Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 0486

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,  улсын яллагч  Э.Оюунтунгалаг,  шүүгдэгчийн өмгөөлөгч  Д.Батсүх, өлөөлөгч Г.Э,  шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ж  овогт Э А холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж ирүүлсэн 1806008320237 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1. шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж  овогт Э А, 20  оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  нас , эрэгтэй,  бага  боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн  ,  ам бүл 6, эмээ, эгч, 3 дүүгийн хамт Баянзүрх  дүүргийн  дугаар хороо Алтан-Өлгийн  дүгээр гудамжны  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:У

       

          Холбогдсон хэргийн талаар:

          Э.А нь 201 оны 1 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх  дүүргийн  дугаар хороо  дугаар гудамжны  тоотод оршин суух Г.А гэрээс Самсунг нөт-3 маркийн гар утас, Ай фоне -5 маркийн гар утас,  хүн байнга амьдарх зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

        мөн 2018 оны 2 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хороо Алтан-Өлгийн  дугаар гудамжны  тоотод оршин суух Ч.Г гэрээс Самсунг Жи-5 маркийн гар утасыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     шүүгдэгч Э.А    шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Хохирогч А гэрт шөнийн 12 цаг 30 минутын үед утсаар нь ярих гэж орсон. Намайг тухайн айл руу ороход гэрт байсан хүмүүс унтах гэж байсан. Гар утас нь хохирогчийн дэрний хажууд байсан. Утасыг авч, өгөлгүй гэртээ орж мартуулсан. Маргааш нь өгөх боломж байсан ч өгч чадаагүй. Тухайн утсыг гэртээ байлгаж байгаад нэгийг нь эгчдээ өгч, нэгийг нь гэртээ үлдээсэн. Маргааш өглөө нь сургуульдаа явсан. Гэртээ байлгаж байгаад Баяндэлгэр байцаагчид утасыг өгсөн. Хохирогч Г гэрт шөнийн 01.00 цаг өнгөрч байхад орсон. Тухайн айлд ороход хүмүүс нь унтаж байсан. Утас нь хохирогчийн дэрний хажууд байсан. Утасыг авч гэрийнхээ үүдэнд үлдээсэн. Өглөө сургуульдаа яваад ирэхэд хохирогч Г утсаа манай гэрээс авсан байсан. Охиных нь цүнхийг нь онгойлгож түрүүвчнээс нь 15.000 төгрөг, нөхрийнх нь түрүүвчнээс 20.000 төгрөгийг тус тус авсан. Уг мөнгийг өөртөө зарцуулсан гэв.

           шүүгдэгч Э.А мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн  дугаар хороо    дүгээр гудамжны  тоотод эмээ эгч дүү нарынхаа хамт амьдардаг юм. Манай аав ээж хоёр байхгүй хөдөө мал маллаж байгаа юм. 2018 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 00.00 цаг өнгөрч байхад би урд талын айлын  Г эгчийн гэрлүү нь орсон чинь бүгд унтаж байсан. Орон дээр дэрний хажуу талд хоёр утас байхаар нь утсыг нь аваад өмдний хармаанд байсан 20.000 төгрөг, түрүүвчнээс 15.000 төгрөг байхаар нь аваад гэрийн үүдний амбаарт ороод 2 утсыг нь цаасан хайрцаганд нуучихсан. Мөнгийг нь үрчихсэн юм. Гоё утас барихын тулд сонирхолдоо хөтлөгдөөд авсан гэжээ. /хх-ийн 15/               

          Хохирогч  Г.А мөрдөн  шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 17-ны орой гэртээ дүү Ш нөхөр Т нарын хамт байж байгаад нөхөр бид 2 орой 22.00 цаг өнгөрч байхад унтаж манай дүү болох Ш 00.00 цаг өнгөрч  байхад унтсан гэсэн. Улмаар шөнө 04.00 цаг өнгөрч байхад манай нөхөр Тулгаа бие засахаар босч гар утсаа хайхад олдоогүй гэсэн. Гэтэл 2 гар утас, бэлэн 75.000 төгрөг зэрэг зүйлс алга болсон байсан. Тэгээд бид цагдаад дуудлага өгсөн юм. Биднийг унтахад гэр ямар байсан яг тэр чигтээ л байсан. Хулгай орсон ямар ч шинж тэмдэг байгаагүй юм гэжээ. /хх-н 9-12/

          Хохирогч Г.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 00.00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоот гэртээ утсаараа оролдож байгаад унтсан. Тэгээд унтаж байтал шөнө 04.30 цагийн үед манай эгчийн нөхөр нь болох Т босож ирээд бие засчихаад цаг харах гээд утсаа хайсан чинь олдоогүй гэсэн. Тэгээд би сандал дээр байсан цүнхээ үзээд доторх түрүүвчээ үзсэн чинь түрийвчинд байсан 55.000 төгрөг алга болсон байсан. Миний түрийвчинд 11 ширхэг 5000-ын дэвсгэрт байсан бөгөөд алдагдсан. Түрийвчинд задгай 2000 төгрөг л үлдсэн байсан. Миний унтаж байсан өрөөний сандал дээр тавьсан байсан гар цүнхэн доторх түрийвчнээс мөнгө авсан байсан гэжээ.  /хх-н 33-36/

           Хохирогч Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоот байшиндаа унтаад өглөө босоод ирэхэд миний нэг утас, өмдний халаасанд байсан 20.000 төгрөгийн хамт алга болсон байсан. Уг гар утсыг 2 жилийн өмнө манай аав надад 250.000 төгрөгөөр худалдан авч өгсөн юм. Миний болон манай эхнэрийн гар утсыг мөнгөний хамт манай хойт талын айлын хүүхэд болох А авсан байсан. Би алдсан зүйлээ авсан гэжээ.  /хх-н 37-40/

          Хохирогч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би Баянзүрх дүүргийн  дугаар хороо дугаар гудамжны  тоотод  хүүхдийн хамтаар амьдардаг юм. Өчигдөр буюу 2018 оны 2 дугаар сарын 4-ны шөнийн 23.30 цагийн орчимд өөрийн хар өнгийн Жи5 маркийн гар утсаа дэрний хажуу талдаа тавиад унтсан. Өглөө 07.00 цагийн орчим босоод гар утсаа харсан чинь алга байсан. Тэр хавиар нь хайгаад олоогүй. Тэгээд би өөрийн 89270742 утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Гэрийн хаалга цоожгүй харин амбаарын хаалга цоожтой байсан хамгийн сүүлд би өөрөө цоожлоод унтсан юм.  Би утсаа 2017 оны 10 дугаар сарын 20-дээр Жи Мобайл төвөөс 620.000 төгрөгөөр худалдан авсан байсан юм. 2 сейм карт ордог утас байсан юм гэжээ. /хх-н 78-81/

         Гэрч Г.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би А нагац эгч нь байгаа юм. 2018 оны 2 дугаар сарын 4-ний өглөө гэртээ байж байхад манай дүү Э.А надад хар өнгийн Ай Поне5 маркийн гар утас өгсөн тэгэхээр нь би ямар учиртай утас юм бэ гэхэд олсон юм гэж хэлсэн. Би утсыг нь авч гарсан. Дараа нь хулгайн утас гэдгийг нь мэдсэн. А хичээлдээ явж ирээд гэрийн ажил хийгээд дүү нараа хараад байж байдаг их сайн хүүхэд байгаа юм. Сурлага сайтай, жоохон бие муутай багадаа элэг нь өөрчлөлттэй гэж ярьдаг байсан гэжээ. / хх-н 13/

        Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний хүү Э А нь 20 оны 9 дүгээр сарын 1-нд Улаанбаатар хотын 3 дугаар амаржих газарт төрсөн. Айлын том нь байгаа юм доороо 4 дүүтэй. 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр  сургуульд элсэн ороод  дүгээр сургуулийн  ангид сурдаг юм. Сурлага сайтай, үг дуу цөөтэй, хүний хий гэсэн юмыг тэр дор нь хийдэг зантай хүүхэд байгаа юм. Амьдрал ахуй дунд зэргийн гэхдээ дутагдаж гачигдах юмгүй л гэж боддог гэжээ. / хх-н 14/

          Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Э овогтой А нь миний зээ хүү байгаа юм. Э нь  аймгийн  суманд нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа бөгөөд одоо байгаа нөхөр нь А аав нь биш юм. Ан аав нь бага байхад нь салсан юм. Одоо надтай хамт амьдарч байгаа. Илүү дутуу зан байхгүй, дуугүй талдаа, гэр орныхоо бүх зүйлийг хийдэг юм гэжээ.  / хх-н 41/

          Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би А ангийн багш нь байгаа юм. Би А ангийг 8 дугаар ангиас нь дааж авсан. 7 дугаар ангид нь хичээл ордог байсан юм. А нь хичээлдээ идэвхитэй оролцдог, сурлага муутай хүүхэд бол биш, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, ангийн зохион байгуулсан ажилд сайн оролцдог хүүхэд байгаа юм. А ангийхаа болон гэрийнхээ ойр байдаг хүүхдүүдтэй найзалдаг юм байлаа гэжээ. / хх-н 42/

        Эд мөрийн баримтыг түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/ хх-н 7-8/Хар өнгийн  ай фоне маркийн  гар утас нэг ширхэгийг,цагаан өнгийн самсунг нөт-3 маркийн гар утас нэг ширхэгийг тус тус  Г.Ариунцацралд хүлээлгэн өгсөн байна.

          Э.А хувийн байдлыг тогтоосон баримтууд / хх-н 19-24/

        Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолд /хх-н 30/

        Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан: гар утаснуудыг үнэлсэн үнэлгээ /хх-н 44-46/, /хх-н 86-87/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 47-49/

        Э.А эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-29,31/ , /хх-н 88-92/

        Э.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 46-47/

   Э.А  төрсөний гэрчилгээний хуулбар /хх-н 97/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 52,98/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 51/  зэрэг болно.          

          Э.А нь 2018 оны 1 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх  дүүргийн  дугаар хороо  дугаар гудамжны  тоотод оршин суух Г.А гэрээс Самсунг нөт-3 маркийн гар утас, Ай фоне -5 маркийн гар утас, бэлнээр 75.000 төгрөгийг хүн байнга амьдарх зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

          мөн 2018 оны 2 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 17 дугаар гудамжны 230 тоотод оршин суух Ч.Г гэрээс Самсунг Жи-5 маркийн гар утасыг хүн байнга амьдарх зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

          Хохирогч  Г.А мөрдөн  шалгах ажиллагааны үед  өгсөн … шөнө 04.00 цаг өнгөрч байхад манай нөхөр Т бие засахаар босч гар утсаа хайхад олдоогүй гэсэн. Гэтэл 2 гар утас, бэлэн 75.000 төгрөг зэрэг зүйлс алга болсон байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 9-12/

          Хохирогч Г.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн …шөнө 04.30 цагийн үед манай эгчийн нөхөр нь болох Т босож ирээд бие засчихаад цаг харах гээд утсаа хайсан чинь олдоогүй гэсэн. Тэгээд би сандал дээр байсан цүнхээ үзээд доторх түрүүвчээ үзсэн чинь түрийвчинд байсан 55.000 төгрөг алга болсон байсан. Миний түрийвчинд 11 ширхэг 5000-ын дэвсгэрт байсан бөгөөд алдагдсан. Түрийвчинд задгай 2000 төгрөг л үлдсэн байсан. Миний унтаж байсан өрөөний сандал дээр тавьсан байсан гар цүнхэн доторх түрийвчнээс мөнгө авсан байсан гэсэн мэдүүлэг   /хх-н 33-36/

           Хохирогч Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … унтаад өглөө босоод ирэхэд миний нэг утас, өмдний халаасанд байсан 20.000 төгрөгийн хамт алга болсон байсан. Уг гар утсыг 2 жилийн өмнө манай аав надад 250.000 төгрөгөөр худалдан авч өгсөн юм. Миний болон манай эхнэрийн гар утсыг мөнгөний хамт манай хойт талын айлын хүүхэд болох А авсан байсан. Би алдсан зүйлээ авсан гэсэн мэдүүлэгн   /хх-н 37-40/

          Хохирогч Ч.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн … шөнийн 23.30 цагийн орчимд өөрийн хар өнгийн Жи5 маркийн гар утсаа дэрний хажуу талдаа тавиад унтсан. Өглөө 07.00 цагийн орчим босоод гар утсаа харсан чинь алга байсан. Тэр хавиар нь хайгаад олоогүй. Тэгээд би өөрийн 89270742 утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Гэрийн хаалга цоожгүй харин амбаарын хаалга цоожтой байсан хамгийн сүүлд би өөрөө цоожлоод унтсан юм.  Би утсаа 2017 оны 10 дугаар сарын 20-дээр Жи Мобайл төвөөс 620.000 төгрөгөөр худалдан авсан байсан юм. 2 сейм карт ордог утас байсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 78-81/

           шүүгдэгч Э.А мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн … шөнийн 00.00 цаг өнгөрч байхад би урд талын айлын  Г эгчийн гэрлүү нь орсон чинь бүгд унтаж байсан. Орон дээр дэрний хажуу талд хоёр утас байхаар нь утсыг нь аваад өмдний хармаанд байсан 20.000 төгрөг, түрүүвчнээс 15.000 төгрөг байхаар нь аваад гэрийн үүдний амбаарт ороод 2 утсыг нь цаасан хайрцаганд нуучихсан. Мөнгийг нь үрчихсэн юм. Гоё утас барихын тулд сонирхолдоо хөтлөгдөөд авсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 15/  зэрэг болно.             

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

         Э.А нь шөнийн цагаар хүмүүс унтаж байхад бусдын гэрт нь орж гар утас, бэлэн мөнгө зэргийг хулгайлан авч нийт 779.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         Прокуророос Э.А холбогдох хэргийг үйлдэл тус бүрд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож ирүүлсэнийг шүүх Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасан энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэсэн заалтыг үндэслэн Э.А нь нэг гэмт хэрэг буюу хулгайлах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн зүйлчлэлийг зөвтгөх  үндэслэлтэй байна.

   Хохирогч Г.А, Г.Шг, Б.Т, Г нарт учирсан хохирлыг бүрэн төлж  барагдуулсан байх тул өсвөр насны шүүгдэгч Э.А бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.     

          Э.А нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

        Өсвөр насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасан заалтыг хэрэглэж хуульд заасан хорих ялыг хоёр дахин багасгаж оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Э А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүний байнга амьдрах зориулалт бүхий орон   байранд нэвтэрч   үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.А 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Э.А  хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4. Э.А  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Э.А цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.А  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор,  шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.А авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН