Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 71

 

З.Хгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч  Б.Л, Л.С нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11*******ний өдрийн 142/ШШ2021/00535 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Л, Л.С нарт холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 44.000.000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг,

Нэхэмжлэгч З.Хгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 10*******ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов. 

Хариуцагч З.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Иргэн Л.С, төрсөн эцэг Б.Л нарын үлдэгдэл 30.000.000 сая төгрөг, түүний хүү болох 12.000.000 төгрөг нийт 42.000.000 төгрөгийг хуулийн хүрээнд шийдэж, өндөр настан миний бие хүнийг хохиролгүй болгож өгнө үү. Л.С нь төрсөн эцэг Б.Лг дагуулан ирж 40.000.000 төгрөг 4 сарын хугацаатай зээлүүлээч гэж 2020 оны 01 дүгээр сарын 10*******ны өдөр бичгээр гэрээ хийж, гарын үсэг зурцгааж, миний бие итгэж 40.000.000 төгрөг гэрээний дагуу хүсэлт, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 4%*******ийн хүүтэйгээр зээлүүлсэн юм. 2020 оны 5 дугаар сарын 10*******ны өдөр бичгээр хийсэн уг гэрээ дуусгавар болох ёстойгоос гадна 4 сарын хугацаанд Мерседес Бенз G*******500 маркийн машинаа гэрчилгээтэй нь барьцаанд тавьсан мөртлөө, 7 хоногийн дараа С би УБ*******хот яваад ирье, машины гэрчилгээгээ түр өгөөч гээд аваад явсан. 2020 оны 5 дугаар сарын 11*******ний өдөр 10.000.000 төгрөг, түүний хүү 6.400.000 төгрөг бэлнээр авчирч өгснөөс хойш 2021 оны 3 дугаар сар хүртэл 10 сар гарангийн хугацаанд 30.000.000 сая төгрөг хүүгийн хамт одоо болтол өгөөгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч З.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 

2021 оны 03 дугаар сарын 04*******ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хурлын тов зарлагдах хүртэл 50 хоног өнгөрсөн байна. Цаг үеийн хүнд нөхцөл байдлыг харгалзан шүүхэд хүндэтгэлтэй хандаж байгааг минь хүлээн авна уу. Хариуцагч Л.С, түүний эцэг Б.Л нарт хадгаламж зээлийн хоршооноос зээлээр олгосон мөнгөний хүү нь сар бүр 4% хүү төлөгдсөөр байгаа болно. Хариуцагч этгээд нар үүнийг сайн мэдэж байгаа тул цаашид Иргэний хуулийн 453 дугаар заалтыг /3ээлдэгч авсан зээлээ/ хугацаанд нь төлөөгүй бол зээлээ барагдуулж дуустал хүү төлөх үүрэгтэй гэснийг үндэслэн 5 дугаар сарын 20*******ны өдрийг хүртэл хүү 2.000.000 төгрөгийг нэмж гаргуулах мөн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. дэх заалтыг Барьцааны зүйл нь авлага бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан тохиолдолд барьцаалагч үндсэн үүрэг гүйцэтгэгчээс барьцааны шаардлага шууд хангуулах эрхтэй гэснийг үндэслэн хариуцагч төлбөрөө богино хугацаанд барагдуулаагүй тохиолдолд барьцааны шаардлагыг шууд хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Л, Л.С нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

З.Хгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2020 оны 01 дүгээр сарын 10*******ны өдөр 40.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй Мерседес Бенз G*******500 маркийн авто машины гэрчилгээг барьцаалж зээл авсан. Бидний төлөвлөж байсан ажил дэлхий нийтийг хамарсан ковид*******19 вирусээс болж цаг хугацаандаа бүтээгүй. Энэ байдлыг нэхэмжлэгч мэдэж байгаа. 2020 оны 05 дугаар сарын 11*******ний өдөр үндсэн мөнгөнөөс 10.000.000 төгрөг, 4 сарын хүүд 6.400.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Нөхцөл байдал сайжрахгүй байсаар байгаад өнөөдрийг хүрээд байна. Нэхэмжлэгч үндсэн мөнгө 30.000.000 төгрөг дээр, хүү 12.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Гэрээнд заагдсан хүүг цаг хугацаанд нь төлсөн учраас хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч З.Х нь ...Хадгаламж зээлийн хорооноос зээлээр олгосон мөнгөний хүү сар бүр 4 хувь төлөгдөж байгаа. 5 дугаар сарын 20*******ны өдөр хүртэлх хүү 2.000.000 төгрөг..., ... барьцааны шаардлагыг шууд хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тайлбарыг шүүх хуралдаан дээр тайлбарлана гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэзаяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Л.С нь З.Х гуайгаас 40.000.000 төгрөг зээлэхдээ орон сууцны газар худалдан авч барилга барих зорилгоор уг мөнгийг авсан. Газар худалдан авсан боловч барилга барих материал нь хил дээр гацсан. Тийм учраас З.Х гуайгаас авсан 40.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүгийн мөнгөнд 6.400.000 төгрөг өгсөн мөн үндсэн зээлээсээ 10.000.000 төгрөгийг төлсөн тул одоо үлдэгдэл 30.000.000 төгрөгийг өгөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Тээврийн хэрэгслийг худалдан борлуулж уг мөнгөөр нь барилгын зураг төсөл хийлгэчихсэн. Хөрөнгө оруулалт нь орж ирэхээр З.Х гуайн мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Шүүх хуралдаанд Л.С биечлэн оролцоно гэсэн боловч ирээгүй байна. Б.Л нь зээлийн гэрээ хийхэд байлцсан түүнээс уг мөнгийг захиран зарцуулж, өөрт хэрэглэсэн зүйл байхгүй тул хариуцагч Б.Лд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11*******ний өдрийн 142/ШШ2021/00535 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.*******д заасныг тус тус баримтлан Б.Л, Л.С нараас 30.000.000 /гучин сая/ төгрөг гаргуулан З.Хд олгож, нэхэмжлэлээс 14.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1*******д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485.100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 307.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.Х давж заалдсан гомдолдоо:

Зундуйн Х миний нэхэмжлэлтэй Б.Лгийн Л.С нарт хариуцагдах иргэд хоорондын зээл, зээлийн хүү 44.000.000 /Дөчин дөрвөн сая/ төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11*******ний 142/ШШ2021/00535 тоот шийдвэрийг 05 дугаар сарын 25*******ны өдөр хүлээн авч танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч энэ давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах, нэхэмжлэлд хавсаргасан баримт сэлтийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, Иргэний хуулийн тодорхой зохицуулалтыг анхаараагүй, нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл байдлыг шүүх хуралдаан дээр хэргийн зохигчдоос тодруулаагүйгээс зээлийн хүүгийн талаар үндэслэл муутай дүгнэлт хийж, буруу шийдвэр гаргасан болохыг би давж заалдах гомдол гаргах хугацаанд өмгөөлөгч авч хэргийн материал танилцуулсны үндсэн дээр олж мэдэн, түүний туслалцаатайгаар энэ гомдлыг гаргаж байна. Үүнд: Хүүгийн талаар шүүх " Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүү өгнө гэж харьцаж байсан талаар утасны баримтуудыг хэрэгт ирүүлсэн ч энэ нь гэрээний сунгалт гэж үзэх үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл талууд гэрээг сунгасан талаар албан ёсны гэрээний нэгэн адил баримт үйлдээгүй байна" гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн гэрээ байгуулсан гэж үзэх тодорхой зохицуулалтыг анхаараагүй, хэрэглээгүйгээс алдаатай хууль ёсны биш болсон байна. Хариуцагч Л.С нэхэмжлэгч З.Х нарын хооронд хөдөлгөөнт мобайл сүлжээгээр 2020 оны 12  дугаар сарын 04*******ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 14*******ны өдөр хүртэлх өөрийн 99321233 дугаараас харьцаж байсан цахим захидлууд хэрэгт авагдсан байна. Энэ захидлуудад хариуцагч нь нэхэмжлэгчид "Бүх асуудлыг зохицуулна" гэж , 2021 оны 1 дүгээр сарын 20*******ны өдөр нэхэмжлэгчийн "5 дугаар сарын 11*******ний өдрөөс эхлэн хүү бодогдох юм байна" гэсэн захидалд "Аан за, ойлголоо ахаа" гэж, 2021 оны 2 дугаар сарын 02*******ны өдөр нэхэмжлэгчийн "Хүүгийн төлбөр юу болсон вэ?" гэсэн захидалд хариуцагч " 2021 оны 2 дугаар сарын 3*******ны өдөр " Сайн байна уу та? Бие тэнхээ сайн биз дээ? Хүүгийн төлбөрөө зохицуулна ахаа. 10.800.000 төгрөг болох юм билээ. Сар шинээс өмнө болгочих санаатай үзээд л байна" гэсэн хариу цахим захидал ирүүлсэн баримт хэрэгт авагдсан. Энэ баримтыг хариуцагч талаас үндэслэлтэйгээр үгүйсгэсэн тайлбар, няцаасан баримт гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.*******т "...бичмэл ба цахим баримт..." нотлох баримт байхаар /Хуулийн 2007 оны 08 дугаар сарын 03*******ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 15*******ны өдрийн өөрчлөлт, нэмэлт/ заажээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.*******т хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлага хуулиар тавигдсан байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11*******д "Энэ хуулийн 421.1.*******д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно" /Хуулийн 2011 оны 12 дугаар сарын 15*******ны өдрийн өөрчлөлт/, 421.1. "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно" /Хуулийн 2018 оны 6 дугаар сарын 21*******ний өдрийн өөрчлөлт/ гэж заасан байна. Түүнчлэн дээр дурдсан, талуудын хооронд зээлийн хүүгийн талаар хүсэл зоригоо илэрхийлсэн санал, түүнд өгсөн зөвшөөрөл хариу нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43 дугаар зүйлийн 43.2.2., 43.3. дахь хэсэгт заасан "Хэлцэл хийсэн гэж үзэх" хуулийн шаардлагыг хангаж байгаагийн дээр мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.*******д заасан "Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн" хэлцлийг хуулийн 56.3.*******т зааснаар "Энэ хуулийн 56.1.8.*******д заасан хэлцлийг хийсэн этгээд нь уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ" гэсэнтэй талуудын цахим захидал солилцож 5*******р сарын 11*******ээс хойш 10.800.000 төгрөгийн хүүг зөвшөөрсөн бодит үйлдэл яв цав нийцэж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардлагын тухайд барьцааны зүйлээс нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах шаардлага байсаар атал шүүх талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 10*******ны өдөр байгуулсан "Авто машин барьцаалсан зээлийн гэрээ"*******нд Лгийн С нь Mersedes benz 3500 маркийн ........ ОРБ улсын дугаартай автомашиныг Зундуйн Хд тавьж энэхүү гэрээг үйлдсэн хоёр талаас гарын үсэг зурж байгуулав" гэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр барьцааны гэрээ гэж үзэх эсэх, барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр барьцааны зүйлийг 2020 оны 03 дугаар сарын 25*******ны өдөр Оюунбаатарын Нарангаравт шилжүүлсэн нь барьцаалагчийн эрхийг зөрчсөн эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн барьцаалуулагч Л.С үүргээ зөрчиж барьцааны зүйлийг бусдад шилжүүлснээр барьцаалагч З.Х нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.2, 157.1.4, 158.1, 159.1*******д заасан эрхээ алдаж байгаа талаар ямар нэгэн дүгнэлтгүйгээр гэрээний үүрэг, эрх зөрчсөн талын зөв мэт дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаа барьцаагаар хангуулахыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11*******ний 142/ШШ2021/00535 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж Зээл 30.000.000 /гучин сая/ төгрөг, Зээлийн хүү 10.800.000 /Арван сая найман зуун мянган/ төгрөгийг Л.С, Б.Л нараас гаргуулж З.Хд олгох, нэхэмжлэлийг барьцааны зүйлээс хангуулахаар  Mersedes benz G*******500 маркийн ........ ОРБ улсын дугаартай автомашиныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ

                                                                ХЯНАВАЛ :         

Нэхэмжлэгч З.Х нь хариуцагч Б.Л, Л.С нарт холбогдуулан зээлийн нийт үүрэгт 44.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.  

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.*******д заасныг тус тус баримтлан Б.Л, Л.С нараас 30.000.000 /гучин сая/ төгрөг гаргуулан З.Хд олгож, нэхэмжлэлээс 14.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Талууд 2020 оны 01 дүгээр сарын 10*******ны өдөр 40.000.000  сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ байгуулж, барьцаанд Мерседес Бенз G*******500 маркийн ........ ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тавьсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч нар нь 2020 оны 05 дугаар сарын 11*******ний өдөр  үндсэн зээлээс 10.000.000 төгрөг, хүү 6.400.000 төгрөг нийт 16.400 000 төгрөгийг төлжээ. Зээлийн гэрээнд үлдэгдэл 30.000.000 төгрөгийг 5 дугаар сарын 31 ний дотор төлнө гэж талууд тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул энэ хугацааны зээлийн хүү 800.000 төгрөгийг хариуцагч нараас нэмж гаргах боломжтой юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй, мөн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийн энэ шаардлагуудыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч З.Хгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.750 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11*******ний өдрийн 142/ШШ2021/00535 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.*******д заасныг тус тус баримтлан Б.Л, Л.С нараас 30.000.000 /гучин сая/ төгрөг гаргуулан З.Хд олгож, нэхэмжлэлээс 14.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.*******д зааснаар хариуцагч Б.Л, Л.С нараас 30.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Хд олгож, нэхэмжлэлээс шаардлагаас 13.200.000 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.*******д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ...”Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485.100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 307.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай”... гэснийг ...”Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 311.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай”... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн    59.3.*******т  зааснаар нэхэмжлэгч З.Хгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.750 төгрөгийг шүүгчийн  буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР