Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Нгийн нэхэмжлэлтэй

хариуцагч Л.Бт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09*******ний өдрийн 142/ШШ2021/00362 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:Н.Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Л.Бт холбогдох,

 

 “Зээлийн гэрээний үүрэгт 60.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Хариуцагч Л.Бийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 17*******ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

 Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

  Миний бие 2019 оны 8 дугаар сараас эхлэн Л.Бийн хүсэлтээр 1.000.000 төгрөг болон түүнээс дээш хэмжээгээр түүнтэй тохиролцон сар бүрийн 8 хувийн хүүтэй мөнгө шилжүүлсээр 14 сая төгрөг болсон. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 15*******ны өдрөөс бүх мөнгөө хүүгийн хамт авч тооцоо дуусгая гээд тооцоо дуусгасан. Энэ хугацаанд түүнээс нийт 2.100.000 төгрөгийн хүү авсан байдаг. Үндсэн мөнгө 14 сая төгрөгөө 2020 оны 4 дүгээр сарын 15*******нд авсан. Гэтэл та буцаагаад 14 сая төгрөгөө өгчихөө гээд байсан. Тэгэхээр нь өмнө нь өгөөд байсан юм чинь өгчих байлгүй дээ гэж бодоод итгээд 14 сая төгрөгөө мөн сар тутам 8 хувийн хүүтэй зээлүүлсэн. Л.Б хэлэхдээ найман хувийн хүүг надад юу ч биш 10 хувь байсан ч болно гээд байсан. Би түүнээс ч илүү ашиг олдог гэж байсан. Ингээд түүнээс хойш мөнгө шилжүүлсээр 2020 оны 05 дугаар сарын 27*******ны өдөр гэхэд нийт 60.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд дундуур нь шилжүүлсэн мөнгөнийхөө хүүнд 2020 оны 5 дугаар сарын 11*******ний өдөр хүртэл нийт 10.610.000 төгрөг авсан байдаг. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 11*******ээс хойш огт мөнгө аваагүй. Л.Б анх миний мөнгөнүүдийг авахдаа оюутны зууч хийдэг тэгээд мөнгө их эргэлдүүлдэг таны мөнгийг 8 хувийн хүүтэй буцаагаад өгчихнө гэдэг байсан. Дараа нь эгч ээ яахав мөнгөө тендерийн ажилд оруулчихлаа та айлтгүй их хэмжээний үнэтэй ажил авсан. Мөнгө нь гарахаараа бөөн мөнгө гарах ёстой юм. Тэгэхээрээ таны мөнгийг өгье гээд одоо тэдэн төгрөг хэрэгтэй байна гээд л авдаг байсан. Гэтэл за чи хүү өгнө шүү гэхээр санаа зоволтгүй өгнө сар болгон 8 хувийн хүү бодно харин та өгсөн мөнгөө тэмдэглээд байж бай л гэдэг байсан. Тэгээд надад хүү өгч байна гээд ганц нэг удаа мөнгө шилжүүлдэг байсан. Л.Бт итгээд байр авах гэж хадгалж байсан мөнгөө өгснөөс гадна хүнээс хүүтэй мөнгө хүртэл авч өгч байсан. Одоо өөрөө зээл зээлийн хүү төлж асар их хохирч байна. Байрны мөнгө ч үгүй болсон. Иймээс Л.Бээс түүнд өгсөн үндсэн 60.000.000 төгрөгөөсөө нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Нарантуяа нь хүү авах эрх бүхий этгээд биш тул хүүнд авсан гэх 10.610.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож өгнө үү. Мөн 2020 оны 08 дугаар сараас эхлэн Нарантуяа мөнгө ав гэсэн гэж Шүр*******Эрдэнэ гэх эмэгтэй над руу ярьсны дагуу тухайн Шүр*******Эрдэнийн 5098016090 Хаан банкны данс руу 8 дугаар сарын 26*******ны өдөр 1.200.000 төгрөг, 8 дугаар сарын 31*******ний өдөр 400.000 төгрөг, 9 дүгээр сарын 7*******ны өдөр 3.500.000 төгрөг, нийт 5.100.000 төгрөгийг шилжүүлснийг дансны хуулгаас харж болно. Иймд нийт нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09*******ний өдрийн 142/ШШ2021/00362 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3*******т заасныг баримтлан хариуцагч Л.Бээс зээлийн гэрээний үүрэг 49.390.000 төгрөг /дөчин есөн сая гурван зуун ерэн мянга/ гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.610.000 төгрөг /арван сая зургаан зуун арван мянга/*******ийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 457.950 төгрөг /дөрвөн зуун тавин долоон мянга есөн зуун тавь/*******ийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бээс 404.900 төгрөг /дөрвөн зуун дөрвөн мянга есөн зуу/ гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Б давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09*******ний өдрийн 00362 тоот шийдвэрийг ИХШХШТХ*******ийн 168*******р зүйлийн 168.1*******д заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Миний бие хариуцагч Л. Болорчимэг нь нэхэмжлэгч Н. Нарантуяагийн гаргасан нэхэмжлэлийг 2021.02.18*******нд авсан. 2021.03.03*******нд шүүхэд хариу тайлбараа гаргасан. Миний бие Н. Нарантуяагаас мөнгө зээлэхээр хүсэл санаагаа хэлж, нэхэмжлэгч зөвшөөрч үүний үр дүнд 60.000.000 төгрөг зээлсэн. Зээлийг тухайн үед хүүтэй зээлье гэсэн боловч нэхэмжлэгч надтай зээлийн гэрээ хийгээгүй тул хуульд зааснаар надаас хүү гэж авсан 10.610.000 төгрөгийг нэхэж буй мөнгөнөөс хасаж тооцуулах ёстой гэж үзсэн. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болсон гэж үзэж байна. Мөн Н.Н нь 2021 оны 1 дүгээр сард надад “Би Шүр*******Эрдэнэ гэдэг хүнээс 20.000.000 төгрөг авсан юм. Шүр*******Эрдэнэд чиний утсыг өгсөн” гэсэн. Ингээд Шүр*******Эрдэнэ гэдэг хүн 88690002 дугаараас над руу удаа дараа залгаж Нарантуяа, чамаас мөнгө ав гэсэн гээд мөнгө төлөхийг шаардсан тул би нийт 5.100.000 төгрөгийг Шүр*******Эрдэнэ гэдэг хүний тоот дансанд хийж төлсөн байгаа юм. Ингээд энэ төлсөн 5.100.000 төгрөгийг Нарантуяа огт дурдахгүй байсан тул би нэхэж буй мөнгөнөөс хасуулж тооцуулна гэж тайлбараа бичсэн. Шүүх хуралдааны товыг 03.30*******ны өдөр мэдэгдэх үед бага охин С.Алтантуяа халуурч, улмаар РСР шинжилгээ өг гэсэн тул шинжилгээний хариу хүлээж байна гэдгээ хэлсэн. Тэгээд шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Нөхөр маань “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ*******ын төмөр замын цехэд ажилладаг тул Ковид*******19 цар тахал төмөр замын ажилчдаас анх халдвар гарсан тул хамаагүй шинжилгээний хариу гараагүй байхад гарах боломжгүй байсан. 2021.04.02*******нд шүүх хурал хойшилсон гэх боловч надад хурлын товыг зохих журмын дагуу хүргүүлээгүй. Харин надад онлайнаар орж болно гэсэн боловч онлайнаар яаж орохыг зааж, хэлж өгөөгүй. Нотлох баримт гаргаж өгөх хүсэлтэй байгаагаа туслахад хэлсэн. 2021.04.09*******нд шүүхээс онлайнаар орох зааварчилгаа болон код өгөөгүй. Нэгэнт код өгөөгүй тул би шүүх хурал яасныг асуухад туслах байлцуулахгүй хурал хийсэн гэсэн. Шүүхийн шийдвэрийг 2021.04.28*******ны 16 цагт шуудан хүргэгчээс авсан. Шүүхийн шийдвэрийг уншиж танилцахад надад хурлын товыг мэдэгдсэн, хуралд онлайнаар оролцоогүй бөгөөд мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч удаа дараа хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул гээд мөн 25.2.1 шүүхэд үнэн зөв тайлбар гаргах, 77.8*******д зааснаар хаягаа өөрчилбөл шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Мөн хуралдааны товыг хаягаар хүргүүлсэн, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримтыг үндэслэн шийдвэрлэнэ гэсэн тул биечлэн оролцох эрхийг 2 удаа хангаж хойшлуулсан. ...тул гээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчийн эзгүйд хурлыг үргэлжлүүлсэн болно гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. ИХШХШТХ*******ийн 77*******р зүйлийн 77.1*******д зааснаар зохих ёсоор надад мэдэгдээгүй. Мэдэгдэх хуудсыг миний оршин суух хаягаар хэзээ яаж явуулсныг би ер мэдэхгүй, тийм хуудас аваагүй. 2021.05.11*******ний өдөр хэргийн материалтай танилцахад шүүх хурлын тэмдэглэл байхгүй байсан. Надад зохих ёсоор хурлын мэдэгдэх хуудас хүргүүлсэн баримт байхгүй байсан. Би хэргийн материалтай бүрэн танилцаагүй байхад хурал зарласан. Мөн шүүхийн өмнө нэхэмжлэгч тал бид 2 адил тэгш байх ёстой. Гэтэл Шүр*******Эрдэнэ гэдэг хүн рүү шилжүүлсэн мөнгө энэ харилцаанд хамааралгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарын үндэслэл болгожээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч мөн үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна. Би шүүгчийн туслахад нотлох баримт гаргаж өгнө гэж хэлж байсан. Энэ нь Шүр*******Эрдэнийн хаягийг олж, түүнийг гэрчээр оролцуулахыг хүссэн юм. Гэтэл үүнийгээ хэрэгжүүлэх боломж олгосонгүй. Мөн хэргийн бүх материалтай намайг бүрэн танилцуулаагүй зэргээр миний эрхийг зөрчсөн. Хэргийг шийдвэрлэх хуулийн хугацаа дуусаагүй байсан. Иймээс намайг хүндэтгэн үзэх шалтгаангүй хуралд ирээгүй гэж шийдсэн хэрэг шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хуралд зохих журмын дагуу дуудах, мэдэгдэх ажиллагаа хийсэн нь хуулийн дагуу болсон нь тогтоогдохгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны хуралд өөрийн биеэр оролцоно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд Л. Болорчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нарантуяагийн Болорчимэгт холбогдуулан гаргасан 60.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ хуулийн дагуу үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна. Л.Б нь нэхэмжлэлийг хүлээн аваад 2021 оны 03 дугаар сарын 03*******ны өдөр хариу тайлбар гаргасан. Нарантуяа нь тухайн тайлбараас Шүрэнцэцэг гэдэг хүнд Л.Б 5.100.000 төгрөг өгчээ гэдгийг мэдсэн бөгөөд энэ талаар Шүрэнцэцэгтэй харьцаж асуусан боловч огт хариу өгдөггүй байна. Иймээс энэ 5.100.000 төгрөгийг нэгэнт өөрөө аваагүй учир хүлээн зөвшөөрөхгүй гэсэн болно. Харин Болорчимэг нь энэ галаар ямар нэгэн нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй өөрийн гаргасан тайлбараа нотлох үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлээгүй болно. Мөн Болорчимэг нь шүүхийн байгууллагыг үл хүндэтгэн хүүхэд өндөр халуурсан, ковидын улмаас тусгаарлалтад байгаа хэмээн худал ярьж / энэ талаараа ямар ч нотлох баримт шүүхэд ирүүлээгүй/ цар тахлаар бамбай хийж шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирээгүй ба шүүх харин ч хариуцагчийг хүндэтгэн үзэж шүүх хуралдаанаа нотлох баримтгүйгээр удаа дараа хойшлуулсаар ирсэн. Иймд шүүх шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэл журмын дагуу түүний эзгүйд хийсэн ба энэ нь ямар нэгэн хууль зөрчөөгүй болно. Иймээс Давж заалдах шатны шүүхээс Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09*******ний өдрийн 142/ШШ2021/00362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж егнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагыг хангасан байна.

        Нэхэмжлэгч Н.Н зээл*******60.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Л.Б “...зээлийн хүүнд авсан 10.610.000 төгрөг, Шүр*******Эрдэнэд шилжүүлсэн ******* 5.100.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж өгнө үү“ гэх тайлбар гаргасан байна.

        Шүүх хариуцагч Л.Бээс зээлийн гэрээний үүрэг ******* 49.390.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.610.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Л.Бт 2019 оны 8 дугаар сараас эхлэн 2020 оны 5 дугаар сарын 11*******ний өдөр хүртэлх хугацаанд нийт 60.000.000 төгрөг зээлдүүлсэн, талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, зээлийн хүүд тооцож 10.610.000  төгрөг  буцааж төлсөн болох нь тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

       Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3******* д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу шүүх хариуцагчийн төлсөн 10.610.000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцсон нь зөв байна.

        Харин хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Н.Нгийн хүсэлтийн дагуу Шүрэнцэцэгийн эзэмшлийн дансанд 3 удаагийн шилжүүлгээр төлсөн  5.100.000 төгрөг нь талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй  хамааралтай эсэх тодорхой бус байх тул шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж уг мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоогүй нь үндэслэл бүхий болжээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б нь хуулиар олгогдсон эрх, үүрэгтэй танилцсан,  шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг  татгалзаж буй тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтаа ирүүлсэн, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасны дагуу түүнд холбогдох шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 30*******ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 02*******ны өдөр тус тус шүүгчийн захирамжаар  2 удаа хойшлогдсон байна.

          Шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийх ажиллагааг хангалттай хийж гүйцэтгэсэн ба харин хариуцагч Л.Б шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул зээлийн гэрээний үүрэг 60.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

          Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийг оролцогч хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иймд хариуцагч Л.Бийн гаргасан “...хуралд зохих журмын дагуу дуудах, мэдэгдэх ажиллагаа хийсэн нь хуулийн дагуу болоогүй, хэргийн материалтай бүрэн танилцаагүй байхад хурал зарласан, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр  ирээгүй гэж намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж миний эрхийг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж  заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах үндэслэл байхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09*******ний өдрийн 142/ШШ2021/00362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Бийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.*******т зааснаар хариуцагч Л.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.*******д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.*******т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                                С.УРАНЧИМЭГ      

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ