Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00875

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00958 дугаар шийдвэртэй, *******-ийн нэхэмжлэлтэй *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 574 671 340 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******мэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******а шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь *******-тай 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 690 000 000 төгрөгийг сарын 0,31 хувь, жилийн 3,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. ******* нь үндсэн зээлийн төлбөрт 008 436 505 төгрөг, зээлийн хүүд 52 100 568 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 122 408 төгрөг, нийт 251 659 482 төгрөгийг төлсөн. 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 491 563 48 өгрөг, зээлийн хүү 70 933 076 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 174 768 төгрөг, нийт 574 671 340 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй.

******* нь *******-ийн гүйцэтгэх захирал, тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч *******артай зээлийн гэрээ байгуулсан ба зээлийн гэрээний үүрэгт *******мэг өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих эрхийг *******арт итгэмжлэл олгосны үндсэн дээр барьцааны гэрээг байгуулсан.

******* нь *******мэгтэй 276 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаагүй. *******мэг, *******ар нар хоорондоо гэрээ байгуулсан бол жичдээ шийдвэрлүүлэх эрхтэй.

Иймд *******-иас үндсэн зээл 491 563 49 өгрөг, зээлийн хүү 70 933 076 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 174 768 төгрөг, нийт 574 671 340 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ******* ******* ******* ******* замын ******* ******* 18 мкв талбай бүхий /*******/ 1 өрөө орон сууц, ******* ******* *******, /*******/ *******  , *******, 73.44 мкв талбай бүхий /*******/ 3 өрөө орон сууц, ******* *******, ******* /*******/ Манлайбаатар ******* гудамж 0р байр ******* тоот, 50.84 мкв талбай бүхий /*******/ 2 өрөө орон сууц, *******, ******* хороо, ******* АОС-ны Б хэсэг ******* байрны  оот 335 мкв бүхий /*******/ орон сууц, зоорийн давхрын хамт үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрдөг. Анх зээл авахаасаа өмнө *******-тай энэ асуудлын талаар удаа дараа ярьсан. Өөрөөр хэлбэл, 2020 оны 0******* сарын 18-ны өдөр *******мэг энэ зээлийг хамтарч авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд 276 000 000 төгрөгийг нь төлнө гэсэн хүсэлтийг банкинд өгсөн.

Үүнийг ******* хүлээн зөвшөөрөөд 276 000 000 төгрөгөө өгчих, тэрний дараа барьцааг чөлөөлье гэж ярьсан байсан. *******-ийн хувьд бид өөрт ногдох хэсгээ төлнө гэсэн боловч *******мэг энэ зээлийг төлөхгүй байснаас болж талуудын хооронд маргаан үүссэн. Зээлийн гэрээг байгуулах хүсэл зориг нь анхнаасаа ямар байсан бэ гэдгийг харах ёстой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар гэрээг шинэчилж хийгээд өөрт ногдох хэсгийг авахыг *******мэг хүлээн зөвшөөрдөг.

Бид гэрээ байгуулсан эсэх талаар огт маргаагүй, зээл авсан, аваагүй гэж маргаагүй. *******мэгтэй хамтарч зээл авах хүсэл зоригоо *******-д илэрхийлсэн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******мэг энэ зээлийг хамтарч авсан, төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас бидний зүгээс 276 000 000 төгрөг, түүнд ногдох хүү, алдангийг *******мэгээс гаргуулж өгнө үү гэж хүсэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас 276 000 000 төгрөг, түүнд ногдох хүү, алдангийг *******мэгээс гаргуулж, үлдэх хэсгийг *******-иас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Би өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө болох *******, ******* хороо, АОС Б хэсэг, 5- оот 355 м.кв талбай бүхий орон сууцыг *******-ийн захирал *******арт итгэмжлэлээр *******-иас авах зээлийн барьцаанд тавих эрх олгосон. 2020 оны 0******* сарын 28-ны өдөр *******-д 276 000 000 төгрөгийг би төлнө, миний хөрөнгийг банкны зээлийн барьцаа хөрөнгөөс чөлөөлөх талаар хүсэлт гаргаж нотариатаар баталгаажуулсан. Иймд 276 000 000 төгрөгийг төлж үл хөдлөх хөрөнгөө *******-ийн барьцаанаас чөлөөлж авах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******-иас зээлийн гэрээний үүрэгт 574 671 340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 17******* зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох *******ар, *******уул, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-555*******т бүртгэгдсэн ******* ******* ******* ******* замын ******* ******* 18 мкв талбай бүхий орон сууц, *******ар, *******уул нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-4444 дугаарт бүртгэгдсэн ******* ******* *******, /13311/ *******  , *******, 73.44 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, *******уулын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-3333 дугаарт бүртгэгдсэн ******* *******, ******* /*******/ Манлайбаатар ******* гудамж 0р байр, ******* тоот, 50.84 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, *******мэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн *******, ******* хороо, *******, АОС-ны Б хэсэг, ******* байр,  оот, 355 мкв бүхий орон сууц, зоорийн давхрын хамт үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 031 307 төгрөг, 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******-иас 3 101 507 төгрөг /3 031 307 төгрөг+70 200 төгрөг/-ийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх *******мэг миний барьцаа хөрөнгөөр хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний бие өвчний улмаас шүүх хуралдаанд оролцож чадаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийг бичгээр авах гэтэл шуудангийн ажилтан “зуслан руу хүргэж өгөхгүй, та шүүх дээрээс очиж аваарай, шүүх рүү буцаан хүргүүллээ" гэсэн. Миний бие бүх нийтийн хөл хорионы улмаас очиж авах цаашлаад шийдвэрийг бүрэн эхээр нь уншиж гомдол гаргах хугацаа байхгүй бөгөөд өнөөдөр гомдол гарах сүүлийн хугацаа гэсэн учир арга буюу шүүхийн шийдвэрийн агуулгыг шүүгчийн туслахаас утсаар асууж гомдол гаргаж байна.

Иймд миний барьцаа хөрөнгөөр хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг хангахаар шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 491 563 49 өгрөг, зээлийн хүү 70 933 076 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 174 768 төгрөг, нийт 574 671 340 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч 276 000 000 төгрөгийн зээлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******мэг авсан тул уг мөнгөн хөрөнгө болон, түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

******* нь *******-тай 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 690 000 000 төгрөгийг сарын 0,31 хувь, жилийн 3,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ. Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж зөв дүгнэжээ. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 690 000 000 төгрөгийн зээл олгосон, хариуцагч зээлийн гэрээний дагуу 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 008 436 505 төгрөг, зээлийн хүүд 52 100 568 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 122 408 төгрөг, нийт 251 659 482 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

Гэрээний талууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй, зээлийн гэрээний зарим үүргийг *******мэг хүлээнэ гэх хариуцагч *******-ийн гаргасан тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний талыг өөрсдөө сонгох, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох, түүн дотор гэрээнд өөрчлөлт оруулах эсэхийг гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцүүлэн талууд шийдвэрлэх юм. Зээлдүүлэгч ******* болон зээлдэгч ******* нь зээлийн гэрээний зээлдэгч тал *******мэг оруулах талаар харилцан тохиролцоогүй тохиолдолд *******мэгийг шүүх зээлдэгч гэж дүгнэх боломжгүй юм.

 

Иймд хүчин төгөлдөр гэрээний үүргийг зээлдүүлэгч шаардах эрхтэй, зээлдэгч үүргийг гүйцэтгэх учиртай тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар үндсэн зээл 491 563 48 өгрөг, зээлийн хүү 70 933 076 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 174 768 төгрөг, нийт 574 671 340 төгрөгийг *******-иас гаргуулж *******-д олгосон нь зөв болжээ.

 

******* нь *******ар, *******уул, *******, *******мэг нартай 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр *******ар, *******уул, ******* нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-555*******т бүртгэлтэй, ******* ******* ******* ******* замын ******* ******* 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц,

*******ар, *******уул нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-4444 дугаарт бүртгэлтэй, ******* ******* *******, *******,  , *******, 73.44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

*******уулын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-3333 дугаарт бүртгэлтэй, ******* *******, *******, Манлайбаатар ******* гудамж 0р байр, ******* тоот, 50.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

*******мэгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн *******, ******* хороо, *******, АОС-ны Б хэсэг, ******* байр,  оот, 355 м.кв талбай бүхий, орон сууц, зоорийн давхрын хамт үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан, уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

******* нь Иргэний хуулийн 17******* зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******мэгт 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн байх бөгөөд тэрээр шүүхэд шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх хүсэлт шүүхэд ирүүлээгүй. Түүнчлэн шүүгчийн туслах утсаар хуралдаанд оролцох эсэхийг түүнээс асуухад “шүүхэд хариу тайлбараа өгсөн шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой” гэсэн хариу өгсөн талаар тэмдэглэл үйлдсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.2, 100.4, 100.7-д заасны дагуу шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд *******мэг нь уг үүргээ биелүүлээгүй, анхан шатны шүүхээс шийдвэрийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр түүнд баталгаат шууданд хийж хүргүүлжээ. Иймд түүний шүүхийн шийдвэрийг бичгээр гардаж аваагүй, унших боломжгүй байсан гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00958 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.4, 100.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                                  Э.ЗОЛЗАЯА