Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 37

 

Б.Эийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.Эд холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрийн 142/ШШ2021/00086 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Эийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Эд холбогдох,

“Гэм хорын хохирол 310.000 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг,

Хариуцагч Г.Эгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 18*******ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа :

Миний хүү болох Б овогтой А нь 7 настай. 2019 оны 09 дүгээр сарын 01*******нд 15 дугаар сургуулийн 1 дүгээр  ангид элсэн орсон. 2019 оны 09 дүгээр сарын 13*******нд 15 дугаар сургуулийн 1*******А ангийн багш Ганболдын Э нь Б.Аг толгой орой руу нь утас цэнэглэгчээр ороолгож зодсон учир 2019 оны 11 дүгээр  сарын 19*******нд торгуулсан. Б.Агийн толгой тархи нь өвдсөн улмаас Улаанбаатар хот орж 2019 оны 12 дугаар сарын 02*******ны 09 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвд дугаар авсан. 14 хоногийн дараа үзүүлэхээр болсон. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 160.000 төгрөг төлж толгойн зураг авахуулсан. Хувь хүнээр төлсөн, эд бүрийн баримттай. Б.Э, Т.Б, Б.А нар Улаанбаатар хот явж үзүүлсэн вагоны замын зардал, бүгд нийт 310.000 төгрөг болсон тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Г.Э нь нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлтэй өөрийн биеэр уншиж танилцлаа. Миний хувьд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь миний бие нь сурагч Б.Ад шаардлага тавьсан, цэнэглэгч гэх мэт зүйлээр цохиогүй багшийн ёс зүйн зөрчлөөр иргэн Б.Эийн гомдлыг шат бүрт нь зохих ёсны арга хэмжээгээ авах ёстой бүрт нь авахуулж иргэний үүргээ биелүүлсэн болно. Иймд энэ нэхэмжилж байгаа мөнгийг нь төлөх боломжгүй байна. Тухайн үед нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргаж Б.Агийн биед  ямар ч гэмтэлгүй гэсэн дүгнэлт гарсан болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрийн 142/ШШ2021/00086 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.*******д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Эгаас 250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Эгаас 8.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Э давж заалдсан  гомдолдоо: 

Миний бие Г.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 12*******ны өдрийн шийдвэрийг 02 дугаар 01*******ний өдөр гардан авсан,   шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Ад багшийн зүгээс шаардлага тавьсан, цэцэглэгч гэх мэт зүйлээр цохиогүй. Иргэн Б.Эийн гомдлын дагуу сурагч Б.Аг тухайн үед нь Медипас эмнэлэгт 160.000 төгрөгийн толгойн эмра зураг авахуулсан. Уг зургаар сурагчийн толгойд ямар ч гэмтэл учраагүй зүгээр гарсан. Тухайн үед нь шүүх эмнэлгийн дүгнэлт гарч Б.Агийн биед  нь ямар ч гэмтэлгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээс үзэхэд Улаанбаатар хот явсан зардал мөнгийг төлөх боломжгүй байна. Миний хувьд өөрийн зүгээс Б.Эийн хүсэлтийн дагуу хохирлыг төлж барагдуулсан болно. Захиргааны арга хэмжээ шат дараалан авахуулсан. Үр дүнгийн гэрээ бүтэн жилээр хасуулсан, цалингийн 20 хувиар 3 сар торгуулсан. Цагдаагийн газраас намайг 300.000 төгрөгөөр торгосон. Иймээс нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжилж буй 250.000 төгрөгийг төлөх боломжгүй, багшийн ёс зүйн дагуу бүх арга хэмжээг авахуулсан гэжээ.      

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан хариу  тайлбартаа:

Миний 7 настай Б.Аг 2019 оны 09 дүгээр сарын 13*******нд Г.Э багш зодсоны улмаас толгой тархи нь өвдөж, Орхон аймгийн БОЭТ*******д үзүүлсэн. Тэр үед толгойн орой дээр халцарсан, хавдсан, зөөлөн эдийн гэмтэл гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Толгой нь өвдсөний улмаас Улаанбаатар хот руу явахаар болж 2019.12.02*******ны  09 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж 160.000 төгрөгийн толгойн эмра зураг авахуулсан. Б.Агийн толгойг цохиогүй бол яагаад халцарч, хавдсан юм бол. Г.Э Б.Аг цохиогүй бол яагаад толгойн зургийг авахуулсан юм бэ. Зодсон гэдгийг чинь энэ толгойн зураг баталж байна. Г.Э багшид ёс суртахуун огт алга, өргөдөлдөө Аг цэцэглэгчээр цохиогүй гэж худал бичсэн байсан. Цагдаа нар цохисон гээд сахилгын арга хэмжээ авсан гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г.Эд холбогдуулан гэм хорын хохирол 310.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.*******д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Эгаас 250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2019 оны 09 дүгээр сарын 13*******ны өдөр Орхон аймаг Баян*******Өндөр сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн бага ангийн багш Г.Э нь 1 а ангийн сурагч Б.Агийн толгойн тус газар цохиж хуулийн дагуу зохих арга хэмжээ авагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх хэрэгт  авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж  310.000 төгрөг нэхэмжилснээс 250.000 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх 60.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно.

Хариуцагч Г.Э нь “...нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжилж буй 250.000 төгрөгийг төлөх боломжгүй ...” гэсэн давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.*******т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.*******д заасан  “татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.*******т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх” үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Хариуцагч Г.Эгийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Г.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.150 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дугаар сарын 07*******ны өдрийн 142/ШШ2020/00050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Эгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.*******т зааснаар хариуцагч Г.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАТТӨР