Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 53

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

хариуцагч ЭҮ*******т

 холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09*******ны өдрийн 142/ШШ2021/00254 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭҮ*******т холбогдох

 

 “ЭҮТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар 28*******ны Б/1499 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож Б.Бийг ЭҮ*******ын М хот дахь төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 81.614.000 төгрөг, төлөөлөгчийн газрын даргын орлон, хавсарч ажилласны нэмэгдэл хөлс 41.650.708.52 төгрөг, 2014*******2020 оны Хамтын гэрээний дагуу олгох үр дүнгийн урамшуулал 93.872.619.41 төгрөг, 2014 оны 07 сарын 01*******ний 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу олгох еврогийн нэмэгдэл Төлөөлөгчийн газрын даргаар ажилласан хугацааны дутуу 117.803.760 төгрөг бүгд 334.941.087 төгрөг 93 мөнгө гаргуулах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 08*******ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Б.Б нь 2013 оны 10 дугаар сарын 07*******ны өдрөөс "ЭҮ" ХХК, /одоогийн ТӨҮГ/*******ийн М хот дахь Төлөөлөгчийн газарт даргаар ажиллаж байсан ба тухайн ажил үүргийг ямар нэгэн алдаа дутагдалгүй хэвийн гүйцэтгэж байсан. Гэтэл түүнийг ажил үүргийг хангалтгүй гүйцэтгэж байгаа тухай ямар нэгэн хяналт шалгалтын акт, дүгнэлт байхгүй байхад үйлдвэрийн удирдлага болох Ерөнхий захирал Х.Бадамсүрэн зөвшилцөх санал тавьж "Та М дахь Төлөөлөгчийн газрын даргын ажлыг сайн гүйцэтгэж байгаа. Гэвч улс төрийн нөхцөл байдал, Засгийн газраас таны ажил, албан тушаалд хүн санал болгоод байгаа тул та даргын ажлаа өгчих, таныг тэргүүлэх менежерээр цалин хөлсийг тань бууруулахгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулъя" хэмээн шахалт үзүүлсэн тул саналыг Б.Б зөвшөөрсөн байна. Ингээд 2019 оны 08 сарын 29*******нд түүнтэй Тэргүүлэх менежерийн ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Гэрээний хугацааг нэг жил гэж заасныг лавлахад цаашид гадаадад ажиллаж байгаа ажилтнуудын гэрээг нэг жилээр байгуулаад жилийн үр дүн, тайланг аваад сунгаад явахаар болсон гэж тайлбарласныг Б.Б итгэж гарын үсгээ зуржээ. Б.Б энэхүү ажил үүргийг гүйцэтгэж байтал 2020 оны 06 сарын 15*******нд түүнд Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болж байгаа тухай 128/99 тоот мэдэгдлийг цахим шуудангаар үйлдвэрийн Гадаад харилцааны бодлогын газраас ирүүлсэн байна. Улмаар "ЭҮ" төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2020 оны 08 сарын 28*******ны Б/1499 тоот Б.Бийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3*******д зааснаар дуусгавар болгосон тушаалын цахимаар ирүүлсэн хуулбарыг 2020*******09*******02*******нд хэн нэгэн түүний ажлын ширээн дээр тавьсныг Б.Б танилцсан байна. Ажилтан Б.Б дээрх мэдэгдэл, тушаалыг хуульд нийцэхгүй гэж үзэж зөвшөөрөхгүй тул "ЭҮ" ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2020.08.28*******ны Б/1499 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож Б.Бийг "ЭҮ" ТӨҮГ*******ын М хот дахь Төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэх нэхэмжлэл,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Б.Б нь "ЭҮ" ТӨҮГ*******т холбогдуулан М дахь төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба  Ажилгүй байсан хугацааны цалинг 2020 оны 09 сарын 01*******ээс шүүхийн шийдвэр гарах хүртэл сарын дундаж цалин 14 516 599 төгрөг, Төлөөлөгчийн газрын даргыг орлон ажилласны нэмэгдэл 37 773 029 төгрөг, Гэрээний нэмэлтээр олгох нэмэгдэл 276 716 000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн. Одоо "ЭҮ"*******ийн удаа дараагийн дүрэм, дотоод журам, "ЭҮ" болон Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан 2014*******2015 оны Хамтын гэрээний 3.17, 2016 оны Хамтын гэрээний 3.16, 2017 оны Хамтын гэрээний 3.16, 2018*******2019 оны Хамтын гэрээний 3.16, 2020*******2021 оны Хамтын гэрээний 3.16 дахь "Жилийн үр дүнгийн урамшууллыг /13 дахь сарын цалин/ жилд нэг удаа сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр олгоно" гэсэн заалт, Хамтын гэрээ нь нийт ажил олгогч, ажилтныг хамарч үйлчилнэ гэсэн заалтын дагуу Б.Бийн 2014 оны сарын цалин 4250ам.доллароор /4250 х 1817.94/ 7 726 245 төгрөг, 2015 оны сарын цалин 4250 ам.доллароор /4250 х 1970.31/ 8.373.817 төгрөг, 2016 оны сарын цалин хөлс 5142 ам.доллароор /5142 х 2145.53/ '1.032.315 төгрөг, 2017 оны сарын цалин хөлс 5142 ам.доллароор/5142. х 2439.78/ 12.545.348 төгрөг, 2018 оны сарын цалин хөлс 5142 ам.доллароор/5142 х 2472.48/ 12.713.492 төгрөг, 2019 оны сарын цалин хөлс 5142 ам.доллароор тооцож /5142 х 2666.54/ 13.711.348 төгрөг, 2020 оны цалин хөлс 14.516.599 төгрөг, эдгээр бүгд 80.619.164 төгрөгийг "ЭҮ: ТӨҮГ*******аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.Үүнд:

а. Ажилдаа эгүүлэн тогтоолгох үндсэн шаардлага хэвээр хадгалагдана.

б. Ажлаас халагдаж цалин хөлс олгохыг зогсоосон 2020 оны 09 сарын 01*******ээс шүүх хуралдаан болох 2021 оны 02 сарын 22 хүртэлх цалин хөлс 81.614.000 төгрөг,

в. Төлөөлөгчийн газрын даргын орлон, хавсарч ажилласны нэмэгдэл хөлс 41.650.708 төрөг 52 мөнгө,

г. 2014*******2020 оны Хамтын гэрээний дагуу олгох үр дүнгийн урамшуулал 93.872.619 төгрөг 41 мөнгө,

д. 2014 оны 07 сарын 01*******ний 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу олгох еврогийн нэмэгдэл /Нийгмийн тэтгэлэг/*******ийг Төлөөлөгчийн газрын даргаар ажилласан хугацааны дутуу 117.803.760 төгрөг. Эдгээр бүгд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх шаардлага /81.614.000 +41.650.708.52+93.872.619.41+117.803.760/ 334.941.087 төгрөг 93 мөнгө хариуцагч байгууллагаас нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шүүхэд нэхэмжлэгч Б.Бийн өмгөөлөгчөөс ирүүлсэн нэхэмжлэлийн болон нэмэгдүүлсэн шаардлагуудтай танилцлаа. Нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: 1. Үндсэн нэхэмжлэл буюу Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээгээр гаргуулах гэсэн үндэслэлгүй шаардлагыг эс зөвшөөрөх тухайд: 1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4*******т: 1. Захирал дараах эрх, үүрэгтэй: 4/ үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ажил олгогчийн эрх, үүргийг тухайлбал: ...хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, 23 дугаар зүйлийн 23.2.2*******т: энэ хуулийн 23.2.1*******д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж, ЭҮТӨҮГазрын дүрмийн 6.10.2*******д: Ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, контракт, нэмэлт гэрээ, хамтын гэрээ байгуулах, үр дүнг тооцох гэж, ЭҮТӨҮГазрын хөдөлмөрийн дотоод журмын 3.6*******д: байнгын ажлын байранд ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2*******т заасны дагуу талууд харилцан тохиролцсон тохиолдолд хугацаатай байгуулж болно гэж тус тус заасан.

1.2. Дээр тогтоосон хууль, журмын хүрээнд Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Б.Бтай харилцан тохиролцож М хот дахь Төлөөлөгчийн Газрын тэргүүлэх менежерээр 1 жилийн хугацаатай ажиллахаар 2019.08.29*******ны өдрийн 56/19/01 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулж Б.Б нь Тэргүүлэх менежерээр ажиллаж байсан.

1.3. Ажил олгогч буюу Ерөнхий Захирал 2020.05.27*******ны өдөр Гадаад харилцааны бодлогын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулснаар М дахь Төлөөлөгчийн Газрын тэргүүлэх менежерийн орон тоо хасагдаж дарга, нягтлан бодогч, менежер гэсэн 3 орон тоотой ажиллахаар шийдвэрлэсэн ба энэхүү бүтэц, орон тоо өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.

1.4. ГХБГазар нь М дахь ТГ*******ын тэргүүлэх менежерийн орон тоо хасагдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5*******д заасны дагуу Б.Бт 2020.06.15*******ны өдрийн 128/98 тоот: М дахь ТГ*******т бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж тэргүүлэх менежерийн орон тоо хасагдсан учраас Тантай байгуулсан 2019.08.29*******ны өдрийн 56/19/01 тоот хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон тухай мэдэгдлийг өгсөн.

1.5. ЭҮТӨҮГ*******ын М дахь үйл ажиллагааны журмын 1.2, 2.1, 2.3, 2.4, 2.5, 2.6 дахь заалтын дагуу М дахь ТГазар нь ГХБГазрын шууд удирдлагад ажиллах ба ТГ*******ын бүтэц, орон тоо, удирдлага, ажилтнуудыг ГХБГазартай зөвшилцөж, томилж, чөлөөлдөг учраас дээр дурдсан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, орон тоо хасагдсан асуудлыг ГХБГазартай зөвшилцсөн бөгөөд 2020.06.15*******ны өдрийн 128/98 тоот мэдэгдлийг ГХБГазраас Б.Бт өгөх эрхтэй болно.

1.6. Ерөнхий Захирлын 2020.08.28*******ны өдрийн Б/1499 тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, 56/19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 8.4 дэх заалт, ГХБГ*******ын 2020.08.25*******ны өдрийн 128/130 тоот албан бичиг зэргийг үндэслэн Батхуягтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020.08.31*******ний өдрөөр дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн Мгийн ТГ*******ын даргын ажлыг 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын 07 өдрийг хүртэл хугацаанд хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 37.773.029 төгрөгийг гаргуулах гэсэн үндэслэлгүй шаардлагыг эс зөвшөөрөх тухайд:

2.1. Ажил олгогч Ерөнхий Захирлын 2019.08.28*******ны өдрийн Б/2622 дугаар тушаалаар Б.Бтай байгуулсан М дахь ТГ*******ын даргын ажиллах тухай 2014.04.14*******ний өдрийн 1222 дугаар хөдөлмөрийн гэрээг 2019.08.29*******ний өдрөөр дуусгавар болгож, мөн өдрөөс тус газрын тэргүүлэх менежерээр 1 жилийн хугацаатай ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2020.08.28*******ны өдрийн Б/1499 тоот тушаалаар 2020.08.31*******ний өдрөөр тэргүүлэх менежерийн 56/19/01 дугаар хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болж, үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

2.2. М дахь ТГ*******ын тэргүүлэх менежерийн Ажлын байрны тодорхойлолтын 1.7*******д: Орлон буюу хослон ажиллах ажлын байр: Төлөөлөгчийн газрын дарга, ажилтнууд, 2. Ажлын байрны зорилго: Үйлдвэрийн газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ...ТГ*******ын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангахад оролцох, 12*******т: ТГ*******ын үйл ажиллагаатай холбоотой зохион байгуулалтын болон захирамжлалын бичиг, баримт, тушаал шийдвэрийн төсөл боловсруулах, баталгаажуулах гэж тус тус заасан.

2.3. Ерөнхий Захирлын 2019.09.19*******ны өдрийн А/809 тушаалаар батлагдсан М дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журмын 2.3*******д: Төлөөлөгчийн газрын даргыг ГХБГ*******ын дарга санал болгосноор Ерөнхий захирлын тушаалаар томилж, чөлөөлнө; 2.6*******д: Төлөөлөгчийн газрын даргын эзгүйд түүний чиг үүргийг Ерөнхий захирлын тушаалаар томилогдсон ажилтан хэрэгжүүлнэ, ЭҮТӨҮГ*******ын Хөдөлмөрийн дотоод журмын 2.4*******д: Бүтцийн нэгжийн дарга, орлогчийг эзгүй байх хугацаанд түүний ажлыг орлон ажиллах албан тушаалтныг үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын тушаалаар батална гэж тус тус заасан.

2.4. Ерөнхий Захирлын 2020.07.02*******ны өдрийн Б/1086 тоот тушаалаар М дахь ТГ*******ын нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Одгэрэл 2020.07.02*******ны өдрөөс М дахь ТГ*******ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байна.

2.5. Ерөнхий Захирлын 2019.12.13*******ны өдрийн А/1147 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан ЭҮТӨҮГ*******ын цалин хөлсний тухай журам*******ын 2.3*******д: Орлон, хослон, хавсран ажилласны нэмэгдлийг дараах тохиолдолд олгохгүй. Үүнд: 2.3.1. Орон тооны орлогч, ерөнхий инженер нь бүтцийн нэгжийн даргыг орлон ажилласан бол, 2.3.4*******д: ...эзгүй байгаа ажилтны ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гэж тус тус заасан.

2.6. Б.Б нь 2020 оны 01*******08 дугаар сарын хугацаанд тэргүүлэх менежерийн ажил үүргийг гүйцэтгэж сар бүр тэргүүлэх менежерийн орон тооны цалин хөлсийг авч байсан бөгөөд хэрэв ТГ*******ын даргын ажлыг хавсран гүйцэтгээд зохих нэмэгдлийг олгохгүй байгаа гэж үзсэн бол 2020 оны 01 дүгээр сарын цалинг авсан даруйдаа 2020 оны 2 дугаар сарын эхээр гомдол гаргах боломжтой байсан боловч 2020.08.04*******ний өдөр хүртэл цалингийн нэмэгдлийн талаар гомдол гаргаагүй болно.

2.7. М дахь Төлөөлөгчийн газрын тэргүүлэх менежерээр ажиллаж байсан Б.Баас 2020 оны 08 дугаар сарын 04 өдрийн ЭҮТӨҮГ*******ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хаягласан өргөдөл нь 08 дугаар сарын 20*******ны өдөр Захиргаа хүний нөөцийн бодлогын газарт /ЗХНБГ/ болон Гадаад харилцааны бодлогын газарт /ГХБГ/*******т цохогдон ирсэн. Гадаад дахь Төлөөлөгчийн газрууд нь ГХБГ*******ын шууд удирдлагад /ГХБГ*******ын үйл ажиллагааны журам 2.2, 5.1.4, М дахь ТГ*******ынүйл ажиллагааны журам 1.2, 6.1.1*******д тус тус заасан/ харьяалагддаг боловч цалин хөлстэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх байдаггүй бөгөөд ГХБГ*******ын даргад олгогдсон эрх хэмжээний хүрээнд тус газрын бүтцэд хамаарах ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг дүгнэж шагнал урамшуулалд тодорхойлох эсвэл арга хэмжээ авах талаарх саналаа эрх бүхий бүтцийн нэгжид хүргүүлдэг болно. Энэ хүрээнд М дахь Төлөөлөгчийн газрын тэргүүлэх менежерээр ажиллаж байсан Б.Баас 2020 оны 08 дугаар сарын 04 өдрийн огноотой өргөдөлд холбогдох журмын хүрээнд үндэслэлээ бичиж саналаа ЗХНБГ*******т хаяглан хүргүүлсэн.

2.8. Б.Б нь 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын 02 өдрийг хүртэл хугацаанд тэргүүлэх менежерээр ажиллаж байсан. Төлөөлөгчийн Газрыг ГХБГ*******аас шууд удирдлагаар ханган ажилладаг. Б.Бт 2020 оны 05 дугаар сарын 12*******ны өдрийн ГХБГ*******ын шуурхай хурлаар: Дээд шатны удирдлагууд удахгүй Төлөөлөгчийн Газрын даргыг томилно гэж удаа дараа хурлын үеэр амаар мэдэгдэж байсан. Гэвч тэргүүлэх менежер Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 11*******ээс 05 дугаар сарын 15*******ны хооронд удирдлагад мэдэгдэлгүй, тушаал гаргах эрх олгогдоогүй байхад зөвшөөрөл авалгүй 6 тушаалд гарын үсэг зурж, ТГ*******ын хөрөнгийг зөвшөөрөлгүй зарцуулж /ЭСЯ*******ны Зуслангийн засварын мөнгө, Актлагдсан тээврийн хэрэгсэл/, ТГ*******ын даргыг гэж гарын үсэг зурж үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн дотоод журам болон Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь ил болсон.

2.9. 2016 оны 02 дугаар сарын 11*******ний өдөр Төлөөлөгчийн Газрын М хотод үйл ажиллагаа явуулах эрх дуусгавар болсон бөгөөд эрхээ сэргээлгэх ажиллагааг хөөцөлдөх явцад ЭҮХХК*******ийн 49 хувийн өмчлөлийн маргаантай статусын асуудлаас болж өнөөдрийг хүртэл уг эрх сэргээгдэж амжаагүй байна. 2016*******2019 оны хооронд банк санхүүгийн гүйлгээний 1*******р гарын үсэг нь тухайн үед ТГ*******ын даргаар ажиллаж байсан Б.Бт байсан бөгөөд ТГ*******ын үйл ажиллагаа явуулах эрхийн асуудлаас болж өөрчлөгдөөгүй. ЭҮТӨҮГ*******ын Ерөнхий Захирлын 2019*******08*******29*******ний өдрийн Б/2631 тушаалаар С.Болдбаатар нь ЭҮТӨҮГ*******ын М дахь Төлөөлөгчийн Газрын даргаар томилогдсон бөгөөд 2019*******12*******18*******ны өдөр зуурдаар нас барсан.

2.10. ТГ*******ын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг ГХБГ*******ын дарга 2019*******12*******31*******ний өдөр баталсан ба М дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журам 3.1.16*******д: Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны тайланг нэгдсэн загварын дагуу 7 хоног, сар, улирал, хагас жил, жилээр бэлтгэн ГХБГ*******т ирүүлэхээс гадна, хагас жил, жилийн тайланг ЭЗБХ*******т ирүүлж хамгаалах гэж заасан боловч тэргүүлэх менежер Б.Баас дээрх хугацаанд тайлан огт ирүүлээгүй тул дүгнэх боломжгүй байсан.

4. Тэргүүлэх менежер Б.Б нь 2020 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын 07 өдрийн хооронд Тэргүүлэх менежерийн албан тушаалтай байсан ба 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж тухайн төлөвлөгөөний дагуу ТГ*******ын үндсэн үйл ажиллагаатай холбоотой нийт 40 ажлаас 20 ажлыг /1.1*******ийн 3, 4, 5, 1.2*******ийн 1, 3, 4, 8. 1.3*******ын 1, 2, 1.4*******ийн 1, 2. 1.5*******ын 1,2, 1.6*******ийн 3, 4, 5 1.7*******ийн 3, Мэдээллийн технологи нэвтрүүлэх талаар III*******З, Бүтээмж олон нийтийн ажлын хүрээнд IҮ*******1,2/ *******ыг биелүүлээгүй учир ГХБГ*******ын удирдлагын зүгээс Б.Б нь тэргүүлэх менежерийн ажлыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа. Иймд Б.Б нь 2020 оны 01.01******* 07.07 өдөр хүртэл хугацаанд ТГ*******ын даргын ажлыг хавсран ажилласны нэмэгдлийг авах ёстой байсан, олгоогүй учир нөхөн гаргуулах гэсэн гомдол, шаардлагыг гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125, 126, 127, 128 дугаар зүйлд тус тус зааснаар шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1*******д заасан гомдол, шаардлага гаргах эрхээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул энэхүү шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Хөдөлмөрийн гэрээний нэмэлтийн дагуу сар бүр авах ёстой байсан 2000 еврог 2017 оны 4*******12*******р сар, 2018, 2019 онуудад бүтэн, 2020 оны 01*******09*******р саруудад монгол төгрөгт шилжүүлснээр 276.716.000 төгрөгийг авах ёстой байсан, олгоогүй учир нөхөн гаргуулах гэсэн үндэслэлгүй шаардлагыг эс зөвшөөрөх тухайд:

3.1. Б.Бийг М дахь ТГ*******ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах тухай 2013.10.07*******ны өдрийн 1131 тоот хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болж нэмэлтээр байгуулагдсан 2014.07.01*******ний өдрийн 45/234 тоот нэмэлт гэрээ нь 2014.08.01*******ээс 2017 он дуустал хүчин төгөлдөр үйлчилж хэрэгжсэн бөгөөд уг нэмэлт гэрээг үйлчлэхгүй болсон 2018 оноос Б.Б нь энэхүү нэмэлт гэрээг хэрэгжүүлэх талаар ажил олгогчид, хөдөлмөрийн маргаан таслах комисст болон шүүхэд огт гомдол гаргаж байгаагүй.

3.2. Ерөнхий Захирлын 2019.08.28*******ны өдрийн Б/26222 тоот тушаал болон Ерөнхий Захиралтай харилцан тохиролцож байгуулсан 2019.08.29*******ны өдрийн 56/19/01 тоот хөдөлмөрийн гэрээний дагуу Б.Б нь 2019.08.29*******ний өдрөөс М дахь ТГ*******ын тэргүүлэх менежерээр ажиллах болсноор дээр дурдсан 2014.07.1*******ний өдрийн 45/234 тоот нэмэлт гэрээ дуусгавар болсон.

3.3. Б.Бийн 2014.07.01*******ний өдрийн 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу нэмэгдэл авах тухай шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125, 126, 127, 128 дугаар зүйлд тус тус зааснаар шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1*******д заасан гомдол, шаардлага гаргах эрхээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул энэхүү шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Б.Б нь ЭҮТӨҮГ*******ын тэргүүлэх менежерийн батлагдсан цалин хөлсний хэмжээнээс илүү цалин хөлс авч үйлдвэрийн газарт хохирол учруулсан зөрчил гаргаж учир дээр дурдсан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, үндэслэлгүй болно.

4. ЭҮТӨҮГазарт ажиллаж байх 2014*******2020 оны хугацаанд жилийн үр дүнгийн урамшуулал буюу 13 дахь сарын цалинг авч байгаагүй учраас 80.619.164 төгрөгийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухайд:

Б.Б нь ЭҮТӨҮГ*******ын М дахь Төлөөлөгчийн газарт 2014*******2020 оны жилийн үр дүнгийн урамшуулал буюу 13 дахь сарын цалинг жил бүр нийтдээ монгол төгрөгт шилжүүлснээр 20.233.466 төгрөгийг авч байсан учраас энэхүү шаардлага нь үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төлөөгүй, төлөх чадваргүй гэдгээ нотлоогүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 42 дугаар зүйлийн 42.2, ИХШХШТХуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09*******ний өдрийн 142/ШШ2021/00254 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Бийг ЭҮТӨҮГ*******ын М хот дахь төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ЭҮТӨҮГ*******аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор, Төлөөлөгчийн газрын даргыг орлон, хавсран ажилласны нэмэгдэл нийт 148.848.576 төгрөгийг ЭҮТӨҮГ*******с гаргуулан Б.Бт олгож, нэхэмжлэлээс үр дүнгийн урамшуулал, 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу авах нэмэгдэл Төлөөлөгчийн газрын даргаар ажилласан хугацааны дутуу нийт 191.092.111 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1*******д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.216.332 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар 902.193 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 384.339 төгрөг гаргуулан /314.139 төгрөг+70.200 төгрөг/ улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Б.Бийн нэхэмжлэлтэй, "ЭҮ" ТӨҮГ*******т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, хавсран ажилласны нэмэгдэл хөлс, гадаад оронд ажиллаж амьдарсны нэмэгдэл/нийгмийн тэтгэлэг/, жилийн үр дүнгийн урамшууллын дутуу олгогдсон хэсэг бүгд 334.941.087 төгрөг 93 мөнгө гаргуулах шаардлага бүхий маргааныг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 09*******ний 142/ШШ2021/00254 тоот шийдвэрийг 3 дугаар сарын 24*******нд гардан авч танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. ТЭМДЭГЛЭХ НЬ: Б.Бийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн "ЭҮ" ТӨҮГ*******ын ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 28*******ны Б/1499 тоот тушаалын хууль зүйн үндэслэлд болон ажилтнаар давхар ажил хавсруулан гүйцэтгүүлсэн нь нотлогдож байгаа тохиолдолд "ЭҮ"*******ийн дотоод хэм хэмжээний актуудаар нэмэгдэл хөлсийг олгохоор зохицуулсан байхад ажил олгогч өөрөө тушаалаа гаргаагүй эс үйлдэхүйгээрээ ажилтны эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй тул шүүх нэхэмжлэлийн энэ хэсэгт хамаарах хэсэгт үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна. Хариуцагч тал Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг баримталж мэтгэлцдэг боловч Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21*******ний 102 тоот тогтоолоор баталсан "ЭҮ" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 5.1.1 дэх заалтыг харьцуулж үзэхэд үйлдвэрийн газрын захирал захиргааны бүтцийг буюу манайх ийм ийм газар, хэлтэс, алба цехтэй ажиллана ******* гэсэн саналаа гаргаж ирүүлэх, төлөөлөн удирдах зөвлөл нь түүнийг нь хянаж үзээд /өөрчлөх, хэвээр зөвшөөрөх зэргээр/ эцэслэн баталж, тэдгээрт ажиллах орон тооны дээд хязгаарыг тогтоохоор зохицуулсан байгаа учир Б.Бийн орон тоог хэлтэс болон орлогч захирал нар хасаж баталсан гэх баримт нь хууль зүйн үндэслэлгүй дүрмийн бус байгааг дурдаж байна. ХАРИН ажилтан Б.Бийг өндөр өртөгтэй гадаад оронд ажиллаж амьдарч байгаатай холбоотой ажлын онцлог, гүйцэтгэх үүрэг, ажлын ачааллыг харгалзан М дахь төлөөлөгчийн газрын даргын үүргийг гүйцэтгэж байх хугацаанд нь олгохоор 2014 оны 07 сарын 01*******ний 45/234 нэмэлт гэрээгээр тогтоосон нэмэгдэл тэтгэлэг, "ЭҮ"*******ийн ажил олгогчийн төлөөлөгч болон ажилтанд жил бүр ялгаваргүй олгодог жилийн үр дүнгийн урамшууллыг гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь ажилтны эрхийг хязгаарласан үндэслэл муутай дүгнэлт болсон байна. Үүнд: 1. Б.Б нь "ЭҮ"*******тэй 2013 оны 10 дугаар сарын 07*******ны 1131 тоот Хөдөлмөрийн гэрээгээр М дахь төлөөлөгчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн ба 2014 оны 04 дүгээр сарын 14*******ний 1222 тоот гэрээгээр Төлөөлөгчийн газрын даргын ажил, албан тушаалд, 2019 оны 08 дугаар сарын 29*******ний 56/19/01 тоот Хөдөлмөрийн гэрээгээр М дахь төлөөлөгчийн газрын тэргүүлэх менежерийн ажилд гэрээ байгуулж ажилласан байна. Энэ явцад 2014 оны 07 сарын 01*******нд түүнтэй 45/234 тоот нэмэлт гэрээгээр төлөөлөгчийн газрын даргын үүргийг гүйцэтгэж эхэлсэн гэрээнд нэмэлт оруулах замаар сар бүр 2000 еврогийн нэмэгдэл олгохоор тогтоосон байна. Энэ нэмэгдлийг Б.Бт 2017 оны дуустал олгосон баримтыг хариуцагч тал гаргаж ирүүлсэн/ хэргийн дахь тал/*******ийг зөвшөөрч байгаа ба 2018 онд бүтэн, 2019 оны 9 сарын 01*******ээс тэргүүлэх менежерийн ажилд шилжих хүртэл төлөөлөгчийн газрын даргын ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нэмэгдэл/нийгмийн тэтгэлэг/*******ийг олгохоо зогсоосон үндэслэлийг хариуцагч тал тайлбарладаггүй ба тодорхойгүй байдаг. Ажил олгогч нэмэлт гэрээний дагуу нийгмийн тэтгэлгийг 2017 он дуустал олгож байсан буюу 45/234 тоот нэмэлт гэрээний үйлчлэл үргэлжилсээр байсан баримт ирүүлсэн байхад 1222 тоот Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй, нэмэлт гэрээ дуусгавар болсон гэж шүүх дүгнэсэн нь нотлох баримт, маргааны үйл байдлаас зөрүүтэй байна. Ажилтан Б.Б гэрээгээр тогтоосон тэтгэлгийг шаардах эрхтэй. Учир нь энэхүү нэмэгдлийг нийгмийн тэтгэлэг гэж нэрлэсэн байх ба ажлын онцлог, гүйцэтгэх үүрэг, ажлын ачаалал зэрэгтэй холбоотой олгох болсон байна. Ажилтан хөдөлмөрийн харилцаа дуусаж иргэний статустай болсон үед дутуу авсан нэмэгдэл, тэтгэлгээ шаардах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1*******д заасан хугацаанд хамаарахгүй. Хуулийн энэ зохицуулалт нь хөдөлмөрийн харилцаатай байгаа ажил олгогч, ажилтны хооронд үүссэн маргааныг зохицуулсан. Хэрвээ энэ нэмэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1*******д заасан цалин хөлсөнд хамаарахгүй тусдаа "нийгмийн тэтгэлэг" гэж үзвэл Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах ч үндэслэл байж болох ба шаардах эрх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3*******аар ч үүсэх боломжтой. Энэ ч үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагад тэмдэгтийн хураамж төлсөн. Иймд энэхүү нийгмийн тэтгэлэг дутуу олгосон 40.000 евро буюу 117.803.760 төрөг хангагдах үндэслэлтэй. 2. Жилийн үр дүнгийн урамшуулал буюу 13 дахь сарын цалингийн хүвьд. Шаардах эрхийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалт. Түүнчлэн "ЭҮ" ХХК, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2014*******2015 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 3.17 дахь заалт, 2016 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 3.16 дахь заалт, 2017 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 3.16 дахь заалт, 2018*******2019 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 3.16 дахь заалт, "ЭҮ" ТӨҮГ, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан 2020*******2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 3.16 дахь заалт болно. Нэхэмжлэлийн тооцооллын дагуу шаардсан дүн 93.872.619 төгрөг 41 мөнгө бөгөөд "ЭҮ"*******ийн гаргаж ирсэн тооцоогоор 2014 онд 4 490 298 төгрөг, 2015 онд 2 .600.599 төгрөг, 2016 онд 3.281.924 төрөг, 2017 онд 3.596.924 төгрөг, 2018 онд 3.545.676 төгрөг, 2019 онд 4.337.110 төгрөг, 2020 онд 3.162.839 төгрөг бүгд 21.852.273 төгрөгийг олгосон гэж үзвэл одоо дутуу олгосон /93 872 619.41 ******* 21 852 273/ 72.020.346.41 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Жилийн үр дүнгийн урамшууллыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 5 дугаар сарын 05*******ны 55 дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"*******ын 5 дахь хэсэгт зааснаар жилийн 12 сард авсан цалин хөлсний нийлбэрийг 12*******т хувааж сарын дунджийг тодорхойлно. Үйлдвэрийн бүх ажил олгогчийн төлөөлөгч, ажилтанд ялгаваргүйгээр энэ журмаар тооцож олгосон урамшууллыг ажилтан Б.Бт өөр байдлаар багаар тооцож олгож байсан үндэслэлээ ажил олгогч тайлбарлах учиртай. Жилийн үр дүнгийн урамшууллыг бусад ажилтнаас өөрөөр ялгавартай олгох болсон бол тэр тухай тушаал шийдвэр гаргах, ажилтанд мэдэгдэх ялгаварлал болох тул хууль бус болно. Б.Б болон түүний төлөөлөгч нар ийнхүү ялгавартайгаар , урамшууллыг дутуу олгосон нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулсны үндсэн дээр баттай мэдсэн ба гадаад дахь төлөөлөгчийн газрын ажилтнууд Үйлдвэрчний эвлэлд харьяалагддаггүй, Хамтын гэрээний хувь очдоггүй байна. Ийм учраас анх нэхэмжлэл гаргах үед энэ талаар шаардлага гаргах үндэслэл мэдэгдээгүй байсан ба Б.Б нэгэнт ажлаас халагдсаны дараа мэдсэн урамшууллын асуудлаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах боломжгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй ба ХМТК*******т өргөдөл гаргах боломжгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагад тэмдэгтийн хураамж төлсөн болно. Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Бийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09*******ний 00254 тоот шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нийгмийн тэтгэлэг, жилийн үр дүнгийн урамшууллын талаарх шаардлагыг хангаж /117.803.760 төрөг + 72.020.346.41/ 189.824.106.41 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулна уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Б.Бийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.09*******ний өдрийн 142/ШШ2021/00254 дугаар Шийдвэрийг /цаашид "шийдвэр" гэнэ/ дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1. 2016 оны 06 дугаар сард ЭҮХХК*******ийн 49%*******н энгийн хувьцааг эзэмшигч Оросын Холбооны Улс өөрийн эзэмшлийн хувийг Монгол Улсын Монголиан Коппер ХХК*******д худалдаж ЭҮХХК нь бүхэлдээ Монгол Улсын Засгийн Г азар болон Монгол Улсын компанид шилжсэнтэй холбоотойгоор М дахь Төлөөлөгчийн Газрын үйл ажиллагааны ачаалал эрс буурсан. ажилтнуудын ажлын ачааллыг нягтруулах, төрийн өмчийн үйлдвэрийн газрын хувьд үр ашиг багатай зардлыг бууруулах зэрэг шаардлагыг харгалзан тус ТГазрын тэргүүлэх мэргэжилтний орон тоог хасах шийдвэрийг Ажил олгогч гаргасан. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг хугацаатай, хугацаагүй байгуулсан эсэхээс үл хамаарч шаардлагатай нөхцөл байдал бий болсон үед ажилтнуудын орон тоог хасах, цөөрүүлэх зэрэг арга хэмжээг авах эрхтэй байдаг. 2019.08.29*******ны өдрийн 56/19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээг Ажил олгогч ЭҮТӨҮГ болон ажилтан Б.Б нар харилцан тохиролцож байгуулсан ба энэхүү гэрээ нь ямар нэгэн гомдол маргаангүйгээр хэрэгжиж байгаад тухайн ажилтны орон тоо нь дээр дурдсанаар 2020.05.27*******ны өдөр хасагдсаны улмаас цаашид энэ гэрээ сунгагдахгүй нөхцөл байдал бий болсныг үндэслэн 2020.08.31*******ний өдрөөс дуусгавар болгосон, ... шүүгч нэхэмжлэлд болон нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, хамааралгүй, ач холбогдолгүй баримтыг буюу 2019.08.29*******ны өдрийн 56/19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээний 8.4*******т: "Энэхүү гэрээг 1 жилийн хугацаатай байгуулав” гэсэн заалтыг "Б.Бийн ажлын байр нь байнгын ажлын байр байх ба нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулах хүсэл зориг байгаагүй байсан, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон гэж үзэхээргүй байна, Тиймээс хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ЭҮТӨҮГ*******ын ерөнхий захирлын 2020.08.28*******ны Б/1499 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй байна” гэж үнэлж нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. ..Дээд шүүхийн 2002.07.03*******ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар Тогтоолын 7*******д: "Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2,*******т талууд хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан. ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино” гэж  заасан, ... Дээд Шүүхийн 2012.06.15*******ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал" гэсэн Зөвлөмжийн 3.8*******д: "Хууль тайлбарласан албан ёсны тайлбар нь хуулийн адил эрх зүйн эх сурвалж болдоггүй байтал шүүх хөдөлмөрлөх эрхийн харилцаа холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль тайлбарласан Улсын Дээд Шүүхийн тогтоолын холбогдох заалтыг үндэслэл болгож байгааг буруу гэж үзнэ" гэж заасан учир Шүүгч дээр дурдсан 33 дугаар Тогтоолын 7 дахь заалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна,...2019 оны 56/19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээнд талууд гол нөхцөлийг тохиролцсоноос гадна 2019 онд мөрдөгдөж байсан Тэргүүлэх менежерийн үндсэн цалингийн батлагдсан дээд хэмжээ 4280 ам доллароос 862 ам.доллароос илүү цалин хөлс олгохоор тохиролцсоныг гэрээний 1.4*******д: "Ажилтны тэргүүлэх менежерийн албан тушаалын үндсэн цалин нэг сард 5142 /таван мянга нэг зуун дөчин хоёр ам.доллар байна", түүнчлэн уг гэрээний 8.4*******д: “Энэхүү гэрээг 1 жилийн хугацаатай байгуулав” гэж харилцан тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан болно.  2019 оны 56/19/01 дугаартай хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 126, 128, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2*******т заасны дагуу гомдол маргаан гараагүй, Талууд энэхүү гэрээтэй холбоотой аливаа асуудлаар маргаан таслах комисст болон шүүхэд хандаагүй, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн үйл баримтыг буюу энэхүү гэрээний 8.4 дэх заалтыг шүүгч: “Нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах хүсэл зориг байгаагүй байна" хэт нэг талыг баримталж үндэслэлгүйгээр үнэлж дүгнэсэн. Иймд шийдвэрийг хянан үзэж хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь заалт буюу "Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон" гэсэн заалтыг баримталсан ба үйлдвэрийн М дахь Төлөөлөгчийн газрын дарга байсан Б.Бтай тохиролцон ажлыг нь өөрчилж тэргүүлэх менежерийн ажлын байранд байгуулсан 56/19/01 тоот хөдөлмөрийн гэрээний 8.4 дэх заалтыг үндэслэжээ.

 Б.Бийн гэрээ байгуулсан Тэргүүлэх менежерийн ажлын байр нь Ерөнхий захирлын 2019.09.19*******ний А/809 тоот тушаалаар баталсан "М дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журам"*******ын хавсралтаар батлагдсан ба энэ журамд өөрчлөлт ороогүй байна.

Б.Б нь Төлөөлөгчийн газрын даргын үүрэгт ажлаас захиргааны санаачилгаар халагдаагүй ба түүнтэй ажил олгогч тохиролцох замаар өөр ажилд шилжүүлсэн байна.

 Ажил олгогч Б.Бийг тэргүүлэх менежерийн ажилд шилжүүлэхдээ: ******* Дээрээс Мд ажиллаж, эрүүл мэндээ анхаарах, эмчлүүлэх шаардлагатай хүнийг томилон ирүүлэхээр шахалт үзүүлээд байна. Чамайг тэргүүлэх менежерийн ажлын байранд томилж цалин хөлс, нэмэгдлийг чинь хэвээр хадгална, одоогоор шийдвэр гараагүй байгаа учир гэрээг нэг жилээр гэж хийе, "Шийдвэр гарахаар орон тоо батлагдана, тэгээд сунгагдаад явна" гэж санал тавьж зөвшилцсөн гэдэг. Энэхүү нөхцөл байдал бодитой болох нь Б.Бтай 2019.08.28*******нд гэрээ байгуулсан, орон тоо нь 2019.09.19*******ний А/809 тоот тушаалаар баталгаажсан, Төлөөлөгчдийн газрын даргаар ирсэн Болдбаатар 2019 оны эцсээр өвчнөөр нас барсан үйл байдлаар нотлогдож байна.

 Б.Бийн орон тоо буюу ажлын байрыг хассан, цөөрүүлсэн гэх боловч энэ үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1*******ээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, Орон тоо цөөрүүлж баталсан гэх ерөнхий захирлын орлогч, хүний нөөцийн болон эдийн засгийн хэлтсийн үйлдлүүд нь уг орон тоог баталсан хэлбэрээр буюу ерөнхий захирлын тушаалаар баталгаажаагүй,

Байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл үндэслэлийг Улсын Дээд шүүхийн 2002.0703*******ны 33 дугаар тогтоолын 7 дахь хэсэгт учир шалтгаан, талуудын хүсэлт зоригт үндэслэх тухай, түүнийг гэрээнд заавал тусгах гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2 дахь заалтыг хэрэглэх ойлголтыг тайлбарласныг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтэй дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

2.Б.Б нь Болдбаатар 2019 оны эцсээр нас барснаас хойш албан тушаалын зэргэмжийн хувьд ч ажил олгогчоос даалгасны хувьд ч Төлөөлөгчийн газрын даргыг хавсран гүйцэтгэж байсан нь нотлогдож байгаа, энэ талаараа болон хавсран хосолж ажилласны нэмэгдэл хөлсөө шаардаж байсан, энэ асуудлыг Хамтын гэрээний 3.5 дахь, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2 дахь, 56/19/01 тоот хөдөлмөрийн гэрээний 2.1.6 дахь заалтаар журамласан тул энэ талаар шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

з. Еврогийн нэмэгдэл буюу "Нийгмийн тэтгэлэг"*******ийн шаардах үндэслэл нь: ******* Б.Бт санал тавьж түүнийг тушаал бууруулан тэргүүлэх менежерийн ажлын байранд гэрээ байгуулах гол үндэслэл нь "Цалин хөлс, нэмэгдлийг бууруулахгүй" гэдэг амлалт байсан, цалин хөлс 2020.09.01 хүртэл буураагүй, ******* Сар бүрийн 2000 еврогийн нэмэгдэл нь дэлхийн өндөр өртөгтэй хотод амьдарч байгаа, ажлын онцлогоос хувь хүнээс зардал гардаг тул Төлөөлөгчдийн газрын даргын ажил, албан тушаалд тусгайлан үзүүлж байгаа нөхцөл учир 2019.08.28 хүртэл буюу Төлөөлөгчийн газрын дарга байсан хугацаагаар шаардаж байгаа. Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтныг тэгш эрхтэй гэж тодорхойлох бодит боломжгүй байдаг.

4.Жилийн үр дүнгийн урамшууллын хувьд. Б.Б нь жилийн үр дүнгийн урамшууллыг үйлдвэрийн бусад бүх ажиллагсдаас ялгавартай буюу дутуу олгогдож байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хамтын гэрээний заалтуудыг нотлох баримтаар олох үед мэдсэн. Энэ шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 18.1.1*******ээр зохицуулсан Хамтын гэрээний хүрээнд тогтоон олгож байгаа урамшуулал бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зөрчигдсөнөө мэдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх заалтыг зөрчихгүй. Хамтын гэрээний дагуу олгогдох урамшууллыг дутуу олгосон асуудлаа Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлнэ гэвэл энэ тайлбарын 3 дахь хэсэгт дурдсан "Ажилтан" гэх эрхзүйн байдалгүй болсон асуудал нэгэн адил хамаарна гэжээ. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдол гаргасан байна.

ХЯНАВАЛ

         Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагыг хангаагүй байна.

      Нэхэмжлэгч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн хариуцагч ЭҮ*******ын Ерөнхий захирлын 2020 оны 8 дугаар сарын 28*******ны өдрийн Б/1499 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож Б.Бийг ЭҮ*******ын М хот дахь Төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  ажилгүй байсан хугацааны  цалин олговор, Төлөөлөгчийн газрын даргыг орлон, хавсран ажилласны нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, 45/234 дугаар нэмэлт гэрээний дагуу авах нэмэгдэл нийт 334.941.087 төгрөг 93 нийт төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж, мэтгэлцсэн байна.   

               Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Бийг ЭҮ*******ын М хот дахь төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ЭҮ*******аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор, Төлөөлөгчийн газрын даргыг орлон, хавсран ажилласны нэмэгдэл нийт 148.848.576 төгрөгийг ЭҮТӨҮГ*******с гаргуулан Б.Бт олгож, нэхэмжлэлээс үр дүнгийн урамшуулал, 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу авах нэмэгдэл Төлөөлөгчийн газрын даргаар ажилласан хугацааны дутуу нийт 191.092.111 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

         Шүүх  “...Б.Бийн ажлын байр байнгын ажлын байр байх ба хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулахдаа нэхэмжлэгчтэй  харилцан тохиролцсон гэж үзэхээргүй байна”  гэж хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.  

          Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Бийг ЭҮ*******ын М хот дахь Төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд томилж  ажиллуулахаар тус үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019 оны 8 дугаар сарын 28*******ны өдрийн Б/2622 дугаар тушаал гарч улмаар ажил олгогч, ажилтан нарын хооронд   түр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагджээ.

       Нэхэмжлэгч Б.Б нь ажил олгогчийн Б/2622 дугаар тушаал болон хариуцагч ЭҮ*******ын Ерөнхий захирлын А/809 дугаар тушаалаар М дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны журам, бүтэц, орон тоо батлагдсаны дараа 2019 оны 08 дугаар сарын 29*******ний өдөр байгуулсан  56/19/01 тоот хөдөлмөрийн гэрээний талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.*******т заасан хугацаанд  шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, ажил олгогчид гомдол, хүсэлт гаргаагүй байх тул ажил олгогчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. /хх 92*******101/

          Талуудын хооронд байгуулагдсан 56/19/01 тоот Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.*******т “энэхүү гэрээг 1 жилийн хугацаатай байгуулав”, 7 дугаар зүйлийн 7.1.*******д “Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслэн энэхүү хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно” гэж тус тус тодорхойлсон байх ба гэрээний оролцогч талууд гарын үсэг зурснаар Хөдөлмөрийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.7.*******д  зааснаар хүчин төгөлдөр болжээ.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ хугацаанаас өмнө болон хугацаа дуусаж дуусгавар болох хууль зүйн нөхцөл  байдлуудыг нэрлэн  заасан бөгөөд ажил олгогч нэхэмжлэгч Б.Бийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрт мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.*******т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон” нөхцөлийг үндэслэжээ.

          Хариуцагч ЭҮ нь нэхэмжлэгч Б.Бтай байгуулсан 1 жилийн хугацаатай гэрээг цаашид сунгахгүй болсон дээрх үндэслэлээ ажил олгогчийн 2020 оны 5 дугаар сарын 27*******ны өдөр баталсан тус үйлдвэрийн газрын М хот дахь Төлөөлөгчийн газрын орон тооны хуваарийн дагуу  Тэргүүлэгч менежерийн орон тоо хасагдсан, энэ талаар нэхэмжлэгчид 2020 оны 6 дугаар сарын 15–ны өдөр мэдэгдэж улмаар ажил олгогч 2020 оны 8 дугаар сарын 28*******ны өдөр Б/1499 дугаар тушаал гарган, хөдөлмөрийн гэрээг 2020 оны 8 дугаар сарын 31*******ний өдрөөр дуусгавар болгохоор шийдвэрлэсэн нь хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай  хуулийг зөрчөөгүй байна.

         Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн  “...нэхэмжлэгчид  цалинг бууруулахгүйгээр үргэлжлүүлэн ажиллуулах санал тавьж шахалт үзүүлсэн,  гадаадад ажиллаж байгаа ажилтан нартаа хөдөлмөрийн гэрээг 1 жилээр байгуулж  цаашид сунгаж ажиллуулна гэж ажил олгож мэдэгдсэн учраас  нэхэмжлэгч зөвшөөрч хөдөлмөрийн гэрээг түр хугацаатай байгуулсан” гэж тайлбарлаж буй байдал нь хэрэгт байгаа баримтын хүрээнд нотлогдоогүй болно.

       Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бийг тус үйлдвэрийн газрын М хот дахь төлөөлөгчийн газрын Тэргүүлэх менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 81.614.000 төгрөг, төлөөлөгчийн газрын даргын орлон, хавсарч ажилласны нэмэгдэл хөлс 41.650.708.52 төгрөг, 2014*******2020 оны Хамтын гэрээний дагуу олгох үр дүнгийн урамшуулал 93.872.619.41 төгрөг, 2014 оны 07 сарын 01*******ний 45/234 тоот нэмэлт гэрээний дагуу олгох еврогийн нэмэгдэл Төлөөлөгчийн газрын даргаар ажилласан хугацааны дутуу 117.803.760 төгрөг бүгд 334.941.087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Иймд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан “...жилийн үр дүнгийн урамшууллыг гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь ажилтны эрхийг хязгаарласан үндэслэл муутай дүгнэлт болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж хариуцагч байгууллагаас нийгмийн тэтгэлэг, жилийн үр дүнгийн урамшууллын 189.824.106.41 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын гаргасан “...ажил олгогчийн гаргасан тушаал хууль болон хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй, ...Тэргүүлэх менежерийн орон тоо хасагдсан тул  цаашид хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсон, орон тоо хасагдсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09*******ний өдрийн 142/ШШ2021/00254 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.216.332 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.216.332 төгрөгийг тус тус төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.*******д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.*******т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                                С.УРАНЧИМЭГ      

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ