Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2021/00942

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2021/00942

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Согоот баг *******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-т холбогдох,

 

Эрдэнэт-үйлдвэр ТӨҮГ-ын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу -ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 04 сарын 12-ны өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чагнаадорж нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь тус үйлдвэрийн Барилга засварын цехэд 2003 оноос 2007 он хүртэл нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2007 оноос 2019 оны 03 сар хүртэл РСЦ"-д нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2019 оны 03 сараас РСЦ" ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2019 оны 08 сарын 01-нээс "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 1-р орлогч Ерөнхий инженер Т.Батмөнхийн орон тооны хуваарь баталсны дагуу өнөөг хүртэл ажиллаж байна. Гэтэл жирэмсний амралттай буюу хүний нөөцийн мэргэжилтэн Л.Бат-Итгэлийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд тус албанд хүний нөөцийн мэргэжилтнээр түр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсугай гэсэн Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаал гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Уг тушаалаар миний өмнө ажиллаж байсан хүний нөөцийн мэргэжилтэн нь түр орон тоонд бус үндсэн ажилтнаар ажиллаж байсан ба тус үйлдвэрт 17 жил тасралтгүй өнөөг хүртэл ажилласаар ирсэн болно. Иймд "Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б\933 дугаартай тушаалыг ******* миний бие нь эс зөвшөөрч байгаа тул хүчингүй болгож, ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү. Би 2019 онд байгуулсан гэрээний дагуу ажилдаа томилогдоно гэж ойлгож-г Барилга засварын цехэд шилжүүлэх үйл ажиллагааг хийсний хувьд хөдөлмөрийн гэрээний дагуу явна гэж ойлгож байсан. Бат-Итгэлтийг ирсний дараа ямар нэгэн албан тушаал, ажлын байрыг санал болгоогүй байна. Тэгэхээр захиргаа хүний нөөцийн бодлогын газар, болон -т ороход чамд санал болгох ажил байхгүй гэдгээс шалтгаалж маргааны эх үүсвэр эхэлсэн. Иймд 2019 онд гарсан хөдөлмөрийн гэрээний дагуу тушаалаа гаргуулъя гэсэн хүсэлтийг гаргаад байгаа юм гэжээ.

Нэхэмжлэгч ******* 2020 оны 09 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулахдаа: Миний бие Н.Нямсүрэн нь тус үйлдвэрийн БЗЦ-д 2003 оноос 2007 он хүртэл нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2007 оноос 2019 оны 03 сар хүртэл-д нарийн бичиг, бичиг хэргийн ажилтнаар, 2019.03 сараас-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад, 2019 оны 08 сарын 01-ээс -ын Ерөнхий захирлын 1-р орлогч ерөнхий инженер Т.Батмөнхийн орон тооны хуваарь батласны дагуу -ын БЗЦ-ийн хүний нөөцийн мэргэжилтнээр өнөөг хүртэл ажиллаж байна. Гэтэл Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын бүтцийн нэгж болж өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор -ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Батмөнхөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ажилтны орон тооны хуваарь: Барилга засварын цех-ийн дагуу Ажил хуваарилагчаар хуваарилагдсан байсан ажилтан Л.Бат-Итгэлийг хуваарилагдсан ажилд нь томилохгүйгээр тус албанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэж, харин батлагдсан хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг Хүний нөөцийн мэргэжилтнээр томилохгүйгээр 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалаар Хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаа Л.Бат-Итгэлийн оронд түр томилсон агуулгаар тушаал гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно. Бодит байдал ийм байгаа учир өмнөх нэхэмжлэлийн гаргасан шаардлагатайгаа уялдуулан эхлээд уг маргаан бүхий тушаал нь хууль бус болохыг тогтоож, үүний зэрэгцээ тус маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, хүчин төгөлдөр батлагдсан хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг -ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгаж шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Иймд -ын Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаал нь хууль бус болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг -ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Талууд Төрийн өмчийн хорооны тогтоол гарсан гараагүй гэдэг тал дээр маргахгүй байгаа. Төрийн өмчийн хорооны тогтоолын дараа-ийг -ын Барилга угсралтын цехийн бүтэц болгосон үйл баримтын талаар хэн ч маргадаггүй. Хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгч ажиллаж байсан тал дээр огт маргадаггүй. Бат-Итгэлийг-д ямар ажил хийж байсан талаар зөрүүтэй тайлбарлаад байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримт байсаар байтал нэрийг нь өөрчилж шүүх хуралдааны танхимд хэллээ гээд тэр өөрчлөгдөхгүй. Бат-Итгэл-д хүний нөөцийн менежер хуульч гэж байсан. Энэ баримтыг хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргаж өгдөг. Бат-Итгэлийн ажлын байрыг жирэмсний болон амаржсаны хугацаанд нь хэвээр хадгалах ёстой гэж яриад байгаа. Энэ маргаан Бат-Итгэлийг ажлын байран дээр байх ёстой, байх ёсгүй, Бат-Итгэлийг хүний нөөцийн мэргэжилтэн ажилтнаар тогтоолгох, тушаал гаргахыг даалгах маргаан биш шүү дээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх шалтгаанаар тийм тайлбар хийж байна уу гэж харж байна. Хариуцагч нь татгалзлын үндэслэл дээр хэт их ач холбогдол өгөөгүй байна. Батмөнх, Төмөртогоо нар нь Эрдэнэт үйлдвэртэй хамаагүй гэж байна. Хариуцагчийн зүгээс Төмөртогоогийн боловсруулаад Батмөнхийн баталсан хуваарийг хаанаас гаргаж ирсэн юм, тэр хуваарь манайд байхгүй гэдэг тайлбар хэлээд байгаа юм. Тэр хуваарийг нэхэмжлэгч зохиогоод хулгай хийгээд хуурамч нотлох баримт үйлдэж шүүхэд гаргаж өгөөд байгаа юм биш. Үүний учрыг хариуцагч гайхаад зогсож байх биш тайлбарлаад хэлэх ёстой. Төмөртогоо гэрчийн мэдүүлгээр Барилга засварын цехийн 244 ажилчдыг хуваарилсан хуваарийг өөрийн биеэр боловсруулсан юм байна. Өөрөө шууд захирагдах Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын 1 дүгээр орлогч Батмөнхөд танилцуулсан юм байна. Батмөнх нь болж байна гэж үзэж гарын үсгээ зурж тамгаа дараад тэр хуваарийн дагуу явсан юм байна. Түүнийгээ Төмөртогоо гэрч хангалттай тайлбарлаж хэлж байна. Энэ гэрчийн мэдүүлгээр энэ үйл баримт хангалттай тогтоогдож байна. Хариуцагч өөрөө баталсан хуваарийнхаа дагуу ажилчдаа хуваарилаад нэхэмжлэгчийг Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн дээр тушаалаа л гаргах ёстой байсан юм байна. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй нь хэний буруу юм. Хожим гарын үсэг зураагүйг ашиглаж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Эрдэнэт үйлдвэрТӨҮГ дотроо олон цех газартай ч нэг хуулийн этгээд учраас дотоод зохион байгуулалт нь энэ байгууллагын л асуудал. Байгууллагынхаа дотоод зохион байгуулалтын асуудлыг шүүхэд зөв мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй тайлбар хэлж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нь тушаалыг хууль бус болохыг тогтоогоод уг тушаалыг хүчингүй болгоод хуваарийн дагуу хүний нөөцийн мэргэжилтний орсон тоонд томилсон тушаал гаргахыг даалгах гэж гаргасан байгаа. Гэрчийн мэдүүлгээр ойлгомжтой тодорхой байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг харахаар Бат-Итгэлийг ажил хуваарилагч гэдэг ажлын байранд тавьжээ. Энэ нь хуваарийн дагуу тэрээр жирэмсний болон амаржсаны амралтаа авсан юм байна. Ажлын байрны нэршил дээр Төмөртогоо гэж хүн албан бичиг явуулаад залруулга хийгдсэн юм байна. Үүний үр дүнд хуваарьт заасны дагуу авсан байгаа. Энэ үйл баримтыг эс зөвшөөрөөд хууль бус үндэслэлгүй юм гэж тайлбарлаад байна. Хариуцагчийн хуулийн хэлтсээс гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буцаж хааж шийдэгдсэн байна. Өнөөдөр тэр нотлох баримт нь ирсэн байхад хууль бус гээд тайлбарлаад байгаа хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй болж байна. Яагаад хууль бус гэж үзээд байгаа нь залруулга хийж байгаа жирэмсний болон амаржсаны хуудсанд өөрчлөлт оруулаад байгаа энэ маргааны нөхцөл байдлыг үүсгээд байгаа Төмөртогоо гэх хүнд хариуцлага тооцож, арга хэмжээ авдаггүй юм байна. Холбогдох албан бичгийг нь ч хүчингүй болгосон байгаа үйл баримт байгүй гэж хариуцагчийн төлөөлөгч хэлж байна. Үүнийг хууль бус гээд амаараа тайлбарлаад байгаа асуудал нь үндэслэлгүй юм. Маргааны хамгийн гол үйл баримт нь маш тодорхой боллоо. Өмнөх шүүх хуралдаанд Төмөртогоо гэдэг хүнийг гэрчээр оролцуулаагүйгээс хэргийн үйл баримтууд ойлгомжгүй нөхцөл байдалтай байсан. Гэтэл өнөөдрийн хуралдаанд Төмөртогоо гэж хүн орж ирснээрээ бид нарын маргаад байгаа асуудал хэргийн гол үйл баримтыг үнэнээр нь хэллээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд гэрчийн мэдүүлэг нотлох баримт болно гээд хуульд заасан нотолгооны арга болоод үнэлэгдээд явдаг. Нэгэнт хуульд заасан нотолгооны арга хэрэгслээр нотлогдож байгаа зүйл учраас хэргийн гол үйл баримт гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэлт хийж байгаа юм. Төмөртогоогийн мэдүүлгээр бид нарын маргаад байгаа хуваарийг Төмөртогоо боловсруулаад Батмөнх баталж гарын үсэг зурж, тамгаа дараад хавтаст хэргийн материалд өгсөн баримт байгаа. Энэ баримтын талаар үнэхээр үгүйсгэх гээд бүхэл аргаа хэрэглэж байгаа. Жишээ нь манайд тийм баримт байгүй гээд үзлэг хийлгэж байгаа юм. Тэр үзлэгийг Эдийн засгийн хэлтэст хийсэн тэнд байхгүй баримтыг үзлэг хийлгэхэд ямар үр дүн гарах нь ойлгомжтой. Өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбар хийхдээ үзлэгийн тэмдэглэл үзлэгийн ажиллагааг нотлох баримт гэж тайлбарлах байх. Энэ нь нотолгооны хэрэгсэл мөн үү гэвэл мөн гэхдээ хэргийн үйл баримтыг тогтооход шийдвэрлэх хүчин зүйлд хамаарал бүхий ач холбогдолтой нотлох баримт болж чадахгүй. Яагаад вэ гэвэл нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу хариуцагч талаас гаргасан энэ хуваарь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан, нотлох баримт шинжлэн судлах хэсэгт нотлох баримтаар судлагдсан давхар гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа ийм баримт. Би Төмөртогоогоос энэ баримт танай ажил дээр байгаа юу гэхэд байгаа гэж хариулж байна. Хэрвээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манайд байхгүй гэж маргах гэж байгаа бол манай эдийн засгийн хэлтэст байхгүй гэж маргах биш манай үйлдвэрт байхгүй гэж маргах ёстой. Энэ гэрчийн мэдүүлгээр өөрөө боловсруулаад Батмөнхөөр хянуулаад батлуулаад энэ хуваарийн дагуу яваад бүх ажилчдыг томилоод энэ хуваарийг хүчингүйд тооцсон ямар нэгэн эрх зүйн акт байхгүй гэж маш тодорхой хэлсэн. Хариуцагч өөрийнхөө гаргасан үйлдлийг ингэж буруугаар тайлбарлах нь үндэслэлгүй. Өөрийн байгууллагад болж байгаа үйл явц, дэг журам, маргаж байгаа асуудлуудыг ойлгохгүй мэдэхгүй байна гэж огт байхгүй. Бадамсүрэн гэж захирал энэ хуваарийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хуваарийн дагуу ажилчид томилсон бол яг тэр хуваариа барих ёстой. Хуваарийн дагуу тушаалаа гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулах гэж хуваариа баталж байгаа. Хариуцагч өөр нэг хуваарь яриад байгаа тэр нь Эдийн засгийн хэлтэст байгаа Үүрийнтуяа гэж хүний баталсан хуваарь гэж байгаа. Үүрийнтуяа гэж хүний баталсан хуваарь-ийн татан буулгаад Барилга засварын цехийн ажилчид болгоод бүх үйл явдал болоод дууссаны дараа Үүрийнтуяагийн хуваарь гэж юм гарч ирсэн. Тэр хуваарь дээр ерөнхий захирлын баталсан хуваарийг үндэслээд зөвхөн цалингийн жишгийг баталж тогтоосон хуваарь шүү дээ. Прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай материалууд ирсэн. Энэ материал дээр Нарантуяа гэж хүн мэдүүлэг өгөхдөө холбогдох албан тушаалтан саналаа гаргах эрхтэй гэж мэдүүлсэн байдаг. Нотлох баримтаар шинжлэн судлагдсан Батмөнхийн ажлын байрны тодорхойлолт гарж ирж байгаа юм. Энэ ажлын байрны тодорхойлолтын 11 дэх заалтад ажилчдын хаана ямар ажлын байран дээр ажлаас чөлөөлөх, ажилд томилох талаар санал гаргах эрх нь байсан. Ийм эрхтэй гэж гэрч мэдүүлсэн. Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүрэг буюу татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хангалттай биелүүлж чадсангүй. Маргааны хамгийн гол үйл баримт болох Төмөртогоогийн боловсруулаад Батмөнхийн баталсан хуваарь, Төмөртогоогийн гэрчийн мэдүүлгийг шууд үгүйсгэх баримт хэрэгт авагдсангүй. Эрдэнэт үйлдвэрТӨҮГ гээд ганцхан хариуцагч байгаа тэр газрын нэг хэлтэс нь өөрт олгогдсон ажлын байрны тодорхойлолтоор эрх хэмжээнийхээ хүрээнд ажилчдыг хуваарилах саналаа гаргаад 1 дүгээр орлогчоороо батлуулсан байна. Энэ үйл баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтгэлцэн маргахдаа ийм эрх хэмжээ Батмөнхөд байхгүй гэж байгаа юм. Гэтэл 1 дүгээр орлогч Ерөнхий захирлын эзгүйд нь орлох эрхтэй гэж хэлж байгаа юм. Батмөнхийн баталсан хуваарийн дагуу явж байгаа гэдэг талаар нотолсон баримт байхгүй аман тайлбараар тайлбарлаад байгаа. Энхболд гэдэг гэрч мэдүүлэг өглөө энэ хүний мэдүүлэг өгч байгаа байдал хариуцагчийн талд ажиллаж хариуцагчийг хамгаалах шинжтэй байсан. Хамгийн чухал нь энэ хүний мэдүүлэг дээр тухайн хуваарийг хараагүй гэх боловч энэ хуваарийг мэдэж байсан байна. Нямсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн гэж хэлж байна. Батлагдах ёстой хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч өөрөө гарын үсэг зураагүйгээс батлагдаагүй. Хуваарийн дагуу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулаад хөдөлмөрлөх эрхээ хангуулаад явах ёстой байж. Цаг хугацааны хувьд Бадамсүрэн гэдэг хүний гаргасан хариуцагчийн тушаал үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Энхболд, Төмөртогоо нарын яриад байгаа хөдөлмөрийн гэрээн дээр миний гарын үсэг мөн байна гэж хоёулаа хүлээн зөвшөөрч байна. Гэтэл тэр хөдөлмөрийн гэрээ хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь тодорхой харагдаж байна. Одоо Бат-Итгэлийг томилсон хариуцагчийн тушаал дээр хүний нөөцийн мэргэжилтэн гэж байгаа. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хүний нөөцийн мэргэжилтэн 2 гэж байгаа. Төмөртогоогийн боловсруулаад Батмөнхийн баталсан хуваарь дээр Нямсүрэн дээр хүний нөөцийн мэргэжилтэн 2 гэж байгаа. Чимэгмаагийнх дээр хүний нөөцийн мэргэжилтэн гэж байгаа. Хариуцагчийн өөрсдийн яриад байгаа хоёр орон тоо байгаа нэг нь хүний нөөцийн мэргэжилтэн, хүний нөөцийн мэргэжилтэн 2 гэсэн дээр нэхэмжлэгч хуваарилагдсан байжээ. Хариуцагч өөрсдийн дотооддоо болж байгаа асуудлыг энэ маргаанд хамааралгүй гэж тайлбарлаж байгаа. Хэн энэ асуудлыг цэгцлэх вэ гэхээр хариуцагч өөрөө л цэгцэлнэ. Энэ хуваарийг хараагүй, манайд байхгүй, хүчин төгөлдөр бус гэж ийм зүйл ярьж байгаа хариуцагчийн тайлбар өөрөө үндэслэлгүй. Бат-Итгэлийг энэ ажлын байранд ажиллуулах эсэх нь үндсэн маргааны асуудал биш шүү дээ. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хангалттай бүрэн дүүрэн тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлттэй холбогдуулаад хэлэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нэг л тушаалтай маргаж байгаа. Иймд нэхэмжлэгчийг Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн 2 гэсэн ажлын байран дээр томилсон тушаалыг гаргахыг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: -ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дугаар тушаалаар-ийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн -ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулах тушаал гарч нь үйлдвэрийн нэг цех болсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор -ын зохион байгуулалтын бүтцийг баталсан. Уг тогтоолыг үндэслэн -ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр тушаалаар үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан. Бүтэц орон тоо баталсан дээрх тушаалын хавсралт 1.31-ээр Барилга засварын цехийн зохион байгуулалтын бүтцийг баталж, хавсралт 2.31-ээр тус цехийн орон тоог баталсан бөгөөд хавсралт 2.31-ээр баталсан цехийн орон тоонд хүний нөөцийн алба нь хүний нөөцийн мэргэжилтэн-2 гэсэн орон тоотой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. 40.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй. гэсэн заалтуудыг тус тус үндэслэн-ийн статус үйлдвэрийн газрын Барилга засварын цех болон өөрчлөгдсөн тул-д ажиллаж байсан ажилтнуудын эрхэлж байсан ажил үүргийг өөрчлөхгүйгээр -ын Барилга засварын цехийн ажилтан гэж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгч ******* нь-ийг -ын Барилга засварын цех болгохоос өмнө-д нарийн бичиг- бичээчээр ажиллаж байгаад-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр шилжин ажиллаж байсан. Харин-ийн Захиргаа хүний нөөцийн алба нь Хүний нөөцийн мэргэжилтэн Э.Чимэгмаа /РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.02.05-ны Б/32 дугаар тушаалаар/, Ахлах хүний нөөцийн мэргэжилтэн, хуульч Л.Бат-Итгэл /-ийн гүйцэтгэх захирлын 2018.03.13-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар/ гэсэн 2 хүний нөөцийн мэргэжилтэнтэй ажиллаж байсан.-д Ахлах хүний нөөцийн мэргэжилтэн, хуульч Л.Бат-Итгэл нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр жирэмсний амралтаа авч, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөгөө авсан.-ийг Барилга засварын цех болгосноос хойш Л.Бат-Итгэлийн -ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулах тухай тушаал гараагүй байж байгаад Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/931 дүгээр тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгч ******* нь-д Захиргаа хүний нөөцийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад -ын Барилга засварын цехийн бүтэц орон тоог баталсан тушаалаар уг орон тоо цомхтгогдсон тул жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан Л.Бат-Итгэлийн оронд ажил үүргийг нь гүйцэтгэж байсан учраас Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаар тушаалаар Л.Бат-итгэлийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хүний нөөцийн мэргэжилтнээр түр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаал нь хэвээр хадгалагдана гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь энэ нөхцөл байдлыг ойлгохгүйгээр Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтний үндсэн орон тоонд ажиллах ёстой гэж өөрийгөө үзэн Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Батмөнхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан барилга засварын цехийн орон тооны хуваарийг үндэслэн Л.Бат-Итгэлийг ажил хуваарилагчаар томилсон талаар дурдсан байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор -ын зохион байгуулалтын бүтцийг баталсан. Уг тогтоолыг үндэслэн -ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр тушаалаар үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан. Уг тушаалыг үндэслэн -ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дугаар тушаалаар-ийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн -ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулах тушаал гарч нь үйлдвэрийн нэг цех болсон. Ерөнхий захирлын цех, бүтцийн нэгжүүдийн бүтэц орон тоог баталсан тушаалыг үндэслэн үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч ажил үүргийн хуваарийн дагуу цех, бүтцийн нэгжүүдийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчид, ажилтны орон тооны хуваарийг баталдаг. Үүний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Барилга засварын цехийн орон тооны хуваарийг үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч баталсан. Нэхэмжлэгч нь Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр ямар орон тооны хуваарь батлуулсан талаар яриад байгаа нь ойлгомжгүй байна. Цех бүтцийн нэгжүүдийн орон тооны хуваарийг Ерөнхий захирлын бүтэц орон тоог баталсан тушаалыг үндэслэн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч, захирлууд баталсаар ирсэн. Хэрэгт ч Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор батлуулсан Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарийг үйлдвэрийн газрын Эдийн засгийн хэлтсээс гаргуулан авч нотлох баримтаар өгсөн байгаа. Нөгөөтэйгүүр орон тооны хуваарь дээр албан тушаалын нэр, уг албан тушаалд хэдэн орон тоо байгаа, зэрэг, зэрэглэл код, тарифт цалингийн ангилал, нэгдсэн тарифын сүлжээний шатлал, цалингийн шатлалын дээд, дунд, доод хязгаарыг хэдэн төгрөгөөр тогтоох, ажлын хуваарь, ажлын байрны байршил зэрэг тухайн ажлын байранд хэдэн хүнийг, хэдэн төгрөгийн цалингаар, цалингийн ямар шатлалаар бодож явах талаарх мэдээллийг харуулсан баримт бичиг юм. Энэ нь тухайн бүтцийн нэгжийн бүтэц орон тоонд үндэслэн тухайн цехэд тогтмол мөрдөгдөх баримт бичиг юм. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийг нь орон тооны хуваариар хүний нөөцийн мэргэжилтэн гэж бичсэн, Л.Бат-Итгэлийг ажил хуваарилагч гэж бичиж баталсан гэж яриад байгаа нь огт үндэслэлгүй юм. Ямар ч цех, бүтцийн нэгжийн орон тооны хуваарьт дээрх мэдээллүүд л байдаг, хүний нэрээр баталсан орон тооны хуваарь байхгүй юм. Мөн нэхэмжлэгч нь Л.Бат-Итгэлийг ажил хуваарилагч болсон гэдгийг нотлох зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж үйлдвэрийн газраас нотлох баримт бүрдүүлээд байх шиг байна. Үүндээ Барилга засварын цехийн даргын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/12 тоот тушаал, Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас №0590059, уг хуудсаар жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсаар олгосон цалингийн хуудас зэргийг гаргуулан авсан. Гэтэл дээрх баримтууд нь хууль ёсны дагуу үйлдэгдсэн баримт материал огт биш юм. Учир нь Л.Бат-Итгэл нь тус үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт 2019 оны 11 сарын 05-ны өдөр өргөдөл гаргаж, өргөдөлдөө ...Л.Бат-Итгэл миний бие 2018 оны 03 сарын 02-ны өдөр Эрдэнэт үйлдвэрХХК-ийн 100 хувийн охин компани болох-д хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, хуульч албан тушаалд томилогдсон. нь үйлдвэрийн газрын бүтцийн нэгж болж одоогийн байдлаар хэрэгжилтийн шатанд явж байгаа боловч миний хөдөлмөрийн гэрээ болон ажил, албан тушаалд ямар нэгэн өөрчлөлт хийгдээгүй болно. Мөн миний бие 2019 оны 07 сарын 18-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт эдлэн, 2019 оны 09 сарын 26-ны өдрөөс амаржсан. Амаржсан даруйдаа Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авахын тулд эмнэлгийн байгууллагаас амаржсан тухай хуудас бичүүлж, цехийн даргаар баталгаажуулах зорилгоор ажилтан *******д өгүүлсэн. Гэтэл ажилтан ******* эмнэлгээс бичиж өгсөн хуудсыг дур мэдэн устгаж, өөрөө дахин очиж хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалыг ажил хуваарилагч болгон өөрчлөн бичүүлсэн. Энэхүү бичиг баримтыг хувийн санаа сэдлээр хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна гэсэн байдаг. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 113/527 тоот албан бичгээр уг гомдлыг судалж, дүгнэлт гаргуулахаар Хуулийн хэлтэст хандсан. Хуулийн хэлтсээс уг гомдлыг болон холбогдох баримт материалыг бүрдүүлэн судалж үзээд ...Л.Бат-Итгэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй байгаа хэдий ч Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилга засварын цехийн бүтэц орон тооны хуваарийг үндэслэн /Хавсралт 1.31, Хавсралт 2.31/ Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасны дагуу түүний эрхэлж буй ажил, албан тушаал хэвээр хадгалагдахаар заасны дагуу түүнийг Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн гэж үзэх үндэслэлтэй юм. Барилга засварын цехийн дарга нь Л.Бат-Итгэлийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд байх ажил эрхлэлтийн мэдээллийг ажил хуваарилагч болгон өөрчилсөн нь гомдолд хавсарган ирүүлсэн Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас №0590059-аар нотлогдож байна. Л.Бат-Итгэл нь Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас №05900045-ыг амаржсаны дараа цехийн даргадаа ирүүлснийг Барилга засварын цехийн даргын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 40/228 тоот албан бичгээр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Ерөнхий эмч Б.Одноод хандан ...Л.Бат-Итгэл нь Захиргааны санаачлагаар Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын Барилга засварын цехийн Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсгийн Ажил хуваарилагчаар ажиллах тул Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудасны Хаана ямар ажил эрхэлдэг гэсэн хэсэгт албан тушаалын залруулга хийж өгнө үү...гэсэн утга бүхий алба бичгийг №05900045 дугаартай жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсын хамт хүргүүлсэн байна. Ерөнхий захирлын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/375 дугаар тушаалын 1-т Албан хэрэг хөтлөлтийн заавар-ын 3.4.4.9 дэх заалтад "Гаднын байгууллагад Ерөнхий захирлын тушаалаар тэмдэг хэрэглэх эрх олгогдоогүй бүтцийн нэгжийн удирдлага өөрийн нэрийн өмнөөс албан бичиг явуулахыг хориглоно. Мөн Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/810 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тэмдэг хэрэглэх бүтцийн нэгжийн жагсаалтад Барилга засварын цех ороогүй байна. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох заавар-ын З.10-т Эмнэлгийн хуудас авсан заавал даатгуулагч нь ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад, сайн дурын даатгуулагч нь харьяалах нийгмийн даатгалын байгууллагад тус тус өгнө., З.11-т ...ажил олгогчоос болон нийгмийн даатгалын байгууллагаас олговол зохих тэтгэмжийг тооцон олгоно. гэж заасныг зөрчин даатгуулагчийн өмнөөс эмнэлгийн хуудсыг дахин бичүүлэн авсан, Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/501 тушаалаар бүтцийн нэгжийн дарга нарт ажилтныг ажилд авах, томилох шийдвэр гаргах эрхийг Ерөнхий захирлаас шилжүүлээгүй байхад ...Захиргааны санаачлагаар Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын Барилга засварын цехийн Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэсгийн Ажил хуваарилагчаар ажиллах тул... гэж үзэн хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалыг үндэслэлгүйгээр өөрчлөн бичүүлсэн зөрчил гаргасан байна... гэсэн утга бүхий Хуулийн хэлтсийн дүгнэлт хүргүүлэх тухай 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 117/1274 тоот албан бичгийг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газарт хүргүүлсэн. Мөн Барилга засварын цехийн даргын дээрх үйлдэл нь холбогдох хууль тогтоомж, үйлдвэрийн газарт мөрдөгдөж байгаа холбогдох журмыг зөрчсөн үйлдэл байсан учраас Хуулийн хэлтсийн 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 117/1272 тоот албан бичгээр Орхон аймаг дахь Цагдаагийн газарт Л.Бат-Итгэлийн Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд байх ажил эрхлэлтийн мэдээллийг дур мэдэн, үндэслэлгүйгээр өөрчлөн бүрдүүлж эрх бүхий этгээдэд шилжүүлсэн байна гэж үзээд уг үйлдлийг шалган шийдвэрлүүлэхээр хандсан. Мөн Л.Бат-Итгэл нь 2019 оны 12 сарын 04-ний өдөр Хуулийн хэлтэст Барилга засварын цехэд холбогдуулан Захиргаа-Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан 2018 оноос 2019 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээнд заасан хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ажилтанд сар бүр олгох 500,000 төгрөгийн тэтгэмж, Эрдэнэт үйлдвэрийн ажилтанд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-д заасан шинээр мэндэлсэн хүүхдэд нэг удаа олгох 200,000 төгрөгийн тусламжийг авах тушаал гаргуулах утга бүхий гомдол ирүүлсэн. Уг гомдлыг судалж үзээд Хуулийн хэлтсийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 117/1292 тоот албан бичгээр гомдлыг хангах үндэслэлтэй талаар дурдаж, Л.Бат-Итгэлийн гомдлыг шийдвэрлүүлж холбогдох тушаалуудыг гаргах талаар дурдаж өргөдлийг шийдвэрлэсэн. Мөн Л.Бат-Итгэл нь 2020 оны 05 сарын 22-ны өдөр Хуулийн хэлтэст Барилга засварын цехэд хандсан дахин гомдол ирүүлсэн. Уг гомдолдоо ажилтан нь амаржаад 8 сар болж байгаа хэдий ч одоог хүртэл хүүхэд асрах чөлөөгөө эдлээгүй, үйлдвэрийн газраас амаржсан эхчүүдэд олгодог тэтгэмж, хүүхэд асрах чөлөөгөө эдлээгүйн улмаас төрөөс олгох тэтгэмж зэргийг авч чадаагүй тул эдгээр тэтгэмжүүдийг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар дурдсаныг Хуулийн хэлтсээс өргөдлийг хангах үндэслэлтэй талаар дүгнэлт бичиж Л.Бат-Итгэлтэй холбогдох асуудлыг шийдвэрлэхийг 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 117/786 тоот албан бичгээр Барилга засварын цехэд хүргүүлсэн. Энэ мэтчилэн ажилтан Л.Бат-Итгэл нь 2019 оны 11 дүгээр сараас эхлэн удаа дараа өргөдөл, гомдол гаргасан байдаг.-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/57 тоот тушаалаар Л.Бат-Итгэлийг тус компанийн ахлах хүний нөөцийн менежер, хуульчийн ажилд томилсон. Л.Бат-Итгэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Барилга засварын цехийн бүтэц орон тооны хуваарийн /Хавсралт 1.31, Хавсралт 2.31/, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. 40.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэсэн заалтуудыг тус тус үндэслэн-ийн статус үйлдвэрийн газрын Барилга засварын цех болон өөрчлөгдсөн тул-д ажиллаж байсан ажилтнуудын эрхэлж байсан ажил үүргийг өөрчлөхгүйгээр Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын Барилга засварын цехийн ажилтан гэж хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Дээрхээс харахад Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/501 тушаалаар бүтцийн нэгжийн дарга нарт ажилтныг ажилд авах, томилох шийдвэр гаргах эрхийг олгоогүй бөгөөд энэ эрхийг зөвхөн Ерөнхий захирал эдэлдэг, ажил олгогч буюу Ерөнхий захирал ажилтан Л.Бат-Итгэлтэй байгуулах хөдөлмөрийн гэрээг ажил хуваарилагч гэж шинэчлэн байгуулаагүй тохиолдолд цехийн даргын санаачлагаар түүнийг цаашид ажил хуваарилагчаар ажиллана гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийг хүний нөөцийн мэргэжилтний үндсэн орон тоонд ажиллах ёстой гэж үзэх боломжгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг баталсан. Энэ бүтцийн дагуу ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дүгээр тушаалаар-ийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын Барилга засварын цехээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр тушаал гарч үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтыг баталсан. Уг тушаалын хавсралт 1.31-т барилга засварын цехийн зохион байгуулалт, 2.31-т барилга засварын цехийн орон тоог баталсан. Уг баталсан орон тоо нь хүний нөөцийн мэргэжилтэн хоёр байна гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлгаар цуцлахыг хориглоно гэж заасан байдаг. Харин Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэх заалтуудыг тус тус үндэслээд-ний статус нь үйлдвэрийн газрын барилга засварын цех болон өөрчлөгдсөн тул-д ажиллаж байсан ажилчдын урьд эрхэлж байсан ажил үүргийг өөрчлөхгүйгээр барилга засварын цехийн ажилтан гэх хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн. Нэхэмжлэгч ******* нь Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын Барилга засварын цех болохоос нь өмнө-д нарийн бичиг, бичээчээр ажиллаж байгаад-ний гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар захиргаа хүний нөөцийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдон шилжин ажилласан. Тухайн үед-ний захиргаа хүний нөөцийн алба нь дарга Нямсүрэн, ахлах хүний нөөцийн мэргэжилтэн хуульч Л.Бат-Итгэл, хүний нөөцийн мэргэжилтэн Э.Чимэгмаа гэх бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Ахлах хүний нөөцийн мэргэжилтэн хуульч Л.Бат-Итгэл нь-ний гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар, хүний нөөцийн мэргэжилтэн Э.Чимэгмаа нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.-ний ахлах хүний нөөцийн мэргэжилтэн хуульч ажлыг хийж байсан Л.Бат-Итгэл нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр жирэмсний амралтаа авч 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах тухай хуулийн дагуу авч мөн тэтгэмжээ авсан байдаг.-ийг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цех болсноос хойш Л.Бат-Итгэлийг хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулах тухай тушаал гаргаагүй байж байгаад ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/931 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг шинэчилж барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон байдаг. Нэхэмжлэгч ******* нь-ний захиргаа хүний нөөцийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч байж байгаад Эрдэнэ Үйлдвэр ТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтэц орон тоог баталсан тушаалаар уг орон тоо нь цомхотгогдсон тул жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан Л.Бат-Итгэлийн оронд ажил үүргийг нь гүйцэтгэж байсан учраас ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаар тушаалаар Л.Бат-Итгэлийн хүүхэд асрах чөлөөний хугацаанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулах тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.9т зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний ажлын байрны орон тоог хадгална гэж заасан байдаг тул Эрдэнэт үйлдвэрТӨҮГ нь энэхүү хуульд заасан үүргийг биелүүлж Л.Бат-Итгэлийн ажлын байрыг хадгалж байгаа. Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Батмөнхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан Барилга засварын цехийн орон тооны хуваарийг үндэслэн Л.Бат-Итгэлийг ажил хуваарилагчаар томилсон талаар дурдсан байдаг. Эрдэнэт үйлдвэрТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж зохион байгуулагдсан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлд ерөнхий захирлын үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилж, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээг багтаан цалинг тогтоох эрхтэй. Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын дүрмийн 6.10 дугаар заалтад ерөнхий захирал нь ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллуулах гэрээ, контракт, хамтын гэрээг байгуулах, үр дүнг тооцох эрхтэй гэж тус тус заасан байдаг. Хууль болон дүрмийн хүрээнд заасан эрхийн хүрээнд ерөнхий захирал нь цех бүтцийн нэгжүүдийн бүтэц орон тоог баталж 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр тушаалыг гаргасан байгаа. Энэхүү тушаалыг үндэслээд ерөнхий захирлын санхүү эдийн засаг хариуцсан орлогч Үүрийнтуяа нь ажил үүргийн хуваарийн дагуу цех бүтцийн нэгжүүдийн удирдах ажилтан мэргэжилтэн, албан хаагч, нарын орон тоог баталсан. Үүний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр барилга засварын цехийн ажилчдын орон тоог баталсан. Хэрэгт Үүрийнтуяа захирлын бүтэц орон тоо баталсан хуваарийг хавсаргасан байгаа. Энэхүү орон тоо баталсан хуваарь дээр албан тушаалын нэр, уг албан тушаалд хэдэн орон тоо байгаа зэрэг зэрэглэл, код, нэгдсэн тарифын сүлжээний шатлал, цалингийн шатлалын дээд, доод, дунд хязгаарыг хэдэн төгрөгт багтаах зэрэг баримт бичиг байна. Тухайн бүтцийн нэгжийн орон тоонд үндэслэн тухайн цехэд тогтмол мөрдөгдөх баримт бичиг гэж үйлдвэрийн хэмжээнд явдаг. Нэхэмжлэгч нь өөрийгөө орон тооны хуваариар хүний нөөцийн мэргэжилтэн, Л.Бат-Итгэлийг ажил хуваарилагч гэж баталсан гэж ярьж байгаа зүйл нь огт үндэслэлгүй байна. Үйлдвэрийн газрын ямар ч цех бүтцийн нэгжийн орон тооны хуваарь нь эдгээр мэдээлэл байдаг болохоос ямар нэгэн хүний нэрээр баталсан үйлдвэрийн газарт мөрдөгдөж байгаа хуваарь байхгүй байгаа. Нэхэмжлэгч нь Л.Бат-Итгэлийг ажил хуваарилагч болсон гэдгийг батлах зорилгоор Барилга засварын цехийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/12 тоот тушаал болон жирэмсэн амаржсаны эмнэлгийн хуудас, уг хуудсаар олгогдсон тэтгэмжийн хэмжээ зэргийг хэрэгт хавсаргасан байсан. Эдгээр баримтууд нь хууль ёсны дагуу үйлдэгдсэн баримт биш юм. Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын ерөнхий захирал нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/501 дугаар тушаалаар бүтцийн нэгжүүдийн удирдлагын захирамжлалын баримт бичиг гаргах зарим эрхийг шилжүүлсэн бөгөөд энэхүү тушаалаар шилжүүлсэн бүтцийн нэгжийн дарга нь жирэмсний болон амаржсаны амралт олгох тухай тушаал гаргах эрх байдаггүй. А/501 дугаар тушаалын хавсралт №1 дэх хэсэгт гаргах тушаалуудыг нь нэг бүрчлэн зааж өгсөн байдаг. Энэхүү жирэмсний болон амаржсаны амралт олгох тушаалыг үйлдвэрийн хэмжээнд гаргадаггүй бөгөөд энэ нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны амралт олгох болон хугацааны талаар зохицуулсан байдаг тул заавал тушаал гарч байж зохицуулагддаг харилцаа биш юм. Л.Бат-Итгэл нь тус үйлдвэрийн газрын захиргаа хүний нөөцийн бодлогын газарт 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өргөдөл гаргаж тус өргөдөлд Л.Бат-Итгэл миний бие 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Эрдэнэт үйлдвэрХХК-ний 100 хувь охин компани болох-д хүний нөөцийн ахлах мэргэжилтэн хуульч албан тушаалд томилогдож ажиллаж байсан. нь үйлдвэрийн газрын бүтэц орон тоонд өөрчлөлт хийсэн боловч миний хөдөлмөрийн гэрээ, ажил албан тушаалд ямар нэгэн өөрчлөлт ороогүй болно. Мөн миний бие 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт эдлэн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр амаржсан. Амаржсан даруйдаа нийгмийн даатгалаас тэтгэмж авахын тулд эмнэлгийн байгууллагаас амаржсан тухай хуудас авч цехийн даргаар баталгаажуулах зорилгоор ажилтан *******д өгөхөд Нямсүрэн эмнэлгийн хуудсыг өөрөө дур мэдэн устгаж дахин өөрөө очиж хүний нөөцийн мэргэжилтнийг ажил хуваарилагч болгон бичсэн. Энэхүү баримт бичгийг хувийн санаа сэдлээр хуурамчаар үйлдсэн гэж үзэж захиргаа хүний нөөцийн бодлогын газарт өргөдөл гаргасан байдаг. Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11/4527 тоот албан бичгээр уг гомдлыг судалж дүгнэлт гаргуулахаар хуулийн хэлтэст хандаж хуулийн хэлтсээс уг гомдолд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн шалгаж, Л.Бат-Итгэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй байгааг Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын ерөнхий захирлын А/244 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан барилга засварын цехийн бүтэц орон тооны хуваарийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасны дагуу эрхэлж буй ажил албан тушаал нь хэвээр хадгалагдахаар заасны дагуу Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтэн гэж Л.Бат-Итгэлийг үзэх үндэслэлтэй. Барилга засварын цехийн дарга Бат-Итгэлийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд байх ажил эрхлэлтийн мэдээллийг ажил хуваарилагч болгож өөрчилсөн нь хууль бус байна гэх хариу өгсөн. Барилга засварын цехийн даргын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 40/228 дугаар албан бичгийг БОЭТ-ийн ерөнхий эмч Одноод хандан Бат-Итгэл нь захиргааны санаачилгаар -ын барилга засварын цехийн бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэлийн хэсгийн ажил хуваарилагчаар ажиллах тул жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудсанд албан тушаалын залруулга хийж өгнө үү гэх утгатай албан бичиг явуулж 0590049 дугаартай жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудасны хамт хүргүүлсэн байдаг. Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/375 дугаар тушаалын 1 дэх хэсэгт Албан хэрэг хөтлөлтийн зааврын 3.4.4.9 дэх заалтад ерөнхий захирлын тушаалаар тэмдэг хэрэглэх эрх олгогдоогүй бүтцийн нэгжийн удирдлага өөрийн нэрийн өмнөөс гадны байгууллага руу албан бичиг явуулахыг хориглоно. Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/810 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тамга тэмдэг хэрэглэх бүтцийн нэгжийн жагсаалтад барилга засварын цех ороогүй байдаг. Барилга засварын цехийн дарга Төмөртогоо нь ерөнхий захирлаас эрх олгогдоогүй байхад өөрөө дур мэдэн БОЭТ-рүү Бат-Итгэлийн ажил албан тушаалд залруулга хийлгэхээр хууль бус албан бичиг явуулсан байсан. Мөн Нийгмийн хамгаалалын хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 38/66 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан эмнэлгийн хуудас олгох зааврын 1.10 дахь хэсэгт эмнэлгийн хуудас авсан даатгуулагч нь ажиллуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагаар, сайн дураараа даатгуулагч нь харьяалах нийгмийн даатгалын байгууллагад тус тус өгнө, 3.11 дэх хэсэгт ажил олгогчоос олгосон нийгмийн даатгалын байгууллагаас олговол зохих тэтгэмжийг тооцон олгоно гэж заасныг зөрчиж даатгуулагчийн өмнөөс эмнэлгийн хуудсыг дахин бичүүлж авсан байдаг. Мөн барилга засварын цехийн дарга Төмөртогоогийн энэ үйлдэл нь үйлдвэрийн газарт мөрдөгдөж байгаа холбогдох журмыг зөрчсөн үйлдэл байсан тул хуулийн хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 117/1272 тоот албан бичгээр Орхон аймгийн Цагдаагийн газраас уг үйлдлийг шалгуулахаар хандсан байдаг. Энэ хэргийн материал нь хавтаст хэрэгт хавсаргаж ирсэн байсан. Мөн дээрх тайлбараас харахад ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/501 дүгээр тушаалаар бүтцийн нэгжид ажилд авах томилох, шийдвэр гаргах эрх олгоогүй зөвхөн үйлдвэрийн ерөнхий захирал үйлдвэрийн газрын хэмжээнд дангаараа энэхүү эрхийг эдэлдэг байгаа. Үйлдвэрийн хэмжээнд ажил олгогч гэж зөвхөн ерөнхий захирал хөдөлмөрийн гэрээг ажилтнуудтай байгуулдаг. Гэтэл ерөнхий захирал нь ажилтан Л.Бат-Итгэлтэй байгуулах хөдөлмөрийн гэрээг ажил хуваарилагч гэж шинэчлэн байгуулахаас биш тохиолдол цехийн даргын санаачлагаар түүнийг цаашид ажил хуваарилагчаар ажиллуулна гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь -т холбогдуулан Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа -ын Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоолгож, уг тушаалыг хүчингүй болгуулах, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу -ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгуулах тухай болгон өөрчилсөн.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

-ын Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоол, Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын дүрмийн 6.10.2 дахь заалт, Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоогт батлах тухай А/244 дүгээр, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай А/328 дугаар, 2019 оны 07 сарын 26-ны өдрийн-ийг Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулах тухай А/681 дүгээр тушаалууд, Барилга засварын цехийн даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 40/93 тоот албан бичиг зэргийг үндэслэл болгож Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн охин компани-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч *******тэй байгуулсан З-62 дугаартай хөдөлмөрийн гэрээг энэ тушаал гарсан өдрөөр дуусгавар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс -ын Барилга засварын цехийн Хүний нөөцийн албанд хүний нөөцийн мэргэжилтэн Л.Бат-Итгэлийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд тус албанд хүний нөөцийн мэргэжилтнээр түр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэжээ.

 

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 88 дугаар тогтоолоор -ын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, -ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр тушаалаар -ын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан байна.

 

Мөн -ын Ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/681 дугаар тушаалаар 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын Барилга засварын цехийн бүтцээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь-ийг -ын Барилга засварын цех болохоос өмнө-д нарийн бичиг- бичээчээр ажиллаж байгаад-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр шилжин ажиллаж байсан. /хэргийн 1-р хавтас 18-р тал/

 

Мөн-ийн Захиргаа хүний нөөцийн алба нь Хүний нөөцийн мэргэжилтний 2 орон тоонд-ийн гүйцэтгэх захирлын 2018.02.05-ны Б/32 дугаар тушаалаар компанийн хүний нөөцийн мэргэжилтнээр Э.Чимэгмааг,-ийн гүйцэтгэх захирлын 2018.03.13-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар компанийн ахлах хүний нөөцийн менежер, хуульчаар Л.Бат-Итгэлийг ажиллуулж байсан. /хэргийн 1-р хавтас 16, 17-р тал/

 

Ингээд нь -ын Барилга засварын цех болсноор -ын Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/931, Б/932 дугаар тушаалаар Л.Бат-Итгэл, Э.Чимэгмаа нарыг -ын Барилга засварын цехийн Хүний нөөцийн албанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. /хэргийн 1-р хавтас 19, 20-р тал/

 

РСЦ ХХК татан буугдаж, бүтэц зохион байгуулалтын хувьд -ын Барилга засварын цех болсноор *******гийн өмнө нь ажиллаж байсан-ийн Захиргаа хүний нөөцийн албаны даргын албан тушаалын орон тоо хасагдсан учир дээрх -ын Ерөнхий захирлын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалаар *******г жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа, хүний нөөцийн мэргэжилтэн Л.Бат-Итгэлийн оронд түр ажиллуулахаар шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...би өмнө нь-ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад, 2019-08-01-ний өдрөөс -ын Ерөнхий захирлын 1-р орлогч Ерөнхий инженер Т.Батмөнхийн баталсан орон тооны хуваарийн дагуу "Эрдэнэт үйлдвэрТӨҮГ-ын БЗЦ-ийн хүний нөөцийн мэргэжилтнээр өнөөг хүртэл ажиллаж байна. Гэтэл нь -ын бүтцийн нэгж болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Т.Батмөнх захирлын баталсан хуваарийн дагуу ажил хуваарилагчаар хуваарилагдсан байсан ажилтан Л.Бат-Итгэлийг хуваарилагдсан ажилд нь томилохгүйгээр тус албанд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэж, харин батлагдсан хуваарийн дагуу нэхэмжлэгч намайг Хүний нөөцийн мэргэжилтнээр томилохгүйгээр 2020-06-03-ны өдрийн Б/933 дугаартай тушаалаар хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаа Л.Бат-Итгэлийн оронд түр томилсон агуулгаар тушаал гарсныг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн.

 

Хэрэгт "-ын нэгдүгээр орлогч Т.Батмөнхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, Ажилчны орон тооны хуваарь /хэргийн 1-р хавтас 159-166-р тал/, -ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 тоот тушаалаар баталсан Барилга засварын цехийн орон тоо /хэргийн 1-р хавтас 23-26-р тал/, -ын Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн баталсан Барилга засварын цехийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь /хэргийн 1-р хавтас 39-40-р тал/ гэх баримтууд нотлох баримтаар авагдсан байна.

 

Нэхэмжлэгч тал "-ын нэгдүгээр орлогч Т.Батмөнхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, Ажилчны орон тооны хуваарийг хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг хариуцагч тал Ерөнхий захирлын цех, бүтцийн нэгжүүдийн бүтэц орон тоог баталсан тушаалыг үндэслэн үйлдвэрийн газрын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч ажил үүргийн хуваарийн дагуу цех, бүтцийн нэгжүүдийн удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчид, ажилтны орон тооны хуваарийг баталдаг, Т.Батмөнх захирал орон тооны хуваарийг батлах эрхтэй хүн биш гэж мэтгэлцсэн.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан -ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.10-т Ерөнхий захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,4,5,8,9,10-т зааснаас гадна дараах эрхтэй гэж, 6.10.2-т ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, контракт, нэмэлт гэрээ, хамтын гэрээ байгуулах, үр дүнг тооцох, 6.12-т Ерөнхий захирал нь төрийн өмчийн бодлого,зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу зарим эрх, үүргээ итгэмжлэлийн үндсэн дээр үйлдвэрийн газрын эрх бүхий албан тушаалтанд шилжүүлж болно. гэж тус тус заасан ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.4-т үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох гэж заажээ. /хэргийн 1-р хавтас 184-191-р тал/

 

Иймд -ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дүгээр тушаалаар -ын газар, хэлтэс, цех, нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь хууль зүйн үндэслэлтэй ба уг тушаалд Барилга засварын цехийн хүний нөөцийн алба 4 орон тоотой, хүний нөөцийн мэргэжилтэн-2, бүтээмж, сургалтын мэргэжилтэн-1, нарийн бичиг, бичиг хэргийн ажилтан-1 байхаар тогтоосноор хүний нөөцийн мэргэжилтний 2 орон тоонд Л.Бат-Итгэл, Э.Чимэгмаа нарыг үндсэн ажилтнаар, нэхэмжлэгч *******г Л.Бат-Итгэлийн чөлөөтэй байх хугацаанд түүний орон тоонд түр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн ажил олгогчийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай ажилтан Моломжамцын Нямсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь РСЦ ХХК-д компанийн ахлах хүний нөөцийн менежер, хуульчаар томилогдон ажиллаж байсан Л.Бат-Итгэлийг, -ын Барилга засварын цехэд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллуулахаар тус газрын Ерөнхий захирлын тушаал гарсан бөгөөд түүнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд тэрээр жирэмсний болон амаржсаны амралттай байгаа болох нь тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар ажил олгогч нь Л.Бат-Итгэлийн ажил албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй ба, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо нь хасагдсан ажилтан болох нэхэмжлэгч *******г түүний оронд түр ажиллуулахаар томилсон нь буруу биш байна.

 

Нөгөөтэйгүүр -ын ерөнхий захирал нь хууль, дүрэмд заасан өөрийн бүрэн эрхээ "-ын нэгдүгээр орлогч Т.Батмөнхөд шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, Т.Батмөнх нь ажил олгогч биш учир албан тушаалынхаа эрх хэмжээний хүрээнд ажилтнуудыг томилох, чөлөөлөх талаар санал гаргах эрхтэй болохоос өөр ажилд шилжүүлэх, өөрчлөх эрх байхгүй байна. Иймд түүний 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, Ажилчны орон тооны хуваарийг ажилтнуудын ажил, албан тушаалыг өөрчлөх хүчин төгөлдөр эрх зүйн акт гэж үзэх боломжгүй юм.

 

Мөн ******* нь анхнаасаа хүний нөөцийн мэргэжилтний ажил албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллаж байгаагүй атлаа -ын нэгдүгээр орлогч Т.Батмөнхийн баталсан Барилга засварын цехийн Удирдах ажилтан, мэргэжилтэн, албан хаагчдын орон тооны хуваарь, Ажилчны орон тооны хуваарийн дагуу хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллах ёстой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******гийн ажил олгогчийн санаачлагаар өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол буюу -ын Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоолгож, уг тушаалыг хүчингүй болгуулах, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу -ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч -т холбогдуулан гаргасан -ын Ерөнхий захирлын 2020 оны 06 сарын 03-ны өдрийн Б/933 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоолгож, уг тушаалыг хүчингүй болгуулах, хариуцагчаас баталсан хүчин төгөлдөр хуваарийн дагуу -ын Барилга засварын цехийн хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон тушаал гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ