Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/03

 

      2024        01          19                                       2024/ДШМ/03      

 

 

 

Б.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Д-, Н.М, С.Е-  нарт  холбогдох эрүүгийн 2313000370092 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч Н.М,  Б.Д- болон түүний өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Б.Д-, Н.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг, Х.Зулхаш, Х.Жархынбек, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, **** мэргэжилтэй, ****ажилтай, ам бүл **хүнтэй, **** хамт **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ш овогт Б.Д /РД: **********/,

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ***, *****оны **угаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн Т суманд төрсөн, **настай, эрэгтэй, **** боловсролтой, *** багш мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл **хүнтэй, *** хамт **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ш овогт Н.М/РД:**********/,

 

3. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дүгээр сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Т суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, *** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл ** хүнтэй, ** хамт ***** багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт С.Е /РД:***********/.

 

4.Холбогдсон хэргийн талаар:

4.1. Шүүгдэгч Б.Д- нь Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн сургалтын менежер Н.М, анги удирдсан багш С.Е- нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон,

4.2. Шүүгдэгч Н.М нь Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа тус сургуулийн захирал Б.Д- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг үйлдэхэд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад гарын үсэг зурж бүлэглэн оролцсон,

4.3. Шүүгдэгч С.Е- нь Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн багшаар ажиллаж байхдаа тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Д- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг үйлдэхэд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад дүн шивж, гарын үсэг зурж бүлэглэн оролцсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

5. Прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн 67 дугаар яллах дүгнэлтээр Б.Д-, Н.М, С.Е- нарын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн  2023/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолоор: 

6.1. Шүүгдэгч Ш ургийн овгийн Б.Д, Ш ургийн овгийн Н.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б ургийн овгийн С.Е-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2,  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг  тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бүлэглэж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт буруутайд  тус тус тооцож,

6.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Н.М нарын тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жил 6 (зургаа)  сарын хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2,  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг  тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ед нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 (таван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

 

7. Шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч гэх Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа явдлыг эс зөвшөөрч байна. Иймээс шүүгдэгч гэх Б.Д-ад холбогдох эрүүгийн хэргийг дараах хууль зүйн болон бусад үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-ын 1 дүгээр хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй’’ гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

7.2. Эрүүгийн хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг үнэлэн шүүгдэгч гэх Б.Д-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

7.3. Б.Д- нь 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас зохион байгуулсан сургуулийн захирал нарын нэгдсэн цугларалт, зөвлөгөөнд оролцож байх үед аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын удирдлагаас “Тус аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагаас 12 дугаар анги төгсөөгүй сурагчдад аттестат олгосон хууль бус үйлдэл гарсан. Та нар цаашид өөрсдийн сургууль дээр ийм хууль бус явдлыг гаргахгүй байх” талаар онцгой анхаарлаа хандуулж ажиллах талаар яригдсан байна. Ингээд Б.Д- нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр сургалтын менежер ба нийгмийн ажилтан нартай хурал хийж уг хурлын тэмдэглэлд “ ...6. Стат мэдээ ирц төгсөлттэй холбоотой Х.А менежер та хариуцлагатай байж, мэдээ тайланг хугацаанд цаг тухайд мэдэгдэж байх хэрэгтэй. Энэ асуудал насан туршийн багш Т.Атэй холбоотой Булган сумын ЕБС-д сураагүй хүүхдүүдэд Боловсролын баримт бичиг олгосон байна. Анхааралтай ажиллаарай” гэж хэлж байсан хурлын тэмдэглэл,

-Тус сургуулийн захирал Б.Д-аас санаачлан 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэлд "Сумын Засаг даргын 09.08-ны өдрийн 1\142-р албан тоотын дагуу хийх хурал. “Захирал: 1\142 албан даалгаврыг уншиж танилцуулав. 12-р ангид суралцаагүй хүүхдэд хууль бусаар бүртгэж аттестат олгосон байна уу гэсэн асуултын хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна. Захирал асуух нь: “Өнгөрсөн жил 12-р анги төгсгөсөн 2 багш болон мэдээ хариуцсан менежер болон Н.М менежерээс асуусан 12-р ангийг хууль бусаар сургалтад хамрагдахгүй атлаа төгссөн хүүхэд байна уу гэж асуув. Хариулах нь: Х.А: Өнгөрсөн жилийн хичээлийн жилийн эхэнд 12-р ангид 50 хүүхэд байсан. Хичээлийн жилийн дунд Дарын сургуульд сурч байгаа 2 хүүхдийн эцэг эх нь биеэр ирж хүсэлт оруулж хүүхдээ Т ЕБС-аас төгсгөнө гэж хүсэлт оруулсан 1. Е.А, 2. Х.Х. Тухайн үед миний бие хүсэлтийг хүлээн авч бүртгэж оруулсан байгаа. Анги даасан багш Ербол: Надад тухайн 2 сурагчийн эцэг, эх нь хүсэлт тавьсан. Менежер бүртгэсний дагуу манай ангийн стат мэдээнд орж ирсэн. Дараа нь 10 дугаар сарын эхэнд орж ирээд арваад хоног суугаад эцэг, эх нь манай хүүхэд Турк улсад явна гэж байгаа, төгсгөж өг” гэж хэлсэн. Эцэг, эх нь надад хэлэхдээ удирдлагад мэдэгдсэн гэж хэлсэн. Би бүгд мэдэж байгаа гэж бодож бүртгэж явж байсан. А- 12-р анги төгссөн нь үнэн. Захирал: Миний бие захирлын хувьд А-ыг шилжиж ирснийг мэднэ. Гэхдээ дахиад Турк улсад шилжиж явсныг мэдээгүй. Надад ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Би 12-р ангид сурч байгаа гэж бодсон. Эцэг, эх Е-: Би Турк улсад явуулаад хэсэг байлгаж байгаад ЭЕШ өгөх үед ирж ЭЕШ-д оруулна гэж бодсон. Гэвч тодорхой шалтгаанаар манай хүүхэд ирж чадаагүй. Менежер Махаббат:          Бид хэлмэгдэж байна. Тухайн хүүхэд ирээгүй гэдгийг удирдлагын хувьд бид мэдээгүй. Гэхдээ тухайн хүүхэд 12-р ангийн бүртгэлд байгаад дүн нь тавигдаж хүрээд ирсэн. Тэрний дагуу миний бие аттестат ирэхэд гарын үсгээ зурж өгсөн. Захирал: Миний хувьд боловсролын газраас өгөгдсөн 50 аттестат авч ирсэн. Тэр нь стат мэдээнд бүртгэлтэй байгаа хүүхдийн тоогоор ирсэн. Аттестат хэвлэх өдөр миний бие аймагт боловсролын газарт сургалттай байсан. Гарын үсэг зуруулах үед анги удирдсан багш нар нь аймагт очиж надад гарын үсэг зуруулсан Шийдвэрлэх хэсэг: Засаг даргын албан тоотод нэг хүүхэд байгаа тухайн хүүхдийн талаар мэдээллийг тодруулж өгөхөөр болсон: Хуралд оролцсон Н.М, Х.А, С.Е-, Ш.Е-. Тэмдэглэл хөтөлсөн Е-” гэж хурлын тэмдэглэлд бичигдсэн нөхцөл байдал,

-Гэрч Ш.Е-ийн өгсөн мэдүүлэг / 1 х.х-ийн 25 тал/, гэрч З.А-ийн мэдүүлэг /1 х.х-ийн 37 тал/, гэрч Х.У-гийн мэдүүлэг /1 х.х-ийн 56 тал/, гэрч Ө.Ж-ийн мэдүүлэг 1 х.х-ийн 58 тал/, гэрч Ө.А-гийн мэдүүлэг /1 х.х-ийн 60 тал/, эдгээр гэрч нарын сурагч Е.А-ын тухай сургуулийн захиралд мэдэгдээгүй нөхцөл байдал,

-Яллагдагч гэх Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 х.х-ийн 179-180 тал/, мөн түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг /2 х.х-ийн 168-169 тал/ шүүх үнэлээгүй явдалд гомдолтой байна.

 

-Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.М-ын өгсөн мэдүүлэг /2 х.х-ийн 169 тал/,  мөн захирал Б.Д- нь А- нь 12 дугаар ангид суралцаагүй болохыг мэдээгүй, захирлаас А-т аттестат олгох талаар ямар нэгэн үүрэг даалгавар өгч байгаагүй” гэсэн мэдүүлэг. Шүүгдэгч Н.М-ын мэдүүлгээр сургуулийн захирал Б.Д- нь уг үйл баримтыг мэдээгүй нөхцөл байдал,

-Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Е-ын "... Захирал Б.Д- нь А- нь 12 дугаар ангид суралцаагүй болохыг мэдээгүй, түүнд аттестат олгох тухай ямар нэгэн үүрэг даалгавар өгч байгаагүй. Би захиралд А-ын суралцаагүй болох талаар танилцуулж байгаагүй” гэсэн мэдүүлэг. Шүүгдэгч С.Е-ын мэдүүлгээр сургуулийн захирал Б.Д- нь уг үйл баримтыг мэдээгүй нөхцөл байдал,

-Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Е.А, гэрчүүд У.Е, Д.К, Ш.С, Х.А, Т.А, А.А нарын мэдүүлгээр Е.А- нь суралцаагүй төгссөн асуудалд Б.Д- ямар нэгэн холбогдолтой болох нь тогтоогдоогүй нөхцөл байдал,

-Баян-Өлгий аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй багш нар Ш.Е-, Х.А, З.А, Х.У, Ө.Ж, Ө.А нар багшлах эрх мэдлээ хэтрүүлэн 12 дугаар ангид бүрэн суралцаагүй сурагч гэх Е.А-т худлаа дүн тавьж, Е.А-т давуу байдал бий болгосон нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Учир нь багш нар зөвхөн танхимд сууж буй сурагчдад бодитой дүн тавих ёстой, багш нар төрөөс цалинжиж цалин хөлс авч буй төрийн үйлчилгээний албан хаагчид учраас асуудалд бодитой хандах үүрэгтэй. Гэтэл нэр бүхий багш нар нь уг үүргээ биелүүлээгүй Е.А-ын эцэг Ш.Е-тэй хуйвалдан бусдад давуу бий болгосноор өнөөдөр прокурор сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, анги даасан багшийг яллагдагчаар татсан атлаа хичээл заасан мэтээр хуурамч үнэлгээ тавьсан багш нарыг яллагдагчаар татахгүй байгаа нь иргэн бүхэн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга ёсны зарчимд харшилж байна. Иймээс нэр бүхий багш нар нь эрх мэдлээ хэтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон үйлдэл мөрдөн байцаалтаар тогтоогдсон тул тэднийг яллагдагчаар татагдах ёстой гэж үзэж байна.

7.4. Иймд Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийг суралцаагүй байж төгссөн гэх Е-ийн А- нь тус сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд бүрэн суралцаагүй болохыг Б.Д- нь 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр мэдсэн үйл баримт хурлын тэмдэглэлээр тогтоогдсон нөхцөл байдал, А-ын эцэг Е-ээс сургуулийн захирал Б.Д-ад хандаж хүүхдээ 12 дугаар анги төгсөхөд дэмжлэг туслалцаа үзүүлэх тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй, эрүүгийн хэрэгт гэрчээр асуугдсан нэр бүхий гэрчүүдээс Б.Д-аас Е.А-ад аттестат хууль бусаар олгож өгөх тухай ямар нэгэн үүрэг даалгавар өгч байгаагүй болохыг мэдүүлсэн байдал, Т сумын ЕБС-ын статистик мэдээнд хичээл заасан зарим багш нар, түүнчлэн анги даасан багш, сургуулийн статистик хариуцсан ажилтан, ахлах болон дунд ангийн менежер нараас Е.А-ыг тус сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд 12-р ангид суралцсанаар мэдээлэл оруулсан байдлыг тухайн үед Б.Д- мэдээгүй байсан нөхцөл байдал, ер нь сургуулийн багш, захирлын дэргэдэх зөвлөлөөр Е.А-ад хууль бусаар аттестат олгох асуудлыг хэлэлцээгүй нөхцөл байдал гарсан.

7.5. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2019 оны А/156 дугаартай “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журам"-ын хавсралтын 2 зүйлийн 2.2. “Мэдээллийн системд суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх суралцагчийн мэдээлэл бүрэн орсон эсэхэд аймаг, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэст хяналт тавина.” 4 зүйлийн 4.1-ийн 4.1.4. “Гэрчилгээ, үнэмлэхийг үнэт цаасан дээр хэвлэхийн өмнө төгсөгчид танилцуулах ажлыг сургалтын менежерийн хяналт дор анги удирдсан багш зохион байгуулна.” 4.1.4-т “Мэдээллийн системд албан ёсоор бүртгэлгүй иргэнд гэрчилгээ, үнэмлэх олгохгүй” зэрэг тогтоогдсон нөхцөл байдлууд нь Б.Д- нь бусдад давуу байдал бий болгон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Б.Д- нь уг гэмт хэргийг өөрөө санаатайгаар ухамсарлан хүсэж үйлдсэн эсэх нь эргэлзээтэй ба Е.А- нь тус сургуульд суралцаагүй байж 12-р анги төгссөн аттестат авсан гэдгийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2,3 дугаар зүйл. “Гэм буруу”, 1. “Гэмт буруу нь санаатай, эсхүл болгоомжтой хэлбэртэй байна.”, 2. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан байна. Гэтэл шүүгдэгч гэх Б.Д- нь уг үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдохгүй байна. Б.Д- нь өөрөө хүсэж санаатайгаар гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна.

7.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл. “Бүлэглэн гүйцэтгэх.” 1. “Гэмт хэргийг хоёр, түүнээс дээш олон хүн санаатай нэгдэж, үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэжээ. Гэтэл шүүгдэгч гэх Б.Д- нь бусадтай бүлэглэн үйлдлээр бусадтай санаатайгаар нэгдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

7.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч гэх Б.Д-ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5-ын 1 дүгээр хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй" гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

8. Шүүгдэгч Н.Мын давж заалдах гомдлын агуулга:

8.1. Шүүгдэгч Н.М миний бие Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш нарын нэг бөгөөд улсад нийт 38 жил ажилласны 10 жил тус сургуульд багш, 28 жил сургалтын менежерийн албан тушаалд ажиллаж байгаа болно. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй болно.

8.2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолоор Н.М намайг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2; 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж нийтийн албан тушаалтан алба үүрэг, бүрэн эрх.албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон” гэмт хэрэг буюу суралцагч А-т тус сургуулийг суралцан төгсөөгүй боловч хуурамч бүрэн дунд боловсролын үнэмлэх бичиж олгосон, уг хэргийг шүүгдэгч Б.Д-, С.Е- нартай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн,гэм буруутанд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас үнэлээгүй, хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж гомдол гаргаж байна.

8.3. Хэргийн бодит нөхцөл байдал тогтоогдоогүй гэх гомдлын үндэслэл: Тус сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд суралцсан Е.А- гэх хүүхдийг мөрдөн байцаалтын шатанд нэг ч асууж, тайлбар аваагүй, уг хүүхдийн асран хамгаалагч болох эцэг эхээс мэдүүлэг авч, тус сургуульд суралцсан эсэх, ямар шалтаг шалтгаанаар бүрэн дунд боловсролын үнэмлэх олгогдсон эсэхийг шалгаагүй байна.

8.4. Мөн 2021-2022 оны хичээлийн жилд суралцагч Е.А-т сургалтын 4 улиралд суралцсанаар тооцож улирлын дүн тавьж байсан багш, төгсөлтийн шалгалтын комиссын гишүүдийг асууж тодруулаагүй, суралцаагүй байхад яагаад улирлын дүн тавигдсан, яагаад төгсөлтийн улсын шалгалтын дүн тавигдсан гэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

8.5.Хамгийн том асуудал суралцагч Е.Аыг 2021-2022 оны хичээлийн жилд Т сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангид суралцаж байгаа хэмээн статистик мэдээнд оруулж суралцагч нарын тооноос хасалт хийлгээгүй, шилжилт хөдөлгөөнд оруулаагүй гол буруутан этгээд болох тус сургуулийн дүн бүртгэл, статистик хариуцсан сургалтын менежер Х.А нь яагаад гэмт хэргээс мултарч, ард үлдэж байгаа вэ гэдэг нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хууль ёсны болж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

8.6. Шийтгэх тогтоолын хянах хэсэгт шүүгдэгч Н.М намайг “Уг гэмт хэргийг шууд санаатай, ухамсартай үйлдлээр хүсэж үйлдсэн” гэх үндэслэл нь бодит байдалд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

8.7. Шүүгдэгч Н.М миний бие шууд санаатай, ухамсартай үйлдлээр Е.А-т давуу байдал олгох гэсэн санаатай үйлдлийг хүсэж хийгээгүй, дээрх үйлдэл холбогдол нотлох баримтын хүрээнд батлагдаагүй байхад шүүх өөрийн үзэмжээр буруу ташаа дүгнэлт хийсэн явдал гомдолтой байна.Миний бие суралцагч Е.А-т давуу байдал олгох гэсэн санаа зорилго, хүсэл тэмүүлэл байхгүй байсан гэдгийг энэ дашрамд дурдаж байна.

8.8. Мөн шүүгдэгч Н.М миний бие бусад шүүгдэгч Б.Д-, С.Е- нартай урьдчилан тохиролцсон, бүлэглэсэн үйлдэл хийгээгүй байхад Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж үйлдсэн гэдгийг зөвшөөрөхгүй байна.

8.9. Шүүгдэгч Б.Д-, Н.М, С.Е- нарын хувьд Е.А-т бүрэн дунд боловсролын үнэмлэх бичиж олгохдоо зөвхөн албан тушаалын чиг үүргийн хувьд үнэмлэхэд гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалын үүднээс гарын үсэг зурсан явдал анхан шатны шүүх ялгамжтай байдлаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

8.10. Харин Н.М, Б.Д-, С.Е- нар бид суралцагч Е.А-т үнэмлэх бичиж олгохдоо суралцсан эсэхийг нямбай шалгаагүй, дүн бүртгэл, статистикийн мэдээний үнэн зөвийг нягтлан шалгаагүй гэж үзвэл энэ нь албан тушаалын байдалд хайнга хандах, хариуцлагагүй хандсан явдал болох бөгөөд энэ нь Төрийн албаны болон Хөдөлмөрийн хуулийн дагуу Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах зөрчлийн шинжтэй үйлдэл болох юм.

8.11. Анхан шатны шүүхээс суралцагч Е.А-т олгосон боловсролын үнэмлэхийг хууль бус гэж үзэх юм бол яагаад хүчингүйд тооцох шийдвэр гаргаагүй байгаа билээ. Нэгэнт Е.А-т олгосон боловсролын үнэмлэх хүчин төгөлдөр байгаа учир бид өөрсдийгөө гэм буруугүй гэж үзэж байна.  

8.12. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолыг давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

9. Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлын агуулга:

9.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэж яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг бүрэн нотлоогүй байхад яллагдагч нарыг гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

9.2. Б.Д-ыг Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн сургалтын менежер Н.М, анги удирдсан багш С.Е- нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр гэм буруутайд тооцож байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй.

9.3. Сургуулийн захиралд тухайн сургуулийн суралцагчдын бүртгэлийг хөтлөх, хянах, дүн тавих эрх байхгүй. Сургуулиудад цаасан бүртгэл, цаасан журнал байхгүй. Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/425, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/156 дугаартай тушаалаар батлагдсан журмаар сурагчдын мэдээллийг тухайн сургуулийн статистик хариуцсан мэргэжилтэн мэдээллийн санд оруулах, сургалтын дүнг тухайн хичээлийг заасан багш цахим санд байршуулахаар журамлажээ.

9.4. Тухайн хичээлийн жил ерөнхий боловсролын сургууль төгсөж, боловсролын гэрчилгээ олгох асуудал аймгийн Боловсролын газар, Боловсролын яамны үнэлгээний газраар хянагдаж баталгаажаад бичигдэхээр хуульчлагджээ.

Статистик мэдээнд байгаа хүүхдийн тоогоор бүрэн дунд боловсролын үнэмлэхийн захиалга өгөгдөж, анги даасан багш нар гэрчилгээг бичсэний дагуу сургуулийн захирал гарын үсэг зурсан. Е.А- гэдэг хүүхэд хичээлийн жилийн дундаас Турк улс руу явсан гэдгийг мэдээгүй. Б.Д- нь хуульд заасан албан үүрэг, бүрэн эрхийн дагуу хийх ёстой үйлдлийг хийсэн. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тухайн хэргийн талаар мэдэж байгаа этгээд болох Е.А-ыг гэрчээр асуулгүй орхигдуулж, эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

9.5. Яллагдагч С.Эрбол мэдүүлэхдээ: “Е.А- нь 2021 оны 10 дугаар сард манай сургуульд, манай ангид буюу 12А ангид бүртгүүлээд 2 өдөр хичээлд суугаад, Турк улс руу суралцахаар явлаа гээд яваад өгсөн. Ингээд дахин буцаж ирнэ гэсэн боловч дахин буцаж ирээгүй. Е.А-ын аав, ээж хоёр нь манай сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар ажилладаг бөгөөд анх хүүхдээ авч ирэхдээ манай сургуулийн цахим систем хариуцдаг мэргэжилтэн Ахансерид бүртгүүлэхэд манай ангид хуваарилагдсан байсан. ... Үүнээс хойш манай сургуулийн удирдлага, сургалтын менежер нараас аль нь ч надад тухайн сурагчийг хичээлд суугаагүй үндэслэлээр хас, болохгүй гэдэг ямар нэгэн мэдээлэл болон чиглэл өгөөгүй, Тэгэхээр нь би өөрөө бүртгээд л яваад байсан. ...Ерөнхий боловсролын бүрэн дунд үнэмлэхийн хавсралтад дурдагдсан дүнг нь миний бие шивсэн нь үнэн. Гэхдээ би түүнийг өөрөө дур мэдэн тавихгүй. Бүх хичээлийн дүн автоматаар цахимаар тавигддаг. Би зөвхөн өөрийнхөө зааж байсан монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг гэсэн 3 хичээлийн дүнг тавьсан...” гэж мэдүүлжээ. Сургуулийн захирал Б.Д- нь тухайн суралцагчийн ангид хичээл орж байгаагүй, тухайн суралцагчийг хичээлдээ суухгүй байгаа талаар анги удирдсан багш, сургалтын менежер, статистик хариуцсан менежерээс мэдэгдээгүй, цахим системээс харахад суралцагчийн ирц бүртгэгдсэн, хичээлийн дүн тавигдсан, бүрэн дунд боловсролын үнэмлэх бичигдсэн байсан тул эрх үүргийн дагуу бүрэн дунд боловсролын үнэмлэх дээр гарын үсэг зурсан нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаартай тогтоолыг хянан үзэж, Б.Д-ад холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.

 

10. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

10.1. Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гомдолтой танилцсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар А-ын эцэг Е- нь хүүхдээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тухайн сургуульд бүртгүүлсэн. Бүртгүүлэхдээ манай хүүхэд гадагшаа Турк Улс руу хэлний бэлтгэлд явах гэж байгаа гэдгийг удирдлагуудад хэлсэн” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Монгол Улсын хилээр орж ирээгүй гэдэг лавлагаа байгаа. Монгол Улсын хилээр орж ирээгүй болохоор Е.А-ын өөрөөс нь мэдүүлэг авах боломжгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж яллах дүгнэлт үйлдсэн.

10.2. Мөрдөн байцаалтын шатанд тухайн сургуулийн багш нараас мэдүүлэг авахад бүгдээрээ “...энэ хүүхэд хичээлд суугаагүй, эцэг эх нь дүнг нь гуйж тавиулдаг байсан, би хүүхдийн ирээдүйг бодож дүн тавьсан” гэдэг асуудлыг ярьдаг. Энүүгээр Е.А- хичээлд суугаагүй гэдэг нь нотлогдож байна. Шүүгдэгч Н.М мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны шатанд “захирал Е.А- хичээлд суугаагүй гэдгийг мэдэж байсан” гэж мэдүүлдэг. Дүгнэж хэлэхэд, Е.А- 12 дугаар ангийг сураагүй гэдгийг тухайн сургуулийн захирал, нийгмийн ажилтан мэдэж байсан атлаа ирсэн гэдгийг яагаад лавлаж болоогүй вэ. Энэ нь өөрөө гэмт хэргийн шинжийг агуулж байна. Энэ сургууль нь өөрөө 12 дугаар ангийн хоёрхон бүлэгтэй, 54 сурагчтай.  Е.А-ын эцэг нь энэ сургуулийн багш.

10.3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 156 дугаар тушаалаар батлагдсан журмын 4.2-т “гэрчилгээний үнэн зөвийг захирал баталгаажуулна”, мөн дараа нь “ямар нэгэн асуудал гарвал хариуцлагыг нь захирал хүлээнэ” гэсэн журам байдаг. Энэ бүхнээс харахад, тухайн сургуулийн захирал Б.Д-, нийгмийн ажилтан Н.Махабат нар энэ гэмт хэргийг үйлдсэн.

10.4. Е.А- 12 дугаар ангид сураагүй гэдгийг мэдэж байсан атлаа бусдад давуу байдал олгоод бүрэн дунд боловсролын гэрчилгээг олгосон нь хэрэгт авагдсан нотлох  баримтын хүрээнд нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу бодит байдалд нийцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох дүгнэлттэй байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Н.М нарын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэв.    

 

12. Шүүгдэгч Б.Д- нь Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн сургалтын менежер Н.М, анги удирдсан багш С.Е- нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон,

шүүгдэгч Н.М нь Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа тус сургуулийн захирал Б.Д- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг үйлдэхэд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад гарын үсэг зурж бүлэглэн оролцсон,

шүүгдэгч С.Е- нь Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн багшаар ажиллаж байхдаа тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Д- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж 2021-2022 оны хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг үйлдэхэд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад дүн шивж, гарын үсэг зурж бүлэглэн оролцсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

13. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-, Н.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.Е-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2,  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг  тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бүлэглэж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт буруутайд  тус тус тооцож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-, Н.М нарын тус бүрд нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2,  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг  тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ. 

 

14. Прокуророос шүүгдэгч Б.Д-ыг Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Н.Мыг Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа, шүүгдэгч С.Е-ыг Баян-Өлгий аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн багшаар ажиллаж байхдаа бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь  хууль зүйн үндэслэлгүй, тэдний үйлдэл нь  уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй байхад анхан шатны шүүх тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны зарчмыг хангаагүй байна.

 

15. Шүүх хэргийн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм буруутай байдлыг тухайн гэмт хэргийн  шинж бүрээр хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлах ба үүнд гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь онцгой ач холбогдолтой.

 

16. Шүүгдэгч Б.Д-, Н.М нарын үйлдэл, холбогдлын тухайд:

16.1. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-, Н.М нарын 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр  БҮ**** дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхэд  гарын үсэг зурахдаа 2021-2022 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон үйл баримтыг тогтоосон боловч үүнд хандсан сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүсэж үйлдсэн эсэхийг ялган тогтоолгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийг шийдвэрлэснийг хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзнэ.  

16.2. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл, тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан.

16.3. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Н.Е /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч Ш.Е- /1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал/, гэрч Х.А /1 дэх хавтаст хэргийн 30-31, 42 дахь тал/, гэрч У.Е /1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/, гэрч Д.К /1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/, гэрч З.А /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/, гэрч Ш.С /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/, гэрч Х.А /1 дэх хавтаст хэргийн 50 дахь тал/, гэрч Т.Ал /1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал/, гэрч А.А/1 дэх хавтаст хэргийн 54 дахь тал/, гэрч Х.У /1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал/, гэрч Ө.Ж /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/, гэрч Ө.А /1 дэх хавтаст хэргийн 58 дахь тал/ нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар Б.Д-, Н.М нар нь 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр  БҮ************** дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхэд гарын үсэг зурж, 2021-2022 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй Е.А-ад бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож, ингэхдээ албан тушаалын байдлаа санаатайгаар урвуулан ашигласан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.

16.4. Харин Б.Д-, Н.М нар нь Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/156 дугаар тушаалаар баталсан суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын баримт бичиг олгох, дүйцүүлэх журмын 4.1.4, 4.2, 4.6.6-д заасан нягтлан шалгах, хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, анги удирдсан багш С.Е-ын үнэт цаасан дээр хэвлэж ирсэн гэрчилгээнд гарын үсэг зурсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинжийн объектив талыг хангаж байх боловч уг гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг тул Б.Д-, Н.М нар нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, багш С.Е- нь иргэн Е.А- нь Баян-Өлгий аймгийн Т сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаагүйг мэдсээр байж түүнд бүрэн дунд боловсролын үнэмлэх олгох нөхцөлийг бүрдүүлсэн идэвхтэй үйлдлийг нь эрүүгийн гэмт хэрэг бус, харин эрх зүйн бусад зөрчлийн шинжтэй гэж үзнэ.

16.5. Түүнчлэн Б.Д-, Н.М нарын үйлдэлд бусдад давуу байдал бий болгосон, Е.А- нь тус сургуулийн 12 дугаар ангид суралцаагүй, Турк улсад суралцаж байгааг мэдсээр байж, түүнд бүрэн дунд боловсролын үнэмлэх олгохын тулд энэ талаарх хянах, нягтлах үүргээ зориуд биелүүлэхгүйгээр 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр  БҮ************** дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхэд  зориуд гарын үсэг зурсан, эсхүл Е.А-ын эцэг, эхийн захиас, даалгавраар мэдсээр байж бүрэн дунд боловсролын үнэмлэхэд  гарын үсэг зурж,  бусдад давуу байдал бий болгосон зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй тул тэдгээрт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

17. Шүүгдэгч С.Е-ын үйлдэл, холбогдлын тухайд:

17.1. Анхан шатны шүүхээс С.Е-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2,  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бүлэглэж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцжээ.

17.2. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилсан.

             17.3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж тус тус хуульчилжээ.

             17.4. С.Е-ын эрхэлж байсан сургуулийн багшийн албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад заасан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтанд хамаарахгүй тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтан гэж үзэхгүй.

17.5. С.Е- нь анги удирдсан багшийн хувьд иргэн Е.А- Т сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаагүйг мэдсээр байж түүнд бүрэн дунд боловсролын үнэмлэх олгох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд түүнийг хичээлд сууж байгаа мэтээр мэдээллийн системд бүртгэн идэвхтэй үйлдэл хийсэн, улмаар багш нарын тавьсан гэх үнэлгээг бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хавсралтад шивж бичих, үнэмлэхийн хавсралтад гарын үсэг зурах зэргээр төгсөлтийн шалгалтыг өгөөгүй Е.А-ад  бүрэн дунд боловсролын үнэмлэх олгох нөхцөлийг бүрдүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийн субъект биш байх тул С.Е-ын уг үйлдэл нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан эрх зүйн бусад зөрчлийн шинжтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

18. Иймд шүүгдэгч Б.Д- түүний өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Н.М нарын “...хэргийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, прокуророос  Б.Д-, Н.М, С.Е- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тэднийг цагаатгах нь гэм буруугийн болон хууль ёсны зарчмыг хангана гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

19. Б.Д-, Н.М нарын баримт бичгийг нягтлан шалгалгүйгээр ажил үүрэгтээ хайнга хандаж, баримт бичигт гарын үсэг зурсан, С.Е- нь суралцаагүй, улсын шалгалт өгөөгүй сурагчид бүрэн дунд боловсролын үнэмлэх олгох нөхцөлийг бүрдүүлсэн буюу тэдгээрийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд ажил олгогч, эрх бүхий албан тушаалтнаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцох, учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар шаардаж төлүүлэхэд давж заалдах шатны шүүхийн энэ магадлал саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн  2023/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Б.Д-, Н.М, С.Е- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар хэрэгсэхгүй болгож, Б.Д-, Н.М, С.Е- нарыг тус тус цагаатгаж, шүүгдэгч Н.М,  Б.Д- болон түүний өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан Б.Д-, Н.М, С.Е- нарт тус тус урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг баримтлан Б.Д-, Н.М, С.Е-  нар өөрт хохирол учирсан гэж үзвэл Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хугацаанд, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хохирлоо нөхөн төлүүлэхээр өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ