Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 66

 

“Б ХХК”*******ийн нэхэмжлэлтэй

хариуцагч “Х” ХХК*******нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24*******ний өдрийн 142/ШШ2021/00329 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Б” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК*******нд холбогдох

 

 “Салаа төмөр замаа хязгаартай ашиглах гэрээгээ “Б”ХХК*******тай байгуулахыг хугацаатай даалгах, 250.000.000 төгрөг гаргуулах, “Б” ХХК*******ийн өмчлөлөө хязгаартай ашиглах зөрчигдсөн эрхийг сэргээх, өмнөх байдалд оруулж сэргээх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мягмардоржийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 03*******ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мягмардорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч С.Шаравдорж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранхүү, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мягмардорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“Б” ХХК нь Орхон аймгийн Б сумын Г багийн нутаг дэвсгэрт 1996 оноос өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд өөрийн эзэмшлийн 250 мкв талбайтай, Ү*******2101015946 тоот улсын бүртгэлийн дугаартай салаа төмөр замын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг. Уг салаа зам нь УБТЗ*******ын Эрдэнэт өртөөний Г чиглэлийн салбар салаа зам, мөн “Х” ХХК*******ийн салаа төмөр замаар дайрч гардаг, үндсэн үйл ажиллагаа явуулах болон өмчлөх эрхээ хэрэгжүүлэх чухал хэсэг болно. Түүнчлэн салбар замын дагуу бусад хэд хэдэн аж ахуйн нэгжүүд салбарлан салаалж, үйл ажиллагаагаа явуулж, ажил хэргийн удаан хугацааны туршид хэвшил болон тогтсоор ирсэн билээ. Энэ үйл ажиллагааг тасалдуулахгүй, хууль бус ажиллагаа явуулахыг хориглож, манай “Б” ХХК*******ийн эзэмшлийн замын эхэнд хаалт тавих зэргээр түүний өмчлөх эрхийг хязгаарлах үйл ажиллагаа явуулахгүй байхыг Монгол Улсын Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.1, 151.1.2*******д заасныг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 09*******ний өдрийн 142/ШШ2018/00796 тоот Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Х” ХХК*******д даалгасан шийдвэр гарсан. Мөн манай “Б” ХХК*******ийг тус компанитай төмөр зам ашиглах тухай гэрээ байгуулахыг даалгасан юм. Манай компани дээрх шийдвэрийн дагуу удаа дараа гэрээ байгуулах санал хүргүүлсэн боловч зөвшөөрөхгүй, хамгийн сүүлийн 2020 оны албан бичигт хариу ирүүлээгүй байх тул Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулсанд тооцож байгаа бөгөөд, Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийн дагуу “Х” ХХК нь салаа замаар дайран өнгөрөх тарифыг өөрөө гаргаж ШӨХТГ*******р хянуулан гэрээндээ тусган хэрэгжүүлэх үүргээ Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2*******д заасан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас “Б” ХХК нь 2019 онд “Вэйлун Монгол” ХХК*******тай байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээ тасалдаж, биелэгдээгүйгээс их хэмжээний гэм хорын хохирол учраад байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.*******д заасны дагуу ... нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол ... гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэснийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Иймд “Х” ХХК нь салаа төмөр замаар дайран өнгөрөх тарифаа албан ёсоор бодит байдалд нийцүүлэн гаргаж ШӨХТГ*******р хянуулан 1. Салаа төмөр замаа хязгаартай ашиглах гэрээгээ “Б” ХХК*******тай байгуулахыг хугацаатай даалгах, 2. Орхон аймгийн Сум дундын шүүхээс “Б” ХХК*******ийн өмчлөх эрхийг хязгаарлах, үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлээгүйн улмаас “Б” ХХК*******ийн “Вэйлун Монгол” ХХК*******тай байгуулсан гэрээ зөрчигдсөнөөс учруулсан хохирол болох 250.000.000 төгрөгийг гаргуулах, 3. “Б” ХХК*******ийн өмчлөлөө хязгаартай ашиглах зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд оруулж сэргээлгэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Х” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч С.Шаравдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

“Б” ХХК*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “Х” ХХК*******ийн зүгээс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд салбар замд ямар нэгэн хаалт тавьсан, ”Б” ХХК*******ийн өмчлөх эрхийг хязгаарласан үйл ажиллагаа явуулаагүй. Харин “Б” ХХК*******ийн захирал Р.Мягмардорж нь МУ*******ын шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн Орхон амаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09*******ний өдрийн 142/ШШ2018/00796 тоот шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж 2 жил шахам явсны эцэст одоо нэг шүүгчийн гаргасан шийдвэрийг нөгөө шүүгчээр нь үгүйсгүүлэх зорилготой дахин нэхэмжлэл гаргаад явж байна. Дээрх шүүхийн шийдвэрийг тус компани сайн дураараа биелүүлэхгүй байсан тул 'Шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх” тухай шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 17*******ны өдрийн 142/Ш32018/03905 тоот захирамж гарч асуудлыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа боловч “Б” ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийн өнөөдрийг хүртэл явж байна. Иймд “Б” ХХК*******ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй юм.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24*******ний өдрийн 142/ШШ2021/00329 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.1, 151.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Х” ХХК*******д холбогдох "Салаа төмөр замаа хязгаартай ашиглах гэрээг “Б” ХХК*******тай байгуулахыг хугацаатай даалгах, хохирол 250.000.000 төгрөг гаргуулах, “Б” ХХК*******ийн өмчлөлөө хязгаартай ашиглах зөрчигдсөн эрхийг сэргээх, өмнөх байдалд оруулж, сэргээх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.*******д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.548.350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мягмардорж давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь СДИХАШШ*******ийн 2021 оны 3*******р сарын 24*******ний 00329 тоот шийдвэрийн зарим заалтыг эс зөвшөөрч байна. “Б” ХХК нь Орхон аймаг Б сумын Г багийн хуучин Модны үйлдвэрийн хашаанд салаа төмөр замын зориулалттай дагнасан хэрэглээний зам талбайг өмчилдөг. Уг салаа зам нь “Х” ХХК *******ийн салаа төмөр замаар дайрч гардаг. Олон Аж ахуй нэгжүүд уг замаас салбарлан салаа замаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн. “Х” ХХК нь уг салаа замын эхэнд хаалт тавьсан. Хаалт тавьснаас болж “Б” ХХК нь өөрийн өмчлөлийн талбайд буулгасан хүрмэн чулууг гэрээний дагуу  /2019 оны 05*******р сарын 13*******ны №ХХАГ/2019/117 тоот/ худалдан борлуулах үүргээ биелүүлж чадахгүй үүнээс болж олох ёстой орлогоо алдаж “Вэйлун Монгол” ХХК*******д төлөх төлбөрөө төлж чадахгүй гэрээ цуцлагдаж, 250.000.000 / Хоёр зуун тавин сая төгрөг/*******ний хохирол амсаж байна. 2018 оны 08 сарын 09*******ний ОАСДИХАШШ******* ийн 00796 тоот шийдвэрээр “Б” ХХК ******* ий өмчлөх эрхийг хязгаарлах үйл ажиллагаа явуулаагүй байгааг “Х” ХХК*******д даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шийдвэрийн биелэлтийг хангахгүй, манай компанийн өмчлөх эрхийг хязгаарлах үйл ажиллагаа явагдсаар байгаа. Хэрэгт шүүх хуралд гэрчээр оролцсон “Ранчо” ХХК, “Конкрете бетон” ХХК *******ий захирлуудыг гэрчээр өгсөн тайлбараар хариуцагч замын эхэнд хаалт тавьж компаниудын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хязгаарлалт тавьж буйг гэрчилсээр байхад тэдгээр гэрчийн мэдүүлгийг хэрхэн дүгнэн үзсэн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.“Х” ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлж өгөөч гэж албадах ажиллагаа явуулах хүсэлтийн дагуу ШШГ нь “Х” ХХК *******тай гэрээ байгуулахын тулд “Х” ХХК *******ий эрх ашгийн төлөө шүүхийн шийдвэрт заагдсан хориглосон үйл ажиллагааг явуулж байгаа. 2018 оноос 2020 оныг дуустал хугацаанд замд хаалт тавьснаас болж 2019 онд байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх үүргээ гүйцэтгэж чадахгүй хохирол амсаж байна. Энэ талаар хэрэгт “ Б” ХХК*******тай хийсэн “Вэйлун монгол” ХХК*******ийн гэрээ, нэхэмжлэх мөн “Хөтөлийн Цемент Шохойн” үйлдвэртэй байгуулсан бэлтгэн нийлүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүх хэрэгт дүгнэсэн талаар огт дүгнэлт байхгүй байна. Манайх 3 шаардлага гаргаснаас 2 дахь шаардлага нь замын эхэнд хаалт тавьснаас болж өөрийн талбай дээр буулгасан хүрмэн чулууг борлуулж чадахгүйд хүрсэн зардлыг хохиролд тооцож нэхэмжилсэн. 2018 онын 4*******сараас 2019 оны 9 сар хүртэл 250.000.000 / хоёр зуун тавин сая / төгрөгийг төлж чадахгүй, худалдааны эргэлтгүй болсон алдагдал нь хохирол юм. Энэ талаар 2019 онд “Вэйлун монгол” ХХК *******ий нэхэмжлэлийг хэрэгт гаргаж өгсөн байгаа. ШШГГ нь Эрдэнэт өртөөнд вагон татах, тавих үйлчилгээг мэдэгдэх хүртэл вагон тавьж өгөхгүй байгааг мэдэгдсэний дагуу манай компанид вагон тавихгүй байгаа талаарх 83/94 дугаартай албан бичигт дурдагдсан байгаа. Гэтэл энэ баримтыг үндэслэн “Х” ХХК нь салбар төмөр замыг хаагаагүй болох нь нотлогдож байна гэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ гэснийг зөрчлөө. Хэрэг шийдвэрлэх явцад шүүх ШШГА *******ыг хариуцагчаар оролцуулах ёстой байтал энэ талаарх ажиллагааг хийгээгүй ба энэ талаар хуульд нэхэмжлэгчийн хүсэлт буюу түүний зөвшөөрснөөр шийдвэрээ гаргахаас өмнө татан оролцуулж болно гэсэн хуулийн заалтыг хэрэг шийдвэрлэх явцдаа хэрэгжүүлсэнгүй. Энэ нь хэргийг шийдвэрлэж шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд 2021 оны 3*******р сарын 24*******ний өдрийн 00329 тоот шийдвэрийн 1*******р заалтын 250.000.000 / хоёр зуун тавин сая төгрөг/ гаргуулах гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Нэхэмжлэгч “Б” ХХК анхан шатны шүүхэд  “Салаа төмөр замаа хязгаартай ашиглах гэрээгээ “Б” ХХК*******тай байгуулахыг хугацаатай даалгах, хохирол*******250.000.000 төгрөг гаргуулах, “Б” ХХК*******ийн өмчлөлөө хязгаартай ашиглах зөрчигдсөн эрхийг сэргээх, өмнөх байдалд оруулж сэргээх” тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “Х” ХХК  “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байхад “Б” ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс  зайлсхийж, дахин нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэх тайлбар гаргасан байна.

        Шүүх  “Б” ХХК шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шаардлага тус бүрийг тодорхой болгох ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтанд нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Тухайлбал:

          1.Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Х” ХХК*******д холбогдуулан 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх  “...Салаа төмөр замаа хязгаартай ашиглах гэрээгээ “Б”ХХК*******тай байгуулахыг хугацаатай даалгах, 250.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар  дүгнэлт хийсэн атлаа  Б” ХХК*******ийн өмчлөлөө хязгаартай ашиглах зөрчигдсөн эрхийг сэргээх, өмнөх байдалд оруулж сэргээх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, энэ талаар огт  дүгнэлт хийгээгүй байна.

         Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхой болгоогүй нөхцөлд хэргийн нөхцөл байдлыг тогтоогдсон гэж үзэх, зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй болно.

          2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09*******ний өдрийн №142/ШШ/2018/00796 дугаар шийдвэрээр “Б” ХХК өмчлөх эрхийг хязгаарлах үйл ажиллагаа явуулахгүй байхыг “Х” ХХК*******д даалгаж шийдвэрлэсэн байна. Шүүх “Б” ХХК өөрийн үйл ажиллагааны зардлыг  хариуцагч компаниас төмөр зам хаасан гэж байгаа нь үндэслэлгүй, хариуцагч “Х” ХХК нэхэмжлэгчид учруулсан хохирол биш, салбар төмөр замыг хариуцагч компани хаасан болох нь тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийг бодит байдалтай нийцээгүй байна. Тухайлбал шүүх уг хохирол нь шүүхийн шийдвэрийг хариуцагч тал биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид 250.000.000 төгрөгийн хохирол учирсан эсэх,  эсхүл бусдын өмнө  хүлээсэн үүргээ биелүүлэхэд хариуцагч тал эсэхийг тодруулаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр бүрэн хэрэгжсэн эсэх талаарх дүгнэлтийг шүүх  шийдвэртээ заагаагүй байна.

         Иймд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24*******ний өдрийн 142/ШШ2021/00329 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мягмардоржийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.407.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.*******д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.*******т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                                С.УРАНЧИМЭГ      

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ