Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 58

 

П.Э, “Э” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Э, “ГАЭ” ХХК*******нд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.УранЧ нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09*******ний өдрийн 142/ШШ2021/00249 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.Э, “Э” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э, “ГАЭ” ХХК*******нд холбогдох

 

 “Э” ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ” ХХК*******ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоолгож, “ГАЭ” ХХК*******д хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгаж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нийт 43.200.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, “Э” ХХК*******ийн бохир ус татан зайлуулах шугамд “ГАЭ” ХХК*******ийн Т төв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөрт 9.000.000 төгрөг гаргуулах, хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, Ч төвийн дулааны шугам дээр барьсан Ч төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч Б.Эын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 12*******ны өдөр хүлээн авч, шүүгч С.УранЧийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч П.Э, “Э” ХХК нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэлийн шаардлагын нэгдэх хэсэг болох “Э” ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ” ХХК*******ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоолгож, “ГАЭ” ХХК*******д хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгаж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 43.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компани нь 2007 онд байгуулагдаж, улмаар үйл ажиллагаагаа явуулж байгаад Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Оюут багт байрлах иргэн П.Эгийн эзэмшлийн газарт байрлах Ч төвийг 2010*******2013 баригдах явцад дулааны шугам, цэвэр усны шугам, бохир ус татан зайлуулах шугам зэргийг өөрийн зардлаар өмнө “О” ХХК*******ийн Дэлгэр төвийн татсан байсан хуучин шугамыг тохиролцож 13 сая төгрөгийг өгч зөвшөөрөл авсны үндсэн дээр шинээр өөрийн хөрөнгөөр шугамуудыг сольсон. Ингэхдээ тус шугамыг солих зардлыг манай компани бүгдийг хариуцан гаргаж байсан. Тус шугамаас бусад шинээр баригдаж буй барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1*******д заасны дагуу манай зөвшөөрөлтэйгөөр ямар нэг үйл ажиллагаа явуулах учиртай. Үүний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 09*******ний өдөр Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар /цаашид товчилж "ГХБХБГ" гэх/*******т тус газрын Барилга хот байгуулалтын хэлтэс /цаашид товчилж "БХБХ" гэх/*******ийн дарга Б.Одбаатар даргалж, “ЭУ ДТС” ОНӨХК*******ийн Ерөнхий инженер Д.Содномжамц, инженер Ц.Одбаяр нар оролцож, манай компанийн төлөөлөл, “О” ХХК*******ийн захирал З.Энхцэцэг, “ГАЭ” ХХК*******ийн эзэн, захирал Б.Э, “Төгс тэгш бурзайх” ХХК*******ийн захирал Д.Бямбажав, “Тэнүүн төвөргөөн” ХХК*******ийн захирал М.Баттөгс, “Элбэгшид” ХХК*******ийн захирал Т.Аманжул нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж “ЭУ” ДТС ХК*******ийн ЦТП 2*******7 гэх дулааны байгууламжаас хэрэглэгчдийн дулаан, ус татахад гарах зардал, түүнийг хуваарилах, холбохтой холбоотой өмнөх хэрэглэгчээс зөвшөөрөл авахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн ба улмаар хурлын явцад “ГАЭ” ХХК*******ийн захирал Б.Э нь "О" ХХК, “Э” ХХК*******ийн Ч төв нарын зөвшөөрснөөр хэрэглэж байсан дулааны шугам болон хэрэглээний хүйтэн усны шугамыг тус тус өөрийн хэрэгцээнд тохируулан томсгож солих, мөн шинээр хэрэглээний халуун усны шугамыг өөрийн зардлаар нэмж татан, тус халуун усны шугамаас “Э” ХХК*******ийн Ч төв болон “О” ХХК*******ийн Дэлгэр төвд тус тус хэрэглээний халуун усыг үнэ төлбөргүйгээр татуулах саналыг гаргасныг манай компани болон “О” ХХК*******ийн өмнө барьсан худаг, траншейныг ашиглуулахыг зөвшөөрсөн, “ГАЭ” ХХК*******ийн саналыг хүлээн авсан. Ийнхүү “ГАЭ” ХХК нь манай өмнө тавьсан байсан дулааны болон хэрэглээний хүйтэн усны шугамыг сольж, манай өөрийн зардлаар барьж байгуулж ашиглаж байсан худаг, траншейныг ашиглаж, өөрийн хэрэгцээндээ тохируулан дулааны болон хэрэглээний хүйтэн усны шугамыг сольж, шинээр хэрэглээний халуун усны шугам татсан. 2019 оны 09 дүгээр сарын 09*******ний өдрийн тохиролцооны дагуу “ГАЭ” ХХК нь хэрэглээний халуун усыг манай компани болон “О” ХХК*******д үнэ төлбөргүй холбуулах үүргээ 2019 оны 09 дүгээр сард ажлаа хийж дуусгасан атлаа одоог хүртэл холбуулахгүй, амаар хийсэн гэрээнээсээ буцаж үүргээ биелүүлэхгүй өдийг хүрлээ. Уг үүргээ биелүүлээгүй үйлдлээс болж манай компани 2019 оны 09 дүгээр сараас одоог хүртэл халуун усгүй тул аэробик, фитнес, зоогийн газрууд огт ажиллаагүй хохирч байна. Тодруулбал манай зүгээс аэробикийг нэг сард 600.000 төгрөг түрээсэлдэг ба 12 сараар тооцоход 7.200.000 төгрөг, фитнесийг нэг сард 1.500.000 төгрөг түрээсэлдэг ба 12 сард 18.000.000 төгрөг, зоогийн газрыг нэг сард 1.500.000 төгрөгөөр 12 сард 18.000.000 төгрөгөөр тус тус түрээсэлдэг ба нийт “ГАЭ” ХХК болон түүний захирал Б.Э нарын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нийт 43.200.000 төгрөгийн хохирол учраад байна. Уг хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1*******д "Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй", 219.2*******т “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй" гэсний дагуу үүргээ санаатайгаар зөрчиж, улмаар адил үйл ажиллагаа явуулдаг манай Ч төвийн үйл ажиллагаанд санаатайгаар саад хийж, улмаар өөрийн бизнесийн эрх ашгаа гэрээний үүргээ зөрчиж хамгаалж байна. Мөн бидний хоорондох гэрээний тохиролцоог тус хуралдаанд оролцсон бүх хүмүүс гэрчилнэ. Иймээс 2019 оны 09 дүгээр сарын 09*******ний өдөр бидний хооронд байгуулагдсан гэрээний дагуу манай компани нь “ГАЭ” ХХК*******ийн татсан хэрэглээний халуун усны шугамнаас халуун ус татаж авах эрхтэй болохыг тогтоож, “ГАЭ” ХХК, түүний захирал Б.Эд хэрэглээний халуун усны шугамд манай шугамыг холбуулахыг даалгаж, улмаар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 43.200.000 төгрөгийг “ГАЭ” ХХК, Б.Э нараас гаргуулж өгнө үү. Хоёр. “Э” ХХК*******ийн бохир ус татан зайлуулах шугамд “ГАЭ” ХХК*******ийн Т төв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөрт 9 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компани нь хуульд заасан журмын дагуу “Эрдэнэт амьдрал” ХХК*******аас 2010 техникийн нөхцөл авсны дагуу тухайн үеийн бохирын шугам эзэмшигч “О” ХХК*******аас зөвшөөрөл авч төлбөр төлсний үндсэн дээр бохир ус татан зайлуулах шугамыг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэн татаж Ч төвийн бохир усыг төв шугамд нийлүүлдэг болно. Гэтэл манай дэргэд байрлах “ГАЭ” ХХК*******ийн шинээр баригдсан барилга бидэнд мэдэгдэхгүйгээр 2013 онд хууль бусаар манай эзэмшлийн бохирын шугамд өөрийн бохир ус татан зайлуулах шугамаа шууд холбосон байна. Үүнийг манай компанийн зүгээс 2019 оны 09 дүгээр сард мэдсэн ба уг асуудлаар “ЭУ ДТС” ХК*******ийн зүгээс хууль бусаар болохоо хүлээн зөвшөөрсөн. Уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулсан ба үүний дагуу АТГ*******аас хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар албан шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10*******т зааснаар бусад хэрэглэгчийг холбуулахдаа Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрийн 84 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 3.4*******т зааснаар тус шугамын өмчлөгчтэй зөвшилцөхөөр заасныг илт зөрчсөн байна. Нөгөө талаас уг техникийн нөхцөлийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр олгосон ба одоо нэгэнт бохир ус татан зайлуулах ажиллагаа явагдаж байгаа тул тус бохир татан зайлуулах шугамыг барьсан өртгийн 50 хувь болох 9.000.000 төгрөгийг гаргуулахаар “ГАЭ” ХХК болон Б.Эоос гаргуулахаар нэхэмжилж байна. Гурав. Хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, Ч төвийн дулааны шугам дээр барьсан, Ч төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох, гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компанийн үйл ажиллагаа явуулдаг Ч төвийн зүүн талд байрлах Б.Э захиралтай “ГАЭ” ХХК нь нийтийн эзэмшлийн талбайд газар дор 1.5 метрийн гүнд байрлаж буй манай дулаан дамжуулах шугам дээр 2020 оны 06 дугаар сард газар ухаж, улмаар бетон суурь цутгаж, дээр нь төмөр хашааг барьж 2020 оны 10 дугаар сарын 08*******ны өдрийн байдлаар барьж дуусгасан. Мөн барилгын 0 давхарт байрлах автомашины зогсоол руу гадна талаасаа орох, гарах гарц бүхий шат байрладаг ба уг орц, гарцыг хааж дээр хашаагаа мөн барьсан. Үүнийг тухай бүрт нь хариуцагчид хэлж байсан ба зогсоохгүй болохоор Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж шалгуулсан ба Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар шалгаад хууль зөрчиж байгаа үйлдлээ таслан зогсоохыг шаардаж 2020 оны 06 дугаар сарын 02*******ны өдрийн 04/243 дугаартай албан мэдэгдлийг хүргүүлж байсан болно. Гэтэл хариуцагч Б.Э болон түүний “ГАЭ” ХХК нь уг хууль зөрчсөн ажиллагаа явуулсаар өдийг хүрч байна. Манай дулааны шугамд дээр барьсан нь тус шугамд үзлэг, шалгалт, завсар, үйлчилгээ хийх боломжийг хязгаарласан төдийгүй Эрчим хүчний тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Уг хашаа нь манай үйл ажиллагаа явуулж буй Ч төвийн 0 давхарт орох орц, гарах гарцыг хаагаагүй, дулааны шугам байрлах газар дээр баригдаагүй байсан бол бидний өөрийн өмчлөлийн зүйлээ хэн нэгний эд хөрөнгөд хохирол учруулахгүйгээр ашиглах, эзэмших боломжтой байсан ба одоо хариуцагч нарын хууль зөрчсөн үйлдлээс болж ашиглах, эзэмшихэд саад учруулаад байна. Нөгөө талаас нийтийн эзэмшлийн газарт хэн нэгэн этгээд дураараа аашилж хашаа барьж, улмаар бусдын эрхийг зөрчих байдалд хүрээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1*******д заасан хөршийн эрхэд хамаарах бөгөөд 134.2*******т заасан үүргийг хариуцагч нар хуулиар хүлээж байгаа болно. Хариуцагч нь өөрийн эзэмшлийн газартаа бус нийтийн эзэмшил газарт хашаа барьж байгаа нь нэхэмжлэгч нарын үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Тус газар нь нэхэмжлэгч нар бидний эзэмшил газар биш боловч бид тус газраар дамжин өөрийн өмчлөлийн барилгын үйлчилгээ, 0 давхарт нэвтрэхээр барьсан орц, гарц, шатны зэргийг хааснаар хөршийн эрхийг зөрчиж байна. Уг хашааг буулгаснаар нэхэмжлэгч нар бид барилгын дулааны шугамдаа засвар, үйлчилгээ хийх, өөрийн өмчлөлийн барилгын 0 давхарт орж, гарах гарц бүхий шатыг ашиглах боломжтой болох учиртай. Иймээс Б.Э болон түүний эзэмшлийн “ГАЭ” ХХК*******д хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, Ч төвийн дулааны шугам дээр барьсан, Ч төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох, гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч П.Э миний бие уг нэхэмжлэлийн үндэслэл болон өөрийн эзэмшлийн газар, түүн дээр баригдсан үйлчилгээний Ч төвийн үйл ажиллагаанд саад болж буй Б.Э болон “ГАЭ” ХХК нарын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс “Э” ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ” ХХК*******ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоолгож, “ГАЭ” ХХК*******д хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгаж гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол 43.200.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулж, “Э” ХХК*******ийн бохир ус татан зайлуулах шугамд “ГАЭ” ХХК*******ийн Т төв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөрт 9.000.000 төгрөг гаргуулах, хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, Ч төвийн дулааны шугам дээр барьсан, Ч төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох, гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компанид холбогдуулан П.Э, “Э" ХХК*******ийн захирал Ж.Цэнгүүн нар нэхэмжлэл гаргасантай танилцлаа. Компанийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. 1. Манай компани нь 2013 оны 09 дүгээр сарын 24*******ний өдөр ЦТП 2*******7 дулаан, халуун, хүйтэн усны байгууламжаас дулаан болон халуун, хүйтэн усны шугамаар хангагдах техникийн нөхцөлийг “Эрдэнэт ус, Дулааны станц” зэрэг хангагч байгууллагаас олгосон. Энэхүү техникийн нөхцөлийн дагуу манай компани үл хөдлөх байгууламж руугаа холболт хийх гэсэн боловч “Э" ХХК, “О" ХХК*******ууд нь холбуулахгүй гэж дураараа аашилж, газар шорооны ажил хийхээр авчирсан хүнд машин механизмыг ажиллуулахгүй гэж автомашинуудаараа хааж байсан. Улмаар тухайн техникийн нөхцөлийн дагуу “Э” ХХК, “О" ХХК*******уудын удирдлагуудаас болж холболт хийж чадаагүй. Үүнээс болж манай компани болон миний бие хөрөнгө болон цаг хугацаагаар хохирсон. Үүнээс хойш 2012 оноос 2019 оныг хүртэлх 7 жилийн хугацаанд дулаан болон хүйтэн усны хэрэглээгээ авч чадалгүй явсаар ирсэн. Миний бие 7 жил хөөцөлдсөний эцэст 2019 оны 09 дүгээр сард “Эрдэнэт ус", Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, ЦТП 2*******7 байгууламжаас холболт хийх шаардлагатай аж ахуйн нэгжүүдийг оролцуулж хуралдсан. Хурлаар ЦТП 2*******7 байгууламжаас “Э” ХХК, “О” ХХК нарын аж ахуйн нэгжүүдийн өөрсөд рүүгээ татсан байсан дулаан болон хүйтэн усны нарийн хоолойг өргөтгөж олон хэрэглэгч нарыг тус шугамаас хангах боломж нөхцөлийн талаар ярилцсан. Учир нь ЦТП 2*******7 байгууламж нь орчин тойрны 10 орчим аж ахуйн нэгжүүдийн дулаан, халуун, хүйтэн ус зэрэг хэрэглээг хангах зориулалтаар баригдсан бөгөөд “Э”, “О” компаниудын ЦТП*******ээс өөрсөд рүүгээ татсан гурван шугам /дулаан, хүйтэн ,ирэх очих/ шугам хэт нарийхан бөгөөд зөвхөн тухайн хоёр аж ахуйн нэгжийг л хангахад хүрэлцэхүйц байсан болно. Өөрөөр хэлбэл олон хэрэглэгчийн хангах зориулалттай төрийн өмч ЦТП*******ээс зөвхөн хоёр аж ахуйн нэгж нарийн хоолой /шугам/ татсан байсныг өргөтгөж, хэрэглэгч нарыг бүгдийг хангах хүчин чадал бүхий 3 шугамыг татах асуудал тухайн хурлаар яригдсан. Тус хурлаар ЦТП 2*******7 байгууламжаас хангагдах ёстой “ГАЭ” ХХК, “Э” ХХК, “Очир баялаг” ХХК, “Төгс тэгш бурзайх” ХХК, “Тэнүүн төвөргөөн” ХХК, “Элбэг шид”ХХК, “Эрчимт комплекс” ХХК*******ууд нь нийлж шугамыг өргөтгөн татах талаар хурал зохион байгуулагч “ЭУ”, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын холбогдох удирдлагууд зөвлөсөн. Ингээд хурлаар аж ахуйн нэгжийн төлөөлөл ярилцаж нийлж шугам өргөтгөх талаар зөвлөлдөх үед “Э" ХХК, “Очир баялаг" ХХК*******ууд саналыг эсэргүүцэж үнэгүй авна гэж дураараа аашилсан. Тухайн үед хурлаас бүх аж ахуйн нэгжүүд хамтран шугамыг өргөтгөх шийдвэр гарсан. Миний бие өөрөө хөөцөлдөж байж тухайн шугамуудыг өргөтгөх гадна шугамын зургийг зургийн мэргэжлийн байгууллага болох “Асгат өргөө" ХХК*******аар 1.500.000 төгрөгний зургийн ажлын хөлс төлж хийлгэсэн. Зургийн дагуу нийт 5 шугам болгон өргөтгөн татах ажлыг “Тэнүүн төвөргөөн” ХХК, “Төгс тэгш бурзайх” ХХК, “ГАЭ" ХХК буюу манай компани оролцож ашиглалтанд оруулж, хуучин “Э" ХХК, “Очир баялаг” ХХК*******уудын ашиглаж байсан дулаан, хүйтэн усны хэрэглээг нь хангасан. Харин халуун усны шугамыг тэд зардал төлж авахаар тохиролцсон. Гэтэл одоо халуун усны шугам хоолойг татсан зардлаас хариуцахгүйгээр үнэгүйгээр холболт хийнэ гэж зүтгээд байгааг ойлгохгүй байна. Хэн ч байсан зардал гаргаж хоолойг шинэчилсэн болохыг ойлгоно гэж бодож байна. Мөн манайх хуучин хэрэглэж байсан нарийн шугамуудыг өргөтгөж шинэчилсэн зардлаа хоёр аж ахуйн нэгжээс огт нэхээгүй болно. 2013 онд техникийн нөхцөлийн дагуу хийх шугамын ажлыг хийлгэлгүй саад болсон тул түр хугацаагаар “Эрдэнэт ус”*******ын гражаас хэрэглээний хүйтэн ус болон дулаан татаж би хохирсон байдаг. Энэ хохирлыг би “Э" ХХК*******аас огт нэхэмжлэлгүй өнгөрүүлсэн. Харин одоо тухайн үед гарсан зардал, хохирлоо "Э" ХХК*******аас гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд хэрэглээний халуун усны шугамд холбоно гэж гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 43.200.000 төгрөг нэхэмжилсэн байна. Миний бие болон манай компани “Э” компанитай гэрээ байгуулаагүй. Харин ч “Э” компани шугам хоолойн өргөтгөсөн зардлыг манайд төлөх ёстой. Ямар тооцооллоор надаас 43.200.000 төгрөг нэхэж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Угаасаа “Э” компани үйл ажиллагаагаа тогтмол явуулдаггүй. Энэ компани 43.200.000 төгрөгөөр хохирсон бол уг хохирол надаас шалтгаалаагүй өөрсдийн үйл ажиллагааных нь алдагдал байх боломжтой. 2. Манай компани 2013 он, 2019 онд хангагч байгууллагаас олгосон техникийн нөхцөлийн дагуу бохир ус татан зайлуулах хоолойг холбосон. Тухайн үед манайх Эрдэнэт усын өмчлөлийн бохирын шугам хоолойд холболт хийж байгаа гэж ойлгосон. Холболт хийсний дараа нь "Э” ХХК*******аас хэл ам хийх болсон. Техникийн нөхцөлийн дагуу буюу хангагч байгууллагын зөвшөөрлөөр холболт хийсэн үйл ажиллагаанд манай компанийг буруутгах улмаар нөхөн төлбөр 9.000.000 төгрөг гаргуулна гэж байгаа нь буруу гэж үзэж байна. Манай компанийн бохир татан зайлуулах хоолойг салгуулах талаар “Э” ХХК нь “ЭУ”*******нд гомдол гаргаж уг асуудлыг “Эрдэнэт ус” шийдвэрлэж байсан. Үүнтэй холбоотойгоор манай компани Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд гомдол гаргаж байсан ба гомдлыг тус байгууллага эцэслэн шийдвэрлэсэн. Манай компани хэрэглээний зардлуудаа хангагч байгууллагад гэрээнд заасан хугацаанд төлсөөр ирсэн тул манай бохирын хоолойг зайлуулахаар шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. "Э” ХХК*******ийн гэх бохирын хоолой нь манай барилгын газар руу хэт шахаж стандартын бус хийгдсэнээс болж би барилгынхаа зургийг жижгэрүүлж буюу 24х24 байсныг 24х21 болгосон зураг дахин хийлгэж хохирсон. Учир нь бохирын шугам хоолой нь барилгаас 6 метрийн зайтай байх талаар техникийн нөхцөлд заагдсан байтал үүнийг зөрчиж техникийн нөхцөлөөс зөрүүтэй холболт хийгдсэн байдаг. Энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаж гомдол гаргана. 3. Манай компани хэн нэгний эрхийг зөрчөөгүй. Гэтэл хөршийн эрхийг зөрчсөн гэж гомдол гаргасан байна. Учир нь бетон суурьтай төмөр хашаа нь манай эзэмшлийн газар дээр баригдсан ба "Э" ХХК*******ийн газрын хил зааг руу огт нэвтрээгүй. Манай тус хашаа барьсан газар дээр ногоон байгууламж хийж тохижуулах зорилгоор үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэлд дулаан байгууламж дээр баригдсан гэсэн нь худлаа юм. Манай хашааны доор ямар ч дулааны байгууламж байхгүй. “Э” компанийн дулааны байгууламжтай ойрхон байгаа боловч тэдний дулааны шугамдаа засвар үйлчилгээ хийх эрхийг хөндсөн зөрчсөн зүйл байхгүй. Хашааны хажуу талаар засвар үйлчилгээгээ хийх бүрэн боломжтой юм. Манай барьсан хашаа нь тэдний граждаа орох гарах гарцыг огт хаагаагүй. Харин ч граж руугаа орохын тулд “Э” компанийн барилгыг тойрч ордог байсныг товчлон хүн явахад нь зориулж шатыг би өөрийн компанийн зардлаар хийж өгсөн. Энэхүү шатыг манай компанийн зардлаар хийсэн ч гэсэн "Э" ХХК болон манай компани аль аль нь чөлөөтэй ашиглаж байна. Гэтэл шатыг өөрийнхөө хийсэн шат мэт нэхэмжлэлдээ бичсэн байна. 4. Ч төв буюу “Э” ХХК*******тай хөрш зэргэлдээ оршиж ирсэн өнгөрсөн 8 жилийн хугацаанд манай үйл ажиллагаатай холбогдуулан үндэслэлгүй гомдол, хүсэлтийг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрдэнэт ус, Газрын алба, Дулааны станц зэрэг төрийн бүхий л байгууллагад гаргаж яваад үнэхээр гомдолтой байна. Энэхүү бүх гомдлууд нь худал болох нь шат шатны байгууллагууд дээр хийгдэж байсан шалгалтуудаар нотлогдон тогтоогдсон. Би тухай бүрт нь шалгагдаж цаг хугацаа хөрөнгө мөнгө, сэтгэл зүйгээрээ хохирч ирсэн. Одоо “Э” ХХК*******ийн сүүлийн арга нь шүүхэд хандах байсан юм байна гэдгийг сайн ойлголоо. Би асуудал болгонд нь тэвчээртэй хандаж ирснийг шүүх ойлгоно гэж найдаж байна. Намайг “Э” компанийн менежер П.Э байнга л үг хэлээр доромжилж, муухай харж, муухай аашилдаг. Надад хуулийн дагуу техникийн нөхцөл олгосон эрх бүхий байгууллагын удирдлагуудыг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газарт өгч байсан ба гэмт хэргийн ямар нэгэн шинж байхгүй болохыг хуулийн байгууллагууд тогтоосон болно. Манай үл хөдлөх хөрөнгийн хажууд 8 жил хогоо овоолж хаясан байгаа ба орчин тойрны өнгө үзэмжийг “Э” ХХК*******ийн хог хаягдал дарж байна. Энэхүү хогоо зайлуулахыг энэхүү тайлбараар шаардаж байна. Манай компанийг 8 жил хохироож ирсэн “Э” ХХК нь ямар ч боломжгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргаж мөн л урьдын адилаар явдал чирэгдэл үүсгэж цаг завыг минь хумсалж байгаад маш их гомдолтой байна. Шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл нь бүгд худлаа байх тул бүхэлд хүчингүй болгож өгч тусална уу гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбар хүсэлтдээ: П.Э, “Э” ХХК нарын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч манай компанийн зүгээс энэхүү тайлбар, хүсэлтийг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч нар нь “Э” ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ” ХХК*******ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоолгож, “ГАЭ” ХХК*******д хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгах гэж” нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ талаар дараах тайлбарыг гаргаж байна. “Э” ХХК нь хэрэглээний халуун усны шугамд холбох эрх нь эрх бүхий байгууллагаас техникийн нөхцөл авснаар үүсэх ёстой болно. Гэтэл шүүхэд эрхтэй болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчихөд хүргээд байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15*******д “техникийн нөхцөл” гэж шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан техникийн баримт бичгийг” хэлнэ гээд 11 дүгээр зүйлийн 11.1. Техникийн нөхцөлд дараах шаардлагыг тусгасан байна, 11.1.1. тухайн барилга байгууламжийг холбох цэгийн шугам сүлжээний голчийн хэмжээ, хоолойн суултын гүн, усны даралтын хэмжээ; 11.1.2. цэвэр, бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээ, тэдгээрийг шугам сүлжээнд нийлүүлэх нөхцөл; 11.1.3. цэвэр ус хэмнэлттэй зарцуулах, бусад хэрэглэгчийг холбох боломж; 11.1.4. шинээр баригдах барилга байгууламжийн зураг төсөлд саарал усыг цуглуулах, хуримтлуулах, цэвэрлэх, дахин ашиглах боломж.11.2. 3захиалагч, хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1*******д заасны дагуу батлуулсан стандартын дагуу техникийн нөхцөлийг хангагч олгоно гэж тус тус заасан байдаг. Энд 11.1.4. шинээр баригдах барилга байгууламжийн зураг төсөлд саарал усыг цуглуулах, хуримтлуулах, цэвэрлэх, дахин ашиглах боломж. 11.2. 3захиалагч, хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1*******д заасны дагуу батлуулсан стандартын дагуу техникийн нөхцөлийг хангагч олгоно гэж заасан нь шүүх техникийн нөхцөлийг буюу шугам хоолойн холбох зөвшөөрлийг олгож болохгүй нь ойлгомжтой. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхээс техникийн нөхцөл гаргуулан авах гэж байгаа мэт нэхэмжлэл гаргаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Э” ХХК болон П.Э нар нь техникийн нөхцөлийг хуульд заасан журмын дагуу олгодог эрх бүхий байгууллагаас нь авах нь зөв болох болов уу. Манай компанийн дээрх хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас нь хүсэлт болон холбогдох материалаа бүрдүүлэн өгч байж техникийн нөхцөлүүдийг тус тус авч үйл ажиллагаа явуулж байгаа болно. Нэхэмжлэгч нарын шүүхэд хандаж хүчээр холбох гэж байгаа шугам хоолойг манай компани нь 100 758 804 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн. Энэ талаарх нотлох баримт болох “ГАЭ” ХХК*******ийн гадна дулаан, цэвэр усны шинэчлэх ажлын төсөв”*******ийг шүүхэд гаргасан байгаа болно. Ийм байтал яагаад манай компанийн 100 758 804 төгрөгийн өртгөөр бий болгосон шугам хоолойгоос үнэ төлбөргүйгээр холбоно гэж нэхэмжлэл гаргаад байгааг компанийн удирдлагын хувьд ойлгохгүйд хүрлээ. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйл. Барилга байгууламж, шугам сүлжээний өмчлөл 19.1.Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна гэж заасан байгааг анхаарч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Манай компанийн шүүхэд гаргаж өгсөн техникийн нөхцөлүүд нь 11 дүгээр зүйл. Техникийн нөхцөл. 11.З. Техникийн нөхцөл өөрчлөгдвөл хангагч нь захиалагч, хөрөнгө оруулагчид мэдэгдэж техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах буюу шинээр олгоно, 11.4.Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчихийг хориглоно. 11.5.Техникийн нөхцөлд хэрэглэгчийг холбох цэгийн шугам хоолойн өмчлөгч, эзэмшигчийг заасан байна гэж заасан шаардлагыг хангаж байгааг тайлбарлах нь зөв болов уу. Компанийн хувьд нэхэмжлэгч компанитай огт гэрээ хийгээгүй байхад нэхэмжлэлдээ гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нийт 43 200 000 төгрөг гэх өөрийн хүссэн тоогоо нэхэмжлэгч тавьж байгаа нь ул үндэсгүй болно. Иймийн учир “Э” ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ” ХХК*******ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоолгож, “ГАЭ” ХХК*******д хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгаж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нийт 43.200.000 төгрөгийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн хүчингүй болгож өгнө үү. 2. “Э” ХХК*******ийн бохир ус татан зайлуулах шугамд “ГАЭ” ХХК*******ийн Т төв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөр 9.000.000 төгрөг гаргуулна гэсэн шаардлагын талаар тайлбарлахад Үүнд: манай компани нь техникийн нөхцөл олгодог байгууллагаас нь техникийн нөхцөл буюу зөвшөөрлөө авч холбосон тул зөвшөөрөлгүй холбосон гэж нэхэмжлэлд дурдсан нь буруу гэж үзэж байна. Энэ техникийн нөхцөлөө шүүхийн хэргийн материалд гаргаж өгсөн байгааг анхаарч үзэх нь зөв байх. Нэхэмжилж байгаа 9.000.000 төгрөгийг ямар тооцоололтоор гаргаж ямар хуулиар үндэс болгон нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Зүгээр л зөвшөөрөлтэй холбосон нь ийм их өрөнд оруулах ёсгүй шүү дээ. Тэгээд ч А.Сайнсанаа шинжээчийн дүгнэлтээр “ГАЭ” ХХК*******ийн барилгын баруун урд хэсэг “Э” ХХК*******ийн Ч төвийн барилгын бохирын шугамын аюулгүйн зурваст орсон байгаа тул зөрчлийг яаралтай арилгах шаардлагатай гэсэн байдаг. Эндээс манай барилгын газарт хэтэрхий ойртуулж шугам хоолойг бодлого төлөвлөлгүй хийсэн “Э” ХХК*******ийн буруутай үйл ажиллагааг илтгэж харуулж байна. Манай компани барилгын         зургаа            жижгэрүүлсээр байтал ийм зөрчилтэй техникийн нөхцөлөөр бохир ус татан зайлуулах хоолойгоо хийсэн нь “Э” ХХК*******ийн буруу ба энэ талаар шүүхэд бичгээр гаргасан тайлбарт дурдсан шүү дээ. 3. Хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, Ч төвийн дулааны шугам дээр барьсан Ч төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох, гарц орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагчид даалгах гэсэн шаардлагын талаар дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Манайх хашааг барихдаа орчны тохижилт хийж ногоон байгууламж хийх гэж барьсан. Түүнээс өөрсдийн амин хувийн хэрэгцээгээ бодоогүй, нэгэнт үйл ажиллагаа явуулж буй орчингоо тохь тухтай байлгаж ногоон байгууламж хийхэд юу нь буруу юм бэ?. Харин тэдний дулааны шугам дээр огт баригдаагүйгээс гадна тэдний гражид орох гарах хаалгыг огт хаалгүй болох нь гэрэл зургаар төдийгүй очоод нүдээр харахад нотлогдоно. Уг хашаа барьсан газар нь “Э” ХХК*******ийн газар биш, манай компанийн ч газар биш төрийн буюу нийтийн эзэмшлийн газар болохыг “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын шинжээч”*******дийн дүгнэлтээр тогтоосон байна. Ийм байтал яагаад “Э” ХХК нь өөрийнх нь өмчийн газар мэтээр ойлгож нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөх боломжгүй шүү дээ. Нийтийн эзэмшлийн бөгөөд гудамж талбай биш болохоор нь манай компани орчноо тохитой болгох зорилгоор ногоон байгууламж хийх гэж л өөрөөсөө хөрөнгө гарган хашаалуулж хамгаалсан юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба компанийн захирал миний бие ковидтой холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулалгүй удсан улмаар одоо үйл ажиллагаа сэргэж бизнесийн орлого бодож завгүй ажиллаж байх тул шүүх хуралдаанд оролцохгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. “Э” ХХК нь ингэж ажил удаж байгаад үнэхээр харамсалтай байгааг дурдах хэрэгтэй гэж бодлоо. Иймээс хариуцагч намайг байлцуулалгүйгээр хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09*******ний өдрийн 142/ШШ2021/00249 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 228 дугаар зүйлийн 228.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10*******т заасныг баримтлан “Э” ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ” ХХК*******ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоож, Ч төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагч “ГАЭ” ХХК, Б.Э нарт даалгаж, “Э” ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ” ХХК*******ийн хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгаж, “Э” ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ” ХХК*******ийн  хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нийт 43.200.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, “Э” ХХК*******ийн бохир ус татан зайлуулах шугамд “ГАЭ” ХХК*******ийн Т төв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөрт 9.000.000 төгрөг гаргуулах, хөршийн эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 673.300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “ГАЭ” ХХК, Б.Э нараас 140.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК, П.Э нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09*******ний өдрийн 142/ШШ2021/00249 дугаар шийдвэр бүхий П.Э, “Э” ХХК нарын нэхэмжлэлтэй Б.Э, “ГАЭ" ХХК*******д холбогдох иргэний хэрэгт холбогдогчоор оролцож байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09*******ний өдрийн 142/ШШ2021/00249 дугаар шийдвэрийн зарим хэсэг нь буруу гарсан байх учир эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 1.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 228 дугаар зүйлийн 228.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10*******т заасныг баримтлан “Э" ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ" ХХК*******ийн хэрэглээний халуун усанд шугамд холбох эрхтэй болохыг тогтоож, Ч төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох, гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагч “ГАЭ" ХХК, Б.Э нарт даалгаж нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн дээр дурдсан бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй манайх санал нэг байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаас 2 шаардлагыг хангаж шийдсэнийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлд хэрэглэгчийн эрх үүргийн талаар тусгаж, 15.1.10 хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах гэж заасан. Энэ заалт эрх бий болгосон зохицуулалт биш бөгөөд үүрэг бий болгосон хууль юм. Гэтэл шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болох /“Э" ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ" ХХК*******ийн хэрэглээний халуун усанд шугамд холбох эрхтэй болохыг тогтоолгох/ шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон. Шийдвэрт заасан дурдсан хууль нь хангагчаас техникийн нөхцөл, зөвшөөрөл олгогдсон байх, зураг төсөл батлагдсан байгаа тохиолдолд өөрийнхөө эзэмшилд буй шугам хоолойноос бусад хэрэглэгчийг заавал холбуулах үүрэг үүсэхээр зохицуулсан. Хавтаст хэрэг дотор “Э” ХХК*******д холбох зөвшөөрөл, техникийн нөхцөл олгогдсон баримт ерөөс авагдаагүй. Энэ талаарх нотлох баримтаа нэхэмжлэгч нотлоогүй байгаа нөхцөл байдлыг шүүх анхаараагүй нь буруу гэж үзэж байна. 2.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Манай компани нь нийтийн эзэмшлийн газрыг огт эзэмшээгүй, Ч төвийн 0 давхарт байрлах граждаа орох, гарах гарц бүхий шатыг хааж бетон суурьтай хашаа бариагүй. Өөрөөр хэлбэл тухайн граж руу орох шат нь нээлттэй ямар нэгэн байдлаар хүн орох гарахад саад огт байхгүй юм. Гэтэл шүүх орох гарах гарцыг хааж хашаа барьсан мэт дүгнэлт хийж байгаа нь баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотой асуудал боллоо. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох орц гарцыг хаасан гэх нөхцөл байдлыг огт нотлоогүй. Харин манай зүгээс гэрэл зургуудыг гаргаж өгсөн ба тухайн гэрэл зургууд дээр шат руу буух гарц, орц нь нээлтэй байгаа нь тодорхой харагдаж байдаг. Манайх тухайн хайлсыг барихдаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5*******д Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно гэж заасны дагуу өөрийн хөрөнгөөр ногоон байгууламж бий болгож орчноо сэргээх, аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалт хийсэн. Гэхдээ манайх тухайн газрыг эзэмшихгүй юм. Ийнхүү хайлс барихдаа хэн нэгний эрхийг огт зөрчөөгүй тэр тусмаа “Э" ХХК*******ийн эрхийг зөрчсөн зүйл огт байхгүй. Газрын тухай хуулиар бол тухайн газрын эзэмшигч, өмчлөгч нь тухайн газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрх бүхий байх ба “Э” ХХК*******ийн чөлөөлүүлэхээр гаргасан газар нь тухайн компанийн өмчлөл, эзэмшлийн газар биш болох нь шийдвэрт заасан шинжээчийн дүгнэлтээр нологдсон. Дээр дурдсан утгаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн 2 шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон учир анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийн тогтоох нь гэсэн хэсгийн 1 дэх заалтанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нэмэлт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав би “ГАЭ" ХХК, Б.Э нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэг: хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10*******т хэрэглэгчийн эрх үүргийг хуульчилсан байдаг. Хуулийн энэ зохицуулалт нь хоёр хэрэглэгчийн нэгэнд нь үүрэг бий болгож нөгөөд нь эрх бий болгосон заалт юм. Өөрөөр хэлбэл бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй гэдэг нь холбох гэж байгаа байгууллага, иргэн нь тухайн шугамд холбогдох эрх үүснэ гэсэн үг юм. Түүнчлэн “ГАЭ” ХХК нь энэ шугамыг шинээр байгуулахдаа “Ч төвийн хуучин хэрэглэж байсан шугам, газар зэрэг бүх л зүйлийг ашиглаж өнөөдөр энэ шугамыг шинэчилсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг бүрэн хангаж гэрч оролцуулах, бусад байгууллагаас нотлох баримт гаргуулах зэрэг хүсэлтийг хангасан байсан бол нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах боломжтой байсан. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсанаар “ГАЭ” ХХК нь техникийн нөхцөлөө хууль бусаар авсан болохыг тодорхой заасан байдаг. Хоёр. Гомдолдоо нийтийн эзэмшлийн газрыг огт эзэмшээгүй гэж тайлбарласан байсан. Эзэмших гэдэг үг нь тухайн газарт хашаа барих, хайс суулгах, нүх ухах, ногоон байгууламж хийх зэрэг ямар нэгэн үйлдлийг тухайн нийтийн эзэмшлийн газарт явуулсан байхыг хэлдэг. Тэгэхээр “ГАЭ” ХХК нь нийтийн эдэлбэрийн газарт барилга байгууламж барихыг хуулиар хориглосон байх тул хууль бус үйлдлийг таслан зогсоож, хашааг буулгахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд биш бүхэлд нь хянаж үздэг тул би анхан шатны шүүхийн хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж буй шийдвэрийн талаар тодорхой дурдаж дараах нөхцөл байдлыг давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхаараасай гэж хүсэж байна. Үүнд: 1.Би Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 07*******ны өдөр 6 заалт бүхий хүсэлтийг гаргаж анхан шатны шүүх хүсэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 12*******ны өдөр 298 дугаартай захирамжаар шийдвэрлэхдээ шинжээч томилуулах 1 хүсэлтийг хангаж, 4 хүсэлтийг хангахгүй орхиж 1 хүсэлтийг /4 дэх заалтад оруулсан “ГАЭ” ХХК*******иас барилгаа хэзээ ашиглалтанд оруулж өгсөн талаарх баримт буюу улсын комисст хүлээлгэн өгсөн актыг гаргуулах” тухай/ хэрхэн шийдвэрлэсэн болохоо огт дурдаагүй, шийдвэрлэхгүйгээр захирамжаа гаргасан байна. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага хувь хүний нууцтай холбоотой, өөр улс оронд нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, ....гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан. “Э” ХХК нь Авлигатай тэмцэх газарт /Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт байрладаг/ “ГАЭ” ХХК*******д хууль бусаар техникийн нөхцөл олгосон талаар гомдол гаргаж, уг гомдлыг Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Улаанбаатар хотоос ирж шалгаад “ГАЭ” ХХК*******д олгосон техникийн нөхцөл нь хууль зөрчиж олгосон талаар дурдаж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 05/10984 дугаартай албан мэдэгдлийг ХСУХАТАҮЗ Зөвлөлийн дарга Ж.Батсуурьт өгсөн. Бид нар өөр орон нутагт байгаа бичиг баримтыг явж авах боломжгүй байсан учир нь Ковид 19 цар тахлын улмаас хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байсан. Тиймээс бид нар шүүхэд хандаж хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхисон нь ИХШХШТ хуулийн 6 дугаар зүйлийг зөрчиж хэргийн оролцогчдын нотлох баримт гаргаж, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Авлигатай тэмцэх газарт шалгагдсан материалд П.Э, Б.Э, бусад албаны хүмүүсээс асууж авсан мэдүүлэг, тайлбар, техникийн нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бүхий баримт ирэх байсан ба энэ нь нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага хангагдах эсэхийг шийдвэрлэх ач холбогдолтой байсан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 09*******ний өдрийн хуралдааныг даргалж явуулсан Б.Одбаатар, хуралд оролцсон З.Энхцэцэг, П.Э нарыг гэрчээр оролцуулж хуралдааны үеэр гарсан санал, хэн ямар ажил хийх талаар, ямар шийдэлд хүрсэн талаар тодруулах зорилгоор гэрчээр оролцуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхисон. Уг нь тухайн хуралд “Э” ХХК*******ний шугамаас “ГАЭ” ХХК нь өөрсдийн зардлаар дулааны шугамыг шинэчлэн татах тухайн шинэчлэн татсан шугамаас “Э” ХХК үнэ төлбөргүйгээр шугамаа шинэчлэн татахаар ярьж тохиролцсон ба хурлын тэмдэглэлд энэ талаар тодорхой тусгагдаагүй байсан учир үүнийг тодруулах зорилгоор гэрчийг оролцуулах нь нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэхийг тогтоох чухал ач холбогдолтой нотлох баримт болох байсан. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй мөртлөө шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... эдгээр хүмүүс нь хуралдаанд оролцсон нэр бүхий 10 аж ахуйн нэгжийн бүрэн төлөөлөл болж чадахгүйгээс гадна дээрх хуралдаанаар хууль болон журмаас давсан шийдвэрийг гаргах боломжгүй гэж дүгнэсэн болно” гэж үндэслэлгүй дүгнэлтийг ******* хийсэн гэж үзэж байна. 10 аж ахуйн нэгжээс төлөөлөл болж 3 гэрчийг оролцуулахаас гадна хариуцагч Б.Э өөрөө хуралд оролцоно тэгэхээр 4 гэрч хуралдаанд оролцож тухайн хуралдааны үеэр хэлэлцэгдсэн асуудлыг тодорхой болгох бүрэн боломжтой байсныг шүүх анхаарч үзээгүй нь ИХШХШ тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах.... эрхийг шүүх эдлэх....” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх 10 гэрчийг оролцуулах шаардлагатай гэж үзэж байгаа бол хуралдаанд оролцсон гэрчүүдийг бүгдийг нь оролцуулахаар шийдвэрлэж шүүх хурлыг нэг удаа хойшлуулж болох байсан. Мөн хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтээс 4 дүгээр хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдахгүй орхигдуулсан нь анхан шатны шүүх ИХШХШТ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Бид нар хариуцагч барилгаа хэзээ хэрхэн улсын комисст хүлээлгэн өгсөн талаарх баримтыг өөрсдөө явж цуглуулах боломжгүй байсан. Энэ нотлох баримт нь нэхэмжлэлийн 2 дугаар шаардлага хангагдах эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт байсан. 2. Мөн шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг хэргийн хариуцагч өөрийн биеэр оролцоогүй, танилцуулаагүй тул шүүх хүлээж авах боломжгүй гэж дүгнэн нотлох баримтыг аваагүй нь ИХШХТ хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. 3. Анхан шатны шүүх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 43.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. “ГАЭ” ХХК нь шугамын ажлыг хийж гүйцэтгэхдээ нэгдүгээрт маш удаан буюу 6 сарын турш хийж гүйцэтгэсэн энэ хугацаанд “Э" ХХК*******ний Ч төв нь ямар нэгэн усны хангамж байхгүй болж, түрээсэлж байсан үйлчилгээний байгууллагууд бүгд гэрээгээ цуцалсан. “ГАЭ” ХХК нь шугамын ажлаа хурдан шуурхай хийж бусад аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс болж Ч төвд аэробик, фитнес, лоунж зэрэг түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан хувь хүмүүс бүгд түрээсийн гэрээгээ цуцлахад хүргэсэн. Тиймээс “ГАЭ” ХХК нь хэдийгээр “Э” ХХК*******тай шууд гэрээ байгуулаагүй боловч тэдний буруутай үйл ажиллагааны улмаас “Э” ХХК*******д 43.200.000 төгрөгийн шууд хохирол учирсан байхад хариуцагч нарын буруугаас үүссэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. 4. Анхан шатны шүүх шийдвэртээ “ГАЭ” ХХК*******ийн Т төв нь шугам сүлжээний өмчлөгчтэй зөвшилцөлгүйгээр бохир ус татан зайлуулах шугамаа холбосон буруутай болох нь “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК*******ний 2020 оны 05 дугаар сарын 28*******ны өдрийн 418 дугаартай албан бичгээр болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журмын 3.4*******т заасныг хариуцагч нар зөрчсөн болох нь тогтоогдсон, хариуцагч нарын буруутай үйлдэл байгаа боловч талууд зөвшилцөж, хэрэглээний халуун усны шугамд холбох, бохир ус татан зайлуулах шугамыг хуульд заасны дагуу холбуулах буюу гарсан зардалд нөхөн төлбөрийг тооцон суутгах замаар хэрэгжүүлэх боломжтой гэж шүүх дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэсэн нь ИХШХШТ хуулийн 116 дугаар зүйлийн 116.2*******т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч нар буруутай гэдгийг шүүх дүгнэсэн мөртлөө буруутай үйлдэлд холбогдох 9.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагагүй харин хариуцагч, нэхэмжлэгч талууд хоорондоо зохицох ёстой гэсэн тодорхойгүй байдлаар тайлбарласан байна. Ингэж тохиролцох ёстой гэж шүүх үзэж байгаа бол нэгдүгээр шаардлагад дурдсан халуун усны шугамд холбохыг даалгах шаардлагыг шууд хангах боломжтой байсан гэж би үзэж байна. Өөрөөр хэлбэл бохир усны шугамд зөвшөөрөлгүй холбуулсны нөхөн төлбөр болох 9.000.000 төгрөгийг халуун усны шугамд үнэ төлбөргүй холбуулах эрхэнд дүйцүүлсэн байдлаар шүүх дүгнэж шийдвэртээ тодорхой дурдаж шийдвэрлэх ёстой. Зохигчид эвлэрч шийдэлд хүрч чадаагүй учраас шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байхад анхан шатны шүүх зохигчдыг хоорондоо тохиролцох боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. 5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгч нар өөрсдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлохуйц хэмжээнд баримт бүрдүүлж өгсөн байдаг. Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтыг бараг гаргаж өгөөгүй байдал ажиглагдаж байна. Хариуцагчаас хариу тайлбар, шүүхэд гаргасан тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байхад хариуцагчийн тайлбарыг үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. 6.Дээрх нотлох баримтуудыг хэргийн оролцогчийн хүсэлтийг хангах арга замаар бүрэн цуглуулж бүрдүүлснээр нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэхийг шийдвэрлэх боломжтой болох байсан учир анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09*******ний өдрийн 142/ШШ2021/00249 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч П.Э, “Э” ХХК нь хариуцагч Б.Э болон “ГАЭ” ХХК*******нд холбогдуулан “Э” ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ” ХХК*******ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоолгож, “ГАЭ” ХХК*******ийг халуун усны шугамд холбохыг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 43.200.000 төгрөг гаргуулах, “Э” ХХК*******ийн бохир усны татан зайлуулах шугамд “ГАЭ” ХХК*******ийн Т төв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугам холбосны нөхөн төлбөр 9.000.000 төгрөг гаргуулах, хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож Ч төвийн дулааны шугам дээр барьсан 0 давхарт байрлах өөрийн граждаа орох гарах гарцыг хааж барьсан төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийг тус тус гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд Орхон аймгийн Баян*******Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт дутуу баригдсан барилгын ард 684м2 талбай бүхий газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар нэхэмжлэгч П.Эд эзэмшүүлэхээр Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 19*******ний өдрийн А/564 дугаар захирамж гарсан ба тухайн газарт П.Э нь худалдаа үйлчилгээний зориулалттай 4 давхар барилга барьж үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан,  П.Э “Э” ХХК*******тай байр дамжуулан түрээслэх эрх олгох тухай гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Ч төвийг түр хугацаагаар дамжуулан түрээслэхээр тохиролцсон, “Э” ХХК нь “Очир баялаг”ХХК*******тай “Дулааны шугамын гэрээ”, “Бохир шугамын гэрээ”*******г тус тус байгуулж, Дэлгэр төвийн дулааны болон бохирын шугамын эхлэлээс салаалж шугам татахыг зөвшөөрсөн, шугам татах зардалд 13.000.000 сая төгрөгийг төлөхөөр тохиролцсон, “Эрдэнэт ус” ОНӨХК нь 2013 оны 09 дүгээр сарын 24*******ний өдөр усан хангамж ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох ЭУ*******13/015 тоот техникийн нөхцөлийг “ГАЭ” ХХК*******нд олгосон 2019 оны 11 дүгээр сарын 11*******нд дахин сунгаж 2 жилийн хугацаатай олгосон, хуучин ашиглагдаж байсан шугам сүлжээнүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй болсон учраас нэр бүхий аж ахуйн нэгжийн удирдлагууд хуралдаж, 2 шугамыг 5 шугам болгон өргөтгөх талаар ярилцаж, тохиролцоонд хүрч хариуцагч “ГАЭ” ХХК зураг төслийг боловсруулж, өргөтгөж шинэчлэх ажиллагаа хийгдсэн зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э” ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ” ХХК*******ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10.*******т заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгах тухай шаардлага нь Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журмын 3 дугаар зүйлийн 3.4.*******т заасан урьдчилсан нөхцөлийг хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн зохигчдын хооронд гэрээний эрх зүйн ямар харьцаа үүссэн нь тодорхойгүй, гэрээний ямар үүргийг биелүүлээгүйгээс хохирол 43.200.000 төгрөг учирсан талаар нэхэмжлэгч тал нотлох баримт гаргаагүй энэ шаардлагаа нотлоогүй тул анхан шатны шүүхийн хариуцагч нараас нэхэмжлэх  хууль зүйн үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг мөн “ГАЭ” ХХК*******ийн Т төв нь бохир ус татан зайлуулах шугамаа өмчлөгчийн зөвшөөрөлгүй холбосон нь нотлогдсон талууд зөвшилцөн хэрэглээний халуун усны шугамд холбох, бохир ус татан зайлуулах шугамаа хуульд заасны дагуу холбуулах буюу гарсан зардалд нөхөн төлбөрийг тооцон суутгах замаар хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн нэхэмжлэгчийн нөхөн төлбөрт 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг тус тус буруутгах боломжгүй байна.

Талууд хэн алинаасаа хэрэглээний халуун ус татан авах болон бохир ус татан зайлуулах шугамдаа холбуулах ажиллагааг харилцан хийх боломжтой тул гарах зардлыг харилцан тооцох боломжтой.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хууль болон бусад хэрэглэвэл зохих хуулиудад нийцжээ.

Харин хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслах зогсоож, Ч төвийн дулааны шугам дээр барьсан Ч төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох гарах орц гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг даалгах тухай шаардлагыг хөршийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.*******т заасан “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн дүгнэлтүүдийг тус тус хийж энэ шаардлагыг хангахаар шийдвэрлэсэн нь буруу байна.    

Зохигчдын хооронд маргааны үйл баримт болж байгаа тэдний үл хөдлөх хөрөнгийн хооронд барьсан бетон хашааны доорх газар нь нийтийн эдэлбэр газар болохыг шүүхээс томилогдсон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

Зохигчдын хэн алинд нь тухайн газрын эзэмшүүлэх, дундаа хамтран өмчлөх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.*******т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаар нийтийн эдэлбэр газар өөрөөр хэлбэл төрийн мэдлийн газар байх ба төрийн байгууллагаас түүнийг төлөөлөх эрхийг нэхэмжлэгчид олгосон эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэх эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасантай нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн тухайн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.*******д заасан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 228 дугаар зүйлийн 228.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10*******т заасныг баримтлан “Э” ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ” ХХК*******ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоож, Ч төвийн 0 давхарт байрлах өөрийн гараждаа орох гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагч “ГАЭ” ХХК, Б.Э нарт даалгаж, “Э” ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ” ХХК*******ийн хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгаж, “Э” ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ” ХХК*******ийн  хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нийт 43.200.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, “Э” ХХК*******ийн бохир ус татан зайлуулах шугамд “ГАЭ” ХХК*******ийн Т төв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөрт 9.000.000 төгрөг гаргуулах, хөршийн эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1., 128 дугаар зүйлийн 128.1., Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э” ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ” ХХК*******ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас “Э” ХХК*******ийн Ч төвийг “ГАЭ” ХХК*******д хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нийт 43.200.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, “Э” ХХК*******ийн бохир ус татан зайлуулах шугамд “ГАЭ” ХХК*******ийн Т төв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөрт 9.000.000 төгрөг гаргуулах, хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоох тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1. дэх хэсэгт зааснаар Ч төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох, гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагч “ГАЭ” ХХК, Б.Соёл*******Эрдэнэ нарт даалгах тухай шаардлагын хэсгийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар хариуцагч Б.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

                        ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ