Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 67

 

Б.Оийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Т.Дд  

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03*******ны өдрийн 142/ШШ2021/00505 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Дд холбогдох

 

 “Зээлийн гэрээний үүрэг 9.070.200 төгрөг гаргуулах тухай” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 18*******ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Д нь 2015 оны 03 дугаар сарын 20*******ны өдөр 3.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай надаас зээлсэн. 2015 оны 05 дугаар сарын 14*******ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг дахин сарын хугацаатайгаар сунгасан. Мөн өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 14*******ний өдөр дахин 2.320.000 төгрөг сарын хугацаатай нэмж зээлсэн. Нийт зээлийн үлдэгдэл 6.000.000 төгрөг болсон ба Т.Д нь үүнээс 580.000 төгрөгийг зээлийн хүүнд нэг удаа төлсөн. Өөр төлөлт огт хийгээгүй болно. Би мөнгөө эргүүлэн авахаар удаа дараа нэхсэн боловч "үл хөдлөх хөрөнгөө зараад мөнгийг чинь буцаагаад өгчихнө" гэсээр өдийг хүрлээ. 2015 оны 11 дүгээр сарын 11*******ний өдөр Т.Д нь надад бичгээр баталгаа гаргаж өгсөн ба уг бичгийн баталгааг түүнийг байлцуулан нотариатаар гэрчлүүлсэн. Уг баталгаанд Т.Д нь Одгэрэлээс мөнгө зээлсэн нь үнэн, одоо нийт 6.000.000 төгрөг өгнө, уг зээлийг 2015 оны 12 дугаар сарын 11*******ний өдөр гэхэд төлж дуусгана, уг хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцож өгөх болно гэх агуулга бүхий баталгаа гаргасан. Үүнээс хойш Т.Д нь оршин суугаа хаягтаа байхгүй буюу хаяг нь тодорхойгүй байсан тул миний бие Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29*******ний өдрийн 142/ШШ2018/00556 дугаар шийдвэрээр Т.Дыг эрэн сурвалжилж Орхон аймгийн Цагдаагийн газраас 2018 оны 12 дугаар сарын 07*******ны өдөр хаягийг тодорхойлсон байдаг. Үүний дараа Т.Д нь надтай ирж уулзаад зээлсэн мөнгө болох 8.000.000 төгрөгөө бага багаар цувуулж өгнө гэж хэлсэн боловч 2021 оны 04 дүгээр сарын 13*******ны өдрийг хүртэл зээлсэн мөнгөнөөсөө огт өгөөгүй бөгөөд утсаа авахгүй зугтаж алга болсон. Би Дэлгэржаргалыг огт таньдаггүй байсан. Отгонжаргал надаас 3.000.000 төгрөг авч Дэлгэржаргалд өгсөн. Үүнийг Дэлгэржаргал хүлээн зөвшөөрч би төлнө гээд надад баталгаа гаргаж өгсөн. Ийм учраас одоо миний бие Б.О нь Т.Даас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6.000.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг нийт 9.000.000 төгрөг мөн эрэн сурвалжлуулсан тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг тус тус Б.Оээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Б.О хариуцагч Т.Даас зээлийн төлбөрт 9.000.000 төгрөг гаргуулан авахаар шаардсан шаардлагынхаа үндэслэл болгож байгаа зээлийн гэрээ нь 2015 оны 05 дугаар сарын 14*******ний өдөр байгуулагдсан байх ба зээлийн гэрээнд 2.320.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 14*******ний өдрийг хүртэл нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэх зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрийн баталгаа зэргүүдийг үндэслэл болгожээ. Нэхэмжлэгч 2015 оны 03 дугаар сарын 20*******ны өдөр 3.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 14*******ний өдөр 2 320.000 төгрөг тус тус өгсөн гэж байгаа боловч хариуцагчид дээрх мөнгөнүүдийг өгсөн болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагч Т.Д дээрх мөнгөнүүдийг аваагүй өмнө нь өдрийн мөнгө зээлдэн авч байсан мөнгөний үлдэгдлүүд гэж тайлбарлаж байгаа юм. 2015 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл /2015*******11*******11*******ний өдрөөс 2021*******01*******28*******ны өдрийг хүртэл тооцвол 5 жил 2 сар 17 хоног болж байна/. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1*******д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэжээ. Хуулийн дээрх заалтаас харахад зээлийн төлбөрөө шаардах хөөн хэлэлцэх хугацаа аль эрт дууссан байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4*******т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэжээ. Зээлдэгч Т.Д нэхэмжлэгчийн бичээд байгаа цаг хугацаанд мөнгө аваагүй учраас 2015 оны 05 дугаар сарын 14*******ний өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус юм. Мөн 70.200 төгрөгийн тухайд төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь гэвэл хариуцагч Т.Д өөрийн барьж байсан гар утасныхаа дугаарыг солиогүйн дээр оршин суугаа хаягаа ч өөрчлөөгүй яг хэвээрээ байсан учир түүнийг эрэн сурвалжлах шаардлага байхгүй байсан болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03*******ны өдрийн 142/ШШ2021/00505 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.7, 219 дүгээр зүйлийн 219.1*******д зааснаар хариуцагч Т.Даас 2.042.200 /хоёр сая дөчин хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.028.000 /долоон сая хорин найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 160.073 /нэг зуун жаран мянга далан гурав/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Даас 47.625.2 /дөчин долоон мянга зургаан зуун хорин таван төгрөг хоёр мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.О би Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021*******06*******03 ны өдрийн 142\ШШ2021\00505 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, ИХШХШТХ*******ийн 116 дугаар зүйлийн 116.2*******т заасан " Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэснийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх " ... Зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 20*******ны өдөр 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаагүй болох нь шүүх хуралдааны мэтгэлцээнээр тогтоогдож байх тул 3.000.000 төгрөг түүний алдангийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна...Нэхэмжлэгч Т.Дын гаргасан баталгааг гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хэрэв зээлийн гэрээний хугацаа сунгах, гэрээний алдангийн талаар тохиролцох бол анх байгуулсан гэрээний нэг адил байгуулах ёстой юм... Талуудын хооронд байгуулсан 2015 он 05 дугаар сарын 14*******ний өдрийн зээлийн гэрээнд алдангийн талаар тохироогүй тул алдангийн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй ..." гэж шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй.Үндэслэл нь: 1."Зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 20*******ны өдөр 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй болох нь шүүх хуралдааны мэтгэлцээнээр тогтоогдож ..." гэсний зөвшөөрөхгүй байна. Дэлгэржаргал нь 2015*******03*******20*******ны өдөр найз Отгонжаргалыг явуулж, 3.000.000 төгрөг авхуулсан ба энэ мөнгийг Дэлгэржаргал өөрөө авсан гэдгээ зөвшөөрч, бичгээр баталгаа гаргаж өгсөн.Найз Отгонжаргал нь “3.000.000 төгрөг Дэлгэржаргалд өгсөн" гэдэг. Үүнийг зөвшөөрч, Дэлгэржаргал зөвшөөрч баталгаа хийж өгсөн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой бичигдсэн байгаа. 2015*******03*******20*******ны өдөр 3.000.000 төгрөг авсан гэдгээ Г.Дэлгэржаргалын гаргасан баталгаанд тодорхой бичигдсэн байхад Дэлгэржаргалд өгөөгүй гэж шүүх дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна. 2.Т.Дын баталгаанд: " үндсэн мөнгө болох 5.320.000 \Таван сая гурван зуун хорин төгрөг... хүү болох 680.000 \3ургаан зуун наян мянган төгрөг\ ний 6.000.000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгө зарж төлж барагдуулах болно ..." гэсэн байхад шүүх энэ байдлыг үнэлэхгүй байгаа нь ИХШХШТХ*******ийн 40 дүгээр зүйлийн 40.1*******д заасан " нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ..." гэснийг зөрчиж, хэрэгт ач холбогдол бүхий дээрх баримтыг үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн ноцтой алдаа гэж үздэг.

З. Шүүх "...3000000 төгрөг түүний алдангийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна...” Нэхэмжлэгч Т.Дын гаргасан баталгааг гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хэрэв зээлийн гэрээний хугацаа сунгах, гэрээний алдангийн талаар тохиролцох бол анх байгуулсан гэрээний нэг адил байгуулах ёстой юм... Талуудын хооронд байгуулсан 2015 он 05 дугаар сарын 14*******ний өдрийн зээлийн гэрээнд алдангийн талаар тохироогүй тул алдангийн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй ..." гэж шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй. Баталгаанд " ... " Төлөгдөөгүй тохиолдолд 0.5 алданги тооцож өгөх болно" гэж Дэлгэржаргалын бичсэн баталгааны заалтыг "алданги бичгээр тооцоогүй" гэж үнэлж болохгүй. ИХ*******ийн 458 дугаар зүйлийн 458.1*******д зааснаар "...үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгээгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ..." гэсний дагуу Т.Д нь найз Отгонжаргалаар дамжуулж авсан 3.000.000 төгрөгийг авсан болохоо баталгаажуулж, дээрх баталгааг гаргаж, нотариатаар баталгаажуулж өгсөн юм. Энэ байдлыг хуульд зааснаар үнэн зөвөөр нь тогтоож, Анхан шатны шүүхийн 505 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021*******06*******03*******ны өдрийн 142/ШШ2021/00505 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Тус шүүх 2021*******06*******03*******ны өдрийн хурлаараа Б.Оийн нэхэмжлэлтэй Т.Дд хариуцагдах зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан хоёр талын 2015*******05*******14*******ний өдрийн зээлийн гэрээ,хариуцагчийн 2015*******11*******11*******ний өдрийн баталгаа зэргүүдийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргалаа. Хоёр талын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох хугацаа 2015*******06*******14*******нд дууссан бөгөөд 2015*******11*******11*******ний өдөр гаргаж өгсөн баталгаагаар хариуцагч Т.Дын төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа 2015*******12*******11*******ний өдөр дуусгавар болсон байхад шүүх үүрэг дуусгавар болох хугацааг тооцохдоо хариуцагчийг эрэн сурвалжилсан Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018*******05*******29*******ний өдрийн 142/ШШ2018/00556 дугаартай шийдвэрийг үндэслэлээ болгожээ. Хариуцагчийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр 2018 оны 5*******р сард гарснаас хойш буюу 2021 оны 2*******р сар хүртэлх хугацаанд бараг 3 жилийн хугацаа өнгөрч байхад юуны учир хариуцагчийг эрж хайх ажиллагааг хийлгээгүй байж байгаад шүүхэд хандсанаар хариуцагчийн хаяг тодорхой байж нэхэмжлэлдээ бичсэн хаяг дээр нь байдаг билээ. Нэхэмжлэгч хариуцагчийн одоо байгаа хаягийг нь товч бөгөөд тодорхой мэддэг байсан бөгөөд авах ёстой мөнгөө бүгдийг нь авчихсан учир тохирсон хугацаанаасаа 5 жил өнгөрөөд байхад шаардлага гаргасан байна гэж үзэж байгаа юм. Хоёр талын 2015*******05*******14*******ний өдрийн зээлийн гэрээгээр ямар ч мөнгө аваагүй бөгөөд өмнө нь өдрийн мөнгө гэж өгч байсан мөнгөө хүүтэй нь тооцоод хийсэн гэрээ гэдэг.Энэ мэтээр бусдад өгөөгүй мөнгөө өгсөн болгож гэрээ,баталгаа гэх зүйлүүд хийчхээд түүнийгээ үндэслээд хууль бусаар мөнгө шаардаж гаргуулж болохгүй шүү дээ. Иймд дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь хагийн хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэг Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гомдолтой танилцлаа. Шүүхийн шийдвэрээр хариуцагч Т.Даас 2.042.200 төгрөг гаргуулахыг эс зөвшөөрч шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргажээ. Нэхэмжлэгч Б.О миний зүгээс уг гомдлыг зөвшөөрөхгүй байна. 505 дугаартай шийдвэрт миний бие Б.О гомдол гаргана гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2*******т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т.Даас зээлийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нийт 9.070.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Т.Дд 2015 оны 03 дугаар  сарын 20*******ны өдөр 3 сая төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 14*******ний өдөр 2.320.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 2 сар, 1  сарын хугацаатай тус тус зээлсэн, зээлийн хүүнд 580.000 төгрөг өгсөн өөр мөнгө төгрөг өгөөгүй, оршин суух хаягтаа байхгүй болсноос шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлж зардал гарсан үндсэн зээл 6 сая төгрөг, алданги 3 сая төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг нийт 9.070.200 төгрөг гаргуулна гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон байна.

Нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 05 дугаар сарын 14*******ний өдрийн зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээ, хариуцагч Т.Дын 2015 оны 11 дүгээр сарын 11*******ний өдөр бичиж өгсөн “баталгаа” гэх баримтуудад үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Б.О 2015 оны 03 дугаар сарын 20*******ны өдөр 3 сая төгрөгийг 2 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж нэхэмжилж буй боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232, 282 дугаар зүйлүүдэд нийцжээ.

Мөн 2015 оны 05 дугаар сарын 14*******ний өдөр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, харин гэрээнд алдангийн талаар тохироогүй гэсэн дүгнэлт хийж урьдчилан төлсөн 580.000 төгрөгийг хасаж 1.972.000 төгрөг хариуцагчийг эрэн сурвалжлахад гаргасан зардал 70.200 төгрөгийн хамт 2.042.200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Т.Д нь нэхэмжлэгч Б.Оээс 2015 оны 05 дугаар сарын 14*******ний өдөр 2.320.000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч “баталгаа” гэх баримтыг гаргаж өгснийг зээлийн гэрээ байгуулагдаагүй Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.*******т заасан үндэслэл хэрэгжээгүй гэж үзэх боломжгүй, энэ баримтаа няцаасан нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Хэдийгээр зохигчдын хооронд 2015 онд зээлийн гэрээ хийгдсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1*******д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байгаа боловч хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс шүүхэд хариуцагч Т.Дыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, 2018 оны 05 дугаар сарын 29*******ний өдрийн өдөр шүүхийн шийдвэр гарсан үйл баримт тогтоогдсон, хариуцагч Т.Д нь тухайн оршин суух хаягтаа байсан, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдээгүй гэсэн тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй. Энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч Б.О нь 2015 оны 03 дугаар сарын 20*******ны өдөр 3 сая төгрөг зээлдүүлсэн гэх боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул давж заалдсан гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03*******ны өдрийн 142/ШШ2021/00505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.*******т зааснаар нэхэмжлэгч Б.Оийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 127.398 төгрөг,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 47.626 төгрөгийг тус  тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                 М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ