| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2021/03008/И |
| Дугаар | 191/ШШ2025/05201 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:, ,,, тоот хаягт оршин суух, Олхонууд овогт ы ******* /рд:/,
Нэхэмжлэгч:, ,,, тоот хаягт оршин суух, Ольд овогт гийн ******* /рд:/,
Хариуцагч:,,,*******,*******,, тоот хаягт байрлах ******* ХХК /рд:/-нд холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, олох байсан орлого 216,520,361 төгрөг болон гэрээнээс учирсан хохиролд 33,152,460 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох, 163,360,673 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, З.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч У., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., Г., хариуцагчийн өмгөөлөгч Ц., шинжээч Г., М. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ч.******* миний бие анх 1935 онд ашиглалтад орсон, *******,*******,ны тоотод байршилтай, 30 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Ү-2204009084 улсын бүртгэлийн дугаар бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг байсан. Гэвч тус байр нь цаашид хүн амьдрах боломжгүй гэсэн тул тухайн байрны оршин суугчид бид ярилцаж тохиролцоод дээрх орон сууцны барилгыг дахин төлөвлөлтөд оруулж шинээр орон сууцжуулахаар болж ******* ХХКомпанитай 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Уг гэрээний дагуу тухайн орон сууцны өмчлөгч нарын орон сууцны талбайн хэмжээг дахин хэмжиж тогтоон, шинэ орон сууц баригдаж дуусах үед өмчлөгч тус бүрийн талбайн хэмжээг 20 м.кв-аар нэмэгдүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу иргэн Ч.******* миний 1 дүгээр давхарт0 м.кв хэмжээтэй худалдааны талбайг өгөхөөр болсон. Ингээд гэрээ байгуулсны дараа миний бие өөрийн өмчилж байсан тоот дахь үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгөө хариуцагч талд хүлээлгэн өгсөн бөгөөд 2014 оны 12 сараас манай гэр бүл хүндэтгэх шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл гадаад улсад амьдарч байна. Энэ хооронд буюу 2018 онд манай гэр бүл 3 сарын хугацаатай Монголд ирсэн ба биднийг байх хугацаанд хариуцагч компаниас оршин суугчидтай уулзахаар товлосон хуралд миний нөхөр ******* оролцохыг хүссэн боловч тус компанийн ажилтан гэгч нь хурал болох өдрийн цагийг буруу хэлсний улмаас тухайн хуралд оролцож чадаагүй. Ийнхүү хурлаас хоцорсон бидэнд барилгын тухай ямар ч мэдээлэл байхгүй байсан тул бид барилга дээр тохирч уулзахад нь уг барилга дээр 1-р давхар гэж байхгүй, энэ барилгын 1-р давхар бол энэ гэж подвалаа үзүүлэн худал мэдээлэл бидэнд өгч байсан. 2018 онд хуралд оролцуулаагүй, 2019 онд үнэн зөв мэдээлэл өгөхгүй байсан учраас миний хүү М. барилга дээр очиход тус компанийн ажилтан мөн л дагуулан явж манай барилга 1-р давхар байхгүй, энэ барилгын 1-р давхар бол энэ гэж дахин подвалаа үзүүлж, подвалд талбай тасалж ав, эсвэл 3 өрөө байр аваад зөрүү мөнгийг манай компанид төл гэж тулгасан байдаг. Гэрээгээр тохиролцсон, хүлээж байсан 1-р давхрын0 м.кв үйлчилгээний талбай байхгүй гэхэд нь бид их цочирдсон бөгөөд подвалд талбай тасалж авах, эсвэл зөрүү мөнгө төлж 3 өрөө байр авах тулгалтыг нь бид хүлээн зөвшөөрөөгүй тул энэ тухайгаа хариуцагч компанид цахим шуудангаар захидал илгээж байсан. Өөрөөр хэлбэл, бид гэрээгээр тохиролцсоны дагуу м.кв Худалдааны талбай-г л хүлээн авах ёстой, хариуцагч ч мөн0 м.кв Худалдааны тллбай -г хүлээлгэн өгөх ёстой. Гэтэл 2021 оны дугаар сарын 21-ний өдөр иргэн намайг орон сууц хүлээн авахгүй /гэрээний дагуу миний бие орон сууц биш худалдааны талбай өмчлөх эрхтэй/ гэрээний үүргээ биелүүлэхгүй байна хэмээн үзэж хариуцагч компани нь гэрээнээс татгалзах, учирсан гэх хохирлоо нэхэмжилнэ гэдэг албан бичиг цахим шуудангаар илгээсэн байх тул бид энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр Монгол Улсад ирлээ. Ирсэн даруйдаа бид тухайн барилга дээр очиж үзэхэд, барилга ашиглалтад орсон төдийгүй миний өмчлөлд шилжүүлэх ёстой0 м.кв талбай бүхий худалдааны талбайг т түрээслүүлэн ашиглаж байна. Уг худалдааны талбайг иргэн Ч.******* надад өгөхгүй гэж байна. Иймд миний бие дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ******* ХХК-ийн иргэн Ч.******* миний өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлж,,,,*******,*******ны******* тоотод байрлах 1-р давхрын0 м.кв талбай бүхий худалдааны талбайг иргэн миний өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү.
Миний бие тус шүүхэд 2021 оны дугаар сарын 9-ны өдөр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ******* ХХК-ийн иргэн Ч.******* миний өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлж,, 15 -р хороолол*******,*******ны******* тоотод байрлах 1-р давхрын0 м.кв талбай бүхий худалдааны талбайг Ч.******* миний өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ. Дээрх нэхэмжлэлийн агуулга хэсэгт бид гэрээ байгуулсны дараа буюу 2014 оны 12 дугаар сараас манай гэр бүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гадаад улс руу явахаар болсон тухай дурдаж байсан. Учир нь миний хүү өвчний улмаас улс руу явж эмчлүүлэх шаардлага гарсан бөгөөд тэнд заавал эмчийн хяналт дор байх ёстой гэсэн учраас бид өнөөдрийг хүртэл улсад амьдарч байна. Гэтэл ******* ХХК-аас 2021 оны дугаар сарын 21-ний өдөр ...гэрээний үүргээ биелүүлэхгүй байна, гэрээнээс татгалзах, учирсан гэх хохирлоо нэхэмжилнэ гэсэн утга бүхий албан бичиг цахим шуудангаар илгээсэн байсан бөгөөд энэхүү асуудлаа шийдвэрлүүлэхээр бид Монголд ирсэн. Бид уг асуудлаар өмнө буюу 2018 онд 3 сарын хугацаатай Монголд ирсэн ч уг асуудлаа шийдвэрлүүлж чадалгүй буцаж байсан.
Ингээд дээрх 2021 оны дугаар сарын 21-ний өдрийн албан бичгийг хүлээж аваад аас Монголд 2021 оны дугаар сарын 29-өдөр ирсэн бөгөөд аас Монголд ирэх нислэгийн тийзийн төлбөрүүд, байрласан зочид буудлын төлбөр, PCR шинжилгээ гэх мэт бүх зардлыг өөрсдөөсөө гаргасан. Үүнд:
- Машины түрээс Calgary хотоос Vancouver-87$*2270=1,559,500 төгрөг;
- Vancouver зочид буудлын төлбөр- 164*2270=372,280 төгрөг;
- PCR шинжилгээний төлбөр- 4*150=600$00*2270=1,362,000 төгрөг;
- Incheon зочид буудлын төлбөр- 184$*2270=417,680 төгрөг;
- Vancouver хотоос Incheon нисэх онгоцны зардал- 11,050,400 төгрөг;
- Incheon нисэх буудлаас Улаанбаатар руу ниссэн зардал- 4,160,600 төгрөг;
- Онцгой байдлын зардал- 4 хүн 1,080,000 төгрөг;
- Өмгөөлөгчийн хөлс- 13,000,000 төгрөг;
- Орчуулгын зардал- 150,000 төгрөг нийт 33,152,460 төгрөгийг хариуцагч ХХК үүргээ биелүүлээгүйн улмаас бидэнд учирсан хохиролд гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж, нэмэгдүүлж байна.
Иргэн Ч.******* би,,,,0 байрны (тухайн үеийн хаягжилтаар) 1 давхарт, зүүн хойд буланд байрлалтай (хойшоо болон зүүн тийшээ гарсан хоёр ширхэг хаалгатай) 50.31 м.кв (дахин хэмжилтээр) талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмчилж, эзэмшиж, ашигладаг байсан. Эхэндээ энэ үл хөдлөх эд хөрөнгөдөө өөрөө үйл ажиллагаа явуулж байгаад 2010 оноос хойш бусдад түрээслүүлсэн. Миний үл хөдлөх эд хөрөнгийн нэг талд нь үсчин, хүнсний дэлгүүр, нөгөө талд нь цайны газар (хоолны газар) үйл ажиллагаа явуулж байсан.0-р байр нь хэмжээний хувьд 2 давхар 23.26*16.30-ийн харьцаатай, нийт 389 м.кв талбайтай 12 өмчлөгчтэй төвийн шугаманд холбогдсон, төвийн дэд бүтэцтэй үл хөдлөх эд хөрөнгө байсан.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэж0-р байрыг өмчилдөг 12 иргэн хуралдаж, орон сууцаа дахин төлөвлөлтөд оруулахаар шийдсэн.
"*******" ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээ"-г,,,,ны 12 өмчлөгчтэй байгуулсан манай нөхөр ******* энэ ажилд голлох үүрэгтэй оролцож байсан. Тус гэрээгээрыг дахин төлөвлөлтөд оруулах, иргэн Ч.******* миний бие тус байрны 1 давхарын тоот 50.31 (дахин хэмжилтээр) м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, шинээр баригдах орон сууцны барилгаас 1 давхарын үйлчилгээний0.00 м.кв (-0.31мк2) талбайг Ч.******* миний өмчлөлд талбайг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Тухайн гэрээг байгуулах үед эскиз зураг, ажлын зураг, өөрчлөлтийн зургууд зурагдаагүй байсан. Харин хавтаст хэргийн 51-р талд байрлах барилгын зохион байгуулалтын зургийг "*******" ХХК-аас өгч ...барилга барьсны дараага энэ 1-р давхарт, энэ байршил байгаа үл хөдлөх эд хөрөнгийг танайд шилжүүлж өгнө... гэж хэлж, бид тохиролцсон.
Ч.******* миний зүгээс гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж, Орон сууц өмчлөх эрх шилжүүлэх гэрээг байгуулж, өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгч гэрээнд заасан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн. Уг гэрээгээр бидний 12 өмчлөгчид ХХК-д дэд бүтэцтэй, хот төлөвлөлтөд орсон газрын эзэмших эрхийг ямарч үнэ төлбөргүй өгсөн юм. Миний энэхүү гэрээг байгуулах үед болон гэрээний үүргээ гүйцэтгэж байхдаа гэрээ, хэлцлээр, ярилцаж тохиролцсоны дагуу үр шимийг хүртэнэ гэж итгэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл 8 жилийн хугацаанд энэ гэрээний үр шимийг хүртэж чадалгүй эдийн засгийн болон сэтгэл зүйн хувьд хохироод явж байна. "Хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээ"-ний 2017 оны 04 дүгээр сард хүлээлгэж өгөхөөр заасан боловч барилгыг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах тухай улсын комиссын акт үйлдэж, ашиглалтад оруулсан. Тодруулбал: "*******" ХХК нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах үүргийг гүйцэтгэх хугацааг 2 жил сараар хэтрүүлсэн.
Гэрээ байгуулснаас хойш "*******" ХХК нь эскиз зураг, ажлын зураг, өөрчлөлтийн зургуудыг зуруулахдаа надад өгөхөөр тохиролцсон нэг давхарт үйлдэл нь иргэн Ч.******* надтай байгуулсан гэрээний үүргийг биелүүлэхээс байрлах үйлчилгээний талбайг 81.16 м.кв талбай болгож зуруулж, барилгыг барьсан санаатай зайлсхийх, надад ашиггүй подвольд (энгийн иргэдийн хэллэгээр)0.31 м.кв давхарын талбайг өгөх гэж хийсэн гэм буруутай санаатай, үйлдэл юм. Энэ санаатай гэм буруутай үйлдэл нь гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзах хууль зүйн үндэслэлийг бий болгохгүй бөгөөд ******* ХХК-ийг гэрээний үүргээс чөлөөлөхгүй. Мөн хохироох эрхийг ч ******* ХХК-д олгохгүй. (Харин ч гэрээний үүргийг гүйцэтгэхээс санаатайгаар зайлсхийсэн, гэм буруутай үйлдэлд хууль зүйн хариуцлага хүлээх учиртай. Гэм буруу үйлдэл байгаа бол түүнд оногдуулах хариуцлага, шийтгэл гарцаагүй байх зарчим үйлчилж, хэрэгжих нь шударга ёсонд нийцнэ.
Иргэн Ч.******* миний хувьд эрх зүйн бүрэн чадамжтай болж, аливаа зүйлийг ухамсарлаж мэдсэнээс хойш хууль журмыг чандлан сахин биелүүлж, аливаа зүйлд шударгаар хандсаар ирсэн. Тиймээс иргэн Ч.******* миний хувьд "*******" ХХК-аас0.31 м.кв талбайг гэрээний дагуу авах эрхтэй тул илүү 10.85 м.кв талбайг үнэ (55.381.936 төгрөгийг) өнөөдрийн ханшаар тооцож төлж (илүү 10.85 м.кв талбайн хувьд үнийг төлж) авах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Шүүхээс намайг уг эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон даруйд энэ нэхэмжлэлд хавсаргасан үнэлгээний дагуу төлбөрийг төлөх болно.
Тиймээс Ч.******* би үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ,,,,*******,*******,*******ны******* тоот хаягт байршилтай өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргаж байна. Нөхцөл байдлын хувьд "*******" ХХК нь зах зээлийн үнийн хувьд илэрхий бага үнэтэй хөрөнгө өгч, бидний гэрээ хэлцэл, харилцан тохиролцсон ёсоор олж авах ёстой байсан үнэ цэнэтэй байршилтай үл хөдлөх хөрөнгийг өгөхөөс татгалзсан нь дээрх байдлаар үгүйсгэгдэж байгаа.
Барилга баригдах явцад болон барилга баригдаж дууссаны дараагаар "******* ХХК нь анх ярилцаж, тохиролцож, гэрээ хийсний дагуу талбайг өгөхгүйгээр газрын гадаргаас доош байрласан талбай буюу зоогийн давхрын үл хөдлөх эд хөрөнгийг өгөх гэж шахаж хуурах, мэхлэх гэж удаа дараа оролдсон. Эд хөрөнгийн үнийн хувьд барилгын нэг давхарт байрлаж байгаа гадагшаа гарсан хаалгатай үйлчилгээний талбайн ашигт шинж чанар, үр бүтээмж хамаагүй илүү тул зах зээлийн үнэлгээ өндөртэй үнэтэй. Харин гадагшаа гарсан шууд хаалгагүй, газрын гадаргаас доош байрлаж үл хөдлөх эд хөрөнгө харьцангуй бага үнэтэй байдаг. Хариуцагч ******* ХХК-ийн намайг хуурах гэсэн, өөрсдийн ашиггүй талбайг шахах гэсэн оролдлогууд амжилтгүй болмогц гэрээ цуцалж байна гэх үндэслэлгүй мэдэгдлүүдийг ирүүлсэн.
Хариуцагч "******* ХХК нь ...гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж...гэрээг цуцална...цуцалсан... гэх үндэслэлгүй мэдэгдлүүдий удаа дараа ирүүлсэн тул миний бие гэр бүлийн хамтаар уг асуудлыг шийдвэрлүүлэхээр улсаас Монгол Улс руу ирж, "*******" ХХК-тай уулзаж, эвээр ярилцаж шийдвэрлэх боломжгүй болж шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор ирсэн.
Манай гэр бүл хүү М, М. нарыг эмчлүүлж улсын хотод амьдарч байсан. Дээр дурьдсан шалтгаанаар асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор явах гэхэд хотоос руу шууд нислэг байдаггүй. Тиймээс хотоос Ванкаувер хот руу машин түрээсэлж явж, Ванкаувер хотоос руу, оос руу нислэгээр явсан. Энэ Хугацаанд дараах зардлууд гарсан.
хотоос Ванкаувер хот руу онгоцоор эсвэл машинаар явдаг. Онгоцоор явснаас машинаар явах нь харьцангуй бага зардалтай байсан тул түрээсэлж явсан. Машин түрээсийн төлбөрт 1.559.500 төгрөгийг төлсөн. хотоос Ванкаувер хотод очоод руу нисэх нислэг хүлээх явцад буудалд буух шаардлагатай байсан тул транзет буудалд буусан. ( тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй яваад зайлшгүй үүсдэг асуудал ) Транзет буудлын төлбөрт 372.280 төгрөгийг төлсөн. хотоос руу нисэх онгоцны зардалд 11.050.400 төгрөгийг, оос Улаанбаатар нислэгийн онгоцны зардалд 4.160.600 төгрөгийг, д буугаад руу нисэх нислэгийг хүлээх явцад буудалд буух шаардлагатай байсан тул Транзет буудалд буусан. Транзет буудлын төлбөрт 417.680 төгрөгийг төлсөн.
Тухайн үед ковид цар тахлын тархалтын үе байсан тул нисэх онгоцоор нисэх тухай бүрт ковид 19-ийн шинжилгээ (ПСР)-г өгөхийг шаарддаг байсан. Тиймээс ковид 19-ийн ПСР шинжилгээ өгөхөд 1.362.000 төгрөгийн зардлыг гаргасан. Манай гэр бүлийг Монгол Улсад ирэх үед 14-21 хоногийн буудалд тусгаарлаж ажиглалт хийдэг байсан. Тиймээс онцгой байдлын ажиглалтын төлбөрт 1.080.000 төгрөгийг төлсөн. Иргэн Ч.*******, 3.******* бидний хувьд хууль ёсны эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авах шаардлагатай байсан. Тиймээс өмгөөлөгч авч өмгөөллийн хөлсөнд 13.000.000 төгрөгийг төлсөн. Гадаад хэл дээр материалуудыг Монгол хэл рүү орчуулуулахад 150.000 төгрөгийн зардал гаргасан.
Ингээд нийт баримтаар нотлогдож байгаа зардалд 33.152.460 төгрөгийн зардлыг гаргасан. (энэхүү зардлаас гадна баримтаар нотлогдох боломжгүй идэж, уух зүйлс зардал гаргаснаас гадна сэтгэл санааны маш их хохирсон) Хэрэв "*******" ХХК нь гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгэсэн бол Ч.*******, 3.******* бид энэ хэмжээний зардлыг гаргах шаардлагагүй байсан.(биднийг дагаж хүүхдүүд маань хүртэл ингэж хол замыг туулж явах шаардлагагүй байсан). Дээр дурьдсан зардлууд нь үүсэн маргааныг шийдвэрлүүлэхийн тулд гаргах хот руу алхах, мориор явах, тээврийн хэрэгсэлээр явах ямар ч боломжгүй. Тиймээс зайлшгүй шаардлагатай зардал байсан. Тухайлбал: хотоос Улаанбаатар онгоцны тасалбарын зардал, үүнтэй холбоотой гарч байгаа транзет буудлын төлбөр, ПСР шинжилгээний, онцгой байдлын төлбөрийг ч төлөхөөс аргагүй байсан.
Монгол Улсын хуульд зааснаар гадаад хэл дээр баримтыг Монгол хэл рүү орчуулах зайлшгүй шаардлагатай. (ийнхүү орчуулаагүй бол шүүх үнэлэх боломжгүй) Тиймээс орчуулгын хийлгэж, төлбөр төлөх зайлшгүй шаардлагатай үүссэн. Бидний хувьд хуульч мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авч шүүх, хуулийн шаардлагад нийцүүлэн шүүхэд хандахад ч хуульч, өмгөөлөгчийн туслалцаа авах шаардлагатай байсан тул өмгөөлөгчид төлбөр төлж авсан. Шүүх асуудлыг шийдвэрлэхдээ харгалзаж дээрх бодит нөхцөл харгалзан үзэж, шударга шийдвэр гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Нөгөөтэйгүүр Ч.*******, 3.******* бид энд ирж асуудлаа шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай болсноос хамааран хүү маань Монгол Улсын орчин нөхцөлдөө шууд дасан зохицож чадахгүй, сургуульд завсардах, ангийн хүүхдүүдтэйгээ гадуурхагдах зэрэг нөхцөл байдал үүссэн. Тиймээс 33.152.460 төгрөгийг "*******" ХХК-аас гаргуулж, Ч.*******, 3.******* нарт олгож өгнө үү.
Аливаа үл хөдлөх эд хөрөнгө нь өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа этгээддээ эдийн засгийн давуу байдал, үр шимийг бий болгодог. Тухайлбал: Эд хөрөнгийг өмчилж буй этгээд нь өөрийн өмчлөлийн зүйлийн ашигт шинж чанарыг гаргаж эзэмшиж, ашиглаж, үр шим, орлого олох, бусдад түрээслүүлж орлого олох боломжтой байдаг. Иргэн Ч.******* миний хувьд хуучин хаягаар,,,,0 байрны(тухайн үеийн хаягжилтаар) 06 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслүүлж тогтмол орлого олдог байсан. "*******" ХХК нь харилцан ярилцаж, тохиролцож, гэрээ хийсний дагуу үйлчилгээний талбайг нэхэмжлэгч Ч.******* надад өгч гэрээний үүргээ биелүүлсэн бол Ч.******* үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж 017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд 216.520.361 төгрөгийг олох байсан. Гэтэл хариуцагч "*******" ХХК-ийн хууль бус үйлдлээс шалтгаалж уг мөнгөн хөрөнгийг олж чадаагүй алдсан. Тиймээс "*******" ХХК-аас 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг хүртэл хугацааны түрээсийн төлбөр олох ёстой байсан орлогод 216.520.361 төгрөгийг гаргуулахаар Ч.******* би шаардаж байна.
Ч.******* би үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ,,,,*******,**************ны******* тоот хаягт байршилтай 81.16 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү. "*******" ХХК-аас 33.152.460 төгрөгийг гаргуулж Ч.*******, 3.******* нарт олгож өгнө үү. "*******" ХХК-аас 216.520.361 төгрөгийг гаргуулахаар Ч.******* надад олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Тэгэхээр энэ гэрээний дагуу талбайг авахаар нэхэмжлэл гаргасан байна гэж би ойлгож байгаа. Гэрээний удирдах хэсгийн А дээр нь дахин амьдрах боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан болохыг тэмдэглэж ирж байгаа юм. Тэгээд Б хэсэгт нь шинжээчийн дүгнэлтийн үндэслэл нь ашиглаж болохгүй талаар мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан гэж байгаа юм. Нэхэмжлэгчийн тухайн үед амьдарч байсан байр нь 1935 онд ашиглалтад орсон, цаашид ашиглах боломжгүй болсон гэх дүгнэлтэд үндэслээд манай компанитай хамтарч хамтран ажиллах гэрээ байгуулсан юм шиг байгаа юм. Нураагаад шинээр барилга байгууламж барья гээд орон сууц баригдсаны дараа талууд ямар байдлаар эрх хүлээсэн бэ гэдгийг тодорхой зохицуулж өгсөн. Гэрээний 3 дугаар зүйлд баригдаж дуусаад Ч.*******ийн талбай бол бодитоор 50 метр квадрат байна, шинжээчийн дүгнэлтээр 20 метр квадрат талбайг нэмээд0 метр квадрат коммершиал спэйс буюу үйлчилгээний талбайг өгөхөөр тохиролцов гэж байгаа юм. Ийм байдлаар жагсаагаад тухайн байранд амьдарч байсан хүмүүсийн тоотуудыг бичээд хэдэн давхарт хэнд ямар байр өгөх вэ гэдгээ тохиролцсон. Харин нэхэмжлэгчийн хувьд0 метр квадрат үйлчилгээний талбайг авна гэх ганцхан зохицуулалт байж байгаа. Тэгээд дараа нь өнөөдрийнх шиг ийм маргаан гарах вий дээ гэдгээс сэргийлж гэрээний 3.4 дэх хэсэгт зохицуулалт оруулсан. Талбай дээр ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх үүднээс 3.2 дахь хэсэгт зааснаас бусад талбай хөрөнгө оруулагчийн талбай байна шүү гэж зааж өгсөн. Сая ярьсан тэр үйлчилгээний талбайгаас бусад талбай чинь хөрөнгө оруулагчийн талбай шүү гэж заасан. Дээрээс нь нэхэмжлэгч хэрвээ тэр талбайг авахгүй бол яах вэ гэдгийг нь гэрээний дугаар зүйлд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжих боломжгүй болсон буюу тэр талбайг авахыг хүсэхгүй байгаа бол нийт 176,085,000 төгрөгийг шилжүүлж өгнө гэж талууд тохиролцсон. Тохиролцоо, гэрээнд заагдсаны дагуу Ч.*******ээс орон сууцаа шилжүүлж өгөөд, орон сууц баригдсан. Гэхдээ гэрээнд 1 асуудал байгаа. Нийт орон сууц барихад зориулж тэнд амьдарч байгаа оршин суугч нарын зүгээс оршин суугч нарын зүгээс 1,145 метр квадрат талбайг манай компанид шилжүүлж өгнө. Тэгээд тэр талбай дээр үндсэндээ энэ барилгыг барина шүү гэж тохиролцсон. Гэтэл тухайн үед 1,145 гэдэг хэмжээгээрээ бол аваагүй. 390 хэдэн метр квадрат билүү дээ тийм хэмжээтэй талбай шилжиж ирсэн. Үүнтэй холбоотойгоор барилгын зураг төсөлд бага зэргийн өөрчлөлт ороод, баригдаад, 2019 онд Улсын комиссын акт гараад хүлээлгэж өгсөн. Тэгээд гэрээнд заасан бүх хүмүүс талбайгаа хүлээж авсан. Тухайн үедээ нэхэмжлэгч рүү хандаад танай талбай бэлэн боллоо шүү, энэ талбайгаа аваарай гэдэг байдлаар хандсан. Гэрээний явцад нэхэмжлэгч талаас тодорхой хэмжээний мөнгө төгрөг бас шилжүүлж өгсөн байдаг. Гэрээний 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар нүүлгэн шилжүүлэлтийн зардал 5,000,000 төгрөг, түрээсийн нөхөн олговорт 38,150,000 төгрөг, орлогын албан татварт 3,800,000 төгрөг гэдэг ч юм уу мөнгө төгрөгөө шилжүүлж өгсөн. 2019 онд үндсэндээ талбайг хүлээлгэж өгье, авъя гэх яриа өрнөөд явж байсан. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хамгийн сүүлд манай компаниас нэг мэдэгдэл явсан. Талбай чинь бэлэн болсон гэсэн чинь нэхэмжлэгчийн хүү нь ирж уулзсан гэж тайлбарлаад байгаа. Ирж уулзаад, үүнийг орон сууц болгоод солиод авъя гэхээр нь үүнийг чинь хүлээж авлаа, солиод өгье гэсэн чинь дараа нь үйлчилгээний талбайгаа авахаар боллоо гэж хэлсэн. Талбайгаа ав гээд нэхэмжлэгчийн өмнөөс 3,815,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнийг хавтаст хэрэгт баримтаар өгсөн байгаа. Одоо яриад байгаа******* тоот талбай гоё сайхан харагдсан юм шиг байгаа юм. Тэгээд энэ нь манай талбай юм байна гээд үндсэндээ маргаан өрнөж эхэлж байгаа юм. Сүүл рүүгээ аргаа бараад 2021 оны дугаар сарын 21-ний өдөр манай компаниас гэрээгээ цуцлах мэдэгдлийг явуулсан байдаг. Үндсэндээ ийм л харилцаа болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн яриад байгаа шиг 1 давхарт ийм талбай өгөх ёстой байсан эсвэл Б1 давхарт, 2 давхарт өгөх ёстой байсан гэдэг ямар ч тохиролцоо байхгүй. Би хамтран ажиллах гэрээний дагуу л нэхэмжлэл гаргаж, энэ талбайг авъя гэж шаардаад байгаа юм болов уу гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, нэхэмжлэлийн энэ хэсэг нь үндэслэлтэй эсэх талаар яригдана. Гэрээнд0 метр квадрат талбай өгнө гэж бол тохиролцсон. Тэрнээс 81,16 метр квадрат талбайг өгнө гэх тохиролцоо байхгүй. Гэтэл өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагад ямар үндэслэлээр0 метр квадрат нь 81 метр квадрат талбай болсон бэ гэдгийг би сайн ойлгосонгүй. Нэхэмжлэлийн үндэслэлдээ ч энийгээ дурдсангүй. Тэгэхээр гэрээний дагуу шаардаж байгаа бол тэр гэрээнийхээ дагуу л шаард л даа. Хаа хамаагүй зүйл ургуулж гаргаж ирээд байгаа нь хууль зүйн болон бодит үндэслэл байхгүй байна. Мөн улсаас ирсэн зардал 30 хэдэн сая төгрөгийн хохирол учирчихлаа гэж байгаа нь үндэслэлгүй байна. 1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр талд 2021 оны дугаар сарын 11-ний өдрийн онгоцны тийз, зардал төлсөн баримт гэх баримтууд өгч, хариу тайлбартаа гэрээ цуцлах мэдэгдэл ирсэн тул учрыг нь олъё гээд Монгол улс руу нисээд ирсэн юм гэдэг. Манайхаас 2021 оны дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэл явуулж байхад 2021 оны сарын 11-ний өдөр түрүүлээд 10 хоногийн өмнө мэдээд, тийзээ бичүүлсэн байгааг, ковидын шинжилгээ өгсөн зэрэг зүйлийг ярьж, баримтаа гаргаж өгөөд байгааг ерөөсөө ойлгохгүй байгаа. Энэ бүх зүйл худал байгаа учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Гуравдугаарт, олох ёстой байсан орлого гэж нэхээд байгааг мөн ойлгохгүй байна. 81,16 метр квадрат талбайг CU манайхаас түрээсэлсэн түрээсийн орлогыг нэхээд байгаа байхгүй юу. 81 метр квадрат талбайг өмчлөх эрх нэхэмжлэгчид байхгүй. Өмчлөх эрхгүй байж олох ёстой байсан орлого гэж нэхээд байгааг ойлгохгүй байна. Гэрээний үүрэг зөрчсөн гэдэг нь нэгдүгээрт тогтоогдож байж үүнийг нэхэмжлэх ёстой байх. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
2014.10.02-ны өдөр байгуулсан хөрөнгө болохыг тогтоолгох тухай. оруулалт, хамтын ажиллагааны гэрээний үүрэг зөрчиж гэрээнээс татгалзсан. 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай компани нь иргэн Ч.*******тэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Бид нэг гэрээний 2 тал болж хамтран ажиллахаар болж гэрээгээр манай компани нь иргэн Ч.*******т худалдаа үйлчилгээний0.0 мкв талбайг ашиглалтанд оруулж өгөхөөр харилцан тохиролцож улмаар гэрээг холбогдох хуулийн дагуу нотриатчаар гэрчлүүлж баталгаажуулсан юм.
Ингээд бидний хооронд байгуулсан гэрээний дагуу манай компани өөрийн үйл ажиллагааны хүрээнд гэрээнд тохирсон ёсоор худалдаа үйлчилгээний талбайг барьж ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг. Энэ хугацаанд бид үйлчилгээний талбайг ашиглалтанд оруулахад захиалагч талаас шаардагдах эрх, үүргээ хэрэгжүүлэх талаар удаа дараа шаардлага тавьсан хэдий ч иргэн Ч.******* нь гэрээний үүргийн талаар хариу өгөхгүй байсаар байгаад гэрээгээр тохирсон худалдаа үйлчилгээний талбайг******* хаягт байрлах талбайг авна гэж гэрээнд тохироогүй, гэрээнд заагаагүй хаягт байршилыг сонгосноор талуудын хооронд маргаан үүсч эхэлсэн. Бид иргэн Ч.*******тэй өнөөдрийн байдлаар цаасан дээр хараар бичсэн гэрээнд худалдаа үйлчилгээний******* хаягт байрлах талбайг өгнө гэж харилцан тохирсон зүйл байхгүй өөрөөр хэлбэл бид гэрээгээр худалдаа үйлчилгээний0 мкв талбайг олгоно гэж тохирсоны дагуу бид уг талбайг барьж ашиглалтанд оруулж өгсөн ******* гэх хаягжилт олгогдсон байдаг.
Гэтэл гэрээнд******* гэж хаягжилт тусгагдаагүй атал иргэн Ч.******* нь өөрийн үзэмжээр асуудалд хандаж маргаан үүсгэн гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүйгээс гадна манай компанийг гэрээний үүрэг зөрчсөн мэтээр шүүхэд хариуцагчаар татан оролцуулж байгаа билээ. Бид ийнхүү хуулиар олгогдсон сөрөг нэхэмжлэл гаргах эрх эдлэх үндсэн эрхийн дагуу шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа юм.
Иймийн учир хариуцагч иргэн Ч.******* иргэн Ч.******* нь бидний хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай компани нь иргэн Ч.*******тэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 10.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай компани нь иргэн Ч.*******тэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний үүргийг иргэн Ч.******* зөрчиж гэрээнээс татгалзсан болохыг тогтоож өгнө үү.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн н.*******ийн нэхэмжлэлтэй ХХКомпанид холбогдуулан гэрээний үүргийн биелэлт хангуулж үл хөдлөх эд хөрөнгө тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаар талуудын хоорондох шүүхийн гаргуулах маргаан ийнхүү өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал болон " ХХКомпаний зүгээс иргэн н.*******т холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ-нээс татгалзсан болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байдаг юм.
Ийнхүү сөрөг нэхэмжлэгч "" ХХКомпани нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ-нээс татгалзсантай холбогдон "" ХХКомпанид дараах байдлаар бодит эдийн засгийн хохирол учраад байна. Үүнд:
Маргаан бүхий объект болох ******* тоот хаягт байрлах0.31 мкв талбайтай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг бусдад түрээслүүлж, борлуулж ашиг олох байсан орлогод 160.000.000 төгрөг, мөн (түрээсийн орлогыг сарын 2.500.000 төгрөгөөр тооцож нийт ашиглаагүй4 сарын орлого) Маргаан бүхий объект болох ******* тоот хаягт байрлах0.31 мкв талбайтай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг бусдад түрээслүүлж, борлуулж, захиран зарцуулж чадаагүй хугацааны ашиглалтын зардал түүний төлбөрт 3.360.673 төгрөг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээ нэмэгдүүлж байна.
Иймд хариуцагч н.*******ээс өмнө шүүхэд гаргасан "" ХХКомпани нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн "Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ-нээс татгалзсан болохыг компанид учирсан хохирол төлбөрт үйлчилгээний зориулалттай барилгыг бусдад тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж түүнтэй холбогдуулан Узардал, төлбөрт 3.360.673 төгрөг, нийт 163.360.673 түрээслүүлж, борлуулж ашиг олох байсан орлогод 160.000.000 төгрөг, ашиглалтын н.*******ээс гаргуулж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд хянан шийдвэрлэж буй Ч.*******ийн нэхэмжлэлтэй " ХХКомпанид холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад, уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Ч.******* нь өөрийн өмчлөлийн, орон сууцны 1 дүгээр давхарт байрлаж байсан, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч " ХХКомпанид "мөн ижил 1 дүгээр давхарт байрлалтай,0 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай авахаар харилцан тохиролцож, өмчлөлд нь шилжүүлсэн байдаг. Энэ нь тухайн гэрээний хавсралт зургаар хангалттай нотлогдоно.
Нэхэмжлэгч нь гарцаагүй шаардлагын улмаас улс руу явсан бөгөөд хариуцагчтай цахим шуудангаар байнга харилцаж байсан. Гэтэл хариуцагч нь хэд хэдэн удаа барилгын архитектур төлөвлөлтийг өөрчилж, нэхэмжлэгчийг зөвшөөрөөгүй байхад гэрээг шинэчлэх нэрээр, ******* тоот гэх хаягт байрлах, зоорийн давхрын талбайг санал болгосон тул түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байсан.
Хариуцагч нь 2021 оны дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээнээс татгалзахаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нь арга буюу Монгол Улсад ирж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно. Нэгэнт хариуцагч талын барьсан барилгын 1 дүгээр давхарт******* тоот хаягт байрлах талбай л үйлчилгээний талбай байсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа уг хаягаар тодорхойлсон нь хууль зөрчөөгүй юм.
Хариуцагч "" ХХК нь 2022 оны 06 сарын-ны тус шүүхэд гаргасан, 2014 оны 10 дугаар сарын 02-ын өдрийн Хөрөнгө оруулалт, хамтран ны өдөр тус шүүхэд ажиллах гэрээ /ХОХАГ/-нээс татгалзсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж түүнтэй холбогдуулан компанид учирсан хохирол төлбөрт үйлчилгээний зориулалттай барилгыг бусдад түрээслүүлж, борлуулж ашиг олох байсан орлогод 160,000,000 төгрөг, ашгиглалтын зардал, төлбөрт 3,360,673 төгрөг, нийт 163,360,673 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнд дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ, нэхэмжлэгч Ч.*******тэй 2014 оны 10 сарын 02 өдөр Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ /ХОХАГ/-г байгуулсан, Уг гэрээний Удиртгал-н В хэсэгт, мөн 2.1, 2.6, 3.2,.1,.1а,.1в, гэсэн заалтуудад хариуцагч компани нь иргэн Ч. *******т шинээр баригдах байрны 1 дүгээр давхрын худалдаа үйлчилгээний0м.кв талбайг бүрэн ашиглалтанд оруулж, өмчлөх эрхийн гэрчилгээг гарган хүлээлгэн өгөхөөр тохиролцсоныг дурджээ. Мөн 2014 оны 10 сарын 02-ны өдөр иргэн Ч.******* нь ,,,,,-р зуйл,.1.a,.1.6,.1.B,.1.г,.1.д,.1. ,.1.3,,,,,,,, зүйлд заасан үүргээ 10 жилийн өмнө 100% биелүүлж, "" ХХК-н захирал Лим кок хуй-тай Орон сууц өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г байгуулан нотриатаар баталуулж, өөрийн өмчлөллийн Улсын бүртгэлийн ,,,0-р байрны 1 дүгээр давхарын 06 тоотын 2 өрөө 50.31м.кв /дахин хэмжилтээр/ орон сууцаа хариуцагчын хүсэл зорилгод нийцүүлэн шилжүүлэн өгсөн юм.
Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгөө худалдаа үйлчилгээний зориулалтаар бусдад түрээслүүлж амжиргаагаа залгуулдаг байсаныг дурдах нь зүйтэй. Гэтэл хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ "2014 оны 10-р сарын 02-ны өдрийн зохигчдын хооронд байгуулсан "Хөрөнгө оруулалт, хамтран татгалзсан болохыг тогтоолгох энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа ажиллах гэрээ"-ний 10.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс билээ гэжээ гэж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь уг гэрээний 10.1 дэх заалт нь уг төсөлийг хэрэгжиж дуусах хүртэлх цаг хугацааг тодорхойлсон заалт бөгөөд, шинэ0-р байрны төсөл хэрэгжиж дуусаад улсын комисс хүлээн авч 2019 онд ашиглалтанд орсон болно. Мөн хариуцагч компани нь нэхэмжлэгч Ч.*******ийг дараахи байдлаар үүргээ биелүүлээгүй гэж буруутгажээ Үүнд:
- шаардах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй
- ******* гэх0.31 м.кв талбайг ав гэж санал болгоход хүлээж аваагүй
- ХОХАГ-нд хаяг зааж бичээгүй, гэтэл Ч.******* нь******* тоот талбайг өөрийн үзэмжээр нэхэж шүүхэд маргаан үүсгэсэн гэсэн байна. Эдгээр нь огт үндэслэлгүй, худал зүйл бөгөөд хариуцагч нь барилгын талаархи мэдээлэлийг үнэн зөв өгдөггүй, ажлын явцын талаар тайлагнадаггүй байсанаас гадна, 2018 оноос эхэлж барилгын 1 дүгээр давхрын талбайг нэхэмжлэгчээс нуун гэрээний үүргээ ноцтой зөрчиж эхэлсэн.
Иргэн Ч.******* нь 2015 оноос эхлэн 2024 оны 11-р сарын 27-ны өдрийг хүртэл хариуцагчаас үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа бөгөөд, хариуцагч нь гэрээний үүргээ иргэн миний өмнө биелүүлэхгүй байгаа учир би зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Хариуцагч нь, нэхэмжлэгчид*******ны Н зоорийн давхарын ******* тоотод байрлалтай0.31м.кв талбайг, 1-р давхарын талбай гэж худлаа мэдээлэл өгч, үүнийг хүлээж ав тэгэхгүй бол гэрээнээс татгалзаж, гэрээг цуцална гэж айлган сүрдүүлдэг байсан.
Нэхэмжлэгч нь*******ны 1-р давхрын******* тоотод хаягт байрлах0м.кв талбай гэж өмгөөлөгчдийн зааж зөвлөснөөр, нэхэмжиллээ шүүхэд гаргасан.******* тоот гэж бичсэн учир нь, өмгөөлөгчид надад нэхэжилж байгаа зүйл тодорхой байх ёстой гэсэн учраас мөн улсын комисс барилгыг хүлээж авахдаа ашигласан Барилгын зурагын 1-р давхрын байгуулалт дээр*******анд цорын ганц үйлчилгээний талбай байгаа түүнийг******* тоот гэж дугаарласан байсан юм. Гэтэл хариуцагч компани нь хэргийн бодит үнэнг шүүхээс нууж,*******ны зоорийн давхарын ******* тоот гэх талбайгаа, 1-р давхрын талбай гэж тодорхойлж, уг талбайд олон удаагын шинжээчийн дүгнэлтийг хууль бусаар байдал үүсээд байна.
Талуудын хоорондын маргаан бол******* болон ******* тоот гэдэг тоо бус харин давхарын маргаан юм. Учир нь: Хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээнд огт заагаагүй зоорийн давхарын ******* тоот талбайг хүлээж ав гэдэг, харин нэхэмжлэгч Ч.******* нь ******* тоот нь зоорийн давхарт байрлалтай байгаа учраас, мөн хуучин байрныхаа нөхцөлөө дордуулж зоорийн талбай хүлээж авах боломжгүй, харин гэрээгээр тохилцсон, өгнө гэж амласан 1-р давхрын0м.кв талбайг өмчлөх эрхийн хамт гэрээнд заасан үүргийн дагуу хүлээлгэж өг гэж шаарддаг. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн үзэмжээр******* тоотыг нэхэмжилсэн, бид гэрээнд цагаан дээр хараар хаяг тоот бичээгүй гэсэн байна.
Анх 2014 оны 10 сарын 02-ны өдрийн талуудын хооронд байгуулсан гэрээг хариуцагч тал боловсруулсан, мөн зохигчид байгуулах үед хариуцагчид улсын комисс ажиллаж барилгыг ашиглалтанд оруулахдаа ашигласан Онг энд Онг дизайн" ХХК-н 2017 онд боловсруулж, магадлалаар оруулсан барилга архитектурын ЕГ:R2806-15 дугаартай "Өөрчлөлтийн зураг" нь байгаагүй бөгөөд сууц өмчлөгчдөд ХОХАГ-ий хавсралт 3-д байгаа өрөөний план зургийг, нэхэмжлэгчид 1хх-н 51-р хуудсанд авагдсан зургуудыг тус тус хэвлэж гэрээний хавсралтаар өгсөнийг дурдах нь зүйтэй. "" ХХК нь олох ёстой байсан орлогод 160,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, шаардах эрхийн үндэслэлээ шүүхэд нэхэмжлэл гаргасан4 сарын хугацаанд бусдад түрээслүүлсэн бол ийм хэмжээний орлогыг олох байсан, улмаар уг мөнгөн хөрөнгөөр хохирсон гэж тайлбарлажээ. Хариуцагч компани нь нэхэмжлэгчтэй байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ /Х.О.Х.А.Г/-ний дагуу нэхэмжлэгчийн хамаарал бүхий дэд бүтэцтэй газар дээр барилга барьж, үлэмж хэмжээний ашиг олсон байтал анх тохиролцсон 1 дүгээр давхрын0 м.кв талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй.
Хариуцагч компани нь 2014.10.02-ны өдрийн Хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээ-гээр анх тохиролцсон талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бол өнөөдрийг хүртэл шүүхэд хэрэг маргаан, өрнөж үргэлжлэхгүй мөн нэр бүхий хуулийн этгээдүүд уг хэрэгт оролцохгүй байсан бөгөөд хоёр тал хохиролгүй өөрсдийн үйл ажилгаагаа хэвийн явуулах байсан. Гэтэл хариуцагч нь өөрөө гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа гэдгээ өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй, нэхмжлэгчид ямарч хамааралгүй зоорийн давхрын ******* тоот талбайг бусдад худалдаагүй мөн түрээслүүлээгүй гэж олох нь хууль зүйн үндэслэлгүй юм. байсан орлогоор хохирсон гэх үндэслэлээр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа
Хариуцагч нь "Хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээ-гээр хүлээсэн үүргийн дагуу иргэн Ч.*******ийн өмчлөлд 1 дүгээр давхрын үйлчилгээний0м.кв талбайг, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэтэл*******ны 1 давхрын цорын ганц талбай болох******* тоотын 81.16м.кв талбайг, "" ХХК нь Улсын Бүртгэлийн Газарт мэдүүлэг гарган өөрийн компаний нэр дээр бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг гарган авсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Учир нь: Уг үйлдэл нь "Орон сууцын тухай хуулийн 15 дугаар зүйл 15.1.4"-т заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, мөн Х.О.Х.А.Гэрээний 2.6, 3.3,.1 заалтуудуудад дурьдсан нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Дээрхи талбайг 2020 оноос хойш "CU" сүлжээ дэлгүүрт түрээслүүлэн хууль бус орлого олж байна. Ийнхүү хариуцагч нь иргэн миний бизнесийн орчинг булааж аван, нэхэмжлэгч ХОХАГ-ээр нэхэмжлэгч Ч.******* нь барилгын зоорийн давхарт байрлах ******* тоот0.31 м.кв талбайг хүлээж авах үүрэг хүлээгээгүйг, мөн хариуцагчтай тийм тохиролцоо хийгээгүй дурьдах нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр, хариуцагч байгууллагаас тодорхойлсон В1 буюу зоорийн давхарт байрлах ******* тоот талбайд үйл ажиллагаа явуулахгүй байхтай холбоотой ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байтал ямар учраас тухайн талбайг бусдад түрээслүүлэх боломжийг алдсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь ойлгомжгүйг дурдах зүйтэй байна. Түүнчлэн, 3,360,673 төгрөгийн ашиглалтын зардлыг ямар учраас нэхэмжлэгчээс шаардаж буй шаардлагын үндэслэлийг хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан сөрөг нэхэмжлэлээс олж чадсангүй. Ийм хэмжээний ашиглалтын зардлыг холбогдох байгууллагад төлсөн учир хохирсон гэж үзэж байгаа, аль эсвэл бусдад түрээслүүлсэн бол тухайн мөнгөн хөрөнгийг түрээслэгчээс авах байсан аль нь болохыг хариуцагч байгууллага тодорхойлж чадаагүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хэдэн хуудас баримт хавсаргасан болох нь тодорхойгүйг дурдаж байна.
Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч үүргээ 100 хувь биелүүлж байсан нь нотлогддог. Иймд хариуцагч байгууллагын гаргасан хууль, бус үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь огт хүлээн зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
5.1 нэхэмжлэгчээс гаргасан итгэмжлэл, Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газарт гаргасан барилга баримт хүсэлт, хөрөнгө оруулалт, хамтран ажилллах гэрээ, хавсралтууд, орон сууц захиалгын гэрээ, зохигчдын э-майлаар харилцсан захидлууд, фото зургууд, кассын орлогын ордер, дансны хуулгууд, нислэгийн цахим тийз, архитектур төлөвлөлтийн даалгавар, хавсралтууд, кадастрын зураг, голомт банкны дансны хуулга, барилга, байгууламжийн ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудас, орон сууцны фото зургууд, ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зургууд, 1-р давхарын үйлчилгээний талбайн болон дэлгүүрийн план зургууд, баригдсан буулгасан барилгын харцуулсан зургууд, дахин төлөвлөлтөөр үйлчилгээний9 айлын орон сууцны барилга болгож өөрчилсөн БА ажлын болон өөрчлөлтийн зургийг зоорь, 1-р давхарын хэсгийн зургууд, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн төсөл хэрэгжүүлэх тухай ХХК-ийн хүсэлт, газар эзэмших эрхийг шилжүүлэн авсаг улсын бүртгэлийн гэрчилгээ, барилга байгууламжийн зөвшөөрөл, Өмгөөлөгч Б.гийн хүсэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын албан тоот, Голомт банкны тодорхойлолт, өрх өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Лэндс ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн түрээсийн үнэ тогтоох үнэлгээний тайлан, хавсралтууд, ХХК-ийн албан тоот хавсралтын хамт, Голомт банкны кассын орлогын ордерууд, орлогын мэдүүлгүүд,
5.2 хариуцагчаас гаргасан итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбар, ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зургууд,
5.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн шинжээчийн дүгнэлтүүд, үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн баримтууд, барилгийн ажлын зургууд зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан *******,*******,*******,*******ны******* тоотод байрлах 1 давхрын0 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд 33,152,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр З.******* оролцож, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж, тодруулж гаргасан. Үүнд:
- нэхэмжлэгч Ч.******* *******,*******,*******,*******ны******* тоотод байрлах 1 давхрын 81.16 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, олох байсан орлого 216,520,361 төгрөг гаргуулах,
- нэхэмжлэгч Ч.*******, З.******* нар гэрээнээс учирсан хохиролд 33,152,460 төгрөг гаргуулахаар тус тус шаардсан.
1.1 Хариуцагч ******* ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнээс татгалзсаныг тогтоолгох, олох байсан орлого 160,000,000 төгрөг, ашиглалтын зардал 3,360,673 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, маргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч Ч.******* нь 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдөр *******,*******,, тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /1-р хх-4 ар тал/
Улмаар ******* ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *******,*******,ны 12 оршин суугч, өмчлөгч нартай Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээрыг дахин төлөвлөлтөд оруулахаар тохиролцжээ. /1-р хх-7-38/
Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээний дагуу Ч.******* нь өөрийн өмчлөлийн *******,*******,, тоотод байрлах, 30 м.кв /дахин хэмжилтээр 50.31 м.кв/ талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, тус компани нь шинээр баригдах барилгаас0.31 м.кв талбай бүхий худалдааны талбайг Ч.*******ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Ч.******* нь өөрийн өмчлөлийн *******,*******,, тоотод байрлах, 30 м.кв /дахин хэмжилтээр 50.31 м.кв/ талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй, хэн аль нь тайлбарласан. /2-р хх-26-32/
3.2 Хариуцагч ******* ХХК нь Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнд заасны дагуу *******,*******,ны байрлаж байсан газарт шинээр зоорьтой, 14 давхар бүхий орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолтой барилга барьж ашиглалтад оруулсан нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2019/247 дугаар дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээн авсан байна. /2-р хх-71-77/
Шинээр бий болсон барилга нь 0-1 дүгээр давхарт үйлчилгээний талбай, 2-4 давхарт автомашины зогсоол, 4-14 давхарт орон сууц, техникийн давхарын зориулалттай баригдсан болох нь Үндэсний төв архиваас ирүүлсэн барилгын ажлын зураг болон Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тус тус тогтоогдсон. /3-р хх-193-207/
3.3 Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээний дагуу барилга ашиглалтад орсоны дараа ******* ХХК-иас Ч.*******т0.31 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөхөөр мэдэгдэхэд нэхэмжлэгч нь ...хүлээлгэн өгөх гэж байгаа талбай нь зоорийн давхарт байрладаг талбай тул хүлээн авахгүй. Барилгын 1 дүгээр давхар, одоогийн******* тоот, байрлаж буй талбайг авна гэж,
Хариуцагч ******* ХХК нь ...Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээгээр Ч.*******т 1 дүгээр давхарт үйлчилгээний талбай хүлээлгэн өгөхөөр тохиролцоогүй,0 м.кв талбай бүхий талбай хүлээлгэн өгөхөөр тохирсон гэж тус тус тайлбарлаж, талуудын хооронд маргаан үүссэн байна.
Нэхэмжлэгч Ч.*******ийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн *******,*******,*******, 8в дугаар байр,******* тоотод байрлах, 81.16 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ХХК бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /2-р хх-2/
4. 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээгээр Ч.******* нь өөрийн өмчлөлийн *******,*******,, тоотод байрлах, 30 м.кв /дахин хэмжилтээр 50.31 м.кв/ талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, тус компани нь уг барилгын газар дээр шинээр барилга барьж, уг барилгаас0.31 м.кв талбай бүхий худалдааны талбайг шилжүүлэхээр тохирсон байгаагаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
4.1 Захиалагч Ч.******* нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүн нь гэрээнд тохиролцсоноор барилгын 1 дүгээр давхар, одоогийн******* тоотод байрлах, байрлаж буй талбайг надад олгохоор тохирсон. Уг тохиролцоо нь гүйцэтгэгч ******* ХХК-ийн ажилтан Г.тай и-мэйлээр харилцсан захидлаар тогтоогдоно гэж тайлбарласан.
Шүүх талуудын хооронд и-мэйлээр харилцсан гэх захидлуудад үзлэг явуулсан. /1-р хх-51,2,5-102, 2-р хх-38-43, 5-р хх-99-103,-р хх-31-35, 106-132/
Уг үзлэгээр илэрсэн зүйлээс талуудын хооронд барилгын 1 дүгээр давхарт байрлах талбайтай холбоотой харилцсан гэх хэсгийг үзвэл:
А. Г.ын эзэмшлийн .............................. хаягаас З.*******ын эзэмшлийн руу
- 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ...Захиалгын гэрээ болон план зургийн хамт хавсаргалаа. Манай төсөл 2018 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа болно. Гэрээтэйгээ танилцаад холбогдоорой, /1-хх-51,2/
- 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ...Ярьсаны дагуу хавсралтаар мэдэгдэл болох 1 давхрын план зургийн хамт явууллаа. Мэдэгдлийг гаргаж аваад хүлээн авсан он, сар, өдрөө тавиад гарын үсгээ зураад буцаагаад явуулна гээд хавсралтаар план зураг илгээжээ./1-р хх-75-78/
- 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ...Сайн байна уу Мөөгий, Юуны өмнө хавар болж барилгын ажил эхэлсэнтэй холбоотойгоор манай барилгын ажил мөн эхэлсэнийг мэдэгдэж байна. Бид төслөө энэ оны сүүлээр ашиглалтад оруулахаар зорьж байгаа болно. Мөн бидний хооронд хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу бид танай түрээсийн төлбөрийг бүрэн шилжүүлсэн байгаа, бидний үйл ажиллагааны шаардлагыг хүндэтгэж үзэж захиалгын гэрээг баталгаажуулан ирүүлнэ үү /1-р хх-80/
- 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...Чи ямар юм ойлгодоггүй юм бэ. Энэ чинь гэрээ шинэчилж байгаа зүйл ерөөсөө биш, бид амалсан ёсоор байрыг чинь буцааж өгөх гээд үл хөдлөх рүү орох гэрээ хийх гээд байна. Энэ гэрээгээр үл хөдлөхөд өгч танай үл хөдлөхийн гэрчилгээ гарч ирнэ. Бусад 11 эзэдүүд чинь тэгвэл чамаас болж хохирохыг хүсэхгүй л байх /1-р хх-80/
Б. З.*******ын эзэмшлийн хаягаас Г.ын эзэмшлийн Galdansambuu руу
- 2015 оны дугаар сарын 07-ны өдөр ...Сайн уу Цоомоо, Та бүгдийн ажил сайнуу. Манайханы барилга маань ямар шатандаа явж байгаа ьэ. Ажлын явцаа танилцуулаач, гэрээнд заасан ажил гүйцэтгэлийн хугацаагаа хэр зэрэг барьж байгаа вэ. Хариу бичээрэй /1-р хх-79/
- 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ...Сайн уу . Бид нар одоо дахиж гэрээг хийх шаардлагагүй гэж үзэж байгаа тул ямар нэгэн гэрээнд гарын үсэг шинээр зурахгүй гэдгээ дахин хэлье. Түрээсийн төлбөрийн төлөлтөөр шалтаглаж дахин иймэрхүү зүйл тулган шаардахгүй байхыг хүсэж байна. /1-р хх-80/
В. Ч.*******ийн эзэмшлийн хаягаас Г.ын эзэмшлийн Galdansambuu руу
- 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ...2018 оны намар манай нөхөр З.******* байрны явцын талаар чамтай уулзахад чи уг байрны 1 дүгээр давхарт ямар ч талбай байхгүй гэж хэлж подвал буюу зоорийн давхараа үзүүлсэн байсан. 2019 оны 8 сард миний хүү уг барилга дээр очиход чи мөн л 1-р давхарт ямар ч талбай байхгүй хэмээн дагуулан явж подвалаа үзүүлээд мөн-р давхарт 3 өрөө байр үзүүлж зөрүү мөнгийг төлөөд ав гэж хэлсэн байсан. Бид 2020 оны 12 сард уг барилгын 1 давхарт үйлчилгээний талбай байгааг мэдсэн... Намайг Монголд байхгүй байгааг далимдуулан энэхүү үйлчилгээний талбайг нуун дарж худал мэдээлэл өгч хуурч байсан байна. Мөн энэ байранд 1-р давхрын үйлчилгээний талбай төлөвлөгдөж баригдаагүй тиймээс зоорийн давхарт талбай тасалж ав эсвэл 3 өрөө байр аваад зөрүүнд гарч байгаа талбайгаа 1 м.кв талбайг нь төгрөгөөр бодон үнэлж ав зэргээр тулгалт хийж байсанд гомдолтой байна. /1-р хх-89/
- 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ...Чиний явуулсан зоорийн давхрын зургийг харлаа. Энэ зоорийн давхар нь анхны бидний гэрээнд тохирсон нэг давхрын үйлчилгээний талбай биш байна. /1-р хх-89/
- 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ... компанийн захиралтай гэрээ хийхдээ яг өөрийн байрны байршил дээрээ шинэ үйлчилгээний талбайгаа авах тухайд тохиролцож танай компанийн захирал зөвшөөрч..., уг байршил дээр цонх болон хаалгыг орцноос тусад нь гаргах өгөхөө хэлж байсан. Иймд гэрээнд харилцан зөвшөөрсөн үйлчилгээний талбайгаа авна /1-р хх-94/
- 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр болон 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд ...байрны 1 дүгээр давхарт ямар ч талбай төлөвлөгдөөгүй гэж худал хэлж байсан байна... гэрээгээр тохирсон 1-р давхрын0 м.кв талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг яаралтай гаргаж өгөхийг шаардаж байна. /6-р хх-31-32/
- 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ...2018 онд 3 сарын хугацаатай Монголд очиж үедээ манай гэр бүл тай уулзахад подвал үзүүлж манай 1-р давхар энэ гэж хэлсэн... 2020 оны 12 сард уг барилга дээрх 1 давхрын0 м.кв талбай буюу миний өмчийг нууж биднийг залилж байсныг чинь мэдсэн. Манай гэр бүл Монголд байхгүй байгааг ашиглан танай компани миний үйлчилгээний0 м.кв талбайд шунан бидэнд худал хэлж өмчийг минь нууж, өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. /6-р хх-33/
- 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ...миний давхрын0 м.кв үйлчилгээний талбайг хэзээ хүлээлгэж өгөх вэ /6-р хх-34/
Г. Г.ын эзэмшлийн Galdansambuu хаягаас Ч.*******ийн эзэмшлийн хаяг руу
- 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ...Бид хийсэн гэрээнийхээ дагуу барилгаа 10 хувь ашиглалтад оруулсан байгаа. Мөн тантай хийсэн гэрээний дагуу таны хүссэн байрлалд, таны сонгосон сонголтын дагуу таны хүссэн үйлчилгээний талбайг төлөвлөж дүрэм журам, норм стандартын дагуу төлөвлөлтөө батлуулан батлагдсан зургийн дагуу маш чанартай барьж барилгаа ашиглалтад оруулсан байгаа. Иймд та гэрээгээ ахин харна уу. Бид таныг ирж ашиглалтанд орсон байгаа хүлээн авахыг хүлээж байна. Танайхаас бусад 11 айл гэрээгээр сонгосон байраа хүлээн авч бүгд байрандаа орж амьдарч байгааг дуулгахад таатай байна /1-р хх-94/
- 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ...Манай зүгээс аль нь байсан болноо. Ашиглалтад орсон байгаа. Хүлээж авч болно /1-р хх-95/
- 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ...Танай үйлчилгээний талбай бэлэн болсон байгаа. Танай хүү ирж уулзаад байх авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу бид зөвшөөрсөн байгаа. Та бидэнд аль сонголтоо хийж байгаагаа баталгаажуулан мэдэгдэнэ үү /1-р хх-95/
- 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ...өнгөрсөн 2019 оны 8-р сард таны хүү эхнэрийн хамт манай оффис дээр ирж, үйлчилгээний талбайг орон сууцаар солих хүсэлт тавьж 2 удаа ирж үзсэн. Бид уг хүсэлтийг хүлээн авах боломжтойгоо илэрхийлж 08-02 тоот0.54 м.кв байрыг санал болгосон бөгөөд энэ таны хүлээн авах үйлчилгээний талбайн хэмжээтэй бараг ижил хэмжээтэй байгаа. Тэрнээс хойш хүүгээс тань мэдээ ахиж ирээгүй болно. ...гэрээний дагуу таны хуучин үйлчилгээний талбайн байрлалд ******* тоот үйлчилгээний талбайгаа аль болох хурдан хүлээн авах шаардлагатай байна. Уг үйлчилгээний талбай нь танай хуучин үйлчилгээний талбайтай адилхан байрлалтай болно 1-р хх-99/ гэж тус тус харилцсан байна.
Талуудын хооронд харилцсан бусад захидлын агуулга нь хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авах зорилгоор худалдах-худалдан авах гэрээ байгуулах шаардлага тавихад нэхэмжлэгч нараас дахин бичгийн гэрээ байгуулахгүй гэж маргасан, мөн барилга хэзээ ашиглалтад орох болон барилгаа хүлээж авах талаар харилцжээ.
4.2 Хариуцагч ХХК нь ******* тоотод байрлах,0.31 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай, эсхүл орон сууцны зориулалттай талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг тайлбарласан.
Нэхэмжлэгч Ч.******* нь ******* тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь газраас 0.00 тэнхлэгээс доош байрладаг, 0.00 тэнхлэгээс дээш буюу барилгын 1 дүгээр давхарт байрлах, одоогийн******* тоот талбайг гэрээгээр хүлээн авахаар тохирсон гэж тайлбарлаж байна.
4.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээчээр Барилгын хөгжлийн төвийг томилсон. Шинжээчээс дараах дүгнэлтүүдийг шүүхэд ирүүлсэн.
- 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтээр ...шүүгчийн захирамжид дурдсан талбайг*******ны******* тоот гэж тодорхойлон хаяавчийн давхарт байрлах0 м.кв үйлчилгээний талбай гэж, /2-р хх189-190/
- 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр ... орон сууцны 1 дүгээр давхарт байрлах номерийн үйлчилгээний талбайд байрлаж байна, уг талбай нь талбайн хэмжилтээр8.1 м.кв байна гэж, /3-р хх45-47/
- 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтээр ...зоорийн давхар нь нийтдээ 5 өөр түвшинтэй төлөвлөгдсөн байна. 1 дүгээр давхар нь нийтдээ 4 өөр түвшинтэй төлөвлөгдсөн байна. тухайн орон сууцны барилга нь налуу газар төлөвлөгдсөн байгаа тул газрын налууг ашиглан зоорийн болон 1 дүгээр давхрыг олон түвшинтэй төлөвлөсөн байна гэжээ. /5-р хх-50-51/
4.4 Шүүхээс талуудын маргааны зүйл болох ... орон сууцны******* тоот, ******* тоот үйлчилгээний талбайд тус тус үзлэг явуулсан. /2-р хх-45-56, 91-108, 3-р хх-220-248, 4-р хх-1-10/
Дээрх үзлэгүүдээр******* тоотод байрлаж, ******* тоот /хариуцагчаас нэхэмжлэгчид өгөхөөр санал болгож буй/ нь хоосон үйл ажиллагаа явуулаагүй талбай байна. ******* тоотоос шат дээшээ алхаад******* тоот байрлаж байна. Гадна орчноос 5 шат буугаад******* тоот руу орж байна.******* тоотын шалны түвшин гадна тал дахь газрын түвшингөөс доор байрлалтай.******* тоот хаалганы зэрэгцээ байрлах хаалгаар ороход уруудсан шаттай. Уг шатаар буухад0 м.кв /хариуцагчаас нэхэмжлэгчид өгөхөөр санал болгож буй/ талбай байгаа болох нь тогтоогдсон.
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Захиалагч Ч.******* нь ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлын үр дүнг барилгын 1 дүгээр давхар, одоогийн******* тоот, байрлаж буй талбай гэж, уг талбайн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан нь баримтаар тогтоогдохгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээгээр ******* ХХК нь шинээр баригдах барилгаас0.31 м.кв талбай бүхий худалдааны талбайг Ч.*******т шилжүүлэхээр тохирсоноос бус талууд уг гэрээгээр талбайн байрлалыг 1 дүгээр давхар болон 81.16 м.кв гэж тохиролцоогүй байна.
Нэхэмжлэгчээс талуудын хооронд харилцсан захидлаар талбайн байрлалыг 1 дүгээр давхар буюу одоогийн байрлаж буй талбай болохыг тохиролцсон нь тогтоогдоно гэж маргах боловч уг захидлуудад агуулагдсан баримтад мэдээллээс дүгнэвэл тэдгээрийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний зүйл болох орон сууц баригдаж, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ашиглалтад хүлээн авсаны дараа талууд гэрээний зүйл болох0.31 м.кв бүхий үйлчилгээний талбайн байрлалд харилцан маргасан байна.
5.1 Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно, 198.6-д Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж тус тус заасан.
Иргэний хуулийн 198 дүгээр зүйлийн 198.1, 198.6 дахь хэсэгт тус тус зааснаар Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээний үгийн шууд утга, зорилгоос дүгнэвэл ******* ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлд байсан хуучин барилгыг дахин төлөвлөлтөд оруулах замаар шинээр барилга барьж, уг барилгаас0.31 м.кв талбай бүхий 351,550,000 төгрөгийн үнэтэй худалдааны талбайг Ч.*******т шилжүүлэх зорилготой тохирсон байна.
2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.аас нэхэмжлэгч рүү илгээсэн ...Ярьсаны дагуу хавсралтаар мэдэгдэл болох 1 давхрын план зургийн хамт явууллаа. Мэдэгдлийг гаргаж аваад хүлээн авсан он, сар, өдрөө тавиад гарын үсгээ зураад буцаагаад явуулна гэх захидлыг и-мэйлээр илгээснийг нэхэмжлэгч тал ...бидэнд давхрын байрлалыг 1 дүгээр давхрын үйлчилгээний талбайг санал болгож, уг и-мэйлийг явуулсан гэж, харин хариуцагчаас ...нэхэмжлэгчээс барилгын 1 дүгээр давхрын зургийг хармаар байна гэсний дагуу явуулсан. Харин 1 дүгээр давхрын үйлчилгээний талбайг санал болгосон зүйл биш гэж тус тус тайлбарласан.
Талуудын хооронд харилцсан дээрх захидал болон бусад захидлын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Ч.*******, З.******* нар0 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай авах тухай бичсэн захидалд ******* ХХК-иас0.31 м.кв талбайг хүлээлгэн өгөхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж хариу илгээсэн, харин давхрын байрлалыг 1 дүгээр давхарт гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариу илгээгээгүй байна.
Үүнээс дүгнэхэд талууд гэрээ байгуулагдсанаас хойш и-мэйлээр харилцах замаар барилгын 1 дүгээр давхар,******* тоот үйлчилгээний талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нэгдээгүй байна.
Талуудын хооронд гэрээ байгуулагдах цаг хугацаанд гэрээгээр хүлээлгэн өгөх талбайн байрлалыг тохиролцоогүй тул уг гэрээ байгуулагдсанаас хойш талуудын гэрээгээр тохиролцоогүй зүйл болох давхрын байрлал, тоотыг хожим зөвхөн нэхэмжлэгчийн заасан байрлалаар тодорхойлох замаар талуудын гэрээний эрх чөлөөний зарчим зөрчиж, түүнийг маргаан бүхий үйл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн *******,*******,*******,*******ны******* тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь 81.16 м.кв талбайтай болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч Ч.******* нь0.31 м.кв талбай бүхий үйлчилгээний талбай захиалсан атлаа 81.16 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчээс илүү гарсан зөрүү талбайн үнийг төлөхөд бэлэн гэж тайлбарлах боловч уг саналыг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй.
Иймд нэхэмжлэгч Ч.*******ээс гаргасан *******,*******,*******,*******ны******* тоотод байрлах 1 давхрын 81.16 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
5.2 Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдсон байх шаардлагатай.
Хариуцагч ХХК нь гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлд 351,550,000 төгрөгийн үнэтэй, ******* тоотод байрлах,0.31 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөхийг зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлэхийг илэрхийлдэг. Үүнээс дүгнэхэд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч Ч.*******ийг *******,*******,*******,*******ны******* тоотод байрлах 1 давхрын 81.16 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох үндэслэл тогтоогдоогүй тул уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлсэн байсан бол олох байсан орлого 216,520,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нар өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах нь тэдгээрийн хүсэл зоригийн асуудал. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор гадаад улсаас нислэгээр ирсэн зардал, ПСР шинжилгээний хөлс, тусгаарлалтын байрны зардал, онцгой байдлын ажиглалтын төлбөрт төлсөн нийт 33,152,460 төгрөгийн зардлууд нь талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнээс үүдэлтэй гарсан зардал гэж үзэхээргүй байна.
Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч нараас гаргасан гэрээнээс учирсан хохирол 33,152,460 төгрөг, олох байсан орлого 216,520,361 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Иргэний хуулийн5 дугаар зүйлийн5.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Хариуцагч ******* ХХК-иас гаргасан 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнээс нэхэмжлэгч Ч.*******ийг татгалзсаныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь гэрээнээс учирсан хохирол буюу олох байсан орлого 160,000,000 төгрөг, ашиглалтын зардал 3,360,673 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь байна. Учир нь,
Хариуцагч ******* ХХК нь Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнээс нэхэмжлэгч Ч.*******ийг татгалзсаныг тогтоолгосноор эрх зүйн ямар үр дагаварт хүрэхийг хүсч байгаагаа тодорхойлоогүй. Тодруулбал, гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаан хүлээлгэн өгөх үүрэг үүснэ.
Хэргийн үйл баримтаар ******* ХХК нь Ч.*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг дахин төлөвлөлтөд оруулах замаар шинээр барилга барьсан болох нь тогтоогдсон. Гэрээнээс татгалзсан тохиолдолд Ч.*******ээс гэрээний дагуу хүлээн авсан үл хөдлөх эд хөрөнгө, эсхүл түүний үнийг хэрхэн буцааж өгөх нь тодорхойгүй байна.
Иймд гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгохоор шаардсаныг бие даасан нэхэмжлэл гэж үзэхгүй, гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгосноор эрх зүйн ямар үр дагавар хүсч байгаа нь тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6.2 Хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохирсон ******* тоотод байрлах0.31 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч хүлээн аваагүйгээс ашиглалтын зардалд 3,360,673 төгрөгийг өмнөөс нь төлж хохирсон гэж уг мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардсан.
Уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Барилгын ******* тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардал төлсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй.
Түүнчлэн хариуцагч нь барилгын ******* тоотод байрлах0.31 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Ч.*******ийн захиалсан хөрөнгө гэж тайлбарлаж, уг хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөө илэрхийлдэг атлаа дээрх хөрөнгийг түрээслэсэн байсан бол 160,000,000 төгрөгийн орлого олох байсан гэж сөрөг нэхэмжлэлээр шаардсан нь учир дутагдалтай байна. Бусдад хүлээлгэн өгөх ёстой, бусдын захиалсан гэх орон сууцыг түүний өмнөөс түрээслүүлж орлого олох байсан гэж шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохиролд хамаарахгүй.
Иймд хариуцагчаас гаргасан ашиглалтын зардал 3,360,673 төгрөг, олох байсан орлого 160,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Ч.*******, З.******* нараас гаргасан *******,*******,*******,*******ны******* тоотод байрлах 1 давхрын 81.16 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, олох байсан орлого 216,520,361 төгрөг гэрээнээс учирсан хохиролд 33,152,460 төгрөг нийт 249,672,821 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч ******* ХХК-иас гаргасан 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнээс татгалзсаныг тогтоолгох, олох байсан орлого 160,000,000 төгрөг, ашиглалтын зардал 3,360,673 төгрөг, нийт 163,360,673 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч /сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч/ хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 2,013,747 /1,038,375+323,720+651,652/ төгрөг, хариуцагчаас төлсөн 1,044,953 /70,200+974,753/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох *******,*******,*******,*******,******* тоотод байрлах, 1 давхрын 81.16 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 249,672,821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.*******, З.******* нарын үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Ч.*******т холбогдох 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнээс татгалзсаныг тогтоолгох, 163,360,673 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,0 дугаар зүйлийн0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1,.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 2,013,747 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,044,953 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ