Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 25

 

 

М.Нгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “ЭҮ” ТӨҮГ*******т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07*******ны өдрийн 142/ШШ2021/00045 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Нгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭҮ” ТӨҮГ*******т холбогдох

 

 “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2020*******06*******03*******ны өдрийн Б/933 дугаартай тушаал нь хууль бус болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 04*******ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие М.Н нь тус үйлдвэрийн БЗЦ*******д 2003 оноос 2007 он хүртэл нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2007 оноос 2019.03 сар хүртэл РСЦ"*******д нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2019.03 сараас РСЦ" ХХК*******ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2019.08.01*******нээс "ЭҮ” ТӨҮГ*******ын БЗЦ*******ийн хүний нөөцийн мэргэжилтнээр “ЭҮ" ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 1*******р орлогч Ерөнхий инженер Т.Бийн орон тооны хувиар баталсны дагуу өнөөг хүртэл ажиллаж байна. Гэтэл жирэмсний амралттай буюу хүний нөөцийн мэргэжилтэн Л.Б.Иийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд тус албанд хүний нөөцийн мэргэжилтнээр түр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсугай гэсэн “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2020.06.03*******ний өдрийн Б/933 дугаартай тушаал гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Уг тушаалаар миний өмнө ажиллаж байсан хүний нөөцийн мэргэжилтэн нь түр орон тоонд бус үндсэн ажилтнаар ажиллаж байсан ба тус үйлдвэрт 17 жил тасралтгүй өнөөг хүртэл ажилласаар ирсэн болно.Иймд “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2020.06.03*******ний өдрийн Б\933 дугаартай тушаалыг М.Н миний бие нь эс зөвшөөрч байгаа тул хүчингүй болгож, ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Н нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулахдаа:

Анх шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлага: “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2020.06.03*******ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай: Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа үндэслэл: Миний бие М.Н нь тус үйлдвэрийн БЗЦ*******д 2003 оноос 2007 он хүртэл нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2007 оноос 2019.03 сар хүртэл РСЦ ХХК*******д нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2019.03 сараас РСЦ ХХК*******ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад, 2019.08.01*******ээс “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 1*******р орлогч Ерөнхий инженер Т.Бийн орон тооны хувиар баталсны дагуу “ЭҮ” ТӨҮГ*******ын БЗЦ*******ийн хүний нөөцийн мэргэжилтнээр өнөөг хүртэл ажиллаж байна. Гэтэл “ЭҮ” ТӨҮГ*******ын бүтцийн нэгж болж өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Бөөс 2019 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр баталсан Ажилтны орон тооны хуваарь: Барилга засварын цех*******ийн дагуу Ажил хуваарилагч*******аар хуваарилагдсан байсан ажилтан Л.Б.Иийг хуваарилагдсан ажилд нь томилохгүйгээр тус албанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэж, харин батлагдсан хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг Хүний нөөцийн мэргэжилтнээр томилохгүйгээр 2020.06.03*******ны өдрийн Б/933 дугаартай тушаалаар Хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаа Л.Б.Иийн оронд түр томилсон агуулгаар тушаал гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно.

Бодит байдал ийм байгаа учир өмнөх нэхэмжлэлийн гаргасан шаардлагатайгаа уялдуулан эхлээд уг маргаан бүхий тушаал нь хууль бус болохыг тогтоож, үүний зэрэгцээ тус маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, хүчин төгөлдөр батлагдсан хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгаж шийдвэрлүүлэх шаардлагатай байна.Иймд “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2020.06.03*******ны өдрийн Б/933 дугаартай тушаал нь хууль бус болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү.

Нэмэгдүүлж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлага: “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2020.06.03*******ны өдрийн Б/933 дугаартай тушаал нь хууль бус болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгах тухай гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч М.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26*******ны өдрийн А/681 дугаар тушаалаар РСЦ ХХК*******ийг 2019 оны 07 дугаар сарын 25*******ны өдрөөс эхлэн “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц бүтцээр ажиллуулах тушаал гарч РСЦ ХХК нь үйлдвэрийн нэг цех болсон.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02*******ны өдрийн 88 дугаар тогтоолоор “ЭҮ” ТӨҮГ*******ын зохион байгуулалтын бүтцийг баталсан. Уг тогтоолыг үндэслэн “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15*******ны өдрийн А/244 дүгээр тушаалаар үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан. Бүтэц орон тоо баталсан дээрх тушаалын хавсралт 1.31*******ээр Б.з.ц зохион байгуулалтын бүтцийг баталж, хавсралт 2.31*******ээр тус цехийн орон тоог баталсан бөгөөд хавсралт 2.31*******ээр баталсан цехийн орон тоонд хүний нөөцийн алба нь хүний нөөцийн мэргэжилтэн*******2 гэсэн орон тоотой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3*******т Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. 40.4*******т Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй. гэсэн заалтуудыг тус тус үндэслэн РСЦ ХХК*******ийн статус үйлдвэрийн газрын Барилга засварын цех болон өөрчлөгдсөн тул РСЦ ХХК*******д ажиллаж байсан ажилтнуудын эрхэлж байсан ажил үүргийг өөрчлөхгүйгээр “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц ажилтан гэж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан.

Нэхэмжлэгч М.Н нь РСЦ ХХК*******ийг “ЭҮ” ТӨҮГ*******ын Барилга засварын цех болгохоос өмнө РСЦ ХХК*******д нарийн бичиг******* бичээчээр ажиллаж байгаад РСЦ ХХК*******ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 20*******ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр шилжин ажиллаж байсан. Харин РСЦ ХХК*******ийн Захиргаа хүний нөөцийн алба нь Хүний нөөцийн мэргэжилтэн Э.Ч /РСЦ ХХК*******ийн гүйцэтгэх захирлын 2018.02.05*******ны Б/32 дугаар тушаалаар/, Ахлах хүний нөөцийн мэргэжилтэн, хуульч Л.Б.И /РСЦ ХХК*******ийн гүйцэтгэх захирлын 2018.03.13*******ны өдрийн Б/57 дугаар тушаалаар/ гэсэн 2 хүний нөөцийн мэргэжилтэнтэй ажиллаж байсан. РСЦ ХХК*******д Ахлах хүний нөөцийн мэргэжилтэн, хуульч Л.Б.И нь 2019 оны 07 дугаар сарын 26*******ны өдөр жирэмсний амралтаа авч, 2019 оны 11 дүгээр сарын 26*******ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөгөө авсан. РСЦ ХХК*******ийг Барилга засварын цех болгосноос хойш Л.Б.Иийн “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулах тухай тушаал гараагүй байж байгаад Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03*******ны өдрийн Б/931 дүгээр тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгч М.Н нь РСЦ ХХК*******д Захиргаа хүний нөөцийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц бүтэц орон тоог баталсан тушаалаар уг орон тоо цомхотгогдсон тул жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан Л.Б.Иийн оронд ажил үүргийг нь гүйцэтгэж байсан учраас Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03*******ны өдрийн Б/933 дугаар тушаалаар Л.Б.Иийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хүний нөөцийн мэргэжилтнээр түр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4*******т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаал нь хэвээр хадгалагдана гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь энэ нөхцөл байдлыг ойлгохгүйгээр Б.з.ц хүний нөөцийн мэргэжилтний үндсэн орон тоонд ажиллах ёстой гэж өөрийгөө үзэн Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03*******ны өдрийн Б/933 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З нэмэгдүүлж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

М.Нгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Бийн 2019 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр баталсан Б.з.ц орон тооны хуваарийг үндэслэн Л.Б.Иийг ажил хувиарлагчаар томилсон талаар дурдсан байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02*******ны өдрийн 88 дугаар тогтоолоор “ЭҮ” ТӨҮГ*******ын зохион байгуулалтын бүтцийг баталсан. Уг тогтоолыг үндэслэн “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15*******ны өдрийн А/244 дүгээр тушаалаар үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан. Уг тушаалыг үндэслэн “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26*******ны өдрийн А/681 дугаар тушаалаар РСЦ ХХК*******ийг 2019 оны 07 дугаар сарын 25*******ны өдрөөс эхлэн “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц бүтцээр ажиллуулах тушаал гарч РСЦ ХХК нь үйлдвэрийн нэг цех болсон. Ерөнхий захирлын цех, бүтцийн нэгжүүдийн бүтэц орон тоог баталсан тушаалыг үндэслэн үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засан хариуцсан орлогч ажил үүргийн хуваарийн дагуу цех, бүтцийн нэгжүүдийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчид, ажилтны орон тооны хуваарийг баталдаг. Үүний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06*******ны өдөр Б.з.ц орон тооны хуваарийг үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч баталсан. Нэхэмжлэгч нь Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр ямар орон тооны хуваарь батлуулсан талаар яриад байгаа нь ойлгомжгүй байна. Цех бүтцийн нэгжүүдийн орон тооны хуваарийг Ерөнхий захирлын бүтэц орон тоог баталсан тушаалыг үндэслэн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч, захирлууд баталсаар ирсэн. Хэрэгт ч Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор батлуулсан Б.з.ц удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь*******ийг үйлдвэрийн газрын Эдийн засгийн хэлтсээс гаргуулан авч нотлох баримтаар өгсөн байгаа. Нөгөөтээгүүр орон тооны хуваарь дээр албан тушаалын нэр, уг албан тушаалд хэдэн орон тоо байгаа, зэрэг, зэрэглэл код, тарифт цалингийн ангилал, нэгдсэн тарифын сүлжээний шатлал, цалингийн шатлалын дээд, дунд, доод хязгаарыг хэдэн төгрөгөөр тогтоох, ажлын хуваарь, ажлын байрны байршил зэрэг тухайн ажлын байранд хэдэн хүнийг, хэдэн төгрөгийн цалингаар, цалингийн ямар шатлалаар бодож явах талаарх мэдээллийг харуулсан баримт бичиг юм. Энэ нь тухайн бүтцийн нэгжийн бүтэц орон тоонд үндэслэн тухайн цехэд тогтмол мөрдөгдөх баримт бичиг юм. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийг нь орон тооны хуваариар хүний нөөцийн мэргэжилтэн гэж бичсэн, Л.Б.Иийг ажил хуваарилагч гэж бичиж баталсан гэж яриад байгаа нь огт үндэслэлгүй юм. Ямар ч цех, бүтцийн нэгжийн орон тооны хуваарьт дээрх мэдээллүүд л байдаг хүний нэрээр баталсан орон тооны хуваарь байхгүй юм. Мөн нэхэмжлэгч нь Л.Б.Иийг ажил хуваарилагч болсон гэдгийг нотлох зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж үйлдвэрийн газраас нотлох баримт бүрдүүлээд байх шиг байна. Үүндээ Б.з.ц даргын 2019 оны 08 дугаар сарын 06*******ны өдрийн Б/12 тоот тушаал, Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас №0590059, уг хуудсаар жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсаар олгосон цалингийн хуудас зэргийг гаргуулан авсан. Гэтэл дээрх баримтууд нь хууль ёсны дагуу үйлдэгдсэн баримт материал огт биш юм. Учир нь Л.Б.И нь тус үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт 2019.11.05*******ны өдөр өргөдөл гаргаж, өргөдөлдөө ...Л.Б.И миний бие 2018.03.2*******ны өдөр “ЭҮ” ХХК*******ийн 100 хувийн охин компани болох РСЦ ХХК*******д хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, хуульч албан тушаалд томилогдсон. РСЦ ХХК нь үйлдвэрийн газрын бүтцийн нэгж болж одоогийн байдлаар хэрэгжилтийн шатанд явж байгаа боловч миний хөдөлмөрийн гэрээ болон ажил, албан тушаалд ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй болно. Мөн миний бие 2019.07.18*******ны өдрөөс эхлэн жирэмсний амралт эдлэн, 2019.09.26*******ны өдрөөс амаржсан. Амаржсан даруйдаа Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авахын тулд эмнэлгийн байгууллагаас амаржсан тухай хуудас бичүүлж, цехийн даргаар баталгаажуулах зорилгоор ажилтан М.Нд өгүүлсэн. Гэтэл ажилтан М.Н эмнэлгээс бичиж өгсөн хуудсыг дур мэдэн устгаж, өөрөө дахин очиж хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалыг ажил хуваарилагч болгон өөрчлөн бичүүлсэн. Энэхүү бичиг баримтыг хувийн санаа сэдлээр хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна гэсэн байдаг. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын 2019.11.28*******ны өдрийн 113/527 тоот албан бичгээр уг гомдлыг судалж, дүгнэлт гаргуулахаар Хуулийн хэлтэст хандсан. Хуулийн хэлтсээс уг гомдлыг болон холбогдох баримт материалыг бүрдүүлэн судалж үзээд ...Л.Б.Итэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй байгаа хэдий ч “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15*******ны өдрийн А/244 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Б.з.ц бүтэц орон тооны хуваарийг үндэслэн /Хавсралт1.31, Хавсралт 2.31/ Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4*******т заасны дагуу түүний эрхэлж буй ажил, албан тушаал хэвээр хадгалагдахаар заасны дагуу түүнийг Б.з.ц хүний нөөцийн мэргэжилтэн гэж үзэх үндэслэлтэй юм. Б.з.ц дарга нь Л.Б.Иийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд байх ажил эрхлэлтийн мэдээллийг ажил хуваарилагч болгон өөрчилсөн нь гомдолд хавсарган ирүүлсэн Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас №0590059*******аар нотлогдож байна. Л.Б.И нь Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас №05900045*******ыг амаржсаны дараа цехийн даргадаа ирүүлснийг Б.з.ц даргын 2019 оны 10 дугаар сарын 02*******ны өдрийн 40/228 тоот албан бичгээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Ерөнхий эмч Б.Одноод хандан ...Л.Б.И нь Захиргааны санаачилгаар “ЭҮ” ТӨҮГ*******ын Барилга засварын цех /БЗЦ/*******ийн Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсгийн Ажил хуваарилагчаар ажиллах тул Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудасны Хаана ямар ажил эрхэлдэг гэсэн хэсэгт албан тушаалын залруулга хийж өгнө үү...гэсэн утга бүхий алба бичгийг №05900045 дугаартай жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудасны хамт хүргүүлсэн байна. Ерөнхий захирлын 2019 оны 05 дугаар сарын 10*******ны өдрийн А/375 дугаар тушаалын 1*******т Албан хэрэг хөтлөлтийн заавар*******ын 3.4.4.9 дэх заалтад "Гаднын байгууллагад Ерөнхий захирлын тушаалаар тэмдэг хэрэглэх эрх олгогдоогүй бүтцийн нэгжийн удирдлага өөрийн нэрийн өмнөөс албан бичиг явуулахыг хориглоно. мөн Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 20*******ны өдрийн А/810 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тэмдэг хэрэглэх бүтцийн нэгжийн жагсаалтад Барилга засварын цех ороогүй байна. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгож заавар*******ын З.Ю.*******т Эмнэлгийн хуудас авсан заавал даатгуулагч нь ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад, сайн дурын даатгуулагч нь харьяалах нийгмийн даатгалын байгууллагад тус тус өгнө., З.П.*******т ...ажил олгогчоос болон нийгмийн даатгалын байгууллагаас олговол зохих тэтгэмжийг тооцон олгоно. гэж заасныг зөрчин даатгуулагчийн өмнөөс эмнэлгийн хуудсыг дахин бичүүлэн авсан, Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03*******ны өдрийн А/501 тушаалаар бүтцийн нэгжийн дарга нарт ажилтныг ажилд авах, томилох шийдвэр гаргах эрхийг Ерөнхий захирлаас шилжүүлээгүй байхад ...Захиргааны санаачилгаар “ЭҮ” ТӨҮГ*******ын Барилга засварын цех /БЗЦ/*******ийн Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсгийн Ажил хуваарилагчаар ажиллах тул... гэж үзэн хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалыг үндэслэлгүйгээр өөрчлөн бичүүлсэн зөрчил гаргасан байна... гэсэн утга бүхий Хуулийн хэлтсийн дүгнэлт хүргүүлэх тухай 2019.12.09*******ний өдрийн 117/1274 тоот албан бичгийг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт хүргүүлсэн. Мөн Б.з.ц даргын дээрх үйлдэл нь холбогдох хууль тогтоомж, үйлдвэрийн газарт мөрдөгдөж байгаа холбогдох журмыг зөрчсөн үйлдэл байсан учраас Хуулийн хэлтсийн 2019.12.09*******ний өдрийн 117/1272 тоот албан бичгээр Орхон аймаг дахь Цагдаагийн газарт Л.Б.Иийн Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд байх ажил эрхлэлтийн мэдээллийг дур мэдэн, үндэслэлгүйгээр өөрчлөн бүрдүүлж эрх бүхий этгээдэд шилжүүлсэн байна гэж үзээд уг үйлдлийг шалган шийдвэрлүүлэхээр хандсан. Мөн Л.Б.И нь 2019.12.04*******ний өдөр Хуулийн хэлтэст Барилга засварын цехэд холбогдуулан Захиргаа*******Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан 2018*******2019 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээнд заасан хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажилтанд сар бүр олгох 500,000 төгрөгийн тэтгэмж, “ЭҮ”ийн ажилтанд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам*******д заасан шинээр мэндэлсэн хүүхдэд нэг удаа олгох 200,000 төгрөгийн тусламжийг авах тушаал гаргуулах утга бүхий гомдол ирүүлсэн. Уг гомдлыг судалж үзээд Хуулийн хэлтсийн 2019.12.13*******ны өдрийн 117/1292 тоот албан бичгээр гомдлыг хангах үндэслэлтэй талаар дурдаж, Л.Б.Иийн гомдлыг шийдвэрлүүлж холбогдох тушаалуудыг гаргах талаар дурдаж өргөдлийг шийдвэрлэсэн. Мөн Л.Б.И нь 2020.05.22*******ны өдөр Хуулийн хэлтэст Барилга засварын цехэд хандсан дахин гомдол ирүүлсэн. Уг гомдолдоо ажилтан нь амаржаад 8 сар болж байгаа хэдий ч одоог хүртэл хүүхэд асрах чөлөөгөө эдлээгүй, үйлдвэрийн газраас амаржсан эхчүүдэд олгодог тэтгэмж, хүүхэд асрах чөлөөгөө эдлээгүйн улмаас төрөөс олгох тэтгэмж зэргийг авч чадаагүй тул эдгээр тэтгэмжүүдийг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар дурдсаныг Хуулийн хэлтсээс өргөдлийг хангах үндэслэлтэй талаар дүгнэлт бичиж Л.Б.Итэй холбогдох асуудлыг шийдвэрлэхийг 2020.05.26*******ны өдрийн 117/786 тоот албан бичгээр Барилга засварын цехэд хүргүүлсэн. Энэ мэтчилэн ажилтан Л.Б.И нь 2019 оны 11 дүгээр сараас эхлэн удаа дараа өргөдөл, гомдол гаргасан байдаг. РСЦ ХХК*******ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 13*******ны өдрийн Б/57 тоот тушаалаар Л.Б.Иийг тус компанийн ахлах хүний нөөцийн менежер, хуульчийн ажилд томилсон. Л.Б.Итэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15*******ны өдрийн А/244 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Б.з.ц бүтэц орон тооны хуваарийн /Хавсралт1.31, Хавсралт 2.31/, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3*******т Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. 40.4*******т Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй. гэсэн заалтуудыг тус тус үндэслэн РСЦ ХХК*******ийн статус үйлдвэрийн газрын Барилга засварын цех болон өөрчлөгдсөн тул РСЦ ХХК*******д ажиллаж байсан ажилтнуудын эрхэлж байсан ажил үүргийг өөрчлөхгүйгээр “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц ажилтан гэж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Дээрхээс харахад Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03*******ны өдрийн А/501 тушаалаар бүтцийн нэгжийн дарга нарт ажилтныг ажилд авах, томилох шийдвэр гаргах эрхийг олгоогүй бөгөөд энэ эрхийг зөвхөн Ерөнхий захирал эдэлдэг, ажил олгогч буюу Ерөнхий захирал ажилтан Л.Б.Итэй байгуулах хөдөлмөрийн гэрээг ажил хуваарилагч гэж шинэчлэн байгуулаагүй тохиолдолд цехийн даргын санаачилгаар түүнийг цаашид ажил хуваарилагч*******аар ажиллана гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийг хүний нөөцийн мэргэжилтний үндсэн орон тоонд ажиллах ёстой гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07*******ны өдрийн 142/ШШ2021/00045 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын 2020*******06*******03*******ны өдрийн Б/933 дугаартай тушаал нь хууль бус болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу ““ЭҮ”” ТӨҮГ*******ын Б.з.ц хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгуулах М.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.*******д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

М.Нгийн нэхэмжлэлтэй “ЭҮ” ТӨҮГ*******т холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07*******ны өдрийн 142/ШШ2021/00045 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Нэг. Шүүх нь “Нэхэмжлэгч 2019 оны 03 дугаар сарын 20*******ны өдрийн Б/96 дугаартай РСЦ ХХК*******ийн гүйцэтгэх захирлын тушаалаар тус компанийн нарийн бичиг*******бичээчийн ажлаас Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр мөн өдрөөс түр шилжүүлэн ажиллуулахаар болж, 2019 оны 3 дугаар сарын 20*******ны 3*******62 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэлт өгсөн. Шүүхийн энэ дүгнэлт дотор нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөвтгөн дүгнэх үндэслэл өөрөө давхар агуулагдсан байнга. Учир нь “Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэдэг нь хангалттай тогтоогдож байгаа ба энэ талаар талуудын хэн аль нь маргахгүй, шүүх ч өөрөө үүнийг тогтоож үнэн зөв дүгнэлт өгсөн байна” гэж дүгнэлт өгсөн байна. РСЦ ХХК*******ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь нэхэмжлэгчийг “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулах үндэслэл  болох бөгөөд ажил олгогч өөрөө үүнийг хүлээн зөвшөөрч уг ажлын байран дээр хуваарилсан, ажиллуулсан байхад шүүх үүнийг дураараа тайлбарлан тодорхойлж энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь нэхэмжлэгч бодит байдал дээр “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Бөөс 2019 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр баталсан “Ажилтны орон тооны хуваарь”: Барилга засварын цэхийн дагуу Б.з.ц хүний нөөцийн мэргэжилтнээр хуваарилагдаж, уг хуваарь ёсоор хүний нөөцийн мэргэжилтнээр бүтэн нэг жил ажилласан, энэ хугацаанд тус ажлын байрны чиг үүргийг гүйцэтгэж авах ёстой цалин хөлсөө авч ажиллаж байсан нь хангалттай тогтоогдож, хэрэгт “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Бөөс 2019 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр баталсан “Ажилтны орон тооны хуваарь”: Барилга засварын цех, бүтэн жил орчмын хугацаанд уг ажлын байран дээр ажиллаж цалин хөлс авч байсан баримтууд бүгд нотлох баримтын шаардлага хангагдсан байдлаар авагдсан, хариуцагч талаас үүнийг үгүйсгэж чадаагүй, уг үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад энэ талаар үнэн зөв дүгнэлтийг өгөөгүй, хэргийн гол үйл баримт чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг орхигдуулан дүгнэлт, тайлбар хийсэн байна. Шүүх хэрэгт авагдсан аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тогтоогдож байгаа хэргийн үйл баримтад үнэн зөвөөр нийцүүлэн дүгнэлт өгөх, бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт өгөх, нотлох баримтын эх сурвалжийг нягтлах замаар эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Ийнхүү хэрэгт авагдсан нотлох баримтууд түүгээр тогтоогдож байгаа жинхэнэ үйл баримтын талаар үнэн зөв, үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй бол шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадахгүй юм. Хоёр: Шүүх нь өөрөө “РСЦ ХХК*******ийн статус “ЭҮ” ТӨҮГ*******ын Барилга засварын цех болон өөрчлөгдсөн тул РСЦ ХХК*******нд ажиллаж байсан ажилтнуудын эрхэлж байсан ажил үүргийг өөрчлөхгүйгээр “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц ажилтан гэж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан болох нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна” гэж дүгнэлт хийсэн. Шүүх ийнхүү зөв дүгнэлт хийсэн атлаа хэргийн зарим үйл баримтуудын талаар дүгнэлт хийхгүй орхигдуулан үлдээж тайлбар хийсэн. Өөрөөр хэлбэл “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Бөөс 2019 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр баталсан “Ажилтны орон тооны хуваарь: Барилга засварын цех” гэсэн нотлох баримтын талаар талууд гол мэтгэлцээний үндэслэлээ болгож маргасан ба нэхэмжлэгч нь “энэ хуваарь нь хүчин төгөлдөр бөгөөд үүний дагуу миний бие тус хүний нөөцийн мэргэжилтэн ажлын байранд хуваарилагдсан, ийнхүү бүтэн нэг жил ажилласан, ажилласан цалин хөлсөө авч ирсэн, бүх ажилчдыг энэ хуваарийн дагуу томилсон, ганцхан намайг баталсан хуваарийнхаа дагуу тушаалаа гаргалгүйгээр түр хугацаагаар томилж байгаа нь хууль бус” гэж мэтгэлцсэн. Харин хариуцагч нь Т.Б нь хуваарийг батлах ёсгүй, Үүрийнтуяа батлах ёстой, хуваарийг батлахдаа ажилчдын нэрийг заадаггүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж мэтгэлцсэн болно. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Чгийн мэдүүлгээр “Уг хуваарийг тус цехийн дарга Төмөртогоо боловсруулж миний бие хамт очиж Т.Б захирлаар батлуулсан, РСЦ ХХК*******ийн бүх ажилчдыг Т.Бийн баталсан уг хуваарийн дагуу тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг байгуулсан, тухайн үед удирдлагаас нэг ч ажилтны эрх ашиг сонирхлыг хохироохгүйгээр ажил хуваарилах чиглэл өгч байсан, үүнээс өөр ажилчдыг ажлын байран дээр хуваарилсан хуваарь байхгүй, түүнчлэн зарим ажилчдыг гэрээт ажилтнаар хуваарилсан хуваарийг мөн Т.Б баталсан ба түүний баталсан хуваарийн дагуу тушаал гаргаж, одоо ажиллаж байгаа, эдгээр хуваариудыг хүчингүй болгосон зүйл байхгүй нэхэмжлэгчийн болоод өөрийнх нь тушаалыг гаргахгүй удаасан, тушаалыг гаргахгүйгээр ажиллуулж байсан” гэж мэдүүлсэн. Гэрчийн энэ мэдүүлгийг шүүх хэрхэн яаж үнэлж байгаагаа тодорхой дурдан тайлбарлалгүйгээр РСЦ ХХК*******нд ажиллаж байсан ажилтнуудын эрхэлж байсан ажил үүргийг өөрчлөхгүйгээр “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц ажилтан гэж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэсэн ерөнхий дүгнэлт хийсэн байна. Гэтэл гэрч Чгийн энэ мэдүүлгээр талуудын хооронд маргаж мэтгэлцэж байсан гол асуудал нь тодорхой болж буюу “Т.Бийн баталсан хуваариас өөр ажилчдыг ажлын байран дээр хуваарилсан хуваарь байхгүй, бодит байдал дээр уг хуваарийн дагуу бүх ажилчдыг томилж, хөдөлмөрийн гэрээг байгуулсан, энэ хуваарийг хүчингүй болгосон зүйл байхгүй, нэхэмжлэгч уг ажлын байран дээр чиг үүрэг гүйцэтгэн ажиллаж, цалин хөлсөө авч байсан” гэдэг нь хангалттай тогтоогдож байхад хэргийн жинхэнэ үйл баримтын талаар үнэн зөв, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Ингээд зогсохгүй хариуцагч тал “Т.Бийн баталсан хуваарийг үгүйсгэж байх боловч үгүйсгэн няцаасан баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, Үүрийнтуяагийн баталсан хуваарийг гаргаж өгсөн боловч энэ нь Т.Бийн баталсан хуваарьтай адилхан ба аль ажлын байран дээр хэн гэх ажилтныг хуваарилсан талаарх мэдээлэлгүй, Үүрийнтуяагийн баталсан гэх хуваарь нь бүх ажилчдыг томилж, гэрээ  байгуулсны дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 06*******ны өдөр гаргасан, тухайн цехийн хувьд хэнийг ямар ажлын байран дээр хуваарилах нь тус цехийн асуудал юм гэдгийг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн нэрэг нээж шалгах ажиллагааны явцад “ЭҮ” ТӨҮГ*******ын дарга Х.Болдбаатар, Д.Нарантуяа зэрэг гэрч нараас гэрчийн мэдүүлгээрээ тодорхой мэдүүлсэн, энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, шүүхийн асуулт хариултын шатанд хариуцагч нь Т.Бийн баталсан хуваарийг хүчингүй болгосон зүйл байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн” зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тогтоогдож, хариуцагчийн татгалзал нь үгүйсгэгдэж байхад энэ бодит байдлын эсрэг агуулгатай дүгнэлт, тайлбар хийж шийдвэрлэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Гурав. Шүүх “Б.И нь 2019 оны 09 дүгээр сарын 26*******ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралтаа авсан байх ба одоо хүүхэд асрах чөлөөтэй байгаа болох нь эмнэлгийн хуудас, гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар нотлогдсон” гэж худал тайлбар хийсэн байна. Шүүх өөрөө ингэж худал тайлбар хийж байгаад үнэхээр их гайхаж байна. Учир нь хэрэгт Б.Иийн жирэмсний болон амаржсаны тушаалыг гаргахдаа Т.Бийн баталсан хуваарийн дагуу гаргаагүйгээс түүнийг залруулах ажиллагаанууд хийгдсэн, үүний үр дүнд хамгийн сүүлд хүчин төгөлдөр байгаа жирэмсний болон амаржсаны хуудас нь “ажил хуваарилагч”*******аар өөрчлөлт орсон байгаагаараа хэрэгт авагдсан байхад шууд ийм дүгнэлт, тайлбар хийсэн нь үндэслэлгүй. Дөрөв. Шүүх “М.Н өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэсэн учир хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж гэрч Ч мэдүүлсэн” гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болох хөдөлмөрийн гэрээнд М.Н гарын үсэг зурсан, харин ажил олгогч тал өөрөө гарын үсэг зураагүй байгаа нь тодорхой байхад  гэрчийн үндэслэлгүй мэдүүлгийг барьж дээрх тайлбарыг хийсэн нь бодит байдалд нийцэхгүй юм. Мөн хэрэгт авагдсан дээрх хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан байгаа нь нотлох баримт шинжлэн судлах шатанд тодорхой болж тогтоогдсон. Хэрэв нэхэмжлэгчийн маргаж байгаа тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээг байгуулсан бол хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулах ёстой ба харин бодит байдал нь тийм биш байгааг уг хөдөлмөрийн гэрээ нь нотлон харуулсан. Шүүх энэ талаар ямар нэг дүгнэлт хийхийг хүсээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгтээ тусгаагүй орхисон байна. Тав. Шүүх “хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд одоогийн байдлаар ажилчдыг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь бүгдийг томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан ч М.Нг түр ажлын байран дээр ажиллуулахаар тушаал гаргаж, түүнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3*******т Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэсэн заалтыг зөрчжээ.” гэж дүгнэсэн нь агуулгын хувьд өмнөх үндэслэлгүй хийсэн дүгнэлтүүдээ үгүйсгэн няцаасан. Энэхүү дүгнэлтээс ажилчдыг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь бүгдийг томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан ч М.Нг түр ажлын байран дээр ажиллуулахгүйгээр тушаал гаргасан нь хуульд нийцэхгүй гэх агуулга нь үнэн зөв атлаа, шүүхийн шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй. Зургаа. Нэхэмжлэгч нь хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа ажилтны хүсэлт, санаачилгаар ажилтантай харилцан зөвшилцөж, түүнийг үндэслэн гаргасан мэтээр холбогдох хуулийн зүйл, заалтыг барьж тодорхойлсон байна. Гэтэл миний бие хүсэлт гаргасан, ажил олгогчтой зөвшилцсөн зүйл огт байхгүй юм гэж хууль бус үндэслэлийнхээ нэг үндэслэл болгож тайлбарладаг. Харин шүүхээс нэхэмжлэгчийн энэ үндэслэлийг зөвтгөн “Ажилтан нь ямар ажил албан тушаал эрхлэхийг ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулдаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч, ажилтны аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчиж болохгүй”  гэж дүгнэсэн атлаа ажил олгогч талын өөрийнх нь гаргасан хүчин төгөлдөр хуваарь, бодит амьдар дээр хэрэгжсэн, хэрэгжээд явж байгаа бөгөөд хариуцагчаас өөрөө үгүйсгэн няцааж чадаагүй хуваарийг нотлох баримтгүйгээр үгүйсгэсэн тайлбар хийсэн нь мөн үндэслэлгүй юм. Дээрх бодит байдал, хэргийн оролцогч нарын тайлбар, асуулт хариултын шатанд тодорхой болсон үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэл харин ч тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1.Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 88 дугаар тогтоолоор “ЭҮ” ТӨҮГ*******ын зохион байгуулалтын бүтцийг баталж, Ерөнхий захирлын 2019 оны 01 дүгээр сарын 15*******ны өдрийн А/244 дүгээр тушаалаар үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийг баталсан. Уг тушаалын хавсралт 1.31*******д Б.з.ц зохион байгуулалтын бүтэц, 2.31*******т орон тоог баталсан. Уг орон тоонд хүний нөөцийн мэргэжилтэн 2 байна гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтад “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” 40.4 дэх заалтад “Аж ахуй нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн РСЦ ХХК*******нд ажиллаж байсан ажилтнуудын эрхэлж байсан ажил үүргийг өөрчлөхгүйгээр “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц ажилтан гэж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгч М.Н нь РСЦ ХХК*******ийг “ЭҮ” ТӨҮГ*******ын Барилга засварын цех болохоос өмнө РСЦ ХХК*******нд нарийн бичиг бичээчээр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр шилжин хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Тухайн үед РСЦ ХХК*******ийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга М.Н, ахлах хүний нөөцийн мэргэжилтэн, хуульч Л.Б.И, хүний нөөцийн мэргэжилтэн Ч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. РСЦ ХХК*******д ахлах хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Б.И нь 2019 оны 07 дугаар сарын 26*******ны өдөр жирэмсний амралтаа авч, 2019 оны 11 сарын 26*******ны өдрөөс хүүхэд асрах чөлөөгөө нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн дагуу мөн тэтгэмжээ  бас авсан. Нэхэмжлэгч М.Н нь РСЦ ХХК*******ны Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч байж байгаад “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц бүтэц орон тоог  баталсан тушаалаар уг орон тоо цомхотгогдсон тул ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2. дахь заалтад “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасны дагуу үүргээ биелүүлж жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан Б.Иийн  оронд ажил үүргийг нь гүйцэтгэж байсан учраас Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03*******ны өдрийн Б/933 дугаар тушаалаар Б.Иийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар тушаал гарсан. Нэхэмжлэлийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нь давж заалдах гомдолдоо ...нэхэмжлэгч РСЦ ХХК*******ийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь нэхэмжлэгчийг “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулах үндэслэл болох  бөгөөд ажил олгогч өөрөө түүнийг хүлээн зөвшөөрч уг ажлын байран дээр хуваарилсан... гэжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргааны гол үндэслэлдээ дурдаад буй “ЭҮ” ТӨҮГ*******ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Бийн 2019 оны 08 дугаар сарын 01*******ний өдөр баталсан Б.з.ц орон тооны хуваарь нь үйлдвэрийн газрын хэмжээнд мөрдөгддөг хүчин төгөлдөр баримт бичиг биш бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “ерөнхий захирал нь үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох”, “ЭҮ” ТӨҮГ*******ын дүрмийн 6.10*******т “Ерөнхий захирал нь ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, тодорхойлолтыг баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, контракт, нэмэлт гэрээ, хамтын гэрээ байгуулах үр дүнг тооцох эрхтэй” гэж тус тус зааж үйлдвэрийн газрын хэмжээнд зөвхөн Ерөнхий захиралд дээрх эрхүүдийг хууль болон дүрмээр олгосон байдаг. Ийм учраас ерөнхий инженер Т.Бийн баталсан хуваарийг үндэслэн ажил олгогч М.Нг хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахыг зөвшөөрсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 2. Нэхэмжлэгч Л.Б.Иийг ажил хуваарилагч болсон гэдгийг нотлох зорилгоор Б.з.ц даргын 2019 оны 08 дугаар сарын 06*******ны өдрийн Б/12 тоот тушаал, жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсаар олгосон цалингийн хуудас зэргийг гаргуулсан авсан. Гэтэл дээрх баримтууд нь хууль ёсны дагуу үйлдэгдсэн баримт материал огт биш юм. Үйлдвэрийн газрын ерөнхий захирал нь 2019 оны 06 дугаар сарын 03*******ны өдрийн А/501 дүгээр тушаалаар бүтцийн нэгжийн  удирдлагуудад баримт бичиг гаргах зарим эрхээ шилжүүлсэн бөгөөд энэхүү тушаалаар шилжүүлсэн эрхэд бүтцийн нэгжийн дарга нь жирэмсний болон амаржсаны амралт олгох тушаал гаргах эрх байдаггүй бөгөөд үйлдвэрийн газрын хэмжээнд ийм агуулга бүхий тушаал гардаггүй нийгмийн даатгалын байгууллагаас олгогдож буй жирэмсний болон амаржсаны амралтын хуудсанд үндэслэн цагийн бүртгэл хийгдэж, тэтгэмж бодогддог. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192дугаар зүйлийн 2*******т энэхүү хугацааны талаар заасан бөгөөд энэ нь заавал  тушаал гаргаж зохицуулах харилцаа биш юм. 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь заалтад “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол дурдаж буй Нгийн ганцаараа гарын үсэг зурсан хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогчоос баталгаажуулж харилцан тохиролцсон хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ биш ажиллах гэж маргаж буй нь бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй тайлбар юм. Дээрхээс харахад Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03*******ны өдрийн А/501 тушаалаар бүтцийн нэгжийн дарга нарт ажилтныг ажилд авах, томилох, шийдвэр гаргах эрхийг олгоогүй бөгөөд энэ эрхийг зөвхөн Ерөнхий захирал эдэлдэг, ажил олгогч нь буюу Ерөнхий захирал ажилтан Л.Б.Итэй байгуулах хөдөлмөрийн гэрээг “ажил хуваарилагч” гэж шинэчлэн байгуулаагүй тохиолдолд цехийн даргын санаачилгаар түүнийг цаашид “ажил хуваарилагч”*******аар ажиллана гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийг хүний нөөцийн мэргэжилтний үндсэн орон тоонд ажиллах ёстой гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн тул 2021 оны 01 дүгээр сарын 07*******ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. 

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч М.Н шүүхэд “...ажил олгогчийн Б/933 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Б/933 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгах”*******аар  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэгч М.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх  болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З нь “...нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн  зөвшөөрөхгүй, тус цехийн бүтцийн нэгжүүдийн орон тооны хуваарьт нэг ч ажилтны нэрээр батлагдсан орон тооны хуваарь байхгүй” гэх  тайлбар гаргаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “Бүтцийн нэгжүүдийн 2019 оны орон тооны батлагдсан хуваарьт үзлэг хийлгүүлэх” тухай хүсэлт гаргасан байхад шүүх “хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн гаргуулахыг хүссэн нотлох баримт байхгүй бол түүнд үзлэг хийх шаардлагагүй, Ерөнхий инженерээр батлуулсан орон тооны хуваарь байхгүй гэсэн утга бүхий тайлбар ирүүлсэн атлаа үзлэг хийлгэе гэж буй нь хүсэлтийг хүлээн авах үндэслэл болохгүй” гэсэн үндэслэлээр хүсэлтийг  хангахаас татгалзаж шийдвэрлэсэн  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.6.*******д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг  зөрчсөн гэж үзэхээр байна.

2. Хэрэгт авагдсан тус аймгийн Прокурорын газраас ирүүлсэн “Хэрэг бүртгэлт”*******ийн хэргийн талаарх баримтууд нь хуулбар нотариатаар баталгаажуулаагүй байх ба шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй уг баримтуудыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр  зүйлийн 44.2.*******т заасныг   зөрчсөн байна.

3. Шүүх нэхэмжлэгч М.Нгийн  гаргасан “Ажил олгогчийн Б/933 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн орох тухай, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч М.Н нь “РСЦ” ХХК*******д 2007 оноос 2019 оны 03  сарын 20  хүртэл хугацаанд нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан,  тус  компанийн Захиргаа  хүний нөөцийн хэлтсийн дарга ажлаасаа түр чөлөөлөгдсөн тул ажил олгогчийн  2019*******03*******20*******ны өдрийн Б/96 дугаар тушаалаар тухайн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож ажиллаж байх үед Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 сарын 02*******ны өдрийн № 88 дугаар тогтоолоор “РСЦ” ХХК нь “ЭҮ” ТӨҮГазрын Барилга засварын цех болж улмаар ажил олгогчийн  4 сарын 15*******ны өдрийн А/244 дүгээр тушаалаар Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын орон тоо хасагдсан,  ажил олгогч нэхэмжлэгч М.Нг тухайн цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

Түүнчлэн ажил олгогч байгууллага бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн үед өмнө нь ажиллаж байсан ажилтныг халахгүйгээр ажлын орон тоог шинэчлэн баталсан, нэхэмжлэгч цаашид цалин буурахгүйгээр байнгын орон тоон дээр ажиллах хүсэл зорилготой байна.

Шүүх нэхэмжлэгч М.Нгийн гаргасан “...хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу ажил олгогчийн Б/933 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн орох тухай, “ЭҮ” ТӨҮГ*******ын Б.з.ц хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгах” тухай шаардлага нь шүүхээр шийдвэрлэх маргаанд хамаарах эсэх, хэрэгт авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 15*******ны өдрийн А/244 дүгээр тушаалын 2.31 дүгээр хавсралт, 2019 оны 08 дугаар сарын 01*******ний өдрийн Ерөнхий инженер Т.Бийн баталсан “Ажилчны орон тооны хуваарь”*******ийн  аль нь хүчин төгөлдөр болох нь тодорхой бус нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. /хх*******23*******26/, /хх*******45*******52/, хх*******159*******166/,

Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.*******т заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07*******ны өдрийн 142/ШШ2021/00045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар нэхэмжлэгч М.Нгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5. 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭ