Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2021/00005

 

Дорнод аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 138/ШШ2020/01182 дугаар шийдвэртэй, Дорнод аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Ивээлийн ******* дугаар байрны урд байрлах, эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүй баригдсан 6 давхар барилгыг буулгахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 12 сарын 09ий өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга түүний Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хууль тогтоомжоор хүлээсэн эрх үүргийнхээ дагуу Дорнод аймгийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд МУ-ын хууль тогтоомжийг мөрдөж буй байдалд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавин ажиллаж байгаа хэдий ч зарим аж ахуй нэгж эрх бүхий байгууллагаас батлан гаргасан хууль зүйн актыг мөрдөхгүй байх зөрчлүүд гарч байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах СМУ-ийн ******* дугаар байрны урд 1170 м2 газар дээр эрх бүхий байгууллага албан тушаалтын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр худалдаа үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгыг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, ...иргэн ******* нар барьж барилга угсралтын ажлыг хууль бусаар эхлүүлсэн. Дээрх нэр бүхий иргэд нь Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр СМУ-ийн ******* дугаар байрны иргэд, оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчин барилга байгууламжийн аюулгүй ажиллагааны норм нормативыг зөрчиж, Барилгын тухай хуулийн дагуу барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр худалдаа үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгыг барьж эхэлсэн бөгөөд мэргэжлийн болон чиг үүргийн байгууллагуудаас удаа дараа зөвлөмж чиглэл өгч хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахыг шаардсан боловч барилгын угсралтын үйл ажиллагаа явуулсаар байсан. Иймд төрийн хяналтын шалгалтын чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэгч амйгийн Мэргэжлийн хяналтын газраас тус иргэдийн хууль бусаар барьж буй барилгад хяналт шалгалт хийж 2014 оны 08 дугаар сард Барилга техникийн хяналтын улсын байцаагчийн Үйл ажиллагаа зогсоох тухай 12-07-047-102 дугаар актыг гаргасан. Тус актад ...Хэрлэн сумын 6 дугаар багт баригдаж байгаа Худалдааны төвтэй 32 айлын орон сууцны барилга нь барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй ажиллаж хүний амь нас эрүүл мэндэд хор хохирол учруулахуйц нөхцөл байдал үүсгэж байгаа тул 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааг бүр мөсөн зогсоов гэсэн байх бөгөөд дээрх актыг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* гардан авч гарын үсэг зурсан болно. Энэ нь дээрх нэр бүхий иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин, хууль бус үйл ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Түүнчлэн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, ...иргэн ******* нар нь дээрх актыг хүлээн авсантай холбогдуулан гомдол гаргаагүй бөгөөд тус актын үйлчлэл одоог хүртэл хэвээр байна. ...Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгоно гэж, мөн 35 дугаар зүйлийн 35.1.6-д барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах гэж заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь МУ-ын Засгийн газрын эсхүл аймаг, нийслэлийн Засаг дарга байхаар хуульчилсан. Иймд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэн хууль бусаар худалдаа үйлчилгээний зориулалттай 6 давхар барилгыг барьж буй ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, ...иргэн ******* нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч аймгийн Засаг даргын хувьд хариуцагч нарт удаа дараа боломж олгосон. Хуулийн зөрчлийг арилгуулах боломжийг ч олгож байсан. Гэвч хариуцагч нар өөрт олгогдсон үүргийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан. Энэ барилга нь баригдсанаар иргэд хохирно уу гэхээс аймгийн өнгө үзэмж сайжрах, нэг өрх ч гэсэн дулаан байранд амьдрах боломжгүй. Яагаад гэхээр тусгай зөвшөөрлийн дагуу баригдаагүй барилга учраас. Харин ч иргэдийн эрүүл мэнд, амь насанд хохиролтой байдал үүсэх боломжтой. Ийм зүйл болсон тохиолдолд зөвшөөрөл олгоогүй аймгийн Засаг даргын буруутай үйлдэл болж хувирна. Тиймээс энэ барилгыг цааш үргэлжүүлэх ямар ч боломж байхгүй. Аймгийн Засаг даргад барилгын зөвшөөрөл олгох бүрэн эрх нь байгаа. Засаг даргын зүгээс хуулийн дагуу шаардлага тавьсан. Зөрчлийг арилгуулах эрх бүхий субьект мөнөөсөө мөн. Анхнаасаа барилга ямар ч зөвшөөрөлгүй баригдсан. Тиймээс одоо буулгахаас өөр арга байхгүй. Энэ барилгын үндсэн хөрөнгө оруулагч нь гадаадын иргэн байгаа. Тэр хүний зүгээс Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэсэн үйлдэл гаргаж байна. Тиймээс бид эрхийнхээ хүрээнд буулгах нэхэмжлэл гаргаж байна. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас тухайн барилгыг буулгах шийдвэр гаргасан. Гэтэл энэ үүргээ удаан хугацаанд хэрэгжүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байгаа. Бид хуулийн дагуу ажиллагаа явуулж байгаа, хууль зөрчсөн үйлдэл огт гаргаагүй. Барилгын тухай хуульд аймгийн Засаг даргын эрх хэмжээг тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Энэ барилга нь Бүгд найрамдах Хятад ард улсын иргэний хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа гэх боловч энэ нь бүрэн тогтоогддоггүй. Барилга, газар нь *******, ******* нарын нэр дээр байгаа нь харагддаг. Үнэхээр Хятад улсын иргэний өмчлөлтэй холбоотой зүйл сөхөгдөх юм бол цаашлаад өөр хууль тогтоомж зөрчсөн асуудал сөхөгдөнө. гэв.

Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие 2013 оны 05 сараас Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хороололд иргэн гийн эзэмшлийн 1170 м2 газар дээр БНХАУ-ын иргэн ******* ь, г нартай хамтран 6 давхар үйлчилгээтэй орон сууцын барилга барихаар тохиролцсон. Хамтран ажиллах гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлсэн. Улмаар хөрөнгө оруулалт хийх, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах болоход тус тусын оруулсан хөрөнгө оруулалт, мөнгөн хөрөнгөд таарсан хөрөнгө оруулалтын баталгаа болгож 3 тал газрын ******* хувийг тус тусдаа худалдаж шилжүүлж авахаар болсон. ******* миний бие гаас газрын ******* хувийг ******* ь, г нар ******* ийн хамтран амьдрагч *******гийн нэр дээр газрын 70 хувийг шилжүүлж авсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ *******/70-р хуваагдаж хоёр тусдаа гарна гэж ойлгоогүй бөгөөд ******* миний нэр дээр 351 м2, *******гийн нэр дээр 819 м2 газар эзэмших эрх шилжүүлэх аймгийн Засаг даргын А/261 тоот захирамжийн дагуу гарч ******* ь нарт удаа дараа уулзаж хэлж ойлгуулах гэж оролдсон боловч тэд зөвшөөрөхгүй байж бай, болоогүй гэдэг тайлбарыг өгдөг байсан. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээг *******тай байгуулж газрын хоёр тусдаа биш хамтран эзэмшлээр нэг болгож барилгын ажлыг үргэлжлүүлэхээр тохиролцсон. Газар хамтран эзэмших эрхийг аймгийн Засаг даргын А/525 тоот захирамжийн дагуу 1170 м2 газрыг бүхэлд нь *******, ******* нар хамтран эзэмшихээр болсон. Гэвч ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт өгөхгүй, гэрээнд заасан тохирсон хоёр орон сууцаа авахаас гадна газрын 70 хувийг *******, г нарт худалдана, та нартай хамтран ажиллахгүй гэх байдлаар хандаж эхэлсэн. г бид хоёр ярилцаж ******* ьд газрын төлбөрийг БНХАУ-ын тариалан банкны дансанд шилжүүлэн өгч дуусгасан болно. Газрын төлбөрийг авсны дараа ******* ь, ******* нар нь гэрээнд заасан хоёр орон сууцыг авахгүй, илүү ихийг авна гэх болсон ба бид үл ойлголцох байдалтай өнөөдрийг хүрч байна. ******* нь газар эзэмших эрхээрээ барьцаа, шантаач хийх болсон бөгөөд барилгын асуудал надад хамаагүй, миний оруулсан хөрөнгө нэг ч төгрөг байхгүй, би хохирохгүй, та нар миний хэлсэн зүйлийг өгөхгүй бол газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгоно, барилгын ажлыг чинь үргэлжлүүлж хийлгэхгүй гэдэг байдлаар хандсаар иргэний хэргийн шүүхээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж чадсан. Өнөөдрийг хүртэл ******* барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах талаар юу ч хийдэггүй, хийхийг ч хүсдэггүй бөгөөд барилгад оруулсан нэг ч төгрөг байхгүй учир би хохирохгүй гэдэг байдлаар хандаж шантаач хийсээр байна. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй барилга буулгуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. ******* гэгч этгээд нь цагдаагийн хурандаа гэдэг хүнээр баталгаа гаргуулж тэр баталгааг үндэслэж гси гэдэг Хятад иргэн хөрөнгө оруулалт хийхээр болж барилга барьж байгаа хүн заавал газрын эзэмшигч байх ёстой гэсэн шаардлагаар огт хөрөнгө оруулалт хийлгүйгээр маргаан бүхий газрын ******* хувийн эзэмшигч болсон. Өөрөөр хэлбэл огт хөрөнгөгүй, компанигүй ******* гэгч нь цагдаагийн хурандаа гийн баталгаагаар газрын ******* хувийн эзэмшигч болж бас барилгад хөрөнгө оруулагч болсон байдаг. Тэгэхээр барилгад хөрөнгө оруулсан гси гэдэг хүн барилга барихад баталгаа гаргасан батлан даагч , нарын эрх ашиг хөндөгдөнө. Харин миний хувьд тухайн газар дээр байсан 220 000 000 төгрөгийн хөрөнгийг дагаж газар эзэмших эрх шилжиж ирсэн ба газар эзэмших эрх нь хуулийн дагуу газар дээр нь байсан үл хөдлөх хөрөнгийн эрхтэй салшгүй холбоотой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд зааснаар барилгыг нураавал БНХАУ-ын иргэний өмнөх бүх хохирлыг хурандаа, нар хариуцах бөгөөд *******гийн хурандаа ах гийн нэрээр олж авсан газрын ******* хувь нь буцаагдах ёстой. Хурандаа бүх зөвшөөрлийг авах үүрэгтэй учир барилга баригдаж эхлэхээр нь бүх зөвшөөрлийг нь гаргуулаад өгчихнө гэж бодож байсан учир зөвшөөрөлгүй баригдсан гэдгийг би мэдэхгүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын хувьд надад удаа дараа мэдэгдсэн гэж хэлж байна. Би энэ талаар үнэхээр мэдээгүй. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын актаар барилгын ажлын үйл ажиллагааг зогсоосон гэж хэлж байна. Гэтэл би энэ талаар ч мэдээгүй явсан. Надад танилцуулж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Харин би иргэн тай холбоотой захиргааны хэрэг дээрээс одоо яригдаж буй барилгыг зогсоох тухай акт гарсан болохыг мэдсэн. Ингээд сүүлд аймгийн Тамгын газарт очиж энэ асуудлаар хэлэхэд Энэ газар хүчингүй болсон. Энэ хүсэлтээ ав гээд над руу чулуудаж байсан. Би Аръяазул гэж хүнийг авилгатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт хүртэл гаргаж байсан. Би газрын асуудлаар маргаан дэгдээж 3 шатны шүүхээр явж байсан. Одхүүгийн хувьд миний 70 хувийн газрыг хууль бусаар авсан болох нь эцсийн шатны шүүхээр тогтоогдсон. Гэтэл хуулийн дагуу хүсэлтээ гаргаж яваад энэ газраа өөрийн нэр дээр болгож чадаагүй. Ингээд сүүлдээ аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан. Аймгийн Засаг даргын зүгээс надад газрыг буцаан олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд арга бараад Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Одоо захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж байгаа. Би мөн нотлох баримт гаргуулах хүсэлтийг удаа дараа шүүхэд гаргасан. Гэвч намайг өөрөө гаргах боломжтой гээд хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Энэ яригдаж байгаа асуудал өмнө нь эрүүгийн хэргээр мөн хэлэлцэгдэж байсан. Тухайн хэрэг дээрээс нотлох баримт гаргуулах хүсэлтэй байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Би аймгийн Засаг даргад хүсэлт өгөөгүй. Би Газрын албанд хүсэлт өгсөн. Хуульд нийцсэн хамтран хариуцагч, гуравдагч этгээд байх хүмүүсийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж үзэж байна. Би тайлбар ч хэлмээргүй байна. Асуулт ч асуухгүй, асуултанд ч хариулахгүй. Татгалзаж байна. гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 138/ШШ2020/01182 дугаар шийдвэрээр:

- Монгол Улсын Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 35 дугаар зүйлийн 35.1.7, 40 дүгээр зүйлийн 40.1.16-т тус тус заасныг баримтлан Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Ивээлийн ******* дугаар байрны урд талд баригдаж буй 6 давхар барилга байгууламжийг буулгахыг хариуцагч ******* болон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нарт тус тус даалгаж,

- Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч ******* болон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: Монгол Улсын хүчин төгөлдөр хуулиудаар шүүх гуравдагч этгээдийн эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүссэн тохиолдолд гуравдагч этгээдийг татан оролцуулах, эрхийг нь хангаж өгөхийг хуульчилсан байдаг. /ИХШХШТХ-ийн 29.3/ Гэтэл шүүх барилгад хөрөнгө оруулалт хийсэн, барилгыг хууль нийцүүлэн барих үүрэг хүлээсэн, хохирол нөхөн төлөх баталгаа гаргасан этгээдүүдийг эрх нь зөрчигдөөгүй гэж үзэн гуравдагч этгээдээр татан оролцуулахаас татгалзаж, өмчлөгч, хөрөнгө оруулагчид мэдэгдэлгүйгээр хөрөнгийг нь устгах шийдвэр гаргасан байна. Иймд хөрөнгийн эзэнд нь мэдэгдэхээс татгалзаж хөрөнгийг нь устгах шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, устгагдсан байгаа хөрөнгийн эзэн болон баталгаа гаргасан эздийг оролцуулах шаардлагатай байна.

Шүүх хэргийн оролцогч болох итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарт 2020.11.03-ны өдөр хурлын тов мэдэгдээгүй, хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах гээд байхад хүчээр шууд хурал хийсэн нь ИХШХШТХ-ийн 32.1, 32.5-д заасныг зөрчсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэхүү зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөх, засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Тухайн чөлөөлөх гээд байгаа газар нь дээрх хөрөнгийг устгах гээд байгаа газрын эрхийн маргаан захиргааны хэргийн шүүх дээр хянагдаж байхад шүүх газар дээрх хөрөнгийг устгахад газрын эзэмшлийн маргаан хамаагүй гэсэн байх тул шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэрт шүүх хуралд огт яригдаагүй зүйлийг ярьсан болгож, хэлэлцэгдээгүй зүйлийг хэлэлцсэн болгож, татгалзсан зүйлийг татгалзаагүй болгож бичсэн байна. Иймд гомдлыг хянахдаа ИХШХШТХ-ийн 166 дугаар зүйлийн 166.6 дахь хэсэгт заагдсанаар шүүх хуралдааны бичлэгийг нотлох баримтаар авч хянан шийдвэрлэж өгнө үү.

Дээрх 4 үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Засаг дарга нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах СМУ-гийн ******* дугаар байрны урд 1170 м2 газар дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьсан худалдаа үйлчилгээний зориулалттай гэх 6 давхар барилгыг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-3 дахь талууд/

 Хариуцагч ******* нь дараах хоёр үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. гэж заасан ба шүүх хэргийн нөхцөл байдалтай холбогдуулж, хариуцагчийн хүсэлтэд дурдсан этгээдийг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж дүгнэж, шийдвэрлэснийг мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

2. Хариуцагч *******гийн гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгийг үзсэнгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар энэ тухай зохицуулаагүй байна. Нөгөө талаар хариуцагч *******, *******, ******* нарыг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар бичгээр хүсэлт гаргасан байна. Харин ******* нь итгэмжлэлээ шүүхэд авчирч өгөхдөө өөр хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг өгчээ. /хх-ийн 53, 54 дэх талууд/

Анхан шатны шүүхийн шүүгчийн туслах итгэмжлэлээ сольж өгөх, эсхүл өөрөө шүүх хуралдаанд биеэр оролцох талаар хариуцагч *******д утсаар мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 61 дэх тал/

Хариуцагч ******* нь энэ асуудлыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр авах хүмүүстэй ярилцаад засах боломжтой байсан атал засаагүй бөгөөд энэ асуудалд хариуцагч ******* өөрөө санаачлагагүй хандсан байна гэж үзнэ. Хариуцагч ******* нь итгэмжлэлээ засч өгөөгүй тул шүүхээс *******, ******* нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр, хариуцагч *******г өөрийг нь оролцуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Харин шүүх 35 дугаар зүйлийн 35.1.7-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ тухайн заалт хэрэгжих зайлшгүй нөхцөл бүрдсэн эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэхлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн байна. гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

 Тухайлбал: Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлд Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг заасан ба 35 дугаар зүйлийн 35.1.7-д барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх, ... гэж заажээ.

Хуулийн энэ хэм хэмжээнээс үзэхэд тухайн барилгыг буулгах асуудалтай холбогдуулаад барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт гарсан байхыг хуульд заасан байна.

Хэргээс үзэхэд Аймгийн Засаг дарга 2020 оны 06 сард МХЕГазарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга танаа гэсэн албан бичгийг явуулсан байна. Энэ албан бичгийн дагуу ерөнхий байцаагчийн дүгнэлт гарсан эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв дүгнэлт гараагүй бол яагаад гараагүй, гарсан бол ямар дүгнэлт гарсан эсэх талаар талуудаас тодруулж, энэ талаарх нотлох баримтыг авсны эцэст хэргийг шийдвэрлэх нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасан шаардлагыг хангана гэж тус шүүх үзэв.

 Мэргэжлийн байгууллагын дүгнэлт нь тухайн барилгыг буулгах зайлшгүй шаардлага нь чухам юу болох, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол эрсдэл байгаа эсэх, бүтэц хийцийн талаасаа тухайн барилгыг цаашид ашиглаж болох эсэх зэргийг тодруулахад чухал ач холбогдолтой байна.

Хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай үйл баримт тодорхойгүй, зохигчид энэ талаар мэтгэлцээгүй тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 Хариуцагч Э.Насанбуян нь итгэмжлэлд гарсан алдааг засч давж заалдах шатны шүүхэд өгөөгүй боловч шалтгааныг ковид-19 өвчний улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлагдсан нөхцөл байдалтай холбон тайлбарласан ба тэрээр *******, Э.Амгалан нарыг өөрийн төлөөлөгчөөр оролцуулах хүсэл зоригоо тус шүүхэд амаар /утсаар/ хандаж ойлгомжтой илэрхийлсэн тул тэднийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцох хэмжээнд шүүх хуралдаанд оролцуулах нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4-т заасан заалтыг зөрчихгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй. /хх-ийн 110, 111 дэх талууд/

Хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 138/ШШ2020/01182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА

З.ЭНХЦЭЦЭГ