Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

 

 

 

 

                                         

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          улсын яллагч А.Сайнбаяр,

          шүүгдэгч, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч, хохирогч Ш.Т, Л.М, тэдгээрийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

гэрч Л.Отгонцэцэг, Ш.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б, Ш.Т, Л.М нарт холбогдох эрүүгийн 2017 2501 2051 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэгт төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн 84 дүгээр сургуульд багш ангийн ажилтай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, тоотод нөхөр 3 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай. М овгийн Бгийн Б.
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэгт төрсөн, 34 настай, эрэгтэй. дээд боловсролтой, био технологич мэргэжилтэй, "" ХХК-д засварчин ажилтай. Баянзүрх дүүрэг, тоотод эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Шйн Т.
  3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1972 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой. инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн тоотод оршин бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овгийн Лын М.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.Б, Ш.Т, Л.М нар нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 412-232 тоотод гэр бүлийн маргааны улмаас хоорондоо муудалцаж улмаар зодолдон бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би хоёр хүүхдээ гадаа салхиулаад орж ирэхэд Б.Борж ирсэн. Намайг орж ирэхэд Л.М, Б.Бхоёр үсдэлцсэн сууж байсан. Ш.Ганхуяг ах бид хоёр Б.Б, Л.М хоёрыг салгасан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ: “Би төрсөн дүүгийндээ очоод сууж байхад Б.Б, Ш.Ганхуяг хоёр орж ирсэн. Манай дүүгийн хүүхдийг хэл амаар доромжлоод тэр ухаан алдсан, ойчсон гээд байгаа хүүхэд чинь хаана байна гээд орж ирээд хэрэлдээд байсан. Би тэгэхээр нь “чи багш хүн байж хүүхдийн дайхны найран дээр хамаагүй ингэж хэлж болохгүй ш дээ” гэж хэлсэн. Тэрнээс болж хэрэлдээд миний үснээс Б.Бзулгаагаад авахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаалсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б хохирогчоор мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ш.Тгийн гэрт ороод ширээгийн тойроод маргалдаад сууж байсан. Тухайн үед Ш.Төмөрхуяг юу ч хэлээгүй намайг “зайл” гээд баруун гарнаас эхлээд нэг гараараа чирсэн. Би гарахгүй гэхэд намайг хоёр гараараа чирсэн. Тэгээд намайг чирээд үүд рүүгээ явж байхад Л.М намайг араас үсдсэн. Ш.Төмөрхуягт би “танайд хоёр хөлөөрөө орж ирсэн юм чинь хоёр хөлөөрөө гарна” л гэж хэлсэн. Л.Мийг тухайн үед Л.Отгонцэцэг салгасан. Ш.Тгийг Ш.Ганхуяг салгасан. Надад учирсан гэмтлийг Ш.Т учруулсан миний гуя руу өшиглөж, үснээс зулгаасан. Шилбэний гэмтлийг хэн учруулсныг би сайн мэдэхгүй байна. Үснээс зулгааж толгойн тус газар маань гэмтэл учруулсан хүн Л.М. Тархи доргилт, шилбэний гэмтлийг бол Л.Төмөрхуяг учруулсан. Одоо надад гомдол санал байхгүй.” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Т хохирогчоор мэдүүлэхдээ: “…2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр намайг гадаа хүүхдээ салхилуулаад гэртээ орж ирэхэд шакафний урд энэ хоёр хүн үсэлдцсэн байсан. Ш.Ганхуяг ах ширээний хажууд байсан. Орж ирээд би энэ хоёрыг салгасан. Би Б.Бг хойноос нь тэврээд хоёр гарнаас нь тавиулах гэж оролдсон. Ш.Ганхуяг ах Л.Мийг салгасан. Манай эхнэр Л.Отгонцэцэг тухайн үед хараад зогсож байсан. Б.Бг салгасан чинь над руу дайраад нүүр майжих гээд байсан. Тэгээд би гэрээс “гар” гэж хэлсэн. Би эхлээд Б.Бгийн бугуйнаас бариад гэрээс гаргах гэж байгаад үүдэндээ өөрөө халтирч унасан. Тэгээд Б.Бгэр рүү орж гутал аваад над руу шидсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг Б.Бнадад учруулсан. Б.Бгийн биед учирсан гэмтлийг би учруулаагүй. Би бугуйнаас нь барьж гэрээс гаргах гэж л энэ хүнд ойртсон. Өөр бусад гэмтлийг би учруулаагүй. Надад одоо гомдол санал байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Л.Мөнхцэцэг хохирогчоор мэдүүлэхдээ: “…2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.Бэхлээд над руу үсдэж дайраад хэл амаар доромжлоод байсан. Б.Бгийн биед учирсан гэмтлийг би дүүгийнхээ хүүхдийг хамгаалах гэж байгаад учруулсан. Миний биед учирсан гэмтлийг Б.Бучруулсан. Тухайн өдөр Б.Бнамайг эхлээд үсдсэн. Тэгээд би зөрүүлээд үсдсэн. Тэгээд үсдэлцээд байж байхад Ш.Ганхуяг, Л.Отгонцэцэг хоёр салгах гэж оролдсон. Б.Бд би гомдолтой байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Ганхуяг мэдүүлэхдээ: “…Тухайн үед гэрт нь ороход Ш.Төмөрхуяг байгаагүй. Эхнэр нь эгчтэйгээ хамт сууж байсан. Тэгтэл Л.Отгонцэцэг Б.Бүжиймааг “чи яагаад чи манай хүүхдийг доромжилдог юм бэ” гэж хэлээд маргалдсан. Ш.Тийг орж ирэхээс өмнө ширээ тойроод хэрэлдэж байсан болохоос зодолдсон зууралдсан юм болоогүй байсан. Эхлээд Л.Мг үсдээд зөрүүлээд Б.Б үсдсэн. Ш.Тийг би тухайн үед салгасан. Зодоон 4 минут орчим хугацаанд үргэлжилсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Отгонцэцэг мэдүүлэхдээ: “…Хамаатан садан болох хүүхдийн үсний дайран дээр очоод Б.Бнь манай хүүхдийг сургуулийн самбар дээр муу гарсан байна лээ гэж 2 удаа давтан хэлсэн. Би тэгэхэд нь яг хүүхдийнхээ хажууд сууж байсан. Тухайн үед юм хэлээгүй гараад явсан. 2-3 хоногийн дараа нөхөртэй энэ талаар хэлсэн. “Энэ талаар уулзаж хэлье яагаад онц дүнтэй гарсан хүүхдийг сургуулийн самбар дээр муу гарсан гэж хэлж байгаа юм бэ, дөнгөж сургуулийн босго давж алхаж байгаа хүүхдэд багш хүн ингэж хэлж болдог юм уу” гэж нөхөртэй хэлэхэд 5 дугаар сарын 29-ний өдөр нөхөр маань Б.Бруу залгаад “та хоёр учраа олоорой” гэж Б.Бруу залгасан. Б.Бнад руу байн байн залгасан. Би “хүүхдийнхээ хажууд чамтай ярьмааргүй байна” гэж хэлсэн. Тэгээд оройн Б.Бнөхрийнхөө хамт манай гэрт орж ирсэн. Тухайн өдөр эгч маань манайд айлчлан ирсэн байсан. Орж ирээд “ухаан алдсан хүүхэд чинь хаана байна” гэхээр нь “та сурган хүмүүжүүлэгч хүн байж хүүхдийг тэгж хэлж болдог юм уу” гэж эгч маань хэлсэн чинь эгчийн үснээс зулгаагаад авсан” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тогтоол /хх-1/, Б.Б Баянзүрх дүүргийн цагдаагийн  хэлтэст гаргасан өргөдөл /хх-6/, Ш.Т, Л.Отгонцэцэг нарын Баянзүрх дүүргийн цагдаагийн  хэлтэст гаргасан өргөдөл /хх-7/, Л.М Баянзүрх дүүргийн цагдаагийн  хэлтэст гаргасан өргөдөл 8хх-8/,  гэрч Ш.Ганхуягийн мэдүүлэг /хх-25/, гэрч Л.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх-26/, шинжээчийн 7154, 7211, 7208 дугаартай дүгнэлтүүд /хх-29-45/, шүүгдэгч Б.Биргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48/, шүүгдэгч Ш.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-51/, шүүгдэгч Л.Миргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/, шүүгдэгч Б.Бял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/, шүүгдэгч Ш.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/, шүүгдэгч Л.Мял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54/, шинээр Б.Бхувийн байдлын тухай баримтууд 4 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б, Ш.Т, Л.М нар нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 412-232 тоотод гэр бүлийн маргааны улмаас хоорондоо муудалцаж улмаар зодолдон шүүгдэгч Б.Бүжиймаа нь хоёр хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ш.Т, Л.М нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Тийн өгсөн: “…Тэгсэн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн орой хүүхдээ салхилуулчаад ороод ирсэн чинь Ш.Ганхуяг Б.Бтай хамт байсан бөгөөд Б.Бнь Л.Мтэй үсдэлцсэн байдалтай байхаар нь би салгах гээд голд нь орсон чинь намайг самардсан. Ингээд 2 гарнаас нь татаад гаргах гэж чирээд үүдэнд гаргасан чинь буцаад ороод ирсэн. Ингээд буцаж орж ирэхээр нь гаргах гэж байгаад санамсаргүй үсдчихсэн байсан бөгөөд бөөн хэрүүл болж байгаад гараад явсан..." /хх-21 / гэх мэдүүлэг,

 

  Мөрдөн байцаалтад хохирогч Л.Мийн өгсөн: “...Ингээд маргаан болоод намайг хэл амаар доромжлоод үсдэхээр нь би зөрүүлээд үсдэлцсэн. Ингээд үсдэлцээд байж байхад гаднаас Ш.Төмөрхуяг орж ирээд салгах гэсэн чинь салахгүй байсан. Ингээд бөөн маргаан болсон бөгөөд би үйлдлүүдийг нь нарийн санахгүй байна...” /хх- 24/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бгийн өгсөн: “...Тэгэхээр нь би Ш.Төмөрхуягийг “чи яагаад намайг элдвээр хэлж доромжилж байгаа юм” гэсэн чинь шууд босч ирсэнээ “чи манайхаас зайл” гээд миний гарнаас татаад чирэхээр нь би “гарахгүй, би танайд 2 хөлөөрөө орж ирээд яагаад ингэж хөөгдөж чирэгдэж гарах ёстой юм бэ” гэж хэлсэн. Ингээд Ш.Төмөрхуяг намайг гаргах гээд зулгааж байхад Л.М миний араас ирээд үснээс зулгаасан. Тэгээд бужигнасан бөгөөд манай нөхөр Ш.Ганхуяг голоор орж Ш.Төмөрхуягийг салгаад хана руу шахаад зогссон... “ /хх-18/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн байцаалтад гэрч Ш.Ганхуягийн өгсөн: “...Ингээд гэрт нь орсон Б.Бг Л.Отгонцэцэг эгчтэйгээс нийлээд “чи яагаад манай хүүхдийг тэгж хэлдэг юм” гээд маргаан үүссэн. Тэгэхдээ зодоон болоогүй. Энэ үед гаднаас Ш.Төмөрхуяг хүүхэдтэйгээ орж ирээд Б.Бг “чи манайхаас зайл” гээд гарнаас нь зулгааж чирсэн чинь Л.Отгонцэцэгийн эгч нь гэх эмэгтэй босч ирж Б.Бгийн араас үсдэж дарахаар нь би голоор нь ороод салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан. Ингээд Ш.Тболон Л.Отгонцэцэгийн эгч нь үсдээд больж өгөхгүй байсан...” /хх- 25/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн байцаалтад гэрч Л.Отгонцэцэгийн өгсөн: “...Б.Б нөхрийн хамт гаднаас хашгичиж орилж орж ирээд манай эгчийн үсийг зулгааж манай эгчийг “нөхөргүй хүүхэдгүй хүүхэн” гэж хэл амаар доромжилж дайрахаар нь би голоор нь орж салгасан. Ингээд салаад байж байтал Б.БЛ.Мтэй ахиж маргалдаад үснээсээ зулгаалцаад байж байхад гаднаас нөхөр Ш.Төмөрхуяг орж ирээд салгах гэтэл манай нөхрийн бугалганаас Б.Б базаж зулгааж гарахгүй эсэргүүцээд нөхөр лүү дайрсан бөгөөд Ш.Т арай гэж гаргасан чинь буцаж дайрч орж ирээд маргалдсан...Би Б.Бд гар хүрээгүй. Харин Б.Бманай эгч Л.Мтэй үсдэлцсэн бөгөөд манай нөхөр Ш.Т салгах гэж байхдаа санамсаргүй байдлаар Б.Б гийн үснээс зулгаасан...” /хх- 26/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 7154 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Б биед тархи доргилт, 2 гарын бугалга, шуу, сарвуу, зүүн гуяны гадна, шилбэний цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхины зулгаралт, зулайн хуйхны үс халцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 7211 дугаартай дүгнэлтэд:

1. Ш.Тийн биед дух, хамрын нуруу, баруун нүдний доод зовхи ба гадна булан, баруун хацрын зулгаралт, зүүн шууны цус хуралт, зулгаралт, цээж, зүүн далны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7208 дугаартай дүгнэлтэд:

1. Л.Мтархи доргилт, зүүн шууны гадна дээд хсэгт, гуяны урьд дээд хэсэгт цус хуралт, зулайн баруун хэсэгт үс халцарсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-45/,

         

          -Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50, 52, 54/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ, харьцааны соёлын түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өмгөөлөгч Д.Бум-Аюушийн өгсөн: “…2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулах гэсэн зүйл анги байдаг. Гэрч нарын мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлгээс харахад Ш.Төмөрхуягийн хувьд санаатайгаар гэмтэл учруулсан гэдэг нь эргэлзээтэй байна. Шууд тогтоогдсон зүйл байхгүй, эргэлзээтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Мөн 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд ч эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байгаа.  Ш.Тгийн үйлдэл тогтоогдохгүй эргэлзээтэй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох боломжтой байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэрэв Ш.Тгийн үйлдэл ашигтайгаар шийдвэрлэгдсэн тохиолдолд Л.Мтэй бүлэглэсэн гэх үйлдэл нь 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн өгсөн “…Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж зүйлчилж ирсэн зүйл ангийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр энэ гэмт хэргийн үйлдэл нь 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр болсон үйл явдал байдаг. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийг үйлдэхэд мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг тус тус буцаан хэрэглэнэ гэж заасан заалтыг баримтлан 2002 он Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх саналтай байна. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэгт аль аль тал нь маргахгүй байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан яллагдагч, шүүгдэгч, гэрч, хохирогчийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа. Гэхдээ үйлчлүүлэгч Б нь тухайн хөнгөн зэргийн гэмтлийг нэг үйлдэл буюу үргэлжилсэн үйлдлээр 2 хохирогчид нэгдмэл байдлаар учруулсан байна. Улсын яллагч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдэл болно гэж хэлж байна. Үргэлжилсэн үйлдэл нь субъект нэг зорилгод хүрэхийн тулд төсөөтэй буюу нэг төрлийн үйлдлийг тасралтгүй хийж байсан нь нэгдмэл хор уршгийг хэлнэ гэж байгаа. Үргэлжилсэн үйлдлийн эхлэл нь нэг зорилгод хүрэх зорилгоор хийгдсэн анхны үйлдэл, төгсгөл нь сүүлчийн үйлдэл байдаг учраас давтан хэрэг болохгүй юмаа гэсэн Улсын дээд шүүхийн 259 дүгээр тогтоолоор тайлбарлаад өгсөн байгаа. Хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хохирогч 2 хүн байж болохгүй гэж хуульчилсан зүйл байхгүй. Тийм учраас Бүжиймаагийн энэ үйлдэл нь нэг цаг хугацаанд, нэг орон зайнд, үргэлжилсэн нэгдмэл үйлдлээр нэг төгсгөлтэй, нэг эхлэлтэй гэмт хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. “гэж тус тус тайлбарлаж байх боловч шүүгдэгч нар нь тухайн өдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 412-232 тоотод гэр бүлийн маргааны улмаас хоорондоо муудалцаж шүүгдэгч Б.Бүжиймаа нь хоёр хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ш.Т, Л.М нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд болох Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “гэрч, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа авч, хууль сануулан авсан хохирогч Б.Б, Ш.Т, Л.М болон гэрч Ш.Ганхуяг, Л.Отгонцэцэг нарын авсан мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.

 

Прокуророос шүүгдэгч Б.Б, Ш.Т, Л.М нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Б, Ш.Т, Л.М нарын үйлдэл нь хэдийгээр 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн ч 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн “давтан, буюу бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга хөнгөрч орсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б, Ш.Т, Л.М нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзлээ.

 

Мөн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцогдсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тодорхойлж өгчээ.

 

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Б.Б, Ш.Т, Л.М нар нь гэр бүлийн маргааны улмаас хоорондоо муудалцаж шүүгдэгч Б.Б нь хоёр хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ш.Т, Л.М нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

 

         Шүүхээс шүүгдэгч Б.Б.Ш.Т, Л.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч, шүүгдэгч Б.Б, Ш.Т, Л.М нар нь эмчилгээний болон бусад зардлаа баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч овгийн Бгийн Бг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Т овгийн Шгийн Т, Боржигин овгийн Лын М нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.Б, Ш.Т, Л.М нарыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б.Ш.Т, Л.М нар нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б, Ш.Т, Л.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

           5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

           

          6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, Ш.Т, Л.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, Ш.Т, Л.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС