Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01114

 

 

 

 

 

 

 

 

 

М.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж эаалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж эаалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/00620 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Н-ийн хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1 226 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, М.Н-эд холбогдох ашиглалтын зардал 231 908 төгрөг, 7 хоногийн түрээсийн төлбөр 373 350 төгрөг, гэрээ зөрчсөний улмаас учирсан хохирол 2 050 000 төгрөг, нийт 2 655 258 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н-э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талууд 2019 оны 10 сарын 20-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн цогцолбор хотхон 102 дугаар байрны 40 тоотыг 1 жилийн хугацаатай, сарын 1 600 000 төгрөгөөр түрээслэх мөн барьцааны 1 600 000 төгрөг, сар бүрийн СӨХ болон ашиглалтын зардлыг хөлслөгч талд төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч хөлслүүлэгч тал барьцааны төлбөр 1 600 000 төгрөгийг буцаан олгохгүй, 2 сарын турш хариу өгөөгүй. Түрээслэгчид мэдэгдсэний дагуу 7 хоног илүү байрласан учир уг хугацааны төлбөр 373 350 төгрөгийг суутгуулж үлдэгдэл 1 226 650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс СӨХ-ны үлдэгдэл төлбөр болон гэрээний хугацааг 7 хоногоор сунгасан түрээсийн төлбөр ээргийг хүлээн зөвшөөрч байна. Харин дээд давхрын 45 тоот айлаас орон сууцанд ус алдсаны улмаас байрны чанар алдагдсан, түрээслүүлэгчид цаг тухайд нь мэдэгдээгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй нуун дарагдуулсан зэргийг хүлээн эөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: М.Н-этэй 2019 оны 10 сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн цогцолбор, 102 дугаар байр, 11 давхарт байрлах, 40 тоот 62.31 мкв талбай 2 өрөө орон сууцыг 2020 оны 10 сарын 19-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаагаар сарын хөлс 1 600 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч тэдний хүсэлтээр дахин 7 хоног сунгасан.

М.Н-э нь 2019 оны 9 сарыг хүртэлх хугацааны СӨХ болон ашиглалтын зардлаа төлсөн боловч 10 сарын ашиглалтын зардал 231 908 төгрөг төлөөгүй байсныг нь төлсөн. 7 хоногийн түрээсийн төлбөр 373 350 төгрөгийг суутган, нийт 605 258 төгрөгийг барьцааны төлбөрөөс хасаж тооцсон. Мөн М.Н-э нь гэрээний 8.2, 8.4, 10.2-и заасныг зөрчсөний улмаас их хэмжээгээр ус алдаж одоогоор 2 050 000 төгрөгийн хохирол учраад байна. Байр хүлээлгэж өгөхийн өмнөх өдөр М.Н-э ус алдсан тухай мэдэгдэж, даруй дээд айлтай холбогдон тодруулахад 2 сарын өмнө хөлслөгч тал ус алдсан талаар холбогдож байсан, дээд айлд ямар нэг ус алдалтын шинж тэмдэг байхгүй, энэ талаар 2 сарын өмнө ч хэлж харуулж байсан тухай тайлбар хийсэн. Энэ тухай М.Н-ээс тодруулахад ус алдсан хэвээр арга хэмжээ авалгүй 2 сар болж байгааг хэлсэн. Түрээсийн байранд гэнэтийн осол, аюултай нөхцөл байдал, гэмтэл гарвал нэн даруй хөлслөгч талд мэдэгдэж хөлслүүлэгч тал яаралтай арга хэмжээ авч өгөх тухай тодорхой заасан.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. М.Н-ээс 2019 оны 10 сарын 20-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний үүргийг зөрчсөний улмаас учирсан хохирол 2 050 000 төгрөг, СӨХ болон ашиглалтын зардал 231 908 төгрөг, 7 хоногийн түрээсийн төлбөр 373 350 төгрөг, нийт 2 655 258 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 289.1.6-д эааснаар хариуцагч Б.М-ас 994 742 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Н-эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 605 258 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Н-эгээс 150 000 төгрөг гаргуулж хариуцагч Б.М-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д эааснаар нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 33 989 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 24 823 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28 423 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Н-эд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 5 150 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.М-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж эаалдах гомдолдоо: Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ 2021 оны 3 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хариуцагч Б.М-ас 844 742 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Н-ээс 150 000 төгрөг гаргуулан Б.М-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа 183/ШШ2021/00620 дугаартай Монгол Улсын нэрийн өмнөөс ёсчлогдон гарсан шүүхийн шийдвэрт хариуцагч Б.М-ас 994 742 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Н-эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 605 258 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Н-ээс 150 000 төгрөг гаргуулан хариуцагч Б.М-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэртээ бичсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй.

Талууд түрээсийн гэрээг байгуулсан болон гэрээний үүрэгтэй холбоотой маргаагүй. 2019 оны 10 сарын 20-ны өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний 8.2, 8.4, 10.2-т заасныг хөлслөгч тал биелүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч М.Н-ийн ...өмнө нь 1 cap ус алдсан... гэх тайлбар, хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан ...хариуцагч 2 сарын өмнө байх ус алдахдаа их алдаагүй таазнаас 30 см доошоо обой норсон, ...яагаад хэлээгүй юм бэ... гэх зохигчдын харилцан ярилцсан мессеж, гэрч нэхэмжлэгчийн нөхөр Д.Уламбаяр ...2020 оны 10 сарын 25-ны орой 20:00 цагт гэртээ ирэхэд ус алдсан байдалтай байхаар нь бичлэг хийсэн... гэх мэдүүлэг, Д.Уламбаяр нь 2020 оны 10 сарын 26-ны өдөр хариуцагчид явуулсан ус алдсан талаарх видео бичлэгийг хариуцагчийн зүгээс CD-нд хуулбарлан нотлох баримтуудаар М.Н-э нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн цогцолбор, 102 дугаар байр, 11 давхарт байрлах 40 тоот орон сууцыг хөлсөлж байх хугацаандаа 2 удаа ус алдсан талаар хөлслүүлэгч Б.М-д гэрээнд эаасан үүргийнхээ дагуу нэн даруй мэдэгдээгүй, 2020 оны 10 сарын 25-ны өдөр ус алдсан болохыг 2020 оны 10 сарын 26-ны өдөр Б.М-д мэдэгдэж, бичлэг явуулсан түүний дараа Б.М- дээд айлаасаа 2 сарын өмнө бас ус алдсан талаар мэдээд М.Н-ээс яагаад мэдэгдээгүй талаар асуухад өмнөх ус алдсан талаар хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэл, талуудын харилцсан мессежээр тогтоогдсон. Нэн даруй мэдэгдэх гэдгийг тухайн тохиолдол бүрт мэдэгдэх боломжтой ердийн хугацаанд гэж ойлгохоор Улсын Дээд шүүх тайлбарласан байдаг. Тэгвэл 2 сарын дараа, 1 хоногийн дараа мэдэгдэхийг ойлгохгүй. Гэтэл шүүх нэхэмжлэгч талыг гэрээний үүргээ биелүүлсэн буюу нэн даруй мэдэгдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит үйл баримттай үл нийцэж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 1 900 000 төгрөгийг М.Н-ээс гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М.Н-э нь хариуцагч Б.М-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1 226 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууц ашиглалтын зардал 231 908 төгрөг, 7 хоногийн түрээсийн төлбөр 373 350 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 2 050 000 төгрөг, нийт 2 655 258 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх1-2, 35, 38, 76/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх маргааныг 2021 оны 03 сарын 16-ны өдөр хянан хэлэлцсэн байх бөгөөд тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан шүүхийн шийдвэр нь бичгээр гаргасан шүүхийн шийдвэртэй зөрүүтэй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, хэргийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/00620 дугаартай Шүүх хуралдааны тэмдэглэл-ийн шүүхийн шийдвэрт гэсэн хэсэгт ...хариуцагч Б.М-ас 844.742 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Н-ээс 150.000 төгрөгийг хариуцагч Б.М-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон талаар тэмдэглэжээ. /хх 94/ Харин бичгээр гаргасан 183/ШШ2021/00620 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч Б.М-ас 994 742 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Н-эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 605 258 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Н-ээс 150 000 төгрөг гаргуулж хариуцагч Б.М-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон гэжээ. /хх 103/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт Шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж заасны дагуу дээрх Шүүх хуралдааны тэмдэглэл-д тусгагдсан шүүхийн шийдвэр хүчинтэй болсон, харин давж заалдах шатны шүүхээр хянагдаж буй 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/00620 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгаас үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж заасантай нийцээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар уншиж сонсгосон шийдвэрийн агуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж гаргахдаа уншиж сонсгосноос өөр байгаа тохиолдолд уг шүүхийн шийдвэрийг хүчинтэй гэж үзэж давж заалдах шатны шүүхээс хянах боломжгүй юм.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх буюу СиДи-нд үзлэг хийх ажиллагаа явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт заасны дагуу тэмдэглэл үйлдсэн байх боловч уг тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Тайлбарлавал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт зааснаар тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичиж бэхжүүлэхээс гадна тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгөх журмыг тогтоосон. Гэтэл хэргийн 96 дугаар талд авагдсан Үзлэг хийсэн тэмдэглэл-д уг үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлын талаарх мэдээллийг тусгаагүй буюу бэхжүүлээгүй нь тэмдэглэл үйлдэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх байдлаар маргааны үйл баримтыг тогтоох боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 182/ШШ2021/00620 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас 2021 оны 05 сарын 20-ны өдөр төлсөн 45 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.НЯМБАЗАР