Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 206

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Улсын яллагч: П.Энхболд,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

Шүүгдэгч: Г.Даваасүрэн түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг /ҮД: 0076/  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Даваасүрэнд холбогдох эрүүгийн 1702001550021 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нимгэн төмөрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 10-140 тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагааар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечилэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 4 жилийн хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечилэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан. Төмөржин овогт Ганбатын Даваасүрэн /РД:УИ95011677/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Даваасүрэн нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн хажууд тоуоtа prius маркийн 6560 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан delta-9 tetrahydrocannabinol-ийн агууламжтай уутны хамт 2,4 грамм каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, уг бодисыг агуулсан тугалган цаас, саарал өнгийн ажлын бээлий 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Даваасүрэн мэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сард уг өвсийг түүсэн. Түүж ирээд хааяа бага багаар хэрэглэдэг байсан. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Маргад, Халиун гэх найз дуудаад уулзахаар болсон. Тэгээд хамтдаа өвсийг татсан гэв…” гэсэн мэдүүлэг

 

Эрүүгийн 1702001550021 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Г.Даваасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эцэг Ганбатын эзэмшлийн 6560 УНГ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэлтэй гадуур халтуур хийж яваад өөрийн таньдаг Маргад болон Халиун гэх хоёр охинтой уулзаж өвс татахаар болсон, машинд байсан ажлын бээлийнд хийсэн байсан өвсийг Төв аймгийн Жаргалант сумын нутгаас 2017 оны 7 дугаар сард түүсэн, тухайн өвс гэх зүйл нь миний эд зүйл байгаа юм. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна, хүлээн зөвшөөрч байна, ...өвс түүх үедээ тээврийн унаанд ганцаараа сууж яваад замдаа бууж торон уутан дотор түүгээд замын унаа тосож ирж байсан, би тэр хавиар мансууруулах төрлийн өвс ургадаг болохыг мэддэг байсан, зарж борлуулсан удаа байхгүй, хатааж ганцаараа бага багаар хэрэглэдэг байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104х/,

 

Гэрч О.Сандагдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Даваасүрэн надад бор шилтэй шингэн зүйл өгсөн, дараа нь мөнгөн цаасан дээр өвс тавиад дээрээс нь мөнгө ороож тавиад доороос нь асаагуураар халааж сор гээд өгөхөөр нь би тамхи шиг 2 удаа уушиглаад өгсөн, ...намайг энэ талаар асуусан чинь Даваасүрэн надад жаахан байгаа гэж байсан өөр юм хэлээгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44, 65/,

Гэрч Э.Халиун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Тэгээд жоохон байж байгаад Даваасүрэн өвс гаргаж ирээд шоколадын гялгар цаасаар тогоо хийгээд байсан, тэгээд бас усны савыг 2 цоолчихсон доор нь шинэ мөнгө уртаар нь хуульж хийгээд мөнгөнийхөө нүхээр тогоогоо хийгээд эхлээд Даваасүрэн сорсон дараа нь Сандагдорж сороод Маргад нар сорсон…” гэх мэдүүлэг /хх-49 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Маргад мөрдөн байцаалтанд: “…Тэгээд Давка бээлийн дотроос өвс гаргаж ирээд сав цоолж байгаад Давка эхэлж сороод, дараа нь Давкагийн найз нь сорчихоод “бид хоёрыг сорж үзэх үү” гэхээр нь Халиунаа бид 2 тус бүр 3 удаа сорсон. Тэгээд сорж дуусчихаад наашаа явж байгаад цагдаа таараад зогсооход цагдаа нар ирэхгүй байхаар нь Давкагийн найз нь “зугтаачихья” гэхээр нь Давка явж байгаад цагдаад баригдсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр шээсний шинжилгээ өгч хурууныхаа хээг өгсөн…” гэх мэдүүлэг /хх-46 дугаар хуудас/,

                Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлээр “...үзлэгийг цааш үргэлжүүлж жолоочын буюу баруун урд талын хаалганы хармайнд хийхэд голоор нь нугалж хийсэн саарал өнгийн өрөөсөн ажлын бээлэй байх ба уг бээлий дотор нь цэцгийн үр шиг хэлбэртэй, ногоон өнгөтэй өвс бага хэмжээгээр хадгалсан байв...” гэжээ /хх-ийн 11-15 дугаар хуудас/,

 

               Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “... Саарал өнгийн ажлын бээлий, бээлийн дотор байсан ногоон өнгийн гялгар уутны хамт 2.4 грамм ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-38 дугаар хуудас/,

 

                 Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...1 ширхэг тугалган цаасыг эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-39 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹9862 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Дүгнэлт:

                    1. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг хуванцар савтай шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.

                    2. Шинжилгээнд ирүүлсэн “Ганбатын Даваасүрэн РД: УИ95011077” хаягтай шээсэнд тетрагидроканнабинол /THC/ -ын, кокайн /СОС/, “Энхжаргалын Халиун РД: ЕЙ022230700” хаягтай шээсэнд тетрагидроканнабинол /THC/-ын, кокайн /СОС/, “Оюунчимэгийн Сандагдорж РД: ЕЮ94031711” хаягтай шээсэнд тетрагидроканнабинол /ТHC/-ын, кокайн /СОС/, “Онолгоны Маргад ЕА02252400” хаягтай шээсэнд тетрагидроканнабинол /THC/-ын, кокайн /СОС/ агууламж тус тус илрэв.

                    3. Шинжилгээгээр илэрсэн тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг. Кокайн /СОС/ нь “Мансууруулах эмийн бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг…гэжээ /хх-77 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹9851 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

                    1. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс болон ургамал мэт зүйлс шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.

                    2. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн ажлын бээлийн доторх цайвар ногоон өнгийн ургамалд дельта-9 тетрагидроканнабинолын /delta-9 tetrahydro cannabinol/ агууламж илрэв.

                    3. Шинжилгээгээр илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг. Тетрагидроканнабинолын /delta-9 tetrahydro cannabinol/ агууламж нь каннабис буюу олсны ургамалын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Монгол орны Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Төв зэрэг аймгийн бүс нутгаар тархан ургасан байдаг…гэжээ /хх-82 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹10193 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...

                    Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн базсан тугалган цааснаас  /3 гэж дугаарласан/ дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна.

                    Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна. Базсан, хэлбэрт оруулсан 2 ш /хэсэг/ тугалган цааснаас /1,2 гэж дугаарласан/ мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисын агуулга илрэхгүй байна…гэжээ /хх-87 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹1710 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

                    Шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Даваасүрэн” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илэрсэн.

                    Илэрсэн тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ийн “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна…” гэжээ /хх-98 дугаар хуудас/,

 

                    Г.Даваасүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-31 дүгээр хуудас/, ял шийтгэдсэн эсхийг шалгах хуудас / хх-161 дүгээр хуудас/, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-130, 132 дугаар хуудас/, нэгжлэг хийх тухай /хх-158 дугаар хуудас/, гэрч Л.Ганбатын мэдүүлэг /хх-51 дүгээр хуудас/, гэрч Б.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-59-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Даваасүрэн нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 71 дүгээр дунд сургуулийн хажууд “Тоёота приус” маркийн 6560 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан delta-9 tetrahydrocannabinol-ийн агууламжтай уутны хамт 2.4 грамм каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, уг бодисыг агуулсан тугалган цаас, саарал өнгийн ажлын бээлий 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9862, 9851, 10193, 1710 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай 2.4 грамм бодис, уг бодисыг агуулсан эд зүйл зэргийг хадгалж хэрэглэдэг талаар мэдүүлсэн, уг бодис, эд зүйлс нь түүний эзэмшиж байсан автомашинаас илэрсэн, тухайн бодис, эд зүйлд шинжилгээний байгууллагаас шинжилж сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламжтай бодис, эд зүйл болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмнэлгийн болон судалгаа шинжилгээний зорилгоор хэрэглэх, хадгалахаас бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгч Г.Даваасүрэн нь зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур тээврийн хэрэгсэл дотор сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар байлгасан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Ийнхүү дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Даваасүрэнгийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хөдөлбөргүй тогтоогдсон учир гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон зөв амьдрах ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох хохирол байхгүй, шүүгдэгч Г.Даваасүрэнгээс гаргуулбал зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байдлыг дурьдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Г.Даваасүрэнг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх  тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор болох 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, төлөх хохиролгүй ба Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү ...” гэсэн санал, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн холбогдох хэсгийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Даваасүрэнгийн цагдан хоригдсон 54 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн уутны хамт 2.4 грамм каннабис гэх нэршилтэй сэтгэцэт нөлөөт бодис, уг бодисыг агуулсан тугалган цаас, саарал өнгийн ажлын бээлий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.