Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 18

 

“Т.Т” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “Н.М” ХХК*******нд

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, шүүгч Б.Баттөр, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09*******ний өдрийн 142/ШШ2020/01383 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Т.Т” ХХК*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Н.М” ХХК*******нд холбогдох

 

 “Барилгын ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 9.539.100 төгрөг гаргуулах тухай” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхбаатар, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 20*******ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие О овогтой У нь 2014 онд Т.Т ХХК*******ийг үүсгэн байгуулж барилгын дотор гадна засал чимэглэл, ногоон байгууламж, гадна тохижилтын чиглэлээр 6 жил ажиллаж байна. 2018 онд Б.Нтай хамтран ажиллаж Өвөрхангай, Булган аймгийн Рашаант, Хишиг Өндөр, Булган гэсэн 4 сумын цахилгаан шугамын сүлжээний дотор заслуудын ажлыг нь хийж өгч хамтран ажилласан. 2019 оны 08 дугаар сарын 14*******ны өдөр Б.Н надтай холбогдож Гэрэлт гудамжны явган хүний замын ажил*******ыг хийх үү. Энэ ажлыг хийгээд өгөх юм бол 2018 оны чинь ажлын үлдэгдэл 2 сая төгрөгийг чинь

өгье гэхлээр нь би зөвшөөрсөн. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 15*******ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15*******ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай Орхон аймгийн Гэрэлт гудамжны 1500м2 талбайн явган хүний замын ажлыг 1м2 ийн 10 000 / арван мянган / төгрөгөөр НӨАТ авахаар тохиролцож гэрээг байгуулж урьдчилгаа болгон 5 000 000 / таван сая / төгрөгийг Т.Т ХХК ийн данс болох 13000023529 дугаартай дансаар авсан. Манай компани нь 2019 оны 08 дугаар сард Булган аймгийн Рашаант суманд Мах боловсруулах үйлдвэрийн ажлыг хийж гүйцэтгэж байсан тул хүн, хүчээ нэмэх шаардлагатай болсон. Энэ нөхцөл байдлыг “Н.М” ХХК*******д албан ёсоор мэдэгдсэн. Ингээд давхар гэрээг 2019 оны 08 дугаар сарын 15*******ны өдөр 1м2 ийн 8 000 / найман мянган /төгрөг буюу 600 000/ зургаан зуун мянган төгрөгийг суутгаж авахаар 11 400 000 / арван нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгөөр тохиролцож гэрээг иргэн Т.Бтай хийж бэлнээр 3 000 000 / гурван сая / төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн. Т.Б нь өөрийн бригадтай хийх тул манай компаниас 1 хүнийг төлөөлөгчөөр томилон ажилласан. Би ажил эхлүүлээд Булган аймгийн Рашаант сум руу буцсан. 2019 оны 08 дугаар сарын 29*******ний өдөр “Н.М”аас ажлын явц удаан байна, хүнээ нэм гэсэн шаардлагын дагуу би ирэхэд ажлын явцын байдал зам хуулалтын ажил 80% хавтан суулгалт 40%*******тай байсан. Би ирээд Цагдаагийн газрын дарга хурандаа А.Батбаярт хүсэлт гаргаж түр саатуулахаас 6 хүнийг нэмэлтээр 2 өдрийн турш үлдэгдэл талбай хавтан хуулалт болон цэвэрлэгээг хийж дуусгасан. Ажлын хувьд маш хүнд 1 хавтан 100*******150 кг, 1 хавтанг ачиж буулгахад 4*******5 хүн арай чүү ачиж байсан. Ачилт хуулалтан дээрээ хугацаа алдсан байсан. Шаардлагын дагуу арын 400м2 талбайд өөрийн компанид ажиллаж байсан 5 хүнийг Т.Бтай цалинг нь тохироод нэмэлтээр гаргаж өгсөн. Би 12 хоног талбай дээр ажиллаж байгаад буцсан. Гэрээний дагуу ажил 50%*******д орсон тул 2019 оны 09 дүгээр сарын 16*******ны өдөр “Н.М” ХХК *******аас миний хувийн данс болох хаан банкны 5094084677 гэсэн дугаартай данс руу 5.000.000 / таван сая / төгрөгийг хийсэн. Үүнийг аваад 2.972.000 / хоёр сая есөн зуун далан хоёр мянган / төгрөгийг Т.Бгийн нөхөр Ууганбаярын Хаан банкны 5604020072 дугаартай дансанд хийсэн. Үлдэгдэл мөнгө болох 2.028.000 /хоёр сая хорин найман мянган / төгрөгийг арын хэсэг буюу 400м2 талбайд ажилласан Т.Бгийн ажилчдад хувааж өгсөн. Ингээд мөн л 2019 оны 09 дүгээр сарын 29*******ний өдөр дахин ирж 12 хоног ажлын талбай дээр цуг ажиллахад хавтан суулгалтын ажил 100*******250м2 талбай үлдэхэд “Н.М” ХХК*******ны захирал Б.Н, Т.Б хоёрт би дахиж ирэх боломжгүй жоохон үлдсэн ажлаа асуудалгүй дуусгаарай гээд 10 дугаар сарын 11*******ний өдөр буцаад явсан. 2019 оны 10 дугаар сарын 20*******ны өдөр Т.Б надтай холбогдож ажил 100% дууссан гэрээний дагуу сүүлийн санхүүжилтийг авмаар байна. Яаралтай шийдээд өгөөч ажилчдын цалингийн зардал маш өндөр гарсан. Цалингаа нэхээд хэцүү байна гэхэд нь Б.Нтай холбогдож асуудлыг хэлэхэд аймаг хүлээж аваагүй байна. Хүлээж авахаар нь шийднэ гээд яриагаа дуусгасан. 2019 оны 11 дүгээр сарын 24*******ний өдөр Т.Б, Б.Н хоёртой холбогдох гэсэн боловч гар утаснууд нь хаалттай байсан. Энэ хугацаанд хэн хэн нь надтай холбогдоогүй. Манай компанийн Рашаантын ажил дуусаж би хотод 12 дугаар сарын 27*******ны өдөр ирээд Б.Нтай холбогдож сүүлийн санхүүжилтийн мөнгөө асуухад Т.Бд чинь өгсөн өөрсдөө учраа ол гээд утсаа тасалсан. Гэрээний дагуу бол 3.400.000 төгрөгийг Т.Б аваад, 1.600.000 төгрөг нь манай компанийн мөнгө байсан. 2020 оны 01 дүгээр сарын 05*******ны өдөр хотоос ирээд Т.Бтай уулзаж мөнгө асуух гэтэл өөдөөс м2*******ын зөрүү ярьсан. Б.Нтай холбогдож м2*******ын зөрүү асуухад мэдэхгүй би аймагтаа 1500м2*******аар гэрээ хийсэн байгаа ажил дуусахаас өмнө хэмжихгүй яасан юм гээд утсаа тасалсан. Т.Б Орхон аймгийн Тендерийн хороо болон Засаг даргатай орж уулзахад “Н.М” ХХК нь Гэрэлт гудамжны явган хүний замын ажлыг 2093м2*******аар гэрээ хийгдсэн байхыг мэдэж ажлын, талбай дээр өөрөө очиж хэмжилт хийхэд нь 739.91 м2 талбай илүү хийсэн гээд Т.Т ХХК*******д нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд Т.Б нь шүүхэд хүсэлт гаргаж шинжээч томилуулан Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын улсын байцаагч Ш.С, “Н.М” ХХК*******ийн захирал Б.Н, иргэн Т.Б Т.Т ХХК*******ийн захирал О.У би, Аймгаас 1 төлөөлөгч нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй хэмжилт хийхэд нийт талбай 2143,84 м2 буюу 643,84 м2 илүү хийсэн байсан. 2019 оны 08 дугаар сарын 19*******ний өдөр шүүх хурал болж Т.Бгийн нэхэмжилсэн 739,91 м2 буюу гэрээнд заасан мөнгө дүнгээр 1 м2 нь 8.000 төгрөгөөр 6.359.280 төгрөгөөр нь төлөхөөр шийдвэр гарсан. Т.Т ХХК нь “Н.М” ХХК*******тай Гэрэлт гудамжны явган хүний замын ажлыг м2*******ыг 10.000 төгрөгөөр гэрээ хийсэн илүү хийсэн 793,91 м2 буюу мөнгөн дүнгээр 7.939.100 төгрөг болж байна. Т.Бгийн нэхэмжилсэн 6 359 280 төгрөгийг “Н.М” ХХК*******аас авч төлнө. Иймд 2019 оны 08 дугаар сарын 15*******ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэсэн гэрээний нөхцөлөөс илүү хийж гүйцэтгэсэн 794,91м2 буюу гэрээнд заасан ханшаар 7.939.100 төгрөг болон сүүлийн санхүүжилтэн дээрээс авах 1.600.000 төгрөг нийт 9.539.100 төгрөгийг “Н.М” ХХК*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н.М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Т.Т ХХК*******ийн нэхэмжлэлийг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. Тус компани аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлгүй, барилгын ажил хийдэг гэх боловч барилгын аливаа үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, тэр тусмаа орчны тохижилт болон зам, барилга барих тусгай зөвшөөрөлгүй, зөвхөн мод тарих, ногоон байгууламж барих, барилгын гадна болон дотно засал чимэглэл хийдэг компани болохыг хожим олж мэдсэн. Уг компани нь нэгэнт барилгын ажил хийдэг, орчны тохижилт хийдэг гэх боловч ажлын туршлагагүй, тогтмол ажилтан байхгүй байснаас болж гэрээт ажлын хугацаа өнгөрч манай компани тус тендерийн захиалагчид өөрөө алданги тооцуулж хохирсон. Т.Т ХХК болон түүний захирал О.У өөрөө тус гэрээт ажлыг гүйцэтгээгүй, харин бусдаар уг ажлыг гүйцэтгүүлэх нэрийн дор дундаас нь мөнгө авч гэрээгээ зөрчсөн. Манай компанитай анх гэрээ байгуулж мөнгө авахдаа өөрөө биечлэн ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон боловч тус ажлыг өөр хүнээр гүйцэтгүүлсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Хоёр. Манай компани нь нэхэмжлэгч компаниар ажил гүйцэтгүүлж байгаагүй, гэрээ байгуулж байгаагүй. Тус компанид төлөх төлбөр, ажлын үлдэгдэл гэж байхгүй байтал намайг гуйж байгаад уг ажлыг гүйцэтгүүлэх санал тавьсан мэтээр худал тайлбар гаргасан байна. энэ талаарх нэхэмжлэлд дурдсан зүйлс бодит үнэнд нийцэхгүй байна. Уг ажлын 1 сарын хугацаанд хийхээр тохиролцсон боловч 3 сараар хэтрүүлж, өөрөө уг ажлаа хийгээгүй, ажилтнууд байхгүй учраас Б, Ууганбаатар гэх гэр бүлийн хүмүүсийн бригад уг ажлыг хийсэн. Уг асуудлаар манайд хэлж мэдэгдсэн зүйл байхгүй, албан бичиг ч ирүүлээгүй. Гурав. О.У нь өөрөө ажилтангүй компанитай учраас ажилтан олдохгүй, гэрээт ажлын хугацаа дууссан ч ажлаа хийгээгүй ба уг ажлын хүрээнд төсөв нь хэтэрч алдагдал хүлээхэд хүрч улмаар нэгэнт ажил хийж байсан Б, Ууганбаатар нарт төлбөр төлж ажлыг гүйцэтгүүлсэн. Иймээс Т.Т ХХК болон түүний захирал О.У уг ажлыг хийгээгүй атлаа манайхаас мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. харин Т.Б, Ууганбаатар нартай тохиролцоод ажлаа хийж дуусгаад үлдэгдэл төлбөрийг нь тэдэнд төлж дуусгасан.Иймээс Т.Т ХХК*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09*******ний өдрийн 142/ШШ2020/01383 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 343.2.*******д заасныг баримтлан хариуцагч “Н.М” ХХК*******аас 2.842.720 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Т ХХК*******нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.696.380 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2*******т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.576 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 60.433 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхбаатар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх маргалдагч талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр болохыг, “Н.М” ХХК нь БЗА 108/19 дугаартай гэрээ, ХЗА*******101/2018 дугаартай төсөвт 2091 кв.м талбайд явган хүний замын шинэчлэлт хийхээр тусгаж 2143.84 кв.м талбайтай ажлыг 2019 оны 12 дугаар сарын 05*******нд 19/02/185 дугаартай актаар улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ш.Сгийн 2020 оны 05 дугаар сарын 28*******ны өдрийн 07*******030*******101 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон болохыг шийдвэртээ зөв дүгнэсэн байна. Мөн түүнчлэн “Н.М” ХХК нь “Т.Т” ХХК*******тай 2019 оны 08 дугаар сарын 15*******ны өдөр 1500 кв.м явган хүний замын шинэчлэлтийн ажлыг нэг метр квадратыг 10.000 төгрөгөөр бүгд 15.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсныг “Т.Т” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 15*******нд иргэн Т.Бтай туслан гүйцэтгэгчийн журмаар энэ 1500 кв.м явган хүний замын шинэчлэлтийн ажлыг нэг метр квадратыг 8000 төгрөг буюу 12.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохирсон нөхцөл байдлыг зөв дүгнэжээ. Гэвч дараах байдлаар маргааны үйл баримт, нотлох баримт, тооцоонд зөв дүгнэлт өгөөгүйгээс бүрэн дүүрэн үндэслэлтэй зөв шийдвэр гаргаж чадсангүй гэж үзэж байна. Үүнд: 1. Дутуу ажлын хөлс 1.600.000 төгрөгийг “Т.Т” ХХК*******ийн туслах гүйцэтгэгч Ш.Бд шилжүүлсэн байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрч байна. 2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17*******ны 00980 тоот шийдвэрийн үндэслэл, энэ нэхэмжлэлийн үндэслэл адил байна. Тухайлбал: а. “Н.М” ХХК нь аймгаас авсан 2091 кв.м төсөлд тусгасан, улсын комисст 2143.84 кв.метрээр хүлээлгэн өгсөн төсөвтэй ажилд энэ хэмжээгээр санхүүжилт авч, аймагтай тооцоо хийсэн ажлаа 1500 кв.м гэж итгүүлэн 100 хувь туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан гүйцэтгэсэн. Энэ төсөлд өөр гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэсэн этгээд байхгүй юм. б. Ажлын явцын үед ажлын хэмжээ 1500 кв.м биш түүнээс 1000 шахам м.кв*******аар илүү болохыг ажлыг биечлэн гүйцэтгэсэн Ш.Б мэдэж “Н.М” ХХК болон “Т.Т” ХХК*******нд хэлж байсан, ажлыг дуусах үед хэмжиж тооцоо хийе гэдгийг Б.Н зөвшөөрч байсан болох нь гэрчийн мэдүүлэг Ш.Б гэрээ байгуулсан “Т.Т ”ХХК*******иар шүүхийн 00980 тоот шийдвэрээр гэрээнд зааснаас илүү гүйцэтгэсэн 794.91 кв.метр ажлын хөлсийг гэрээнд заасан нэг кв.метр 8000 төгрөгөөр тооцон 6.539.280 төгрөгийг гаргуулж авахаар шийдвэрлүүлсэн байдлаар тогтоогдож байна. в. Нэгэнт “Н.М” ХХК бодит байдлыг нууж аймгаас авсан ажлын зураг төслийг танилцуулахгүйгээр бодит 2143.84 кв.м талбайг 1500 гэж итгүүлэн гэрээ хийсэн тул 00980 тоот шийдвэрээр нэгэнт тогтоогдсон зөрүү 794.84 кв.м талбайд ноогдох нэг кв.метрийн гэрээний үнэ 10.000 төгрөгөөр тооцон 7.948.400 төгрөгийг “Т.Т” ХХК нь “Н.М” ХХК*******иас шаардах эрхтэй ба “Н.М” ХХК Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.2, 220.3*******д зааснаар гэрээг илэрч мэдэгдсэн шинэ нөхцөл байдалд нийцүүлэн үүргийг гүйцэтгэх ёстой байна. 3. Гэрээний зүйл болж байгаа явган хүний замын шинэчлэлтийн ажил нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14*******д заасаэ тусгай зөвшөөрөлд огт хамааралгүй бөгөөд “Т.Т” ХХК*******ийн пүрэм, гэрчилгээнд заасан “гадна талбайн тохижилт”*******ын ажил хийх үйл ажиллагааны чиглэл нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5*******д заасан “гадна талбайн тохижилт”*******ын ажилд  хамаарч байх тул хуулиар олгосон тусгай зөвшөөрөл, эрхгүй байж ажил гүйцэтгэсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.*******д заасан хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан  гэсэн хариуцагчийн няцаалт үндэслэлгүй байна. 4. “Н.М” ХХК нь “Т.Т” ХХК*******тай нэг кв.метр шинэчлэлтийн ажлыг 10.000 төгрөгөөр, “Т.Т” ХХК нь Ш.Бтай нэг кв.метр шинэчлэлийн ажлыг 8.000 төгрөгөөр тохирч гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 39.1, 40.1, 42 дугаар зүйл, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь заалт, 344 дүгээр зүйлийн 344.1*******д заасантай нийцсэн байх ба харин захиалагч “Н.М” ХХК нь орон нутгийн төсвөөр гүйцэтгэх 2091 кв.метр талбайтай БЗА*******108/19 дугаартай гэрээт ажлыг 101.053.560 төгрөгөөр гүйцэтгэхээр аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ, ажлын жинхэнэ төсвийг гүйцэтгэгчид “Т.Т” ХХК*******нд маэдэгдээгүй 344 дүгээр зүйлийн 344.2 дахь заалтыг зөрчсөн төдийгүй гүйцэтгэгчид илт хохиролтой гэрээ байгуулахад хүргэсэн байна. 5. Хариуцагч нь “Т.Т” ХХК*******ийг ажлыг биечлэн өөрөө гүйцэтгэх ёстой гэж маргаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээний гурав, дөрөвдүгээр зүйлд туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлэхийг зохицуулсан нь Иргэний хуулийн энэ төрлийн зохицуулалтай зөрчилдөөгүй байна. 6. Шүүх шийдвэртэй “Т.Т” ХХК нь Ш.Бгаар 1788.05 кв.метр ажил гүйцэтгүүлсэн гэж дүгнэсэн боловч Ш.Сгийн дүгнэлтэд үүний үндэслэл тодорхойгүйн дээр тэдний хооронд 2019 оны 08 дугаар сарын 15*******нд 1500 кв.метр талбайтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, Ш.Б шүүхэд нэхэмжлэл гаргаж үүнээс 794.84 кв.метр талбайтай ажлыг илүү гүйцэтгэсэн гэж /794.84х8000/ 6.539.280 төгрөгийн шаардлагыг хангуулсан байх тул энэ ажлын хэмжээг дахин нотлох шаардлагагүй шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзнэ. “Н.М” ХХК*******ийн өмнө хүлээсэн үүргээ үндсэн гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн нь Иргэний хуулийн 347 дугаар зүйл гэрээний гурав, дөрөв дүгээр зүйлд нийцэх ба Иргэний хуулийн 347 дугар зүйлд заасан харилцан шаардлага бүхий тооцож дуусгах үүрэгт хамаарахгүй. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар 09*******ний өдрийн 01383 дугаар шийдвэрт нотлох баримтыг зөв үнэлэн, Иргэний хуулийг зөв хэрэглэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 7.949.100 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...”Т.Т” ХХК болон “Н.М” ХХК*******ийн хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 15*******ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”*******гээр 1500 мкв талбай бүхий ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон байдаг. Гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэхдээ “Т.Т” ХХК нь тус ажлыг хийж гүйцэтгэх мэргэжилгүй буюу тусгай зөвшөөрөлгүй Т.Б гэх иргэнээр хийж гүйцэтгүүлсэн байдаг. Ийнхүү мэргэжлийн тусгай зөвшөөрөлгүй иргэнээр гэрээ хийж гүйцэтгүүлсний улмаас гэрээгээр тохирсон хэмжээнээс илүү ажлыг доголдолтой хийж гүйцэтгэснээс гадна гэрээгээр хүлээсэн ажлыг хийж гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн. Тодруулбал Т.Б нь ажлыг хийж гүйцэтгэхдээ мэргэжлийн тусгай зөвшөөрөлгүй учраас хэмжээгээ хэтрүүлсэн, шаардлага хангахгүй овон товон хийсэн нь MNS5682:2006 явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам техникийн шаардлагын 5.4.1 дэх заалтыг зөрчсөн. Энэ нь Авто замын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 28*******ны өдрийн 14*******07*******030/101 дугаартай дүгнэлтээр нотлогдож тогтоогдсон. Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 “замын байгууламж” гэж бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг ойлгохоор заасан ба Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.15, 15.15.4 авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэж заасан байдаг. Энэ нь маргаан бүхий гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлыг эрх бүхий этгээдээс заавал тусгай зөвшөөрөл авсан компани хийж гүйцэтгэх хууль зүйн шаардлага тавигдаж байгааг харуулж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн тусгай ангийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1, 347.2 дахь заалтуудыг баримтлан Иргэний хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.8*******д заасан зохицуулалтыг анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч “Т.Т” ХХК*******ийн шаарах эрх нь гэрээнд үндэслэж байгаа тул тухайн гэрээ буюу шаардах эрх нь хүчин төгөлдөр эсэх талаар хэрэглэх учиртай хууль болох Авто замын тухай хууль, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль зэргийг тайлбарлан хэрэглэж улмаар Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр хэлцэл эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсанд гомдож байна. 2. Т.Б нь “Т.Т” ХХК*******д холбогдуулан 6.359.280 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17*******ны өдрийн 980 дугаартай шийдвэрээр шийдвэрлэхдээ “Т.Т” ХХК*******иас 6.359.280 төгрөгийг гаргуулан Т.Бд олгохоор шийдвэрлэсэн зэргийг харгалзан үзэж гэх дүгнэлтийг шүүх хийсэн нь үндэслэл муутай болсон. Учир нь Т.Бгийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тухайн хэргийн хариуцагч болох “Т.Т” ХХК хүлэн зөвшөөрөхгүй байдлаар  маргах хууль зүйн болоод бодит байдалд хийгдсэн ажлын үр дүнгийн талаарх асуудалтай зүйлс олон байсан боловч огт маргаагүй. Өөрөөр хэлбэл “Т.Т” ХХК нь Т.Бгийн нэхэмжлэлийг эсэргүүцэж маргах эрхээ эдлэлгүй дуусгасан нь өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан төлбөрт орсон гэж үзэх үндэстэй. Хэрэв дээрх шийдвэрийг үндэслэн “Т.Т” ХХК*******ийн манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн хангалттай үндэслэл байсан тохиолдолд тухайн хэрэгт манай компанийг оролцуулах шаардлагатай байсан. Гэтэл шүүх дээр маргааныг шийдвэрлэхдээ “Н.М” ХХК*******ийг оролцуулаагүй байтал шүүх тухайн шийдвэрийг үндэслэл болгож үзсэнд гомдолтой байна. 3. Гэрээний дагуу хийгдэх ажлыг Т.Б зөвхөн өөрөө хийж гүйцэтгэсэн ба “Т.Т” ХХК нь огт хийгээгүй зөвхөн дундаас нь ашиг олох зорилгоор нэхэмжлэл гаргасан болох нь шүүх хуралдаанд оролцсон компанийн төлөөлөгч Я.Мөнхбаатарын тайлбар болоод гэрч Т.Бгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдсон ба үүнийг шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх талаар гэрээ байгуулсан “Т.Т” ХХК өөрөө ажлыг хийж гүйцэтгэлгүй Т.Бгаар хийж гүйцэтгүүлж, улмаар ажлын хөлсийг нэхэмжилж байгаа бодит нөхцөл байдалд дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байна. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхбаатар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Я.Мөнхбаатар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3*******д зааснаар давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцож тайлбар гаргах болно. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09*******ний өдрийн 142/ШШ2020*01383 тоот шийдвэр гарсны дараа хариуцагч “Н.М” ХХК*******ийн өмгөөлөгч М.Мэндбаяр нартай шүүхийн үйлчилгээний танхимд биеэр уулзаж “Шүүхийн шийдвэрээр гарсан 2.848.720 төгрөгийг өгөөд тохирох санал тавихад нь би иргэн Б манай Т.Т ХХК*******аас 6.000.000 гаруй төгрөгийн хүлээн зөвшөөрч боломгүй шийдвэр гаргуулчхаад байгаа. Тэр байтугай “Т.Т” ХХК*******ийн захирал О.Уийн 3 сартай хүүхдийн халамжийн мөнгө авдаг хувийн 5094084677 тоот Хаан банкны дансыг хаалгачхаад байгаа. Наад мөнгийг чинь замаас нь шүүрээд авчихна” гэхэд “Бид өөрт чинь бэлнээр нь өгчхөөд тохиръё. Танайхыг давж заалдвал бид ч давж заалдана... Бодож байгаад миний өрөөнд ирж уулзаарай” гээд утасны дугаараа өгөөд явсанд би гайхаад үлдсэн. “Т.Т” ХХК иргэн Бд 6.359.280 төгрөг төлөх иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17*******ны өдрийн 980 тоот шийдвэр гарсан нь хүлээн зөвшөөрөх аргагүй шийдвэр юм. Захиалагчаас болон гүйцэтгэгч “Н.М” ХХК*******аас ямар ч мөнгө аваагүй, хөрөнгө захиран зарцуулах эрхгүй байж иргэн Бд өрөнд орох нь зүйд нийцэхгүй шийдвэр гэж үзэж байна. Энэ мөнгийг захиалагчийн өмнө бүрэн хариуцлага хүлээх эрх бүхий “Н.М” ХХК*******аас гаруулж өгөх нь зүйд нийцнэ гэж үзэж байгаа юм. “Т.Т” ХХК, иргэн Б нарын дунд байгуулсан 1500м2 талбайн асуудал бүрэн дууссан ба “Т.Т” ХХК*******ийн ашиг болох 1.600.000 төгрөгийг иргэн Бд өгсөн гэж “Н.М” ХХК*******ийн захирал Н утсаар мэдэгдсэн юм. Өөрөө ердөө уулздаггүй, асуудал ярья гэхээр зугтаадаг хүн. Иргэн Бгийн “Т.Т” ХХК*******тай байгуулсан гэрээнээс илүү гарсан гээд байгаа талбай нь гэрээнд тусгагдаагүй “Н.М” ХХК*******ний захиалагчтай хийсэн  гэрээнээс нуун дарагдуулсан талбай юм. Хожуу мэдсэн гээд байгаа энэ талбайн ажлыг иргэн Б гүйцэтгэхдээ Н захиралтай ам хэлбэл хийж “Наад талбайгаа дуусгачих дараа нь  мөнгийг нь өгнө” гэсэн үгэнд хууртаж гүйцэтгэчхээд мөнгө нь олдохгүй болохоор “Т.Т” ХХК*******иар төлүүлэх шийдвэр гаргуулсан нь байгаа юм. Энэ тухай 2020 оны 12 дугаар сарын 09*******ний өдрийн шүүх хурлын тэмдэглэлд Б хэд хэдэн удаа ярьсан байдаг юм. Иргэн Бгийн нэхэмжлэлийг эхэлсэн анхны шүүхээр яригдаж эхлэхэд хариуцагч “Т.Т” ХХК нь хариуцагчаар “Н.М” ХХК*******ийг сольж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан боловч шүүх авч үзээгүйгээс болж энэ асуудал давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхэд хүрээд байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 09*******ний шүүх хурал болж байхад хурал даргалагчаас “Н.М” ХХК*******д хандаж “Та нар засаг даргатай байгуулсан гэрээний дагуу аймгаас мөнгө авсан уу, хэдэн төгрөг авсан бэ” гэхэд “Ажлын хөлсөө авсан. Хэдэн төгрөг авснаа санахгүй байна” гэсэн. Талбайгаа нуусан учраас ажлын хөлсөө нуусан гэж бодож байна. Захиалагчтай хийсэн гэрээгээр эхний ээлжинд урьдчилгаа болгож 60.628.970 төгрөг авсан, гүйцэтгэлийн дараа 38.699.832 төгрөг авсан тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байсан нь хуралдааны тэмдэглэлд байдаг юм. Мөн “Н.М” ХХК нь зөвшөөрөлтэй байх эсэх нь “Т.Т” ХХК*******нд ямар ч хамаагүй. Харин “Н.М” ХХК энэ ажлыг авснаараа тусгай зөвшөөрөлтэй компаниар ажлаа гүйцэтгүүлсэн юм гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг зандарч байсан тухай шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа нь дахин нэг туслан гүйцэтгэгч компани хаанаас гараад ирсэн нь ойлгомжгүй үлдсэн юм. Хариуцагч “Н.М” ХХК*******ийн талаас “Т.Т” ХХК юу ч хийгээгүй мэтээр ойлгуулах гээд байгаад тайлбар өгөхөөр хуралдаан даргалагчаас асуусан асуултанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нэг хүн хяналтаар ажилласан гээд байгаа нь би өөрөө юм. Хяналт хийж байх хугацаанд хүн хүч хүрэлцэхгүй байсан учир Цагдаагийн газарт хүсэлт гарган Цагдаагийн газрын дарга, хурандаа Э.Батбаяр “Та ажиллах хүчний бизнес хийгээд байна уу” гэж хардуулан зэмлүүлэн байж баривчилгааны хүмүүсээс өдрийн тус бүрийн 9000 төгрөгөөр тооцож хөлсийг нь өөрсдөө гарган Цагдаагийн газрын дансанд хийж 3*******4 өдөр дээд тал нь 6 хүртэл хүн авч ажиллуулж байсан ба өөрийн “Т.Т” ХХК ажлаа зохицуулан 6 хүн бас л өөрсдийн мөнгөөр цалинжуулан ажиллуулж байсан тухай хуралдааны тэмдэглэл  болон өмнө нь өгч байсан хавтаст хэрэгт байгаа тайлбарт байгааг анхаарч үзүүштэй. “Т.Т” ХХК*******ийн захирал У нь Булган аймгийн Сансарт хийж байсан ажлаа зохицуулан өөрийн биеэр 2 удаа ирж 20*******ид хоног талбай дээр зогсож ихэнх ажлаа нугалж өгөөд явахад огт байгаагүй мэтээр ярьж байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар мэдэхгүй нь аргагүй юм. Ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээд хүлээлгэн өгөх санал тавихад “Н.М” ХХК*******ний захирал Н нь ажил хүлээн авах комиссоо ажиллуулахгүй өөрөө Хөвсгөл аймагт хийж байсан ажлаа дуусгахаар “Т.Т” ХХК*******ийн мужаан Дандарыг дагуулж яваад /өөрөө цалинжуулсан/ ирээгүй байтлаа хугацаа хэтэрсэн гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна. Хийж гүйцэтгэх ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэсэн ба нуун дарагдуулсан талбайн ажлыг хийхэд хугацаа шаардах нь ойлгомжтой шүү дээ. Хийсэн ажлаа товойлгон ярьж биеэ магтдаггүй зандаа хөтлөгдсөн би бээр зарим сул шороог нь ачиж Баян булаг багийн үерт идэгдсэн талбайг тэгшилж байснаа /өөрийн санаачилгаар ямар ч хөлс мөнгөгүйгээр/ баталгаажуулан нотлох баримт болгож байсан бол “Т.Т” ХХК юу ч хийгээгүй гэсэн нэр зүүхгүй байсандаа гэж бодож байна. Гэсэн ч “Т.Т” ХХК*******ний хийсэн ажлын тухай урдны гаргаж өгсөн захирал О.Уийн тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнхбаатарын тайлбар шүүх хуралдааны тайлбарт байгаа билээ. Зөвхөн хариуцагч тал л үгүйсгэн юу ч хийгээгүй мэтээр ойлгуулах гээд байгаа нь харамсалтай санагдаж байна. Иргэн Б нь 2.500.000 төгрөг “Н.М” ХХК*******аас гаргуулаад өгчихвөл би гомдлоо татмаар байна. Давхар биетэй чамайг шүүх цагдаа гэж явуулмааргүй байна гэсэн санал тавьсныг Нт утсаар уламжлахад эхлээд өгчихмөөр юм шиг байснаа гэнэт больчхоод шүүхдээд ав гээд урдаас загнаад утсаа тасалсан тухай урдны бичсэн тайлбарууд болон шүүх хуралдааны тэмдэглэлд байгааг судалж үзүүштэй юм. “Н.М” ХХК*******ийн гаргасан гомдол бүхэн нь бодит үндэслэлгүй баахан хуулийн заалт тооцсон байх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг ажлын явцад бодит байдлыг гуйвуулаад байх шиг санагдаж байна. “Т.Т” ХХК*******ний иргэн Б нарыг хооронд маргалдуулан өөрсдөө ямар ч буруугүй болж /талбай нуун илүү ажил хийлгэн, гэрээнд заасан хөлсөө “Т.Т” ХХК*******аар дамжуулалгүй Бд өгсөн, Бгийн аваагүй гээд байгаа 2.000.000 төгрөгөө өгсөн мэтээр тулгах гээд байгаа, илүү талбайгаа дуусгачих дараа нь мөнгийг нь өгнө гэж хүн хуурч ажиллуулсан зэрэг зөрчлөө хүлээхгүй өнгөрөх арга л хайгаад байх шиг санагдаад байна. 2020 оны 12 дугаар сарын 09*******ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрт “Н.М” ХХК, “Т.Т” ХХК*******тай иргэн Бтай 1500 м2 талбайн явган хүний замын ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч “Н.М” ХХК Орхон аймгийн Засаг даргатай 2091 м2 талбайд 96.741.665 төгрөгийн санхүүжилттэй гэрээ хийсэн, туслах гүйцэтгэгч Б нь гэрээнээс тохирсноос илүү буюу 1782 м2 талбайн ажил хийж гүйцэтгэн “Н.М” ХХК*******нд хүлээлгэн өгсөн” гэж заасан нь нөгөө Н захиралтай ам хэлцэл хийж гүйцэтгэсэн талбай ба түүний хөлсийг “Т.Т” ХХК би “Н.М” ХХК*******аар гаргуулахаар шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж үзэж байна. “Н.М” ХХК бүх бурууг “Т.Т” ХХК, Б нарт үүрүүлэн өөрсдийн буруутай ажиллагаагаа /талбай нуусан, авсан мөнгөө нуусан, иргэн Бгийн аваагүй гээд байгаа 2.000.000  төгрөгийг хүчээр тулгах гээд байгаа, ажил хүлээж авах комиссоо ажиллуулаагүй, ам хэлцэл хийж Бгаар ажил гүйцэтгүүлсэн ажлын хөлсөө өгөөгүй, “Тангар тэнгэр” ХХК*******нд өгөх ёстой санхүүжилтээ шууд Б өгсөн гэх.../ аргалан өнгөрөөх гэж байгаа зэргийг буруутган давж заалдаж, “Н.М” ХХК*******ийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төлүүлэхээр давж заалдаж байгаа юм. Давж заалдах үндэслэл өөрчлөгдөөгүй хэвээр байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Т.Т” ХХК нь хариуцагч “Н.М” ХХК*******наас барилгын ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 9.539.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “Н.М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч “Т.Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 08 дугаар сарын 15*******ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Талууд 2019 оны 08 дугаар 15*******ны өдөр Орхон аймаг Баян*******Өндөр сум Хүрэнбулаг баг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны 2 дугаар байрны өмнөх Гэрэлт гудамжны явган хүний замын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15*******аас 2019 оны 09 дүгээр сарын 15*******ны өдөр хүртэлх хугацаанд барьж гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр ажлын хөлсийг 15 сая төгрөгөөр тогтоож урьдчилгаа төлбөр 5 сая төгрөгийг туслан гүйцэтгэгчид 2019 оны 08 дугаар сарын 15*******ны өдөр дансаар хийгдсэнээр гүйцэтгэлийг оруулж, 2 дахь санхүүжилтийг ажлын 50 хувь хийгдсэнээр 5 сая төгрөг олгож, үлдэгдэл 5 сая төгрөгийг улсын комисст өгсний дараа хэсэгчлэн санхүүжүүлэх хэлбэрээр ажлыг дуусгаж хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч “Т.Т” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 15*******ны өдөр иргэн Т.Бтай 03/19 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Орхон аймаг Баян*******Өндөр сум Хүрэнбулаг баг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2 дугаар байрны 1500м2 талбай бүхий Гэрэлт гудамжны явган хүний замын ажлыг туслах гүйцэтгүүлэхээр 2019 оны 08 дугаар сарын 15*******наас 09 дүгээр сарын 15*******ны өдрийг хүртэл 28 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, туслан гүйцэтгэгч ерөнхий гүйцэтгэгч нарын харилцан тохиролцоо итгэлцлийн үүднээс гэрээ хийгдсэнээр нийт ажлын хөлсийг 11.400.000 төгрөгөөр тохирч урьдчилгаанд 3.000.000 төгрөг дансаар хийж, 2 дахь санхүүжилтийг ажлын 50 хувьд 5.000.000 төгрөг олгох, үлдэгдэл 3.400.000 төгрөгийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа харилцан тохиролцож ажлын гүйцэтгэлийг хэсэгчлэн санхүүжүүлэх хэлбэрээр олгохоор болжээ.

Гэрээний дагуу “Т.Т” ХХК ний захирал О.У нь туслан гүйцэтгэгч Т.Бд ажлын хөлсний урьдчилгаа 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Т.Б нь ажлын бригадтайгаа зам шинэчлэлтийн ажлаа эхлүүлж хийсэн ба ажлын явцад О.У нь өөрийн компани болон Цагдаагийн газраас хүн авч хүч нэмэгдүүлэн ажилласан, Т.Б нь ажлаа дуусгаад өөрөө хэмжилт хийж 1500 м2 талбайгаас илүү ажил хийсэн болохоо ерөнхий гүйцэтгэгч “Т.Т” ХХК*******ний захирал О.Ут мэдэгдсэн, шинжээч томилуулах тухай хүсэлт шүүхэд гарган шинжээчийн дүгнэлт гаргуулсан м2*******ын зөрүү гарсан талаар Нтай ярьж мэдэгдэж байсан, Т.Б нь “Т.Т” ХХК*******нд холбогдуулан 739.91 м2 талбайд илүү зам тавьсан 6.359.280 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 17*******ны өдрийн 142/ШШ2020/00980 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Орхон аймгийн Засаг дарга “Н.М” ХХК*******ний хооронд 2019 оны 08 дугаар сарын 19*******ний өдөр Хүрэнбулаг баг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2 дугаар байрны Гэрэлт гудамжны явган хүний замын засвар, шинэчлэлтийн ажлыг захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээнд явган хүний замын засвар шинэчлэлтийг нийт хэдэн м2 талбайд хийх талаар тодорхой тусгагдаагүй байх ба захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээгээр 1500 м2 талбайд засвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр заасан байх ба талуудын хооронд явган  хүний замын засвар шинэчлэлтийн ажил нийт хэдэн м2 газарт хийгдэх болон хийгдсэн талаар маргаантай, маргааны гол үйл баримт болсон байна.

Хэрэгт иргэн Т.Б “Т.Т” ХХК*******ниас 794.91 м2 талбай илүү хийсэн 6.359.280 төгрөг нэхэмжилсэн, 2020 оны 08 дугаар сарын 17*******ны өдрийн шийдвэртэй хэрэгт мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 28*******ны өдрийн №14*******07*******030/101 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан ба үүнд нэхэмжлэгч Т.Бгаар явган хүний замын шинэчлэлтийн ажлыг 1788.05 м2 талбайг хийж гүйцэтгүүлсэн, түүнчлэн “Н.М” ХХК нь 2143.84 м2 талбайн зам шинэчлэлтийн ажлыг хийж ашиглалтанд 2019 оны 12 дугаар сарын 05*******ны өдрийн 19/02/185 дугаартай баримтаар байгууламжийг ашиглалтанд оруулах комисст хүлээлгэж өгсөн гэсэн дүгнэлтүүдийг тусгажээ. Шүүх шинжээчийн энэхүү дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт явган замын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгүүлэх аймгийн Засаг дарга, “Н.М” ХХК*******ийн хооронд хийсэн гэрээнд нийт хэдэн м2 талбайд засвар шинэчлэлт хийлгэх, нийт хичнээн м2 талбайд ажил гүйцэтгэж захиалагч засаг даргад хүлээлгэж өгсөн болох, ажлын гүйцэтгэл ямар байсан, анхны гэрээгээр хэдэн м2 талбайд ажил гүйцэтгэх байсан зэрэг нь тодорхойгүй, энэ талаар талуудын хооронд буюу туслан гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгч, захиалагч нарын хооронд маргаан үүссэн байна.

Гэрээнд талууд хүлээсэн үүргээ биелүүлж, техникийн комиссын хүчин төгөлдөр акт үйлдэж, төлбөр тооцоо хийгдсэнээр дуусгавар болох талаар дурдсан байх бөгөөд зам засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан тухай улсын комиссын акт, ажлын гүйцэтгэл, ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн, захиалагч ажлын үр дүнг хүлээж авсан эсэх талаар хэрэгт ач холбогдолтой нотлох баримт авагдаагүй байгаа тул маргааны үйл баримтын талаар үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй байна.

Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухааны тооцоо тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, шүүх санаачилгаараа захирамж гарган шийдвэрлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.*******д заасан. Талуудын маргаантай үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэхэд шинжээчийн дүгнэлт зайлшгүй шаардлагатай тул өөр хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон ба өмнөх шүүхийн шийдвэртэй хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч “Т.Т” ХХК*******ийг хариуцагчийн хувьд төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн тэр үед шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байсан, тэгээд ч шинжээчийн дүгнэлтэд дурдсан талбайн хэмжээ иргэн Т.Бгийн хэмжсэн гэх хэмжээ зөрүүтэй байсан зэрэг түүний эрх зүйн байдлыг дордуулсан нотлох баримтыг үнэлэх нь учир дутагдалтай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 38 дугаар зүйлийн 38.6.*******д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шинжээчийн дүгнэлтийг хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудыг гаргуулан бүрдүүлсний эцэст харьцуулан дүгнэлт хийж шийдвэрлэх нь бодит байдалд нийцнэ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09*******ний өдрийн 142/ШШ2020/01383 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3.*******т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.093 төгрөг,  хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг нарын заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.433 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                 Б.БАТТӨР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ