийн үхлийн хооронд шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Гэмт этгээд хүнийг алахыг завдах үйлдэл хийсэн гэж үзэхийн тулд тухайн этгээд нь хүнийг алах санаа зорилготой байж, хүнийг алахад шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсэн боловч уг үйлдлийнх нь улмаас түүний хүссэн үр дагавар бий болоогүй буюу хохирогч нас бараагүй байх шинжийг агуулсан байх ёстой.
Гэвч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь Д.Сурмаажав, С.Баянмөнх, Д.Анхбаатар нарыг ална гэж хэлж байсан, гартаа хутга барьсан, хүлээсэн гэх боловч тэднийг алахад чиглэсэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна.
Тиймээс шүүгдэгч нарыг хоёр түүнээс дээш хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй.
3.9. Энэ хэргийн тухайд шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход шүүгдэгч нарын хоорондын харилцаа, үйлдэл, түүнчлэн шүүгдэгч нарын зүгээс үйлдэлдээ хандсан хандлага, үйлдлийн санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүх, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай уялдуулан бодитой үнэлэлт дүгнэлт өгч, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж, үнэлж хэргийн үйл баримтыг бодитой тогтоосон байна.
3.10. Мөн хохирогч Д.Сурмаажавын гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 27,537,931 төгрөгийн нэхэмжлэлээс 23.736.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй.
3.11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.
3.12. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хууль, өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцсэн байна.
3.13. Мөн анхан шатны шүүх хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
3.14. Тиймээс дээр дурдсан үндэслэлүүдээр Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах тухай хохирогч Д.Сурмаажав, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. Прокурор Б.Төрболдын эсэргүүцлийн талаар.
4.1. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байхыг гэмт хэрэгт завдах гэнэ.
Хүн алахаар завдах гэмт хэрэг нь объектив шинжийн хувьд идэвхтэй үйлдлээр, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжийг гүйцэтгэх байдлаар илрэх ёстой байна.
Гэвч хохирогч Д.Сурмаажав, Д.Анхбаатар, С.Баянмөнх нарыг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй байна.
Д.Анхбаатар, С.Баянмөнх нарыг алахаар шууд идэвхтэй үйлдэл хийсэн гэж үзэхэд эргэлзээ төрж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөж үзэв.
Шүүгдэгч нар хохирогч Д.Сурмаажавыг хулгайлахдаа түүнд хутга хэрэглэсэн, мөн машинд явахдаа У.Өсөхбаяр хохирогч Д.Сурмаажавын хөл рүү отверки /халив/-аар хатгасан гэх байдал тогтоогдсон боловч үүнийг хохирогч Д.Сурмаажавыг алахаар завдсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар ийнхүү хүн хулгайлахдаа зэвсэг ашигласнаас өөрөөр хутга хэрэглэж хохирогчийг алахыг завдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр өөрийн мэдэлд авах зорилготой үйлдэл байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж өөрийн мэдэлд авч захиран зарцуулах боломж бүрдүүлэхэд чиглэсэн зорилготой үйлдэл байдаг.
Хохирогч Д.Сурмаажавын тээврийн хэрэгслийг авч явсан шүүгдэгч нарын үйлдэл нь уг авто машиныг өөрийн өмчлөлд авч захиран зарцуулах боломж бүрдүүлэх зорилго агуулаагүй, хохирогчийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, уг үйлдэлд ашиглах зорилгоор түүний авто машиныг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд уг үйлдэл авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг илүү агуулж байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Мөн анхан шатны шүүх хохирогчийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Тээврийн хэрэгсэлд оруулахаасаа өмнө миний карманд байсан бэлэн мөнгийг авсан. Надаас миний ХААН банкны алтан карт, жирийн ногоон карт, ХАС банкны картыг аваад надаас кодоо хэл худлаа хэлсэн бол чамайг ална шүү гэхээр нь би кодоо үнэнээр хэлсэн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн энэхүү мэдүүлэгтэй тохирч байгаа шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч нар нь хохирогчийн эд хөрөнгийг дээрэмдэн авахдаа хутга хэрэглэсэн гэдэг нь тогтоогдоогүй гэж дүгнэж шүүгдэгч нарын хохирогч Д.Сурмаажаваас 5,630,000 төгрөгийг нь авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь хохирогчийн авто машиныг дээрэмдэх зорилгоор хохирогчид хүч хэрэглэсэн, буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирогчийн бэлэн мөнгө, банкны дансан дахь мөнгийг дээрэмдэн авахдаа зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд хохирогчийг хулгайлах үйлдэл хийхдээ хохирогчийн эсэргүүцлийг няцаах зорилгоор хохирогчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь тогтоогдсон байна.
Прокуророос шүүгдэгч нарын эдгээр үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэж дүгнэж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогч Д.Сурмаажав, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол, прокурор Б.Төрболдын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/183 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Сурмаажав, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол, прокурор Б.Төрболдын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, О.Түвшинтөгс, У.Өсөхбаяр нарын цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
Ж.БАТТОГТОХ