2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/03486

 

 

 

 

 

 

2025 04 24 191/ШШ2025/03486

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Н.Гантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..... дүүрэг, .......хороолол,....... тоотод оршин суух, А /Регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....дүүрэг, .... хороо, ..... тоотод байрлах, Г ХХК /Регистрийн дугаар: ..../-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: .... дүүрэг, ........ тоотод оршин суух,  А /РД:....-г оролцуулан,

 

Хууль бус үйлдэл эс үйлдэхүйг тогтоолгож, гэм хорын хохиролд 335.448.330 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э, Э хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У өмгөөлөгч О , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б , иргэдийн төлөөлөгч Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А нь үнэт цаасны арилжаанд оролцож, орлого олох зорилгоор "Г ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр №Г-18/800 тоот "Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ", мөн №18/879 тоот "Арилжааны данс нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч урьд өмнө нь үнэт цаасны арилжаанд оролцож байсан туршлагагүй тул энэ талаарх мэдлэг, мэдээлэл тааруу гэдгээ илэрхийлж байсан. Мөн өөрийн орлогоо банканд тодорхой хугацаатайгаар хадгалуулж, хүү авах байдлаар орлогоо нэмэгдүүлж ирсэн тул өөр найдвартай, илүү орлого олох боломжтой тохиолдолд үнэт цаасны арилжаанд оролцох сонирхолтой гэдгээ хэлж байсан. Харин хариуцагчийн зүгээс энэ талаар санаа зоволтгүй, үнэт цаасны арилжааны мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг туршлагатай брокерууд ажилладаг учир холбогдох мэдээллийг өгч, өөрийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж тайлбарлаж, итгэн үнэмшүүлсэн байдаг. Брокерын зүгээс тухайн үед хувьцааны арилжаанд оролцохын тулд хангалттай хэмжээний мөнгөн дүнг урьдчилан дансанд байршуулсан байх шаардлагатай гэж мэдэгдсэн. Мөн хариуцагч нь хонконгийн бирж дээрх арилжаанд оролцох боломжтой гэсний дагуу нэхэмжлэгч нийт 3 удаагийн гүйлгээгээр 915.400 хонконг долларыг хариуцагчийн Голомт банкны дансанд шилжүүлсэн. Ингэхдээ хариуцагчаас тухайлсан нэг үнэт цаас худалдан авах зорилгоор тухайн мөнгийг байршуулах шаардлагатай гэсэн мэдээллийг өгөөгүй тул нэхэмжлэгч тухайлсан захиалгыг өгч байгаагүй. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд олон удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр үнэт цаас худалдах, худалдан авах арилжаа хийж, дээрх хөрөнгийг дураар захиран зарцуулсныг олж мэдсэн. Үйлчилгээний гэрээнд зааснаас үзэхэд хариуцагч, түүний брокерууд нь нэхэмжлэгчийн мөнгийг захиран зарцуулах эрхгүй байсан. Тухайлбал, Үйлчилгээний гэрээний 2.1.1-т "Компани нь харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөр зөвхөн түүний баталгаат гарын үсэг бүхий хүсэлт буюу даалгавраар /компанид бүртгүүлсэн баталгаат и-мэйл болон утасны дугаараар өгсөн захиалгаар/ гүйлгээ хийж, албан маягт бүхий хүсэлтэд дурдсан нэр бүхий хувьцааг захиалсан хэмжээгээр худалдан авч харилцагчид мэдэгдэнэ"; 2.1.4-т "Харилцагч нь өөрийн баталгаат гарын үсэг бүхий хувьцаа захиалгын хуудсыг компанид хүргүүлснээр данснаас хувьцаа худалдан авах хэлбэрээр зарлагын гүйлгээ хийгдэх ба уг дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөөр хувьцаа худалдан авах тухай ямар нэг баталгаат гарын үсэг бүхий хүсэлт буюу даалгавар харилцагч талаас ирээгүй тохиолдолд дамжуулагч банкны шимтгэл суутгагдсан дүнгээр уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр буцаан олгоно. Бусад тохиолдолд дансан дахь харилцагчийн мөнгөн хөрөнгийг аливаа бусад хэлбэрээр зарцуулахгүй байхыг гэрээний талууд харилцан тохиролцсон болно" гэж; 2.2.4-т "дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, захиалга өгөх эрх бүхий этгээд энэхүү эрхээ бусдад түр хугацаагаар шилжүүлж буй тохиолдолд хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэл болон түр хугацаагаар эрх шилжүүлэн авч буй этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн гарын үсгийн маягт, холбогдох шийдвэр, хүсэлтийн хамт компанид өгнө" гэж тус тус заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл эдгээр зөвшөөрлийг амаар эсвэл бичгээр урьдчилж огт өгч байгаагүй атал түүний шилжүүлсэн 915.400 хонгконг долларыг дур мэдэн зарцуулж дуусгасан байна. Компани ийнхүү нэхэмжлэгчийн мөнгө, үнэт цаас, түүнтэй холбоотой хөрөнгийн өмчлөх эрхийг захиран зарцуулсан байдлаас үзвэл Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус заасан "үнэт цаас итгэмжлэн удирдах үйл ажиллагаа явуулсан мэтээр ойлгогдож болохоор байна. Гэвч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу үнэт цаас итгэмжлэн удирдах үйл ажиллагааг зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан этгээд хэрэгжүүлэх бөгөөд хариуцагч компани энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй. Харин нэхэмжлэгчтэй харилцаж байсан хариуцагчийн брокерууд нэхэмжлэгчид инйхүү огт мэдээлэл өгөлгүйгээр дур мэдэн олон удаагийн гүйлгээ хийж, арилжаа хийсэн талаарх и-мэйлүүдийг тухайн арилжаа хийсний дараа илгээдэг байсан. Тэрхүү и-мэйлүүдэд Хувьцаа худалдан авах захиалга", "Хувьцаа худалдах захиалгын хуудас" -ууд хавсаргасан байх боловч тэдгээр нь гүйлгээ хийх өдөр, эсвэл гүйлгээ хийснээс хойших огноотой байгаа нь Үнэт цаасны компанийн нэхэмжлэгчид ирүүлсэн и-мэйлүүдээр нотлогддог. Эдгээр баримтуудыг хэрэгт нотлох баримтаар үзлэг хийж, бэхжүүлсэн. Эдгээр баримтуудад ахлах брокер О.Одбаяр гэж хүн гарын үсэг зурсан байх боловч А тай биечлэн уулзаж, брокерын үйлчилгээ үзүүлж, и-мэйл бичиж байсан брокер нь А юм. Өөрөөр хэлбэл түүний зүгээс мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхдээ хууль журам, гэрээгээ зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг тогтоох шаардлагатай. Мөн тэдгээр захиалгын хуудсуудаас харахад компани хувьцаа биш харин "варрант" гэх цаасыг худалдан авсан, худалдсан гэдгийг сүүлд нэхэмжлэгчийн бүх мөнгө зарцуулагдаад, дансанд аливаа үнэт цаас хадгалагдаагүй болох нь тодорхой болсны дараа олж мэдсэн. Варрант гэдэг нь чухам ямар утгатай болох, аль компанийн варрантыг ямар нөхцөлтэйгөөр худалдаж авч байгаа, ямар эрсдэлтэй байж болох талаар түүнд огт тайлбарлаж байгаагүй. Хэрэв Компани түүний брокерууд нь хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг байсан бол эдгээр мэдээллийг захиалгын хуудсын маягтыг өөрсдөө бөглөн, арилжаа хийгдсэний дараа түүнд баталгаажуулах байдлаар и-мэйлээр мэдэгдэх биш, харин урьдчилан мэдээлэл өгсний үндсэн дээр харилцагч өөрөө захиалга өгч, худалдан авах, худалдах эсэхээ шийдэх ёстой байсан. Эдгээрийг тухайн брокерууд мэдээд, мэргэжлийн ноцтой алдаа гаргаснаа нуун дарагдуулахын тулд тэдгээр маягтууддаа сүүлд гарын үсэг зуруулж авсан. Ойролцоогоор 80 гаруй удаагийн арилжаа явагдсан байхад тэрээр нийт 5 орчим удаа л оффис дээр очиж, маягтууд дээр гарын үсэг зурсан байх ба энэ нь тухайн маягтуудаас ч харагддаг. Тухайн үедээ энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд гарын үсгээ зурж баталгаажуулах шаардлагатай гэсэнд нь л бүрэн итгэж, гарын үсгээ зурсан. Ийнхүү арилжаа хийгдсэний дараа гарын үсэг зуруулж авсан нь анхнаасаа хууль бус үйлдлээ нуун дарагдуулахаар нарийн төлөвлөж хийсэн, үйлчлүүлэгчийн мэдлэг, мэдээлэлгүй байгааг урвуулан ашигласан үйлдэл байсан. Мөн ийнхүү арилжаа хийх бүртээ шимтгэл тооцож, ойролцоогоор 95.000 гаруй хонгконг доллар буюу 34.812.750 төгрөгийн шимтгэл гэж суутган авсан байдаг. Хэрэв нэхэмжлэгч дээрх мөнгийг урьдын адил банкны хугацаатай хадгаламжид хадгалуулж байсан бол өдийд багадаа 99.000.000 төгрөгийн хүүгийн орлогыг баталгаатай олох боломжтой байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдлээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан харилцагчийг мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлээгүй. Хоёрдугаарт, брокер гэдэг бол үнэт цаас худалдаж авахад зуучлах үүрэгтэй, мэргэжлийн этгээд. Брокерын байгууллага нь Үнэт цаасны тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, тусгай зохицуулалттай хуулийн этгээд байгаа. Харилцагч хэрвээ мөнгө байршуулахын бол данс нээгээд тухайн харилцагчийн нэрийн дансанд мөнгийг байршуулдаг. Харилцагчийн нэрийн дансанд мөнгийг байршуулаад харилцагчийн гарын үсэг өгсөн захиалгаар арилжаанд оролцож, худалдаа хийх үүрэгтэй. Гэтэл нэрийн дансанд мөнгийг нь байршуулаагүй, нэхэмжлэгчийн өгсөн мөнгө Г ХХК-ийн дансанд байршсан буюу А гийн нэрийн дансанд байршуулаагүй. Мөн нэхэмжлэгчээс гадна бусад арилжаа хийж буй бүх хүний мөнгөн хөрөнгийг өөрийн дансанд төвлөрүүлснээс харилцагч өөрийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг хянах, хэний мөнгөөр хэнд үнэт цаас авч байгааг мэдэх боломжгүй хяналт байхгүй болсон. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх журмаар харилцагчийн хөрөнгийг өөрийн хөрөнгөөс тусгаарлахаар заасан ч журмыг баримтлаагүй. Захиалгыг хэзээ ч урьдчилж авч байгаагүй бөгөөд дандаа арилжааны дараа мэдээллийг утсаар болон и-мэйлээр хүргүүлсэн. Хариуцагч талаас тусгай журмаар буюу утсаар захиалга авдаг байсан гэж хэлж байна. Утсаар захиалгыг өгөх тохиолдолд маргаан гаргахаас сэргийлж, Санхүүгийн зохицуулах хорооноос журам гаргахдаа утсаар авсан захиалгыг брокерийн компани 5 жил хадгалах үүрэгтэй гэж заасан. Гэтэл утсаар захиалга өгсөн талаархи баримт хэрэгт байхгүй. Энэ баримтыг удаа дараа шаардсан боловч хариуцагчаас гаргаж өгөөгүй, байхгүй гэж тайлбарласан.

Хариуцагч болох Үнэт цаасны компани болон А нар гэрээнд заасан үүрэг, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны журмын холбогдох журмуудыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас А д их хэмжээний хохирол учраад байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу А болон компанийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоож, үүний улмаас учирсан хохирол болох 915.400 хонконг доллар буюу 335.448.330 төгрөгийг Г ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Г ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Г ХХК нь 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 317 дугаар тогтоолоор Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авсан бөгөөд Монгол Улсын Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хороо, бусад эрх бүхий байгууллагуудаас баталсан дүрэм, журмын хүрээнд дараах үйл ажиллагааг явуулж байна. Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааны хүрээнд Компани нь гадаад улсын үнэт цаасны зах зээлээс үнэт цаас худалдан авах хүсэлтэй харилцагчидтай "Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулдаг бөгөөд тус гэрээний загварыг гүйцэтгэх захирлын тушаалаар баталж бүх харилцагчтай ижил нөхцөлөөр байгуулдаг. Харилцагчийн гадаад улсын хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй үнэт цаас, үүсмэл үнэт цаасны арилжааны захиалгыг харилцагчтай байгуулсан гэрээнд заасан арга хэрэгсэл, хэлбэрээр авч арилжааг хийдэг бөгөөд харилцагчийн өгсөн захиалгын дагуу хийгдэн биелсний дараа тухайн харилцагч руу захиалгын баталгаажсан гүйлгээний баримтыг цахим шуудангаар хүргүүлдэг. Компани Гадаад үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах журмын дагуу 7.3 дахь хэсэгт заасны дагуу Брокер өдөр тутмын арилжааны хуулга гадаад улсын үнэт цаасны дилерийн даалгаврын биелэлтийг үндэслэн захиалгын бүртгэлд биелэлтийг тусгадаг. Мөн журмын 15.3 дахь хэсэгт заасны дагуу өдөр бүрийн гадаад үнэт цаасны зах зээл дээр харилцагчийн захиалгаар хийгдсэн гүйлгээний хуулгыг болон гадаад улс дахь хамтран ажилладаг брокерын байгууллагын гүйлгээний хуулганы хамтаар тухайн өдөр бүр тогтмол дотоод хяналтын ажилтан хянан шалгадаг болно. А гадаад болон дотоод үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлуулах үйлчилгээ авахаар 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Иргэн төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ, Харилцагчийн арилжааны данс нээх гэрээ" болон "Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус байгуулж Г ХХК-ийн харилцагч болсон. "Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-гээр А компанийн үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны дансанд мөнгөн хөрөнгө байршуулах, А гийн хүсэлт буюу даалгавраар компани уг мөнгөн хөрөнгөөр гадаад улсын үнэт цаас, хөрөнгийн зах зээлээс үнэт цаас худалдан авах, худалдахаар тохиролцсон. Талууд харилцагчийн захиалгыг тусгай хэлбэрээр өгөх талаар гэрээнд заасан. А тай хийсэн анхны уулзалтад тэрээр барилгын салбарт бизнес эрхэлдэг бөгөөд намраас хавар хүртэл богино хугацаанд буюу ойролцоогоор 6 сарын хугацаанд үнэт цаасанд хөрөнгө оруулах хүсэлтэй болохоо тухайн үед брокероор ажиллаж байсан А мэдэгдэж байсан. Брокер А тус хүсэлтийн дагуу хөрөнгө оруулалтын багцын 50-70 хувийн хэмжээнд тогтвортой өсөлттэй АНУ-ын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг Facebook, Google, Amazon, Netflix зэрэг технологийн чиглэлийн хувьцаануудыг авахыг санал болгож хөрөнгө оруулалтын эрсдэлийг тараан байршуулахыг санал болгосон байдаг. Гэвч А илүү өндөр өгөөжтэй богино хугацаатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл хүсэж байсан бөгөөд өндөр өгөөж хүртэх боломжтой ч мөн эргээд өндөр эрсдэлтэй үүсмэл санхүүгийн хэрэгсэл болох "варрант" худалдан авах шийдвэр гаргаж захиалга өгөхөд брокер А нь тус хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн эрсдэл өндөр тул бага хэмжээгээр худалдан авахыг санал болгосон. А тус бүтээгдэхүүнийг байршуулсан бүх мөнгөн хөрөнгөөр худалдан авсан байдаг. А Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 3.2.3.2 дахь хэсэгт заасан 80996565; 891039590 дугаарт өөрийн харилцагчийн бүртгэлд бүртгүүлсэн гар утасны дугаараасаа холбогдон захиалга өгч байсан ба тухай бүрд А гийн өгсөн захиалгын дагуу арилжаа хийгдэн, захиалга биелэгдсэний дараа А руу захиалгын баталгаажсан цахим шуудан болон гүйлгээний баримтыг явуулж байсан бөгөөд энэ нь дур мэдсэн гүйлгээ бус харин А гийн өгсөн захиалга биелсэн тухай баталгаажуулан илгээсэн мэдээлэл болно. Хэрвээ өөрийн зөвшөөрөлгүй захиалга хийсэн бол тухай бүрд мэдэгдэж гомдол гаргах боломжтой байсан. Арилжааны хуулганаас харахад анх 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гадаад арилжаанд оролцохоор гэрээнд заасан Компанийн 2005003536 тоот номинал дансанд 306.000 хонгконг доллар байршуулсан байна. А нь 2018 оны 9 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 03 болон 04-ний өдрүүдэд хийсэн эхний варрантын арилжаануудаараа гүйлгээний шимтгэл хассан дүнгээр нийт 39.878,25 хонгконг долларын цэвэр ашиг буюу өөрийн байршуулсан мөнгөний 13.0 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай арилжааг 6 өдрийн дотор хийсэн байдаг. Тус варрантын арилжааны дараа 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 457.000 хонгконг доллар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 152.400 хонгконг доллар нэмж байршуулан арилжаанд оролцсон байдаг. Өөрөөр хэлбэл варрантын арилжаанд оролцохоор мөнгө байршуулан арилжаанаас ашиг олсон, мөн ашиг олсны дараа дахин мөнгө нэмж байршуулсан. Энэ талаар огт мэдээлэлгүй байсан тухай тайлбар үндэслэлгүйг түүний дээрх үйлдлээс харагдаж байна. А 2018 оны 9 дүгээр сараас эхлэн нийт 08 сарын хугацаанд нийт 120 гаруй арилжаа, гүйлгээ хийж, дансандаа 3 удаа мөнгө нэмж байршуулж байсан, өөрийн хөрөнгө оруулж буй үүсмэл санхүүгийн хэрэгсэл нь өндөр эрсдэл бүхий бүтээгдэхүүн болохыг анх арилжаанд орохдоо мэдэж байсан мөн өөрийн харилцдаг брокеруудтай тогтмол утсаар ярилцах, цахимаар тогтмол мэдээлэл солилцож өөрийн захиалгатай холбоотой мэдээллийг авч байсан болно. Тухайлбал ахлах брокер байсан О.Одбаяр нь А д варрантаас хүлээх эрсдэл өндөр байгаа тухай биеэр болон утсаар сануулан эрсдэл багатай гадаад болон дотоодын үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүн авахыг удаа дараа сануулж байсан байна. Мөн варрант арилжааны улмаас хүлээж буй алдагдал өндөр байна, ийм нөхцөлд дахин арилжаа хийх, мөнгө нэмж арилжаанд ороход эрсдэлтэй зэргээр анхааруулж, варрантын арилжаа хийхгүй байхыг зөвлөж байсан. Тухай бүрд А нэгэнт мөнгө алдаад эхэлсэн болохоор одоо хувьцаа аваад энэ алдагдлыг нөхөхөд мөдгүй, тийм болохоор варрантаар нөхөхөөс өөр аргагүй гэсэн хариуг өгч байсан. Брокерууд нь харилцагчид зөвхөн зөвлөх үүрэгтэй бөгөөд харилцагчийн гаргасан хөрөнгө оруулалтын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул А гийн захиалгыг биелүүлж байсан. Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сард А өөрийн алдагдалтай варрантын арилжаан дээр нэмэлтээр 50.000.000 төгрөгөөр варрант авахаар ярихад ахлах брокер байсан О.Одбаяр эрсдэлийг анхааруулж тухайн үед IPO хийж байсан Түмэн Шувуут ХК-ийн хувьцаанд хөрөнгө оруулахыг санал болгосноор нэмж варрант авахгүйгээр тус IPO-д хөрөнгө оруулалт хийсэн байдаг. А гийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг брокер болон бусад ажилтнууд нь дур мэдэн түүний захиалгагүйгээр захиран зарцуулаагүй, итгэмжлэн удирдаагүй бөгөөд гэрээнд заасны дагуу захиалга авч түүний сонгосон үнэт цаасыг түүний нэрийн худалдан авах зуучлалын брокерын үйл ажиллагаа үзүүлсэн нь гүйлгээний хуулга, захиалгын баримт бичиг зэрэг нотлох баримтууд болон түүнийг дахин 50.000.000 төгрөгөөр варрантын арилжаа хийх гэхэд эрсдэлийг сануулан Түмэн Шувуут ХК-ийн IPO-д хөрөнгө оруулалт хийлгэсэн зэргээр нотлогдож байгаа болно. А нь гадаад улсын үнэт цаасны зах зээлд арилжаалагдаж буй варрант худалдах, худалдан авах арилжаанд Г ХХК-иар дамжуулан оролцсон. А гийн захиалга бүр нь Хонгконгийн биржийн арилжаанд First Shanghai Securities Limited брокерын компаниар дамжуулан хийгдсэн болно. Гэрээний дагуу брокер буюу зуучлалын үйлчилгээ үзүүлэн гэрээнд заасны дагуу захиалгыг зохих ёсоор хийсэн. Үнэт цаасны зах зээл эрсдэлтэй, ганцхан брокерээс хамаараад ашиг олдоггүй. Хонконгийн хөрөнгийн биржийн зах зээлд үнэт цаас худалдан авах гэж байгаа учраас тухайн хөрөнгийн бирж дээр А гэдэг үйлчлүүлэгч бүртгэгдэх боломжгүй учраас Г ХХК-иар дамжуулж, гүйлгээнд оролцож байгаа. Тийм ч учраас гэрээний 1 дүгээр заалтад төлбөр тооцооны данс нь Хонконг долларын данс буюу Г ХХК-ийн данс руу мөнгөө шилжүүлж байгаа. А гэдэг хүний нэр дээр данс нээгээгүй. Хариуцагч байгууллага, ажилтан чухам ямар хууль бус эс үйлдэхүй гаргаад хохирол учруулсан бэ гэдэг ойлгомжгүй. Түүнийг нотлох баримтгүй. Нэхэмжлэгч шаардлагаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар шаардсан гэж тодруулсан. Хэрэв хуулийн дээрх заалтаар шаардах тохиолдолд хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид заагдсан үүсэж болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх орлого хийгээгүйгээс гэм хор учирсан бол хариуцлагаас чөлөөлөгдөхөөр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т мөн заасан. Нэхэмжлэгч 300 гаруй сая төгрөг байршуулчхаад өөрөө өөрийнхөө хөрөнгөд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн түүнд 2019 оны 01 сарын 25-ны өдөр дансны үлдэгдэл 80.894 хонконг доллар байна гэсэн мэдээллийг хүргүүлэх үед ч эрхээ хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй, харин ч эрсдэлтэй варрентийг худалдаж авъя гэдэг санаачилгаар хандсан. Хамгийн сүүлчийн гүйлгээ 2019 оны 05 дугаар сард болсон. 2021 оны 08 сард нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Өөрт ашиггүй байдлыг мэдсэн атлаа түүнийг зогсоох, өөрийн зүгээс ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй. Иймд Г ХХК нь А гийн өөрийн шийдвэрийн дагуу гадаад улсын үнэт цаасны зах зээлээс худалдан авсан варрантын төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд А нь хариуцагчаар оролцох явцдаа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г ХХК-д 2017 оноос 2019 оны хооронд брокер, диллерийн албан тушаалтайгаар ажиллаж байсан. Г ХХК-д ажиллаж байх хугацаанд буюу 2018 оны 09 сарын 19-ний өдөр А Иргэн төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ, Харилцагчийн арилжааны данс нээх гэрээ болон Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус байгуулж харилцагч болсон. Харилцагчтай хийсэн анхны уулзалтад тэрээр барилгын салбарт бизнес эрхэлдэг бөгөөд намраас хавар хүртэл богино хугацаанд ойролцоогоор 6 сарын хугацаанд хөрөнгө оруулах боломжтой гэдгээ мэдэгдэж байсан юм. Тухайн үед би А д анх зөвлөхдөө хөрөнгө оруулалтын багцынхаа 50-70%-д тогтвортой өсөлттэй АНУ-ын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг Facebook, Google, Amazon, Netflix зэрэг технологийн чиглэлийн хувьцаануудыг авахыг санал болгож хөрөнгө оруулалтынхаа эрсдэлээ тараан байршуулахыг санал болгож байсан. Гэвч А илүү өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын боломжийг хүсэж байсан тул өндөр өгөөж хүртэх боломжтой ч мөн эргээд өндөр эрсдэлтэй үүсмэл санхүүгийн хэрэгсэл болох варрант-г танилцуулсан. Варрант нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.7-д заасан үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх бөгөөд уг бүтээгдэхүүний талаарх бүх эрсдэл, давуу болон сул талыг тайлбарлаж өгч байсан. А нь варрант худалдаж авах шийдвэр гаргаж захиалга өгөхөд миний бие мөн адил тус хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн эрсдэл өндөр тул бага хэмжээгээр худалдан авахыг санал болгосон. Гэвч А нь өндөр өгөөж авахын тулд тус бүтээгдэхүүнийг байршуулсан бүх мөнгөн хөрөнгөөр худалдан авсан. Амарсанаагийн 2018 оны 9 үгээр сарын 28, 10 дугаар сарын 3 болон 4-ний өдрүүдэд хийсэн эхний варрантын арилжаанууд амжилттай болж маш богино хугацаанд буюу 6 өдрийн дотор гүйлгээний шимтгэл хассан дүнгээр нийт 39,878.25 HKD (13 сая орчим төгрөг)-ийн цэвэр ашиг буюу өөрийн байршуулсан мөнгөний 13.0%-тай тэнцэх хэмжээний ашигтай арилжааг хийсэн. Ийнхүү боломжийн хугацаанд өндөр ашиг хүртсэн тул харилцагч тун удалгүй нэмж мөнгө байршуулан дахин варрантын арилжаанд оролцсон. Варрант худалдан авах шийдвэрүүдийг харилцагчтай биеэр уулзан мөн БАмарсанаагийн өөрийн харилцагчийн бүртгэлд бүртгүүлсэн rap утасны дугааруудаас миний 88113800 дугаарт болон бусад Г ХХК-ийн ахлах брокер байсан О.Одбаяртай холбогдон захиалга өгөн арилжаа хийх шийдвэрийг гаргадаг байсан бөгөөд тухай бүрд өгсөн захиалгын дагуу арилжааг хийдэг байсан. А г захиалга өгөх үед нь варрантаас хүлээх эрсдэл өндөр байгаа тухай сануулан эрсдэл багатай гадаад болон дотоодын үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүнийг авахыг удаа дараа сануулж байсан. Мөн варрант арилжааны улмаас хүлээж буй алдагдал өндөр байна, ийм нөхцөлд дахин арилжаа хийх, мөнгө нэмж арилжаанд ороход эрсдэлтэй зэргээр анхааруулж, варрантын арилжаа хийхгүй байхыг зөвлөж байсан. Тухай бүрд А нэгэнт мөнгө алдаад эхэлсэн болохоор одоо хувьцаа аваад энэ алдагдлыг нөхөхөд мөдгүй, тийм болохоор варрантаар л нөхөхөөс өөр аргагүй гэсэн хариуг өгч байсан. А нь варрант арилжааны талаар огт мэдээлэлгүй байсан гэж нэхэмжлэлд ( дурдсан нь үндэслэлгүй, бодит биш бөгөөд эхэнд хийсэн варрантын арилжаагаар ашиг олсны дараа мөнгө нэмж байршуулан дахин варрантын арилжаанд орсон нь варрантын арилжааны талаар маш сайн ойлгож өндөр эрсдэл хүлээх боломжтой гэдгээ мэдэж байсныг нотолж байна. А нь 2018 оны 9 дүгээр сараас эхлэн нийт 8 сарын хугацаанд нийт 120 гаруй арилжаа, гүйлгээ хийж, дансандаа 3 удаа мөнгө нэмж байршуулж байсан, өөрийн хөрөнгө оруулж буй үүсмэл санхүүгийн хэрэгсэл болох варрант нь өндөр эрсдэлтэй болохыг арилжаанд орохдоо мэдэж байсан мөн миний бие А болон бусад харилцдаг брокеруудтай тогтмол утсаар ярилцах, цахим харилцааны хэрэгслээр тогтмол мэдээлэл солилцож өөрийн захиалгатай холбоотой мэдээллийг авч байсан. Брокерууд харилцагчид зөвхөн зөвлөх үүрэгтэй бөгөөд харилцагчийн гаргасан хөрөнгө оруулалтын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул А гийн захиалгыг биелүүлж байсан. Захиалга биелэгдсэний дараа А руү захиалгын баталгаажсан цахим шуудан руу гүйлгээний баримтыг явуулж байсан бөгөөд энэ нь нэхэмжлэлд дурдсан дур мэдэж хийсэн гүйлгээ бус харин А гийн өгсөн захиалга биелсэн тухай баталгаажуулан илгээсэн мэдээлэл болно. Мөн А нь цахим харилцааны хэрэгсэл болох Viber-aap дамжуулан хийгдэж буй арилжаануудын талаар мэдээлэл авдаг байсан бөгөөд захиалга биелсэн тухай баталгаажуулан илгээсэн и-мэйлийг тогтмол шалгаж ашгаа дансруугаа авах тухай хариу и-мэйл явуулдаг байсан. Хэрвээ өөрийн зөвшөөрөлгүй захиалга хийгдсэн байсан бол тухай бүрд мэдэгдэж гомдол гаргах боломжтой байсан. Мөн харилцагч Г ХХК дээр биеэр ирж надтай уулзан захиалгын хуудаснууд дээр гарын үсэг зурж захиалгуудаа баталгаажуулж байсан. Түүнчлэн 2019 оны 1 дүгээр сард А нь өөрийн алдагдалтай варрантын арилжаан дээр нэмэлтээр 50,000,000 төгрөгөөр варрант авахаар ярихад ахлах брокер байсан О.Одбаяр эрсдэлийг анхааруулж тухайн үед IPO хийж байсан Түмэн Шувуут ХК-ийн хувьцаанд хөрөнгө оруулахыг санал болгосноор А нь нэмж варрант авахгүйгээр тус IPO-д хөрөнгө оруулалт хийсэн байдаг. А гийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг миний бие болон бусад ажилтнууд нь дур мэдэн А гийн захиалгагүйгээр захиран зарцуулаагүй, итгэмжлэн удирдаагүй бөгөөд гэрээнд заасны дагуу А гаас захиалга авч түүний сонгосон үнэт цаасыг түүний нэрийн худалдан авах зуучлалын брокерын үйл ажиллагаа үзүүлсэн нь гүйлгээний хуулга, захиалгын баримт бичиг зэрэг нотлох баримтууд болон түүнийг дахин 50,000,000 төгрөгөөр варрантын арилжаа хийх гэхэд эрсдэлийг сануулан Түмэн Шувуут ХК-ийн IPO-д хөрөнгө оруулалт хийлгэсэн зэргээр нотлогдож байгаа болно. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу миний бие А нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаагүй учир Г ХХК нь А гийн өөрийн шийдвэрийн дагуу гадаад улсын үнэт цаасны зах зээлээс худалдан авсан варрантын төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б нь гаргасан дүгнэлтдээ: Г ХХК, үнэт цаасны брокер харилцагчдадаа мэдээлэл дутуу өгснөөс хохирол учруулсан. Харилцагчид учруулсан хохирлоо төлөх ёстой. Амарсанаа арилжаа явагдахын өмнө мэдээлэл аваагүй, өөрөө оролцож байгаагүй, арилжаа явагдсаны дараа мэдэж гарын үсэг зурсан учраас хохирсон, бие дааж өөрөө арилжаа хийгээгүй тул хариуцагч тал буруутай гэжээ.

 

5. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн харилцагчийн арилжааны данс нээх гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ, төлбөрийн баримтууд, Монголбанкны ханшийн лавлагаа, Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдол, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 9/3663 тоот хариу, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Мобиком корпораци ХХК-иас өгсөн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолт, өөрийн Хаан банк дах депозит дансны хуулга, Голомт банк дах дансны хуулга, Г ХХК-аас нэхэмжлэгч А д илгээсэн и-мэйлүүдийн товьёо, мэйлүүдийн хуулбар, санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны тухай журам-ын 3 дугаар хавсралт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, цаг үеийн дараалал, Голомт банктай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээ, дансны хуулга, Төрийн банкны 20-04/296 тодорхойлолт, төрийн банк дах харилцах дансны хуулга, Хаан банкны дансны хуулга, 2014 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны журам, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 198 дугаар тогтоол, ....-тай байгуулсан харилцагчтай байгуулах брокерын үйлчилгээний гэрээ, арилжаа хийх хүсэлт, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Туршилтын ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ, нууцын баталгаа, үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, туршилтын ажилтнаар томилох тухай тушаал, 2018.01.02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2018.01.02-ны өдрийн нууцын баталгаа, итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлжээ. 

 

Хариуцагч Г ХХК-иас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн иргэн төвлөрсөн хадгаламжийн данс нээлгэх гэрээ, мөн өдрийн харилцагчийн арилжааны данс нээх гэрээ, Голомт банк дахь дансны хуулга, Хувьцаа худалдан авах захиалга, Хувьцаа худалдах захиалгын хуудаснууд монгол хэлээр, Г ХХК-ийн Хонгконгийн хөрөнгийн биржид хийгдсэн гэх хувьцаа авах, зарах арилжааны баримтууд, түүний ард англи хэл дээрх баримтууд, арилжааны хуулгуудын монгол хэл дээрх орчуулгууд, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, А гийн худалдан авах болон худалдах арилжааны жагсаалтууд, А болон ажилтнуудтай харилцаж байсан мэйл, гар утасны вайбер чат дах захидлыг харуулсан баримтууд хуулбараар, Г ХХК-ийн Хонгконгийн хөрөнгийн биржид хийгдсэн хувьцаа авах, зарах арилжааны баримтууд, түүний ард талд англи хэл дээрх баримтууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тус байгууллагаас баталсан гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах журам, хувьцаа худалдах захиалга, хувьцаа худалдан авах захиалгын хуудаснууд, 2024.06.03-ны өдрийн итгэмжлэл, Голомт банк ХХК-Арилжааны хуулга, Арилжаа хийх хэсгийн харагдах байдал, вэб хуудас харагдах байдал, лого /хүснэгт/, 2018 оны 09 дүгээр сарын 01-ээс 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын хуулга, дансны хөдөлгөөн, үнэт цаасны эзэмшигч, 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийг хүртэлх хугацааны сарын хуулга, дансны хөдөлгөөн, үнэт цаасны эзэмшигч, 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийг хүртэлх хугацааны сарын хуулга, дансны хуулга, эзэмшиж буй үнэт цаас, 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийг хүртэлх хугацааны сарын хуулга, дансны хөдөлгөөн, эзэмшиж буй үнэт цаас, 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийг хугацааны сарын хуулга, дансны хуулга, үнэт цаас эзэмшигч, үнэт цаас эзэмшигч сарын эцэс бүртгэлийн дансны үлдэгдэл, 2019 оны 02-р сарын 01-нээс 28-ны өдрийг хугацааны сарын хуулга, дансны хуулга, үнэт цаас эзэмшигч сарын эцэс бүртгэлийн дансны үлдэгдэл, 2019 оны 03-р сарын 01-нээс 31-ний өдрийг хугацааны сарын хуулга, дансны хуулга, үнэт цаас эзэмшигч сарын эцэс бүртгэлийн дансны үлдэгдэл, 2019 оны 04-р сарын 01-нээс 30-ны өдрийг хугацааны сарын хуулга, дансны хуулга, үнэт цаас эзэмшигч сарын эцэс бүртгэлийн дансны үлдэгдэл, 2019 оны 05-р сарын 01-нээс 31-ний өдрийг хугацааны сарын хуулга, дансны хуулга, үнэт цаас эзэмшигч сарын эцэс бүртгэлийн дансны үлдэгдэл, 2019 оны 12-р сарын 01-нээс 31-ний өдрийг хугацааны сарын хуулга, дансны хуулга, үнэт цаас эзэмшигч сарын эцэс бүртгэлийн дансны үлдэгдэл, 4-р хавтас хэргийн 174-190 харилцсан захидлыг харагдах байдал, 2019.03.15-ны өдрийн хувьцаа худалдан авах захиалга, 2019.02.18-ны өдрийн хувьцаа худалдан авах захиалга зэрэг баримтуудыг ирүүлжээ. 

 

Хариуцагч А гаас нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, А Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос олгосон эрхийн үнэмлэх зэрэг баримтуудыг ирүүлжээ. 

Шүүхийн журмаар: зохигчдын хүсэлтээр хоорондоо харилцсан 56 удаагийн мэйлд хийсэн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралтууд, хариуцагч байгууллагын Хонгконгийн бирж дэх арилжааны платформ дах хуулгад хийсэн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралтууд, хариуцагч талаас ирүүлсэн шүүгчийн захирамжид заасан баримт байхгүй тухай 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хариу, Голомт банк дахь Г ХХК-ийн эзэмшлийн 2005003536 тоот Хонгконг долларын дансны гүйлгээний хуулга, хариуцагчийн хүсэлтээр хийсэн 11 удаагийн мэйл болон гар утасны вайбер чат дах хоорондоо харилцсан захидлуудад хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн гар утас дах вайбер чат дах хоорондоо харилцсан захидлуудад хийсэн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралтууд, А гийн хувьцааны арилжааны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч А н хүсэлтээр хариуцагч Г ХХК-иас баримтаар гаргуулсан ажилтныг томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, нууцын баталгаа, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргийг бүрдүүлжээ.

 

Шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч хариуцагч талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудад үзлэг хийж бэхжүүлэн нотлох баримтын шаардлага хангуулсан болно.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А нь хариуцагч "Г ХХК-д холбогдуулан 915,400 хонгконг доллар буюу 335,448,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

 

а/ А нь үнэт цаасны арилжаанд оролцож, орлого олох зорилгоор "Г ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр №Г-18/800 тоот "Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ", мөн №18/879 тоот "Арилжааны данс нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед нэхэмжлэгч урьд өмнө нь үнэт цаасны арилжаанд оролцож байсан туршлагагүй тул энэ талаарх мэдлэг, мэдээлэл тааруу гэдгээ, өөрийн орлогоо банканд тодорхой хугацаатайгаар хадгалуулж, хүү авах байдлаар орлогоо нэмэгдүүлж ирсэн тул өөр найдвартай, илүү орлого олох боломжтой тохиолдолд үнэт цаасны арилжаанд оролцох сонирхолтой гэдгээ хэлэхэд хариуцагчийн зүгээс энэ талаар санаа зоволтгүй, үнэт цаасны арилжааны мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг туршлагатай брокерууд ажилладаг учир холбогдох мэдээллийг өгч, өөрийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж тайлбарласан. Улмаар хариуцагч нь хонконгийн бирж дээрх арилжаанд оролцох боломжтой гэсний дагуу нийт 3 удаагийн гүйлгээгээр 915,400 хонконг долларыг шилжүүлэхдээ хувьцааны арилжааны захиалгыг өөрөө өгч байгаагүй. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд олон удаагийн арилжаагаар нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр үнэт цаас худалдах, худалдан авах арилжааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн хөрөнгийг дураар захиран зарцуулсныг олж мэдсэн. Үйлчилгээний гэрээнд зааснаас үзэхэд хариуцагч, түүний брокерууд нь нэхэмжлэгчийн мөнгийг захиран зарцуулах эрхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хувьцаа худалдах, худалдан авах захиалгыг гэрээгээр тохирсны дагуу урьдчилж өгөөгүй байхад арилжаанд оролцож, 915,400 хонгконг долларыг дур мэдэн зарцуулж дуусгасан нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох зохицуулалт, мөн гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөнөөс гадна тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагааг эрхэлсэн. Нэхэмжлэгчтэй харилцаж байсан брокерууд нэхэмжлэгчид огт мэдээлэл өгөлгүйгээр өөрөө дур мэдэн олон удаагийн гүйлгээ хийж, арилжаа хийсэн талаарх и-мэйлүүдийг арилжаа хийсний дараа нөхөж илгээдэг байсан. Тэдгээр захиалгын хуудаснуудаас харахад компани хувьцаа биш харин "варрант" гэх цаасыг худалдан авсан, худалдсан гэдгийг сүүлд нэхэмжлэгчийн бүх мөнгө зарцуулагдаад, дансанд аливаа үнэт цаас хадгалагдаагүй болох нь тодорхой болсны дараа олж мэдсэн, Варрантын талаар огт тайлбарлаж байгаагүй. Брокерууд мэргэжлийн ноцтой алдаа гаргаснаа нуун дарагдуулахын тулд тэдгээр маягтууддаа сүүлд гарын үсэг зуруулж авсан. Ойролцоогоор 5 орчим удаа л оффис дээр очиж, маягтууд дээр гарын үсэг зурсан, тухайн үед дансны үлдэгдэл мэдээлэл, ашиг алдагдлын талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд гарын үсгээ зурж баталгаажуулах шаардлагатай гэсэнд нь бүрэн итгэж, гарын үсгээ зурсан. Мөн арилжаа хийх бүртээ шимтгэл тооцож, ойролцоогоор 95.000 гаруй хонгконг доллар буюу 34.812.750 төгрөгийн шимтгэл гэж суутган авсан. Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдлээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан, үйл ажиллагаа явуулахдаа хариуцагч түүний ажилтнууд хууль зөрчсөн нь тодорхой байхаас гадна гэрээнд заасан үүрэг, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, холбогдох журмуудыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас А д их хэмжээний хохирол учирсан тул А болон Г ХХК-ийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоож, үүний улмаас учирсан хохирол болох 915,400 хонконг доллар буюу 335,448,330 төгрөгийг Г ХХК-аас гаргуулна гэжээ. /хх-7-24/

 

2. Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, эрх бүхий байгууллагуудаас баталсан дүрэм, журмын хүрээнд дараах үйл ажиллагааг явуулсан. А гадаад болон дотоод үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлуулах үйлчилгээ авахаар 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Иргэн төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ, Харилцагчийн арилжааны данс нээх гэрээ" болон "Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус байгуулж Г ХХК-ийн харилцагч болсон. А компанийн үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны дансанд мөнгөн хөрөнгө байршуулах, А гийн хүсэлт буюу даалгавраар компани уг мөнгөн хөрөнгөөр гадаад улсын үнэт цаас, хөрөнгийн зах зээлээс үнэт цаас худалдан авах, худалдахаар тохиролцсон. Талууд харилцагчийн захиалгыг тусгай хэлбэрээр өгөх талаар гэрээнд заасан. А нь илүү өндөр өгөөжтэй богино хугацаатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл хүсэж байсан бөгөөд өндөр өгөөж хүртэх боломжтой ч мөн эргээд өндөр эрсдэлтэй үүсмэл санхүүгийн хэрэгсэл болох "варрант" худалдан авах шийдвэр гаргаж захиалга өгөхөд брокер А нь тус хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн эрсдэл өндөр тул бага хэмжээгээр худалдан авахыг санал болгосны дагуу эрсдэлийн талаар ойлгож, өөрийн бүх мөнгөн хөрөнгөөр варрантын арилжаанд оролцохдоо утасны дугаараар захиалга өгч, авч тухай бүрийн арилжааны мэдээллийг брокероор дамжуулан авч байсан. Захиалга биелэгдсэний дараа А руу захиалгын баталгаажсан цахим шуудан болон гүйлгээний баримтыг явуулж байсан тул дур мэдэн гүйлгээ хийгээгүй. А нь анхны арилжаануудаар ашигтай ажилласан тул мөнгөн хөрөнгө нэмж байрлуулсан, иймд огт мэдээлэлгүй байсан гэж үзэхгүй. Ахлах брокер байсан О.Одбаяр нь А д варрантаас хүлээх эрсдэл өндөр байгаа тухай биеэр болон утсаар сануулан эрсдэл багатай гадаад болон дотоодын үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүн авахыг удаа дараа сануулж байсан. Мөн варрант арилжааны улмаас хүлээж буй алдагдал өндөр байна, ийм нөхцөлд дахин арилжаа хийх, мөнгө нэмж арилжаанд ороход эрсдэлтэй зэргээр анхааруулж, варрантын арилжаа хийхгүй байхыг зөвлөж байсан боловч А нэгэнт мөнгө алдаад эхэлсэн болохоор одоо хувьцаа аваад энэ алдагдлыг нөхөхөд мөдгүй, тийм болохоор варрантаар нөхөхөөс өөр аргагүй гэсэн хариуг өгч байсан. А нь гадаад улсын үнэт цаасны зах зээлд арилжаалагдаж буй варрант худалдах, худалдан авах арилжаанд Г ХХК-иар дамжуулан оролцсон, захиалга бүр нь Хонгконгийн биржийн арилжаанд First Shanghai Securities Limited брокерын компаниар дамжуулан хийгдсэн. Гэрээний дагуу брокер буюу зуучлалын үйлчилгээ үзүүлэн гэрээнд заасны дагуу захиалгыг зохих ёсоор хийсэн. Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулсан, харин манай байгууллага, ажилтан нь ямар хууль бус эс үйлдэхүй гаргаад хохирол учруулсан нь ойлгомжгүй, нотлогдоогүй санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, зүйлгүй, нэхэмжлэгч 300 гаруй сая төгрөг байршуулчхаад өөрөө өөрийнхөө хөрөнгөд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрт ашиггүй байдлыг мэдсэн атлаа түүнийг зогсоох, өөрийн зүгээс ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй атлаа Г ХХК, брокер А нарыг буруутгасныг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А н хувьд Г ХХК-ийн тайлбарыг дэмжиж оролцсон бөгөөд тухайн үед А нь варрант худалдаж авах шийдвэр гаргаж захиалга өгөхөд эрсдэл өндөр тул бага хэмжээгээр худалдан авахыг санал болгож байсан боловч А нь өндөр өгөөж авахын тулд тус бүтээгдэхүүнийг байршуулсан бүх мөнгөн хөрөнгөөр худалдан авч байсан. Анх ашигтай байсан боловч эрсдэл алдагдал бий болоход хувьцаа аваад алдагдлыг нөхөхөд мөдгүй учир варрантаар л нөхөхөөс өөр аргагүй гэсэн хариуг өгч байсан. Брокерууд харилцагчид зөвхөн зөвлөх үүрэгтэй бөгөөд харилцагчийн гаргасан хөрөнгө оруулалтын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул А гийн захиалгыг биелүүлж байсан. Захиалга биелэгдсэний дараа А руу захиалгын баталгаажсан цахим шуудан руу гүйлгээний баримтыг явуулж байсан бөгөөд тул дур мэдэж гүйлгээ хийгээгүй. А нь Viber-aap дамжуулан хийгдэж буй арилжаануудын талаар мэдээлэл авдаг байсан, Г ХХК дээр биеэр ирж захиалгын хуудаснууд дээр гарын үсэг зурж баталгаажуулж байсан. А гийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг дур мэдэн нэхэмжлэгчийн захиалгагүйгээр захиран зарцуулаагүй, итгэмжлэн удирдаагүй бөгөөд гэрээнд заасны дагуу А гаас захиалга авч түүний сонгосон үнэт цаасыг түүний нэрийн худалдан авах зуучлалын брокерын үйл ажиллагаа үзүүлсэн. Миний бие А нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаагүй учир А гийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

а/ А нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноос хойш бичгээр тайлбар гаргаагүй байна.

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

5. Нэхэмжлэгч А нь үнэт цаасны зах зээлийн арилжаанд оролцох зорилгоор хариуцагч Г ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр №18/879 дугаартай Харилцагчийн арилжааны данс нээх гэрээ-г, мөн №Г-18/800 дугаартай Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-г, мөн Иргэн төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ-г тус тус байгуулжээ. /1хх 6-8, 30, 35-36/

а/ Харилцагчийн арилжааны данс нээх гэрээгээр Үнэт цаасны арилжааны мөнгөн төлбөр тооцоог гүйцэтгэх гэрээг үндэслэн харилцагчийн нэр дээр данс нээх, төлбөр тооцоо гүйцэтгүүлэгчээс ирүүлсэн даалгаварт зааснаар үнэт цаасны төлбөр тооцоог гүйцэтгүүлэхээр харилцан тохирчээ.

б/ Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний ерөнхий нөхцөлөөр, харилцагчаас Г ХХК-ийн үнэт цаас арилжаа, төлбөр тооцооны дансанд мөнгөн хөрөнгө байршуулах, харилцагчийн хүсэлт буюу даалгавраар компани уг мөнгөн хөрөнгөөр хувьцаа худалдах, худалдан авах, мөн үйлчилгээ үзүүлсний шимтгэлийг суутган авахаар харилцан тохирсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасан худалдааны зуучлагчийн гэрээний харилцаа үүсжээ.

6. Нэхэмжлэгч А нь өөрийн мөнгөн хөрөнгө болох 915,400 хонконг долларыг үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийх байдлаар буюу богино хугацаанд өндөр өгөөж хүртэх зорилгоор Г ХХК-д хандсан, улмаар өөрийн зорилго, үнэт цаасны зах зээлийн талаар тодорхой мэдлэггүй болохыг хэлэхэд арилжаанд оролцоход ямар ч асуудалгүй буюу мэргэжлийн хүмүүс зөвлөх байдлаар богино хугацаанд ашиг, орлого олох зорилгыг хэрэгжүүлнэ гэсэнд итгэж, гэрээний харилцаанд орсон, харин тухайн арилжаа болж байсан цаг хугацааны хувьд ямар ашиг, алдагдал хүлээсэн зэрэг мэдээллийг тодорхой танилцуулаагүй, ямар хуулийн этгээдийн ямар хувьцааг хэдэн төгрөгөөр хэдэн ширхгийг хэзээ худалдан авч, түүнээс ямар ашиг, алдагдал хүлээсэн зэргийг хөрөнгө оруулагчийн хувьд огт мэдэхгүй, мэдэх боломжгүй байсаар тодорхой хугацаа өнгөрсний дараа буюу 2018 оны 12 дугаар сард оруулсан хөрөнгө нь илт багассан болохыг өөрт нь ирүүлсэн и-мэйлээс мэдсэн, хариуцагч байгууллага нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, бусдын хөрөнгийг дур мэдэн зарцуулснаас шалтгаалан нэхэмжлэгчид их хэмжээний хохирол учруулсан тул уг гэм хорын хохирлыг бүхэлд нь төлүүлнэ гэж маргасныг хариуцагч эс зөвшөөрсөн нь маргааны үндэслэл болжээ.

а/ Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх маргаан таслах зөвлөлд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д заасан журмын дагуу 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан, Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/3663 тоот албан бичгээр маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх тухай хариуг өгсөн нотлох баримт хэрэгт авагдсан тул нэхэмжлэгч нь хуульд заасан үзэхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангажээ. /хх-1-13-19/

7. Нэхэмжлэгч А нь үнэт цаасны зах зээлийн арилжаанд оролцох зорилгоор хариуцагч Г ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр №18/879 дугаартай Харилцагчийн арилжааны данс нээх гэрээ-г, мөн №Г-18/800 дугаартай Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-г, мөн Иргэн төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ-г тус тус байгуулсантай холбоотойгоор Г ХХК-ийн Төлбөр тооцооны 2005003536 тоот хонгконг долларын дансанд 2018 оны 9 дүгээр сарын 26-нд 306,000 доллар, 2018 оны 10 дугаар сарын 05-нд 457,000 доллар, 2018 оны 11 дүгээр сарын 02-нд 152,400 доллар, нийт 915,400 хонгконг долларыг байршуулсан байна. /1хх 9-11, 37-39/

8. Г ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд, А гийн холбогдох дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөөр Хонгконг дахь Фэст шанхай Секюритис Лимитед брокерийн компанийн QGT Lite цахим системээр хувьцаа худалдах, худалдан авах арилжаанд оролцжээ. /хх7-164-165, 193-196/

а/ Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтаар А гийн байршуулсан мөнгөн хөрөнгөөр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д заасан үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх /варрант/ буюу үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийн арилжаанд оролцсон талаар, гуравдагч этгээд А нь Г ХХК-д брокероор ажиллаж байхдаа нэхэмжлэгч А тай компанийг төлөөлж зуучлалын ажиллагаанд харилцаж байсан, үнэт цаасны арилжаа, худалдаанд оролцсон үйл баримтын талаар маргаагүй байна.

 

9. Нэхэмжлэгч А нь хариуцагч Г ХХК-ийг өөрийнх нь мөнгөн хөрөнгийг дур мэдэн, урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр захиран зарцуулсан нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус заасан "үнэт цаас итгэмжлэн удирдах үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл болох бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу үнэт цаас итгэмжлэн удирдах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй хэрэгжүүлсэн гэж маргасан боловч энэ байдал нотлогдоогүй гэж үзэв.

а/ Учир нь Санхүүгийн зохицуулах хорооноос Г ХХК-д үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон, улмаар харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, хөрөнгө оруулалтын зөвлөхийн эрхийг 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах худалдан авахад зуучлах эрхийг 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, андерайтерийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, дилерийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр, номинал дансны үйлчилгээ үзүүлэх эрхийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлийг тус тус олгосон болох нь №ТЗ 301/97 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, болон түүний хавсралтаар тогтоогджээ. /1хх 32-33/

б/ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Зохицуулалттай үйл ажиллагаанд хамаарах Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх харилцааг журамласан, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т Харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэхийг үнэт цаасны брокерын үйл ажиллагаа /цаашид "брокерын үйл ажиллагаа" гэх/ болохыг тодорхойлжээ.

в/ Талуудын хооронд байгуулсан Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 1.2-т харилцагчаас компанийн үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны дансанд мөнгөн хөрөнгө байршуулах, харилцагчийн хүсэлт буюу даалгавраар компани уг мөнгөн хөрөнгөөр хувьцаа худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг зохицуулах тэдгээрийн эдлэх эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход оршино гэж, мөн гэрээний 2.1.1-т компани нь харилцагчийн данс дах мөнгөн хөрөнгөөр зөвхөн түүний баталгаат гарын үсэг бүхий хүсэлт буюу даалгавраар /компанид бүртгүүлсэн баталгаат мэйл болон утасны дугаараар өгсөн захиалга/ гүйлгээг хийх, мөн гэрээний 2.1.4-т харилцагч нь өөрийн баталгаат гарын үсэг бүхий хувьцаа захиалгын хуудсыг Компанид хүргүүлснээр данснаас хувьцаа авах хэлбэрээр зарлагын гүйлгээ хийгдэх ба .. ямар нэг баталгаат гарын үсэг бүхий хүсэлт ирээгүй тохиолдолд дамжуулагч банкны шимтгэл суутгагдсан дүнгээр уг мөнгөн хөрөнгийг харилцагчийн хүсэлтээр буцаан олгоно гэж заасан зэргээс дүгнэхэд брокерын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх асуудлын хүрээнд маргаан бүхий арилжаанууд хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч тусгай зөвшөөрөлгүйгээр үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагааг эрхэлсэн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

10. Хавтаст хэрэгт авагдсан Г ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд, А гийн холбогдох дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөөр Хонгконг дахь Фэст шанхай Секюритис Лимитед брокерын компанийн QGT Lite цахим системээр хувьцаа худалдах, худалдан авах арилжаанд оролцсон талаарх үйл баримтыг нотлох зорилгоор шүүхийн журмаар гүйцэтгэсэн удаа дараагийн үзлэгээр бэхжүүлсэн нотлох баримт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар бүрдүүлсэн А гийн хувьцааны арилжааны дансны талаарх дэлгэрэнгүй хуулга зэргээр дараах үйл баримт тогтоогджээ. /хх-7-158, 164-165, хх-7-193-196/

11. А гийн хувьцааны арилжааны дансны дэлгэрэнгүй хуулганаас дүгнэхэд, нэхэмжлэгч нь нийт 3 удаагийн гүйлгээгээр 915,400 хонгконг долларыг байршуулсан, үүнээс Г ХХК нь 2018.09.28-ны өдрөөс 2019.05.15-ны өдрийн хугацаанд Варрантын арилжааг хийж гүйцэтгэсэн, нийт 63 удаагийн гүйлгээгээр хувьцаа худалдан авах арилжааг, харин нийт 57 удаагийн хувьцаа худалдах арилжааг гүйцэтгэжээ.

а/ Дээр дурдсан /63+57/ 120 удаагийн арилжаанаас хэргийн 1 дүгээр хавтасны 40-60 дахь тал, 5 дугаар хавтасны 65-91 дүгээр тал, 6 дугаар хавтаст хэргийн 241-242 дугаар талд, 43 удаагийн хувьцаа худалдан авах захиалга, 37 удаагийн хувьцаа худалдах захиалгын хуудаснууд баримтаар авагджээ.

б/ Хувьцаа худалдах, худалдан авах нийт 120 арилжаанаас /43+37/ 80 хувьцаа худалдах, худалдан авах захиалгын хуудас нь А гийн гарын үсгээр баталгаажсан байх ба нэхэмжлэгч захиалгын хуудаснуудад гарын үсэг зурсанд маргаагүй, харин хувьцаа худалдах, худалдан авах арилжааг хийгдсэний дараа нь буюу сүүлд нөхөж зуруулсан гэж маргасан.

Хариуцагчийн зүгээс 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хойших хугацааны хувьцаа худалдах болон худалдан авах захиалгын тухайд нэхэмжлэгч утсаар захиалга өгсний дагуу гүйцэтгэсэн, энэ нь шүүхийн журмаар мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно гэж маргаж байна.

в/ Харин дор дурдсан хувьцаа худалдах, худалдан авах захиалгын хуудсанд нэхэмжлэгч огт гарын үсэг зураагүй болох нь тогтоогджээ. Тодруулбал, 2019.03.20-2019.05.15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт хувьцаа худалдан авах 20 арилжаа.

 

 

 

 

 

I. Захиалгын хуудасгүй 2019.03.20-2019.05.15-ны өдрийн хооронд хийгдсэн хувьцаа худалдан авах арилжаа/нийт 20/

 

 

Д/д

 

Захиалгын

огноо

 

Хувьцааны

код

хувьцааны тоо

ширхгээр

Нийт

үнэ HKD

суутгасан шимтгэл HKD

Арилжаа хийгдсэн огноо

Хэргийн хуудасны дугаар

1

2019.05.15

HKG16261

500.000

50.000

500

2019.05.17

2хх 68

2

2019.05.15

HKG67112

320.000

51.200

512

2019.05.17

2хх 70, 206

3

2019.05.14

HKG61011

370.000

47.360

473,6

2019.05.16

2хх72, 205

4

2019.05.10

HKG59176

310.000

57.040

570,4

2019.05.15

2хх 73, 203

5

2019.05.10

HKG58650

380.000

67.640

676,4

2019.05.15

2хх 76, 77

6

2019.05.09

HKG59246

440.000

66.000

660

2019.05.14

2хх 80

7

2019.05.08

HKG12931

540.000

58.860

588,6

2019.05.10

2хх 82, 196, 197

8

2019.05.08

HKG59234

980.000

57.820

578,2

2019.05.10

2хх 83, 195

9

2019.05.07

HKG69258

1.750.000

77.000

770

2019.05.09

2хх 85, 192

10

2019.04.29

HKG16077

190.000

45.600

456

2019.05.02

2хх 87, 186

11

2019.04.25

НКG61730

3.900.000

117.000

1170

2019.04.25

1хх 222, 2хх184

12

2019.04.18

НКG23244

72.000

19.080

190,8

2019.04.24

1хх 225, 2хх 180, 182

13

2019.04.18

НКG27007

90.000

19.800

198

2019.04.24

1хх 226, 2хх181

14

2019.04.17

НКG61370

500.000

27.500

275

2019.04.23

1хх 227, 2хх176

15

2019.04.15

НКG59057

630.000

25.200

252

2019.04.17

1хх 231, 2хх178

16

2019.04.12

НКG58488

160.000

24.560

245,6

2019.04.16

1хх 232, 2хх173

17

2019.04.01

НКG26172

180.000

19.800

198

2019.04.03

1хх 234, 2хх171

18

2019.03.22

НКG27164

200.000

20.800

208

2019.03.26

1хх 236, 2хх169

19

2019.03.20

НКG18145

400.000

33.600

336

2019.03.22

1хх 237, 2хх168

20

2019.05.03

HKG66761

1.120.000

67.200

672

2019.05.07

4 хх 141,

                 

 

2.    Захиалгын хуудасгүй гүйцэтгэгдсэн хувьцаа худалдах арилжаа нь 2019.03.25-2019.05.15-ны өдрийн хооронд хийгдсэн нийт 18 арилжаа.

 

Д/д

Захиалгын огноо

Хувьцааны

код

хувьцааны тоо

ширхгээр

Арилжааны

нийт үнэ HKD

суутгасан шимтгэл HKD

Арилжаа хийгдсэн огноо

Хэргийн хуудасны дугаар

1

2019.05.15

HKG67112

320.000

51.200

512

2019.05.17

2хх 69, 207

2

2019.05.14

HKG61011

370.000

49.580

495,8

2019.05.16

2хх 71, 204

3

2019.05.10

HKG59176

310.000

48.670

486,7

2019.05.15

2хх 74, 202

4

2019.05.10

HKG58650

380.000

60.040

600,4

2019.05.15

2хх 75, 201

5

2019.05.09

HKG59246

440.000

69.960

699,6

2019.05.14

2хх 78, 198

6

2019.05.09

HKG12931

540.000

65.880

658,8

2019.05.14

2хх 79, 200

7

2019.05.08

HKG59234

980.000

60.760

607,6

2019.05.10

2хх 81, 194

8

2019.05.07

HKG69258

1.750.000

59.500

595

2019.05.09

2хх 84, 193

9

2019.04.29

HKG16077

190.000

44.460

444,6

2019.05.02

2хх 86, 187

10

2019.04.25

НКG61730

3.900.000

46.800

468

2019.04.25

1хх223, 2хх185

11

2019.04.24

НКG18145

400.000

33.600

336

2019.04.26

1хх 224, 2хх183

12

2019.04.17

НКG61370

500.000

30.000

300

2019.04.23

1хх 228, 2хх177

13

2019.04.17

НКG26172

310.000

50.840

508,4

2019.04.23

1хх 229, 2хх175

14

2019.04.15

НКG59057

630.000

11.970

119,7

2019.04.17

1хх 230, 2хх179

15

2019.04.10

НКG11990

170.000

37.400

374

2019.04.12

1хх 233, 2хх172

16

2019.03.25

НКG27164

200.000

25.000

250

2019.03.27

1хх 235, 2хх170

17

2019.05.02

НКG27007

90.000

24.300

243

2019.05.06

4хх 140, 2хх188, 189

18

2019.05.03

НКG66761

1.120.000

78.400

784

2019.05.07

4хх139, 2хх 190, 191

 

12. Хэрэгт цугларсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхийн журмаар гүйцэтгэсэн үзлэгээр баталгаажуулж бэхжүүлсэн баримтууд буюу А д хариуцагчаас хүргүүлж байсан и-мэйл, А , А нарын хооронд харилцсан вайбер чат зэргүүдээс дүгнэхэд нэхэмжлэгчээс хувьцааг худалдах эсхүл худалдан авах захиалгыг урьдчилж өгч байсан гэх үйл баримт хөдөлбөргүй нотлогдоогүй бөгөөд харин Г ХХК-иас хувьцааны арилжаа гүйцэтгэгдсэний дараа буюу тухайн өдөр нь, мөн арилжаа явагдсанаас хойших хугацаануудад нэхэмжлэгчид захиалгын хуудаснуудыг и-мэйлээр хүргүүлж байсан үйл баримт арилжааны хуудсыг А д илгээж байсан и-мэйлийн огноо, цаг минут болон хариуцагчийн баримтаар ирүүлсэн захиалгын хуудасны огноо, Хонгконг дахь хөрөнгийн биржид арилжааны захиалга өгсөн огноо, арилжаа гүйцэтгэгдсэн огноо, цаг минут зэргээр тогтоогджээ.

13. Түүнчлэн Г ХХК-ийн ажилтан А , ажилтан н.Энхзаяа, болон нэхэмжлэгч А нарын хоорондох гар утасны вайбер /viber/ чатаар захиалагчийн урьдчилан өгсөн захиалгын дагуу арилжааг гүйцэтгэж байсан гэх байдал нотлогдоогүй буюу талуудын хооронд гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу хувьцааны захиалгыг компани нь урьдчилан харилцагчаас авсны үндсэн дээр арилжааг зохион байгуулах, нөгөө талаас харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөр зөвхөн түүний баталгаат гарын үсэг бүхий хүсэлт буюу даалгавраар гүйлгээг хийх, харилцагч нь өөрийн баталгаат гарын үсэг бүхий хувьцаа захиалгын хуудсыг Компанид хүргүүлснээр данснаас хувьцаа авах хэлбэрээр зарлагын гүйлгээ хийгдэх үүргийг хариуцагч биелүүлээгүй байна. /хх-6-207-/

14. А болон А нарын вайбер чатаар харьцсан харилцаа, хувьцаа худалдах, худалдан авсан захиалгыг тухайн арилжааг хийж гүйцэтгэсний дараа харилцагчийн мэйл хаягаар нөхөн хүргүүлж байсан зэрэг үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч А нь тухайн арилжаанд оролцохдоо урьдчилан захиалга өгөх эрхтэй оролцсон гэж үзэхэд эргэлзээтэй байхаас гадна Варрантыг хэдий хэмжээгээр, хэдэн төгрөгөөр хэзээ худалдан авах, хэзээ буцаан худалдахыг Г ХХК-ийн ажилтан сонгож гүйцэтгэж байсан гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй тул гэрээнд заасан эрхийн дагуу нэхэмжлэгч нь үнэт цаасны арилжаанд оролцож урьдчилан захиалга өгч байгаагүй, тухайн арилжааны талаар тодорхой мэдээлэл урьдчилан өгч байгаагүй, арилжааны талаар өөрийн дансанд хэдий хэмжээний үлдэгдэл мөнгөн төлбөр байгаа, ашиг орлогын баланс хэдий хэмжээтэй болсон зэргийг бүрэн мэдээлэх үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх тул Үнэт цаасны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан Харилцагчийн ... нэрийн өмнөөс, түүний даалгавраар ... зуучлалын үйлчилгээг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй, брокерын үйл ажиллагааны эрхтэй атлаа уг эрхээ хэтрүүлж, захиалагчийн даалгаваргүйгээр арилжаанд оролцсон гэж үзнэ.

15. Хавтаст хэрэгт авагдсан Г ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд, А гийн холбогдох дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөөр Хонгконг дахь Фэст шанхай Секюритис Лимитед брокерийн компанийн QGT Lite цахим системээр хувьцаа худалдах, худалдан авах арилжаанд оролцсон талаарх үйл баримтыг нотлох зорилгоор шүүхийн журмаар гүйцэтгэсэн удаа дараагийн үзлэгийн баримт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар бүрдүүлсэн А гийн хувьцааны арилжааны талаарх дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг харьцуулан дүгнэхэд Г ХХК нь 2018.09.28-ны өдрөөс 2019.05.15-ны өдрийн хугацаанд захиалагчийн байршуулсан мөнгөн хөрөнгөөр Варрантын арилжааг хийж гүйцэтгэсэн, нийт 63 удаагийн гүйлгээгээр хувьцаа худалдах, худалдан авах арилжааг, харин нийт 57 удаагийн хувьцаа худалдах арилжааг гүйцэтгэжээ. /ХХ-7-164-165/, /хх-7-193-196/

а/ Хувьцаа худалдах, худалдан авах нийт 120 арилжаанаас, арилжаа хийгдсэний дараа нь буюу сүүлд нөхөж зуруулсан /43+37/ 80 хувьцаа худалдах, худалдан авах захиалгын хуудас нь А гийн гарын үсгээр баталгаажжээ. Нэхэмжлэгч А нь захиалга бүрийг урьдчилж авах үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй, сүүлд нь эдгээр баримтад нөхөн зуруулж, хууль болон гэрээгээр тохирсон үүргээ хариуцагч зөрчсөн гэж маргасан боловч хувьцаа худалдах, худалдан авах захиалгын гарын үсэг зурсан баримтуудыг хожим хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

16. Учир нь, Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 199.1-т Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан, А нь өөрөөс нь урьдчилан захиалга аваагүй атлаа гүйцэтгэсэн варрантын арилжааны захиалгын баримтууд болохыг мэдсээр атлаа тухайн арилжаануудыг сүүлд хүлээн зөвшөөрсөн байх тул эдгээр арилжаанд холбогдох хэсгийн хувьд хүчин төгөлдөр арилжаа хийгдсэн гэж дүгнэв.

17. Харин нэхэмжлэгч А гийн зөвшөөрөлгүйгээр хариуцагчийн зүгээс 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд хувьцаа худалдах, худалдан авах захиалгын хуудсанд нэхэмжлэгч огт гарын үсэг зураагүй байхад хувьцаа худалдан авах 20 арилжаа, Захиалгын хуудасгүй хувьцаа худалдах 18 арилжааг 2019.03.25-2019.05.15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн байна.

18. Тодруулбал, нэхэмжлэгч А нь 2019.03.19-ний өдөр HKG18145 дугаартай 280,000 ширхэг хувьцааг 29,120 доллараар худалдах зөвшөөрлийг олгосноос хойш буюу 2019.03.20-ны өдрөөс хойших хугацаанд хувьцаа худалдах, худалдан авах арилжаа гүйцэтгэх зөвшөөрлийг огт олгоогүй, захиалгын хуудсанд гарын үсэг зураагүй байх тул энэ хугацаанаас хойших арилжааг захиалагчийн зөвшөөрөлгүйгээр хариуцагч гүйцэтгэсэн гэж үзнэ. А гийн бэлэн мөнгөний хуулганы данснаас үзэхэд уг жагсаалтын №85 буюу 2019.03.20-ны өдөр хийгдсэн HKG18145 дугаартай 400,000 ширхэг хувьцаа 33,600 долларын хувьцааг худалдан авахад нэхэмжлэгч А зөвшөөрөл олгоогүй, нэхэмжлэгч нь 2019.03.20-ны өдрөөс хойш арилжаа хийхийг зөвшөөрөөгүй бөгөөд түүний дансанд нь 63,946 хонгконг долларын үлдэгдэлтэй байжээ. /хх-7-164-165/, хх-7-193-196

19. Гэтэл дээрх хугацаанаас хойш, нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө болох 63,946 хонгконг долларын үлдэгдэлтэй байхад хариуцагч түүний зөвшөөрөлгүйгээр мөнгөн хөрөнгийг захиран зарцуулснаас бодитоор байхгүй болсон байх тул эцсийн зөвшөөрөл олгогдсон хугацаанаас хойш дансанд үлдсэн нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл нь 63,946 хонгконг долларыг хохиролд тооцох үндэслэлтэй.

20. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.11-т Худалдааны зуучлагч өөрийн буруугаас үүссэн хохирлыг талуудын өмнө хариуцна гэж заажээ.

21. Түүнчлэн нэхэмжлэгч А нь 2019.03.05-ны өдөр HKG11990 дугаартай 170,000 ширхэг хувьцааг нийт 39,820 доллараар худалдан авсан, /жагсаалт№80/ худалдан авах зөвшөөрлийг сүүлд олгосон болох нь захиалгын хуудаст зурагдсан гарын үсгээр тогтоогджээ. /хх-1-59/

б/ Гэтэл худалдан авсан уг арилжааг нэхэмжлэгч худалдахыг зөвшөөрөөгүй байхад хариуцагч нь 2019.04.10-ны өдөр HKG11990 дугаартай 170,000 ширхэг хувьцааг /жагсаалт№89/ нийт 37,400 доллараар худалдаж, тухайн үнийн дүнгээс нийт 2,420 хонгконг долларын хохирол учруулжээ.

22. А гийн хувьцааны арилжааны дансны дэлгэрэнгүй хуулганы №122-126-д HKG16261, HKG22400, HKG24587, HKG27975, HKG23244 дугаартай нийт 5 төрлийн хувьцаа нь Expired буюу хугацаа дууссан гэх тэмдэглэгээтэй болсныг шүүх хуралдаанд хариуцагч Г ХХК-иас тодруулахад дээрх хувьцааг худалдан авсан боловч буцаан худалдан борлуулаагүйн улмаас хугацаат үнэт цаасны арилжааны хугацаа дуусгавар болж, варрант нь үнэ цэнэгүй болсон тухай тайлбарыг гаргажээ. /хх-7-165/, хх-7-193-196

а/ Нэхэмжлэгч А гийн нэр дээр худалдан авсан боловч борлуулж чадаагүй буюу 0 EXPIRED болсон хувьцаанууд.

Огноо /BUY /

Код

Хувьцааны тоо

Үнэ

Төлбөр хийсэн огноо

1

2019.04.18

 

HKG23244

72000

19080

2019.05.23

2

2018.11.02

HKG22400

468600

149952

2019.02.12

3

2018.10.09

HKG24587

80000

4800

2019.02.12

4

2018.11.28

HKG27975

3000000

192000

2019.04.03

5

2019.05.15

HKG16261

500000

50000

2019.05.23

 

 

 

 

415,832

 

23. Нэхэмжлэгч А гийн байршуулсан мөнгөн хөрөнгийн 45 хувьд ногдох мөнгөн хөрөнгөөр хариуцагч нь дээр дурдсан 5 нэр, төрлийн нийт 415,832 хонгконг долларын хувьцааг худалдан авсан байх боловч хугацаатай үүсмэл үнэт цаасны хувьд хариуцагч нь үнэт цаасыг худалдах, худалдан авахад зуучлах үүргийг биечлэн гүйцэтгэж байсны хувьд буцаан худалдан борлуулах үүргээ нэн даруй хэрэгжүүлээгүй, мөн энэ талаар нэхэмжлэгчид анхааруулах, зөвлөгөө өгөх зэрэг гэрээгээр тохирсон үүргээ гүйцэтгээгүй эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид тухайн хувьцааны үнэлгээгээр бодит хохирол учирсан, энэхүү хохирол учирсан буюу худалдан авсан хувьцааг худалдан борлуулаагүйгээс шалтгаалан тухайн үүсмэл үнэт цаасны зах зээлд худалдан борлуулах хугацаа нь дуусгавар болж, ямар ч үнэлгээгүй болсон гэх үйл баримтыг нэхэмжлэгч огт мэдээгүй талаар хуралдаанд тайлбарласан зэргээс дүгнэхэд хариуцагч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасан Брокер нь харилцагчийн даалгаврыг гэрээнд заасан нөхцөл, шаардлагын дагуу үнэнч шударгаар, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс захиалагчид мэдээлэх үүргээ биелүүлээгүй, худалдан авсан үнэт цаасыг боломжит хугацаанд худалдан борлуулаагүйгээс зах зээлд борлуулах хугацаа нь дуусгавар болж, арилжаанаас хасагдан үнэгүйдсэн байх тул гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид 415,832 хонгконг долларын бодит хохирол учирчээ.

24. Түүнчлэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т Брокер болон түүний харилцагчийн хоорондын харилцааг гэрээгээр зохицуулах бөгөөд брокерийн үйлчилгээ үзүүлэх гэрээний нөхцөл, түүнд тавих шаардлагыг Хороо тогтооно гэж, 36.5-д Брокер нь дилерийн үйл ажиллагаа давхар эрхэлж байгаа эсэхээс үл хамаарч харилцагчийн даалгаврыг тэргүүн ээлжид биелүүлэх, харилцагчдын захиалгыг, захиалга өгсөн дарааллын дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэж, 36.10-т мөнгөн хөрөнгийг харилцагч болон түүнээс олгосон итгэмжлэл бүхий этгээдээс бусад ... захиран зарцуулахыг хориглоно гэж тус тус зохицуулсан байна.

25. Талуудын хооронд байгуулсан Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 2.1.1-т компани нь харилцагчийн данс дахь мөнгөн хөрөнгөөр зөвхөн түүний баталгаат гарын үсэг бүхий хүсэлт буюу даалгавраар /компанид бүртгүүлсэн баталгаат мэйл болон утасны дугаараар өгсөн захиалга/ гүйлгээг хийх, мөн гэрээний 2.1.4-т харилцагч нь өөрийн баталгаат гарын үсэг бүхий хувьцаа захиалгын хуудсыг Компанид хүргүүлснээр данснаас хувьцаа авах хэлбэрээр зарлагын гүйлгээ хийгдэх ба .. ямар нэг баталгаат гарын үсэг бүхий хүсэлт ирээгүй тохиолдолд дамжуулагч банкны шимтгэл суутгагдсан дүнгээр уг мөнгөн хөрөнгийг харилцагчийн хүсэлтээр буцаан олгоно гэж заасан зэргээс дүгнэхэд хариуцагч Г ХХК нь гэрээ болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.10-т заасан харилцагчийн мөнгөн хөрөнгийг ... зөвшөөрөлгүй захиран зарцуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөний улмаас нэхэмжлэгчид бодит хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

26. Хариуцагч Г ХХК түүний ажилтан А нар гэрээнд заасан үүрэг, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны холбогдох журмуудыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас А д их хэмжээний хохирол учруулсан, хууль зөрчсөний улмаас, хууль бус үйлдэл гаргасны улмаас хохирол учруулах шалтгаант холбоо тогтоогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасны дагуу болон компанийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоолгож, үүний улмаас учирсан хохирол болох 915,400 хонконг доллар буюу 335,448,330 төгрөгийг Г ХХК-аас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон боловч нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээний харилцаанд оролцсон, гэрээний үүргийг хариуцагч зөрчсөн үйл баримтын талаар маргаагүй, энэхүү гэрээний зөрчил нь шаардлагын үндэслэл болсон талаар мөн хуралдаанд тайлбарлаж мэтгэлцжээ.

27. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан хууль бус үйлдэхүй, эс үйлдэхүйн улмаас гэм хор учруулсан гэж маргасан, улмаар гэм хорын хохирол шаардсан боловч талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн, зохигчдын хооронд гэрээний үүргийн зөрчлийн улмаас хохирол шаардах эрх үүссэн байх тул талуудын хооронд бий болсон эрх зүйн харилцаа хэм хэмжээнд үндэслэн хэргийг шийдвэрлэв.

 

28. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г ХХК нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон брокерын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ харилцагчтай байгуулсан нь Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн арилжаа хийх зөвшөөрөл олгогдоогүй байхад дансанд байсан мөнгөн хөрөнгийн үлдэгдэл нь 63,946 хонгконг долларыг захиран зарцуулсан,

Нэхэмжлэгч А нь 2019.03.05-ны өдөр HKG11990 дугаартай 170,000 ширхэг хувьцааг нийт 39,820 доллароор худалдан авсан, /жагсаалт№80/ худалдан авах зөвшөөрлийг сүүлд олгосныг 2019.04.10-ны өдөр зөвшөөрөлгүйгээр худалдан авснаас бага үнээр буюу 37,400 доллараар худалдаж, тухайн үнийн дүнгээс нийт 2,420 хонгконг долларын алдагдал, хохирол учруулсан,

мөн нэхэмжлэгч А гийн байршуулсан мөнгөн хөрөнгөөр хариуцагч нь 5 нэр, төрлийн нийт 415,832 хонгконг долларын хувьцааг худалдан авсан байх боловч хугацаатай үүсмэл үнэт цаасыг буцаан худалдан борлуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчид тухайн худалдан авсан хувьцааны үнэлгээгээр буюу 415,832 хонгконг долларын бодит хохирол, нийт /63,946+2,420+415,832/ 482,198 хонгконг долларын хохирол учирсан гэж дүгнэв.

29. А гийн харилцах дансанд эцсийн байдлаар 828,6 хонгконг долларын үлдэгдэлтэй байгаа, хүсвэл уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулан авах боломжтой талаар зохигч тайлбар гаргасан тул уг мөнгөн хөрөнгө нь бодит хохиролд тооцогдохгүй учир хасаж тооцон /482,198-828.6/ 481,369.4 хонгконг долларт ногдох /481,369.4х366.45/ 176,397,816.63 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж заасантай нийцүүлэн хариуцагч Г ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

30. Нэхэмжлэгчийн гаргасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоолгох тухай шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин эд хөрөнгөд учирсан хохирлыг мөнгөөр тооцон гаргуулах шаардлагын үндэслэл болохыг дурдав.

31. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б нь Г ХХК, үнэт цаасны брокер харилцагчдадаа мэдээлэл дутуу өгснөөс хохирол учруулсан. Харилцагчид учруулсан хохирлоо төлөх ёстой. А арилжаа явагдахын өмнө мэдээлэл аваагүй, өөрөө оролцож байгаагүй, арилжаа явагдсаны дараа мэдэж гарын үсэг зурсан учраас хохирсон, бие дааж өөрөө арилжаа хийгээгүй, хариуцагч тал буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь дээрх байдлаар шүүхийн шийдвэрийн зарим үндэслэлтэй нийцэж байгааг дурдав.

32. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлд заасан шүүхийн журмаар гүйцэтгэсэн үзлэгийн талаар магадлалд дурдсан холбогдох зөрчлүүдийг арилгаж, баримтуудын албан ёсны орчуулгыг хийлгэж, үзлэгийг дахин хийсэн болно. /хх 5-236-6-231/

33. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,835,191.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 1,039,939 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11-т зааснаар хариуцагч Г ХХК-иас 176,397,816.63 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А д олгож, үлдэх 159,050,513.37 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,835,191.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 1,039,939 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

Н.ГАНТУЯА