Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00032

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            2023          12            25                                                  210/МА2024/00032

 

*******.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч *******.Бямбасүрэн даргалж, шүүгч *******.Нямбазар, *******.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03006 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “******* *******” ХХК-д холбогдох

Гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч *******.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТО*******ОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.******* нь “******* *******” ХХК-д 2010 оноос эхэлж ажилласан бөгөөд худалдан авалт хариуцсан менежерээр ажиллаж байхад гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

1.2. 2020 оны 03 дугаар сараас тус компанийн удирдлага, гүйцэтгэх удирдлага солигдож, БНХАУ-ын иргэн томилогдсоноос хойш ажил олгогчийн зүгээс гүйцэтгэх албан тушаал дээр ажиллаж буй монгол ажилчдыг халах, солих, сэлгэн ажиллуулах зэргээр нэг талын саналыг тулгаж, тулгасан ажлыг хийхгүй, хүлээн аваагүй тохиолдолд халах, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон. Миний ажиллаж байсан худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаалд өөр хүн томилон ажиллуулахын тулд хууль бус уг үйлдлээ хууль ёсны мэт харагдуулах зорилгоор компанийн бүтцэд өөрчлөлт оруулан худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаалыг үгүй болгож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар цуцалж буй мэт дүр эсгэн намайг ажилгүй болгож хохироосон.

Учир нь бүтцийн өөрчлөлтөөр Худалдан авалтын хэлтсийг нэгтгэсэн Санхүү болон Засвар үйлчилгээний хэлтэст худалдан авалт хариуцсан менежерийн гүйцэтгэх чиг үүрэг нь харьяалагдан хадгалагдаж байна.

Иймд ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******.******* нь Овоот толгойн уурхайн даргаар ажиллаж байгаад “******* *******” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/59 дүгээр тушаалаар худалдан авалт хариуцсан менежерийн албан тушаалд томилогдсон.

2.2. “******* *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр худалдан авалтын үйл ажиллагааг толгой компанид төвлөрүүлэх зорилгоор гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг тушаалын хүрээнд Худалдан авалтын хэлтэс татан буугдаж, Худалдан авалтын хэсэг болгон өөрчилж Засварын хэлтэст нэгтгэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрхтэй ба гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 дугаар тушаалаар тус компанид худалдан авалт хариуцсан менежер ажилтай *******.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн.

2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4-т заасны дагуу тэтгэмж олгосон. Түүнчлэн мэдэгдэл хүргүүлэхээс өмнө *******.*******ад Засварын хэлтсийн менежер, Ерөнхий инженерийн орлогч, Худалдааны менежер зэрэг албан тушаалуудыг санал болгосон боловч удаа дараа татгалзсан хариу хүлээж авсан. Ажилтны эрхэлж буй ажил албан тушаалын шатлалтай нь дүйцэхүйц хэмжээний албан тушаал, цалин хөлсийг санал болгож нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэсэн боловч татгалзсан.

Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал хуульд нийсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэгч *******.*******ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх  тухай хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,192,273 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******.*******ад олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.7-д “ажил олгогч нь ажилтан *******.*******ад Засварын хэлтсийн менежерийн ажил, албан тушаалыг санал болгосон болох нь хэрэгт авагдсан “******* *******” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 06/12 дугаар мэдэгдэл болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна” хэмээн дурджээ. Тухайн мэдэгдэлд дурдсан Засварын хэлтсийн менежер, ерөнхий инженерийн орлогч, худалдааны менежер гэх ажлын байр компанийн бүтцэд байхгүй болох нь шүүхэд хариуцагчаас гарган өгсөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/233 дугаар “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаал, түүний хавсралтаар нотлогдож байна. Энэ тохиолдолд ажилтны эрхэлж буй ажил, албан тушаалын шатлалтай нь дүйцэхүйц хэмжээний албан тушаал санал болгосон түүний хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэсэн гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй, мөн шүүхийн шийдвэрийн үндэс болгож буй нотлох баримтын бодит үндэслэл нь тогтоогдохгүй байна.

4.2. Хариуцагч компанийн хувьцаа эзэмшигчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр Худалдан авалтын хэлтсийг татан буулгасан гэх боловч бодит байдал нь тухайн хэлтсийн ажлын байрыг бусад хэлтэст нэгтгэсэн зохион байгуулалтыг бий болгосон байна. Гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалаар баталсан бүтцээр Худалдан авалтын хэлтэс нь худалдан авалт хариуцсан менежер 1, агуулах хариуцсан орлогч менежер 1, агуулахын супервайзер УБ 1, агуулахын супервайзер Овт 1, худалдан авалт хариуцсан ажилтан 1, шатахуун ашиглалтын инженер 2, хангамжийн нярав 2 гэсэн нийт 8 орон тоотой байсан. Гэтэл гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар баталсан компанийн шинэ бүтцэд Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэст Худалдан авалтын хэлтсээс 3 ажлын байрыг, Засварын хэлтэст бусад ажлын байрыг нэгтгэжээ. Эдгээр ажлын байрыг өөр хэлтэст нэгтгэсэн нь Худалдан авалтын хэлтсийг татан буулгасан гэх тус компанийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэж байна.

Шинэ бүтцэд Засварын хэлтэс дотроо Засварын хэсэг, Худалдан авалтын хэсэг гэж тус тусдаа зохион байгуулагдсан. Худалдан авалтын хэсгийн ахлах гэх шинэ ажлын байрыг бий болгож, түүнийгээ Худалдан авалтын хэсэгт хамруулсан нь ажлын байрны нэршлийг өөрчилж, нэхэмжлэгчийн ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа нь нотлогдож байна. Худалдан авалтын менежер нь худалдан авалтын нэгжийг ахалж, удирдан ажилладаг нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй нь харьцуулан дүгнэх боломж шүүхэд байсан боловч хэрэгжүүлээгүй.

4.3. Ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн. Мэдэгдэлд худалдан авалтын ажил, үйлчилгээг гэрээгээр, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн, Худалдан авалтын хэлтсийг татан буулгахаар шийдвэрлээд байгаа талаар дурдсан. Мэдэгдэлд дурдсан шиг Худалдан авалтын хэлстийг татан буулгаагүй бусад 2 хэлтэст нэгтгэх зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн. Худалдан авалтын ажил, үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байгаатай холбоотойгоор 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Пиик ойл” ХХК-тай байгуулсан “Катерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г хариуцагч шүүхэд ирүүлсэн боловч тухайн гэрээгээр худалдан авалтын үйл ажиллагааг тус компаниар гүйцэтгүүлж байгаа зохицуулалт, харилцаа байхгүй байна.

4.4. “******* *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, түүний орчуулгын баримтыг хариуцагч шүүхэд гаргасан байх боловч компанийн дүрмийг өгөөгүй. *******үрэмд тус компанийн хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчийн хурлын хуулиар тодорхойлсноос бусад эрх, гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ зэргийг тодорхойлох тул хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох юм.

4.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь компанийн хувьцаа эзэмшигч “******* ресурс лимитед” компани нь Сүнь Жянь Хун-ыг Худалдан авалтын хэлстийн даргын албан тушаалд томилсон, Худалдан авалтын хэлтсийн дарга нь группын худалдан авалтын ажиллагааг удирдана гэх тайлбарыг гаргаж, холбогдох баримтыг шүүхэд гарган өгчээ. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгоос ирүүлсэн апостиль гэрчилгээг шүүхэд гарган өгсөн байх боловч консулын баталгаажуулалтгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй. Хэргийг анхан шатны шүүхэд хянан хэлэлцэх үед БНХАУ нь Апостиль конвенцын гишүүн болоогүй байжээ. Хэдийгээр шүүхэд гаргасан баримт нотлох баримтын шаардлага хангахгүй ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “******* *******” ХХК-д Худалдан авалтын хэлтэс нь татан буугдаагүй, тус хэлтсийн чиг үүргийг гэрээгээр гуравдагч этгээд гүйцэтгээгүй байсныг нотолж байна.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. *******авж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Ажил олгогч өөрийн эрх хэмжээний хүрээнд байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн. Уурхайд нийлүүлж байгаа тоног төхөөрөмж зэрэг том худалдан авалтыг нийлүүлэгч компаниудтай ойрхон харилцдаг учраас Хонконг дахь салбарын төлөөлөгчөөр хийлгэх нь зүйтэй гэсэн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Үүнийг Монгол Улс дахь гүйцэтгэх захирал шийдээгүй. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр *******.*******ын харьяалагдаж байгаа Худалдан авах хэлтсийг татан буулгаад Санхүүгийн хэлтэст БНХАУ-д орон тоо бий болгосон. *******.*******ад Монгол Улсаас худалдаж авдаг сэлбэг, засварын жижиг худалдан авалтыг Засварын хэлтэст харьяалуулах бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг танилцуулж, Засварын хэлтсийн менежерийн ажлыг санал болгоход зөвшөөрөөгүй. Ажил олгогчийн эрх мэдлийн хүрээнд бүтэц, орон тоо өөрчлөгдсөн учраас тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

1. *******авж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/203 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “бүтцийн өөрчлөлтөөр Худалдан авалтын хэлтсийг нэгтгэсэн Санхүү болон Засвар үйлчилгээний хэлтэст худалдан авалт хариуцсан менежерийн гүйцэтгэх чиг үүрэг нь харьяалагдан хадгалагдаж байна” гэж тодорхойлсон ба анхан шатны шүүх хуралдаанд “тушаал хүчингүй болгуулж буцаад ажилдаа орох хүсэлтэй, өмнө ажиллаж байсан худалдан авалт хариуцсан менежерийн ажлын байрны нэршил нь “Худалдан авалтын хэсгийн ахлах” гэж өөрчлөгдсөн” агуулга бүхий тайлбар гаргажээ.   

Нэхэмжлэгч нь шүүхээс юу хүсэж байгаагаа “шаардлага” гэж томъёолж, улмаар түүний шаардлага ямар бодит нөхцөлд үндэслэгдсэн, ямар учир шалтгаантай болохыг “үндэслэл”-д тодорхойлдог. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг харьцуулж үзэхэд, нэхэмжлэлийн шаардлага  нь өмнө ажиллаж байсан худалдан авалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, эсхүл уг ажлын байрны чиг үүрэг хадгалагдаж байгаа гэх Худалдан авалтын хэсгийн ахлахын ажилд тогтоолгох, эдгээрийн аль нь болох нь тодорхой бус байна. 

Шүүх шаардлага нь тодорхой бус нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нөхцөлд зохигч, төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулахдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгчээс тодруулах боломжтой.

Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодруулаагүй атлаа “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь тушаалын эрх зүйн үр дагаврыг арилгаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхээр байна” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д нийцээгүй байна. 

Үүний зэрэгцээ хэрэгт Засварын хэлтсийн Худалдан авалтын хэсгийн ахлахын ажлын байранд ямар ажил үүрэг гүйцэтгэх талаар тодорхойлсон баримт авагдаагүй учир нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан худалдан авалт хариуцсан менежерийн ажлын байр нь зөвхөн нэршлийн хувьд “Худалдан авалтын хэсгийн ахлах” болж өөрчлөгдсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарт давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/03006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын *******ээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       *******.БЯМБАСҮРЭН

 

                                           ШҮҮГЧИ*******                                       *******.НЯМБАЗАР

 

                                                                *******.ЗОЛЗАЯА