Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 216

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,  

улсын яллагч С.Мөнхгэрэл,        

иргэдийн төлөөлөгч С.Болормаа,

шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

хохирогч Т.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

хохирогч М.Жаргалсайхан,

хохирогч М.Болорцэцэгийн өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:                

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1963 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 54 настай, дээд боловсролтой, дасгалжуулагч, инженер, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгэгдэж байгаагүй, Ц.Б-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201525020503 дугаар 185/2017/0117/Э индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                                    

 

Шүүгдэгч Ц.Б давтан үйлдлээр:              

2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 31 дүгээр байрны 24 тоотод “хамтран ажиллаж ашиг өгнө гэж” хуурамч гэрээ үзүүлэн хуурч мэхлэн, итгэл эвдэн Т.Алтанцэцэгийн хүргэн А.Болор-Эрдэнээр дамжуулан хохирогч Т.Алтанцэцэгийн 500.000.000 төгрөгийг,

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” ХХК-ийн орон сууцны гадна “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн М.Цогтбаатараас нийт 15.000.000 төгрөгийг,

             “3, 4 дүгээр цахилгаан станцын ажилчдын 196 айлын орон сууцны барилгын санхүүжилт авч өгнө” гэж хуурч хэмлэн 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 2б байрны гадна “Вком” ХХК-ийн захирал М.Жаргалсайханаас 20.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг,

             “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө” гэж хуурч мэхлэн Т.Баярсайханаас 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 160.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 29.000.000 төгрөг нийт 209.000.000 төгрөгийг,

             “Мах импекс” ХХК-тай мах нийлүүлэх гэрээтэй гэж хуурч мэхлэн “хамтарч ажиллана, ашиг өгнө” гэж М.Болорцэцэгээс 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын хугацаанд нийт 200.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 974.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                   

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бы: Шүүгдэгч: Би “Алтан Эг” ББСБ-тай 2013 онд 200.000.000 төгрөгний зээлийн гэрээгээр Алтанцэцэг гэдэг хүний хүргэн Болор-Эрдэнэтэй анх танилцсан. Би өөрийнхөө орон сууцыг тавьж 200.000.000 төгрөгний зээл авсан. Энэ байгууллагатай холбогдон хамтран бизнес хийж байсан. Миний бие тухайн ББСБ дээр очиж 200.000.000 төгрөгийг авсан. Зээлийнхээ хүүгээ заримдаа хугацааг сунгах маягтай 2.000.000-3.000.000 төгрөгөөр бөөнд нь төлдөг байсан. 200.000.000 төгрөгийнхөө зээлийн хүүг болвол сар сард нь хийдэг байсан.Болор-Эрдэнэ таны бизнес дажгүй юм байна, нэг орж ирэхээрээ бөөн орж ирдэг юм байна. Та ямар биенес хийдэг юм бэ, манай банк бус санхүүгийн байгууллага тантай хамтраад ажиллах боломж байна гэж санал хэлсэн. Болор-Эрдэнэ манай ББСБ хадам ээж Алтанцэцэгийн нэр дээр байдаг. Таныг ээжтэйгээ уулзуулмаар байна гэсэн. Дажгүй бизнес бол тэрбум орчим төгрөгийг гаргачихна гэсэн. Одоохондоо бэлэн 500.000.000 төгрөг байгаа, таныг би ээжтэйгээ танилцуулъя гэж хэлсэн. Би тухайн үед Аврагч спорт хорооны даргын албыг хашдаг байсан. 2014 оны 09 дүгээр сард над дээр Т.Алтанцэцэгийг дагуулж ирж, анх надтай танилцуулахад Т.Алтанцэцэгт өөрийн бизнесээ танилцуулж хэлсэн. Тэгээд энэ хоёр ерөнхийдөө ойлголоо гэж хэлээд явсан. Үүнээс хойш 10 хоногийн дараа надтай дахин уулзаад миний бизнесийг дэмжсэн. Тэгээд гэрээ хийгээд 65, 35 гэсэн ашгаар хуваана гэж хэлээд 500.000.000 төгрөгний гэрээ байгуулсан. Энэ мөнгийг Т.Алтанцэцэгийн хүргэн болох Болор-Эрдэнээс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 500.000.000 төгрөг авсан. 500.000.000 төгрөгийг авахаас өмнө би 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ББСБ-д 51.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2015 оны 02 сард 30.000.000 төгрөг, 3 сард 50.000.000 төгрөг, 4 сард 15.000.000 төгрөг, 5 сард 225.000.000 төгрөг, 9 сард 18.000.000 төгрөг, 10 сард 80.000.000 төгрөг болон нийт 418.000.000 төгрөг төлсөн. Хохирогч Т.Алтанцэцэг 225.000.000 төгрөгийн 115.000.000 төгрөгийг “Алтан Эг” ББСБ-ын төлбөрт Т.Алтанцэцэг өөрөө хүлээн авсан гэж мэдүүлдэг. 115.000.000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагынх гэж тооцоод хаасан ч, би анхны шүүх хуралдаан дээр 330.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн байдаг. Т.Алтанцэцэгт төлсөн нь хохирсон миний мэдүүлгээр ч нотлогддог. 115.000.000 төгрөгийг төлсөн гээд 390.000.000 төгрөгний үлдэгдэлтэй гэж намайг буруутгасан. Би “Алтан Эг” ББСБ-д 70.000.000-80.000.000 төгрөгний үлдэгдэлтэй байсан. Огт ойлгогдоогүй 175.000.000 төгрөгний гэрээ байдаг. Энэ ямар учиртай гэвэл “Алтан Эг” ББСБ 180.000.000 төгрөгнээс дээш зээл гаргадаг гэж Болор-Эрдэнэ хэлсэн. Эд нар 225.000.000 төгрөгийг хүлээдэггүй. Би анхны шүүх хуралдаан болоход 500.000.000 төгрөгөөс 418.000.000 төгрөгийг төлсөн байдаг. Төлбөрийн задаргаа гаргахаар Т.Алтанцэцэгийн өөрийнх ББСБ байдаг. Тэгээд үүнтэйгээ холиод байдаг. Би нийт 808.000.000 төгрөг төлснийхөө задаргааг яриад байгаа юм. 200.000.000 төгрөг зээлсэн. Дараа нь 175.000.000 төгрөгний зээлэнд гарын үсэг зуруулсан. Би 175.000.000 төгрөг, 200.000.000 төгрөг төлсөн. ББСБ-д 225.000.000 төгрөг илүү төлсөн байгаа. Нийт ББСБ-д 713.000.000 төгрөг бэлнээр төлсөн. Надад өгсөн өөрсдийнх нь баримтан дээр тооцоо хийж гаргаж ирсэн. 500.000.000 төгрөгөндөө 110.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 390.000.000 төгрөг үлдсэн гэж хэлээд намайг ялласан. Тэгэхэд би 110.000.000 төгрөг биш 418.000.000 төгрөг бэлэн төлсөн байдаг. Т.Алтанцэцэгт 390.000.000 төгрөгний үлдэгдэл өгөхдөө би 683.000.000 төгрөгний үл хөдлөх хөрөнгөө өгсөн. Үүнд өөрийн амьдарч байгаа 7 өрөө байр, ээжийн нэг өрөө байр, талийгаач дүүгийнхээ хоёр өрөө байр, миний 120.000.000 төгрөгөөр үнэлсэн Лексус 570 маркийн автомашиныг 70.000.000 төгрөгөөр үнэлсэн.  Тэгээд 390.000.000 төгрөгөндөө манай эхнэр болон Таванбаяртай нийлээд 683.000.000 төгрөгийг 390.000.000 төгрөгөнд багцлаад үлдсэн мөнгөнүүдээ ерөөсөө аваагүй, хүүгээр бодсон. 80.000.000 төгрөг, 30.000.000 төгрөг, 50.000.000 төгрөг нь өгсөн баримтаараа гарч ирж байгаа юм. Ингээд 418.000.000 төгрөг болсон.  225.000.000 төгрөг шилжсэн байхад 110.000.000 төгрөгийг авсан гэж хэлсэн. Би бүх төлбөрийг барагдуулж байхад шүүх цагдаагаар яваад байгаа юм. Энэ нь “Алтан Эг” ББСБ-ын санхүүгийн тайлангаар гарч ирдэг. 175.000.000, 200.000.000 төгрөгөө “Алтан Эг” ББСБ санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх ёстой байхад бүртгүүлээгүй. Би 175.000.000 төгрөгийг хаалгахад, надад үлдэгдэл 80.000.000 төгрөгийг дахиж бодож хийсэн. Тэгэхэд 295.000.000 төгрөг төлсөн байдаг. Үүнийг хаалгахын тулд Капитал банкнаас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 125.000.000 төгрөгний зээл авч байж, эдний мөнгийг хаасан. Өөрийнхөө дүрмийн санд байсан 200.000.000 төгрөгөндөө 175.000.000 төгрөг болгохгүй бол болохгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд бодоод үзэхэд 225.000.000 төгрөг илүү төлсөн байна. Үүнийг өөрсдийнх нь гаргасан баримтаас шүүж гаргаж ирсэн. Тийм учраас би Т.Алтанцэцэгт ямар ч өргүй гэж бодож байна.          

Т.Баярсайханы үйлдлийн хувьд Т.Б нь Эрүүл мэндийн яамны санхүү хэлтсийн дарга, миний дээд удирдлага байсан. Т.Баярсайханаас би зээл өгөх бололцоо байна уу гээд учраа хэлэхэд Цаст констракшнаас 160.000.000 төгрөгний авлагатай байгаа. Энэ мөнгө нь төрийн сан дээр удаад байгаа юм, та үүнийг зохицуулж өгөөч гэсэн. Би энэ асуудлыг наадмын дараа хөөцөлдөөд 160.000.000 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж өгүүлсэн. Цаст констракшны Баярсайхан 160.000.000 төгрөгийг миний карт руу 160.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Намайг Б даргын өрөөнд сууж байхад “Заан”-аа та энэ үзүүр дээр очоод Цаст констракшнаас 20.000.000 төгрөг аваад ир гэсэн.  Тэгээд би 20.000.000 төгрөг авсан чинь “Заан”-аа та гарын үсэг зураад авчих гэхээр нь би гарын үсэг зураад өгсөн. Би тэр мөнгийг Баярсайханд өөрт нь бэлнээр өгсөн.  Би 08 дугаар сарын 08-ны өдөр 29.000.000 төгрөг аваагүй. Энэ мөнгө яагаад гараад ирснийг би мэдэхгүй байна. 20.000.000 төгрөгийг  Цаст констракшнаас аваад өөрт нь өгсөн.

Болорцэцэгийн хувьд би анх Болорцэцэгтэй Жаргалсайхан гэдэг найз бүсгүйгээр нь дамжуулж танилцсан. 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 50.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 90.000.000 төгрөг авсан. Болорцэцэг 200.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийх бололцоотой байна гэж хэлсэн. Үүнээсээ 140.000.000 төгрөгний гэрээ хийсэн. 140.000.000 төгрөгийг 160.000.000 төгрөг болгон эргүүлж, төлсөн. Би дансаар 163.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг.                                            

     Жаргалсайханы хувьд гэхээр би Жаргалсайхантай Соёлмаа гэдэг эмэгтэйгээр дамжуулан танилцсан. Отгонбаатар гэж манай нутгийн хуурай дүү байдаг. Энэ хүн өөрөө цемент нийлүүлдэг. 10 вагон цементээ Соёлмаа гэдэг эмэгтэйд өгчихөөд, мөнгөө  авч чадахгүй байна гэж хэлсэн. Мөнгө нь Дөрөвдүгээр Цахилгаан станц дээр гацаад байгаа юм байна. Та боломжтой бол энэ асуудлаар дарга цэрэгтэй нь уулзаад өгөөч гэсэн. Хэрэв тэгэх юм бол энэ мөнгөнөөс тодорхой хэмжээний хувь өгч, тохирч болно гэсэн. Тэгээд анх Соёлмаа гэдэг эмэгтэйтэй уулзсан. Дараа нь Жаргалсайхантай гурвуулаа уулзсан. Тэгээд уулзахад эхний ээлжинд тэрбум төгрөгнөөс 10 хувийг нь танд бодож өгье гэж хэлсэн. Үүнийгээ 10 хувь дотроо оруулахад хийсэн, хийснээр чинь өгнө гэсэн. Тэгээд би 200.000.000 төгрөгийг Цэвээн даргатай уулзаад хийсэн. Түүнээс 20.000.000 төгрөгийг авсан.  3 хоногийн дараа 300.000.000 төгрөг шилжсэн. Үүнээс 30.000.000 төгрөг авсан.  2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 30.000.000 төгрөг авсан. Би тохирсон үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

Цогтбаатарын хувьд би Цогтбаатар гэдэг хүнийг танихгүй. Өмнөх шүүх хуралдаан дээр л нэг удаа харсан. Сицинтү нь Өвөр монголын биеийн тамир спорт хорооны дарга Насан өөрөө “Заан”-аа танд хүсэлт байна. Манай дүүгийн юм хураагдах гээд байна. Танд таньдаг хүн байвал уулзаад туслаад өгөөч гэж Сицинтү нь Бөхийн өргөөн дээр надтай уулзсан. Маргааш нь би Ашигт малтмалын газрын Чинбаатар дарга дээр орж уулзахад “Заан”-аа наадах чинь 2 жил сунгалтаа хийгээгүй. Дээр нь мөнгөө төлөөгүй. Үүнийг хөөцөлдөхөд хэцүү шүү гэж хэлсэн. Энэ асуудал шүүхээр шийдэгдэх юм байна гэж хэлсэн. Тэгээд би Сицинтүд хэлэхдээ миний мэдлийн хүрээнээс гарсан. Манай найзын мэддэг зүйл биш юм байна гэсэн. Энэ нь шүүх цагдаагаар шийдэх асуудал болсон байна. Танайхыг шүүхэд өгсөн байгаа юм байна гэж хэлсэн. Үүнээс хойш 7 хоногийн дараа шүүх хуралдаан болох гэж байна. Та Чинбаатартаа дахиад хэлээд өгөөч гэсэн. Би энэ асуудлаар Сицинтүтэй хоёр удаа уулзсан. Цогтбаатар гэдэг залуу өгсөн мэдүүлэгтээ манай гэрийн гадаа 10.000.000 төгрөг, Бөхийн өргөөн дээр 5.000.000 төгрөг өгсөн мэтээр худлаа ярьдаг. Би мөнгө аваагүй ээ.Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэв.                        

Талуудын хүсэлтээр,                                                                   

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Алтанцэцэгийн: Би Баярсайханы эхнэрийн дүү Таванбаяртай нэг анги,Баярсайхан анх Таванбаяраар дамжуулж манай банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан. Түүнээс хойш манай “Алтан Эг” ББСБ-аар хааяа үзэгддэг байсан болохоор мэддэг болсон. Манай хүргэн нэг удаа Баярсайхан “заан” тантай уулзъя гэж байна гэсэн. Тэгээд бид хоёрыг Аврагч спорт хороон дээр хүрээд ир гэсэн гэхээр нь явж очсон. Надад махны бизнесийн талаар яриад тэрбум төгрөгний санхүүжилт хийгээч гэсэн. Ашгаа хуваах нөхцлөө мөн хэлсэн. Би эхний ээлжинд 500.000.000 төгрөгийг хийе. Бидний бизнес амжилттай болвол дараагийн хөрөнгө оруулалтан дээр нэмье гэж хэлсэн. Тэгээд 500.000.000 төгрөгийг өөрийн хүргэн Болор-Эрдэнээр дамжуулан бэлнээр өгсөн. Тухайн үед би хөдөө ажилтай явж байсан. Баярсайхан банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ 500.000.000 төгрөгтэйгөө холиод байна. Манай  банк бус санхүүгийн байгууллагаас Баярсайхан хоёр удаа зээл авсан. Зээл авсан зээлийн гэрээ болон мөнгөө дансаар авсан хуулбарууд надад байна. Би цагдаад өргөдөл гаргахдаа 500.000.000 төгрөгнийхөө талаар гомдол гаргаж, өргөдөл өгсөн. Би Баярсайханаас бэлнээр 110.000.000 төгрөг авсан. 13 дугаар хороололд байдаг 9 давхар цагаан хуучны байрыг 77.000.000 төгрөгөнд, Ханбүргэдэй их дэргүүрийн хажууд байдаг хуучны 5 давхар саарал байшингийн хоёр өрөөг 70.000.000 төгрөгөнд, өөрийнхөө унадаг хуучин Лексус 570 машинаа 70.000.000 төгрөгөнд тус тус бодож өгсөн. Цаана нь 173.000.000 төгрөгний асуудал байгаа. Тэрэнд өөрийнхөө амьдарч байгаа Эрэлийн байраа надад өгөхөөр гэрчилгээг нь миний нэр дээр шилжүүлсэн. Гэвч байраа суллаж өгөөгүй. Байрны ордерын хуулбар хэрэгт байхгүй. Ордер нь надад байгаа.Одоо нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,                                                                                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Жаргалсайханы: Надаас 20.000.000 төгрөг, 30.000.000 төгрөг ажил бүтээж өгнө гэж авсан. Гэхдээ ажил бүтээж өгөөгүй. Энэ асуудал 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болсон. Надаас нийт 50.000.000 төгрөг авсан. Би энэ мөнгөө нэхэмжилж байна. 50.000.000 төгрөг өгөхдөө гарын үсэг зуруулж авсан баримт байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг,                                                     

Улсын яллагч хавтаст хэргээс:  

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Алтанцэцэгийн: …Миний хувьд 2014 оны 10 дугаар сарын эхээр Ц.Б гэгч хүнтэй танилцсан. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын өмнөөс “Мах-Импекс” ХХКомпанитай мах нийлүүлэх гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан юм. Ингээд гэрээний дагуу мах нийлүүлэх гэхэд хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхгүй байгаа тул хөрөнгө оруулахад туслаач, уг ажлыг хийж гүйцэтгэсний дараа ашгийн 65 хувийг өөрөө 35 хувийн ашгийг надад өгнө гэж хэлээд 500.000.000 төгрөг эхний ээлжинд авахаар болсон. Тэгээд яг мөнгө өгөх үеэр би өөрөө хөдөө ажилтай явсан учир өөрийн хүргэн А.Болор-Эрдэнэд, Ц.Бтай гэрээгээ байгуулж 500,000,000 төгрөгийг өгөөрэй гэж мөнгийг нь үлдээсэн юм. Тэгээд хүргэн А.Болор-Эрдэнэ 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээгээ байгуулж 500.000.000 төгрөгөө СБД-ийн 10 дугаар хороо 31 дүгээр байрны 24 тоотод хүлээлгэн өгсөн. Тэгээд мөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ашгийн хамтаар өгнө гэсэн боловч одоог болтол ямар ч ашиг гэж өгөөгүй тул мөнгөө буцаан авахыг шаардахад 2015 оны 03 дугаар сард 50.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 15.000.000 төгрөг өгсөн юм. 2015 оны 03 дугаар сарын сүүлчээр “Мах-Импекс” ХХК-ний захирал Г.Бүдрагчаатай уулзаж гэрээний талаар асуухад 2012, 2013 онд ШШГЕГазартай гэрээ байгуулж байсан. Түүнээс хойш бол гэрээ байгуулаагүй гэж хэлж байсан. Өөрөө гүйцэтгэх захирал Ч.Уламбаярыг дуудаж ШШГЕГазраас махны гэрээ байгуулсан юм уу гэхэд үгүй гэсэн. Ингээд Ц.Б худлаа ярьсан болох нь тогтоогдож байгаа юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-10-12, 13, 123, 181-182, 183-184, 4хх-134/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Цогтбаатарын: ...Манай Хэрлэн голын үйлс ХХК нь хайгуулын 3 лицензтэй байсан юм. Лицензийн хугацаа дуусахаас өмнө нэг сарын өмнө сунгалтаа хийх ёстой байдаг юм. Тэгтэл нэг хайгуулын лицензийн сунгалтын хугацаа хэтрээд цуцлагдсан. Бид нар хайгуулын лицензээ сунгуулах хугацаа хэтэрснээ сүүлд мэдсэн. Тэгээд лицензээ сунгуулах гэхэд манай компаний буруу болсон. Манай компанийн захирал Сичинтү Насан багшдаа лицензээ хэрхэн сэргээлгэх талаар асуугаад таньдаг хүн байна уу гэхэд бид 2-г Баярсайхантай холбож өгсөн. Баярсайхан гэдэг хүнтэй уулзахад лиценз сэргээж өгөх боломжтой гэдэг хариу өгөөд эхний ээлжинд 10.000.000 төгрөг өгчих гэсэн. Тэрний дагуу Сичинтү захирал бид 2 эрлийн байрны гадна түүний машин дотор бэлнээр өгсөн. Тэрний дараа мөнгө чинь хүрэхгүй байна нэмж өгөх боломж байвал 5.000.000 төгрөг өгчих асуудлыг шийдвэрлэж өгнө гэж хэлсэн. Манай компанийн зүгээс хайгуулын лиценз сэргээж өгч чадахгүй боллоо гэдгийг нь мэдээд 15.000.000 төгрөгийнхөө 10.000.000 төгрөгийг нь буцаагаад өгчих харин 5.000.000 төгрөгийг нь та зардалдаа ав гэж хэлсэн. Тэгэхэд тэгье Эрдэнэтээс мөнгө ороод ирэхээр өгье гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-184-188, 5хх-23/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Жаргалсайханы:  ...2013 онд 3, 4 дүгээр цахилгаан станцын 196 айлын орон сууц барих ажлыг хийж эхэлсэн... 2013 оны 11 дүгээр сард орон сууц барих ажлын хөлс болох 1 тэр бум төгрөгийг авч чадахгүй байж байтал Ц.Бтай таарсан... Тэгээд заан Баярсайхан би 4 дүгээр цахилгаан станцын дарга ажилтай Цэвээн гуайг танина чи надад 50 сая төгрөг өгчих юм бол би асуудлыг шийдээд өгчихнө гэж хэлсэн. Тэгээд би Баярсайхан гэж хүнд би эхлээд таньд мөнгө өгөхгүй та энэ мөнгийг бүтээж өгөөд энэ мөнгөнөөс 50 сая төгрөг ав гэж хэлсэн. Тэр үед Баярсайхан гуай үгүй эхлээд дарга нарт эхлээд мөнгийг нь өгч байж ажлаа бүтээлгэдэг юм гэж хэлсэн. Тэгээд 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр БГД...байрны гадна…20 сая төгрөгийг бэлнээр Баярсайханд өгч мөнгө өгч авалцсан талаар гарын үсэг зуруулсан юм... Би маргааш нь өөрийн данснаас 30 сая төгрөг аваад ажил дээрээ байхад орой 17 цагийн үед манай ажил дээр Баярсайхан ирчихлээ гэж хэлэхээр нь ...ажлын гадна уулзаад Баярсайханд нэмж өгөөд нийт 50 сая төгрөг өгсөн гэж баримт үйлдээд гарын үсэг зуруулсан...  …мөнгийг 2014 оны 05 сараас хойш бага багаар цувуулж авч эхэлсэн байгаа, гэхдээ Баярсайхан зааны оролцоо туслалцаагүйгээр авч эхэлсэн, одоо 1 тэр бум төгрөгөө аваад дууссан юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /3хх-156-158, 159-161, 162-163/,  

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Баярсайханы: ...ШШГЕГ-н харъяа хорих ангиудад мах нийлүүлдэг, тухайн газруудтай мах нийлүүлдэг нь үнэн болно гэсэн тооцооны акт зэргийг үзүүлж Мах импекстэй мах нийлүүлэх талаар хийсэн гэрээ байсан. Мах импекс нь ШШГЕГ-тай хийсэн гэрээ бас байсан. Тэгээд надад хэлэхдээ 14 хоногийн хугацаанд сүүлийн нийлүүлэлтээ хийхгүй бол мөнгөө авч чадахгүй байна. Одоо энэ мөнгөө оруулаад гүйцэтгэл гаргаад өгчих юм бол мөнгөө авах гээд байна. Мөнгөө авахаараа танд өгсөн мөнгөний чинь 40 хувиар өсгөж өгөхөөр болж тохирсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /4хх-45-46, 47/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Болорцэцэгийн: ...надад Мах импекс компанитай махны гэрээ байгуулсан, Мах импексээс хувьцаа эзэмшдэг, ах нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг байсан болохоор танил талаараа мах нийлүүлнэ гээд надад махны гэрээ болон жилийнхээ олдог ашгаа бичсэн гэрээг харуулсан. Би энэ бизнесийг өөрийнхөө ойр дотны хүмүүстэй нийлж хийдэг. Ах дүү нар байраа барьцаанд тавьж байгаа юм шүү гэж хэлж намайг итгүүлсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /4хх-219-221, 222/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Уламбаярын: ...Би 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр онцгой байдлын Ц.Бтай худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй болно. Ц.Б гэж хүнийг би сайн танихгүй 2011 онд манай байгууллагатай гэрээ байгуулж байсан. Уг үзүүлж буй 144 тоот гэрээг байгуулаагүй. Гэрээ дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Ц.Б гэж хүнтэй манай компаний зүгээс нэг удаа худалдах худалдан авах гэрээ байгуулж байсан. Уг гэрээ нь 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 тоот гэрээ байгуулж өөрөө мөнгө төгрөгөө гаргаж гэрээ гэрээний үүргээ зохих ном журмын дагуу дуусгасан юм. Өөр ямар ч гэрээ байгуулаагүй болно. Манай “Мах-Импекс” ХХК 2013 оны гэрээ 56 дугаартайгаар дууссан байна. 144 тоот ямар ч гэрээ байхгүй болно... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Бүдрагчаагийн: ...Ц.Бтай манай компани 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Уг үзүүлж буй 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 144 тоот худалдах худалдан авах гэрээн дээр Г.Будрагчаа гэж нэрний өмнөх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Ц.Б 2011 онд ШШГЕГазрын ажилтан байсан. Тэр үедээ мөн мах нийлүүлэх гэрээ хийж зохих ном журмын дагуу гүйцэтгэсэн юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19-20, 4хх-136/,                                    

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Болор-Эрдэнийн: ...2014 оны 08 дугаар сарын үед Ц.Б намайг ажил дээрээ хүрээд ирээч гэхээр нь Аврагч спорт хороон дээр явж очтол энэ жил ахиад мах нийлүүлнэ, гэрээ нь бэлэн болсон байгаа гэж 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Мах Импекс” ХХК-тай хийсэн гэрээ үзүүлсэн учир би өөрийн хадам ээж Алтанцэцэгтэй уулзаж мах нийлүүлэх гэрээ байна, ашгаа 35/65 харьцаатай хувааж авъя гэж Ц.Б гэж хүн ярьж байна. Тантай уулзъя гэсэн учир 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Аврагч спорт хороон дээр очиж уулзахад ээж Алтанцэцэгт нөгөө махны гэрээгээ үзүүлж 2014 онд энэ гэрээгээр махны нийлүүлэлтээ хийнэ, тийм учраас та нар тэрбум төгрөг оруулах юм уу яах юм бэ гэсэн тул эхний ээлжинд 500,000,000 төгрөг оруулахаар болж тохирсон боловч ээж Алтанцэцэг хөдөө ажилтай байгаад явах үедээ намайг гэрээ контрактаа хийгээрэй гээд 500,000,000 төгрөг үлдээгээд явсны дагуу 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Зоос Гоёл төв дээр байрлах нотариатын газарт очиж хамтран ажиллах гэрээ байгуулж ашиг болон авсан мөнгөө 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгоно гэж хэлж байсан. Ингээд уг өдрөө эхнэр Жаргалангийн хамтаар Ц.Бг дагуулж СБДүүргийн 10 дугаар хороо 31 дүгээр байрны 24 тоотод байрлах “Алтан Эг” Банк бус санхүүгийн байгууллага дээр очиж 500,000,000 төгрөгийг Ц.Бд бэлнээр хүлээлгэн өгч гэрээн дээр мөнгө авсан талаар гарын үсэг зуруулсан юм. Гэтэл мөнгө авснаас хойш гэрээний хугацаа буюу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болоход үндсэн болон ашгийн мөнгө өгөөгүй учир аргагүйн эрхэнд мөнгө төгрөгөө нэхэхэд 2015 оны 03 дугаар сард 50,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 08-нд 15,000,000 төгрөгийг өгсөн. Ийм учир ээж Алтанцэцэг цагдаагийн байгууллагад хандсан юм. Ц.Бд хүлээлгэн өгсөн 500,000,000 төгрөг нь хадам ээж Алтанцэцэгийн мөнгө болно. 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Мах-Импекс” ХХК-тай байгуулсан гэрээг эх хувиар нь Ц.Б үзүүлж байсан. Харин гэрээний эх хувь Ц.Бд өөрт нь байгаа болно. Ц.Бы “Мах-Импекстэй” хийсэн гэрээг хараад л итгэж түүнд мөнгө өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-22-23, 124, 185-186, 4хх-135, 5хх-24/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Сичинтү /Bao Siqintu/-гийн: ...Би тухайн үед Бээжин хотод явж таарсан... Тэгээд Өвөр монголын орны Спорт хорооны хэлтсийн дарга Насан багшид лицензээ хураалгасан сэргээлгээд өгөх танил тал байна уу гэхэд Баярсайхан гэдэг хүн байгаа очоод уулзаарай гэсэн. Тэгээд би Баярсайхан гэдэг хүнтэй утсаар холбогдоод Бөхийн өргөө дээр очиж уулзсан. Би очоод лицензийнхээ талаар ярихад бүтээж болно мөнгө төгрөг хэрэг болно гэж хэлж байсан. Эхний ээлжинд 10.000.000 төгрөг хэрэг болно гэж хэлсэн. Цогтбаатарын хамт 10.000.000 төгрөгийг бэлнээр Баярсайханд өгсөн. Тухайн үед бид 3-аас өөр хүн байгаагүй. Баярсайхан бид 2-т хандан лицензийг чинь хурдан сэргээлгээд өгнө чадахгүй бол мөнгийг чинь эргүүлээд өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа 10.000.000 төгрөг чинь хүрэхгүй байна 5.000.000 төгрөг нэмээд өгчих гэсэн. Тэгэхээр нь Эрлийн байрны гадаа машин дотор нь Цогтбаатартай хамт авчирч өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-191-192/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Чинбаатарын: ...Би ашигт малтмалын хэлтсийн даргыг 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлж томилогдон хашиж байгаад 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өвчний улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Баярсайхан заан хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна ямар ч байсан нэг удаа манай ажил дээр ирж уулзаж байсан бөгөөд тухайн үед ямар компанийн талаар орж ирснийг санахгүй байна, надаас хайгуулын лиценз сунгуулах талаар уулзсан. Би тухайн үед юу гэж хариулж байснаа санахгүй байна. Баярсайхан надад яг юу гэж хэлж байсныг нь би санахгүй байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-193-194/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батцэнгэлийн: ...захирал М.Жаргалсайханы ярьж байгаагаар Ц.Б мөнгийг нь бүтээгээд өгье гэж худал хэлээд авсан байгаа... гэж мэдүүлсэн мэдүүлэг /3хх-164-166/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Төмөртогоогийн: ...2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Квом ХХК-тай гурвалсан гэрээ байгуулаад барилгын үйл ажиллагаа ДЦС-3 ТӨХК-н хойд талд 12 давхар 3 барилга бариулахаар болсон. Манай барилгын үйл ажиллагаа 2013 оноос эхлээд барилга бариулах зөвшөөрөл, зураг төсөл гаргах ажиллагаа хийгээд хавраас нь барилга баригдаж эхэлсэн. Энэ барилга нь ажилчдын өөрсдийн санхүүжилтээр хийгдсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /3хх-167-168/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэвээний: ...2014 оны хавар юм болов уу гэж бодож байна намайг өрөөндөө сууж байсан чинь манай яамны хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн гэдэг хүн Баярсайхан заантай хамт орж ирсэн. Тэгээд өрөөнд сууж байгаад Квон ХХК-ийн мөнгийг яаралтай шилжүүлж өгөөч гэхээр нь би манай байгууллага Квон 2-ын хоорондох асуудал таньд ямар хамаатай юм бэ гэсэн чинь энэ компани надаас барилгын материал авна гэж мөнгө авсан юм аа тэгээд мөнгөө авах гэхээр 4-р цахилгаан станц мөнгө өгөхгүй байна гэж хэлээд байгаа юм аа гэхээр нь би та нарыг гуйсан гуйгаагүй би ажлын гүйцэтгэлийн дагуу мөнгөө өгч байгаа шүү дээ гэж хэлээд л гаргаж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /3хх-169-170/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Жаргалсайханы: ...Аврагч спорт хороон дээр махны бизнес хийж байсан гээд түүх яриад байсан. Харин нотариат дээр ирээд гэрээгээ махны бизнесээр хийчихье гэж ярилцаад байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /4хх-223-226/,

 

Мөрдөн байцаалтад Ц.Бы яллагдагчаар: ...урьд нь “Мах Импекс” компанийн захирал Бүдрагчаатай 2014 оны 4 дүгээр сард уулзаад мах нийлүүлэхээр амаар гэрээ байгуулсан юм. Тэгээд 2014 оны 10 дугаар сард Алтанцэцэгээс авсан мөнгөөрөө мах авах гээд хуучин хамтарч ажиллаж байсан хүмүүстэй уулзаад хэдэн үхэр, хэдэн адуу нийлүүлэх бололцоо байна уу гэхэд болно оо гэж хэлсэн. Тэгээд би тэр 500,000,000 төгрөгийг 2 хуваагаад хоёр хүнд өгсөн. Харин би одоог хүртэл тэр хүнээс бүтнээр нь мөнгөө авч чадахгүй байгаад байгаа юм. Гэхдээ ерөнхийдөө буцаад 200,000,000 төгрөгийг бага багаар нь авсан. Тэгээд тэр 200,000,000 төгрөгийнхөө 125,000,000 төгрөгийг тэдний банк бус санхүүгийн байгууллагад урьд нь өртэй байсан учраас тэр мөнгөө өгч барагдуулсан ба үлдсэн 65,000,000 төгрөгийг 500,000,000 төгрөгийн хүний мөнгө гэж Алтанцэцэгт 2015 оны 3 дугаар сард өгсөн. Тэгээд одоо бусад мөнгийг нь би нөгөө хүмүүсээсээ авч чадахгүй байгаад байгаа юм. Ингээд одоо Алтанцэцэгийн мөнгийг өгч чадахгүй байгаа юм. Энэ гэрээ бол хуучин би “Мах Импекстэй” хийдэг байсан гэрээ байсан юм. Тухайн үед Бүдрагчаа захиралтай аман гэрээ хийсэн байсан юм. Ер нь бол бичгээр гэрээг хийнэ гэж бодож байгаад амжаагүй байсан. Алтанцэцэгт үзүүлсэн 144 тоот гэрээг тухайн үедээ Бүдрагчаатай аман яриагаар тохирсон байсныгаа бичгээр гэрээ хийгээгүй байсан юм. Тэгээд би Бүдрагчаа даргын гарын үсгийг дуурайлгаад хуурамчаар гарын үсгийг зурсан юм. 144 тоот гэрээ нь одоо хуурамч л болж байна л даа. Харин миний санаа оноо Алтанцэцэгийг хууран мэхлэх зорилго байгаагүй юм. Харин гэрээнийхээ дагуу ажил гүйцэтгэж байх л гэж бодсон юм. 144 тоот гэрээнд эх хувь гэж байхгүй. Хуучин тамгатай байсан гэрээн дээр би гарын үсгийг нь дуурайлгаж зурсан юм. Алтанцэцэг бид хоёрын хамтран ажиллах гэрээг Таванбаяр баталгаажуулсан 144 тоот гэрээг дээрх гэрээний хавсралт болгоод л баталсан байх. Ерөнхийдөө ийм гэрээ байна гээд канондсан хувийг л үзүүлсэн. Анх гарын үсгийг дуурайлгаж зурсан эх хувийг хэрэгтэй биш гэж үзээд тоолгүй байж байгаад алга болчихсон... /хх-134, 135-136, 4хх-233-236, 5хх-25-26/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Сэтгэц эмгэг судлалын 708 тоот дүгнэлтэд:

  1. Ц.Бнь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. Ц.Бнь сэтгэцийн хувьд болж буй үйл явдлыг бүрэн ойлгож, хүлээн авах болон болсон явдлыг үнэн зөвөөр ярьж тайлбарлах чадвартай байна.
  3. Ц.Бнь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

Комиссын дарга Н.Туяа

Гишүүд Ц.Цэрэнмөнх

Итгэгч Я.Ганхүү гэсэн дүгнэлт /хх-128/,

 

Худалдах худалдан авах тухай тогтоол /хх-30-32, 34-35/, гарын үсгийн загвар /хх-33, 36/, Чингис хаан банкны албан тоот /хх-53/, Капитрон банкны албан тоот /хх-54/, Хаан банкны албан тоот /хх-55/, Хаан банкны дэлгэрэнгүй хуулга /хх-56-60/, Хас банкны албан тоот /хх-61/, Төрийн банкны харилцагчийн хуулга /хх-62/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот /хх-64/, албан тоотын хавсралт /хх-65/, “Махимпекс” ХК-ний 69 тоот албан бичиг /хх-ийн 67/, хамтран ажиллах гэрээ /хх-68-70, 72-74/, худалдах худалдах авах гэрээ /хх-75-76/,  Капитал банкны албан тоот /хх-85/, Голомт банкны албан тоот /хх-86/, Голомт банкны дансны хуулга /хх-87-89/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-97/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-98-100/, Итгэлт-Эстимэйт ХХК –н тодорхойлолт /хх-103/, цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /хх-104-105/, жолооны үнэмлэхний хуулбар /хх-107/,тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-108/, хөрөнгө битүүжилсэн тэмдэглэл /хх-110/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-111/, барьцааны гэрээ /хх-112-115/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-116/, зээлийн гэрээ /хх-117-120/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-121/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-138/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-141/, Нью Континентал Монголиа ХХК-н дүрэм /хх-142-143/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-144/, Алтан Эг ББСБ ХХК-н дүрэм /хх-145-148/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-149/, Шижир Талст ХХК-н дүрэм /хх-150-153/, Транскапитал ХХК-н албан тоот /хх-206, 210/, Монголын нотариатчдын танхимын албан тоотын хариу /хх-207-208/, Зээлийн гэрээ /хх-211/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-212-213/, Зээлийн дансны хуулга /хх-214/, хохирлын тооцоо /хх-217/, орон сууц худалдах, худалдах авах тухай гэрээ /хх-153/, төлбөр барагдуулах гэрээ /хх-154, 156/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /2хх-201-202/, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /2хх-203/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /2хх-205/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх-206/, Ашигт малтмалын газрын албан тоот /2хх-209-213/, Ашид Билгүүн ХХК-н үнэлгээний тайлан /2хх-245-250/, үнэлгээний нэгдсэн дүн /3хх-1-6/, зээлийн гэрээ /3хх-11/, Зээлдэгч Ц.Баярсайхантай уулзсан уулзалтын тэмдэглэлийн хуулбар /3хх-14-15/, Хатан дэлхийн зээл төлөх тухай /3хх-16/, орон сууц захиалгын гэрээ /3хх-17-21/, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /3хх-22-23/, Монгол Улсын байгаль орчны яам Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, хавсралт /3хх-24-27/, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /3хх-30, 32, 34, 36-39, 41, 43-44, 46/, Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ /3хх-31, 33, 35, 40, 42, 45/, Мах-Импекс ХК-н албан тоот /3хх-48/, тээврийн хэрэгслийн лавлагаа /3хх-50-51, 57/, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /3хх-53-54/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /3хх-59/, Өмчийн харилцааны газрын албан тоот, хавсралт /3хх-61, 63-65/, Гааль татварын ерөнхий газрын албан тоот, хавсралт /3хх-67-68/, Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан тоот /3хх-70/, Хаан банкны албан тоот /3хх-84/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-85-98/, Голомт банкны албан тоот, дансны хуулга /3хх-100-109/, Худалдаа хөгжлийн банкны албан тоот, дансны хуулга /3хх-111, 115, 111-114, 116-122/, Капитал банкны албан тоот, дансны хуулга /3хх-123-124/, Капитрон банкны албан тоот /3хх-125/, Хас банкны албан тоот /3хх-126/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот, хавсралт /3хх-172-173/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /3хх-175/, Хаан банкны албан тоот, дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-179-201/, Төрийн банкны албан тоот, дансны хуулга /3хх-202-203/, Капитал банкны албан тоот, дансны хуулга /3хх-204-205/, орон сууцны барилгын угсралт, засварын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /3хх-229-235/, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөний баримтууд /3хх-237-238/, төлбөрийн даалгаварууд /3хх-239-251, 4хх-1-8/, Тооцоо нийлсэн акт /4хх-42/, Баталгаа /4хх-43/, төлбөрийн баримтууд /4хх-44-48/, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /4хх-58-62/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэл, цахимжуулалтын газрын албан тоот, хавсралт /4хх-67-68/, хохирогч Алтанцэцэгээс гарган өгсөн тооцоо нийлсэн тухай баримт /4хх-130-181/, хохирогч Болорцэцэгээс гаргаж өгсөн Хаан банкны мөнгө шилжүүлсэн хуулга /4хх-182-208/, 2016.04.08-ны өдрийн 54 тоот албан бичиг /Зхх-ийн 48/, 2016.12.22-ны өдрийн 198 тоот албан бичиг /5хх-ийн 28/, сонингийн хайчилбар /5хх-142/ зэрэг цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шинжлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам: шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49, 2хх-196/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50, 2хх-200/, Улсын багшийн их сургуулийн дипломын хуулбар /хх-77-78/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-79/, хохирлын тооцоо /хх-81/, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн тодорхойлолт /хх-204/, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-205/, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн ажил байдлын тодорхойлолт /хх-215/,  Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-4/, А.Болор-Эрдэнээс тайлбар авсан тухай тэмдэглэл /хх-5-6/, Т.Алтанцэцэгээс тайлбар авсан тухай тэмдэглэл /хх-7-8/, Хохирогч Т.Алтанцэцэгийн дахин байцаасан тэмдэглэл /хх-14-15/, гэрч А.Болор-Эрдэнийн мэдүүлэг /хх-22-23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/, дипломын хуулбар /хх-77-78/, Банкнуудын албан тоотууд, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-52-60/, Ц.Баярсайханы эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл /хх-65/, Мах-Импекс ХК-н албан тоот /хх-67/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-80/, хохирлын тооцоо /хх-81/, Голомт банкны дансны хуулга /хх-87/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-96/, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-97-102/, хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-110/, Итгэлт-Эстимэйт ХХК –н тодорхойлолт /хх-103/, барьцааны гэрээ /хх-112-116/, Зээлийн гэрээ /хх-117-121/, Алтан-Эг ББСБ ХХК-н дүрэм /хх-145-148/, Шижир Талст ХК-н компанийн дүрэм /хх-150-152/, хохирогч Т.Алтанцэцэгийг дахин байцаасан тэмдэглэл /хх-181-186/, гэрч А.Болор-Эрдэнийн мэдүүлэг /хх-187/, тооцоо нийлсэн акт /4хх-42/, Баталгаа /4хх-43/, хохирогч Т.Алтанцэцэгийн мэдүүлэг /4хх-126/, гэрч А.Болор-Эрдэнийн мэдүүлэг /4хх-127/, гэрч Г.Бүдрагчаагийн мэдүүлэг /4хх-128/, Хамтран ажиллах гэрээ /4хх-168-169/, Хамтран ажиллах гэрээ /4хх-171-172/, гэрч С.Жаргалсайханы мэдүүлэг /4хх-215-218/, хохирогч Т.Алтанцэцэгээс гаргаж өгсөн Алтан-Эг ББСБ-н тооцоо нийлсэн баримтууд /4хх-130-166/, шинээр шүүхэд гаргаж өгч байгаа 2013 оны 07 дугаар сарын 07 дугаар сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг дурдаж, 

 

Хохирогч Т.Алтанцэцэгийн өмгөөлөгч Б.Дашдорж: Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-4/, А.Болор-Эрдэнээс тайлбар авсан тухай тэмдэглэл /хх-5-6/, Ц.Баярсайханы мэдүүлэг /хх-9/, хохирогч Т.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-12-16/, гэрч Ч.Уламбаярын мэдүүлэг /хх-17-18/, гэрч Г.Бүдрагчаагийн мэдүүлэг /хх-19-21/, гэрч А.Болор-Эрдэнийн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Б.Жаргалангийн мэдүүлэг /хх-24-25/, худалдах, худалдан авах гэрээ /хх-30-32/, хамтран ажиллах гэрээ /хх-62-70/, Зээлийн гэрээ /хх-117-120/, авто тээврийн үндэсний төвийн албан тоот, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-117-118/, Алтан-Эг ББСБ ХХК-н дүрэм /хх-145-148/, гэрч А.Болор-Эрдэнийн мэдүүлэг /хх-185-186/, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаар шийтгэх тогтоол /2хх-24-31/, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37а дугаар шийтгэх тогтоол /2хх-101-104/, хохирогч Т.Алтанцэцэгийн мэдүүлэг /4хх-126/, гэрч А.Болор-Эрдэнийн мэдүүлэг /4хх-127/, хохирогч Т.Алтанцэцэгээс гаргаж өгсөн Алтан-Эг ББСБ-н тооцоо нийлсэн баримтууд /4хх-130-166/-ыг дурдаж,

 

Хохирогч М.Болорцэцэгийн өмгөөлөгч К.Манлай: Хамтран ажиллах гэрээ /4хх-168-169, 171-172/, Худалдах худалдан авах гэрээ /4хх-174-177/, хамтран ажиллах гэрээ /4хх-178-179/, Хамтран ажиллах гэрээ /4хх-180/, хохирогч М.Болорцэцэгээс гаргаж өгсөн Хаан банкны мөнгө шилжүүлсэн дансны хуулга /4хх-182-208/, хохирогч М.Болорцэцэгийн мэдүүлэг /4хх-212-213/ зэргийг дурдаж тус тус шинжлэн судласнаар тооцов.           

 

Шүүгдэгч Ц.Б түүний өмгөөлөгч Л.Пүрэвлхам нар гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүх эрүүгийн 201525020503 дугаар хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

 

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ прокуророос шүүгдэгч Ц.Бд / 2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг  эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн / 2015 оны / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэх санал гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.   

                                                                            

/2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д Үйлдэл,эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хуульчилсан.          

Иймд прокуророос шүүгдэгч Ц.Бд 2002 оны эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-ийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

 

Шүүгдэгч Ц.Б 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “хамтран ажиллаж ашиг өгнө гэж” хуурамч гэрээ үзүүлэн Т.Алтанцэцэгийн хүргэн А.Болор-Эрдэнээр дамжуулан хохирогч Т.Алтанцэцэгийн 500.000.000 төгрөгийг хуурч мэхлэн, итгэл эвдэн  залилан авсан нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн  мөрдөн байцаалтад хохирогч Т.Алтанцэцэгийн: …Миний хувьд 2014 оны 10 дугаар сарын эхээр Ц.Б гэгч хүнтэй танилцсан. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын өмнөөс “Мах-Импекс” ХХКомпанитай мах нийлүүлэх гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан юм. Ингээд гэрээний дагуу мах нийлүүлэх гэхэд хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхгүй байгаа тул хөрөнгө оруулахад туслаач, уг ажлыг хийж гүйцэтгэсний дараа ашгийн 65 хувийг өөрөө 35 хувийн ашгийг надад өгнө гэж хэлээд 500.000.000 төгрөг эхний ээлжинд авахаар болсон. Тэгээд яг мөнгө өгөх үеэр би өөрөө хөдөө ажилтай явсан учир өөрийн хүргэн А.Болор-Эрдэнэд, Ц.Бтай гэрээгээ байгуулж 500,000,000 төгрөгийг өгөөрэй гэж мөнгийг нь үлдээсэн юм. Тэгээд хүргэн А.Болор-Эрдэнэ 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээгээ байгуулж 500.000.000 төгрөгөө СБД-ийн 10 дугаар хороо 31 дүгээр байрны 24 тоотод хүлээлгэн өгсөн. Тэгээд мөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ашгийн хамтаар өгнө гэсэн боловч одоог болтол ямар ч ашиг гэж өгөөгүй тул мөнгөө буцаан авахыг шаардахад 2015 оны 03 дугаар сард 50.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 15.000.000 төгрөг өгсөн юм. 2015 оны 03 дугаар сарын сүүлчээр “Мах-Импекс” ХХК-ний захирал Г.Бүдрагчаатай уулзаж гэрээний талаар асуухад 2012, 2013 онд ШШГЕГазартай гэрээ байгуулж байсан. Түүнээс хойш бол гэрээ байгуулаагүй гэж хэлж байсан. Өөрөө гүйцэтгэх захирал Ч.Уламбаярыг дуудаж ШШГЕГазраас махны гэрээ байгуулсан юм уу гэхэд үгүй гэсэн. Ингээд Ц.Б худлаа ярьсан болох нь тогтоогдож байгаа юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-10-12, 13, 123, 181-182, 183-184, 4хх-134/,                  

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Болор-Эрдэнийн: ...2014 оны 08 дугаар сарын үед Ц.Б намайг ажил дээрээ хүрээд ирээч гэхээр нь Аврагч спорт хороон дээр явж очтол энэ жил ахиад мах нийлүүлнэ, гэрээ нь бэлэн болсон байгаа гэж 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Мах Импекс” ХХК-тай хийсэн гэрээ үзүүлсэн учир би өөрийн хадам ээж Алтанцэцэгтэй уулзаж мах нийлүүлэх гэрээ байна, ашгаа 35/65 харьцаатай хувааж авъя гэж Ц.Б гэж хүн ярьж байна. Тантай уулзъя гэсэн учир 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Аврагч спорт хороон дээр очиж уулзахад ээж Алтанцэцэгт нөгөө махны гэрээгээ үзүүлж 2014 онд энэ гэрээгээр махны нийлүүлэлтээ хийнэ, тийм учраас та нар тэрбум төгрөг оруулах юм уу яах юм бэ гэсэн тул эхний ээлжинд 500,000,000 төгрөг оруулахаар болж тохирсон боловч ээж Алтанцэцэг хөдөө ажилтай байгаад явах үедээ намайг гэрээ контрактаа хийгээрэй гээд 500,000,000 төгрөг үлдээгээд явсны дагуу 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Зоос Гоёл төв дээр байрлах нотариатын газарт очиж хамтран ажиллах гэрээ байгуулж ашиг болон авсан мөнгөө 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгоно гэж хэлж байсан. Ингээд уг өдрөө эхнэр Жаргалангийн хамтаар Ц.Бг дагуулж СБДүүргийн 10 дугаар хороо 31 дүгээр байрны 24 тоотод байрлах “Алтан Эг” Банк бус санхүүгийн байгууллага дээр очиж 500,000,000 төгрөгийг Ц.Бд бэлнээр хүлээлгэн өгч гэрээн дээр мөнгө авсан талаар гарын үсэг зуруулсан юм. Гэтэл мөнгө авснаас хойш гэрээний хугацаа буюу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болоход үндсэн болон ашгийн мөнгө өгөөгүй учир аргагүйн эрхэнд мөнгө төгрөгөө нэхэхэд 2015 оны 03 дугаар сард 50,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 08-нд 15,000,000 төгрөгийг өгсөн. Ийм учир ээж Алтанцэцэг цагдаагийн байгууллагад хандсан юм. Ц.Бд хүлээлгэн өгсөн 500,000,000 төгрөг нь хадам ээж Алтанцэцэгийн мөнгө болно. 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Мах-Импекс” ХХК-тай байгуулсан гэрээг эх хувиар нь Ц.Б үзүүлж байсан. Харин гэрээний эх хувь Ц.Бд өөрт нь байгаа болно. Ц.Бы “Мах-Импекстэй” хийсэн гэрээг хараад л итгэж түүнд мөнгө өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-22-23, 124, 185-186, 4хх-135, 5хх-24/,

 

худалдах, худалдан авах гэрээ /хх-30-32/, хамтран ажиллах гэрээ /хх-62-70/, Зээлийн гэрээ /хх-117-120/, авто тээврийн үндэсний төвийн албан тоот, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /хх-117-118/, Алтан-Эг ББСБ ХХК-н дүрэм /хх-145-148/, гэрч А.Болор-Эрдэнийн мэдүүлэг /хх-185-186/, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаар шийтгэх тогтоол /2хх-24-31/, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37а дугаар шийтгэх тогтоол /2хх-101-104/, хохирогч Т.Алтанцэцэгийн мэдүүлэг /4хх-126/, гэрч А.Болор-Эрдэнийн мэдүүлэг /4хх-127/, хохирогч Т.Алтанцэцэгээс гаргаж өгсөн Алтан-Эг ББСБ-н тооцоо нийлсэн баримтууд /4хх-130-166/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Алтанцэцэгийн мэдүүлсэн мэдүүлгээр,

 

          Шүүгдэгч  Ц.Б хохирогч М.Жаргалсайханыг “3, 4 дүгээр цахилгаан станцын ажилчдын 196 айлын орон сууцны барилгын санхүүжилт авч өгнө” гэж 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр  20.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг хуурч мэхлэн залилан авсан нь: мөрдөн байцаалтад хохирогч М.Жаргалсайханы:  ...2013 онд 3, 4 дүгээр цахилгаан станцын 196 айлын орон сууц барих ажлыг хийж эхэлсэн... 2013 оны 11 дүгээр сард орон сууц барих ажлын хөлс болох 1 тэр бум төгрөгийг авч чадахгүй байж байтал Ц.Бтай таарсан... Тэгээд заан Баярсайхан би 4 дүгээр цахилгаан станцын дарга ажилтай Цэвээн гуайг танина чи надад 50 сая төгрөг өгчих юм бол би асуудлыг шийдээд өгчихнө гэж хэлсэн. Тэгээд би Баярсайхан гэж хүнд би эхлээд таньд мөнгө өгөхгүй та энэ мөнгийг бүтээж өгөөд энэ мөнгөнөөс 50 сая төгрөг ав гэж хэлсэн. Тэр үед Баярсайхан гуай үгүй эхлээд дарга нарт эхлээд мөнгийг нь өгч байж ажлаа бүтээлгэдэг юм гэж хэлсэн. Тэгээд 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр БГД...байрны гадна…20 сая төгрөгийг бэлнээр Баярсайханд өгч мөнгө өгч авалцсан талаар гарын үсэг зуруулсан юм... Би маргааш нь өөрийн данснаас 30 сая төгрөг аваад ажил дээрээ байхад орой 17 цагийн үед манай ажил дээр Баярсайхан ирчихлээ гэж хэлэхээр нь ...ажлын гадна уулзаад Баярсайханд нэмж өгөөд нийт 50 сая төгрөг өгсөн гэж баримт үйлдээд гарын үсэг зуруулсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /3хх-156-158, 159-161, 162-163/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батцэнгэлийн: ...захирал М.Жаргалсайханы ярьж байгаагаар Ц.Б мөнгийг нь бүтээгээд өгье гэж худал хэлээд авсан байгаа... гэж мэдүүлсэн мэдүүлэг /3хх-164-166/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Төмөртогоогийн: ...2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Квом ХХК-тай гурвалсан гэрээ байгуулаад барилгын үйл ажиллагаа ДЦС-3 ТӨХК-н хойд талд 12 давхар 3 барилга бариулахаар болсон. Манай барилгын үйл ажиллагаа 2013 оноос эхлээд барилга бариулах зөвшөөрөл, зураг төсөл гаргах ажиллагаа хийгээд хавраас нь барилга баригдаж эхэлсэн. Энэ барилга нь ажилчдын өөрсдийн санхүүжилтээр хийгдсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /3хх-167-168/,

 

             Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэвээний: ...2014 оны хавар юм болов уу гэж бодож байна намайг өрөөндөө сууж байсан чинь манай яамны хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн гэдэг хүн Баярсайхан заантай хамт орж ирсэн. Тэгээд өрөөнд сууж байгаад Квон ХХК-ийн мөнгийг яаралтай шилжүүлж өгөөч гэхээр нь би манай байгууллага Квон 2-ын хоорондох асуудал таньд ямар хамаатай юм бэ гэсэн чинь энэ компани надаас барилгын материал авна гэж мөнгө авсан юм аа тэгээд мөнгөө авах гэхээр 4-р цахилгаан станц мөнгө өгөхгүй байна гэж хэлээд байгаа юм аа гэхээр нь би та нарыг гуйсан гуйгаагүй би ажлын гүйцэтгэлийн дагуу мөнгөө өгч байгаа шүү дээ гэж хэлээд л гаргаж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /3хх-169-170/,

 

             Орон сууцны барилгын угсралт, засварын ажил гүйцэтгэх гэрээ /3хх-229-235/, Харилцагчийн дансны  баримт /3хх-237-238/, төлбөрийн даалгавар /3хх-239-251, 4хх-1-8/, мөнгө хүлээлгэн өгсөн,хүлээн авсан тухай баримт /3хх-154/-аар,   

 

             Шүүгдэгч Ц.Б хохирогч Т.Баярсайханаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө” гэж 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 160.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 29.000.000 төгрөг нийт 209.000.000 төгрөгийг хуурч мэхлэн авсан нь: мөрдөн байцаалтад хохирогч Т.Баярсайханы: ...ШШГЕГ-н харъяа хорих ангиудад мах нийлүүлдэг, тухайн газруудтай мах нийлүүлдэг нь үнэн болно гэсэн тооцооны акт зэргийг үзүүлж Мах импекстэй мах нийлүүлэх талаар хийсэн гэрээ байсан. Мах импекс нь ШШГЕГ-тай хийсэн гэрээ бас байсан. Тэгээд надад хэлэхдээ 14 хоногийн хугацаанд сүүлийн нийлүүлэлтээ хийхгүй бол мөнгөө авч чадахгүй байна. Одоо энэ мөнгөө оруулаад гүйцэтгэл гаргаад өгчих юм бол мөнгөө авах гээд байна. Мөнгөө авахаараа танд өгсөн мөнгөний чинь 40 хувиар өсгөж өгөхөөр болж тохирсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /4хх-45-46, 47/,

 

2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ¹01 Тооцоо нийлсэн акт /4хх-42/, Цэдэндамбын Баярсайханы гараар бичиж өгсөн Баталгаа /4хх-43/, төлбөрийн баримт /4хх-44/, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан /4хх-45/, нэхэмжлэх /4хх-46/, зарлагын баримт /4хх-47/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар /4хх-48/,

Шүүгдэгч Ц.Б хохирогч М.Болорцэцэгээс “Мах импекс” ХХК-тай мах нийлүүлэх гэрээтэй гэж хуурч мэхлэн “хамтарч ажиллана, ашиг өгнө” гэж 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын хугацаанд нийт 200.000.000 төгрөгийг  хуурч мэхлэн залилан авсан нь: мөрдөн байцаалтад хохирогч М.Болорцэцэгийн: ...надад Мах импекс компанитай махны гэрээ байгуулсан, Мах импексээс хувьцаа эзэмшдэг, ах нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилладаг байсан болохоор танил талаараа мах нийлүүлнэ гээд надад махны гэрээ болон жилийнхээ олдог ашгаа бичсэн гэрээг харуулсан. Би энэ бизнесийг өөрийнхөө ойр дотны хүмүүстэй нийлж хийдэг. Ах дүү нар байраа барьцаанд тавьж байгаа юм шүү гэж хэлж намайг итгүүлсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /4хх-219-221, 222/, Хамтран ажиллах гэрээ /4хх-168-169, 171-172/, Худалдах худалдан авах гэрээ /4хх-174-177/, хамтран ажиллах гэрээ /4хх-178-179/, Хамтран ажиллах гэрээ /4хх-180/, хохирогч М.Болорцэцэгээс гаргаж өгсөн Хаан банкны мөнгө шилжүүлсэн дансны хуулга /4хх-182-208/, хохирогч М.Болорцэцэгийн мэдүүлгээр /4хх-212-213/ тус тус тогтоогдон нотлогдов.  

 

Шүүгдэгч Ц.Быг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Т.Алтанцэцэгийн 500.000.000 төгрөгийг, хохирогч Т.Баярсайханы 209.000.000 төгрөгийг, хохирогч М.Болорцэцэгийн 200.000.000 төгрөгийг, М.Жаргалсайханы 50.000.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан дагуу ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Харин хохирогч М.Цогтбаатараас 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” ХХК-ийн орон сууцны гадна “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн  15.000.000 төгрөгийг залилан авсан гэх үйлдлийг нотолбол зохих байдлууд нотлогдохгүй эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ц.Б-ы гэм буруутай үйлдлээс 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д зааснаар бусдад их хэмжээний буюу 959.000.000 төгрөгний хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч Ц.Б хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан  хохиролдоо 110.000.000 төгрөг бэлнээр, 77.000.000 төгрөгт тооцож 1 өрөө орон сууц, 70.000.000 төгрөгт тооцож 2 өрөө орон сууц, 70.000.000 төгрөгт тооцож Лексус-570 маркийн автомашин, 173.000.000 төгрөгт тооцон Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19 хороолол эрэл 36 байр, 14, 15 тоот хаягт байршилтай 173.1 м.кв талбайтай, долоон өрөө орон сууцыг тус шилжүүлэн хохирол барагдсан нь шүүгдэгч хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр, тухайн орон сууц Т.Алтанцэцэгийн өмчлөлд шилжсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000506738 дугаар гэрчилгээгээр тогтоогдов.    

Шүүгдэгч Ц.Б-аас хохирогч М.Жаргалсайханд 50.000.000 /тавин сая/  төгрөг, хохирогч Т.Баярсайханд 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөг, хохирогч М.Болорцэцэгт 64.700.000 /жаран дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийг тус тус нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.               

           Шүүгдэгч Ц.Б сэтгэцийн хувьд хэрэг храиуцах чадвартай нь Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэц эмгэг судлалын 708 тоот дүгнэлтээр / 1хх-128/ нотлогдов. Шүүгдэгч Ц.Б анх удаа гэмт хэрэгт хорих ял шийтгэгдэж байгаа тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар   эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.   

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 99-99 УБР улсын дугаартай LEXUS-570 маркийн автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, улсын дугаартай автомашины 00360154 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, М.Болорцэцэгийн өмгөөлөгч К.Манлайгаас Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор С.Мөнхгэрэлд өгсөн 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээв.