Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/92

 

 

 

 

 

 

 

 

 2023        12       20                                               2023/ДШМ/92

 

 

                                                           

Д.”“““““““““т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор А.Ариунтуяа,

шүүгдэгч Д.”“““““““““,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, Д.Жаргал, Э.Ганбат

            нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/405 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.”“““““““““, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жаргал, Э.Ганбат нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Д.”“““““““““т холбогдох эрүүгийн 2334000000554 дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

................................

2. Шүүгдэгч Д.”“““““““““ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.”“““““““““т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Дардан ““““““““““ийн ““““““““““ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.”“““““““““т 8 /найм/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.”“““““““““т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.”“““““““““ын охин 2014 оны 8 дугаар сарын 24-нд төрсөн 9 настай Л.”“““““““““д асран хамгаалалт, харгалзан дэмжигч тогтоохыг Төв аймгийн Жаргалан сумын засаг даргад даалгаж,

Эрүүгийн 2234000000554 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.”“““““““““ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жаргал, Э.Ганбат нар давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/405 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Д.”“““““““““т 8 жил 6 сар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч Д.”“““““““““, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Жаргал бид энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Д.”“““““““““ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 8 жил 6 сар хорих ял оногдуулсан нь бодитой тогтоосон байх, гэм буруутай үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоог эргэлзээгүй нотолсон байх зэрэг зарчмуудад нийцээгүй гэж үзэж байна. Бусдын биед хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоёр үйлдлийн арга хэрэгсэл, гэмт үйлдэл нь уг хор уршигт шууд хүргэсэн нь нотлогдсон тохиолдолд гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж дүгнэх үндэстэй. Гэтэл хохирогч Г.”“““““““““гийн биед жирэмсэн байх үед нь зулбалт үүсгэж /жирэмслэлт тасалдаж/ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдгийг үгүйсгэх, дахин мөрдөн шалгах ажиллагааг хийх, гэмт хэргийг үгүйсгэх дараах үндэслэл, нотолгоо хэрэгт байхад шүүх хэт нэг талыг барьж зөрүүтэй нотлох баримтуудыг нягтлан шалгаж, зөв үнэлэх, дүгнэхдээ алдаа гаргаж шийтгэх тогтоолын үндэслэл бодитой тусгаагүй болно. Үүнд:

1. Хохирогч Г.”“““““““““гийн мэдүүлгээр 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болон 10 дугаар сарын 31-ны өдөр Д.”“““““““““ын буруутай үйлдлээс толгойн хуйханд язарсан шарх, тохойд зулгарсан гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд харин “жирэмсэн байх үед нь ураг зулбаж, жирэмслэлт тасалдсан” нь нотлогдон тогтоогдоогүй болно. Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт жирэмсэн үед илэрдэг таамагласан болон нотолгоот шинжийн талаар огт байхгүй бөгөөд зөвхөн “доош цус гарсан” гэсэн л нотолгоо тогтоогдсон. Эмэгтэй хүнд “үтрээн цус гарах” маш олон шалтгаан байдаг бөгөөд жирэмсэн үед л ганцхан цус гардаг ойлголт байдаггүй. Сарын тэмдэг ихэвчлэн тодорхой цаг мөчлөгт ирдэг боловч тухайн хүний бие физиологи, сэтгэл санааны байдлаас хамаарч “түр саатах”, “мөчлөг алдагдах”, “эрт ирэх” гэх мэт өөрчлөгдөх үзэгдэл элбэг байдаг. Сарын тэмдгийн үед умайн хананы хучуур цус гарсан болон жирэмсэн үед зулбалт болж ургийн хэсэг гадагшилсан эсэхийг ялган тогтох эх барих эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, оношилгоог бүрэн төгс цогц байдлаар хийгээгүй байхад зөрүүтэй бичиг баримтад үндэслэн Шүүх шинжилгээний албаны шинжээч Бямбатуяагийн гаргасан 610 дугаартай шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарчээ.

2. Анагаах ухаанд “жирэмсэн байна” гэдгийг тогтоосны дараа “жирэмслэлт тасалдсан” гэх ойлголтыг авч үзнэ. “Жирэмслэх гэдэг нь эр, эм бэлгийн эс нийлж үр хөврөл нь умайн ханын доторх салст бүрхүүл бүхий хананд бэхлэгдэх процесс” юм. Гэтэл энэ хэрэгт Г.”“““““““““ жирэмсэн байсан эсэх?-ийг шалгах, нотлох ажиллагаа бодитой хийгээгүй. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтийн 6 дахь хэсэгт заасан “Г.”“““““““““ 3-4 долоо хоногтой жирэмсэн байсан” гэсэн нь үндэслэлгүй болохыг шүүх анзаарч бусад нотлох баримттай харьцуулж зөв үнэлж чадаагүй байна. Шинжээчийн 610 дугаартай дүгнэлтийн үндэслэл болгосон гэх эмнэлгийн бичиг баримт болох Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 10 дугаар сарын ойлгох дүгнэлт хийж

ОНОШ: Өндгөвчний үйл ажиллагааны хямрал гэж их эмч Угтахбаяр оношилсон. Гэтэл өвчтөн илгээх хуудсандаа/хх-18-р тал/: гэмтлийн дараах толгойн өвдөлт, бүрэн зулбалт гэж өөрийн үзлэгээр жирэмсэн гэж оношлоогүй, жирэмслэлт зулбасан оношийг хэтрүүлэн зөрүүтэй бичиж өгсөн байхад шинжээч эмч Угтахбаяр эмчийн хийсэн тэмдэглэлийг биш өвчтөн илгээх хуудсыг үндэслэн “3-4 долоо хоногтой жирэмсэн байсан” гэж үндэслэлгүй хийсвэр дүгнэлт гаргажээ. Үүнийг шүүх олж анзаарч хараагүй байна.

3. Хохирогч Г.”“““““““““ нь гэмтлийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх ёстой зөвхөн ГССҮТ-д 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр үзүүлж дараах үзэл шинжилгээг хийлгэжээ. Тархи доргилт, хуйхны няцарсан шарх, гар хөл дэх зөөлөн эдийн няцрал/хх-26-р тал/. Мөн ГССҮТ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ны хэвлийн ЭХО-д шинжилгээгээр давсагт шээс багатай, хэвийд сул шингэнгүй байсан бөгөөд умайд жирэмсэн, зулбасныг нотлох өөрчлөлт тогтоогдоогүй байна.

4. Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн илгээх бичгээр Улаанбаатар хотын Яармаг дахь “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв-2”-т Г.”“““““““““г үзүүлж жирэмсэн байсан эсэх?, жирэмслэлт нь зулбасан эсэх? оношийг нарийн мэргэжлийн эх барих эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж оношилгоо хийлгэх ёстой атал ийм тусламж үйлчилгээг аваагүй болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогджээ. Гэвч Угтахбаяр /Жаргалант сумын ЭМТ-ийн их эмч/-ын мэдүүлэг нь түүний бичиж өгсөн “өвчтөн илгээх маягт бичиг №13” дах оноштой эрс зөрүүтэй байсныг шүүх зөв үнэлж дүгнээгүй болно. Гэрч Угтахбаяр мэдүүлэгтээ /хх-10-р тал/:... би жирэмсэн байж болзошгүй гэж Эх Хүүхдийн Эрүүл мэндийн төв рүү 13А маягт хийж өгсөн гэсэн атлаа уг 13А маягтад бичсэн оношиндоо /хх-18-р тал/: “Онош: Гэмтлийн дараах толгойн өвдөлт, бүрэн зулбаа” гэж жирэмсэн юм бол ямар хугацаатай эсэх? гэдэг оношийг огт тогтоогоогүй байж “бүрэн зулбасан” гэж бичсэн нь хэргийг буруу, үндэслэлгүй шийдвэрлэх үндэс, шинжээчийн 610 дугаартай дүгнэлт буруу гарах үндэслэл болжээ. Жирэмсэн эсэхийг хаана ч ямар ч эмч бодитой тогтоож оношлоогүй байхад шүүх шинжээч эмч “3-4 долоо хоногтой жирэмсэн байжээ” гэж оношлох үндэслэлгүйг шүүх анхаарч зөв үнэлээгүй болно.

5. Хохирогчийн мэдүүлэгт шинжээч эмч Бямбатуяагийн мэдүүлсэн...хэрэв зулбасан бол хэвлийн доод хэсгээр маш хүчтэй өвдөх базлах, хатуурах шинж гарна..гэсэн зовиурууд нэг ч илрээгүй, дурдаагүй байна. Эцэст нь “жирэмсэн байсан эсэх? Жирэмсэн бол ямар хугацаатай вэ?" гэдгийг баттай тогтоож байж зулбалт болсон, жирэмслэлт тасалдсан хор уршиг, түүний шалтгаант холбоог шинжээч тогтоох ёстой. Энэ шаардлагад нийцээгүй, шинжлэх ухааны үндэслэл муу, туршлагагүй дүгнэлт гаргасныг шүүх анзаарч зөв үнэлээгүйг дахин дурдъя.

6. Хувийн хэвшлийн “Ирээдүй” эмнэлгийн ЭХО-ны эмч /эмэгтэйчүүдийн эмч биш/ гэх гэрч Болор-Эрдэнийн мэдүүлэгт/хх-129-р тал/... Умайн хөндийн ургийн цэврүү харагдаагүй, ургийн цэврүүний эргэн тойронд ховхрол ажиглагдах боломжтой..." гэсэн нь жирэмсэн байж байгаад зулбалт болсон шинж харагдаагүй гэсэн мэдүүлэг болохыг шүүх зов үнэлээгүй, энэ талаар шинжээч эмчээс асууж тодруулаагүй байна. Жирэмснийг нотлох баттай шинж бол

Умайн хөндийд ураг үр хөврөл тогтоогдох / умайн салстын шинжилгээгээр жирэмсний процесстой холбоотой эд, эсийн өөрчлөлт эд эсийн шинжилгээ, ЭХО шинжилгээгээр тогтоогдох

Зулбасан тохиолдолд доош гарсан цус болон умайн хөндийгөөс хусаж цэвэрлэж авсан хусам-д жирэмслэлтийн процесстой холбоотой өвөрмөц эс /децидуаль/ илрэх тогтоогдох явдал хамаардаг.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 405 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Д.”“““““““““ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11,7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэв.

 

6. Шүүгдэгч Д.”“““““““““ давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.”“““““““““ миний бие 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасан гэмт гэмт хэрэгт холбогдсон. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр анхан шатны шүүхээс 8 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Би гэм буруу дээрээ маргахгүй хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна.

Гэрч Болор-Эрдэнийн дүгнэлт дээр сарын тэмдэг ирснээс хойш 5, 6 долоо хоногтой жирэмсэн эсэх нь шинжилгээгээр мэдэгдэх ёстой гэсэн байна. Хохирогч Г.”“““““““““гийн сүүлийн сарын тэмдэг нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ирсэн. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэрэг болсон. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрч Болор-Эрдэнэд үзүүлсэн байна. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 5, 6 долоо хоног хүрэхгүй байгаа тул гэрч Болор-Эрдэнийн дүгнэлтээр намайг ялласанд гомдолтой байна гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Д.”“““““““““ нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хохирогчийг гэрээсээ хөөж гаргаад үхрээ туух гээд явж байхад нь араас мотоцикльтой хөөж очоод “чи муу их даварч байна” гээд дээлнээс нь зуурч цасан дээр унагаад толгойн дээр нь Д.”“““““““““ хөлөөрөө дарж суусан байхад нь би арай хийж гарч ирсэн гэж хохирогч мэдүүлдэг. Шинжээч эмчийн 610 дугаартай дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт нилээдгүй нотлох баримтуудыг дурдаад тус дүгнэлтийг гаргасан. Мөн “Ирээдүй” эмнэлгийн эхоны бичиг, “Төгс ялгуун” лабораторын дааврын шинжилгээний хариу зэрэг байна. Дааврын шинжилгээний хариунд 180 гэсэн тоо гарсан. Г.Угтахбаяр эмч анхны үзлэгээрээ 3-4 хоногтой жирэмсэн байж болзошгүй гэсэн илгээх бичгийг хийсэн. Үүнийг үндэслээд шинжээч дүгнэлт гаргасан. Г.Угтахбаяр эмчийн 3-4 долоо хоногтой жирэмсэн байж болзошгүй гэж үзээд байгаа шинжээчийн дүгнэлтийг дараах баримтуудаар давхар нотолж байна. Үүнд:

Дүгнэлт гаргасан Л.Бямбатуяа эмчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж шүүгдэгчийн өмгөөлөгч нар асуулт асууж мэтгэлзсэн, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Мөн дааврын шинжилгээний хариунд 180 буюу 3-4 долоо хоногтой жирэмсэн байна гэж гарсан. Үүнийг шүүх хуралдааны явцад Л.Бямбатуяа эмчийн тайлбарласнаар болон олон улсын шинжилгээний хариуг унших заавраар 180 гарвал 3-4 хоногтой, 200-гаас дээш гарвал 5 дээш долоо хоногтой, 180-аас доош тоо гарвал жирэмсэн биш гэдгийг нотолдог шинжилгээ байгаа. Уг шинжилгээгээр 180 гарч 3-4 долоо хоногтой ураг байжээ гэдгийг нотолж байна. Гэрчээр “Ирээдүй” эмнэлгийн Э.Болор-Эрдэнэ эмчийг асуусан. Э.Болор-Эрдэнэ эмч мэдүүлэг өгөхдөө “Г.”“““““““““ гэх хүнийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эхогоор үзсэн. Сарын тэмдгээр 6-7 долоо хоногтой жирэмсэн байх боловч цэврүү харагдахгүй учир өөрөө доошоо их хэмжээний цус гарсан гэсэн учраас зулбасан байж магадгүй гэж сэжиглэн цусанд жирэмсэн эсэхийг үздэг шинжилгээ өгөхийг зөвлөсөн. Шинжилгээний хариу нь 180.1 гэж заасан. Хэрэв жирэмсэн биш байвал 0-10 гэж заах байсан. Үзлэгийн явцад умайн салст нимгэрсэн буюу 0.3 см байгаа нь бүрэн зулбасны дараа ийм хэмжээтэй гарах боломжтой. Жирэмсэн биш бол сарын тэмдэг ирсэн үед 0-10 хооронд гарах ёстой байсан. Гэтэл Г.”“““““““““гийн шинжилгээний хариу нь 180.1 гэж гарч байгаа нь жирэмсний эрт үед байхыг илтгэж байна гэж мэдүүлэг өгдөг. Эдгээр баримтуудаар Г.Угтахбаяр эмчийн илгээх хуудсанд бичигдсэн 3-4 долоо хоногтой жирэмсэн байх боломжтой гэх бичгийг давхар нотолж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Хохирогч Г.”“““““““““ нь 3-4 долоо хоногтой жирэмсэн байсан гэдэг нь хангалттай нотлогдсон тул Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/405 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.”“““““““““, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Д.Жаргал нарын гаргасан давж заалдах шатны гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

3. Шүүгдэгч Д.”“““““““““ нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өлзий ам” гэх газар гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.”“““““““““тай маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, тохойд цус хуралт бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн хохирол, 3-4 орчим долоо хоногтой ураг зулбуулж Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т заасан амь насанд аюултай хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь эрүүгийн 2234000000554 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Г.”“““““““““гийн: “...Тэгсэн манай хамтран амьдрагч Д.”“““““““““ намайг 2022 оны 10 сарын 30-ний өдөр ...намайг “хоёр хүүхдээ буруу хүмүүжүүллээ ... минь чи” гэсэн. Би тухайн үед нь “надад ч гэсэн хэцүү байна” гэж хэлтэл намайг “чи манай гэрээс зайл” гэж намайг гэрээсээ хөөж гаргасан. Би тухайн үед нь гарч яваад гадаа зогсож байхаар нь би үхрээ эргүүлэх санаатай явж байтал миний араас мотоцикль унаж ирээд “чи муу их даварч байна” гээд намайг миний өмсөж явсан дээлээс зуурч миний баруун талаар цасан дээр хөлөөрөө хавсарч унаган миний толгой дээр Д.”“““““““““ хөлөөрөө дарж дээр суусан. Би арай хийж доороос нь босоод ...малаа хурааж хамт гэртээ хариад, амраад 2022 оны 10 сарын 31-ний өглөө ...гаднаас Д.”“““““““““ орж ирээд намайг хүүхэд загнаад байна гэж учиргүй уурлаж цагаан өнгийн гартаа барьж явсан тугалын хүзүүвчин уяагаар миний хоолойг боож чамайг ингээд алчъя гээд дээрээс дараад, хоолоо шахаад байхаар нь хоёр гараараа түлхэж байгаад салаад би зугтаад гарсан. Тэгсэн араас гарч ирээд тугалын шилбүүрийн урт модны бүдүүн талаар нь намайг толгойны зулай хэсэгт цохиод, мөн зүүн гарын тохой хэсэг рүү дахиад цохисон. Би зууралдаж байгаад модыг авах гэтэл дахиад миний толгой руу нөгөө модоороо 2-3 удаа цохиод би хэсэг нэлээн манарч малын хашааны хажууд уйлаад зогсож байтал Д.”“““““““““ дахиад гэрээс төмөр иштэй алх барьж гарч ирээд чамайг мал шиг алчъя гээд алхаа баруун гартаа бариад над руу далайж намайг цохих гээд байхаар нь би зугтсан. ...Намайг урьд өмнө байнга цохиж зодож байсан. Би тухайн үед Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. ...Би Цагдаагийн байгууллагад хандъя гэж бодож байсан ч намайг гэр бүлээр чинь шатааж ална, Хөвсгөлийнхөн хүнийг алж чаддаг шүү гэж намайг айлган сүрдүүлж, зодож тамлаад байдаг болохоор нь би хандаж чаддаггүй байсан. ...Энэ удаа зодуулснаас болж миний толгой өвдөж баруун гар цээж хэсэг нил хөндүүр байна. Мөн доошоо цус гарч байгаа. Би модоор цохиулснаас болж толгойдоо дөрвөн оёдол тавиулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.” /хх-н 6-7/ гэх,

Гэрч Г.Угтахбаярын: “...Би тухайн өдөр эмнэлгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд ...хэсгийн төлөөлөгчийн хамт дуудлагаар очиход нөхөртөө зодуулсан гэх 26 настай эмэгтэй Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р багийн нутаг хөдөө гэртээ 2 хүүхдийн хамт байж байсан. Тухайн үед үзлэг хийхэд ““““““““““ гэх хүний дагзны ар хэсэгт 3 см орчим урттай язарсан ил харагдах шархтай байсныг би сумын эмнэлэгт авчирч, шарханд анхдагч цэгцлэлт хийж өвчин намдаах тарьж толгойнд 4 оёдол тавьсан. Тэгээд эмнэлэг дээр хэсэг байж байгаад цагдаа дээр очиж мэдүүлэг өгнө гээд явсан. Тэгтэл 30 орчим минутын дараа буцаад гүйгээд ...ирэхээр нь би эхлээд ““““““““““гийн шээсэнд тестээр жирэмсэн эсэхийг шалгахад сөрөг гарахаар нь би цус тогтоох тариаг гарын булчин хэсэгт хийж дотуур үзлэг хийж үзэхэд ““““““““““гийн умайн хүзүү 1 см хэртэй нээгдсэн, бээлийнд шингэн цус мэт зүйл наалдаж гарч ирж байсан. Би асуумжаар асуухад ““““““““““гийн сүүлийн сарын тэмдэг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр бага хэмжээтэй ирж үзэгдсэн гэж надад хэлсэн. Би тухайн үед Улаанбаатар хот руу онош тодруулах зорилгоор ГССҮТөв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү 13А маягт хийж өгч явуулсан. Тухайн эмэгтэй манайд жирэмсний хяналтад ороогүй байсан. Би тухайн эмэгтэйг жирэмсэн эсэхийг өөрөөр үзэх боломжгүй байсан.” /хх-н 10-11/ гэх,

Шинжээч Л.Бямбатуяагийн: “Ер нь бол хэвлий рүү хүч үйлчилсний улмаас тодорхой хэлбэл цохих, өшиглөх, унах зэргийн улмаас ураг зулбадаг. Гэхдээ энэ үед хэвлийн доод хэсгээр маш хүчтэй өвдөлт өгч, доош цус гадагшилдаг. Дээрх шинж тэмдэг нь хүч үйлчилснээс хойш үйлчилж эхэлнэ. Хохирогчид хэвлийн доод хэсгээр базлах, хатуурах, хүчтэй өвдөх шинж тэмдгүүд илрээд бие махбодийн онцлогоос шалтгаалан доош цус гарах, гарахгүй тодорхой хугацаагаар явж болно. Энэ нь ураг зулбаж эхэлсэн ба умайн хананаас арай ховхорч амжаагүй нь доош цус гараагүй байна гэсэн үг.” /хх-н30/ гэх,

Гэрч Э.Болор-Эрдэнийн: “Би ““““““““““ гэх хүнийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ЭХО-р үзсэн. Үзлэгээр жирэмсэн эсэхийг мэдэхийн тулд эмэгтэйчүүдийн ЭХО-д үзүүлсэн. Сарын тэмдэгийн хугацаагаар 5-6 долоо хоногтой жирэмсэн байх ёстой байсан боловч умайн хөндийд ургийн цэврүү харагдаагүй учраас зулбасан байж магадгүй гэж сэжиглэн цусанд жирэмсэн эсэхийг үздэг “ХГ” шинжилгээ өгөхийг зөвлөсөн. “ХГ” шинжилгээний хариу жирэмсэн гэсэн хэмжээ буюу 180.1 гэж заасан. Хэрвээ жирэмсэн биш байсан бол 0-10 гэж заах ёстой байсан. Үзлэгийн явцад умайн салст маш нимгэрсэн буюу 0.3 см байгаа нь бүрэн зулбасны дараа ийм хэмжээтэй гарах боломжтой. Олон улсын стандартаар жирэмсний хугацааг тооцоолохдоо сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс эхлэн тоолдог. Яг жирэмсэн болох өдөр нь ойролцоогоор сарын тэмдэг ирснээс хойш 2 долоо хоногийн дараа өндгөн эс ялгарч жирэмсэн болох боломжтой. Тийм учраас жирэмсэн хүний хугацааг жирэмсний хяналтад орох ЭХО-р үзэх үед сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс бодож бодит хугацаан дээр ойролцоогоор 2 долоо хоног нэмж хэлдэг. ...5-6 долоо хоногтой жирэмсэн байх үед гаднаас хараад мэдэх боломжгүй.” /хх 129-130/ гэх,

Гэрч Б.Урантэсийн өгсөн: “Би ““““““““““той хамт Төв аймгийн Жаргалант сумын 1-р баг Өлийн ам гэх газар хөрш зэргэлдээ амьдардаг хөрш айлын хүн байгаа юм. Манайх 2016 оноос хойш айл хөрш болж амьдардаг. ““““““““““ гэх эмэгтэй бол ““““““““““ын эхнэр нь байгаа юм. Д.”“““““““““ нь их тусархаг, зөөлөн хүн. Ах, эгч хоёроо асардаг. Хоорондоо хааяа нэг маргалдаж, муудалцаад сална гээд явж байсан. Хоорондын харилцаа бол гайгүй. Эхнэр, нөхөр шиг л харилцдаг байсан. Эхнэр ““““““““““, ““““““““““той харьцахдаа захирангуй, тушаасан байдалтай харилцдаг.” /хх-н 139/ гэх,

Гэрч Д.Билгүүний: “““““““““““ нь өөрийн үеэл эгч Л.Эрдэнэцэцэгтэй 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр багийн өрөөнд орж ирээд тодорхойлолт авах гэсэн юм гэхээр нь би тодорхойлолт бичиж өгсөн. Тухайн тодорхойлолтод Д.Цогтгэрэл, Н.Санжаасүрэн нарын эрүүл мэндийн группийн дэвтрийг үндэслэн оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй гэж бичсэн. Д.Цогтгэрэл, Н.Санжаасүрэн нарыг хэн ч хаанаас нь ч харсан оюун ухааны бэрхшээлтэй нь мэдэгддэг. Мөн оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй гэдгээрээ группэд байдаг. Би ““““““““““, Д.”“““““““““ нарын талаар сайн мэдэхгүй. ““““““““““ нь урьдын эхнэрээсээ салаад ““““““““““ гэх эмэгтэйтэй суусан. Намайг багийн дарга болохоос өмнө ““““““““““ нь охин ““““““““““гаа хөл нүцгэн хонинд явуулаад байна гэж мэдээлэл сумын нийгмийн ажилтанд ирсэн.” /хх-н 141-142/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 610 дугаартай шинжээчийн: “1.Г.”“““““““““гийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, тохойд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4.Дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, тохойд цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Г.”“““““““““гийн эмнэлгийн бичиг баримтаар 3-4 орчим долоо хоногтой жирэмсэн байсан байна. 6.Г.”“““““““““гийн ураг зулбасан байна. 7.Г.”“““““““““гийн ураг нь мохоо зүйлийн гэмтлийн улмаас жирэмслэлт таслагдан ураг зулбасан байна. 8.Г.”“““““““““гийн ураг зулбалт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /хх-н 16-17/ гэх,

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын: “1. Д.”“““““““““ нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Д.”“““““““““ нь болсон хэргийн байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Д.”“““““““““ нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.” /хх-н 155-156/ гэх дүгнэлтүүд,

Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”, ЭХО-ны зураг /хх-н 18/, “Төгс Ялгуун” лабораторийн “иммунологийн шинжилгээ” /хх-н 19/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношлогоо” /хх-н 20/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Компьютер томографийн шинжилгээ” /хх-н 21/, яаралтай тусламжийн  хуудас /хх-н 22-25/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 58/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

3. Шүүгдэгч Д.”“““““““““т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

 

4. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

5. Прокуророос шүүгдэгч Д.”“““““““““т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

6. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.”“““““““““ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 8 жил 6 сар хорих ял оногдуулж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

 

7. Шүүгдэгч Д.”“““““““““ “...би гэм буруу дээрээ маргахгүй, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. ...гэрч Болор-Эрдэнийн дүгнэлтээр намайг ялласанд гомдолтой байна” гэх, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Д.Жаргал нар “Анхан шатны шүүх Д.”“““““““““ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 8 жил 6 сар хорих ял оногдуулсан нь “шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх”, “хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг эргэлзээгүй бодитой тогтоосон байх”, “гэм буруутай үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоог эргэлзээгүй нотолсон байх” зэрэг зарчмуудад нийцээгүй гэж үзэж байна. Хохирогч Г.”“““““““““гийн биед жирэмсэн байх үед нь зулбалт үүсгэж /жирэмслэлт тасалдаж/ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдгийг үгүйсгэх, дахин мөрдөн шалгах ажиллагааг хийх, гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл, нотолгоо хэрэгт байхад шүүх хэт нэг талыг барьж зөрүүтэй нотлох баримтуудыг нягтлан шалгаж, зөв үнэлэх, дүгнэхдээ алдаа гаргаж шийтгэх тогтоолын үндэслэлдээ бодитой тусгаагүй байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 405 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Д.”“““““““““ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11,7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэх утга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

8. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоодог.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.”“““““““““гийн биед хөнгөн хохирол болон 3-4 орчим долоо хоногтой ураг зулбуулж амь насанд аюултай хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн хохирогч Г.”“““““““““ /хх-н 6-7/, гэрч Г.Угтахбаяр /хх-н 10-11/, Э.Болор-Эрдэнэ,  шинжээч Л.Бямбатуяа /хх-н 30/ нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 610 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад баримтуудаар нотлогдсон тогтоогдсон.

Мөн “Төгс Ялгуун” лабораторийн иммунологийн шинжилгээгээр /хх-н 19/ Г.”“““““““““гаас авсан сорьцноос ХГ-180.1 гарсан. Энэ талаар гэрч Э.Болор-Эрдэнэ “...“ХГ” шинжилгээний хариу жирэмсэн гэсэн хэмжээ буюу 180.1 гэж заасан. Хэрвээ жирэмсэн биш байсан бол 0-10 гэж заах ёстой байсан. Үзлэгийн явцад умайн салст маш нимгэрсэн буюу 0.3 см байгаа нь бүрэн зулбасны дараа ийм хэмжээтэй гарах боломжтой.” гэж мэдүүлсэн. Эдгээр үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.”“““““““““ын үйлдлийн улмаас хохирогч Г.”“““““““““гийн биед хөнгөн хохирол болон 3-4 орчим долоо хоногтой ураг зулбуулж амь насанд аюултай хүнд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

 

9. Мөн шүүгдэгч Д.”“““““““““т холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал үүсээгүй байна.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан. Анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдоогүй нөхцөл байдал буюу шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гараагүй байх тул шүүгдэгч Д.”“““““““““т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх боломжгүй.

 

12. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагаас “хохирогч Г.”“““““““““ жирэмсэн гэдэг нь хангалттай тогтоогдоогүй тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхэд буцаалгах” агуулгатай санал гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Г.”“““““““““ нь 3-4 долоо хоногтой жирэмсэн байсан болох нь тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн бодит байдлыг хангалттай шалгаж тогтоосон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх саналыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

13. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

14. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.”“““““““““ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/405 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.”“““““““““, түүний өмгөөлөгч Д.Жаргал, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.”“““““““““ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

                                               

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   З.ТҮВШИНТӨГС

 

 

                                       ШҮҮГЧИД                                    Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                                                   

                                                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ