Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 225/МА2021/00014

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 225/МА2021/00014

 

 

 

*******,*******,*******,*******,

Э.Баттөмөр нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 155/ШШ2021/00430 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, Э.Баттөмөр нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Лонжид,*******,******* нарт холбогдох газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгч Н.Дарийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******,*******,*******,*******, Э.Баттөмөр нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...1.1988 онд Алтангэрэлийн Эрдэнэбилэгт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Халтарын 2003 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 44 тоот захирамжаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод анх удаа шинээр 44м2 газар олгогдож байсан.

2.1988 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Эрдэнэбилэгийн Ганхуягт 643625 дугаартай цэргийн батлахад ам бүл 9 эцэг Эрдэнэбилэг, эх *******, ах Энхболд, эгч Энхбаяр, дүү нар Ганболд, Ганбат, Энхбаатар, Баттөмөр,Отгонбаяр гэж бичигдсэн байдаг.

3.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн Засаг дарга Г.Долгорсүрэнгийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолтод: Алтангэрэлийн Эрдэнэбилэг нь тус багийн 36-05 тоотод оршин суух ам бүл 9 амьдарч байсан. Оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов,

4.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Г.Долгорсүрэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолтод: Алтангэрэлийн Эрдэнэбилэг нь тус багийн 36-05 тоотод, ам бүл 9, амьдарч байсан.1989 оноос оршин суугч байсан нь үнэн болохыг тодорхойлов,

5.Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн Хэлтсийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1875 дугаартай тоотод Улсын бүртгэлийн хэлтсийн цахим санд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод дараах иргэд нь оршин суудаг бүртгэлтэй. Иргэний үнэмлэх авч байсан бүртгэлтэй болно.

Үүнд: ******* 2002 онд,******* 2004 онд,******* 2003 онд,******* 2002 онд, Э.Ганхуяг 2002 онд, Э.Ганбат 2002 онд, Энхбаатар 2002 онд, Э.Баттөмөр 2004 онд,

6.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/992 дугаартай албан тоотод Манайд ирүүлсэн хүсэлтийн дагуу 2009 онд 5-36-5 тоот хашааг хувааж иргэн Д.Базаррагчаад 240м2 газрыг шилжүүлэн үлдсэн 260м2 газар болох 5 дугаар багийн 5-36-5 тоот хашааны газрыг Э.Ганхуягт сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 138 тоот эзэмшүүлэх захирамжаар 0262729 дугаартай эзэмших жижиг ногоон гэрчилгээг авсан байна. Уг гэрчилгээн дээр хамтран эзэмшигч байхгүй байна,

7.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний 1/144 дугаартай албан тоотод Мөрөн сумын 5-36-5 тоот хашааг Мөрөн сумын Засаг дарга Халтарын 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар газар эзэмшүүлэх захирамжаар эзэмших гэрчилгээтэй байна. Уг газрын хууль ёсны өв залгамжлагч нь Дарь мөн тул гэрчилгээ авахыг хүссэн бөгөөд шүүхийн маргаантай, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж тус тус тодорхойлсон байна.

... Иймд нэхэмжлэгч *******,*******,*******,*******, Э.Баттөмөр, бид нарын хууль ёсны хөрөнгө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-5 тоотод байгаа 443м2 газар, 64м2 хашаа, 42м2 сууцны байшин үл хөдлөх эд хөрөнгө мөн тул бидний өмчлөлд өгнө үү... гэжээ.

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лонжид шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нэхэмжлэгч Н.Дарийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36 дугаар гудамжны 5 тоотод байрлах газраас Г.Лонжид,*******,******* нарыг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн нөхөр талийгаач Ганхуягтай 1996 онд танилцаад 1999 оноос Мөрөн сумын 5 дугаар багийн 36-5 тоотод хамтран амьдрах болсон. Ингэхдээ бид 2 хүнээс шургааган шаамал байшин худалдан авч өөрсдийн хүчээр барьж авсан. Бүх шатны шүүхээр өдийг хүртэл явсан.

Иймд нэхэмжлэгч Н.Дарийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 430 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дарийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Лонжид,*******,******* нарт холбогдох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36-05 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******,*******,*******.*******, Э.Баттөмөр нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дарийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 430 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

... Миний бие өөрийн төрсөн хүү*******,*******,*******, Э.Баттөмөр нарын хамт 1988 онд газар авч уг газарт 1996 онд Питай овогтой Эрдэнэбилэг 42 м2 талбай бүхий байшин барьсан. Мөн онд 282 талбай бүхий талх, нарийн боовны цех барьсан.

... Шүүхийн шийдвэрт: Нэхэмжлэгч:Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 49 дүгээр гудамжны 18 тоотод оршин оршин суух, Питай овогт Намжимийн Дарь /РЭ45050461/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 49 дүгээр гудамжны 18 тоотод оршин оршин суух, Питай овогт Эрдэнэбилэгийн Ганболд /РЭ71090479/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 49 дүгээр гудамжны 18 тоотод оршин оршин суух, Тариачинг овогт Эрдэнэбилэгийн Энхболд/РЭ64082471/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 49 дүгээр гудамжны 18 тоотод оршин оршин суух, Папи овогт Эрдэнэбилэгийн Энхбаяр /РЭ68060162/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 49 дүгээр гудамжны 18 тоотод оршин оршин суух, Тариачинаг овогт Эрдэнэбилэгийн Баттөмөр /РЭ81032369/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36 дугаар гудамжны 05 тоотод оршин суух Мэргэд овогт Гончигийн Лонжид /РБ73122708/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36 дугаар гудамжны 05 тоотод оршин суух, Питай овогт Ганхуягын Энхбаясгалан /РЭ99080445/,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 5 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, Онход овогт Гончигийн Пүрэвдаш нар оролцов гэж хуурамчаар бичсэн.

Хариуцагч Г.Лонжид,*******,******* нар хуурамч нотлох баримтуудыг бүрдүүлж Мөрөн сумын газрын алба, Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албан тушаалтнуудтай хуйвалдаж Мөрөн сумын 5-36-05 тоотод болон 5-36-06 тоотод үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын хуурамч гэрчилгээнүүдийг бүрдүүлж авсан байдаг.

Иймд 5-36-05 тоотод байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь *******,*******,*******,*******, Э.Баттөмөр нар мөн болохыг тогтоож өгнө үү.

... Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 5-36-05 тоотод хамаарах нотлох баримтуудыг үндэслэж 5-36-05 тоотод байгаа өмчлөгдөөгүй 42 м2 сууцны байшинг 5-36-05 тоотод суух Г.Лонжид,*******,******* нарт хуурамчаар тогтоож 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 919 дугаартай шийдвэр гаргасан.

...Талийгаач Э.Ганхуягтай Г.Лонжид хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байсан, охин Лонжидын Энхбаясгалан, хүү Гончигийн Пүрэвдаш нар өөр өөр овогтой, үрчлэлт хийгдээгүй байх тул хуульд зааснаар талийгаач Э.Ганхуягийн өвлөгч биш гэдэг нь тогтоогдсон гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******,*******, Э.Эрдэнэбилэг,*******, Э.Баттөмөр нар нь хариуцагч Г.Лонжид,*******,******* нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36 дугаар гудамжны 05 тоотод байрлах 443 м2 газар, 64 м2 хашаа, 42 м2 хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дарийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Лонжид,*******,******* нарт холбогдох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36 дугаар гудамжны 05 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******,*******, Э.Эрдэнэбилэг,*******, Э.Баттөмөр нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 919 дүгээр шийдвэрээр шийдвэрлэж, нэхэмжлэгч Н.Дарийн Мөрөн сумын 5 дугаар багийн 36 дугаар гудамжны 05 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******,*******,*******,*******, Э.Баттөмөр нарыг тогтоолгохыг хүссэн хариуцагч Г.Лонжид,*******,******* нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ /хэргийн 122-124-р хуудас/.

Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, маргааны талаар өмнө гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд дээрх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг зөрчиж, шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтын талаар дахин шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох бөгөөд энэ нь эрх зүйн маргааныг шийдвэрлэж буй явдал биш болохыг дурдах нь зүйтэй.

Энэ нэхэмжлэл болон 2017 онд гаргасан нэхэмжлэлийн нэхэмжлэгч, хариуцагч нар, нэхэмжлэлд дурдсан Мөрөн сумын 5 дугаар багийн 36 дугаар гудамжны 05 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндэслэл, шаардлага нэг байх тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт нотлогдсон үйл баримтын талаар зохигч маргах, шүүх дахин шийдвэр гаргах боломжгүй.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.5-д Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй. гэж заасан ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх учиртай.

Иймд нэхэмжлэгчийн ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацаа хэтрүүлснээ баримтаар нотлоогүй, уг хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй тул Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 919 дүгээр шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохоор заасан ба энэ хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй тохиолдолд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно.

Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч нар болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-д нийцсэн байх тул нэхэмжлэгчийн ... Онход овогт Гончигийн Пүрэвдаш нар оролцов гэж хуурамчаар бичсэн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013-07-22-ны өдрийн 973 дугаар шийдвэртэй Г.Лонжидын нэхэмжлэлтэй талийгаач Э.Ганхуягтай хамтын амьдралтай байсныг тогтоосон гэх иргэний хэргийн хувьд уг шийдвэрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш этгээд гомдол гаргах эрхгүй тул дээрх шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14ий өдрийн 155/ШШ2021/00430 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дарийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧИД                            Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ