2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/03642

 

 

 

 

 

 

 

 

     2025            05            01                                          192/ШШ2025/03642

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг******* дугаар хороо, Академ хотхон-1,*******-2304 хаягт оршин суух,************** овогт,*******гийн******* /РД.*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,******* оргил махатма, 8 давхарт байрлах, сэндс /РД:5084555/-д холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Ууганбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа

Гэрч Х.Ундрам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ууганбат нь “Саусгоби сэндс”-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Тус шүүхэд нэхэмжлэгч Д.Ууганбат нь хариуцагч сэндс-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж тэтгэмж олгох тухай” тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хариуцагч компанийн зохион байгуулалт, орон тооны бүтцэд нэхэмжлэгчийн ажлын байр хасагдаагүй байхад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.

Хариуцагч нь оны 08 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдэлд “Худалдан авалтын хэлтсийг татан буулгах”, “ажил үйлчилгээг гэрээгээр, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх” гэх хоёр үндэслэлийг дурдсан боловч маргааш нь оны 08 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалыг гаргаж, ажил албан тушаалын жагсаалтыг шинэчилжээ.

Уг жагсаалтад өмнөх Худалдан авалтын хэлтэст байсан агуулахын 6 ажлын байрыг Санхүүгийн хэлтэст нэгтгэж, Засварын хэлтсийг дотор нь “Засварын хэсэг”, “Худалдан авалтын хэсэг” гэж хоёр хуваасан. Энэ нь ажлаас чөлөөлөх мэдэгдэлд дурдсан шиг худалдан авалтын хэлтсийг татан буулгаагүй, засварын хэлтэст нэгтгэх зохион байгуулалтын шинжийг агуулжээ. Худалдан авалтын хэсэгт өмнөх худалдан авалтын хэлтсийн 5 ажлын байр шилжиж, шинээр “Худалдан авалтын хэсгийн ахлах” гэх шинэ ажлын байрыг нэмсэн. Түүний удирдлагад “Агуулахын супервайзер” 1, “Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн” 2, “Шатахууны ашиглалтын инженер” 2 гэх ажлын байрууд байхаар бүтцийн өөрчлөлт хийснийг худалдан авалтын хэлтэс татан буугдсан гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Худалдан авалт хариуцсан менежер”, шинээр бий болгосон “Худалдан авалтын ахлах” гэх ажлын байрны зорилго, гүйцэтгэх чиг үүргийг  бодитойгоор харьцуулахад ижил байна. Худалдан авалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод албан тушаалын зорилгыг “Компанид шаардлагатай худалдан авалт хийх, түлшний гэрээлэгч байгууллагатай хамтран ажиллах, тээвэрлэлтийг хянах зэрэг үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, хэрэгжүүлэх”, харин худалдан авалтын ахлахын ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын зорилго нь “Тендерийн бодлого, журамд заасны дагуу тендер шалгаруулалтыг шуурхай зохион байгуулах, түлш нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагуудаас үнийн санал авах, тэдэнтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх” гэж дурджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “ажлын байр хасагдсан” гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-т зааснаар тухайн хуулийн этгээдийн зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр үгүй болсон байхыг ойлгоно. Харин хариуцагч компанийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудад худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулах, түлшний компаниудтай гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хянах, худалдан авалтын ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий ажлын байр хариуцагч компанид хадгалагдсаар ирсэн.

Мөн ажлаас чөлөөлөх мэдэгдэлд компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, зардлыг бууруулах зорилгоор Худалдан авалтын хэлтсийг татан буулгах, бусад ажил үйлчилгээг гэрээгээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр төлөвлөөд байна гэжээ. Гэтэл хариуцагч компанийн оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар шинэчилсэн “Худалдан авалтын журам”-ыг баталжээ. Уг журамд худалдан авалтын ажиллагааг зохион байгуулах албан тушаалтан, худалдан авалтын хэсгийн эрх, үүргийг тодорхойлсон байгаа нь худалдан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, тухайн чиг үүрэг бүхий ажлын байр компанийн бүтцэд байхгүй болсон гэх нөхцөл нь үгүйсгэгдэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компани нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажил, албан тушаалын жагсаалтыг дахин шинэчлэн баталж, өмнөх “Худалдан авалтын хэсэг”-ийг “Худалдан авалтын баг” гэж өөрчлөн “Худалдан авалтын орлогч менежер” 1, “Худалдан авалтын мэргэжилтэн” 2 ажлын байрыг тус тус баталжээ. Худалдан авалтын орлогч менежер ажлын байрны тодорхойлолт нь мөн л өмнөх худалдан авалтын менежер, худалдан авалтын ахлах албан тушаалын зорилго, чиг үүрэгтэй адил байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт “ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна” гэж заасан. Хуулийн энэхүү заалтад нийцүүлэн сэндс-ийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах менежер Д.Нэмэхбаяр оны 06 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэл хүргүүлсэн гэж тухайн баримтыг шүүхэд гаргаж өгчээ. Тухайн мэдэгдэлд дурдсан “Засварын хэлтсийн менежер”, “Ерөнхий инженерийн орлогч”, “Худалдааны менежер” гэх ажлын байр хариуцагч компанийн ажил, албан тушаалыг жагсаалтад байгаагүй. Ажил, албан тушаалын жагсаалтыг баталсан компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар тушаал нь өөрчлөгдөөгүй байсан.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар адил чанарын өөр ажлын байрны санал гаргах нөхцөлд тухайн ажилтны ажлын байр хасагдсан эсхүл орон тоо нь цөөрсөн бодит нөхцөл бий болсон ёстой. Харин хүний нөөцийн хэлтсийн ахлах менежер Д.Нэмэхбаяртай биечлэн уулзсан оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, мэдэгдэл хүргүүлсэн оны 06  дугаар сарын 30-ны өдөр компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тушаал гараагүй, бодит бус саналыг нэхэмжлэгч хүлээн авах боломжгүй юм. Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай оны 08 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаал гарсны дараа адил чанарын өөр ажлын байранд ажиллуулах санал гаргаагүй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтуудыг харьцуулан үзвэл сэндс-ийн ажлын байрнаас хасагдсан гэх “Худалдан авалт хариуцсан менежер” гэх ажлын байрны чиг үүрэг бодитоор хасагдаагүй, хэвээр хадгалагдаж байна. Иймд тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гуйцэтгэх захирлын оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох боломжтой гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, тэтгэмж олгох тушаал гарснаас хойш шүүх хуралдаан болох хүртэл нэхэмжлэгч ажилгүй байжээ. Нэхэмжлэгчийн дундаж цалинг түүний ээлжийн амралтын мөнгө авсан оны 07 дугаар сарын оруулан тооцолгүй, тогтмол ажилласан буюу оны 04 дүгээр сарын цалин 8 098 302,40 төгрөг, 05 дугаар сарын цалин 8 241 430, 59 төгрөг, 06 дугаар сарын цалин 8 276 365, 66 төгрөг, нийт 24,616,098.65 төгрөгөөр тооцох боломжтой.

Түүний нэг өдрийн цалин нь 390,731.72 төгрөг байх тул ажилгүй байсан хугацааны 660 хоногт тооцоход хариуцагч нь 257,882,935.2 төгрөгийг цалингийн нөхөн олговор олгохоор байна. Үүнээс хөдөлмөрийн харилцааг цуцлахад олгосон 30,239,478.72 төгрөгийн тэтгэмжийг хасаж, хариуцагчаас7,643,456.28 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг нь бүрэн хангах үндэслэлтэй байна.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч Д.Ууганбат нь хариуцагч "Саусгоби сэндс”-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж тэтгэмж олгох тухай” тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

“Саусгоби сэндс”-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр худалдан авалтын үйл ажиллагааг******* компанид төвлөрүүлэх зорилгоор компанийн гүйцэтгэх захирлын оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.

Уг тушаалын хүрээнд худалдан авалтын хэлтэс татан буугдаж, худалдан авалтын хэсэг болгон өөрчилж Засварын хэлтэст нэгтгэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрхтэй байх тул тус компанид Худалдан авалт хариуцсан менежер ажилтай Д.Ууганбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн.

Түүнчлэн компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлэхээс өмнө Д.Ууганбатад эрхэлж буй ажил албан тушаалын шатлалтай нь дүйцэхүйц хэмжээний албан тушаал, цалин хөлсийг санал болгож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэсэн боловч татгалзсан.

“Саусгоби сэндс”-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж тэтгэмж олгох тухай” тушаал нь хуульд нийцсэн тул хүчингүй болгох үндэслэлгүй байна.

“Эс” компанийн хувьцаа эзэмшигч нь “Эс” компани юм. “Эс” компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь “Эс Ар" бөгөөд******* компани юм.

Толгой компани болох “Эс Ар” компани нь Группийн бүтцийн давуу талыг бүрэн ашиглах, ажлын үүрэг болон харьяаллыг тодорхой болгох, ажлын бүтээмж болон үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд, түүнчлэн Группын шинэ бүтэц зохион байгуулалт болон тайлагнах схемийн дагуу охин компани бус группийн хэлтсүүд удирдан зохион байгуулахаар бүтцийн өөрчлөлт оруулсан.

Өөрөөр хэлбэл, Худалдан авалтын хэлтэс нь Корпорацийн худалдан авалтын хэлтэст харьяалагддаг болж, оны 8 дугаар сарын 30-ны өдөр Худалдан авалтын журмыг шинэчилсэн. оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Корпорацийн худалдан авах хэлтсийн удирдлагаар Сунь Жяньхун томилогдсон. 2023 оны 5-р сарын 31-ний өдөр болон өөрчлөгдсөн байдаг.

Ингээд тус өдрөөс хойш буюу шүүгчийн захирамжаар ирүүлсэн баримтууд болох захиалгын хяналтын хуудсуудад худалдан авах ажиллагааны дарга гарын үсэг зурсан нь группийн хэмжээнд тус хэлтсийг удирддаг болох нь нотлогдоно.

Иймд дээрх тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тодруулсан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

            3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, сэндс-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, тэтгэмж олгох тухай тушаал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тоот албан бичиг, нийгмийн даатгалын шитгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

             Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06/212 дугаар мэдэгдэл, сэндс-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, тэтгэмж олгох тухай тушаал, оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаартай зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралт, сэндс-ийн хувьцаа эзэмшигчийн оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр, захирлуудын бичгээр гаргасан шийдвэр, Ресурс лимитед ажилд томилох тухай шийдвэр, корпорацийн бүтэц, оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мэдэгдэл, оны 08 дугаар сарын 05-ны өдрийн катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

             Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчаас хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бүтэц орон тоог шинэчлэн баталсан тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, түүний хавсралтыг,

Саусгоби сэндс-ийн гүйцэтгэх захирлын оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт Ажил албан тушаалын жагсаалт-ын 108 дугаартай Худалдан авалтын хэсгийн ахлах ажлын байрны тодорхойлолт, сэндс-ийн гүйцэтгэх захирлын оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 тушаалаар баталсан Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаас хойших хугацаанд баталсан компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан тушаал, түүний хавсралтыг,

Саусгоби сэндс-ийн компанийн дүрэм, сэндс-ийн гүйцэтгэх захирлын оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/08 дугаар тушаал, оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар тушаал, оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/26 дугаар тушаал, сэндс-ийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн инженер Д.Нэмэхбаярын оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06/212 дугаар мэдэгдэл, нэхэмжлэгчийн ажлаас чөлөө авах оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт, Худалдан авалтын захиалга Standart purchase order chekilst,,-ны өдрийн баримтуудыг нотлох баримтаар гаргуулсан.

Хариуцагчийн хүсэлтээр Southgobi Resources Ltd.-ийн info@southgobi цахим хаягаас оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус компаний хувьцаа эзэмшигч, удирдлагуудын е-мэйл хаягт ирүүлсэн Notice:an update on group organizational structure /анхааруулга: бүлгийн зохион байгуулалтын бүтцийн шинэчлэл/

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Southgobi Resources Ltd.-ийн [email protected] хаягаас тус компаний хувьцаа эзэмшигч, удирдлагуудын е-мэйл хаягт ирүүлсэн changes in Management Personnel of and issuance of Employee Guideline /Саусгоби компанийн удирдах боловсон хүчний өөрчлөлт, Ажилтны удирдамжийг гаргах  тухай мэдэгдэл/

            2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Southgobi Resources Ltd.-ийн info@southgobi цахим хаягаас тус компаний хувьцаа эзэмшигч, удирдлагуудын е-мэйл хаягт ирүүлсэн /“Группийн санхүүгийн зөвшөөрлийн бодлого, Худалдан авалтын удирдлагын бодлого болон тендерийн бодлогууд” мэдэгдэл/

            2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Southgobi Resources Ltd.-ийн info@southgobi цахим хаягаас тус компаний хувьцаа эзэмшигч, удирдлагуудын е-мэйл хаягт ирүүлсэн /”Саусгоби компанийн удирдлагын боловсон хүчний өөрчлөлт” мэдэгдэл цахим захидалд тус тус үзлэг хийсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Д.Ууганбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч “Саусгоби сэндс”-ийн худалдан авалт хариуцсан менежерийн орон тоо хасагдаагүй. Тус компанийн худалдан авалт хариуцсан менежерийн гүйцэтгэх чиг үүрэг нь худалдан авалтын хэлтсийг нэгтгэсэн санхүү болон засвар үйлчилгээний хэлтэст харьяалагдаж байгаа тул хууль бусаар ажлаас халагдаж, ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажилтны цалин хөлс авах эрх зөрчигдсөн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч “Саусгоби сэндс”-ийн худалдан авалт хариуцсан менежерийн орон тоо хасагдсан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Ажил олгогч “Саусгоби Сэндс” нь ажилтан Д.Ууганбаттай оны 05 дугаар сарын 01-ний өдөр дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Ууганбат нь худалдан авалт хариуцсан менежерийн ажил гүйцэтгэх, түүний цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байна.

 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

 

4.3. “Саусгоби Сэндс”-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, тэтгэмж олгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 82 дугаар зүйлийн 82.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг тус тус үндэслэн тус компанид худалдан авалт хариуцсан менежер ажилтай Д.Ууганбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, Д.Ууганбатад 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

 

4.4. “Саусгоби сэндс”-ийн хувьцаа эзэмшигчийн оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээрЖиЭс-ийн худалдан авалтын хэлтсийг татан буулгаж, түүний зарим чиг үүргийг санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэст шилжүүлэх, засварын менежерийн эрхлэх асуудлын хүрээнд худалдан авалтын үлдсэн чиг үүргийг шилжүүлэх, худалдан авалтын хэлтсийн менежер гэх орон тоог компанийн бүтэц, зохион байгуулалтаас хасах, гүйцэтгэх захиралд шинэчилсэн компанийн бүтэц, зохион байгуулалтыг батлах эрхийг олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

 

4.5. Хариуцагч “Саусгоби сэндс”-ийн дүрмийн 8.7.ж-д зааснаар гүйцэтгэх захирал нь компанийн дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх эрхтэй байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор заасан. 

 

7. “Саусгоби сэндс”-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар батлагдсан ажил албан тушаалын жагсаалтыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай тушаалаар батлагдсан ажил албан тушаалын жагсаалттай харьцуулан үзэхэд худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаал хасагдсан /1 хавтас*******4-191, 24-30/ байх тул тушаалын үндэслэл нотлогдож байна.

 

8. Түүнчлэн хариуцагч “Саусгоби сэндс”-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаартай тушаалаар батлагдсан “худалдан авалтын хэсгийн ахлах”-ын ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгчийн ажиллаж байсан “худалдан авалт хариуцсан менежер”-ийн ажлын байрны тодорхойлолттой харьцуулан үзэхэд худалдан авалт хариуцсан менежерийн ажлын байрны зорилго нь компанид шаардлагатай худалдан авалт хийх, харин худалдан авалтын хэсгийн ахлахын ажлын байрны зорилго нь худалдан авалт хийх ажиллагааны нэг арга болох тендер зохион байгуулах агуулгатай байна.

Өөрөөр хэлбэл, худалдан авалт хариуцсан менежер нь компанид шаардлагатай бараа, ажил үйлчилгээг худалдан авалт хийх чиг үүрэгтэй бол худалдан авалтын хэсгийн ахлах нь худалдан авалт хийх шийдвэр гаргах эрхгүй, харин худалдан авалтын ажиллагааны зохион байгуулалтын ажлыг хийх чиг үүрэгтэй гэж үзэхээр байна. Иймд худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаал хасагдаагүй, албан тушаалын нэршил нь “худалдан авалтын хэсгийн ахлах” болж өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.    

 

            9. Хариуцагч “Саусгоби сэндс”-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаартай батлагдсан зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар батлагдсан ажил албан тушаалын жагсаалтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Ууганбатын ажиллаж байсан худалдан авалтын хэлтэст харьяалагдаж байсан агуулах хариуцсан орлогч менежер 1, агуулахын супервайзер /Овт/ 1 зэрэг ажлын байр нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэст, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн 2, шатахуун ашиглалтын инженер 1, агуулахын супервайзер /УБ/ зэрэг ажлын байр нь засварын хэлтэст тус тус харьяалагдахаар бүтцийн өөрчлөлт хийжээ.

 

            10. Хариуцагч “Саусгоби сэндс”-ийн оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06/212 дугаартай албан бичгээр худалдан авалт хариуцсан менежер Д.Ууганбатад оны 04 дүгээр сарын 19-ний өдөр засварын хэлтсийн менежерийн ажил, албан тушаалыг санал болгосон байх ба нэхэмжлэгч Б.Ууганбат тухайн саналыг хүлээж аваагүй болох нь тогтоогдож байна. 

 

11. Дээрх баримтаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан худалдан авалтын хэлтэст харьяалагдаж байсан ажлын байрнуудыг санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс болон засварын хэлтэст тус тус хуваан шилжүүлсэн байх ба уг бүтцийн өөрчлөлтийн дагуу худалдан авалтын хэлтсийн зарим чиг үүргийг шилжүүлсэн засварын хэлтсийн менежерийн ажлын байрыг ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Д.Ууганбатад санал болгосон боловч хүлээн аваагүй байна.

 

12. Нэхэмжлэгч талаас ажил олгогчийн засварын менежерийн ажлын байрыг санал болгосон цаг хугацаанд тус байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлаагүй байсан гэж тайлбарласан боловч хариуцагч байгууллагын зүгээс худалдан авалт хариуцсан менежерийн орон тоо хасагдаж байгаа талаар ажилтанд мэдэгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч “Саусгоби сэндс”-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлаагүй байсан шалтгаанаар засварын хэлтсийн менежерийн ажлын байрны саналыг нэхэмжлэгч хүлээн аваагүй гэж үзэхэд учир дутагдалтай байна. Иймд ажил олгогч “Саусгоби сэндс”-ийн санаачилгаар ажилтан Д.Ууганбатын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг худалдан авалт хариуцсан менежерийн орон тоог хассан үндэслэлээр цуцалсныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.  

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасны дагуу ажил олгогч “Саусгоби сэндс” нь ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл өгөх үүрэгтэй. Ажил олгогчоос ажилтан Д.Ууганбатад түүний ажиллаж байсан худалдан авалт хариуцсан менежерийн орон тоо хасагдсан тухай мэдэгдлийг өгөхдөө хуулиар тогтоосон дээрх хугацааг зөрчөөгүй байна.

 

14. Иймд ажил олгогч “Саусгоби сэндс” нь нэхэмжлэгч Д.Ууганбатыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Д.Ууганбатыг худалдан авалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна. 

 

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,192,273 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж түүнд олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ууганбатыг худалдан авалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,192,273 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Ууганбатад олгосугай. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ