Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00893

 

 

 

 

 

 

 

 

 

Б, Сн нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/01060 дугаар шийдвэртэй, Б, Сн нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20380044/06 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Бий итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Сн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б миний бие ээж Снгийн хамт 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр И ХХК-тай орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээг нөхөж байгуулж, урьдчилгаа 28 000 000 төгрөгийг бүрэн төлснөөр тус орон сууцанд нүүж ороод амьдарч байгаа шударга эзэмшигч бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний үүргээ нэг ч удаа зөрчил гаргаж байгаагүй, байрны үнийг бүрэн төлж дуусгасан.

Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03076 дугаартай шийдвэрийн дагуу хурааж байна гэхэд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгааг мэдсэн.

Ө” ХХК-д С.Ыэ нь тусгай активын мэргэжилтээр ажилладаг бөгөөд тус банк өөрийн ажилтан, албан хаагчиддаа жилийн 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгодог учраас бид түүнийг нь ашиглаж бага хүүтэй зээл авахын тулд барьцаа хөрөнгө шаардлагатай болж танай байрны өмчлөх эрхийг түр хугацаанд С.Ыийн нэр дээр шилжүүлж тус банкнаас 70 000 000 төгрөгийн зээл авсан ба уг мөнгөнөөс С.Ыэ 20 000 000 төгрөгийг авсан.

Түүнээс С.Ыэ бодитоор мөнгийг нь төлөөд орон сууцыг худалдаж авсан зүйл байхгүй. Биднийг уг орон сууцанд амьдран суудаг талаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт нотолно.

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр миний бие нь И ХХК, С.Ыэ нарт холбогдуулан тэдний хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хэлцлийн үр дагаврыг арилгуулах, дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай нэхэмжлэл гаргаж, Монголын олон улсын Арбитрт хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Бид дээрх орон сууцны шударга өмчлөгч гэж үзэж байна. Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдсанаас болж бидний эрх зөрчигдөж байна. Иймд эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/03076 дугаар захирамжаар С.Ыээс 70 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 289 075 төгрөг гаргуулж Ө ХХК-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 0 1 дүгээр байрны 25 тоот хаягт байрлах, улсын Ү-2201024634 дугаарт бүртгэлтэй, 91.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Тус шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч С.Ыийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 2 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02/0044 дүгээр тогтоолоор битүүмжлэн, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг С.Ыэд гардуулж, хураах ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр явуулж, барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч С.Ыээс үнийн санал авахад 190 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Ө ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээчСэлэнгэ Эстимэйт ХХКар үнэлгээ хийлгэхэд 126 533 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр талуудад мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаагаар хөрөнгө 128 000 000 төгрөгөөр худалдан борлогдож, хуульд заасан ажиллагаа явуулсан гэж үзэж байна.

Эд хөрөнгө хураах тогтоол үйлдэх үед уг ажиллагаанд хамааралгүй, сонирхолгүй этгээдийг хөндлөнгийн гэрчээр оролцуулдаг бөгөөд, ажиллагааны явцад тэдний регистрийн дугаар, гэрийн хаягийг тэмдэглэж авсан болох нь тогтоогдож байна. Оршин суух хаягтаа байхгүй байгаа нь уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь энэ талаар гомдол гаргаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Ыэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Орон сууцны хууль ёсны өмчлөгч нь С.Ыэ миний бие юм. Эд хөрөнгө хураах ажиллагаа явуулахад хөндлөнгийн гэрчийг хуульд заасны дагуу оролцуулсан болох нь уг ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба гэрч Б.Эрдэнэсувд нь гэр бүлийн нь гишүүн тул түүний мэдүүлэг эргэлзээтэй, үнэн гэж үзэх боломжгүй.

Миний бие Ө” ХХК-аас 72 800 000 төгрөгийн зээл авч 2 өрөө орон сууцыг А.Мөнх-Амгалантай худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан. Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байгаа. Хэрэгт авагдсан баримтаар Сн, Б нар нь нэхэмжлэл гаргах эрхгүй, дээрх байрны өмчлөгч гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц С.Ыийн өмчлөлийнх болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтоор тогтоогддог. Гэтэл нэхэмжлэгч нар уг орон сууцны өмчлөгч байх ёстой, эрх ашиг хөндөгдсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Тус банкнаас иргэн С.Ыэд холбогдуулан 72 800 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба талууд эвлэрч 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхээс зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. С.Ыэ нь эвлэрлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, барьцаа хөрөнгийг битүүмжилж хураах ажиллагаа явагдсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.1, 122.4 дэх хэсэгт заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 20380044/06 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б, Сн нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2020/13778 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Бий итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Сн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нар нь өмчлөгч биш учир нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд хэмээн дүгнэсэн нь ойлгож байна.

Нэхэмжлэгч нар нь уг орон сууцыг санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 110 000 000 төгрөгөөр худалдан авсан ба үнийг нь бүрэн төлж дуусгасан төдийгүй 2017 оны 01 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл 4 жил уг орон сууцыг хууль ёсоор, шударгаар эзэмшиж буй шударга эзэмшигч юм.

Анхан шатны шүүх энэхүү хэргийг өмнө нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 101/Ш32021/00660 дугаартай захирамж гаргаж байсан. Шүүх өмнөх дүгнэлтээ үгүйсгэж, эсрэг агуулга бүхий дүгнэлт хийсэн нь шүүх хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ төрж байна.

Нэхэмжлэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийг зөрчиж, эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй үндэслэлээр маргаж, уг ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон гэх Г.Батдондог, О.Жамба нарын мэдүүлгийг хэрэгт нотлох баримтаар татуулах, гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрхийг зөрчсөн.

Хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй болох нь тогтоогдсон атал шүүх анхаарч үзээгүй, энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б, Сн нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20380044/06 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/03076 дугаар захирамжаар С.Ыээс 70 000 000 төгрөгийг гаргуулж “Ө” ХХК-д олгож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Ыийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201024634 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 0, 1 дүгээр байр, 25 тоот хаягт байрлах, 91.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг С.Ыэ биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /1 дүгээр хавтас хэргийн 86-90/

 

Хариуцагч байгууллага нь С.Ыийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201024634 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 0, 1 дүгээр байр, 25 тоот хаягт байрлах, 91.25 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хураажээ. /1 дүгээр хавтас хэргийн 94-95, 100-101/

 

Уг 2 өрөө орон сууцыг С.Ыэ нь дангаар өмчилдөг болох нь Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр түүнд олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000579448 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Дээрх орон сууцад Б, Сн нар оршин суудаг бүртгэлтэй боловч уг бүртгэлийг үндэслэн тэдгээрийг өмчлөгч гэж дүгнэхгүй юм. Түүнчлэн “И” ХХК-тай байгуулсан орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ нь хэрэгжсэн эсэх, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдал нь тодорхойгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны маргаанд тэдгээрийг өмчлөгч, эзэмшигч гэж тодорхойлох боломжгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч нь “Ө” ХХК, төлбөр төлөгч нь С.Ыэ байх бөгөөд анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг зөв тодорхойлжээ. Иймд Б, Сн нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд биш байх тул тэдгээрийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Б, Сн нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.1, 122.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдийн хувиар гомдол гаргах эрхтэй юм. Иймд анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 , Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсгийн зохицуулалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасныг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн заалтаас хасах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасан гуравдагч этгээдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан гомдол гаргах журам, хугацаа хамаарахгүй болно.

 

Өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/01060 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, ...44 дүгээр зүйлийн 44.4,” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД

 

                                                 ШҮҮГЧИД                                     А.МӨНХЗУЛ

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА