Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01120

Ж.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/00684 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Аын хариуцагч ТОСКТӨХХК-д холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй буруу халсан болохыг тогтоож, урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ТОСКТӨХХК-т Орон сууц ашиглалтын хэлтсийн маркетинг борлуулалтын мэргэжилтэнээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/87 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие тухайн байгууллагад 14 жил тасралтгүй ажилласан. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/87 тоот тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Буянт Ухаа-1 сууц өмчлөгчдийн холбоотой Буянт Ухаа-1 хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлцэх акт-аар ТОСКТӨХХК нь бүрэн хариуцах тухай гэрээ хэлцлийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хийж, холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчин хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил-ийг гаргасан хэмээн үзэж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн нь хууль бус бөгөөд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төрийн орон сууц корпораци ТӨХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлийн 1.3.4, 11.3.5, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.5, 10.2.12, 10.3 дах хэсгийг тус тус үндэслэж, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Буянт Ухаа-1 сууц өмчлөгчдийн холбоотой Буянт Ухаа-1 хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлцэх актаар ТОСКТӨХХК нь бүрэн хариуцах тухай гэрээ хэлцлийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хийсэн нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзсэн. Уг зөрчлийн улмаас компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар үйлдэл хийсэн, мөн ажил олгогч болон түүний эрх бүхий апбан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн үйл ажиллагаа явуулж, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзжээ. Тушаалд дурдсан ноцтой зөрчилд тооцсон зөрчил нь Буянт Ухаа-1 сууц өмчлөгчдийн холбоотой 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Буянт Ухаа-1 хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлцэх акт гэх баримт бөгөөд миний бие тус Буянт-Ухаа 1 хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг байгууллагыг төлөөлж, тухайн үйл ажиллагааг хүлээн аваагүй, зөвхөн тоолуурын заалтыг тэмдэглэн баталгаажуулж авсан төдий үйлдэл болсон ба энэ үйлдлийг орон сууц ашиглалтын хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч, ахлах мэргэжилтэн Б.Батзоригийн удирдлага дор гүйцэтгэсэн болно. Түүнчлэн Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журмын 12, 13, 18, 19 дэх хэсэгт тус тус зааснаар төрийн өмч хөрөнгийг түрээсэлсэн тохиолдолд эд хөрөнгийг хүлээлцэхдээ эрх бүхий байгууллагаас баталсан Түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварын дагуу Түрээсэлсэн эд хөрөнгө хүлээлцсэн акт, Эд хөрөнгө хүлээлгэж өгсөн акт-ын дагуу тус тус үйлдэхээр заажээ. Тиймээс, акт гэх баримт нь түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварын дагуу үйлдэгдээгүй, шаардлага хангасан акт гэж үзэхгүй тул ахлах мэргэжилтэн Б.Батзориг, мэргэжилтэн Ж.А нараас тухайн байгууллагыг төлөөлж Буянт Ухаа 1 хорооллын А, В, С блокийн нэгдсэн авто зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээ, эд хөрөнгийг хүлээн авсан гэж үзэхгүй юм. Мөн энэ үйлдлийн улмаас компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, компанийн ажил хэргийн нэр хүндийг унагасан, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөсөн гэж үзэх боломжгүй. Буянт Ухаа-1 сууц өмчлөгчдийн холбооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2050 тоот албан бичгээр нэгдсэн дулаан авто зогсоолыг 2020 оны 9-р сарын 15-ны өдрийн 10 цагт ирж авах тухай албан бичиг ирүүлсэн, мөн 2020 оны 9-р сарын 15-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны байцаагч утсаар ярьж уг ажлыг хүлээж ав гэсэн шаардлагыг тавьсны дагуу ахлах мэргэжилтэн Б.Батзориг, мэргэжилтэн Ж.А нар очиж, А, В, С нэгдсэн зогсоолын доорх 6 ширхэг тоолуурын заалтыг тэмдэглэсэн үйлдэл бөгөөд тухайн акт гэх баримтад гарын үсэг зурахдаа актад бичигдсэн асуудлыг анхаарал болгоомжгүйгээр гарын үсэг зурсан буруутай үйлдэл боловч ажлаас халах хэмжээний, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш гэж үзэж байна. Харин Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сануулах, цалинг 3 сар хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авч болох байсан гэж үзэж байна. Иймд Ж.А намайг урьд өмнө ТОСКТӨХХК-ийн борлуулалтын мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Буянт Ухаа-1 сууц өмчлөгчдийн холбооноос 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр огноолсон 2050 тоот 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагаас нэгдсэн дулаан зогсоолыг хүлээлцэх тухай албан бичгийг тухайн өдрийн орой ажил тарснаас хойш манай байгууллагын харуул дээр үлдээсэн байсныг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө бичиг хэргийн ажилтнаас карталж гүйцэтгэх захирлын туслахад оруулж өгсөн байна. Удирдлага зүгээс нэхэмжлэгчид огт зөвшөөрөл өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчээс зөвшөөрөлгүй, дур мэдэн маргаан бүхий зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлцсэн байсан. Яшилтын Өвөр ХХК нь 23 ширхэг авто зогсоолыг сарын 120 000 төгрөгөөр иргэдэд түрээсэлсэн бөгөөд тус хууль бус үйл ажиллагаанаас болж одоогийн байдлаар 2 700 000 төгрөгийн төлбөрийг манай байгууллагаас дээрх иргэд буцаан нэхэмжилсэн нөхцөл байдал нь компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл болсон байна. Ж.Аын дээрх хууль бүс үйлдэл нь ТОСКТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/91 тушаалаар шинэчлэн баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 10 дугаар зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлийн 11.3.4, 11.3.5, Хөдөлмөрийн гэрээний 10.2.2, 10.2.5, 10.2.12, 10.3-д заасныг тус тус зөрчсөн тул ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Аыг Төрийн орон сууц корпораци ТӨХХК-ийн Орон сууц, ашиглалтын хэлтсийн маркетинг, борлуулалтын мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Төрийн орон сууц корпораци ТӨХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 7 347 984 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Аод олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Аын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Төрийн орон сууц корпораци ТӨХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 202 717 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс Ж.Аыг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Буянт Ухаа-1 СӨХ-той Буянт Ухаа-1 хорооллын А, В, С блокын нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг Хүлээлцэх акт-аар хариуцагчийг бүрэн хариуцах тухай хэлцлийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хийсэн зөрчил гаргасан гэж тайлбарлах боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг үгүйсгэж дүгнэжээ. Хариуцагчийн байгууллагын гүйцэтгэх захирлаас тухайн асуудлаар компанийг төлөөлөх эрх олгогдоогүй /итгэмжпэлгуйгээр/ атал Ж.А нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Буянт Ухаа-1 СӨХ-ноос Буянт Ухаа-1 хорооллын А, В, С блокын нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцагч байгууллага бүрэн хариуцахаар, байгууллагыг төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулан, Буянт Ухаа-1 хорооллын А, В, С блокын нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлцэх акт-аар хүлээн авсан баримт хэрэгт авагдсан боловч шүүхээс үнэлээгүй. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 683 дугаар тогтоолоор батлагдсан хариуцагчийн байгууллагын дүрмийн 10.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу компанийг төлөөлөх эрх нь зөвхөн гүйцэтгэх захиралд хууль, дүрмээр олгогдсон бөгөөд төлөөлөх эрхээ бусдад итгэмжлэлээр олгохоор байна. Шүүхээс дээрх байдал нь гэрээ, хөрөнгийн удирдлагын газрын дарга Б.Итгэлбат нь Орон сууц ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батзориг, мэргэжилтэн Ж.А нарт Буянт Ухаа-1 хорооллын авто зогсоол хүлээлцэх талаар олгосон баримтаар үгүйсгэгдэж байна гэжээ. Гэтэл гэрээ хөрөнгийн удирдлагын газрын дарга Б.Итгэлбатаас мэргэжилтэн Ж.Аод олгосон гадуур ажлын хуудас нь компанийг төлөөлөх эрх олгосон ямар нэг эрх зүйн баримт бичиг биш бөгөөд түүнд байгууллагын өмнөөс гарын үсэг зурах эрх олгоогүй. Энэ нь 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаар Шуурхай хурлын тэмдэглэл-ээр нотлогдоно. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд төрийн байгууллагын удирдах, удирдуулах зарчмыг зөрчсөн, төлөөлөх эрхгүй аливаа этгээд байгууллага, аж ахуйн нэгжийг төлөөлж эрх зүйн үр дагавар үүсгэх актад гарын.үсэг зурж баталгаажуулж болох мэтээр шүүхээс дүгнэжээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дах хэсэгт заасныг баримтлаагүй, хариуцагчийн талд ашигтай зарим нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг шүүхээс үнэлээгүй дүгнэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч ТОСКТӨХХК-д холбогдуулан урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ж.А нь ТОСКТӨХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан Орон сууц ашиглалтын хэлтсийн маркетинг, борлуулалтын мэргэжилтний албан тушаалд томилогдон, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/87 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан тушаал, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 7, 8-13 дугаар тал/

Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Буянт Ухаа-1 сууц өмчлөгчдийн холбоотой Буянт Ухаа-1 хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хүлээлцэх актаар ТОСКТӨХХК нь бүрэн хариуцах тухай гэрээ хэлцлийг компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хийж, холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчин, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан... гэжээ. Анхан шатны шүүхээс уг тушаалыг гаргахдаа баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ТОСКТӨХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3, 11 дүгээр зүйлийн 11.3.4, 11.3.5, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.5, 10.2.12, 10.3 заалтуудад заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар дүгнэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн актаар Буянт-Ухаа 1 хорооллын А, В, С блокийн нэгдсэн ашиглалт, засвар үйлчилгээг ТОСКТӨХХК бүрэн хариуцуулахаар хариуцагч байгууллагыг төлөөлж Б.Батзориг, Ж.А нар гарын үсэг зурсан үйл баримтын талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч Ж.Аын ажлын байрны тодорхойлолтоор шууд харьяалан удирдах албан тушаалтан Орон сууц ашиглалтын хэлтсийн дарга байх бөгөөд уг хэлтсийн дарга Б.Сарангэрэлийн ажил үүргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ахлах мэргэжилтэн Б.Батзориг орлон гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан ээлжийн амралтын хуваарь батлах тухай хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дугаар тушаалаар тогтоогдож байна. /хэргийн 63-65 дугаар тал/

Түүнчлэн, хариуцагчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/986 дугаар албан бичигт төлбөрийн тайлан тооцоог үндэслэн акт үйлдэж Ухаа-1 хорооллын А, В, С блокийн нэгдсэн зогсоолын ашиглалт, засвар үйлчилгээг хүлээж авах талаар дурдсан байх бөгөөд Буянт Ухаа-1 Сууц өмчлөгчдийн холбооны 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2050 дугаар албан бичгээр холбогдох тооцоог хүргүүлэн, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зогсоолыг хүлээж авах талаар мэдэгджээ Уг албан бичиг болон хэрэгт цугларсан бусад баримтуудад СӨХ-оос хэдэн автомашины зогсоолыг хүлээн авах талаар тодорхой заагаагүй байна. Иймээс зөвшөөрсөн хэмжээнээс илүү зогсоолыг хүлээн авч, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Мөн тухайн өдрийн 15 цаг 00 минутаас 17 цаг 30 минутын хугацаанд Буянт Ухаа-1 СӨХ-оос авто зогсоол хүлээлцэхээр нэхэмжлэгч Ж.А нь ахлах мэргэжилтэн Б.Батзоригийн хамт явсан болох нь хэргийн 61 дүгээр талд авагдсан Хэлтсийн дарга Б.Итгэлбатаас олгосон хуудсаар тогтоогдож байна. Дээрх баримтуудыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч Ж.Аын гэрээ, хэлцлийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй дур мэдэн үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийн дагуу дээрх ажил үүргийг гүйцэтгэжээ.

Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.12-т заасан компанийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан, хохирол учруулахаар ямарваа нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэн гэх үндэслэлээ ... Яшилтын Өвөр ХХК нь 23 ширхэг авто зогсоолыг сарын 120 000 төгрөгөөр иргэдэд түрээсэлсэн бөгөөд тус хууль бус үйл ажиллагаанаас болж 2 700 000 төгрөгийн төлбөрийг манай байгууллагаас дээрх иргэд буцаан нэхэмжилсэн нөхцөл байдал нь компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж тайлбарласан байна. Нэхэмжлэгч Ж.А нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн актад гарын үсэг зурснаар дээрх нөхцөл байдал бий болсон гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй байна. Тодруулбал, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн дур мэдэн хийсэн үйл ажиллагааны улмаас бусдын өмнө төлбөр төлөх үүрэг хүлээсэн буюу хохирол учирсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасанд нийцжээ.

Нэхэмжлэгч Ж.Аын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч ТОСКТӨХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2021/00684 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай..

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД       Г.ДАВААДОРЖ

                                     С.ЭНХТӨР