Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2025/0231

 

 

2025 04 01 128/ШШ2025/0231

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, шүүгч Ц.Одмаа, Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н НҮТББ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ц.,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,

Хариуцагч: Зам тээврийн хөгжлийн төв,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё., С.,

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Хариуцагч: Нийслэлийн Замын хөгжлийн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Гуравдагч этгээд: Д р ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нарын хоорондын

Нэг. Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

Хоёр. Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дээр дурдсан Авто замын зураг төсөлд холбогдуулан гаргасан дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Гурав. Дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан буруутай этгээдээр Туул голын үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээнд хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., Ц., хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Зам тээвэр хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё., М., Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

Зам, тээврийн хөгжлийн сайд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт, Зам тээврийн хөгжлийн сайдын Эрх шилжүүлэх тухай дүгээр тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл арга, хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад орсон Зам, тээврийн хөгжлийн сайдын багцаас эрх шилжүүлэн хэрэгжүүлэх ажлын жагсаалт-д ... X.1.1.28 хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол, 1 км /Улаанбаатар, Хан- дүүрэг, 11 дүгээр хороо/-г нэмэхээр баталжээ.

Тус тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх авто замын ажлыг хавсралтаар баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад шилжүүлсэн байна.

Хот байгуулалт, хотын стандартын газар (Хуучнаар Хот байгуулалт, хөгжлийн газар)-ын дарга Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай албан тоотыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Авто зам, замын байгууламж төлөвлөх дугаар даалгаврыг баталжээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгын дагуу улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Хан- дүүргийн 11 дүгээр хороо, хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх 0.925 км авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг К р ХХК гүйцэтгэсэн. Тухайн зураг төсөлд Зам тээврийн хөгжлийн төвөөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт үйлдсэн.

Уг Магадлалын ерөнхий дүгнэлтээр Улаанбаатар хотын Хан- дүүргийн 11 дүгээр хороо, хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх Авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийн баримт бичгийг холбогдох норм, дүрмийн шаардлагад нийцүүлэн төлөвлөсөн бөгөөд уг зураг төслөөр авто замын барилгын ажил гүйцэтгэх боломжтой гэж дүгнэсэн байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг үндэслэн Д р ХХК-д 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Хан- дүүргийн 11 дүгээр хороо, хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх 1 км авто зам, зогсоол барих Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх дугаартай зөвшөөрлийг олгосон.

Нэхэмжлэгч 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 05 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан дээрх маргаан бүхий актууд нь үерийн даланг тооцолгүй, нийтийн эрх ашгийг зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргад Туул голын үерийн даланг стандарт шаардлагын хэмжээнд буюу Усны барилга байгууламжид зориулсан зураг төслийг ашиглан бат бэх тавих хүсэлт гаргасан.

Нийслэлийн Засаг даргаас дээрх албан бичгийг Туул голын үерийн хамгаалалтын далангийн ажлыг 2025 оны төсвийн саналд оруулахаар тусгах болно гэх агуулгаар шийдвэрлэсэн гэж шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн сүүлийн байдлаар өөрчилж тодруулан

1.Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

2.Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дээр дурдсан Авто замын зураг төсөлд холбогдуулан гаргасан дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох,

3. Дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан буруутай этгээдээр Туул голын үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээнд хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах гэжээ.

Хариуцагч Нийслэлийн замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Зам тээврийн хөгжлийн төв, гуравдагч этгээд Д р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өмнө нь шүүхэд өгсөн хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээ амаар болон бичгээр тус тус илэрхийлсэн.

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Н ТББ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ээс шүүхэд гаргасан үндэслэлдээ: Хот байгуулалт, стандартын газар /хуучнаар Хот байгуулалт, хөгжлийн газар/-аас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар-ыг баталж, инженерийн бэлтгэл арга хэмжээ /үерийн хамгаалалт, далан суваг, шуудуу зайлуулах шугам сүлжээ/-г хөрсний нүүлт, гулсалтаас хамгаалах арга хэмжээг тухайн газрын геологи-гидрогеологийн нөхцлийг иж бүрэн судалсны үндсэн дээр авахаар тусгасан. Мөн Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг Др ХХК-д олгосон байдаг.

Гэтэл Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр хавсралтад ХII.1.1.28. Хилс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол, 1 км /Улаанбаатар, Хан- дүүрэг, 11 дүгээр хороо заагдсан маргаан бүхий авто зам нь Улаанбаатар хотын дундуур, Туул голын урсац дагуу хойд эргээр, зарим хэсэг нь өмнө нь баригдсан үерийн далангийн урдуур, зарим хэсэг нь үерийн далангийн дээгүүр баригдаж ашиглалтад орсон бөгөөд уг байгууламж нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т заасан ...усны үер, гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламж-ийг усны барилга байгууламж гэж тодорхойлсны дагуу Усны барилга байгууламж-д тооцогдоно.

Зүй нь Усны барилга байгууламж-ийг барихтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулах бүрэн эрхийг Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т ...усны барилга байгууламжийг барихтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулах гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр тус хуулийн 161.4.10-т ...усны барилга байгууламж барих, усан сан бүхий газрын ашиглалтын төсөлд дүгнэлт гаргах гэж зааснаар Усны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргахаар, тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Усны барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих ажлыг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ гэж, тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Энэ хуулийн 32.8-д зааснаас бусад улсын чанартай усны барилга байгууламж барих шийдвэрийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, сав газрын захиргааны дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана гэж тус тус хуульчилсан байна.

Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах гэж хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчмыг хуульчилсны зэрэгцээ тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зураг төсөл, хайгуул, шинжилгээний ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах эрх үүргийг хотын ерөнхий архитектор хэрэгжүүлэхээр, тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т зааснаар инженер-геологийн судалгаа, зураг төсөлгүй барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, өргөтгөх, шинэчлэх-ийг хот байгуулалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд хориглохоор заажээ.

Гэтэл хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газар /хуучнаар Хот байгуулалт, хөгжлийн газар/, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан хүний аюулгүй байдал, байгаль, экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, тухайн байгууламжийг зөвхөн авто замын байгууламж гэж үзэж төлөвлөсөн, хэрэгжүүлсэн байх ба Нийслэлийн Засаг дарга холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналтаа хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч дээрх захиргааны байгууллагууд нь Усны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй, усны барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих ажлыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, усны үерийн хамгаалалтын байгууламжийн зураг төсөлгүйгээр, гамшгийн эрсдэлийг бууруулах бүтцийн арга хэмжээ авалгүйгээр, өмнө баригдсан байсан үерийн хамгаалалтын далангийн тэсвэртэй байдлыг хангах бус эсрэгээр бүтцийг өөрчилсөн, үерийн далангийн урдуур буюу голын урсац дагуу 720 метр орчим хэсэгт үерийн хамгаалалтын далангийн өндрийг намсгаж өөрчлөн авто зам төлөвлөсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д ...авто зам, замын байгууламжийн зураг төслийн хийц, инженерийн , тооцоо нь байгаль, цаг уур, газар орны нөхцөлд зохицож байгаа эсэх, замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдал нь авто зам, замын байгууламжийн норм, норматив, техникийн баримт бичгийн шаардлага хангасан эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг зураг төслийн магадлал гэж тодорхойлсон, тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-д заасан авто зам, замын байгууламж, аэродромын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж шинжээчийн эрх олгох чиг үүргийг Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага хэрэгжүүлэхээр, тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Авто зам, замын байгууламжийн зураг төслийг захиалагчийн баталсан зургийн даалгаврын дагуу тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ гэж, 19.2.5-д авто зам, замын байгууламжийн зураг төсөлд эрх бүхий этгээдээр магадлал хийлгэж, дүгнэлт гаргуулан баталгаажуулсан байх гэж, 19.4-д Авто зам, замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага, зохиогч хариуцаж, гарсан хохирлыг барагдуулна гэж, 19.5-д Энэ хуулийн 19.4-т заасан зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцна гэж тус тус заажээ.

Мөн Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны дугаар тушаалаар батлагдсан Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам-ын 9 дүгээр зүйлийн 9.3.2-т заасан зураг төсөлд магадлал хийх шаардлага хангасан эксперттэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх алдаа гаргасан экспертэд хариуцлага тооцох эрхийг цуцлах гэсэн чиг үүргийг Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага хэрэгжүүлэхээр, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны дугаар тогтоолоор батлагдсан Зам, тээврийн хөгжлийн төвийн дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ... үйл ажиллагааны үндсэн зорилт нь Улсын Их Хурал, Засгийн газар, Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зам, тээврийн талаар гаргасан бодлого, шийдвэр, Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан чиг үүргийн хүрээнд монгол Улсын авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдалд хяналт тавих, арчлалт, засварын ажлыг удирдан зохион байгуулах, зам, тээврийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхлэх, стандарт, норм, нормативын баримт бичиг боловсруулах, авто зам, замын байгууламжийн зураг төслийн магадлалын үйл ажиллагааг зохион байгуулах, авто замын салбарын мэргэжилтэн ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, авто зам, замын байгууламжийн барилга засварын ажлын техник, технологийн хяналтыг хэрэгжүүлэх гэж тус тус заажээ.

Дээрх Авто замын тухай хууль, Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны дугаар тушаалаар батлагдсан Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам-д заасан зохицуулалтаас үзэхэд зураг төсөлд хийх магадлалыг авто замын судалгаа, шинжилгээ, хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагаас зарласан зохих мэргэжлийн чиглэлээр экспертийн эрх авсан иргэн, хуулийн этгээд хийж, дүгнэлт гаргаж, улмаар зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцахаар зохицуулсан байхад хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨААТҮГ нь маргаан бүхий тоот Магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргаж, баталгаажуулсан байгаа нь хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол захиргааны акт илт хууль бус байхаар заасан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тоот Эрх шилжүүлэх тухай захирамж гарснаар хариуцагч захиргааны байгууллагуудын шийдвэрүүд хэрэгжиж эхэлсэн бөгөөд эдгээр хууль бус шийдвэрүүдийн хэрэгжилтийн үр дагаварт Улаанбаатар хотын нийт иргэдэд үер усны аюулд өртөж болзошгүй эрсдэл үүссэн хариуцаг байгууллагууд гамшгаас хамгаалах үүргээ биелүүлээгүй байхад нийслэлийн Засаг дарга өөрт хуулиар олгогдсон.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.16-д цэвэрлэх байгууламж, үерийн далан, суваг шуудуу гэж,

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3-д орчны аюулгүй байдал гэж,

Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д ус, усан орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны барилга байгууламжийг барихтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулах гэж,

Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т хүний аюулгүй байдал, байгаль, экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах гэж, тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зураг төсөл, хайгуул, шинжилгээний ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах гэж, тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т хот байгуулалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд хориглох зүйлд инженер-геологийн судалгаа, зураг төсөлгүй барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, өргөтгөх, шинэчлэх гэж,

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д гамшгийн эрсдэлийг бууруулах бүтцийн болон бүтцийн бус арга хэмжээг хэрэгжүүлэх гэж, тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д заасан нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх гэж тус тус заасан бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Дээрх эрх үүргээ хэрэгжүүлээгүй нь Улаанбаатар хотын нийт иргэдийг үер усны аюулд өртөж болзошгүй эрсдэлд оруулах, гамшгаас хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллагууд нь хуулиар хүлээсэн голын урсац дагуу усны барилга байгууламж төлөвлөх, ингэхдээ тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар уг инженер-геологийн судалгаа, усны барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, Туул голын сав газрын захиргаанаас дүгнэлт гаргуулах, усны барилга байгууламж барих шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр гаргуулах, хүний аюулгүй байдлыг хангах, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй байх тул буруутай этгээдээр Туул голын үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээнд хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламж, төлөвлөх даалгавар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тус дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн шаардлагын үндэслэл бол Хот байгуулалт, хотын стандартын газраас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг баталж, инженерийн бэлтгэл арга хэмжээ үүнд үерийн хамгаалалтаар далан, суваг, шуудуу зайлуулах шугам сүлжээ гэх мэт ажлыг хөрсний нүүлт, гулсалтаас хамгаалах арга хэмжээг тухайн газрын геологи, гидрогеологийн нөхцөлийг иж бүрэн судалсны үндсэн дээр авахаар тусгасан байдаг. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тус дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Д р ХХК-д олгосон захиргааны байгууллагын шийдвэрүүд байгаа. Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тушаалын хавсралтаар батлагдсан маргаан бүхий авто зам нь Улаанбаатар хотын дундуур туул голын урсац дагуу хойд эргээр, зарим хэсэг нь өмнө хэсгээрээ үерийн далангийн дундуур, зарим хэсэг нь үерийн далангийн дээгүүр баригдаж ашиглалтад орсон.

Уг байгууламж нь анхнаасаа Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д заасан усны үеэр гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүтэц бүхий барилга байгууламжийг усны барилга байгууламж гэж тодорхойлсны дагуу усны барилга байгууламжид тооцогдохоор байгаа. Усны барилга байгууламжийг барихтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах бүрэн эрхийг авч хэрэгжүүлэх арга хэмжээг Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасны дагуу усны барилга байгууламж барихтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр тус хуулийн 161 заалт 2020 онд нэмэлтээр орсон байсан. Хуулийн 161.4.10-д усны барилга байгууламж барих, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд дүгнэлт гаргах гэж зааснаар усны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргахаар заасан. Энэ байгууллага нь , усны барилга байгууламжийн газар гээд тусдаа газар байгаа. Мөн тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах барих ажлыг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ гэж, хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т энэ хуулийн 32.8-д зааснаас бусад чанартай усны барилга байгууламж гэж заасан байгаа. Мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй байна. Үерийн далан буюу усан сан бүхий газарт үерийн далан хамрагдаж байгаа учраас хариуцагч талууд авто зам байгуулах буюу зам гэдэгтэй холбоотойгоор шийдвэрээ гаргасан. Усны байгууламж буюу үерийн далан хэрхэн эвдэгдэж, бүтцийг ашиглахад хүндрэлтэй болсон, дахин үер болбол хотын иргэдийн ашиг сонирхол яаж зөрчигдөхөөр байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудад тодорхой байгаа гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1.1. Хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа: Өмнөх төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарыг дэмжиж оролцох тул байлцуулахгүйгээр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

3.1.2. Хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан бичгээр болон амаар гаргасан хариу тайлбартаа: 2013 оны Улсын Их Хурлын 23 дугаар тогтоол батлагдсаны дараагаар Туулын хурдан замын трассны зураг төсөл хийгдсэн. 2013 оны Засгийн газрын 307 дугаар тогтоолоор Туул голын хурдны замын трассын солбицлыг баталсан байдаг. Туул голын хурдны замын трассад одоо байгаа үерийн даланг бүүр урагшаа шилжүүлээд ажлын зураг хийгдэж баталсан. Үүнийг Засгийн газрын 307 дугаар тогтоолоор Туул голын хурдны замын солбицол батлах тухай тогтоолоор баталсан. Даланг нураагүй. Далан дээр зам барьж болохгүй гэсэн зүйл байхгүй. Онцгой хамгаалалтын бүс биш. Үерийн хамгаалалтын далан байгаа. Зураг төсөл гаргахдаа далангийн дээд талын өнгө шаардлага хангахгүй материал аваад, буцаад замыг давхцаж байгаа хэсэгт барьсан. Бусдаар далангийн урд зураг гараад батлагдсан. Улаанбаатар хотод байгаа бүх үерийн хамгаалалтын далан гээд устай холбоотой зүйлийг Геодези усны байгууллага хариуцаж байгаа. Зураг төсөл боловсруулаад явж байхад Геодези усны байгууламжийн газраас санал аваад өөрсдийн зургийг баталж үүний дагуу ажил хийгдсэн.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт X.III.1.1.55-р заалт, 2020 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт XIV.1.1.29-р заалт, Нийслэлийн Засаг даргын 2020 оны дүгээр захирамж, Зам, тээврийн хөгжлийн төвийн 2021 оны дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт зэрэг баримт бичгүүдийг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 49 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу дотоод ажлыг зохион байгуулах зорилгоор дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдсон тул тус зөвшөөрөл нь захиргааны ямар нэгэн акт биш тул тус газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Манай байгууллагатай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж маргаж байгаа гэж ойлгож байгаа. Авто замын барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт холбогдуулж байгаа гэж ойлгож байна. Нэхэмжлэгч манайд хамааралтай байдлаар тайлбарлаад байх шиг байна. Ялгаа заагийг нь салгаад хэлчихье. Нэхэмжлэгч тайлбарлахдаа усны барилга байгууламж гэж тайлбарлаад байна. Энэ нь усны барилга байгууламж биш бөгөөд анхнаасаа Авто замын байгууламж төлөвлөх даалгавар гэж гарсан. Энэ даалгаврыг гаргахад Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд хуучнаар Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгагдсанаар Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан авто замын төлөвлөлтийг хийсэн. Авто замын байгууламж төлөвлөх даалгавар гэдэг бол тухайн авто замын байршил, хэдэн километр байх, дунд юм уу, хэддүгээр зэрэглэлийн авто зам байх юм гэдгийг тодорхойлж, тусгаж өгсөн анхан шатын мэдээлэл буюу даалгаж байгаа баримт бичиг байгаа. Үерийн хамгаалалттай, үерийн далан дээгүүр авто зам төлөвлөөд байна гэж нэхэмжлэгч маргаж байгаа.

Энэ даалгаварт ерөнхий архитектор даалгаврын 9 болон 12 дахь хэсгүүдэд геологи, гидрологийн судалгаа хийлгэх, инженерийн бэлтгэл арга хэмжээ, үерийн хамгаалалт далан суваг шуудуу, шугамын асуудлыг геологи гидрологийн иж бүрэн судалсны үндсэн дээр авч хэрэгжүүлэх, дараагийн шатны үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлээрэй гэдэг байдлаар даалгаварт тусгаж, зөвлөж өгсөн. Түүнчлэн Барилга хот байгуулалтын сайд болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал байгаа. Тушаалд усан сан бүхий газар болон усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд мөрдөх дэглэм журмыг тогтоож өгсөн. Өнөөдрийн маргаад байгаа газар нь энэ дэглэмээр тогтоосончлон усны энгийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа. Энэ дэглэмээр энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд хориглох болон зөвшөөрөх зүйлүүдийг нь заагаад өгсөн. Энгийн хамгаалалтын бүсэд хамаарч байна гэдгийг усны байгууллага болон , зураг зүйн газраас ирсэн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Авто зам, замын байгууламжийг төлөвлөж болохгүй гэдэг байдлаар хориглосон зүйл байхгүй. Түүнчлэн энэ гаргасан тушаалд 2023 онд нэмэлт өөрчлөлт ороод онцгой хамгаалалтын бүсэд авто зам, замын байгууламжийг төлөвлөж болно гээд нэмэлтээр ороод ирсэн. Тийм болохоор Нийслэлийн ерөнхий архитектур Усны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй. Хот байгуулалтын тухай хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж Улаанбаатар хот болон Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлж энэ даалгаврыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тиймээс Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.3. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын захирамж Монгол Улсын 2011, 2019 оны төсвийн тухай хууль мөн Зам тээврийн хөгжлийн сайдын эрх шилжүүлэх тухай 2020 оны дүгээр тушаалын дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгагдсан. Захирамж хууль ёсны дагуу гарч захирамжийн дагуу ажлын зураг, зургийн даалгавар болон зураг төсөв, зохих ажлууд журмын дагуу хийгдэж бүх байгууллагатай зөвшилцөж, зураг дээр үерийн хамгаалалтын даланг хариуцдаг усны барилга байгууламжийн компанитай зөвшилцсөн. Ингээд зураг төсөл хийгдэж Магадлалын ерөнхий дүгнэлт гараад ажил эхлэх зөвшөөрөл хууль ёсны дагуу олгогдоод явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

3.4.1. Хариуцагч Зам тээврийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., С. нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 1. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаараар баталгаажуулсан магадлал хийгдсэн зураг төсөл, магадлалын ерөнхий дүгнэлт нь Авто замын тухай хууль болон Зам, тээврийн сайдын 2018 оны дугаар тушаалаар батлагдсан Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж дүгнэлт гаргах журам-ын дагуу хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт гаргасан болно.

Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6, 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны дугаар тушаалаар Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам батлагдсан. Уг журмын 9.3-т Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-д заасны дагуу авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага зохион байгуулна гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны 42 дугаар хуралдааны тэмдэглэлд Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага-ын чиг үүргийг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т хариуцуулан ажиллуулахаар тусгасан. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны дугаар тогтоолоор батлагдсан Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм-ийн 4.5.5-д авто зам, төмөр зам, аэродромын инженерийн нарийвчилсан зураг төсөлд магадлал хийх ажлыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулах, иргэн хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, шинжээчийн эрх олгох чиг үүргийг хэрэгжүүлэхээр тогтоосон.

Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн төв нь зураг төслийн магадлалын үйл ажиллагааг зохион байгуулах дээрх хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийн хүрээнд К р ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дугаар Зураг төслийн баримт бичигт магадлал хийх гэрээ байгуулан Магадлалын ерөнхий дүгнэлт-ийг гаргуулсан бөгөөд журмын 9.16-д заасны дагуу тэмдгээр зураг төслийн хуудас бүрийг баталгаажуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан захиргааны илт хууль бус актад хамаарахгүй.

Н НҮТББ-ын нэхэмжлэлтэй 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагын 2 хэсгийн ... Зам, тээврийн хөгжлийн төв нь маргаан бүхий тоот магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргаж баталгаажуулсан байгаа нь хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн ... гэх, тоот магадлалын ерөнхий дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан захиргааны илт хууль бус акт гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн зөвшөөрсөн дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгавар, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаварт авто замын трассыг хавсралтаар баталсан бөгөөд эдгээр даалгаварт үерийн хамгаалалтын далангийн талаар тусгагдаагүй.

*******-геологийн судалгааны ажлын тайланг т- ХХК-ийн боловсруулсан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Г. эксперт хянаж, Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийгдэж баталгаажсан талаар Магадлалын ерөнхий дүгнэлтийг 2 дахь хуудсанд тэмдэглэсэн байна. Хавсралтаар геологийн дүгнэлтийг хүргүүлж байна.

Иймд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай магадлал хийсэн зураг төсөл, магадлалын ерөнхий дүгнэлт нь Авто замын тухай хууль болон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны дугаар тушаалаар Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж дүгнэлт гаргах журам-д заасны дагуу баталгаажсан тул холбогдох нэхэмжлэлийн Зам тээврийн хөгжлийн төвд хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4.2. Хариуцагч Зам тээврийн хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. 47.1.3-д заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж байна. Энэ үндэслэлээ нотлохын тулд Усны барилга байгууламж гэдгийг зөв тодорхойлсон уу гэдгийг эргэж бодоорой гэж хэлмээр байна. Яагаад гэхээр Усны барилга байгууламж гэдэг тодорхойлолтод усыг тогтоож барих голдирол урсалт, урсцын харилцан үйлчлэлийг зохицуулах зорилготой барилга байгууламжийг усны барилга байгууламж тодорхойлдог. Геодези, усны барилга байгууламжийн газраас нотолсон гэх тайлбар хэлж байна. Тэгэхээр Геодези, усны барилга байгууламжийн газраас нотлох баримт хүргүүлэх хариу тайлбартаа юу гэсэн гэхээр засвар үйлчилгээ хэрэгтэй гэдэг тодорхойлолт ирүүлснээс биш усны барилга, байгууламж мөн, биш гэдэг зүйл байхгүй байна.

Тэгэхээр Зам тээврийн хөгжлийн төвд Магадлалын ерөнхий дүгнэлт гаргах эрхийг Авто замын тухай хуулиар олгогдсон. Хуульд заасан эрх хэмжээ, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан асуудал байхгүй. Ийм учраас магадлал гаргах эксперт томилох эрхийг мөн хуулиар олгогдсон байдаг. Авто замын тухай хууль, магадлал гаргах журмын дагуу магадлалыг хийсэн учраас энэ магадлалд шинжээч эксперт дүгнэлт гаргахын тулд хавсаргасан материалуудад хэчнээн албан тушаалтнуудын гарын үсэг, тамгын хамт байж байна. Зөвхөн зөвшилцсөн байгууллага гэхэд Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар гэх мэтчилэн холбогдох бүх агентлагууд хянаад, Онцгой байдлын ерөнхий газраас Магадлалын ерөнхий дүгнэлт гаргахын өмнө дүгнэлт гаргуулдаг. *******, геологийн судалгааны ажлын тайлан гэхэд Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийгдсэн гээд ХХК хийсэн байгаа. Тэгэхээр Магадлалын ерөнхий дүгнэлт бүхэлдээ хуульд нийцэж гаргасан. Эксперт томилох, магадлал хийх бүх эрх нь хууль, тогтоомжоор олгогдсон учраас илт хууль бус захиргааны акт байх шинжийг хангахгүй байгаа. Тийм учраас Зам тээврийн хөгжлийн төвд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Дөрөв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

4.1. Гуравдагч этгээд Д р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол, 1 км /Улаанбаатар, Хан- дүүрэг 11-р хороо Зам тээврийн хөгжлийн яамны 2020******* дугаартай гэрээ бүхий ажлыг 2020 -ны тендерийн хорооны шийдвэрээр гүйцэтгэхээр болсон. Байгаль орчны болон бүх шатны төрийн байгууллагуудтай зөвшилцөж дууссанаар 2021 оны 08 дугаар сараас уг ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Трассын хэсэгт орсон бургас болон хиймэл байгууламжуудын асуудлаар төрийн чиг үүргийн байгууллагуудаар хянуулж, зөвшөөрөл баталгаажсан тохиолдолд ажлын гүйцэтгэдэг журмыг хатуу баримталсан. Цаг агаар хүйтэрсэн болон оршин суугчдын хандлагаас шалтгаалан замын барилгын ажил 2021 оны 11 дүгээр сард зогссон ба 2022 онд үргэлжлүүлэн дуусгахаар гэрээгээ сунгаж ажиллаж байгаа юм. Төр засгийн шат шатны байгууллагуудын шийдвэр гарч, тухайн салбарын хэрэгжүүлэгч байгууллага болох Нийслэлийн Замын хөгжлийн газар болон Зам тээврийн хөгжлийн төв нь хяналт, төлөвлөгөөгөөр ханган ажиллаж байгаа тохиолдолд гүйцэтгэгч компани уг асуудлаар байр суурь илэрхийлэн маргалдагч байх нь зохимжгүй боловч, "Н " ТББ-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, өөрсдийн зүгээс доорх тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. Уг даланг нураах гэж байна... гэх нь угаасаа логикийн хувьд буруу юм. Далан огт нураасан болон намсгасан зүйл байхгүй бөгөөд эсрэгээрээ далан зарим хэсгээрээ өргөсөж байгаа.

2. Геодезийн хэмжилтээр даланг багасгасан буюу өндөрлөсөн гэх байдалд хариу өгч болох ба "Н " ТББ-ын захиалгаар "******* " ХХК-ний инженер Ц.******* гэгч хүн йн хэмжилт хийгээд явсан. (2021 оны 10 дугаар сард) тэр дүгнэлтийг яагаад хавсаргасангүй вэ? Хөндлөнгийн йн байгууллага мэргэжлийн талаас хариулт өгнө.

3. Уг далангийн ашиглалтыг хариуцагч Геодези, усны барилга байгууламжийн газар нь зураг төсөл боловсруулах шатнаас нь эхлээд оролцож, ерөнхий инженер нь зураг төсөлд зөвшөөрөл олгосон байдаг. Хэрвээ далан намсах болон бусад эрсдэлт хүчин зүйл үүссэн тохиолдолд уг байгууллага эсэргүүцсэн дүгнэлт гаргах ёстой. "Н ТББ-ын нэхэмжлэл нь, мэргэжлийн оролцогч болон засаг захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг хөндлөнгөөс шүүсэн, технологийн тухай нарийн мэдээлэл мэдлэггүй байдлаа анхаарахгүйгээр нэг өнцгөөс нь харж, замын салбарын нэр бүхий байгууллагууд болон төр захиргааны нэгжүүдийг хорлон сүйтгэгч мэтээр цоллон дайрч байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Зүй нь нэхэмжлэгч тал өөрсдийн амьдрах орон байр, түүний хамрах хүрээнд авто зам тавих нь.... иргэн С.******* болон Ц. нарын амьдралын чанарыг муутгаж байна гэх өнцгөөс бодит байдлаа илэрхийлж шүүхэд хандах боломжтой атал, мэргэжлийн байгууллагуудын ажлыг хөндлөнгөөс хардаж, мэдлэггүйгээр мушгин гуйвуулж, далан нураалаа... гэх мэтээр гүтгэлэг тарааж, бусдын үйл хэрэг, нэр төрд санаатайгаар халдаж, төлөвлөгөөт ажилд саад хийж байгаа нь зохисгүй гэж үзэн эсэргүүцэл илэрхийлж байна. Одоогийн байдлаар далангийн ажил 95 хувьтай хийгдсэн байгаа ба баруун хэсэгт дахин 0,5-3м-ийн зузаантайгаар даланг нэмж барих ажил хийгдэх болно. Уг далангийн ажил 100% дууссаны дараа хэмжилт хийвэл, хуучин далангаас огт намсаагүй болохыг газар дээр нь нотлох боломжтой. Далангийн материал дүүргэлтийн ажил нь 20-30 см зузаантайгаар олон үе давхарлаж, үе тус бүрээ нягтруулах замаар явагддаг ба гомдол гаргагчид, уг ажлын дундуур, технологи ойлгохгүйгээр яаран дүгнэлт хийсэн болов уу.

Гэрээний хувьд Төрийн болон орон н хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулаад ажиллагаатай холбоотой асуудал явагдсан. Улмаар захиргааны гэрээ гэж үзэх үндэслэл бүхий гэрээ байгаа. Гэрээг илт хууль бус болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргад холбогдуулж байгаа боловч гэрээг нэг талаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар байгуулсан. Гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Илэрхий алдаатай буюу хор уршигтай зүйл хийгээгүй. Гэтэл илэрхий алдаатай гэдэг зүйл тогтоогдохгүй, хор уршигтай гэдэг зүйл хэрэгт авагдсан баримтын хүрээнд ямар нэгэн байдлаар зөрчсөн байна гэсэн баримт байхгүй. Хор уршигтай холбоотой магадлалын ерөнхий дүгнэлт гэдэг зүйлийг зөвшилцсөн байгууллага гэж байгаа. Үүнд Ус сувгийн газар гээд холбогдох 14 байгууллагатай зөвшилцөл хийсэн. Ингээд хор уршгийн талаар гаргасан дүгнэлт байхгүй. Эдгээр үндэслэлээр захиргааны гэрээ гэж тооцож илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Туул голын усны үерээс хамгаалах үйл ажиллагааны 1966 оны баримт бичигтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа ярьж тайлбарладаг. Зөвлөлт холбоот улсын сайд нарын зөвлөлийн 1966 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолын дагуу хийгдсэн баримт бичиг мөн Монгол Улсын захиргааны байгууллагаас гарсан ямар нэгэн норм дүрэм биш өөрөөр хэлбэл барилга замын ажил нь холбогдох стандартын дагуу ажлын даалгавар, магадлалын дүгнэлтийн дагуу хийгдсэн ажил байгаа. Зөвлөлт холбоотой улсын сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу гарч байгаа. Энэ нь Монгол Улсын хэрэгжилттэй холбоотой баримт бичиг биш. Баримт бичигт үндэслээд үүнээс хойш Монгол Улсад холбогдох норм дүрэм гарсан. Үүнийг хангаж ажилласан. Нэхэмжлэгчээс хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад эдгээр нэхэмжлэлийн шаардлагын ихэнх захиргааны акт хэрэгжээд дууссан баримт бичиг байгаа. Хэрэгжээд дууссан захиргааны актын тухайд илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.2.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа: Д р ХХК-ийн авто замын ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн. Мөн нэхэмжлэлийн эхний болон өөрчилсөн шаардлагууд нь бодит үндэслэлгүй талаар холбогдох тайлбаруудаа гаргасаар ирсэн.

Иймд хурлыг гуравдагч этгээдийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н НҮТББ-аас анх тус шүүхэд Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/, Нийслэлийн Замын хөгжлийн газарт тус тус холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тоот эрх шилжүүлэх тухай захирамж, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дээр дурдсан Авто замын зураг төсөлд холбогдуулан гаргасан дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөх зэрэг акт, шийдвэрүүдийг хууль бус захиргааны актад тооцуулж, хүчингүй болгуулах, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар ******* ******* тоот Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол 1 км /Улаанбаатар, Хан- дүүрэг, 11 дүгээр хороо/ ажлын гэрээг захиргааны гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгуулах, дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан буруутай этгээдээр Туул голын үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

3. Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0879 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

4.Нэхэмжлэгч Н НҮТББ-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хот байгуулалт, хотын стандартын газар, Зам тээврийн хөгжлийн төв, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дээр дурдсан Авто замын зураг төсөлд холбогдуулан гаргасан дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан буруутай этгээдээр Туул голын үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээнд хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах гэж багасгаж тодруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Шинжээч томилуулах хүсэлт гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар магадлалд ... шинжээч томилуулах хүсэлтийг хэлэлцээгүй орхигдуулсан талаар дурдсан байх бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... шинээр ирсэн нотлох баримтад шинжээчээр судлуулах гэж байсан зүйлүүд тодорхой болсон үндэслэлээр өмнө нь гаргасан шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

6. Нэхэмжлэгч Н НҮТББ-аас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар, Зам тээврийн хөгжлийн төвд тус тус холбогдуулан Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Авто замын зураг төсөлд холбогдуулан гаргасан дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, дээрх нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан буруутай этгээдээр уг нэхэмжлэлд дурдагдсан үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ Гамшгаас хамгаалах бүтцийг эвдэж зам барьснаар Улаанбаатар хотын нийт иргэдийн үер усны аюул өртөх эрсдэлийг бий болгосон, нийтийн эрх ашигт ноцтой нөлөөлж байгаа, автозамын стандартад нийцэхгүй газарт зам барихдаа зураг төсөл батлах, төсөв хэлэлцэх, мэргэжлийн байгууллага, шинжээчээр хянуулах, иргэдэд мэдээлэл өгөх, гүйцэтгэлийг хийх, хянах зэрэг үйлдэл бүр дээр хууль дүрэм стандарт зөрчигдсөн, үерийн даланг нурааж байгалийн тэнцвэр алдагдуулж байгаа бөгөөд иргэдийн амь насыг хохироох хор уршигтай үр дагавар бий болгосон, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалах нөхцөлтэй гэсэн заалтыг зөрчиж байна гэх агуулгаар тайлбарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын өөрт холбогдох хэсгүүдийг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

7. Нэхэмжлэгч Н НҮТББ-аас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

7.1.Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар эрх шилжин ирсэн улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх авто замын ажил хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол, 1 км ажлын даалгаврыг боловсруулан батлуулж ирүүлэхийг үүрэг болгосны дагуу 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар-ыг Газар барилгажилтын Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн баталжээ.

7.2.Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2023 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдэд тухайн авто замыг барихаар төлөвлөгдөж, тусгагдсан байна.

7.3. Маргаан бүхий 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар-ын 9-д Хот төлөвлөлтийн онцгой нөхцөлд төлөвлөлтийн талбайд өртөж буй газарт нарийвчлан судалгаа хийж, Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн газар болон Нийслэлийн авто зам эрхэлсэн газартай зөвшилцөж гаргаж магадлал хийлгэн барилга угсралтын ажил хийлгэх талаар, 10-т талбайн өндөржилтөд тавигдах шаардлагуудыг дурдаж, гадаргуугийн ус зайлуулах арга хэмжээг орчны барилгажилт, газрын хэвгийтэй уялдуулж хамрах талбайн хэмжээнд иж бүрэн шийдэх, 12-т *******ийн бэлтгэл арга хэмжээ үерийн хамгаалалт, далан, суваг, шуудуу, зайлуулах шугам сүлжээнд тухайн газрын геологи-гидрогеологийн нөхцөлийг иж бүрэн судалсны үндсэн дээр хэрэгжүүлэхээр тусгаж, Нийслэлийн ерөнхий архитектур мэргэжлийн чиг үүргээр хангасан байна.

7.4. Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол 1 км /Улаанбаатар, Хан- дүүрэг, 11 дүгээр хороо/ ажил-ын ******* ******* тоот гэрээг Д р ХХК-тай байгуулсан байна.

7.5. Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт-ээр ...Улаанбаатар хот, Хан- дүүрэг, 11 дүгээр хороо, хилсс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх автозамын инженерийн нарийвчилсан зураг төслийн баримт бичгийг холбогдох норм, дүрмийн шаардлагад нийцүүлэн төлөвлөсөн бөгөөд уг зураг төслөөр автозамын барилгын ажил гүйцэтгэх боломжтой гэж дүгнэсэн байна.

7.6. Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг Др ХХК-д олгожээ. 

7.7. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, Улаанбаатар хотыг Туул голын усны үерээс хамгаалах үйл ажиллагааны танилцуулгын 7-д Хамгаалалтын далан барихаар тогтсон төлөвлөгөө хэсгийн Хэсэглэл 3-т Сэлбэ гол дээгүүрх төмөр замын гүүрнээс Туул дээгүүр тавьсан хурдны замын гүүрээр Нисэх явдаг хэсэг. Энэ хэсэглэлд үйлдвэрийн район, цэнгэлдэх хүрээлэн, намын сургууль, 19 дүгээр хороолол байна. Зураглалаар дээрх хэсэгт үерээс хамгаалах далан барина, 11-д Гуравдугаар хэсэглэлийг хамгаалах арга хэмжээ хэсэгт Нэгдүгээр арга. Сэлбэ голоо Туул голыг өөрчлөн урсгах Паркаас зүүн тийш голдрилоор, Сэлбэ гол дээгүүрх төмөр замын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл, цааш нь үйлдвэрийн районоос өмнө талаар Нисэх хүртэл, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар: гүүрнээс ТЭЦ 3-ын баригдаж байгаа хилийн баруун талаар Нисэх хүртэлх хурдны замын гүүр хүртэл толгод маягийн далан байгуулах ба энэ нь үйлдвэрийн районыг үерийн уснаас хамгаалах юм. Энэ далангийн урт 5,9км ба толгод маягийн далан 2,3 км ... гэж,

- Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот албан бичигт ... Туул голын үерийн хамгаалалтын байгууламж нь Геодези, усны барилга байгууламжийн газарт ОНӨААТҮГ-ын дансанд бүртгэлтэй байна ... гэж,

- Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 194 тоот албан бичигт Туул гол болон түүний цутгал голуудын үерээс хамгаалах барилга байгууламжийн хайгуул зураг төслийн ажлыг 1966 оны үерийн дараагаас эхлэн тэр үеийн Барилгын зургийн институтэд боловсруулж 1973 он хүртэл барьж байгуулсан ... гэж

- Замын хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6/531 тоот албан бичигт ...Батлагдсан ажлын зургаар Зайсангийн авто замтай нийлэх хэсэгт шинээр баригдаж байгаа авто зам нь Туул голын эргийн далантай 280м хэсэгт давхцаж байгаа ... гэж,

- Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ******* тоот албан бичигт ... уг даалгаврын дагуу батлагдсан загвар зурагт Туул голын үерийн далангийн урдуур төлөвлөгдсөн бөгөөд Зайсангийн гудамжтай нийлэх хэсэгт далан дээгүүр төлөвлөгдсөн байна ... гэж,

- Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр тушаалын хавсралтад XIII.1.1.28. хилс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто зам, зогсоол, 1км /Улаанбаатар, Хан- дүүрэг, 11 дүгээр хороо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэж тус тус дурдсан байна.

7.6. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан гамшгийн эрсдэлийг бууруулах Бүтцийн арга хэмжээ" /барилга байгууламж, объект, зам, гүүр, далан болон бусад дэд бүтцийн аюулгүй, гамшигт тэсвэртэй байдлыг хангах арга хэмжээ/ авах, 32 дугаар зүйлийн 32.1.1-т нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих гэж тус тус заасны дагуу хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газар нь Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар-ыг баталсан, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг Др ХХК-д олгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

7.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан дээрх баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг нэгтгэн үзвэл, нэхэмжлэгч талын автозамын стандартад нийцэхгүй газарт зам барихдаа зураг төсөл батлах, төсөв хэлэлцэх, мэргэжлийн байгууллага, шинжээчээр хянуулах, иргэдэд мэдээлэл өгөх, гүйцэтгэлийг хийх, хянах зэргээр хууль дүрэм стандарт зөрчигдсөн гэх нөхцөл, байдал тогтоогдохгүй байх тул маргаан бүхий хэрэгжиж дууссан дээрх актуудыг хууль бус байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Туул голын үерийн усны хамгаалалтын далантай давхцуулан болон зарим хэсгээр дайруулан авто замын барилга байгууламж барих нь мэргэжлийн байгууллагуудын харилцан зөвшилцөж гаргасан бөгөөд инженерчлэлийн энэ шийдлийг шүүхээс хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь Туул голын үерийн усны хамгаалалтын далантай давхцуулан болон зарим хэсгээр дайруулан авто замын барилга байгууламж барихад чиглэхдээ далан устгах, усны байгууламжийг өөрчлөх үр дагавар үүсгээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ актын үр дагавар ийм нөхцөлийг үүсгэсэн гэх үйл баримт нотлогдохгүй байна.

7.8. Иймд дээрх үндэслэлээр Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Зам тээврийн хөгжлийн төвийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дээр дурдсан Авто замын зураг төсөлд холбогдуулан гаргасан дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

8.1. Хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв-өөс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дугаар Улаанбаатар хот, Хан- дүүрэг, 11-ор хороо, хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийн Магадлалын ерөнхий дүгнэлтийг хавсралтын хамт баталжээ.

8.2. Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д авто зам, замын байгууламжийн зураг төслийн хийц, инженерийн , тооцоо нь байгаль, цаг уур, газар орны нөхцөлд зохицож байгаа эсэх, замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдал нь авто зам, замын байгууламжийн норм, норматив, техникийн баримт бичгийн шаардлага хангасан эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагаа-ыг зураг төслийн магадлал гэж, 10 дугаар зүйл. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, 10.1.6-д авто зам, замын байгууламж барих, засварлах, арчлах, зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналттай холбоотой норм, норматив, техникийн баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, 11 дүгээр зүйлийн 11.1.8-д зааснаар авто замын судалгаа, шинжилгээ, хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага нь авто зам, замын байгууламж, төмөр зам, аэродромын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж шинжээчийн эрх олгох чиг үүргийг хэрэгжүүлэхээр, 19 дүгээр зүйлийн 19.1-д Авто зам, замын байгууламжийн зураг төслийг захиалагчийн баталсан зургийн даалгаврын дагуу тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэх-ээр, 19.2.5-д авто зам, замын байгууламжийн зураг төсөлд эрх бүхий этгээдээр магадлал хийлгэж, дүгнэлт гаргуулан баталгаажуулсан байх-аар, 19.4-т Авто зам, замын байгууламжийн зураг төслийн алдааг зураг төсөл боловсруулсан байгууллага, зохиогч хариуцаж, гарсан хохирлыг барагдуулах-аар, 19.5-д Энэ хуулийн 19.4-т заасан зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийн алдааг магадлал хийсэн этгээд хариуцах-аар тус тус зохицуулсан байна.

8.3. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны дугаар тушаалаар батлагдсан Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам-ын 9 дүгээр зүйлийн 9.3-т Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-д заасны дагуу авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага зохион байгуулна, 9.3.2-т зааснаар  Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага нь зураг төсөлд магадлал хийх шаардлага хангасан эксперттэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх, алдаа гаргасан экспертэд хариуцлага тооцох, эрхийг цуцлах чиг үүргийг хэрэгжүүлэхээр,

8.4. Мөн Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 42 дугаар хуралдааны тэмдэглэлд Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан Авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагын чиг үүргийг хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т хариуцуулан ажиллуулахаар,

8.5. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны дугаар тогтоолоор батлагдсан Зам, тээврийн хөгжлийн төвийн дүрэм-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үндсэн зорилт нь Улсын Их Хурал, Засгийн газар, Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зам, тээврийн талаар гаргасан бодлого, шийдвэр, Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдалд хяналт тавих, арчлалт, засварын ажлыг удирдан зохион байгуулах, зам, тээврийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхлэх, стандарт, норм, нормативын баримт бичиг боловсруулах, авто зам, замын байгууламжийн зураг төслийн магадлалын үйл ажиллагааг зохион байгуулах, авто замын салбарын мэргэжилтэй ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын техник, технологийн хяналтыг хэрэгжүүлэх, 4.5.5-д авто зам, төмөр зам, аэродромын инженерийн нарийвчилсан зураг төсөлд магадлал хийх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах, иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, шинжээчийн эрх олгох чиг үүргийг хэрэгжүүлэхээр тус тус заасан.

8.6. Дээрх хууль, тогтоомжийн зохицуулалтаас үзвэл, хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв нь зураг төслийн магадлалын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн дугаар Зураг төслийн баримт бичигт магадлал хийх гэрээг К ******* ХХК-тай байгуулж, Магадлалын ерөнхий дүгнэлт-ийг гаргуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж заасанд хамаарахгүй байна.

8.7. Харин маргаан бүхий тоот Магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралт №1-ийн 3. Дүгнэлтийн товч утга, 9 дүгээр зүйлийн 9.9.3-т чиглэл, байршил, төлөвлөлт, инженер-геологийн нөхцөл, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, сонгосон хувилбарын талаарх дүгнэлт Хотхон доторх авто замын зураг төсөл тул хувилбарын сонголт шаардлагагүй гэж дурджээ.

8.8. Гэтэл маргаан бүхий тоот дүгнэлт нь ... Улаанбаатар хот, Хан- дүүрэг, 11 дүгээр хороо, хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийн дүгнэлт байтал хотхон доторх авто замын зураг төсөл гэж үзэн хувилбарын сонголт шаардлагагүй гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасанд хамаарч байна гэж шүүх үзлээ.

8.9. Ийнхүү хариуцагч нь дээрх байдлаар магадлалын зарим хэсэгт зөрүүтэй дүгнэлт гаргаж, хэрэгжүүлсэн нь сав газрын захиргааны дүгнэлт, усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт ирүүлээгүй, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, К ******* ХХК-иас үйлдсэн хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх авто замын зураг төсөл-д үерийн хамгаалалтын арга хэмжээ төлөвлөгдөөгүйгээр /Зөвхөн далантай давхцаж байгаа хэсэгт хуучин далангийн бэхэлгээг буцаан хийхээр тусгагдсан/, Зам тээврийн хөгжлийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/319 дугаартай албан бичигт ... К ******* ХХК-д 2.8.1.1.-2.8.1.5 дугаар ангиллын тусгай зөвшөөрөл олгосон байна. Далангийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн ангилал байхгүй, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны дугаар тушаалаар батлагдсан Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам-ийн 9 дүгээр зүйлийн 9.11.1-д зааснаар Магадлалын ерөнхий дүгнэлт нь авто зам, замын байгууламжийн сонгосон байршил, техник-эдийн засгийн үзүүлэлтүүд, зураг төслийн үндсэн төлөвлөлт, техникийн , бүтээцийн талаар тусгасан товч тодорхойлолт-ыг тусгахаар, 9.12-т Магадлалын ерөнхий дүгнэлт нь авто зам, замын байгууламжийн төлөвлөлт, инженерийн шийдлүүдэд өгөх мэргэжлийн үнэлгээ байх-аар тус тус гэж заасан байхад маргаан бүхий тоот дүгнэлтийн хавсралт №1 хэсгийн 9-д дугаарлагдсан 9.11.1 хэсэгт Тухайн зураг төслийн захиалгаар хийгдэх ажлын бүрэлдэхүүнд тусгагдаагүй зэрэг үйл баримтаар тус тус тогтоогдож байна.

8.10. Магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралт №1-ийн 3. Дүгнэлтийн товч утга, 9 дүгээр зүйлийн 9.9.3-т бодит байдлаас илтэд, зөрүүтэй байдлаар дурдсаны улмаас тухайн зураг төслийг хувилбарын сонголтгүйгээр дүгнэлт гаргах нөхцөлийг бүрдүүлсэн байдал нь Улаанбаатар хотын нийт иргэдийг үер усны аюулд өртүүлэх эрсдэлийг үүсгэж болзошгүй байна.

8.11. Иймд Зам тээврийн хөгжлийн төв нь зураг төслийн магадлалын үйл ажиллагааг зохион байгуулах хууль, журмаар олгогдсон чиг үүргийн хүрээнд дээр дурдсан зөрүүтэй байдлаар тусгагдсан буюу хот доторх автозамын, эсхүл хотхоны доторх автозамын дүгнэлт аль нь болохыг тогтоож, холбогдох байгууллагыг оролцуулан зохих хувилбарын сонголтыг боловсруулан тусгаж, дахин хийж гүйцэтгэх шаардлагатай, үүнийг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 / зургаан/ сарын хугацаанд маргаан бүхий Магадлалын ерөнхий дүгнэлт-ийн хавсралтын 9 дүгээр зүйлийн 9.9.3 дахь хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

9. Буруутай этгээдээр Туул голын үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээнд хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:

9.1. Нэхэмжлэгчээс ... даалгах шаардлагын үндэслэлээ, нийслэлийн Засаг даргын дүгээр захирамжийн улмаас учирсан хохирлыг арилгуулах хэмээн тодорхойлсон, хариуцагч захиргааны байгууллагуудын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж томьёолоогүй боловч агуулгын хувьд хариуцагч захиргааны байгууллагууд нь гамшгаас хамгаалах үүргээ биелүүлээгүй-тэй маргаж нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Тодруулбал,

9.2. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ ... Усны тухай хуулийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх талаар ... Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т ...үерийн аюул болзошгүй хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн хэмжээг тодорхойлж, ... батлуулж, хэрэгжүүлэх, 12.1.3-т Усны барилга байгууламжийг барихтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулах гэж заасныг хэрэгжүүлээгүй, Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдсөн, ... хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 хөгжлийн бодлогын төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцох гэснийг анхаарч үзээгүй ... гэж дурдсан.

9.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагатай холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх журмаар Нийслэлийн Засаг даргад хандсан 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Ирсэн бичгийн бүртгэл, хяналтын картын шийдвэрлэсэн тухай тэмдэглэлд ... Туул голын үерийн хамгаалалтын далангийн ажлыг 2025 онд төсвийн саналд оруулахаар тусгах болно гэж дурдсан байсан хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс тухайн асуудлыг тодруулахад талууд шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн.

9.4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...дандаа авто зам барих даалгавар өгсөн, үерийн далантай холбоотой нэг ч шийдвэр байхгүй, ... далангийн дотор талд зөвхөн ус байх ёстой байхад дотор талаар зам тавьсан, уг авто зам нь үерийн усыг иргэдийн дээрээс байгалийн давагдашгүй гамшиг болгож хувиргахаар байгаа тул энэ байгууламж нь нийтийн эрх ашигт онц аюултай болно, ... хариуцагч нийслэлийн Засаг дарга нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй гэх зэргээр тайлбарласан.

9.5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тайлбарлаж байгаагаас үзвэл, нэхэмжлэгчээс ...үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг даалгах шаардлагыг Улаанбаатар хотын нийт иргэдийг үер усны аюулд өртөж болзошгүй эрсдэл, гамшгаас хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйтэй маргаж байна гэж үзэхээр байна.

9.6. Мөн хариуцагч захиргааны байгууллагууд нь маргаан бүхий авто замыг төлөвлөхдөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хуулиудаар, тодруулбал энэ шийдвэрийн 8.2, 8.3, 8.6, 8.8 дахь хэсгүүдэд дурдсан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

9.7. Тухайлбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлогдсон актуудын дагуу баригдсан авто зам нь Улаанбаатар хотын дундуур, Туул голын урсац дагуу хойд эргээр, зарим хэсэг нь өмнө баригдсан үерийн далангийн урдуур, зарим хэсэг нь үерийн далангийн дээгүүр баригдаж ашиглалтад орсон нь нийтэд илэрхий байх ба ба энэ тохиолдолд уг замын далан нь усны барилга байгууламжид тооцогдох учиртай.

9.8. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т ... усны үер, гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга байгууламж-ийг усны барилга байгууламж гэж тодорхойлсон байх ба уг байгууламжийг барих ажиллагааны журмыг мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т нь ...усны барилга байгууламжийг барихтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулах гэж зааснаар нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэхээр, 161.4.10-т усны барилга байгууламж барих, ... төсөлд дүгнэлт гаргах гэж зааснаар усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргахаар, 32 дугаар зүйлийн 32.1-т Усны барилга байгууламжийн зураг, төсөл боловсруулах, барих ажлыг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэх-ээр, 32.2-т Энэ хуулийн 32.8-д зааснаас бусад улсын чанартай усны барилга байгууламж барих шийдвэрийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, сав газрын захиргааны дүгнэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргах-аар тус тус журамлажээ.

9.9. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар хот байгуулалт, төлөвлөлтөд хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах үндсэн зарчмыг баримтлахаар хуульчилсны зэрэгцээ 10 дугаар зүйлийн 10.1.3-т зураг төсөл, хайгуул, шинжилгээний ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах бүрэн эрхийг хотын ерөнхий архитектор хэрэгжүүлэхээр, 24 дүгээр зүйлийн 24.1.4-т зааснаар инженер-геологийн судалгаа, зураг төсөлгүй барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, өргөтгөх, шинэчлэх-ийг хот байгуулалтын үйл ажиллагаанд хориглохоор заажээ.

9.10. Маргаан бүхий тохиолдолд хариуцагч Засаг дарга, түүнээс замын байгууламжийн ажлыг гүйцэтгэх эрх олж авсан этгээд нь голын урсац дагуу, үер усны аюулт үзэгдлийн эрсдэл бүхий газарт авто замын байгууламж барих тохиолдолд иргэдэд учирч болох аюулгүй байдал, үерийн хамгаалалтын байгууламжийн инженерчлэлийн шийдлийг хамтад нь төлөвлөж батлах, стандартыг мөрдүүлэх ажлыг нэн тэргүүнд нь хангаж ажиллах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа ... бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчимд нийцэхээр байхад хариуцагч захиргааны байгууллагууд нь далан дээгүүр зам төлөвлөж болохгүй зүйл байхгүй хэмээн тайлбарлаж маргаан бүхий актуудаар усны байгууламжийн инженерийн хийцлэлийг төлөвлөлгүйгээр хилсс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх автозамын ажлыг гүйцэтгүүлсэн нь нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулахуйц үр дагаврыг үүсгэсэн гэж үзлээ.

9.11. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас маргаан бүхий актуудыг /усны далан дээгүүр тавьсан авто замыг тавих зураглал, инженерчлэлийн / гаргахдаа Геодези, усны барилга байгууламжийн газартай зөвшилцсөн хэмээн тайлбарлах боловч усны хамгаалалтын даланг сэтэлж, төв авто замтай нийлүүлэхээр хийсэн нь Туул голоор урсан ирэх үерийн усыг бүрэн хамгаалсан, үерийн усны урсах аюулгүй нөхцөлийг хангасан буюу голын үерийн хамгаалалтын далан, сувгийн бэхэлгээ төлөвлөх, зураг төсөлд тусгах, хамгаалалтын хайс, хашлага төлөвлөх, голын үерийн хамгаалалтын байгууламжийн эрхийг бэхэлгээний зураг төсөл мэргэжлийн байгууллагаар хянуулсан, авто замын ус зайлуулах шугам төлөвлөсөн гэдгээ нотолж чадахгүй, ийм нотлох баримт байхгүй, энэ талаар хэрэгжүүлсэн талаарх аливаа баримтыг гуравдагч этгээдээс ирүүлсэнгүй.

Энэ тохиолдолд тухайн зураг төслийг усны байгууламжийн шаардлага хангасан, үерийн хамгаалалтын далангийн бэхэлгээний зураг төсөл боловсруулж, мэргэжлийн байгууллагаар хянуулсан гэж үзэх боломжгүй байна.

9.12. Иймд Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд мөн зүйлийн 12.1.1-д ..., үерийн аюул, болзошгүй хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн хэмжээг тодорхойлж, ... гэж заасныг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор энэ хуулийн 8.1-д заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, хуулийн этгээд дараахь арга хэмжээг авна гээд мөн зүйлийн 9.1.1-д болзошгүй гамшгийн шалтгаан, нөхцөлийг арилгах гэж, мөн зүйлийн 9.2-т "Бүтцийн арга хэмжээ" гэж барилга байгууламж, объект, зам, гүүр, далан болон бусад дэд бүтцийн аюулгүй, гамшигт тэсвэртэй байдлыг хангах арга хэмжээг ойлгоно гэж, мөн зүйлийн 9.3-т "Бүтцийн бус арга хэмжээ" гэж хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөх, гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах болон бусад арга хэмжээг ойлгоно гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь усны барилга байгууламж, төлөвлөх, ингэхдээ тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар уг инженер-геологийн судалгаа, усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, Туул голын сав газрын захиргаанаас дүгнэлт гаргуулах, усны барилга байгууламж барих шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр гаргуулах, хүний аюулгүй байдлыг хангах, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, байх тул буруутай этгээдээр үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээг хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

10. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж ойлгож байна гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа анхаарч үзсэн болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, буруутай этгээдээр Туул голын үерийн даланг сэргээн барих, урьдын байсан хэвийн ашиглалтын хэмжээнд хүртэл засуулж, зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг үндэслэн Замын хөгжлийн төв ОНӨААТҮГ-ын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн  тоот Магадлалын ерөнхий дүгнэлт-ийн хавсралтын 9.9.3 дахь хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Замын хөгжлийн төв ОНӨААТҮГ-ын 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн  тоот Магадлалын ерөнхий дүгнэлт-ийн хавсралтын 9.9.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.2, 24 дүгээр зүйлийн 24.1.4, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.8-д т заасныг тус тус баримтлан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дугаартай Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5.Н НҮТББ нь улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.НЯМДЭЛГЭР

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА

 

                                            ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ