Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 223/МА2021/00005

 

                                                          

 

 

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 01-ний өдрийн 151/ШШ2020/01309 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А М ХХК-д холбогдох,

Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж 30 000 000 төгрөг, хэлцлээр шилжүүлсэн болон учруулсан хохирол 38 446 358 төгрөг тухай, хэлцлийн улмаас учруулсан хохирол нийт 68 446 358 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл /онлайнаар/, Б.Сонинбайгаль, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан /онлайнаар/, А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2008 оноос эхлэн  А М ХХК-ийн захирал Ц.Ц.Ц ахыг таньдаг бөгөөд бид ажил хэргийн байнгын холбоотой байсан. Ц.Ц.Ц 2013 оны 4 дүгээр сараас эхлэн 2014 оны 5 дугаар сар хүртэлхи хугацаанд надруу утсаар байнга ярьж, биечлэн уулзаж ... Төв аймгийн Батсүмбэр суманд байгаа хөрөө рамыг тусгай зөвшөөрөл, 3000 га ойн сангийн хамт худалдан аваач, би ашигтай ажилладаг хөрөө рамаа тусгай зөвшөөрөл, ойн сангийн хамт хаа хамаагүй хүнд зармааргүй байна, чамд л зармаар байна. 100 сая төгрөгийн үнэ хүрэхээр хөрөө рамаа тусгай зөвшөөрөл, ойн сангийнх нь хамт 70 сая төгрөгөөр зарья, чи худалдаж ав, маш их ашигтай ажилладаг, ... тусгай зөвшөөрөл, ойн сангийн баримт бичгийн талаар ямар нэгэн зөрчил, маргаантай асуудал байхгүй гэж олон удаа гуйж, итгэл үнэмшил төрүүлсэн учраас 70 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ц.Ц.Цд урьдчилгаа 30 000 000 төгрөг өгч гэрээгээ хийе гэхэд тэрээр морь мал гээд завгүй байна, дараа хийе гээд компанийнхаа тусгай зөвшөөрөл, ойн сангийн зургийг конандаж өгөх зэргээр худал ярьж, хуурч мэхэлсээр байгаад гэрээг хийлгүйгээр дахин 26 550 355 төгрөгийг авсан. Нийт 56 550 355 төгрөгийг аваад өгөхгүй байгаа. Энэ асуудлаар Төв аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан боловч тус аймгийн прокурорын болон Улсын Ерөнхий прокурорын газраас ... Ц.Ц.Цд холбогдох Эрүүгийн 201626011095 дугаартай хэргийг ... Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, иргэд хоорондын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэний журмаар шийдвэрлүүлбэл зохих асуудал байна, ... өөрт учирсан хохирлын талаар иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би 26 550 355 төгрөгийг өөрөөсөө гаргаж хөрөө рам, автомашин, бусад техник хэрэгсэл, ажилчдын байр, хөрөө рамны гадна хашаа, ойжуулалт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Ц.Ц.Цд 2014 оны 6 дугаар сарын 24-ны өдөр 30 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ц.Ц.Ц ах банз, палк мод хэрэгтэй байна чи үлдэгдэл 40 000 000 төгрөгнөөсөө хасаад тооцоорой гэж хэлээд 10 020 500 төгрөгний үнэ бүхий банз, палк модыг авсан. Анх өгсөн 30 000 000 төгрөг болон энэ хугацаанд өөрийнх нь хүсэлт, гуйлтаар зарцуулсан мөнгөө буцааж аваад тооцоогоо дуусгая гэж олон удаа гуйсан боловч нэг ч удаа хариу өгөөгүй. Тэгээд ч тусгай зөвшөөрөл, ойн санг бусдад дур мэдэн худалдаж болдоггүй гэдгийг Ц.Ц.Ц мэдсээр байж, ... ах нь зохицуулж өгнө хүлээж бай, чи компанийн нэр дээр ажиллаж бай, би шилжүүлээд өгнө гэх зэргээр хуурч мэхлэн өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөхгүй байгаад гомдолтой байна.

Ц.Ц.Ц бэлнээр авсан 30 000 000 төгрөг, банз, палк модыг өөрийн үүсгэн байгуулсан А М ХХК-н үйл ажиллагаанд зарцуулж, уг компанийн хөрөө рам, машин, техник, тоног төхөөрөмжинд сэлбэг хэрэгсэл авахуулах, засвар, үйлчилгээ хийлгэх, ажилчдын байр, хашааг засуулж, тохижуулах, ойжуулалт хийлгэх зэрэг ажлуудыг надаас мөнгийг нь гаргуулан, надаар хийлгэж гүйцэтгүүлсэн нь үнэн. Иймд А М ХХК-иас 56 550 355 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч А М ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...А М ХХК-ийн захирал Ц.Ц.Ц миний бие 2014 оны 7 дугаар сараас 10 дугаар сар хүртэл олон жил хамтран ажиллаж байсан Б.Нтэй уулзаж би нэг хоёр жилдээ хөрөө рамаа ажилуулах хэрэгцээгүй байна. Хүүхэд өвчин ороогоод осолд ороод нэг л болохгүй байна, чи модны ажил мэддэг хүн хэдэн төгрөг өгөөд ажилуулах юм бол ажиллуул, би модны зөвшөөрлөө сумаас өгөх хэмжээнд нь авч өгнө. Хэрэв тохирвол чи одоо бүрэн эвдрэлгүй ажиллаж байгаа Зил-131 чиргүүлтэй хоёр машин, хөрөө рам, ажилчид байрлах байр, ойн сан зэргийг ашиглаж болно гэхэд тэрээр хэсэг хугацааны дараа би эхлээд 30 000 000 төгрөг өгье ажилуулж байгаад худалдан авах эсэхээ шийднэ гэж тохироод манай компаний эвдрэл гэмтэлгүй техник, эд зүйлийг бүрэн бүтэн хүлээн авсан юм. Манай компани нь модны чиглэлээр 20 гаруй жил зөрчил дутагдалгүй ажиллаж байгаа туршлагатай компани билээ. Манай ажилчдыг Б.Н бүгдийг өөрчлөн шинээр хүн авч тайлан тооцоогоо бид хийнэ, манай нөхөр санхүүгийн ажилтан гээд 2014 оны 06 дугаар сарын 30-ны сумын засаг даргын А/277 тоот захирамжаар 100 м3 хэрэглээний мод, 50 м3 галын түлээний мод хийхээр 0053525, 0053526 тоот эрхийн бичгээр эхлүүлсэн болно. Энэ хугацаанд тэрээр жолооч Сүхбаатар, Эрдэнэцогт, Бек нараар уулнаас мод тээвэрлүүлэн хөрөө рам дээр оруулдаг байсан. Энэ хугацаанд нийт 36 удаа тээвэр хийж цэвэр банз 330 м3, Бохир банз 66 м3 хийж,  мөн гурван тэвш 4м урттай гуалин орж ирүүлэн зарсан бөгөөд, тухайн үеийн банзны ханшаар бодоход тэрээр дээрх модноос 28 832 000 төгрөгний ашигтай ажилласан байдаг. Энэ талаар жолооч нарын болон Гурван цагаан далай шатахуун түгээх станцын түгээгч нарын баримтаас мөн манай ажилтан нарын мэдүүлгээр нотлогдоно.

Тэрээр ямар нэг эвдрэлгүй явж байсан 29-02 ТӨА улсын дугаартай, чиргүүлтэй машиныг эвдэж, манайд өгөөгүй байгаа учир уг машиныг чиргүүлийн хамт 12 000 000 төгрөгөөр, 49-08 ТӨА дугаартай машины хойд бөгс аккумльятор шинээр авхад 1 060 000 төгрөг, цахилгааны үнэ, дэлгүүрт тавьсан өр 520 000 төгрөг төлсөн. Одоогоор нийт 14 973 439 тегрөг төлөөд байна. Энэ нь бидний үндсэн хөренгөө түр ашиглуулсаны барьцаанд авсан 30 000 000 төгрөгнөөс төлсөн мөнгө болно. Б.Номинчимгээс хүлээлгэн өгөөгүй Зил-131 машин чиргүүлтэй хамт 12 000 000 авах. Манай байгууллагаас нийт 26 973 439 төгрөгийг төлбөр тооцоонд өгөөд байна.

Мөн Б.Н нь ашиггүй ажилласан хууран мэхэлсэн гэж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан боловч өөрөө дахин ажиллах хүсэлт гарган өргөдлөө хаалгаж 2015 оны 11  дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 05 ны хооронд 20м3 хэрэглээ, 50м3 галын түлээ бэлтгэж 2 473 500 төгрөгний ашигтай ажиллах байтал чиргүүлтэй 3 удаа, чиргүүлгүй 10 удаа явж 160м3 мод хийсэн. Энэ нь гурван цагаан далай шатхуун түгээх станцаас авсан баримтаар тогтоогдож, 18 240 000 төгрөгний ашигтай ажилласан. Б.Н нь дээрх хоёр хугацаанд нийт 49 545 500 тегрөгний орлого олсон байна.

Хашааны засвар гэх 8 657 550 төгрөг, авто машинд засвар үйлчилгээ хийсэн 1 992 200 төгрөг, ойжуулалт 3 077 000 төгрөг, зөвшөөрөлгүй тавьсан хөрөө 5 850 000 эдгээрийг зөвшөөрөх боломжгүй учир нь тэр хүмүүс өөрсдөө амьдарч байгаа орчиноо болон ашиглаж байгаа техникийн засвар, авсан модны оронд ойжуулалтаа өөрсдөө хийсэн. Үүнийгээ бид хийнэ гээд ажлаа зогсоохгүй гэж байсан. Мөн хөрөө дур мэдэн мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөлгүй тавьсан тул тэд хариуцлагаа өөрсдөө хүлээж хөрөөгөө авсан ч болно. Бид 137 009 500 төгрөний банз аваагүй.

1. Б.Н нь хоёр удаагийн зөвшөөрлөөр хэрэглээ 120 м3, түлээ 100 м3 хийхээс хэрэглээ 358м3 , түлээ 98м3 хийсэн нь хэрэглээний мод 238 м3, гурван тэвш 4м урттай гуулиан илүү хийж хууль зөрчсөн байгаа юм.

2.Тухайн үеийн ханшаар хэрэглээний банз 358 м3 * 120000 төгрөгөөр бодоход 42 960 000 төгрөг, халтар зах банз 98 м3 * 90000 төгрөгөөр бодход 8 820 000 төгрөг тэрээр нийт 51 780 000 төгрөгний ашигтай ажилласан байна.

3. А М ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл, татвар, сэлбэг дэлгүүрийн өр зэрэгт 14 973 439 төгрөг төлсөн, байхгүй болгосон 29-02 ТӨА улсын дугаартай Зил-131 маркын машин, чиргүүлийн хамт 12 000 000 төгрөгөөр үнэлэн Б.Номинчимгээс гаргуулан авах, хэрэв тэр төлөхгүй бол дахин машин авахад 2 000 0000 төгрөгөөр авах, ингэж үзвэл манай байгууллага 34 973 439 төгрөгний зарцуулалтай, түүнээс 4 973 439 төгрөгний авлагатай болоод байна. Иймд Б.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Н 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн  тодруулсан шаардлагадаа: “...А М ХХК-ийн захирал Ц.Ц.Ц болон иргэн Б.Нийн хооронд ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй компанийг худалдан авах талаарх хэлцэл хийгдсэн байх бөгөөд үүнийг хууль бус, хууль зүйн үндэслэлгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. 30  сая төгрөгийн  мөнгөн дүнгээс  иргэн  Ц.Ц.Ц  өөрийн  гэр бүлийн хүмүүсээрээ дамжуулан хувийн хэрэгцээндээ 10 сая төгрөгийг зарцуулахаар авсан. Үлдсэн 20 сая төгрөгийг Ц.Ц.Ц өөрийн биеэр бэлнээр авч гарын үсэг зурж А М ХХК-ийн тамга, тэмдэг даран баталгаажуулсан. Хэлцэл хийгдсэнээс хойшхи хугацаанд А М ХХК-ийн захирал Ц.Ц.Цтэй хийсэн хэлцэл, тохиролцооны дагуу 2014 оны 06 дугаар сараас мөн оны 08 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд өөрийн зардлаар бэлтгэсэн болон “Титэм” ХХК, “Хандгай зоо” ХХК-нуудаас худалдаж авч өгсөн палк, банз, пүрүүсийн 10 020 500, Ойжуулалтын зардалд 3 077 000 төгрөг, Зил-131 маркийн машинд шинээр сэлбэгт 1 992 200, Тоног төхөөрөмж буюу мод зүсэгч Ц-6 маркийн зүсэгч, хөрөө, харуул 1 ширхэг нийт 5 850 000 төгрөг, Гоожингийн үнэ нийт 2 588 605 төгрөг, Цахилгааны үнэ 654 200 төгрөг,  А М ХХК-ийн ажилчдын 8x3 м2 байрны засварын төлбөр 865 750 зэрэг нийт 26 550 355 төгрөг зарцуулсан. Иймд дээрхи үйл явдал, үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гарсан. Хариуцагч Ц.Ц.Ц нь иргэнийхээ хувьд ч, А М ХХК-ийн үүднээс ч надтай харилцаж мөнгө өгөлцөж авсан учир хариуцагчаар тус тус татагдах үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа А М ХХК-нд 20 сая төгрөгийг шилжүүлсэн, иргэн Ц.Ц.Ц хувийн хэрэгцээндээ 10 сая төгрөг авсан эдгээр харилцаагаа нэгтгэн 30 сая төгрөгөөр А М ХХК-нийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул тухайн хэлцлийг иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлээр тооцуулж, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай шинээр тоног төхөөрөмж худалдаж авсан, бусад зардлууд 26 550 355 төгрөг, нийт 56 550 355 төгрөгийг гаргуулахаар" А М ХХК, иргэн Ц.Ц.Ц нараас тус тус нэхэмжилж байгааг үүгээр тодруулж байна” гэжээ.

Хариуцагч Ц.Ц.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие харилцан тохиролсоны дагуу өөрийн хүлээсэн үүргийн мод хийх, хөрөө рам тээвэрлэх, Зил-131маркийн 2 автомашин чиргүүлийн хамт, мөн ойн сан, трактор, сумын засаг даргын зөвшөөрөл зэргийг Б.Нт өгсөн.  30 000 000 төгрөгийг өөрийн эд хөрөнгийн барьцаа болон хэрвээ манай компанид хохирол учирч магадгүй гэдэг үндсэн дээр ирээдүйд болох эрсдлээс урьдчилан сэргийлж авсан үнэн болно. “Титэм” ХХК, Хандгай зоо ХХК-наас мод авах тэрний өөрийн эрх, Тэр мод хийж ашгаа авсан тул гоожингийн үнэ, ойжуулалтын зардал, цахилгааний үнэ амьдрах орчиноо өөрөө засах сажруулах зэрэг төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд би түүний 56 550 355 төгрөг болон авсан 30 000 000 төгрөг гэж буцаагаад машинаа засах татварт төлөх гээд гаргасан зардалд орсон тул 56 550 355 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ...А М ХХК-ийн захирал Ц.Ц.Ц миний бие 2014 оны 07 дугаар сард Б.Нтэй харилцан тохиролцон аман хэлцэл хийж өөрийн ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшлийн эрх бүхий 1600 га газар, мод бол боловсруулах хөрөө рам, хашаа, эрчим хүчний дэд станц 04клват, уулын трактор, ЗИЛ-131 маркын 29-02 ТӨА, 49-08 ТӨА улсын дугаартай автомашиныг чиргүүлийн хамт 2014 онд 100м3 хуурай хэрэглээний, түлээний 50м3 мод, 2015 онд хэрэглээ 20м3 мод тус тус бэлтгэх зөвшөөрлийг түүнд өгч хөлслүүлэн ажлуулсан. Хөлсөнд 30 000 000 төгрөг Б.Н надад өгсөн.

Тэрээр Б.Н нь 2014 оны 07 дугаар сараас, мөн оны 10 дугаар сарын хооронд 100м3 хэрэглээ, 50м3 галын түлээ бэлтгэх бичиг авч

2014 оны 07 дугаар сарын 03 нд 920 000 төгрөг 2014 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 920 000 төгрөг 2014 оны 7 дугаар сарын 29-ны өдөр 212 500 төгрөгийг Төрийн банкинд тушааж мод бэлтгэсэн байна.

100 м.куб хэрэглээний модноос

80 хувийн цэвэр банз 80м.куб Х170000 төгрөг =13600000 төгрөг

10хувийн хашааны банз м.куб х135000 төгрөг= 1350000 төгрөг

5хувийн бохир банз 5x30000=150000 төгрөг нийт дүн 15100000 төгрөг

Талын хэрэглээний 50м.куб бэлтгэсэн 50x35000=1750000 төг

2014 онд 16850000 орлоготой ажилласан.

2015 оны 11 дүгээр сард 20м.куб хэрэглээ, 50 м.куб модны эрхийн бичиг авсан.

2015 оны 11 дугаар сарын 20-нд 180 000 төгрөг 2015 оны 11 дүгээр сарын 25-нд 180 000 төгрөг Терийн банкинд тушааж мод бэлтгэсэн

20 м.куб хэрэглээний модноос

80 хувийн цэвэр банз 16м.куб х170 000 төгрөг=27 200 000 төгрөг

10 хувийн хашааны банз 2м.куб х135 000 төгрөг= 270 000төгрөг

5 хувийн бохир банз 1 м.куб х30000=30000 төгрөг нийт дүн 302 000 төгрөг

Галын хэрэглээний 50м.куб бэлтгэсэн 50x35000=1750000төгрөг

2015 онд 4770000 төгрөгний орлоготой ажилласан.

Зөвшөөрөлтэй 2 удаагийн үйл ажиллагаанаас 21 620 000  төгрөгийн орлоготой ажилласан.

2014 онд хууль бусаар Б.Н нь мод бэлтгэсэн нь эрүүгийн 201626011095 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан гэрч Сүхбаатарын мэдүүлэгээр нотлогдож тэрээр 4м гуалин 3 тэвш, тэвшиндээ 40ш ачихад 120ш гуалин орж ирнэ. 120 х 20 000 төг =2 400 000 төгрөг болно

33 рейс хийсэн гэж гэрч мэдүүлснээс зөшөөрөлтэй 15 рейсийг хасахад 18 рейс мод зөвшөөрөлгүй орж ирсэн байна. Үүнийг бодоход 180м.куб мод болно

180 м.куб хэрэглээний модноос

80хувийн цэвэр банз  144м.куб х170000 төгрөг=24480000 төгрөг

10хувийн хашааны банз 18м.куб х135000 төгрөг= 2430000төгрөг

5хувийн бохир банз 9м.куб х 30000=27000 төгрөг нийт дүн 27 120 000 төгрөг

Гуалин 2400000+27120000=2952000 төгрөгийг хууль бусаар орлого олсон байна.

2014 онд Б.Н нь зөвшөөрөлтэй 16 850 000 төгрөг, зөвшөөрөлгүй 29 520 000 төгрөг, нийт 46 370 000 төгрөгний орлоготой ажилласан байна.

2015 онд хууль бусаар Гурванцагаан далай шатхуун түгээх станцаас авсан бензинээр харахад 13 удаа рейс хийснээс 7 удаагийн зөвшөөрөлтэй явсан гэж хасч үзвэл 6 удаа хууль бусаар хэрэглээний мод оруулж ирсэн байна. 1 рейс модыг 10м.куб мод гэж үзвэл

60 м.куб хэрэглээний модноос

80хувийн цэвэр банз 48м.куб х170 000 төгрөг=81 600 000 төгрөг

5хувийн бохир банз Зм.куб х30 000=90 000 төг    нийт дүн 9 060 000 гөг

2015 онд Б.Н нь зөвшөөрөлтэй 4 670 000 төгрөг, зөвшеөрөлгүй 9 060 000 төг, нийт 13 730 000 төгрөгний орлоготой ажилласан байна.

Б.Н дээрхи хугацаанд нийт 60 100 000 төгрөгний орлоготой ажилласан байна гэж үзэж байна.

1.Титэм Ой ХХК, Хандгай зоо ХХК-даас 10 020 500 төгрөгний палк банз авч иргэн Ц.Ц.Цд өгсөн нь тус компаний захирлуудын албан тоот бичгүүдээр үгүйсгэгдэж байгаа тул манай тал хариуцахгүй.

2.Ойжуулалтын зардалд 3 077 000 төгрөг төлсөн тухай үед үйл ажиллагаа явуулж байгаа иргэн ойжуулалтаа хийх ёстой. Энэ нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Төв аймгийн Байгаль орчны газрын даргын ойжуулалын ажлыг хүлээн авсан №16 тоот актаар болон МУИС-ын Хэрэглээний шинчлэх ухаан инженерчлэлийн сургуулийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр Төв аймгийн Цагдаагийн газар хүргүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны 10/393 тоот албан бичгүүдээр нотлогдож байгаа тул манай тал хариуцахгүй.

3. Б.Н мод бэлтгэх үйл ажиллагааг бие даан явуулж 6 010 000 төгрөгний орлого олсон тул үйл ажиллагааны урсгал зардлыг манай тал хариуцахгүй гэж үзэж байна. Учир нь тус компанид тухай бүр мэдэгдээгүй тул 13 452 855 төгрөгийг бид зөвшөөрөхгүй. Тус А М ХХК нь 2014, 2015 онуудад үйл ажиллагаа явуулсан санхүүгийн тайлангаар нийгэм даатгалд 97 77 518.80 төгрөг төлсөн нь Нийгэм даатгалын улсын байцаагч Б.Түмэнгэрэлийн тодорхойлолт, Үндэсний татварын албаны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны тодорхойлолтоор батлана.

Б.Н нь манай компаний өгсөн дээр дурдсан техник, хөрөө рам зэргийг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй үүнээс болоод хөрөө рамын мотор алдагдаж 800 000 төгрөг, 29-02 ТӨА улсын дугаартай ЗИЛ-131 автомашин нь чиргүүлийн хамт алга болж дахин худалдан авахад 12 000 000 төгрөг, 49-08 ТӨА автомашиныг засварлаж хөдөлгөөнд оруулахад 6 000 000 төгрөг зарцуулсан байна. Нийт 28 577 751 төгрөгийг зардал гарна. Иймд бид Б.Нийн нэхэмжилсэн 56 550 355 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “...Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр болон хэргийн материалтай танилцаад нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодруулж байна. Хэргийн нөхцөл байдлын хувьд А М ХХК-ийн захирал Ц.Цoггэрэл нь нэхэмжлэгчид олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг "Aлтaн мандал" ХХК-ийн модны чиглэлийн үйл ажиллагааг буюу Төв аймгийн Батсүмбэр суманд байгаа хөрөө рамын тусгай зөвшөөрөл, 3000 га ойн санг, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэрrээх үйл ажиллагаа явуулах эрх шилжүүлэх, ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл 1ш, ашиглах тоног төхөөрөмжүүдийг, ажилчдын байр, үйл ажиллагаа явуулах хашааг 70 сая төгрөгөөр худалдаалахаар тохиролцсон бөгөөд урьдчилгаа болгон талууд 30 сая төгрөгийг оролцож авсан. Гэтэл тухайн үед хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжүүд нь ашиглах боломжгүй ажилчдын байрыг засварлах зайлшгүй шаардлага гарсан төдийгүй компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд итгэмжлэгчийн зүгээс зардал гаргаснаас гадна алдагдалтай ажиллаж байсан. Мөн иргэн Г.Ц.Цд хувийн хэрэгцээнд банз, палк өгөхдөө үндсэн тохиролцсон үнийн дүнгээс хасуулахаар тохиролцож өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дээрх нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдал, Төв аймгийн давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй танилцсаны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг 3 удаа тодруулсан бөгөөд эдгээр тодруулсан шаардлагууд хоорондоо зөрөөтэй байх тул дахин тодруулж нэгтгэсэн нэг шаардлага тавихыг шаардсан байх тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тодруулан тайлбарлаж байна.

1. Иргэн Б.Н болон Ц.Ц.Ц нарын дунд хийгдсэн хэлцэл нь А М ХХК-ийн хаа Төв аймгийн Батсүмбэр суманд байгаа хөрөө рамын тусгай зөвшөөрөл, 3000 га ойн санг, мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах эрх шилжүүлэх, ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл 49-08 ТӨA улсын дугаартай мод тээвэрлэх авто машин, ашиглах тоног төхөөрөмжүүдийг, ажилчдын байр, үйл ажиллагаа явуулах хашааг 70 сая төгрөгөөр худалдаалахаар тохиролцсон хэлцлийг Иргэний хуулийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцлээр тооцуулахаар,

2. Анхны хэлцэл хийгдсэн үед талууд нийт 30 сая төгрөгийг өгөлцөж авсан бөгөөд уг мөнгөн дүнг хүчин төгөлдөр бус байх хэлцлээс үүдэн нэхэмжлэгчид хариуцагч А М ХХК-с эргүүлэн олгуулахаар,

3. Иргэний хуулийн 56.4 заасан үндэслэлээр А М ХХК-ийн үйл ажиллагааг 2014 оны 07-09 сарын хооронд явуулж байхдаа зарцуулсан зардал болох 16529855 төгрөгийг хүчин төгөлдөр бус байх хэлцлээс үүссэн үр дагавар буюу нэхэмжлэгчид үүссэн хохирол болох тул уг зардлыг хариуцагчаас гаргуулахаар. Уг мөнгөн дүнг задалбал, Компанийн тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд нэхэмжлэгчийн зүгээс 2014 онд хариуцагчийн хийх ёстой байсан ойжуулалтыг хийсний задал 3.077.000 төгрөг, Зил 131 маркийн машинд шинээр сэлбэгт 3.494.300 төгрөг, тоног төхөөрөмж буюу Ц-6 маркийн зүсэгч, хөрөө харуул тус бүр 1 ширхэг нийт 5.850.000 төгрөг, гоожингийн үнэ нийт 2.588.605 төгрөг, цахилгааны үнэ 654.200 төгрөг, А М ХХК-ийн ажилчдын 8х3 хэмжээтэй байрны засварын төлбөр 865.750 төгрөг тус тус зардлуудыг зарцуулсан.

4. Иргэн Ц.Ц.Цийн хувийн хэрэгцээнд нэхэмжлэгчийн зүгээс “Хандгай зоо” ХХК, “Титэм ой” ХХК-ийн гарал үүсэлтэй банз, палк, пүрүүсийг хувь хүнээс 10.020.500 төгрөгөөр худалдан авч өгсөн уг зардлаа хариуцагчаас гаргуулахаар,

Иргэн Ц.Ц.Ц болон иргэн Б.Н нарын хооронд үүссэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Н нэмэгдүүлсэн шаардлагад: Б.Ц.Цтэй Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах хөрөө рам, мод бэлтгэх тусгай зөвшөөрөл, 3000 га ойн сангийн хамт 70000000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Б.Ц.Ц нь урьдчилгаа 30000000 төгрөг өгчих гэрээгээ хийгээд ажлаа хийж бай, үлдэх төлбөрөө дараа нь төлөөрэй гэсэн. Төрийн банкнаас Б.Н, Т.Чимэддорж бид 2014 оны 06 сарын 16-ны өдөр 45000000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлж авсан.Төрийн банкнаас авсан зээлийн барьцаанд эгч Д.Энхцэцэгийн өмчлөлийн СХД, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны 218 тоотод байрлах 1 epee байрыг барьцаалсан. Зээлсэн 45000000 төгрөгөөс 2014 оны 06 сарын 24-ний өдөр 30000000 төгрөгийг Б.Ц.Цд өгсөн, үлдэх 15.000.000 төгрөгийг хөрөө рам, автомашин, бусад техник хэрэгсэл, ажилчдын байр зэргийг засварлахад зарцуулсан. 2014 оны 07 сараас эхлэн 2014 оны 09 сар хүртэл Төв аймгийн Батсүмбэр суманд мод бэлтгэх үйл ажиллагаа явуулж байхад тухайн үед сумын ойн ангийн эрх бүхий албан тушаалтан нь "мод бэлтгэх эрхийг бичгийг бусдад шилжүүлж болдоггүй" гэж хэлснээр Б.Н миний бие энэ талаар мэдсэн. Ингээд Б.Ц.Цд хэлэхэд “чи үйл ажиллагаагаа явуулж бай” гэдэг. Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д зааснаар мод бэлтгэх эрхийн бичгийг бусдад бусдад шилжүүлэхийг хориглодог байтал хариуцагч Б.Ц.Ц тус эрхийн бичгийг надад шилжүүлнэ гэж хэлцэл хийсэн нь эрүүгийн хэргийн шинжтэй байсан учир Төв аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргасан. Тухайн асуудал шалгагдаж байгаад эрүүгийн журмаар шалгах боломжгүй болсон. Энэ хугацаанд Б.Н миний бие Б.Ц.Цд өгсөн банкны зээлийн хүү болон үндсэн төлбөрөөр хохирсон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар мод бэлтгэх эрхийг шилжүүлсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байдаг. Мод бэлтгэх эрхийн гэрчилгээ нь хуулиараа бусдад шилжүүлэхийг хориглосон байхад бусдад шилжүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл хийсэн буруутай тал болох Б.Ц.Цээс шалтгаалж Төрийн банкнаас 45.000.000 төгрөгийг зээл авч, түүний хүү 11.895.753 төгрөгөөр Б.Н миний бие хохирсон. Иймд хохирол 11.895.753 төгрөгийг Б.Ц.Цээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч тал нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Нийн 2020.04.29-ны өдрийн огноотой “нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай" шаардлагатай танилцаад дараах хариу тайлбар гаргаж байна. А М XХК-ний захирал Ц.Ц.Цтэй амаар хийсэн хэлцэл хүчин хэлцэл төгөлдөр бус гээд хохирол 11.895.753 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлд хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлыг гаргуулах гэж шаардсан. Хариуцагч хүчин төгөлдөр бус хэлцэл хийгээгүй. Тус компанийг 70000000 төгрөгөөр худалдах худалдан авах хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчид А М ХХК-ний эзэмшил ашиглалтад байсан бүх техник, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажлын байр, тамга тэмдэг, ажиллагсдыг шилжүүлж компанийн нэр дээрх модны зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулсан. Б.Н компанийн эрх, тусгай зөвшөөрлөөр мод бэлтгэж зарж борлуулж 2 жил ажилласан. Бүтэн 2 жил ажиллуулж ашиг олчхоод хүчин төгөлдөр бус хийсний улмаас би хохирсон гэсэн нь үндэслэлтэй юу?, харилцан тохиролцож хэлцэл хийгээд 2 жил компанийн техник хэрэгсэл, ажилчид, эрхийг ашиглачхаад хэлцлийн хэлцэл үүргээ биелүүл гэхээр хүчин төгөлдөр бус хэлцэл хийснийг мэдээгүй гэсэн тайлбар нь хууль мэдэхгүй байх нь хэлцлийг хүчин төгөлдөр байх үндэслэл болохгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь банкнаас ямар зориулалтаар зээл авсан, тэр зээлсэн мөнгийг нь компани зээлээгүй, мөн хэлцлийн үндсэн дээр урьдчилгаа төлбөрийг тухайн зээлийн мөнгөөр төлсөн эсэх нь компанид хамааралгүй, тэр зээлийн хүүг төлөх үүрэг бүхий этгээд А М XXК болон иргэн Ц.Ц.Ц биш байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.” гэжээ.

Хариуцагч А М ХХК нэхэмжлэгч Б.Нт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А М ХХК-ийн захирал Ц.Ц.Ц би иргэн Б.Нтэй харилцан тохиролцож А М ХХК-ийг 70 сая төгрөгөөр худалдах-худалдан авах хэлцлийг хийсэн. Урьдчилгаа 30 сая төгрөгийг 2014 онд надад төлсөн. Хэлцэл хуулийн хүрээнд амаар хийгдсэн. Гэтэл харилцан тохиролцож хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул энэ хэлцэлтэй холбоотой асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Миний хувьд А М ХХК ний эзэмшил ашиглалтад байсан бүх техник тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажлын байр, тамга тэмдгийг Б.Нт шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн харин үлдэгдэл мөнгийг төлсний дараа компанийн бичиг баримтыг албан ёсоор шилжүүлэхээр тохиролцсон боловч Б.Н үлдэгдэл мөнгийг өгөөгүй мөртлөө намайг залилсан хуурсан мэтээр Цагдаагийн байгууллагад өгч шалгуулсаар өнөөдрийг хүрлээ. Цагдаагийн байгууллагад өгсөн түүний гомдол хэрэгсэхгүй болсон. Би тодорхой хугацаанд буюу 2 жил харсан хүлээсэн гэж үзэж байна. Энэ хугацаанд үлдэгдэл мөнгийг төлсөн бол бидний хувьд ямар ч маргаан байхгүй худалдах худалдан авах гэрээ хэрэгжих байсан. Өнөөдөр нөхцөлд байдал өөр болж үүрэг гүйцэтгэгч болох Б.Н хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дэх хэсэгт заасны дагуу учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж үзэж байна.

Компанид учирсан хохирол нь 2014, 2015 онд манай компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсон боловч нийгмийн даатгалд төлөөгүй үлдээсэн 2014 оны 886.940 төгрөг, 2015 оны 2,187,280 төгрөг нийт 3,074,220 төгрөг, /хх-ийн 186-р хуудас/, татварын байгууллагад төлөөгүй 2014 оны 8,134,105 төгрөг, 2015 оны 2,664,229 төгрөг нийт 10,798,334 төгрөгийг /хх-ийн 186 хуудас/ А МХХК төлж барагдуулсан, мөн 29-02ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дутсан тул түүний үнэ болох 20.000.000 төгрөг, эвдэрсэн тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зарцуулсан 1.200.000 төгрөг, цахилгаан ашигласан төлбөр, дэлгүүрийн өрөнд төлсөн 520,000 төгрөг, нийт 35,592,554 төгрөг болсон. Иймд хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс компанид учирсан хохирол болох 35.592.554 төгрөгийг иргэн Б.Нээс гаргуулж өгнө үү гэжээ. /2хх143-144/

Нэхэмжлэгч Б.Н сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа... “Б.Н миний нэхэмжлэлтэй А М XХК-д холбогдох иргэний хэрэг хариуцагч А М ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Б.Нийг 2014, 2015 онд үйл ажиллагаа явуулсны улмаас компанид татварын болон нийгмийн даатгалд 2014 оны 886.940 төгрөг, 2015 оны 2.187.280 төгрөг, нийт 3.074.220 төгрөгийг төлөх ёстой байснаар дурдсан байсан. Угтаа бол А М ХХК-ийн нийгмийн даатгал болон татварын тайлантай нэхэмжлэгч харилцаагүй бөгөөд тус компанийн нэр дээр Ц.Ц болон түүний хүүхдүүд, нягтлан бодогч нь төлдөг. Тухайн үед 2 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулахад ажилчдын хөлсний хэмжээ болон компанийн нэр дээр хэн хэн нийгмийн даатгал төлөх нь тодорхой бус байсан төдийгүй н.Ц.Ц өөрийн компанийнхаа тайлан тооцоог төлдөг байсан. Иймд богинохон хугацаанд үйл ажиллагаа хийсэн нөхцөл, ашиггүй ажилласан байдал, нийгмийн даатгалыг өөрсдөө төлж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцах боломжгүй. А М ХХК нь 2013 онд нийгмийн даатгалд өртэй байсан төдийгүй, жил болгоны тайлангаар нийгмийн даатгал, татварын тайланд өртэйгөөр гардаг байсан. Тэдгээр өрнүүдээ нийлүүлээд надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ 29-02 ТӨA улсын дугаартай тээврийн хэрэгсэл дутсан тухай дурдсан. Тус тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийг ойн санг болон үйл ажиллагаа явуулахад ашиглах боломжгүй тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгслийн дугаарыг ашиглаж ойгоос мод бэлтгэж болдог тухай Ц.Ц өөрөө надад хэлсэн, хэлсний дагуу би ашиглаж байсан. Тус тээврийн хэрэгслийн талаар Ц.Цээс өөрөөс нь асуухад тээврийн хэрэгслийн татвар төлөөгүй тухай дурдаж байсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс тус авто тээврийн хэрэглээгүй төдийгүй, ашиглах боломжгүй тоног төхөөрөмжийг засварлахад дөрвөн хөрөнгө гаргасан. Иймд тээврийн хэрэгсэл алга болсон гэх 20.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ тамга тэмдгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн тухай дурдаж байна. Бодит байдал дээр тус тамга тэмдэг нь дэлгүүрт нь байсан, шаардлагатай тохиолдолд очиж баримт бичиг дээр дарж баталгаажуулдаг байсан. Хариуцагч ямар ч нотлох боломжгүй мөн худлаа зүйлийг удирдлага болгон сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь чухамдаа жудаггүй төдийгүй авсан өгссөнөө буцааж үл чадах гэдгээ харуулж байна. Эцэст нь сөрөг нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэн шаардаж буй зүйл үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч тал нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Шилжүүлсэн эд хөрөнгө болох тээврийн хэрэгсэл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, мод бэлтгэх зөвшөөрлийг ашиглан олсон орлого 21.620.000 төгрөгийг нэмж, нийт 57 212 554 төгрөгийг иргэн Б.Нээс  гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл нь Компанид учирсан хохирол нь 2014, 2015 онд манай компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсон боловч нийгмийн даатгалд төлөөгүй үлдээсэн 2014 оны 886.940 төгрөг, 2015 оны 2187280 төгрөг нийт 3.074.220 төгрөг /хх-ийн 186-р хуудас/, татварын байгууллагад төлөөгүй 2014 оны 8.134.105 төгрөг, 2015 оны 2.664.229 төгрөг нийт 10.798.334 төгрөгийг хх-ийн 186 хуудас/ А М ХХК төлж барагдуулсан, мөн 29-02 ТӨA улсын дугаартай тээврийн хэрэгслийг устгасан тул түүний үнэ болох 20.000.000 төгрөг, эвдэрсэн тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зарцуулсан 1.200.000 төгрөг, цахилгаан ашигласан төлбөр, дэлгүүрийн өрөнд төлсөн 520.000 төгрөгийг өмнө нь нэхэмжилсэн бөгөөд нэмж 2014 онд бэлтгэсэн 100 м/куб хэрэглээ, 50 м/куб галын түлээг бэлтгэн борлуулснаас олсон ашиг 16.850.000 төгрөг, 2015 онд 20 м/куб хэрэглээ, 50 м/куб галын хэрэглээний мод бэлтгэн борлуулснаас олсон ашиг 4.770.000 төгрөг нийт 57.212.554 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч А М ХХК-с гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодруулсан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэгч миний бие дараах тайлбарыг гаргаж байна. 1. Хариуцагч тал нийтдээ 57 сая гаруй мөнгөн төлбөрийг надаас нэхэмжилсэн байна. Үүний задаргаанд нь 20 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэл буюу 29-02 ТӨА дугаартай Зил-30 маркийн ачаа тээврийн хэрэгслийг нэхэмжилж. Угтаа бол уг тээврийн хэрэгслийг миний бие ашиглаагүй байдаг. Энэ талаар гэрч нар ч мэдүүлж байсан удаатай. Харин уг авто тээврийн хэрэгсэл нь чухамдаа Ц.Ц.Ц өөрөө хөрш зэргэлдээх ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Хандгайн зоо компанийн ажилтанд худалдсан тухайгаа хүртэл Ц.Ц.Ц өөрөө тайлбарласан төдийгүй ажилтан Ариунболд хүртэл ярьж тайлбарлаж байсан удаатай. Иймд миний бие устсан гэх тээврийн хэрэгслийг ашиглаж байгаагүй, яасан болохыг мэдэхгүй, анхнаасаа ч хүлээж аваагүй тул хариуцахгүй болно.

2. А М ХХК-ийн татварын болон нийгмийн даатгалын өр төлбөрийг надаас буюу нэхэмжлэгчээс сөргүүлэн нэхэмжилсэн байна. Тодруулбал, 2014 оны 886.940 төгрөг, 2015 оны 2.187.280 төгрөг, нийт 3.074.220 төгрөгийн задаргаатайгаар нийгмийн даатгалын өр төлбөрийг, 2014 оны 8.134.105 төгрөг, 2015 оны 2.66.4.229 төгрөг, нийт 10.798.334 төгрөгийг татварын өр төлбөрийг тус тус нэхэмжлэгчээс нэхэмжилж. Дахин тайлбарлахад миний бие уг ойд мод бэлтгэж худалдаалах ажилд үнэхээр ашигтай ажилласан бол татварын ногдол ашгаа өгөөд яваад байх байсан. Гэтэл ямар ч ашиггүй ажилласан бөгөөд орлого олохоосоо илүүтэй алдагдалд орсон баримтуудаа миний бие хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Хариуцагчийн гаргаж өгч байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн дээрх татвар, нийгмийн даатгалын тоо баримтыг тооцоолохлоор намайг ажилласан улирлын хугацаанд бус тухайн жилүүдийн нийт төлбөрийг нэхэмжилж байгаа нь байна төлбөрийг миний бие хариуцахгүй болно. Хариуцагч тал ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тогтоогдохгүй Иймд А М ХХК-ийн татвар, нийгмийн даатгалын өр.

3. Мөн эвдэрсэн тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зарцуулсан 1.200.000 төгрөг, цахилгаан ашигласан төлбөр, дэлгүүрийн өрөнд төлсөн 520.000 төгрөгийн талаарх ямар ч баримт үгүй. Миний бие дэлгүүрээс зээл авч байсан удаа байхгүй, цахилгааны тооцоогоо тухай бүрт нь төлж байсан тухай баримтуудаа хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн бий.

4. 2014 оны 16.850.000 төгрөгийн мод бэлтгэсэн, 2015 оны 4.770.000 төгрөгийн мод бэлтгэсэн гэж тайлбарласан байна. Угтаа бол миний бие 2015 онд ажиллаагүй Ц.Ц.Ц өөрөө манай нөхөртэй ярьж тохироод юм хийлгэсэн үйл явдлаа хольж хутган тайлбарлаж байна, угтаа бол Ц.Ц.Ц өөрөө тухайн 2015 оныхоо ашгаа өөрөө авсан. 2014 онд мод бэлтгэхдээ 100м/куб, 50 м/куб бэлтгэсэн гэж тооцоолсон байдаг. Гэтэл миний бие энэ хэмжээгээр мод бэлтгээгүй ийм өндөр үнэтэй орлого ч олоогүй. Тиймээс дээрх нэхэмжлэлийн шаардлага бодит амьдралд нийцээгүй дүн тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

5. Өөрийн зардлаар тухайн ашиглаж байсан талбайг засварлаж, суурь тоног төхөөрөмж дахин авч ажилласан. Өөрөөсөө ихээхэн хэмжээний зардал чирэгдэл гаргачхаад өнөөдөр эргүүлээд байгууллага огт энд хөрөнгөгүй болсон, өрөнд орсон мэтээр тайлбарлаж өгч байгаа нь хариуцагч талын хударгагүй үйлдэл. 6. Бусад нийлбэр зардлуудыг миний бие төлөх үндэс ч байхгүй. А М ХХК ямар ч нотлох баримтгүйгээр надад ихээхэн хэмжээний зардал тооцуулан гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэл шаардлагад ул нийцсэн асуудал юм. Дээрх үндэслэлүүдээр миний бие сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн болох 57.212.554 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнтэй холбоотой нотлох баримтуудаа нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн төдийгүй бусад нотлох баримтуудаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөх болно.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 56.6-д зааснаар хариуцагч А М ХХК, Ц.Ц.Цд холбогдох “Ц.Ц.Цтэй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, А М ХХК-иас 30 000 000 төгрөг гаргуулах, хэлцлээс учруулсан хохирол 16 529 855 төгрөг, зээлийн хүүд төлсөн 11 895 753 төгрөг,  Ц.Ц.Цээс 10 020 750 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, нэхэмжлэгч Б.Нт холбогдох “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, татварын өр, тээврийн хэрэгслийн үнэ 35 592 554 төгрөг,  олох байсан орлого 21 620 000 төгрөг нийт 57 212 554 төгрөг гаргуулах”  тухай хариуцагч А М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 440 705 төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 639 206 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар Төв аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШЗ2017/03783 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь энэ хуулийн 120.2-д заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...шүүхийн шийдвэрээс нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага Ц.Ц.Цтэй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, А М ХХК-иас 3.000.000 төгрөг гаргуулах, зээлийн хүү 11.895.753 төгрөг, Ц.Ц.Цээс 10.020.750 эгрөг, хэлцлээс учруулсан хохирол 16.529.855 төгрөгөөс ойжуулалт хийсний зардал 077.000 төгрөг, Ц-6 маркийн зүсэгч, хөрөө харуул 5.850.000 төгрөг нийт 60.843.503 төгрөг эрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд А М ХХК-ийн мод бэлтгэх тусгай зэвшөөрлийг 70 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 30 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн. Харин хариуцагч А М ХХК, иргэн Ц.Ц нар нь “Алтанмандал” ХХК-ийг 70 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож 30 сая төгрөг хүлээж авсан гэж тайлбарладаг. Зохигчид А М ХХК, тусгай зөвшөөрлийгхудалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр 30 сая төгрөг шилжүүлсэн гэж тайлбарласан байтал шүүх мөнгө шилжүүлсэн баримт болон тухайн мөнгийг нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбартай хамааралгүй гэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийдэг. Талуудын хооронд А М ХХК-ийн мод бэлтгэх тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авахаар тохиролцож /тухайн хэлцэл нь амаар байгуулах хуулийн боломжтой/ 30.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Харин ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д "мод бэлтгэх эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно" гэж заасны дагуу А М ХХК-ийн мод бэлтгэх эрхийн бичгийг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмжээнд харшилсан хэлцэл" хүчин төгөлдөр бус байна. Дээрх хэлцэл нь хийгдсэн үеэс эхлэн хүчин төгөлдөр бус байх бөгөөд уг хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол түүний үнийгтөлөх үүрэгтэй байдаг. Иймд Б.Нийн төлсөн 30.000.000 төгрөгийг А М ХХК буцаан өгөх үүрэгтэй.

Тус хэрэг маргааны голлох харилцаа нь иргэн Б.Н иргэн Ц.Цтэй Батсүмбэрт байрлах компанийнх нь эзэмшил дээр байрлах хөрөө рам, ойн сан, тусгай зөвшөөршлийн хамт 70 сая төгрөгөөр худалдах, худалдан авах тухай хэлцэл хийж гэрээ байгуулсантай холбоотой. Гэтэл уг хэлцэл харилцааны үндсэн шинж чанар нь компанийн үйл ажиллагааны чиглэл, мод бэлтгэх тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой тоног төхөөрөмж, холбогдох бичиг баримтыг шилжүүлэн авах зэргээр урьдчилгаа 30 сая төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид 10 сая болон 20 сая төгрөгөөр тусгайлан хуваан өгсөн байдаг.

Хувааж өгөхдөө иргэн Ц.Ц.Цд 10 сая төгрөгийг өгч А М ХХК-д 20 сая төгрөгийг өгсөн үйлдлээ талууд шүүх хуралдаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудад гаргаж буй хүсэлт, тайлбартаа тайлбарладаг. Үндсэндээ 30 сая төгрөгний зардал дээр, өгсөн авсан дээрээ маргаагүй. Үндсэн ойлголтын хувьд А М ХХК-ийн ойн сан ашиглах, түүнтэй холбоотой эрхийг ашиглах үүднээс энэхүү хэлцлийг хийсэн гэдгээ ч илэрхийлдэг. Чухамдаа Ойн тухай хуульд тусгагдсан мэргэжлийн байгууллагын эрхийг бусдад шилжүүлэхгүй байх шаардлагыг зөрчсөн нь тогтоогддог. Энэ бүх үндэслэлийг шүүх харгалзаж үзээгүй нь хууль хэрэглээний хувьд зөв шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ төрөхүйц байна.

1. Нэхэмжлэлийн шаардлагыг задалвал А М ХХК-ийн тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах хэлцлийг иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл, түүнээс улбаатай зайлшгүй шаардлагатай гарсан зардлуудаас бүрдэж байгаа юм. Шүүх шийдвэрлэхдээ ямар төрлийн харилцаа үүссэн, тухайн харилцааны үр дагаварыг дүгнээгүй шийдвэрлэсэн нь хууль хэрэглээ болон бодит үйл явдлыг шинжлэн дүгнэхдээ эргэлзээтэйгээр дүгнэсэн гэж үзэхээр байна.

2. Нэхэмжлэгч хариуцагч нарын дунд үүссэн харилцаа бол иргэний хуулийн 56.1.1 -д заасанчлан хууль зөрчиж үйлдсэн хэлцэл, түүнээс үүдсэн үр дагаврын хувьд 56.5-д заасанаар "...угхэлцэлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй" зохицуулалттай учраас нэгэнт нэхэмжлэгч өөрийн эрхийн хүрээнд шүүхэд болон зохих байгууллагуудад хандаж гомдол, нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч хариуцагчтай хууль бус тохиролцоо хийгээгүй байсан бол 68 сая гаруй төгрөгийн алдагдал хүлээж, цаг хугацаагаараа хохирохгүй байсан нь мэдээж. Энэ өнцгөөс харах юм бол нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа зүйл туйлын тодорхой харагдаж байна. Ойн тухай хуулийн 34.3-т зааснаар "...эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно" гэсэн заалтыг, "ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам"-ыг мөн зөрчиж хэлцэл хийсэн учраас анхнаасаа биелэгдэх боломжгүй хэлцлийг санаатайгаар хийсэн гол асуудал оршиж байгаа юм. Нөгөөтэйгүүр харуцагч Ц.Ц.Ц анхнаасаа гэрчилгээг бусдад шилжүүлж болдоггүй талаар мэдэж байсан, уг асуудлаа хэлцэл хийснээс хойшхи хугацаанд илэрхийсэн, ойн байцаагчид ирж шаардлага тавьсан цагт тухайн асуудлаас өөрийгөө холдуулж байсан зэрэг үйлдлүүд нь шүүх хуралдаан дээр болон эрүүгийн хэргийн материалуудад харагддаг. Шүүх шийдвэртээ ямар үндэслэл шаардлагын хүрээнд шийдвэрлэж байгаагаа тодорхой бичих ёстой байдаг, гэвч тус шийдвэрт хууль зүйн хувьд дүн шинжилгээ хийхдээ хуулийг буруу тайлбарлаж хийсэн.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхийн тулд хүчин төгөлдөр байх шаардлагатай бөгөөд агуулга нь хууль зөрчөөгүй, эрх зүйн чадамжтай этгээд хийсэн, оролцогчийн хүсэл зоригт нийцсэн, хуульд заасан хэлбэрээр хийхийг шаардсан" гэжээ. Гэвч уг ойлголт өнөөдрийн хэргийг шийдвэрлэж байгаа асуудалд огтоос яригдахгүй. Учир нь агуулга, арга хэлбэрийн хувьд, хууль зүйн хувьд нэхэмжлэгч хариуцагч нарын дунд хийсэн хэлцэл хууль зөрчиж хийсэн нь ойн тухай хууль болон бусад хуулиудаар тодорхойлогдож байхад шүүх хэт мушгиж тодорхойлсон нь хууль зүйн дүн шинжилгээ дутуу дулимаг хийгдсэн гэж харагдахаар байна. Ойн тухай хуульд эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж зааснаас үзэхэд тухайн эрхийг шилжүүлэх талаар зохих ёсны байгууллагад бүртгүүлсэн байхыг ойлгоно гэжтайлбарласан нь хуулийг буруу тайлбарлаж байгаагын нэг илрэл юм.

Ойн мэргэжлийн байгууллага буюу хуулийн этгээдэд л зөвхөн тусгай зөвшөөрөл, рхийн бичиг гардаг. Тэгвэл иргэн Б.Нийн нэр дээр гарахгүй гэдгийг хуульд одорхой  заажээ.  Шүүх энэ  ойлголтыг бусдын  нэр дээр  шилжүүлэхээр ойлгож айлбарласан нь буруу юм. Учир нь шилжүүлэх ойлголтод ашиглуулах, хадгалуулах, эрхийн бичгээ бусдаар ашиглуулж ашиг олохыг хориглосон агуулгаар тусгагдсанг нь бүртгүүлсэн байхыг шаардсан байдлаар тайлбарласан нь туйлын буруу юм.

Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн шүүхийн шийдвэр байна. Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2020/01309 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                                                     ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.,40.2 дэх хэсгийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт өгч шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Н нь А М ХХК-д холбогдуулан А М ХХК-ийн захирал Ц.Ц.Цтэй байгуулсан мод бэлтгэх эрх, тусгай зөвшөөрлийг 70 000 000 төгрөгөөр худалдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус  хэлцэлээр тооцуулах, гэрээний үнэнд урьдчилгаа болгон төлсөн 30 000 000 төгрөгийг буцаан авч, өөрт учирсан хохиролд 16 529 855 төгрөг, зээлийн хүүд төлсөн   11 895 753 төгрөг нийт 58 425 608 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг “...Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргаас олгосон  ойн санд мод бэлтгэх эрх, тусгай зөвшөөрлийг бусдад  худалдах, шилжүүлэхийг хуулиар хориглосон байхад А М ХХК-ийн захирал Ц.Ц.Ц нь мод бэлтгэх эрх, тусгай зөвшөөрлийг 70 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож үйл ажиллагаа явуулахад зайлшгүй бичиг баримтуудыг  хуулбарлан, ашиглах тоног төхөөрөмж, ажилчдын байр, хашаа зэргийг шилжүүлэн өгсөн... хэлцэл хууль бус учраас урьдчилгаанд төлсөн 30 сая төгрөг, үйл ажиллагаа явуулахад гарсан хөрөө рам, автомашин, бусад техник хэрэгсэл, ажилчдын байр  зэргийг засварлахад болон цахилгааны төлбөр зэрэг зардлууд 16 529 855 төгрөг,  Төрийн банкнаас авсан зээлийг хэлцэлийн төлбөр барагдуулах мод бэлтгэхэд зарцуулж хохирсон зээлийн хүүгийн төлбөр 11 895 753 төгрөг...“ гэжээ.

Нэхэмжлэгч Б.Н нь Ц.Ц.Цд холбогдуулан 10 020 500 төгрөг гаргуулахыг шаардаж, үндэслэлээ “...Ц.Ц.Ц банз, палк мод хэрэгтэй байна  үлдэгдэл 40 000 000 төгрөгөөсөө хасаад тооцоорой гэсэн түүний хувийн хэрэгцээнд  зориулж “Хандгай зоо” ХХК, “Титэм ой” ХХК-ийн гарал үүсэлтэй банз, палк, пүрүүсийг хувь хүнээс 10 020 500 төгрөгөөр худалдан авч өгсөн” гэжээ. 

Хариуцагчаас эс зөвшөөрч “...мод бэлтгэх эрхийн тусгай зөвшөөрлийг “Алтан-мандал” ХХК-ийн хамт бүхэлд нь 70 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон, урьдчилгаа 30 сая төгрөг авсан.., 2014, 2015 онд мод бэлтгэх эрхээр компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулж ашигтай ажиллаж орлого олсон... ...манай компанид алдагдал учирсан... төлбөрийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй...“ гэсэн тайлбар гаргажээ.

Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамнаас олгосон, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багын Хиагт гэх газрын 2495 га талбай бүхий ой санг 10 жилийн хугацаатайгаар гэрээ, гэрчилгээгээр эзэмшигч  А М ХХК-д Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг дарга “Мод бэлтгэх зөвшөөрөл олгох тухай” 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/277, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/544 захирамжаар ойн сангаас хэрэглээ болон түлээний  модыг  хугацаа, зохих хэмжээтэйгээр бэлтгэх зөвшөөрөл олгосон байна.

Зохигчдын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл талуудын хэлцэл хийх болсон шалтгаан нь нэг талаас хариуцагч А М ХХК-ийн захирал Ц.Ц.Ц нь “...хөрөө рам ажиллуулах хэрэгцээгүй болсон, хүүхэд осолд орсон...” зэргээр сумын Засаг даргаас хугацаатай олгосон  мод бэлтгэх эрхээ ашиглах боломжгүй, байдал үүсэж, уг эрхээ 70 000 000 төгрөгөөр  худалдахаар урьдчилгаа 30 000 000 төгрөг бэлнээр, үлдэгдэл 40 000 000 төгрөгийг үйл ажиллагаа явуулж байх явцад төлөх нөхцөлтэйгөөр “худалдан авах эсэхээ“ шийд гэсэн саналыг нэхэмжлэгч Б.Нт илэрхийлснийг тэрээр хүлээн авч  сумын Засаг даргаас хариуцагчид олгосон мод бэлтгэх эрхийг ашиглан ойн сангаас мод бэлтгэхээр тохиролцож урьдчилгаа 30 000 000 төгрөгийг бэлнээр өгч хэлцэл хийгдсэн байна.

Талуудын энэхүү хэлцэл нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байна.

Учир нь Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6, 18.2.7, 18.3.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д зааснаар ойн санг эзэмшигч А М ХХК-д мод бэлтгэх эрх үүссэнээр өөрийн мэдэлд байгаа ойн сангаас хэрэглээ болон түлээний модыг  хуулиар зөвшөөрсөн хүрээнд хэрэглэхээс гадна Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж зааснаар аливаа этгээдэд эрхээ бусдад шилжүүлэхийг хориглосон байна.

Энэ утгаар нь  авч үзвэл А М ХХК-ийн тусгай зөвшөөрөл, ойн сангаас хэрэглээ болон түлээний модыг бэлтгэх эрх худалдсан гэх эсхүл хариуцагч бичгээр шүүхэд гаргасан тайлбарт дурьдсанаар “худалдсан..хөлсүүлсэн” гэх  талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэл хийгдсэн учраас  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн “талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй“ гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. 

Мөн хариуцагчаас мод бэлтгэх эрхийн хамт хуулийн этгээдийг худалдсан гэж тайлбар гарган маргасан байна.

Компаний тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуульд зааснаар компанийн эрх шилжүүлэх, А М ХХКомпанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд  өөрчлөлт ороогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүх “...тус компанийг худалдах худалдан авах тухай хэлцэл хийгдээгүй байна“ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 

 Нэхэмжлэгч Б.Н нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн улмаас үүссэн эрх зүйн үр дагавараас өөрийн бэлнээр шилжүүлсэн гэх 30 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй“ гэж зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч талаас хэн аль нь 30 000 000 төгрөг өгсөн, авсан талаар үйл баримтад маргадаггүй тул хэлцлээр шилжүүлсэн уг төлбөрийг хариуцагч А М ХХК-иас буцаан гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Нээс хэлцлээс учирсан хохирол гэж ойжуулалтыг хийсний зардал 3 077 000 төгрөг, Зил 131 маркийн машинд шинээр сэлбэгт зарцуулсан 3 494 300 төгрөг, Ц-6 маркийн зүсэгч, хөрөө харуулын үнэ  5 850 000 төгрөг, гоожингийн үнэ 2 588 605 төгрөг, цахилгааны үнэ 654 200 төгрөг, ажилчдын байрны засварын төлбөр 865 750 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11 895 753 төгрөгийг “Алтан-Мандал” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Учир нь хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн хохирлыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.6 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж зааснаар буруутай этгээдээс шаардах эрхтэй  байдаг.

 Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй тул мод бэлтгэх эрхийг хуулиараа бусдад шилжүүлэхийг хориглосон байхад бусдад шилжүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан явдалд нэхэмжлэгч Б.Н, хариуцагч  А М ХХК-ийн захирал Ц.Ц.Ц нарын хэн альныг буруутай гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч  Б.Н алдагдал, учирсан хохирлыг төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Мөн хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.Нээс хариуцагч  Ц.Ц.Цийн хувийн хэрэгцээнд зориулж, түүнд хувь хүнээс 10 020 750 төгрөгийн үнэ бүхий  банз, палк, пүрүүсний үнэ  худалдан авч өгсөн гэх боловч энэ үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Хариуцагч А М ХХК нэхэмжлэгч Б.Нт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “...хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс компанид  учирсан хохирол болох 2014, 2015 оны нийгмийн даатгал болон татварын байгууллагад төлөөгүй төлбөр, тээврийн хэрэгслийн үнэ, эвдэрсэн тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зарцуулсан үнэ, цахилгаан ашигласан төлбөр, дэлгүүрийн өрөнд төлсөн төлбөр нийт 35 592 554 төгрөг”-ийг болон нэмэгдүүлсэн шаардлагад “...шилжүүлсэн эд хөрөнгө болох тээврийн хэрэгсэл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, мод бэлтгэх зөвшөөрлийг ашиглан олсон орлого 21 620 000  төгрөг”-ийг  тус тус гаргуулахаар шаарджээ. 

А М ХХК-ийн ажилтнуудын нийгмийн даатгалын өр, компанийн үйл ажиллагаатай холбогдсон татварын өр, компанийн үйл ажиллагааны зардлыг нэхэмжилсэн байх бөгөөд тус компани нь иргэн Б.Нийн нэр дээр шилжиж, хуулийн этгээдийн улсын бүртгэл хийгдээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож  байх тул нэхэмжлэгч Б.Н хариуцах үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчаас компанийн мод бэлтгэх эрхийг ашиглаж орлого олсон гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Б.Н нь өөрөө бүх зардлаа хариуцаж ойн сангаас мод бэлтгэсэн байх ба компаниас зардал гараагүй, компанид бодит хохирол учруулаагүй байхад хариуцагчаас ашиг олсон гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

А М ХХК Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасан  заалтыг зөрчиж, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн, нэхэмжлэгчийн мөн адил буруутай этгээд учраас хэлцэлээс үүдсэн алдагдал, хохиролыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар Б.Нээс шаардах эрхгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. 

Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл талууд хүчин төгөлдөр бус хэлцэлээр 30 000 000 төгрөгийг өгч авалцсан болох нь нотлогдож байгаа учраас хэлцлээр шилжүүлсэн дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулах, харин нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд дурьдсан хохирлуудыг гэм буруутай талууд өөрсдөө хариуцах буюу хэлцэл хүчин төгөлдөр бус болсноос үүдэн алдагдал, учирсан  хохирол төлүүлэхийг хэн альнаас шаардах эрхгүй.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 290 төгрөгийг /4-р хх-130 тал/ шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 Иймд дээрх үндэслэлээр шүүх шийдвэрт зохих өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжид мөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2020/01309 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 56.6-д зааснаар хариуцагч А М ХХК, Ц.Ц.Цд холбогдох “Ц.Ц.Цтэй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, А М ХХК-иас 30 000 000 төгрөг гаргуулах, хэлцлээс учруулсан хохирол 16 529 855 төгрөг, зээлийн хүүд төлсөн 11 895 753 төгрөг,  Ц.Ц.Цээс 10 020 750 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, “гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6-д зааснаар хариуцагч А М ХХК-иас 30 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нт олгож, А М ХХК-иас хэлцлээс учруулсан хохирол 16 529 855 төгрөг, зээлийн хүүд төлсөн 11 895 753 төгрөг, иргэн Ц.Ц.Цээс 10 020 750 төгрөг гаргуулах   тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож “ гэж,

шийдвэрийн 2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 440 705 төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 639 206 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй “ гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645 995 төгрөг, хариуцагчаас  тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 601 965 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А М ХХК-иас 307 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нт олгосугай “гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462 167 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

         ШҮҮГЧИД                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                               Т.ЭНХМАА