Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 59

 

 

“Н” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч  “Г” ХХК*******нд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23*******ны өдрийн 142/ШШ2021/00322 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г” ХХК*******нд холбогдох,

“Гэрээний үүрэгт “Г” ХХК*******иас 41.516.541 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энх*******Амгалан, өмгөөлөгч Д.Тогтохбаяр, М.Ганзориг, хувьцаа эзэмшигч Г.Лхагвадорж нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 16*******ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдцэрэн /онлайнаар/, хариуцагч Б.Амгаланбаатар /онлайнаар/, Б.Энх*******Амгалан, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, Д.Тогтохбаяр, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Г” ХХК нь манай компанитай 2014 оны 12 дугаар сарын 20*******ны өдөр “Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээ” байгуулсан. Уг гэрээний 4.1*******д “гэрээгээр борлуулагч талд олгох барааны дээд хязгаар буюу эрхийн төвшин нь 70.000.000 /далан сая/ төгрөг байна. Иймээс энэхүү гэрээгээр зохицуулагдах үйл ажиллагаа болон түүний хариуцлага нь 70.000.000 /далан сая/ төгрөг байна" гэж заасны дагуу “Г” ХХК нь манай компаниас 47.177.694 /дөчин долоон сая нэг зуун далан долоон мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгний бүтээгдэхүүн аваад уг үнийг төлөөгүй байна. “Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээ”*******ний 3.4*******д "Борлуулагч нь борлуулсан бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтын орлогыг нийлүүлэгч талын ХААН банкны 5029648192 тоот дансанд сар бүрийн 30*******ны дотор тушаах үүрэгтэй’’ гэснийг “Г” ХХК ноцтой зөрчсөн. “Г" ХХК нь манай компанид төлөх нийт төлбөр буюу 47 177 694 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардахад төлнө гэж хэлдэг атлаа төлөхгүй эс үйлдэл гарган гэрээний үүргээ зөрчсөн. Ингээд удаа дараа итгэл эвдсэн тул бид Улаанбаатар хотоос Орхон аймагт ирж үнэ төлөхийг шаардан тооцоо нийлхэд “Г” ХХК*******ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Г.Лхагвадорж үнийг 2017 оны 12 дугаар сарын 30*******ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах хүсэлт бичгээр өгсөн. Ингээд уг хугацаанд мөнгө огт төлөхгүй байсан бөгөөд дахин шаардсаны үндсэн дээр 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 22*******ны өдөр төлсөн. Мөн 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 22*******ны өдөр тус тус төлсөн бөгөөд 27.677.694 төгрөгийг одоо болтол төлөлгүй итгэл эвдэн, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 23*******ны өдөр “Г” ХХК*******ийн гүйцэтгэх захирал “Лхагвадорж манай компани дээр ирж 07 дугаартай “Авлага барагдуулах гэрээ” байгуулсан. Гэрээний 3.1, 3.4, 4.1*******д зааснаар 27.677.694 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 15*******ны өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцсон ч уг гэрээний үүргээ Г.Лхагвадорж зөрчин одоо болтол төлөөгүй байна. “Авлага барагдуулах гэрээ”*******ний 4.3*******д “Гүйцэтгэгч нь энэхүү гэрээний 3.1*******д заасан хугацаанд 2014 онд гүйцэтгүүлэгчээс худалдан авсан бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл төлбөр 27.677.694 төгрөгийг тогтоосон хугацаанд төлөөгүй гүйцэтгүүлэгчид БО*******14/11/20 дугаар “Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээ”*******ний 5.3*******д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги болон учирсан хохирлыг бүрэн барагдуулна” гэж заасан. Мөн гэрээний 5.3*******д “Борлуулагч нийлүүлэгчтэй сард 1 удаа тооцоо нийлэхдээ гарсан үлдэгдэл төлөгдөөгүй төлбөрийг 5 хоногийн дотор төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгчид нэмж төлнө" гэж заасан. “Г” ХХК нь гэрээнд заасан дээрх үүргүүдээ зөрчин бүтээгдэхүүний төлбөрийг төлөхгүй, тооцоо нийлэхгүй байсан тул бид 2017 оны 11 дүгээр сарын 15*******ны өдөр Орхон аймагт очиж тооцоо нийлэн захирал Г.Лхагвадоржтой уулзан мөнгө төлөхийг шаардсан. “Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээ”*******ний 5.3*******д заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 20*******ны өдрөөс өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцоход 49.171.829 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.4*******д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул 13.838.388 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208.1, 219.1, 231.1.1, 232.6 дахь хэсэг, “Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээ”*******ний 3.4, 5.3*******д заасны дагуу “Г” ХХК*******аас гэрээний үүрэгт 27.677.694 төгрөг, алданги 13.838.388 төгрөг нийт 41.516.541 /дөчин нэгэн сая таван зуун арван зургаан мянга таван зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж “Н” ХХК*******д гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чимэдрэгзэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баясгалан овогтой Амгаланбаатарыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, түүнээс 9.600.000 төгрөг гаргуулж өгнө үү. “Г” ХХК*******аас нэхэмжилсэн гэрээний үүргийн үнийн дүнгээс 10.610.350 төгрөгийг Б.Амгаланбаатар хариуцах болсон тул “Г” ХХК*******аас 25.601.016 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа болно. “Г” ХХК гэрээний үүрэгт 17.067.344 төгрөг алданги /тооцоо нийлсэн 2017 оны 11 дүгээр сарын 15*******ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2018 оны 10 дугаар сарын 10*******ны өдөр хүртэл 27.734.200 төгрөг/ иргэний хуулийн 232.4*******д заасны дагуу 8.533.672 төгрөг, нийт 25.601.016 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Г” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх*******Амгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Баясгалангийн Энх*******Амгалан нь 2018 оны 10 дугаар сарын 23*******ны өдөр тус шүүхээс “Н’' ХХК*******аас “Г” ХХК*******д гаргасан 827 тоот албан бичиг бүхий нэхэмжлэхийг “Г” ХХК*******ийн гүйцэтгэх захирлын хувьд хүлээн авсан болно. Тус нэхэмжлэхийг хүргүүлсэн “Н” ХХК*******тай “Г” ХХК нь компани хоорондын тооцоотой байгаа нь үнэн бөгөөд нэхэмжлэхэд дурдсан үнийн дүн болох 27.677.694 төгрөгний тооцоотой гэдэг дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй мөн алданги тооцсон дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа мэдэгдэж байна. Нэхэмжлэгч талтай “Г” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 06*******ны өдрөөс “Гэрээт борлуулагчийн гэрээ” БО*******14/10/07 тоот гэрээг байгуулж Эрдэнэт хот дахь онцгой эрхтэй гэрээт харилцагчаар 2017 оны 03 дугаар сарын 01*******ний хооронд ажилласан болно.1.Энэ хугацаанд борлуулалтын гэрээ, гэрээний хавсралт, тусгай нөхцөлүүдэд дурдахдаа: “Н” ХХК нь нийлүүлсэн Баян С1 сортын өндөг болон Орос өндөгний ширхэг тутмаас 10 /арван/ төгрөгийг дараа сарын тооцооноос хасдаг байсан мөн хагарлын хувь 50 хайрцаг тутамд 1 хайрцаг өндөг олгодог эсвэл тооцооноос хасдаг байсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сар, 2 дугаар сар, 11 дүгээр сар, 2017 оны 1 дүгээр сар, 2 дугаар сард тус тус тооцооноос хасаагүй нийт дүн 7.860.960 /долоон сая найман зуун жаран мянга есөн зуун жар/ төгрөг болсон. Манай компанийн захиалж хүлээж аваагүй бараа бүтээгдэхүүн болон тооцоог шийдвэрлэлгүй өдий хүрсэн буюу гэрээ батлагдаад удаагүй байхад /2014 оны 12*******р сарын 15*******нд/ “Н” ХХК*******ийн орон нутаг хариуцсан борлуулалтын менежер н.Ядамжав нь хувийн дансандаа тооцооны мөнгийг 2.000.000 /хоёр сая төгрөг/ шилжүүлж аваад өгөөгүй. /Тухайн өдөр Ядамжав менежерт захиалга хийхээр залгахад: Өндөгний нөөцгүй болсон тул бэлнээр гаргаж байгаа, танайх урьдчилгаа тушаагаад захиалгаа өгчих гэсэн. Мөн урьдчилгаагаа миний данс руу хийчих тэгэхгүй бол компанийн дансаар тушаачихаар танай тооцооноос хасагдчихна. Миний данс руу хийчих би бэлнээр кассанд тушаана гэж аваад залилсан/. Мөн тухайн өдөр манай компанийн нэр дээр 15 авдар Баян С1 өндөгний дүн /тухайн үеийн ханшаар тооцоход 1.404.000 төгрөг/ шивэлт хийж Ядамжав нь хувьдаа авсан байсныг сүүлд тооцоо нийлэхээр холбогдоод мэдсэн бөгөөд шийдүүлэхээр холбогдох удирдлагууд болон тооцооны нягтлан зэрэгт мэдэгдсэн боловч тооцооноос хасаагүй зөрчлүүд байдаг байсан тул сар бүр тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурахаас татгалзаж ирсэн бөгөөд тус нэхэмжилж буй компани нь дээрх хугацаанд нийлүүлэгч байгууллагын нэрээ 2 удаа өөрчлөхдөө өмнө компанийн нэр бүхий тооцоогоо борлуулагч тал болох манайд урьдчилан мэдэгдэж тооцооны асуудлаа баталгаажуулсныхаа дараа компани хоорондоо тооцоогоо шилжүүлэхгүйгээр манай тооцоог шилжүүлснийхээ дараа танайх ийм тооцоотой юм байна өмнөх нь манайд хамаагүй гэдэг байдлаар 2*******3 удаа тооцоо нийлсэн байдаг билээ. Гэрээгээр бол сар бүр тооцоо нийлж акт үйлдэх нөхцөлтэй. Тус нэхэмжлэхэд дурдсан болон хавсралтаар хүргүүлсэн байгаа тооцоо нийлсэн акт нь үйлдэх нөхцөлтэй. "Г” ХХК*******г төлөөлөх эрхгүй хүн буюу өндөг борлуулдаг байх үеийн буюу дээрх гацаанд ямар тооцоотой байсны мэдэхгүй хүнээр зуруулж авсан баримт хавсаргасан байна. Өөрөөр хэлбэл манай компанийн борлуулагчаар ажиллаж байсан Б.Амгаланбаатар нь 2017 оны 06 дугаар сараас хувиараа манай гэрээн дээр өндөг авч борлуулалт хийсэн ба 2017 оны 11 дүгээр сард тооцоо нийлсэн гэх баримтанд дурдсан 47.177.694 /дөчин долоон сая нэг зуун далан долоон мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгний дүнд “Г” ХХК*******д хамааралгүй тооцоо орсон байна. Иймд хавсралтаар хүргүүлж буй тооцоолол бүхий дүнг буюу дээрх шалтгаануудаар “Н” ХХК*******ийн нэхэмжилсэн тооцооноос хасуулах 11.264.960 төгрөгний үнийн дүн бүхий тооцооны асуудлуудыг /үнийн дүнд ногдох алдангийн хамт/ манай компаний төлөхөөс татгалзаж байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 23*******нд хүлээн авсан нэхэмжлэхийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Лхагвадорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 “Н” ХХК*******ийн “Г” ХХК*******д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 41.516.541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 41.516.541 төгрөгийг “Г” ХХК нь хариуцах ёстой этгээд биш юм. Миний бие “Г” ХХК*******ийг үүсгэн байгуулагч бөгөөд давхар ажиллах боломжгүй байсан тул өөрийн танил Б.Энх*******Амгаланд “Г” ХХК*******ийн 50 хувийн хувьцааг эзэмшүүлж гүйцэтгэх захирлаар ажиллуулж эхэлсэн. Гэвч Б.Энх*******Амгалан нь өөрийн төрсөн дүү гэх Б.Амгаланбаатар гэх залууг “Г” ХХК*******д ажилд авч улмаар Амгаланбаатар нь ах Б.Энх*******Амгалантайгаа хамт “Г” ХХК*******д авч байгаа мэтээр “Н” ХХК*******аас өндөг их хэмжээгээр зээлээр авч төлбөрийг нь буцаан төлөлгүйгээр хувьдаа завшсан байсан. Иймээс Б.Энх*******Амгалан, Б.Амгаланбаатар нарыг хуулийн дагуу шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж тус асуудал одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Тус компанийн борлуулагчаар ажиллаж байсан Б.Амгаланбаатар нь 2017 оны 11 дүгээр сарын 15*******ны өдөр “Н” ХХК*******тай “Г” ХХК*******ийг төлөөлж тооцоо нийлсэн актанд гарын үсэг зурсан байна. Амгаланбаатар нь”Г” ХХК*******ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд компаниас түүнд “Н” ХХК*******тай тооцоо нийлэх итгэмжлэл огт олгож байгаагүй болно. Тус компанийн ерөнхий захирал Г.Лхагвадорж нь “Н” ХХК*******тай холбоотой төлбөр тооцооны асуудлыг мэдэхгүй, компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан тул Б.Амгаланбаатарын гарын үсэг зурсан тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. “Н” ХХК*******ийн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2018 оны 10 дугаар сарын 10*******ны өдрийн 827 тоот нэхэмжлэлийн үндсэн төлбөр гэгдэх 27.677.694 төгрөгний үнийн дүн түүнд ногдох алданги нийт 41.516.541 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хариуцагч тал “Г” ХХК*******аас 2018 оны 11 дүгээр сарын 06*******ны өдрийн 01 тоот хариу тайлбарт дурдсан нийт 11.264.960 төгрөгийн дүнг нэхэмжлэлийн үндсэн дүнгээс хасуулахаас гадна 2017 оны 06 дугаар сараас хойших Б.Амгаланбаатарын хувь хүн дээрх өндөг авсан тооцооны үлдэгдэл болох 10.610.350 төгрөгийн дүн бүхий “Г” ХХК*******д хамааралгүй тооцоог дээрх  нэхэмжлэлийн үндсэн дүнгээс хасах, мөн хасагдсан дүнд ногдох алдангийг төлөх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Хариуцагч Б.Амгаланбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 9.600.000 төгрөгийг  хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн төлбөрийг төлнө гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23*******ны өдрийн 142/ШШ2021/00322 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6*******д заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК*******аас гэрээний үндсэн үүрэг 11.395.184 төгрөг, алдангийн төлбөр 5.697.592 төгрөг, нийт 17.092.776 төгрөг, хариуцагч Б.Амгаланбаатараас 9.600.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.508.240 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 365.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК*******наас 243.414 төгрөг, хариуцагч Б.Амгаланбаатараас 168.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энх*******Амгалан, өмгөөлөгч Д.Тогтохбаяр, М.Ганзориг, хувьцаа эзэмшигч Г.Лхагвадорж нар давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23*******ны өдрийн 142/ШШ2021/00322 дугаартай шийдвэрийн дараах үндэслэлээр “Г” ХХК*******д холбогдох хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч “Г” ХХК*******ийн Гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч, хариуцагчийн өмгөөлөгч нар бид хамтран давж заалдах гомдол гаргаж байна. Орхон аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 сарын 07*******ны өдрийн 706 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоолд дурдсан шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгчийн гарган өгсөн Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ болгожээ.

Шинжээчийн дүгнэлтэд “Г” ХХК*******иас “Н” ХХК*******д төлөх төлбөр гэж бичээгүй байхад “Н трейдинг” ХХК*******д төлөх төлбөр (шинжээчийн дүгнэлтээр)*******ийг “Н” ХХК*******д төлөх төлбөрт тооцож “Г” ХХК*******иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал хавтаст хэргийн 14*******р талд байгаа тооцооны үлдэгдлийн баталгаа гэх бичгийн нотлох баримтанд нэхэмжлэгч байгууллагын нэр гэсэн хэсэгт ...Н трейдинг гэж бичсэн нь нэхэмжлэгч “Н” ХХК биш бөгөөд уг нотлох баримтыг нотолгооны ач холбогдлоор нь нэхэмжлэгч байгууллагын авлагыг нотолж байгаа мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйг харуулж байна.Хуулийн этгээдийг Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1*******д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж тодорхойлсон байна. “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлтэйгээ холбогдуулж гарган өгсөн Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээндээ (хх:88*******90) “Г” ХХК 2017 оны 06 сарын 02*******ноос 2017 оны 09 сарын 06*******ны өдрийг хүртэл хугацаанд 56.880.000 төгрөгийн өндөг худалдан авсан гэж тусгасан. Нэхэмжлэгчийн гарган өгсөн Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ нь үнэн, зөв санхүүгийн баримт биш болох нь хэрэгт авагдсан “Г” ХХК*******ийн Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, “Н” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ, үнэ бүхий санхүүгийн мэдээллээ “Г” ХХК*******руу татварын цахим системд тусгаагүй байдал зэргээр нотлогдоно.Энэ тайланг харахад тус компани хамгийн сүүлд “Н” ХХК нь ч биш харин “Н трейдинг” гэх нэртэй компаниас 2017 оны 03 сард өндөг худалдан авсан байдаг.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл хэн? хэзээ? хэнд? хэдэн төгрөгийн? хэчнээн тоо хэмжээтэй барааг хүлээлгэн өгсөн, үүнээс хэдийх нь үнэ төлөгдсөн, үлдэгдэл нь хэд болох зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд хэрэгт байхгүй байхад талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт холбогдуулж “Н трейдинг” ХХК*******д хамаарах үйл баримтыг “Н” ХХК*******д шаардах эрхийн үндэслэл нотлогдсон мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, 26, 38 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн дийлэнх хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйгээс гадна мөн хуулийн 116.3*******т заасан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг мөн зөрчиж байна. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23*******ны өдрийн 142/ШШ2021/00322 дугаартай шийдвэрт “Г” ХХК*******д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                        ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Г ХХК*******д холбогдуулан гэрээний үндсэн үүрэг 27.677.694 төгрөг, алданги 13.838.388 төгрөг, нийт 41.516.541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.Амгаланбаатарыг татаж түүнээс 9.600 000 төгрөг гаргуулах, хариуцагч Г ХХК*******иас гэрээний үндсэн үүрэг 17.067.344 төгрөг, алданги 8.533.672 төгрөг, нийт 25.601.016 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6*******д заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК*******аас гэрээний үндсэн үүрэг 11.395.184 төгрөг, алдангийн төлбөр 5.697.592 төгрөг, нийт 17.092.776 төгрөг, хариуцагч Б.Амгаланбаатараас 9.600.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.508.240 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н” ХХК нь  хариуцагч  “Г” ХХК*******тай 2014 оны 12 дугаар сарын 20*******ны өдөр БО14/11/20 дугаартай Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээг   байгуулжээ. Энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр байна.

Хариуцагч  “Г” ХХК нь нийлүүлэгч “Н” ХХК*******иас өндөг, тахианы мах, махан бүтээгдэхүүнийг хүлээн авч худалдан борлуулж байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 15*******ны өдрийн “Н Трейдинг” ХХК*******ийн “Г” ХХК*******тай хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 47.177.694 төгрөгийн үлдэгдэлтэй гарчээ.

2018 оны 08 дугаар сарын 23*******ны өдрийн 07 дугаартай Авлага барагдуулах гэрээг Н ХХК*******ийг төлөөлж хуулийн зөвлөх Н.Чимэдрэгзэн, Г ХХК*******ийг төлөөлж Г.Лхагвадорж нар байгуулсан бөгөөд бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл 27. 677. 694 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 15*******ны дотор төлж барагдуулахаар тохирчээ.

 

2017 оны 11 дүгээр сарын 15*******ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар нийт 47. 177. 694 төгрөг төлөх төлбөртэй байснаас 2018 оны 02 дугаар сарын 22*******ны өдөр 4 .500. 000 төгрөг, 15. 000 .000 төгрөг нийт 19.500.000 төгрөг төлөгдөж 27.677.694 төгрөг үлдсэн, уг төлбөрөөс хариуцагч Б.Амгаланбаатар 10.610.350 төгрөгийг хариуцан төлөх болно гэсэн тайлбарыг гаргаж, 1.010.350 төгрөгийг төлжээ. Ингээд нийт төлбөрөөс 20.510.350 төгрөг төлөгджээ.

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 27 677 694 төгрөгөөс хариуцагч Б.Амгаланбаатар 10.610.350 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцан төлөх үүрэгтэй болохоо илэрхийлж 1.010.350 төгрөгийг төлж, үлдэх 9.600.000 төгрөгийг хариуцан төлөх тухайгаа нэхэмжлэгч талд илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Г ХХК*******ийн гүйцэтгэх үүрэг 17.067.344 төгрөг байна.

Н ХХК, Н Трейдинг ХХК гэсэн баримтууд хэрэгт авагдсан бөгөөд Н ХХК*******ийн дүрэмд компанийн хувьцаа эзэмшигч нь Н Холдинг ХХК гэж тодорхойлсон бөгөөд Н Трейдинг ХХК нь өндөг, тахианы мах, махан бүтээгдэхүүний савалгааны үйлдвэрлэл худалдаа эрхлэдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр тогтоогдож байх тул “Н” ХХК*******ийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй юм.

Хариуцагч талын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргасан боловч тэд  энэ талаарх нотлох баримтыг бүрдүүлж өгөөгүй  байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.*******т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.*******д заасан “ өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.*******т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй болно.

 

Хариуцагч талын гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

2014 оны 12 дугаар сарын 20*******ны өдөр БО14/11/20 дугаартай Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 20*******ны өдөр дууссан байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3*******т заасан заалтыг талууд биелүүлээгүй байх тул алдангийн төлбөр 5.697.592 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Г ХХК*******иас гэрээний үндсэн үүрэгт нийт  11.395.184 төгрөг, хариуцагч Б.Амгаланбаатараас 9.600.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ХХК*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.205.832 төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Энх*******Амгалан, өмгөөлөгч Д.Тогтохбаяр, М.Ганзориг, хувьцаа эзэмшигч Г.Лхагвадорж нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.414 төгрөгийг буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.дахь  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23*******ны өдрийн 142/ШШ2021/00322 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6*******д заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК*******аас гэрээний үндсэн үүрэг 11.395.184 төгрөг, алдангийн төлбөр 5.697.592 төгрөг, нийт 17.092.776 төгрөг, хариуцагч Б.Амгаланбаатараас 9.600.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.508.240 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.*******д зааснаар хариуцагч “Г” ХХК*******иас гэрээний үндсэн үүрэг 11.395.184 төгрөг, хариуцагч Б.Амгаланбаатараас 9.600.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.205.832 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 365.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК*******наас 243.414 төгрөг, хариуцагч Б.Амгаланбаатараас 168.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК*******д олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.*******д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 365.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК*******иас 197.273 төгрөг, хариуцагч Б.Амгаланбаатараас 168.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК*******д олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т  зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Энх*******Амгалан, өмгөөлөгч Д.Тогтохбаяр, М.Ганзориг, хувьцаа эзэмшигч Г.Лхагвадорж нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 243.414 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Б.БАТТӨР