| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2019/03049/И |
| Дугаар | 210/МА2021/01158 |
| Огноо | 2021-07-24 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2021/01158
"Е" ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/00797 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч "Е" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Б-, Б.Т- нарт холбогдох Б.Т-гийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгөөс төлбөр төлөгч Т.Б-д ногдох хувь хэмжээг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, хариуцагч нар болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулууны өмгөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 03-ны өдрийн 144 дугаар захирамжаар хариуцагч Т.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 443,149,920 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Ёнод” ХХК-ийн нэхэмжлэлийн талаар талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталгаажуулсан. Дээрх шүүхийн шүүгчийн 2015 оны 06 сарын 18-ны өдрийн 102/ШЗ15/16611 дугаар захирамжийн дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахад Т.Б-ы нэр дээр эд хөрөнгө байхгүй болох нь тогтоогдсон. Тэрээр компанийн хувьцаа эзэмшдэг гэсэн боловч тус компанийн хөрөнгүүд нь “Төрийн банк” ХХК-ийн барьцаанд байсан.
“Ёнод” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид ноогдох хөрөнгийн хувь хэмжээг тогтоохоор шүүхэд хандсан. Улсын бүртгэлийн лавлагаагаар Т.Б-, Б.Т- нарыг 1980 оны 11 сарын 07-ны өдөр гэр бүл болсон нь тогтоогдсон. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхаар зохицуулсан. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэгт заасны дагуу гэр бүл болсноос хойш өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарсан эд хөрөнгийг тэгш эрхтэй өмчлөх ёстой. Т.Б-ы эхнэр Б.Т-гийн өмчлөл, эзэмшилд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Элит хаус-7 дугаар байр хаягт байрлах 404 м.кв талбай бүхий Улсын бүртгэлийн Ү-220208409 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 6006/0167 нэгж талбарын дугаартай 649 м.кв талбай бүхий, эзэмших эрхийн 0190487 дугаар гэрчилгээтэй газар, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам /18193/ 1 дүгээр хэсэг гудамж, 91 тоот хаягт байрлах 311.3 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2201055558 дугаарт бүртгэлтэй зуслангийн сууц, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж 9 дүгээр байр, зоорийн давхрын 2 тоотод байрлах, 65,9 м.кв талбай бүхий 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014749 дугаарт бүртгэлтэй орон сууц, мөн хаягт байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014747 дугаарт бүртгэлтэй авто зогсоол, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энгельс гудамж 23 дугаар байр, зоорийн давхрын 120 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205049709 дугаарт бүртгэлтэй авто зогсоол тус тус бүртгэлтэй байсан.
Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар Т.Б- нь Б.Т-гийн нэр дээр бүртгэлтэй дээрх эд хөрөнгүүдийн 50 хувийн өмчлөгч мөн болохыг тогтоолгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тал болон гуравдагч этгээд нараас гаргасан хариу тайлбарт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 86.4, 86.5, 86.7 дахь хэсэгт төлбөр төлөгчийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагад хүрэлцэхгүй бол дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгөөс түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах, ийнхүү гаргуулахдаа төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.Б-ы нэр дээр хөрөнгө байхгүй гэдгийг тогтоосон зүйлгүй. Т.Б- нь 33-58 дугаартай Волксваген маркийн автомашин, 20,000 га газартай гэдэг нь баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг Б.Т-, Т.Б- нарын өмчлөл болохыг тогтоолгох гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, гэр бүлийн гишүүнээр Б.Дөлгөөн, Б.Бишрэлт нар байдаг. Мөн төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр барагдуулах эд хөрөнгийг дурдсан хүсэлтийг бичгээр гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 08 сараас хойш “Би Цэ Трейд” ХХК-ийн хувьцаагаар төлбөр барагдуулахтай холбоотой ажиллагаа хийж байгаа гэсэн баримтууд хэрэгт байна.
Иймд төлбөр төлөгч Т.Б-ы нэр дээр хөрөнгө байхгүй гэсэн зүйлгүй учраас дундын өмчлөлийн хөрөнгө тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Е" ХХК-ийн Т.Б-, Б.Т- нарт холбогдуулан гаргасан Б.Т-гийн өмчлөл, эзэмшилд буй Хан-Уул дүүргийн 1-р хороо, Элит хаус 7-р байр хаягт байршилтай 404 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-220208409 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Хан-Уул дүүргийн 1-р хороонд байршилтай 6006/0167 нэгж талбарын дугаартай 649 м.кв талбай бүхий 0190487 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Баянголын ам /18193/ 1-р хэсэг гудамж, 91 тоот хаягт байршилтай 311.3 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2201055558 дугаарт бүртгэлтэй зуслангийн сууц, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хороолол Их тойруу гудамж 9 дүгээр байр, зоорийн давхрын 2 тоотод байршилтай 65,9 м.кв талбай бүхий 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014749 дугаарт бүртгэлтэй орон сууц, мөн хаягт байршилтай 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2202014747 дугаарт бүртгэлтэй авто зогсоол, Баянгол дүүргийн 1-р хороо, Энгельс гудамж 23-р байр, зоорийн давхрын 120 тоотод байршилтай 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205049709 дугаарт бүртгэлтэй авто зогсоолыг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох, дээрх эд хөрөнгүүдийн 50 хувийг хариуцагч Т.Б- өмчлөх, эзэмших эрхтэйг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан. Б.Т- нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх тогтоох асуудалд маргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 86.4, 86.5 дахь хэсэгт заасны дагуу Т.Б-ы нэр дээрх хөрөнгүүд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагад хүрэлцэхгүй тохиолдолд дундын өмчлөлийн хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалалд маргасан байхад үүнд эрх зүйн дүгнэлт өгөөгүй.
Мөн маргааны зүйл болох эд хөрөнгүүд нь Б.Т-гийн нэр дээр бүртгэлтэй боловч энэ хөрөнгийн тодорхой хувь хэмжээ Т.Б-ых гэдэгтэй маргаагүй байна. Хариуцагч нь 2 га газрыг төлбөрт тооцон өгөх талаар саналаа 2020 оны 10 сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны явцад төлбөр төлөгч 2 га газар эзэмшдэг болох нь нотлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.Б-ы нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байгаа эсэхийг тодруулах ажиллагаа явуулсан ба үүгээр 33-58 УБЦ улсын дугаартай, 1999 онд үйлдвэрлэгдсэн Волксвагэн маркийн хар өнгийн автомашин, “ЖМКО” ХХК, “Алко групп” ХХК, “Би Цэ трейд” ХХК, “Хярын нуур” ХХК-иудад эзэмшиж буй хувьцаа илэрсэн. Өөрөөр хэлбэл, дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгө тогтоогдоогүй.
Гэтэл шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5, 86.6 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгээгүй гэж дүгнэсэн нь буруу. Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага нь Т.Б-ы хөрөнгөөс төлбөр гаргуулах бус зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь хэмжээг тогтоолгох тухай юм. Харин тогтоосны дараагаар тухайн хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дэс дарааллын дагуу гүйцэтгэх эрх нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг Б.Т-гийн нэр дээрх Т.Б-ы хамтран эзэмшдэг эд хөрөнгөөс одоо шууд төлбөр гаргуулах мэтээр ойлгож шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсэг нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилготой, төлбөр авагч талд эрх олгосон, ямар нэг нөхцөл болзол заагаагүй зохицуулалт юм. Т.Б-аас 443 149 920 төгрөг гаргуулах шийдвэр гараад 5 жилийн хугацаа өнгөрхөд төлбөрийн үлдэгдэл 424 197 220 төгрөг байна. НШШГГ-аас хуульд заасан дарааллын дагуу ажиллагаа явуулж, Т.Б-ы нэр дээрх эд хөрөнгө гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагад хүрэлцэхгүй тохиолдол бий болох үед Б.Т- нь нэхэмжлэлд дурдсан өөрийн эд хөрөнгүүдээ зарж үрэгдүүлэх эсвэл бусдад шилжүүлсэн байвал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсэгт заасан зохицуулалт хэрэгжих боломжгүй болно.
Иймд дараалал болон урьдчилсан нөхцөл заагаагүйгээр уг хуулийн зохицуулалтад заасан эрхийг төлбөр авагчид нээж өгсөн. Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Б-ыг шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.Т-гийн өмчлөлд шилжүүлсэн талаар нэхэмжлэлдээ дурдаагүй байхад шүүх энэ талаар маргасан мэт дүгнэлт хийсэн нь буруу. Хэрэв төлбөр төлөгч төлбөр төлөхөөс зайлсхийх зорилго агуулсан нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цагдаагийн газарт хандан шалгуулах байсан.
Хөрөнгийн өмчлөлийн бүртгэлд хэзээ ч байгаагүй этгээд дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн өөрт ногдох хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т заасан зохицуулалт хууль зүйн үндэслэлтэй. Шүүх дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн өөрт ногдох хувь, хэмжээг тогтоолгох хүсэлтэй этгээд өмнө нь уг хөрөнгийн өмчлөгчийн бүртгэлд заавал байсан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах үндэслэлтэй мэтээр шүүх дүгнэжээ.
Иргэний хуулийн дээрх зохицуулалт нь гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүдийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой тул гуравдагч этгээд шаардах эрхгүй мэтээр дүгнэсэн байна. Үүнээс үзвэл, төлбөр авагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсэгт заасныг ямар ч тохиолдолд хэрэгжүүлэх боломжгүй мэтээр тайлбарласан байна. Нэхэмжлэгч компанийн шаардах эрх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7.Төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана гэж зааснаар үүссэн. Харин дундын өмчлөл тогтоолгох үндэслэл нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.2.4-т заасан зохицуулалт юм. Шүүх дундын өмчлөл тогтоолгох үндэслэлийг шаардах эрхийн үндэслэл мэтээр 2 өөр хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч "Е" ХХК нь хариуцагч Т.Б-, Б.Т- нарт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2206008409 дугаарт бүртгэлтэй 404 м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын 6006/0167 дугаарт бүртгэлтэй 649 м.кв талбайтай газар эзэмших эрх, улсын бүртгэлийн Ү-2201055558 дугаарт бүртгэлтэй 311.3 м.кв талбайтай зуслангийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202014749 дугаарт бүртгэлтэй 65,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2202014747 дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн Ү-2205049709 дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбайтай авто зогсоол зэрэг эд хөрөнгөөс төлбөр төлөгч Т.Б-д ногдох хувь хэмжээг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал болон гуравдагч этгээд нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 32, 101, 106/
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 сарын 03-ны өдрийн 144 дугаар “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамж /1хх 7/, мөн шүүхийн шүүгчийн 2015 оны 06 сарын 18-ны өдрийн 102/ШЗ2015/16611 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж /1хх 8/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 06 сарын 28-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол” /1хх 120/ зэрэг бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзвэл, Т.Б- нь зээлийн гэрээний үүрэг 443,149,920 төгрөгийг нэхэмжлэгч "Е" ХХК-д 2015 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсоныг баталсан шүүгчийн захирамж буюу шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж байгаа үйл баримт тогтоогдож байна. Зохигчид энэхүү үйл баримтын талаар болон төлбөр төлөгч нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 18,952,700 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 424,197,220 төгрөг байгаа талаар маргаагүй.
Түүнчлэн, хэргийн 1 дүгээр хавтасны 27, 67, 150 дугаар талд авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл, Т.Б-, Б.Т- нар нь 1983 оны 07 сарын 09-ний өдөр гэр бүл болсон, Б.Дөлгөөн, Б.Бишрэлт нар нь тэдгээрийн хүүхдүүд болох нь тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгүүд буюу хувийн сууц, зуслангийн сууц, орон сууц, авто зогсоол, газар зэрэг нь төлбөр төлөгч Т.Б-ы эхнэр Б.Т-гийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй бөгөөд 2007-2018 оны хооронд буюу гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байна. /1хх 10, 40-44/
Дээр дурдсан эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч "Е" ХХК нь хариуцагч Т.Б-аас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагчийн хувьд түүнд ногдох хөрөнгийн хувь хэмжээг тогтоолгохоор шүүхэд шаардлага гаргах эрхтэй. Харин гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус төлбөр төлөгч Т.Б-д ногдох хувь, хэмжээг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл юм.
Хариуцагч болон гуравдагч этгээд нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 86.4 дэх хэсэгт зааснаар Т.Б-ы нэр дээрх бусад эд хөрөнгүүдээр төлбөр барагдуулах ажиллагаа явуулсан эсэх нь тодорхой бус, гүйцэтгэх баримт бичгийн шаардлагад түүний эд хөрөнгийн хэмжээ хүрэлцэхгүй гэдгийг тогтоогоогүй тул мөн зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэх татгалзал нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч "Е" ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг тухайн ногдох хэсгийн хөрөнгөөр төлбөр барагдуулах ажиллагаа явуулахаар шаардсан гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах учиртай.
Иймд “төлбөр төлөгч Т.Б-ы эхнэр Б.Т-гийн нэр дээр бүртгэлтэй нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгүүд нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх дундын хөрөнгө бөгөөд эдгээрийн 50 хувийг төлбөр төлөгч өмчлөх, эзэмших эрхтэйг тогтоолгох шаардлага гаргасан болохоос тухайн хөрөнгүүдээр төлбөрийг барагдуулах ажиллагаа шууд хийлгэх шаардлага гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан дарааллын дагуу явагдах учиртай” гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
Гуравдагч этгээд Б.Дөлгөөн, Б.Бишрэлт нар нь төлбөр төлөгч Т.Б-ы гэр бүлийн гишүүн болох нь хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүйгээр нотлогдохгүй байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцад “Б.Дөлгөөн, Б.Бишрэлт нарыг гэр бүлийн гишүүнд тооцоход татгалзах зүйлгүй” гэсэн тайлбарыг гаргасан тул гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байхаар зохицуулсан Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг үндэслэн улсын бүртгэлийн Ү-2206008409 дугаарт бүртгэлтэй 404 м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын 6006/0167 дугаарт бүртгэлтэй 649 м.кв талбайтай газар эзэмших эрх, улсын бүртгэлийн Ү-2201055558 дугаарт бүртгэлтэй 311.3 м.кв талбайтай зуслангийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202014749 дугаарт бүртгэлтэй 65,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2202014747 дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбайтай авто зогсоол, улсын бүртгэлийн Ү-2205049709 дугаарт бүртгэлтэй 18 м.кв талбайтай авто зогсоол зэрэг эд хөрөнгөөс төлбөр төлөгч Т.Б-д ногдох хувь, хэмжээ нь 25 хувь байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 70,200 төгрөг, хариуцагч нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "Е" ХХК-д буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.НЯМБАЗАР