Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 530

 

   Э.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 прокурор Э.Оюунтунгалаг,

өсвөр насны шүүгдэгч Э.А-н хууль ёсны төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч С.Галцацрах,

            нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 486 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Э.А-н өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.А-д холбогдох 1806008320237 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж овгийн Э-н А, 20.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ............ төрсөн, .. нас ... сартай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ..... дүүргийн ..... дүгээр сургуулийн ............ ангид сурдаг, ам бүл 6, эмээ, эгч, дүү нарын хамт ......... дүүргийн ...... дугаар хороо, .......... дүгээр гудамжны ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;

Өсвөр насны шүүгдэгч Э.А нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 17 дугаар гудамжны 230 тоотод оршин суух иргэн Г.А-н гэрээс “Самсунг нөт-3” загварын гар утас, “Айфон-5” загварын гар утас, бэлнээр 75.000 төгрөг зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан,

Мөн 2018 оны 2 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 17 дугаар гудамжны 230 тоотод оршин суух Ч.Г-н гэрээс “Самсунг Жи-5” загварын гар утсыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.А-н Г.А-н гэрээс “Самсунг нөт-3” загварын гар утас, “Айфон-5” загварын гар утас, бэлнээр 75.000 төгрөг зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

 Ч.Г-н гэрээс “Самсунг Жи-5” загварын гар утсыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүний байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.А-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Э.А-н хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Э.А-н өмгөөлөгч С.Галцацрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Өсвөр насны шүүгдэгч Э.А-н үйлдлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэсэн боловч хууль бусаар ямар арга замаар нэвтэрч орсныг тогтоогоогүй үндэслэх хэсэгт дурдаагүй байна. Э.А-н хувийн байдал өөрөөр хэлбэл биеийн эрүүл мэндийн байдлыг шүүх авч хэлэлцээгүй. Мөн яллах дүгнэлтийн хавсралтад бэлнээр 20.000, 50.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй гэж дурдсан байхад шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэж бичсэн нь ойлгомжгүй байна. Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Э.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэх боломжтой гэж үзэж байна..” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.А-н хууль ёсны төлөөлөгч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байна. Учир нь насанд хүрээгүй хүүхэд болчимгүй үйлдэл хийж, сонирхлоосоо болж хийсэн үйлдэлд ял шийтгэл оногдуулсанд их гомдолтой байна. Ял шийтгэлээ эдлээд гараад ирэхэд ямар хүн болж төлөвших вэ гэдэг тал дээр ар гэрээс нь их санаа зовж байна. Би Э.А-г багаас нь эмээтэй нь хамт өсгөсөн. Би түүний төрүүлж өсгөсөн эхээс ялгаагүй. Э.А нь төлөв даруу зантай хүүхэд. Оногдуулсан ял шийтгэлийн хувьд заавал нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэх боломжтой байх бодож байна. Иймд Э.А-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өсвөр насны шүүгдэгч Э.А-д анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Э.А нь 2 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтрэн орж, гар утаснуудыг авсан. Зарим гар утаснуудыг ах, эгч нартаа “би олсон” гэж хэлээд хадгалж байгаад буцааж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Ийм учраас хэргийн зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй юм. Өсвөр насны шүүгдэгч Э.А-н эрүүл мэндийн болон ар, гэрийн байдлын талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд ямар нэгэн санал хүсэлт, нотлох баримт гаргаж өгөөгүй. Сургуульд сурдаг, төрсний гэрчилгээний хуулбар зэргийг авч хэрэгт хавсаргасан ба гэрч нарын мэдүүлгээр түүний хувийн байдлыг хангалттай тогтоосон гэж үзэж байна. Яллах дүгнэлтийн хавсралтад 20.000, 50.000 төгрөг төлөгдөөгүй гэж бичигдсэн. Хохирогч нар шүүхэд нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэж бичгээр тайлбар өгсөн. Иймд өсвөр насны шүүгдэгч Э.А, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Э нарын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна..” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Э.А нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 17 дугаар гудамжны 230 тоотод оршин суух иргэн Г.А-н гэрээс “Самсунг нөт-3” загварын гар утас, “Айфон-5” загварын гар утас, бэлнээр 75.000 төгрөг зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан,

Мөн 2018 оны 2 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 17 дугаар гудамжны 230 тоотод оршин суух Ч.Г-н гэрээс “Самсунг Жи-5” загварын гар утсыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.А-н: “...манай нөхөр Тулгын унтахдаа хажуудаа тавьсан “Айфон-5” загварын гар утас алга болсон байсан. Мөн миний “Самсунг нөт-3” загварын гар утас, дүүгийн хэтэвчинд байсан мөнгө зэрэг эд зүйл байхгүй байсан...” /хх 12/,

хохирогч Г.Ш-н “...Би цүнхээ үзэхэд түрийвчинд байсан 55.000 төгрөг алга болсон байсан...” /хх 36/,

хохирогч Г.Т-н “...намайг өглөө босоход миний “Айфон-5” загварын гар утас, халаасанд байсан 20.000 төгрөг байхгүй байсан...” /хх 40/,

хохирогч Ч.Г-н “...Миний “Самсунг жи-5” загварын гар утсаа дэрний хажууд тавьж унтаад өглөө 7 цагийн орчим сэрээд гар утсаа авах гэхэд байхгүй байсан...” /хх 80-81/,

гэрч Г.Э-ы “..манай дүү Э.А надад хар өнгийн “Айфон-5” загварын гар утас өгөхөөр нь ямар учиртайг нь асуутал “олсон” гэж хэлсэн...” /хх 13/ гэх мэдүүлгүүдээр,

Э.А нь 2003 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр төрснийг нотолсон төрсний гэрчилгээний хуулбар /хх 24/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 44-45, 86-87/, “Э.А нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас 4 сар 18 хоногтой байжээ” гэсэн нас тоолсон тухай тэмдэглэл /хх 66/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос өсвөр насны шүүгдэгч Э.А-н хоёр удаагийн үйлдэл тус бүрт нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан нэг гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар хуульчилжээ.

Өсвөр насны шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны хүүхэд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эдлэх ялыг хоёр дахин багасгах нь өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг ...нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасантай нийцнэ гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Э.А, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Э нарын өмгөөлөгч С.Галцацрахаас “...шийтгэх тогтоолд өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй, ямар арга замаар бусдын орон байранд нэвтэрч орсныг тогтоогоогүй, яллах дүгнэлтэд хохирол төлөгдөөгүй гэж дурдсан байхад бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн...” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч Э.А-н хувийн байдлыг тогтоох зорилгоор төрсөн эх Г.Эрдэнэгэрэл /хх 14/, өвөг эцэг Д.Ч /хх 41/, ангийн багш Б.С /хх 42/ нараас гэрчээр мэдүүлэг авч, сургуулийн тодорхойлолт /хх 19/, суралцагчийн хувийн хэрэг /хх 20-23/, төрсний гэрчилгээг хуулбарлан хэрэгт хавсаргах зэргээр Э.А-н хувийн байдлыг хангалттай нотлон тогтоожээ.

Мөн прокурор яллах дүгнэлт үйлдэх үед нийт 75.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байсан ба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирол бүрэн төлөгдсөн талаарх баримтыг /хх 115/ үндэслэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Э.А-г бусад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Э.А-г шөнийн цагаар, хүмүүс унтаж байхад бусдын гэрт орж, гар утас, бэлэн мөнгө зэргийг хулгайлсан гэж хэргийн нөхцөл байдлын талаар хангалттай дүгнэлт хийжээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч Э.А, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Э нарын өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.