| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2017/01266/И |
| Дугаар | 192/ШШ2025/04561 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/04561
2025 05 28 192/ШШ2025/04561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, ******* центр 5 дугаар давхарт оршин байх “*******” ХХК/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, ****, 47а байр, 18 тоот хаягт оршин суух ***,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Богд ар хороолол, 21а дугаар байр, 109 тоот хаягт бүртгэлтэй, ******* дүүргийн 3 дугаар хороо, *** 11 дүгээр байрны 168 тоот хаягт оршин байх “*******” ХХК/РД****/,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 11 дүгээр байр, 168 тоот хаягт бүртгэлтэй ******* дүүргийн 23 дугаар хороо, *** хотхоны 1555 дугаар байрын 42 тоот хаягт оршин суух ***/ нарт холбогдох
Өмчлөгчийг хуурч мэхэлж, бодит үнэнийг нууж төөрөгдүүлэн гэрээнээс илүү 63,73 м.кв талбайтай 1 ширхэг орон сууц, 66,21 м.кв 3 өрөө 2 ширхэг орон сууцыг захиран зарцуулсан болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасны дагуу *******” ХХК, нараас Улаанбаатар хот, ******* дүүргийн 29 дүгээр хороо, хотхоны 21 дүгээр байрны 37, 38, 74 тоот, , , дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ болох 224,378,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг шүүх 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь “*******” ХХК-ийн захирал тэй 2013 онд уулзаж ярилцан түүний эзэмшлийн газар буюу ******* дүүрэг, 29 хороо, Драгон төвийн ар талын 1,566 м.кв газарт “*******” ХХК нь 100 хувь хөрөнгө оруулж 3 блок байр барих болж эхний ээлжийн 16 давхар байрыг барьж 2016 оны 11 сард ашиглалтад оруулсан юм. Үүнийг баталж дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “*******” ХХК-ийн албан бичиг, гол гэрч болон бусад гэрч хүмүүс тодорхойлох юм. Дээрх гэрээнд газрын төлбөр болон оруулсан хөрөнгө оруулалтад д 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-ний хавсралтад дурдсан байруудыг өгөхөөр харилцан тохиролцсон байна. Гэтэл дураар аашилж гэрээнд тохиролцсон байрнаас өөрийн өртэй т өгөхгүй манай мэдлийн байрыг өгч хүндрэл учруулсныг бид мэдэж шүүхэд хандаж байна. ******* дүүрэг, 29 дүгээр хороо, Драгон төвийн хойно байрлах 16 давхар, 21 байрны 6 давхрын №37 тоот 62.2 м.кв 3 өрөө, 6 давхрын №38 тоот 66.41 м.кв 3 өрөө, 10 давхрын №74 тоот 66.41 м.кв 3 өрөө тус тус байрны шударга өмчлөгчөөр “*******” ХХК мөн бөгөөд “*******” ХХК-ийн захирал , “ Хадан Ус” ХХК-ийн захирал нар уулзаж ярилцан ******* дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн ард байрлах 30/0007 тоот нэгж талбарын дугаартай, 01732590 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 1,566 м.кв талбай бүхий газарт 3 блок 16 давхар барилга барихаар төлөвлөж 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 01/2013 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. “*******” ХХК нь эхний ээлжийн 16 давхар байрыг 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан бөгөөд тус орон сууцыг 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 7815,36 мк.в талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олгосон. "*******” ХХК болон “Хадан Ус” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний хэлцэл/хх106/, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээ, мөн орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ, 2016 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээнд “Хадан Ус” ХХК-ийн хөрөнгө оруулсан нийт үнийн дүнд ногдох 13 байрыг давхар м.кв-ыг нэг бүрчлэн бичиж тусгасан байна. “Хадан Ус” ХХК нь дээрх гэрээ хэлцэлд дурдсан 13 байрыг худалдан борлуулах эрхтэй байхаар тохиролцсон бөгөөд эдгээр 13 байрнаас бусад бүх орон сууцны байрнуудыг “*******” ХХК нь худалдан борлуулах эрхтэй. Гэтэл нар нь шүүхэд маргаантай байсан бөгөөд, эвлэрлийн гэрээ хийж эвлэрсэн байсныг бид сүүлд мэдсэн. Эвлэрлийн гэрээ байгуулахдаа нар нь гуравдагч этгээд буюу “*******” ХХК-ийн өмч болохыг мэдэж байсан ч үгсэн хуйвалдаж, манай компанийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндсөн. *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар нь ******* дүүргийн 29 дүгээр хороо, хороолол, хотхон, 21 дүгээр байрны 6 давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар давхрын 63.73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхгийг т өгөхөөр тохиролцож эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэхүү захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж маргаан бүхий 3 байрыг Ж. Чинзоригийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Гэвч тус гэрээнд заасан 3 байрны өмчлөгч нь биш бөгөөд хууль болон гэрээгээр захиран зарцуулах эрх шилжүүлэн өгөөгүй байхад “*******” ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байрнаас дур мэдэн т өгч манай компанийн эрхийг ноцтой зөрчсөн. “*******” ХХК, “Хадан Ус” ХХК-ийн хооронд байгуулсан хэлцэл болон гэрээнүүдэд 10 давхрын 66.21 м.кв, 6 давхрын 66.21 м.кв, 66.73 м.кв талбай бүхий тус бүр 3 өрөө орон сууцуудыг “Хадан Ус” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй. Иймд нь маргаан бүхий 3 байрыг бусдад шилжүүлэх, худалдан борлуулах эрхгүй бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд ******* дүүргийн 29 дүгээр хороо, хороолол, хотхон, 21-р байрны 37,38,74 тоот, , , дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч “*******” ХХК мөн бөгөөд болон “ Хадан Ус” ХХК нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй, эрх олгоогүй байхад дээрх эд хөрөнгийг захиран зарцуулсан болохыг тогтоож, тус үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ болох 224,378,000.62 төгрөгийг , , “ Хадан Ус” ХХК нараас гаргуулж өгнө үү. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй , , “*******” ХХК нарт холбогдох иргэний маргаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж өөрчилж Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасны дагуу *******” ХХК, нараас үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ болох 224,378,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай шаардлага гаргаж байна. Харин иргэн т холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Анх “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Үүнээс улбаалж 04 дугаар сарын 13-ны өдөр 01/2013 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. “*******” ХХК-ийн 16 давхар байрыг 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан бөгөөд тус орон сууцын төлөлтийг дуусаагүй байхад нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. 100 хувийн хөрөнгө оруулалтын “*******” ХХК-ийн гэрээнүүдэд бүгдэд нь тусгаж өгөөд “*******” ХХК-иас бас түүнийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж гэрээ хүчин төгөлдөр болсон. “*******” ХХК, ******* ХХК хоёрын хооронд 08 дугаар сарын 31-ний өдрийн хэлцэл 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээ мөн орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ, 2016 оны 01 сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээнд тус орон сууцад “*******” ХХК-иас оруулсан хөрөнгийн нийт үнийн дүн нь 762,000,000 төгрөг болсон. Үүнийг харилцан тохирч үнийн дүнд ноогдох 13 байрыг м.кв-ыг 1 бүрчлэн тусгаж “*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Дээрх гэрээнүүд болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг “*******” ХХК-ийн өмч мөн болох нь тогтоогдож байгаа. Гэтэл гэрээнд тусгагдаагүй нэг ёсондоо “*******” ХХК-ийн өмчлөлийн 3 байрыг ******* ХХК болон түүний төлөөлөх эрхтэй этгээд дур мэдэж иргэн т өөрийн өр төлбөрт шилжүүлж өгч эвлэрлийн гэрээ байгуулаад түүнээс манай эзэмшлийн 3 байрыг т дур мэдэн шилжүүлсэн. Үүнээс үүдээд ийн нэр дээр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус 3 орон сууцын гэрчилгээ гарсан. Манай зүгээс үүнийг мэдсэн даруйдаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр анх нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч талын дурдаад байгаа тэр 6 байр, 9 байр, 13 байр гээд байгааг гэрээгээр тохиролцсон. 2 тал хүлээн зөвшөөрсөн ийм байрнууд байгаа. Анхны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш өөрсдийн байрнуудын бүх гэрээнүүдийг хамгийн сүүлд нэгтгээд хөрөнгө оруулалтын гэрээ дуусгавар болох гэрээгээр тооцоо нийлээд таарсан. гуайн хэлээд байгаа тэр н.Одонгийн байр 13 байранд хамаарахгүй. Мөн ийн эзэмшилд шилжсэн байгаа 3 байрнаас 13 байранд хамаарахгүй. м.кв нь давхцахгүй, давхар давхцахгүй байгаа. Тэгэхээр энэ 3 байр нь “*******” ХХК-ийн өмчлөлийн байр. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 224,378,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч болон хариуцагч “Хадан Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн эзэмшлийн тоот гэрчилгээтэй 2,566 м.кв газар дээр орон сууцны барилга барихаар “*******” ХХК-ийн тай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ХО-01/2013 байгуулсан. Уг гэрээгээр “*******” ХХК буюу хөрөнгө гаргаж 135 айлын 16 давхар орон сууц барьж, ашиглалтад оруулах, газар эзэмшигч “*******” ХХК болон үүсгэн байгуулагч надад 1, 9 давхар 9 айлын орон сууц болон үйлчилгээний төвийг өгөхөөр анх гэрээ байгуулсан. Үүнээс гадна надаас захиалгаар 762,000,000 төгрөг авч 13 байр өгөхөөр тохиролцон гэрээг хийсэн. Миний хувьд орон сууцаа авсан. Энэ дээрх асуудалд ямар нэгэн маргаан байхгүй. Миний бие гэгчид 2009 оны 09 дүгээр сард хамтарсан үйл ажиллагааны маргаанаас үүссэн 88,000,000 төгрөгийн өртэй байсан хоорондын маргааныг ******* дүүргийн шүүх шийдэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэхдээ “*******” ХХК-ийн нэр дээр баригдсан “*******” ХХК-ийн захирал гийн гүйцэтгэсэн орон сууцнаас нэхэмжлэлд дурдсан 3 ширхэг орон сууцыг хурааж, хэт нэг талыг давамгайлж гүйцэтгэсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байхад шийдвэр гаргаж, т олгосон. ийн шүүхийн шийдвэрийн тогтоол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас дээрх 3 ширхэг орон сууцанд гэрчилгээ гаргуулж авсан байдаг. “*******” ХХК болон би дээрх 3 орон сууцад дур мэдэж авсан зүйлгүй. Дээрх байдлаар шалгуулах ажиллагаа 2018 онд болсон. Энэ үеэс эхэлж “*******” ХХК болон надаас 3 ширхэг орон сууц нэхэмжилдэг болсон. Миний бие энэ маргаан өөрийн зүгээс т төлөх төлбөртэй холбоотойгоор үүссэн гэдэг утгаар хандаж хуулийн дагуу шийдвэрлүүлэх саналтай байсан. Гэтэл нь миний өмчлөлд хуваарилагдсан 2 давхрын 3 өрөө 66,41 м.кв орон сууцны цоожийг нь эвдээд өөрийн компанийн нэр дээр Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаад борлуулж орлогыг нь өөрөө авсан. Мөн миний хөрөнгөөр барьж ашиглалтад хүлээлгэн өгч эзэмших байсан дулааны иж бүрэн узелийг надад хэлж зөвшөөрөл авалгүй, ашиглалт үйл ажиллагаа эрхэлдэг, “Тунгалаг буянт дуут” ХХК-ид шилжүүлэн өгсөн байдаг. Уг байгууламжийн үнэлгээ 170,000,000 төгрөг болно. Эдгээр өмчийн нийт үнэ нь нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа үнийн дүнгээс илүү гарна. дээрх 3 өөрөө орон сууцыг дур мэдэн шилжүүлэн авсан үйлдлээ хүлээн зөвшөөрөх ёстой. Мөн “*******” ХХК-ийн эзэмшлийн дулааны иж бүрэн узелийн байгууламжийг шилжүүлснээ хүлээн зөвшөөрөх байх. Нэхэмжлэгч нар 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дээр 3 орон сууцны үнэ гэж 224,378,000 төгрөгийн хохирол арилгуулахаар нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. 2018 оны шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн хохирлоо 2024 оны 06 дугаар сард барагдуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлээс татгалзаж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. Би нэг зүйлийг түрүүн нэг гомдол дээр тусгасан. 762,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. н.Энхмаа надтай нүүр тулахгүй байна л даа. Өөрөө юу гэж хэлсэн юм гэхээр 100 хувь гэчихвэл э ахаа үл хөдлөхийн гэрчилгээ авсан нь амар байдаг юм гэж надтай “Рояал тауэр”-ын 5 давхарт өөрийнхөө өрөөнд байж байгаад хэлж протокол гарын үсэг зуруулаад 100 хувийн өмчлөлөөр барьсан гэж байна. Би 762,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихсэн. Хийгээгүй биш хийсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулаад дайраад давшлаад байхаар хэлэх юм алга. Шүүхээс ямар ч шийдвэр гаргана би дараагийнхаа шатны арга хэмжээг авна гэж бодож байна. 224,378,000 төгрөгийг тооцоогүйгээр гар хөлийн үсэг зурчихсан шүү дээ. Нэхэмжлэл гаргаснаас хойш дайраад байгаа. Энэ дашрамд нэг хэлэхэд би дээд шүүхийн 2 шүүгч, дүүргийн шүүгчийн хуралд ороод 2 тэрбум гаран төгрөгийн хөрөнгөө алдчихсан. н.Энхмаа унасан дээр нь дэвсэлнэ гэдэг шиг өрөнд оруулж байгаа. Би хүлээн зөвшөөрлөө гээд яая гээд байгаа юм, өөр тайлбар нэмээд байх юм алга надад хариу тайлбар ч байхгүй. Би ерөөсөө н.Энхмаа гэдэг хүн “*******” гэдэг компани ганцхан н.Энхмаагийнх гэж би хэлээгүй л дээ. Хувьцаа эзэмшдэг цаана нь инженер техникийн ажилчид хэчнээн байгаа гэдгийг би хэлж байна. Туслан гүйцэтгэгч авдаг өдөр болгон намайг зогсож байгаагүй гэж хэлэх гэж байх шиг байна. Залуу хүн байж дандаа хүнийг хараар бодож байдаг хүн байна. н.Ганзориг, н.Түмээ чи бараг мэдэхгүй манай талбайн инженер байсан хүүхнээс чи зүгээр намайг асуугаад үзээрэй би бас ер нь нэртэй хүн шүү. Би хүний ажилд бол тусалчихвал тусалсан шиг тусална. Тэгэхээр энэ талаар миний дүү бас хамаагүй булж болохгүй. Миний дүү бас учир зүйгээ олж хүнд хүндэтгэлтэй ханддаг байх хэрэгтэй. Ерөөсөө 100 хувь л хөрөнгө оруулчихсан гээд л яриад байна. Би хөрөнгөө оруулаад авдаг юмаа авсан гэдгээ би хүлээн зөвшөөрчихсөн. Гэхдээ 13 орон сууцтай хольж битгий ярь. Н.Одонгийн мөнгийг нь төлөөд аль хэдийн 6 орон сууцын чинь мөнгийг би нэг давхрынхаа үйлчилгээний төвөөр мөнгийг нь хаачихсан шүү. Тэгэхлээр би 3 орон сууцаа яагаад ч авдаггүй, энэ талаар би харин хатуу хэлье. Би 6 орон сууц авчхаад чи хэлж байгаа биз дээ н.Одонгийнхыг буцааж авсан тэгээд манайх 5 орон сууцын мөнгө авсан битгий тэгж худлаа ярь. Наадах чинь 6 орон сууцын чинь мөнгийг би тэртээ тэргүй 939,000,000 төгрөгтөө оруулаад би төлчихсөн. Тэр 3 өрөө орон сууцаа цоожоо эвдүүлж авхуулсан. 3 орон сууцынхаа мөнгийг хасаад өгөөч л гэж ярьж байна. Та нарт би монгол хэлээр хэлж байна. н.Энхмаа өөрөө мэдэж байгаа үнэнээс зугтаагаад байна би шууд нүүрэн дээр нь л хэлнэ. Та хоёр юугаа мэдэх вэ дээ мэдэхгүй шүү дээ. Нэг нь итгэмжлэгдсэн төлөөлөгч, нөгөөх нь өмгөөлөгч та хоёр тэртээ тэргүй мөнгөөр л өмгөөлөгч хийж явж байгаа учраас би энэ дээр хатуу хэлье. Би 224,000,000 төгрөг бүтэн төлж чадахгүй. той 50 хувийг нь хуваадаг юм уу надад 50 хувийг ноогдуулдаг юм уу би ер нь төлөхгүй л гэж үзэж байгаа. Би тэр хэмжээний ажил бас хийж өгсөн. н.Энхмаагаас асуугаад тэнд үнэхээр байсан уу би өдөр болгон шалгаж өдөр болгон тэр хүмүүстэй ярилцаж материал хаана юу дутуу байна, би яг талбайн инженер шиг ажиллаж байсан. Би бас цалин гэж нэхээгүй. Хүний урамд хүн чанар гаргасан та нар бас дутуу д дамжуулж хэлээрэй. Тэгж бас болохгүй. Энэ барилга дээрээс н.Энхмаа цэвэр 5 тэрбум төгрөгийн ашиг олсон. Би тэрийг тэнэг хүн биш би төсвийг нь гаргуулаад бодуулаад төсвөөр энэ бүх юм чинь зохицуулагддаг. Авсан ашиг худалдан борлуулсан ашгийг нь тооцоход тийм тоо гарсан. Гэтэл би 3 орон сууцын өрөнд ороод өнөөдөр 70 хүрсэн хүнийг өрөнд оруулчихсан нөгөөдөх нь буланд шахагдчихсан байж болохгүй. д хэлээрэй, э ах гомдолтой байна лээ шүү гэж хэлээрэй. Би энэ мөнгийг төлж чадахгүй. Ямар ял эдэлдэг тэр ялыг нь эдэлье. Өөр хэлэх юм алга гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн зүгээс 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд хандаж гаргасан “нэхэмжлэлийн шаардлага тодруулж өөрчлөх тухай” хүсэлттэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэг буюу ******* дүүргийн 29 дүгээр хороо, хороолол, хотхоны 21 дүгээр байрны 37, 38, 74 тоот , , дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч “*******” ХХК мөн болохыг тогтоолгох гэжээ. Энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Учир нь маргаан бүхий дээрх 3 байрны хууль ёсны өмчлөгч нь Ж Чинзориг гэдгийг нотлох, Үл хөдлөх хөрөнгийн , , дугаартай гэрчилгээнүүд иргэн миний нэр дээр өнөөг хүртэл хадгалагдаж байна. “*******” ХХК-ийн зүгээс бусадтай үгсэн хуйвалдаж иргэн миний өмчлөх эрхэд халдаж 2017 оны 04 дүгээр сараас эхлэн Хан-уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд удаа дараалан/хууль бус үндэслэлээр 6 удаа хандсан/ гомдол гаргаж байсан боловч шүүхээс үгүйсэгдэж тухай бүрд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан болно. Хамгийн сүүлд буюу 2019 оны 08 дугаар сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг буруутган хандсан боловч 3 шатны шүүхээс “*******" ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Эдгээр баримт бүгд хавтаст хэрэгт авагдсан байгааг дурдъя. Шаардлагын 2 дахь хэсэг буюу “Хадан ус” ХХК нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй эрх олгоогүй байхад дээрх эд хөрөнгийг захиран зарцуулсан болохыг тогтоолгох гэжээ. Энэхүү шаардлагыг хариуцагч миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ШШ2015/07939 шийдвэр өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Холбогдох шүүхийн олон удаагийн шийдвэр бүгд “*******” ХХК-ийн эсрэг гарч байсныг дээр дурдсан билээ. Шаардлагын 3 дахь хэсэг буюу дээрх хөрөнгүүдийн үнэ болох 224,378,000 төгрөгийг , , “Хадан Ус” ХХК нараас гаргуулах гэжээ. Энэхүү шаардлагын гэдгийг миний бие хүлэн зөвшөөрөхгүй. Энэхүү хөрөнгийн үнийг төлөхөд миний бие хамааралгүй болох нь шаардлагын нэг дэх хэсэгтэй уялдан гарах хууль зүйн үндэстэй шийдэл болно. Бусад фактыг шүүх хуралдааны мэтгэлцээний явцад тодорхой дурдах болно гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага/1ХХ 1-2, 1ХХ 98-99, 2ХХ 77-78, 4ХХ 144-146, 4ХХ 165-167, 5ХХ 76-77, 5ХХ 83-84, 6ХХ 24-26, 6ХХ 33 тал/, итгэмжлэл/1ХХ 146, 2ХХ 35, 2ХХ 165, 3ХХ 105, 5ХХ 20, 5ХХ 102, 5ХХ 193, 6ХХ 24-26, 6ХХ 45 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1ХХ 3, 1ХХ 100, 6ХХ 27 тал/, хариу тайлбар/6ХХ 133-135 тал/, ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 454 дугаар албан бичиг/1ХХ 4 тал/, дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1ХХ 5 тал/, “*******” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 44/2016 дугаартай тодорхойлолт/1ХХ 6 тал/, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №ХО-01/2016 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ, гэрээний хавсралт/1ХХ 7-9 тал/, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №02/2014 дугаартай нэмэлт гэрээ/1ХХ 10-11 тал/, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №04/2015 дугаартай нэмэлт гэрээ, хавсралт/1ХХ 12-15 тал/, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №Д-31/2015 дугаартай орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ, хавсралт/1ХХ 16-20 тал/, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм/1ХХ 24-28 тал/, “*******” ХХК-ийн 2016 оны жилийн санхүүгийн тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга/1ХХ 30-37 тал/, “Стандарт дүгнэлт аудит” ХХК-ийн хараат бус аудиторын дүгнэлт/1ХХ 38-43 тал/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны тодорхойлолт/1ХХ 44 тал/, “*******” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 03 дугаар сарын тайлан/1ХХ 45 тал/, Үндэсний татварын албаны тодорхойлолт/1ХХ 46 тал/, ******* дүүргийн Татварын хэлтсийн тодорхойлолт/1ХХ 47 тал/, “Далайван Аудит” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээний тайлан/1ХХ 53-58 тал/, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол/1ХХ 101 тал/, 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ/1ХХ 102 тал/, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн № ХХА-01/2013 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ/1ХХ 103-105 тал/, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Хэлцэл/1ХХ 106 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай тогтоолын хуулбар/1ХХ 107 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШТ20217/00008 дугаартай тогтоолын хуулбар/2ХХ 37-39 тал/, *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл/2ХХ 147-153 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/3985 дугаартай “*******” ХХК-д хүргүүлсэн албан бичиг/2ХХ 154-155 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгө битүүмжлэх тогтоол/2ХХ 156-157 тал/, *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж/2ХХ 158-159 тал/, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16/02 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/3ХХ 11-15 тал/, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16/03 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/3ХХ 16-20 тал/, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16/04 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/3ХХ 21-25 тал/, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16/05 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/3ХХ 26-30 тал/, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16/06 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/3ХХ 31-35 тал/, “Хадан Ус” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлт/3ХХ 36 тал/, Л.Энхжаргалын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “*******” ХХК-ид гаргасан өргөдөл/3ХХ 37 тал/, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 014/6 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/3ХХ 38-43 тал/, “Хадан Ус” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 16/46 дугаартай “*******” ХХК-д хүргүүлсэн албан бичиг/3ХХ 44 тал/, М.Хүрлээгийн “*******” ХХК-ид гаргасан хүсэлт/3ХХ 45 тал/, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 16/15 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/3ХХ 46-50 тал/, “Хадан Ус” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16/59 дугаартай “*******” ХХК-ид хүргүүлсэн албан бичиг/3ХХ 51 тал/, “ЭДТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Одончимэгийн “*******” ХХК-ид гаргасан хүсэлт/3ХХ 52 тал/, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15/16 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/3ХХ 53-59 тал/, “Хадан Ус” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 16/25 дугаартай “*******” ХХК-ид хүрүүлсэн албан бичиг/3ХХ 61 тал/, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/02/14 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/3ХХ 62-66 тал/, Х.Хандаагийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “*******” ХХК-ид гаргасан өргөдөл/3ХХ 67 тал/, “Хадан Ус” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17/02 дугаартай “*******” ХХК-ид хүргүүлсэн албан бичиг/3ХХ 68 тал/, О.Хосбаярын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “*******” ХХК-ид гаргасан өргөдөл/3ХХ 69 тал/, “Хадан Ус” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16/62 дугаартай “*******” ХХК-ид хүргүүлсэн албан бичиг/3ХХ 70 тал/, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16/01 дугаартай дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/3ХХ 71-76 тал/, “Хадан Ус” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичиг/3ХХ 77 тал/, “Хадан Ус” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/24 дугаартай “*******” ХХК-ид хүргүүлсэн албан бичиг/3ХХ 78 тал/, Б.Баялагсайханы 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “*******” ХХК-ид гаргасан өргөдөл/3ХХ 79 тал/, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16/03 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/3ХХ 80-84 тал/, “Хадан Ус” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/6 дугаартай “*******” ХХК-ид хүргүүлсэн албан бичиг/3ХХ 85 тал/, “Хадан Ус” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17/31 дугаартай “*******” ХХК-ид хүргүүлсэн албан бичиг/3ХХ 86 тал/, А.Бямбадэлгэрийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “*******” ХХК-ид гаргасан өргөдөл/3ХХ 87, 92 тал/, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14/14, 14/05 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/3ХХ 88-90, 93-95 тал/, “Хадан Ус” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17/32 дугаартай “*******” ХХК-ид хүргүүлсэн албан бичиг/3ХХ 91 тал/, “Хадан Ус” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18/02 дугаартай “*******” ХХК-д хүргүүлсэн албан бичиг/3ХХ 96 тал/, “Хадан Ус” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/34 дугаартай “*******” ХХК-ид хүргүүлсэн албан бичиг/3ХХ 97 тал/, Ж.Доржсүрэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “*******” ХХК-ид гаргасан өргөдөл/3ХХ 98 тал/, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 14/05 дугаартай дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/3ХХ 99-104 тал/, ******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11-1115452 дугаар “*******” ХХК-ид хүргүүлсэн албан бичиг/3ХХ 248 тал/ “*******” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны 10/2017 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад гаргасан хүсэлт/4ХХ 47 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2017/02833 дугаар шүүгчийн захирамж/4ХХ 48-49 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “*******” ХХК-ид хүргүүлсэн хүсэлтийн хариу/4ХХ 50 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШТ2017/00091 дугаартай тогтоолын хуулбар/4ХХ 51 тал/, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №Д-29/2015 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/4ХХ 147-150 тал/, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №Д-29/2076 дугаартай дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/4ХХ 151-154 тал/, 2016 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн №Д-33/2016 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ/4ХХ 155-158 тал/, “Бага-Ази” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 17/20 дугаартай албан бичиг/4ХХ 159 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2019/10545 дугаартай захирамжийн хуулбар/4ХХ 177 тал/, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №01/2017 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээг дуусгавар болгох гэрээ/5ХХ 241 тал/, “*******” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 16/22 дугаартай “*******”ХХК-ид хаягласан Орон сууц худалдан авах тухай албан бичиг/6ХХ 173 тал/, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №05/2016 дугаартай нэмэлт гэрээ, гэрээний хавсралт/6хх 174-177 тал/, “*******” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16/58 дугаартай “*******” ХХК-ид хаягласан Орон сууц худалдан авах тухай албан бичиг/6ХХ 178 тал/, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №06/2015 дугаартай нэмэлт гэрээ, гэрээний хавсралт/6хх 179-180 тал/ зэргийг,
Хариуцагч болон хариуцагч “Хадан Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс: Хариу тайлбар/1ХХ 91-94, 3ХХ 227, 5ХХ 85, 6ХХ 107-110 тал/, “Хадан Ус” ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар/1ХХ 131-136, 2ХХ 73-75, 76, 4ХХ 75-79 тал/, итгэмжлэл/3ХХ 226, 4ХХ 74, 5ХХ 242, 6ХХ 1 тал/, “*******” ХХК-ийн “ хотхон”-ы 378 айлын орон сууцны барилгын А блокийн барилгын зураг/1ХХ 237-239 тал/, “*******” ХХК-ийн гэзэр эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, газар эзэмшүүлэх гэрээ, барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын хянан баталгааны дүгнэлт/1ХХ 240-245 тал/, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/704 дугаартай захирамж болон хавсралт газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалт/1ХХ 246-247 тал/, “Хадан Ус” ХХК, “*******” ХХК-ийн хөрөнгө оруулагч нарын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №01/2015 дугаартай хурлын протокол/2ХХ 1-3 тал/, Ц.Эрдэний иргэний үнэмлэхийн хуулбар, хаягийн мэдээлэл/2ХХ 57 тал/, Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчилсан акт- хотхоны 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар/3ХХ 193 тал/, Суурь хийсэн акт- хотхоны 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар/3ХХ 194 тал/, “*******” ХХК-ийн кассын зарлагын 174, 265, 267, 268, 1051, 1102 дугаар ордер, мөнгөн шилжүүлгийн баримт, төлбөрийн даалгавар, орлогын мэдүүлэг/3ХХ 195-199 тал/, “*******” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 27/24 дугаар “*******” ХХК-ид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг/5ХХ 209 тал/, “*******” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16/59 дугаар “*******” ХХК-ид түлхүүр хүлээлгэн өгөх тухай албан бичиг/5ХХ 210 тал/, “*******” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18/02 дугаар “*******” ХХК-ид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг/5ХХ 211 тал/, “*******” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17/31 дугаар “*******” ХХК-ид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг/5ХХ 212 тал/, “*******” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “*******” ХХК-ид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг/5ХХ 213 тал/, “*******” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17/02 дугаар “*******” ХХК-ид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг/5ХХ 214 тал/, “*******” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17/32 дугаар “*******” ХХК-ид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг/5ХХ 215 тал/, “*******” ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “*******” ХХК-ид хүргүүлсэн орон сууцны түлхүүр гэрчилгээ олшуулах тухай албан бичиг/5ХХ 216 тал/, “*******” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17/6 дугаар “*******” ХХК-ид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг/5ХХ 217 тал/, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15/21 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, хавсралт/6ХХ 119-124 тал/, “*******” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16/77 дугаартай “*******” ХХК-ид хүргүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг/6ХХ 125 тал/ зэргийг,
Хариуцагч оос: Хариу тайлбар/1ХХ 59-61, 4ХХ 163-164, 5ХХ 101, 6ХХ 31 тал/, 000580959, 000580957, 000580958 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/1ХХ 63-65 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай тогтоолын хуулбар/2ХХ 93 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШТ20218/00097 дугаартай тогтоолын хуулбар/4ХХ 40-41 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай тогтоолын хуулбар/4ХХ 42-43 тал/, Эвлэрэн хэлэлцэх гэрээ/4ХХ 44 тал/, *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж/4ХХ 45-46 тал/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар: *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 959 дугаартай албан бичиг, хавсралтууд болох 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар/1ХХ 122-123 тал/, 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт гэрээ/1ХХ 124 тал/, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрэн хэлэлцэх гэрээ/1ХХ 125 тал/, *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай захирамжийн хуулбар/1ХХ 121-127 тал/, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 9/3840 дугаартай албан бичиг, хавсралт болох барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт/1ХХ 184-187 тал/, ******* дүүргийн газрын албанаас ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14/1589 дугаартай албан бичиг, хавсралтууд/1ХХ 188-212 тал/, ******* дүүргийн газрын албаны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14/07 дугаартай албан бичиг, хавсралт болох “*******” ХХК-ийн эзэмшлийн ******* дүүргийн 29 дүгээр хороо нэгж талбарын 18636310201245 дугаартай 801 м.кв талбай бүхий газрын кадастрын зураг, өргөдөл, газрын гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ/1ХХ 189-212 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4/132 дугаартай албан бичиг, хавсралтууд болох ******* дүүргийн газрын албаны албан бичиг, кадастрын зураг/1ХХ 216-218, 2ХХ 12 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4/312 дугаар албан бичиг, хавсралт болох шүүхийн гүйцэтгэх хуудас, Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, д хүргүүлсэн албан бичиг, ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, итгэмжлэл, ийн өмгөөлөгч ын хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол/2ХХ 13-27 тал/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12/1764 дугаартай албан бичиг, хавсралтууд болох “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, компанийн дүрэм, гэрчилгээний хуулбар/2ХХ 64-70 тал/, ******* дүүргийн улсын бүртгэлийн газраас ирүүлэн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1316 дугаартай албан бичгийн хариу, хавсралтууд болох эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, ийн хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/10441 дугаар албан бичиг, шүүхийн гүйцэтгэх хуудас, *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай захирамжийн хуулбар, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, “*******” ХХК болон нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан нэмэлт гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээ/2ХХ 186-208 тал/, ******* дүүргийн улсын бүртгэлийн газраас ирүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1703 дугаартай албан бичгийн хариу/2ХХ 248 тал/, ******* дүүргийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1809 дугаартай албан бичиг, хавсралтууд болох улсын бүртгэлийн мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, протокол, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ХО-01/2013 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02/2014 “Нэмэлт гэрээ”, “*******”, “*******” ХХК-ийн хөрөнгө оруулагч нарын хурлын протокол, ярилцлагын тэмдэглэл, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Нэмэлт гэрээ”, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын тэг тэнхлэг газар дээр нь байгуулсан тухай акт, бүдүүвч, техникийн нөхцөлүүд, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэлийн Засаг даргын захирамж, газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалт, барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, газрын кадастрын зураг, ******* дүүргийн 18 дугаар хороо, “*******” ХХК-ийн хотхоны 378 орон сууцны барилгын А блокийн 1, 2-7, 8-15 давхрын зургууд, гийн иргэний үнэмлэхийн хуулбар, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэдээлэл технологийн хэлтсийн 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/1383 дугаартай Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хаягласан албан бичиг, барилгын байршил, зураг, Ц.Эрдэнийн иргэний үнэмлэхийн зураг, “*******” ХХК-ийн Нийслэлийн ******* дүүргийн 29 дүгээр хороо, хороолол/18072/ гийн гудамж 21 дүгээр байрны 0 тоот хаягт байршилтай 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 7815,36 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “*******” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 113/2016, 69/2017 дугаар ******* дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичиг, барилга, байгууламж ашиглалтад оруулах комиссын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2016/480 дугаартай акт/3ХХ 106-189 тал/, “Арч жи эс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэх/4ХХ 25-38 тал/, “Эй би эн дизайн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэх/4ХХ 90-106, 118-130 тал/, ******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11-1115452 дугаар “*******” ХХК-ид хүргүүлсэн албан бичиг/3ХХ 248 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийдвэр/5ХХ 168-171 тал/, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00646 дугаар магадлал/5ХХ 172-175 тал/, Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тогтоол/5ХХ 176 тал/ зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч т холбогдуулан 3 ширхэг, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, түүнийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг анх гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “*******” ХХК, нарыг хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчилж, сүүлийн байдлаар хариуцагч оос татгалзан өмчлөгчийг хуурч мэхэлж, бодит үнэнийг нууж төөрөгдүүлэн гэрээнээс илүү 63,73 м.кв талбайтай 1 ширхэг орон сууц, 66,21 м.кв 3 өрөө 2 ширхэг орон сууцыг захиран зарцуулсан болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасан үндэслэлээр хариуцагч *******” ХХК, нараас Улаанбаатар хот, ******* дүүргийн 29 дүгээр хороо, хотхоны 21 дүгээр байрны 37, 38, 74 тоот, , , дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ болох 224,378,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... “*******” ХХК нь “*******” ХХК-ийн захирал тэй 2013 онд уулзаж ярилцан түүний эзэмшлийн 1,566 м.кв газарт “*******” ХХК нь 100 хувь хөрөнгө оруулж 3 блок байр барих болж эхний ээлжийн 16 давхар байрыг барьж дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ гарч, 2016 оны 11 сард ашиглалтад оруулсан, хариуцагчтай 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Нэмэлт гэрээ” гэх гэрээнүүдийг байгуулж, “Нэмэлт гэрээ”-ний хавсралтад дурдсан 13 байруудыг өгөхөөр харилцан тохиролцсон боловч дураар аашилж гэрээнд тохиролцсон байрнаас өөрийн өртэй т манай өмчлөлийн ******* дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хойно байрлах 16 давхар, 21 байрны 6 давхрын №37 тоот 62.2 м.кв 3 өрөө, 6 давхрын №38 тоот 66.41 м.кв 3 өрөө, 10 давхрын №74 тоот 66.41 м.кв 3 өрөө тус тус байрыг эвлэрлийн гэрээний үндсэн дээр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж маргаан бүхий 3 байрыг ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан, хариуцагч “*******” ХХК болон д захиран зарцуулах эрх шилжүүлэн өгөөгүй байхад “*******” ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байрыг дур мэдэн т өгч манай компанийн эрхийг ноцтой зөрчсөн учир 224,378,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй гэж,
Хариуцагч болон хариуцагч “Хадан Ус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзалдаа: ******* дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ийн эзэмшлийн тоот гэрчилгээтэй 2,566 м.кв газар дээр орон сууцны барилга барихаар “*******” ХХК-тай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ХО-01/2013 байгуулан 135 айлын 16 давхар орон сууцыг барьж, ашиглалтад оруулах, газар эзэмшигч “*******” ХХК болон үүсгэн байгуулагч надад 1, 9 давхар 9 айлын орон сууц болон үйлчилгээний төвийг өгөхөөр анх гэрээ байгуулж, 762,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, 13 байр өгөхөөр тохиролцон гэрээг хийсэн, орон сууцаа авсан, ямар нэгэн маргаан байхгүй, харин гэгчид 2009 оны 09 дүгээр сард хамтарсан үйл ажиллагааны маргаанаас үүссэн 88,000,000 төгрөгийн өртэй байсан хоорондын маргааныг шүүх шийдэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тус шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ “*******” ХХК-ийн нэр дээр баригдсан “*******” ХХК-ийн орон сууцнаас нэхэмжлэлд дурдсан 3 ширхэг орон сууцыг хурааж, т олгосонд “*******” ХХК болон дур мэдэж авсан зүйлгүй, миний мэдлийн 1 орон сууцыг нэхэмжлэгч буцаан авсан, мөн 170,000,000 төгрөгийн дулааны иж бүрэн узелийг надад хэлж зөвшөөрөл авалгүй “Тунгалаг буянт дуут” ХХК-ид шилжүүлэн өгсөн нийт үнэ нь нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа үнийн дүнгээс илүү гарах тул орон сууцны үнэ 224,378,000 төгрөгийн хохирлыг төлөх үндэслэлгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Дараах үйл баримтууд тогтоогдов.
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00646 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугаар тогтоолууд хэрэгт авагдсан ба маргаан бүхий үйл баримтыг тус шүүхийн шийдвэрээр дүгнэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Тус шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр
нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ******* дүүргийн 29 дүгээр хороо, хороолол, хотхон, 21 дүгээр байрны 6 давхрын 66.21 м.кв талбайтай, 10 давхрын 66.21 м.кв талбайтай, 6 давхрын 63.73 м.кв талбайтай тус бүр 3 өрөө орон сууцанд явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Тус шүүхийн шийдвэрт “*******” ХХК-ийн захирал Н. Энхмаа, “*******” ХХК-ийн захирал нар 2013 оны 04 дугээр сарын 15-ны өдөр ХО-01/2013 дугаартай, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр талууд ******* дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нэгж талбарын 30/0007 тоот дугаартай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт “*******” ХХК-ийн үйлчилгээтэй, 378 айлын гурван блок, 15 давхар орон сууцны “ хотхон”-ы барилгын ажилд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар тохирсон байх ба улмаар талууд 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус тус хэлцэл, нэмэлт гэрээ гэх баримтаар оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлон, тухайн барилгаас хэн, хэдэн хувийг захиран зарцуулах эрхтэй болохоо тодорхойлсон.
“*******” ХХК нь нэгдүгээр ээлжийн барилгын суурийг талуудыг гэрээ байгуулахаас өмнө хийсэн байсан. Хийгдсэн барилгын суурийн үнэлгээг “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулах үеийн ханшаар бодож 503,000,000 төгрөгийг тооцсон. Барилгад оруулсан 762,000,000 төгрөгийг 1 м.кв талбайг 1,050,000 төгрөгөөр тооцон нийт 725,7 м.кв талбай буюу 13 ширхэг орон сууц “Хадан Ус” ХХК захиран зарцуулах эрхтэй...” гэж тохиролцсон.
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/Ш32015/07939 шүүх хуралдааны тэмдэглэлд Ж. Чинзориг нь д холбогдуулан 250 м.кв ашигтай талбай бүхий орон сууц гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ...2008 оны 07 дугаар сарын 30-ны “*******” ХХК-тай гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орох үед м.кв-ын үнийг 400,000 төгрөгөөр тооцож, оруулсан хөрөнгөө биет байдлаар буцаан авах агуулгатай гэрээ хийсэн...” гэж тайлбарласан, хариуцагч “... 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээг “*******” ХХК-иар байгуулсан, мөн тухайн 100,000,000 төгрөгийг барилгын суурийн ажилд зарцуулсан.
Улмаар нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 250 м.кв талбай бүхий орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 53.85 м.кв талбайгаас татгалзаж, хариуцагч Ц. Эрдэнэ нь ******* дүүргийн 29 дүгээр хороо, хороолол, “ хотхон” 21 дүгээр байрны 6 давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар давхрын 63,73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхгийг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгөхөөр” зохигчид эвлэрснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний дугаар шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч болох нь сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үүсгэн, шүүхийн шийдвэрт нэр заасан хөрөнгүүдэд гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэн өгч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон.
Төлбөр төлөгч нь “*******” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч “*******” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нийт 725,7 м.кв талбай буюу 13 ширхэг орон сууцыг захиран зарцуулах эрхийн хүрээнд төлбөр авагч ийн өмнө хүлээсэн үүрэгт 3 орон сууцыг шилжүүлэхээр тохирсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрт заасан орон сууцуудыг төлбөр авагч т шилжүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.
Тодруулбал, шийдвэрт заасан ******* дүүргийн 29 дүгээр хороо, хороолол, хотхоны 21 дүгээр байрны 6 давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь 38 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 10 дугаар давхрын 66.21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь 74 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 6 давхрын 63,73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь 37 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2201050241 дугаарт тус тус бүртгэгдсэн.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь ******* дүүргийн 23 дугаар хороо, гийн гудамж, 21 байр, 0 тоот хаягт байршилтай 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 7815,36 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлж байсан болох нь Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар гэрчилгээгээр тогтоогдож байх боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр авагч т шилжүүлсэн дээрх 3 орон сууц нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй талаар дүгнэсэн байна.
Мөн “*******” ХХК, “*******" ХХК-ийн хооронд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан бөгөөд талууд гэрээг дүгнэж, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хэлцлээр “*******” ХХК нь “Хадан ус” ХХК-ийн хөрөнгө оруулсан 762,000,000 төгрөгт тооцож 13 ширхэг орон сууц болон 1 давхрын үйлчилгээний талбайг өгөхөөр тохиролцсон.
Энэ 13 ширхэг орон сууцнаас 3 ширхэг орон сууцыг “Хадан ус” ХХК-ийн захирал нь Ж. Чинзоригт өгөхөөр тохиролцож шүүхийн шийдвэр гарсан ба уг шийдвэрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа явуулж биелүүлснийг төлбөр төлөгч биш этгээдийн хөрөнгөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.
“Хадан ус” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй тус компанийн хувьцааны 80 хувийг , 40 хувийг "*******" ХХК-ийн захирал нар тус тус эзэмшдэг байх ба 13 ширхэг орон сууцнаас 3 ширхэг орон сууцыг өр төлбөртөө тооцож т шилжүүлэн өгөхөөр тохиролцсоныг хувьцаа эзэмшигч мэдээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн “*******” ХХК нь ******* *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн эвлэрэл баталсан 2015 оны 12 сарын 14-ний өдрийн дугаар захирамжид эрх ашиг нь хөндөгдсөн гэж гомдол гаргаагүй гэх байдлаар дүгнэснийг шүүх дахин нотлохгүй юм.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар маргаан бүхий 3 ширхэг орон сууцны өмчлөгч болсон, нь “*******” ХХК-тай 2009 оноос хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээтэй, тус маргаан бүхий барилгын ажлын гүйцэтгэлийн суурийн газар шорооны ажилд хөрөнгө оруулсан гэх үйл баримт тогтоогдсон.
Гэвч нэхэмжлэгч тал уг 3 ширхэг орон сууцны үнийг “Далайван аудит” ХХК-ийн үнэлгээний тайланд үндэслэн хариуцагч оос татгалзан, хариуцагч “*******” ХХК болон нараас хувь тэнцүүлэн Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасан хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг захиран зарцуулсан үндэслэлээр эрх зөрчсөн этгээдээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байна гэжээ.
Хэдийгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дээрх үйл баримтыг дүгнэсэн ч Ц.Эрдэнийн ийн төлбөрт өгсөн маргаан бүхий 3 ширхэг орон сууц нь гэрээний үүрэгт хүлээн авсан 13 ширхэг орон сууцанд хамаарахгүй гэж нэхэмжлэгч тал маргах тул 5 дугаар хавтаст хэргийн 241 дүгээр талд маргагч талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээг дуусгавар болгон дүгнэсэн “Хөрөнгө оруулалтын гэрээг дуусгавар болгох тухай” 01/2017 дугаар гэрээ авагдсан байна.
Тус гэрээгээр хоёр компанийн хооронд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан №ХО-01/2013 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ", 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Нэмэлт гэрээ”, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04/2015 тоот гэрээний 2016 оны 09 дүгээр сарын 22-ны “Нэмэлт гэрээ”, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-нүүдээр тохиролцсон төлбөр тооцоог дуусгаж, 2016 оны 09 дүгэр сарын 22-ны өдрийн 16/22 тоот орон сууц худалдан авах тухай хүсэлтийн дагуу 3 давхрын 66,41м.кв 3 өрөө, 8 давхрын 58,76 м.кв 2өрөө, 12 давхрын 62,2 м.кв 3 өрөө, 13 давхрын 62,2 м.кв 3 өрөө, 13 давхрын 51,2 м.кв талбай бүхий нийт 300,77 м.кв талбай, 2016 оны 10 дугаар сарын 10-ны 16/58 орон сууц худалдан авах тухай албан тоотын дагуу 2 давхрын 47,97 м.кв 2 өрөө, 9 давхрын 48,2 м.кв 2 өрөө орон сууцуудыг, 1 тоот гражуудын үнэ болох нийт 525,179,000 төгрөг болох төлбөрийг 2016 оны 12 сард багтаан нь “*******” ХХК-ид төлөхөөр байсан болно, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04/2015 тоот гэрээний 1.2-т тусгагдсан 234,000,000 төгрөг, захиалагч Д.Ванчиннямын урьдчилгаа болох 24,761,940 төгрөг, 16 дугаар давхарт “*******” ХХК-ийн хөрөнгөөс хийгдсэн радиаторын үнэ, нийтийн эзэмшлийн шатны чулуу, заслын материал, цалин, лифтны хаалганы үнэ, цонх, гадна фасад, сантехник, агаар салхивчийн босоо шугамуудын хийсэн зардлын үнэ ойролцоогоор 100,000,000 төгрөг болох зардлуудыг багтаан нийт 358,761,940 төгрөгийг “*******” ХХК-д өгөхөөр байсан болно, захиалагч н.Мөнхбаярын үлдэгдэл төлбөр болох 44,109,000 төгрөгийг захиалагчийн хүсэлтээр, захиалагч Г.Цэдэндамба үлдэгдэл төлбөр болох 6,000,000 төгрөгийг “*******” ХХК-д захиалагч нар өгснөөр дээрх тооцоонуудаас нийт 50,109,000 төгрөг хасагдахаар тохиролцсон, “Нэвтрэх суваг” ХХК-тай хийсэн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №13 тоот “*******” ХХК--тай байгуулсан гэрээний төлбөрт “*******” ХХК нь 15 давхарт байрлах 47,97 м.кв 2 өрөө орон сууц 1 м.кв-ийн үнэ 1,600,000 төгрөг, 10,000,000 төгрөгийн төлбөр хийсэн, нийт 86,752,000 төгрөгийг “*******” ХХК нь төлсөн ба гэрээний үлдэгдэл төлбөр тооцоог “*******” ХХК нь хариуцан барагдуулна, нийт 970,692,940 төгрөгийг “*******” ХХК-ийн захирал нь “*******” XXK-ид өгөх байснаас 50,109,000 төгрөгийг хасан нийт 920,583,940 төгрөгт нь “*******” ХХК-ид төлөхөөр болж байна, гэвч Ц.Эрдэнийн нөхцөл байдлыг харгалзан үзэж харилцан тохиролцсоны үндсэн дээр 920,583,940 төгрөгийн оронд 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээний 1.3-т заасан уг барилгын 1 давхрын 2 хэсэг нийт 450,6 м.кв үйлчилгээний талбайг “*******” ХХК нь “*******” ХХК-ид дээрх төлөх 920,583,940 төгрөгийн оронд өгөхөөр тохиролцож, хөрөнгө оруулалтын гэрээнүүдээ дуусгавар болгож, нь “*******” ХХК-ид газар эзэмших эрхийг хамгаалахаар хувь эзэмшигчээр орсноо дуусгавар болж, хувь эзэмшигчээс гарахаар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Дээрх гэрээгээр хэн аль нь хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн асуудлаар 2 тал санал гомдол гаргахгүйгээр тохиролцсон атал нэхэмжлэгч тал тус нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш 1 сар гаруйн дараа хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээгээ мөн оны 06 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болгожээ.
Мөн маргаан бүхий орон сууц 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс ийн өмчлөлд бүртгэгдсэн байх бөгөөд уг гэрээ дуусгавар болгох үед “*******” ХХК, нараас энэ 3 орон сууцны төлбөр гаргуулах тухай тохиролцоонд огт дурдагдаагүй байдаг.
Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан тул шүүх дээрх үйл баримтуудад үндэслэн зохигч талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээр дуусгавар болгох тухай” 01/2017 дугаар гэрээнээс үзвэл нэхэмжлэгч талын дээрх тайлбар үндэслэлгүй. Учир нь талууд хэн аль нь гэрээтэй холбоотой ямар нэгэн гомдол саналгүй гэж дүгнэсэн нь шаардах эрхийг бий болгохгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасан үндэслэл бүрдээгүй гэж үзэв.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэдгийг хэн нэгэн этгээдийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн авсан үйлдэл нь хууль бус байхыг шаарддаг ба шилжүүлэн авахдаа хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр биш байдлаар санаатай дур мэдэн, эсхүл андуурч, эсхүл санамсаргүй байдлаар авч хэрэглэсэн, олж авсан байхыг ойлгох бөгөөд улмаар өөртөө ашигтай байдлыг бий болгосон, өөртөө хөрөнгө ашиг орлого олсон байдлыг хамааруулах учир маргаан бүхий 3 орон сууцыг т хууль ёсоор, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар өмчлөл шилжсэн, хариуцагч “*******” ХХК болон нар өөртөө авсан, ашиг орлого олсон, өмчлөгчийг хуурч мэхэлсэн, бодит байдлыг төөрөгдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Түүнчлэн өөрийгөө эрхгүй гэдгийг мэдээгүй, болгоомжгүй байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл мөн адил тогтоогдоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох эрхийн хүрээнд нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч оос татгалзсаныг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч т холбогдох ******* дүүргийн 29 дүгээр хороо, хороолол, хотхоны 21 дүгээр байрны 37, 38, 74 тоот , , дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч “*******” ХХК мөн болохыг тогтоолгох, өмчлөгчийн зөвшөөрөлгүй эрх олгоогүй байхад дээрх эд хөрөнгийг захиран зарцуулсан болохыг тогтоолгох, дээрх хөрөнгүүдийн үнэ болох 224,378,000 төгрөгийг , , “Хадан Ус” ХХК нараас гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иймд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2, 495.4-т зааснаар бусдын эрхийг зөрчсөн этгээд илтэд болгоомжгүйн улмаас өөрийгөө эрхгүй болохыг мэдээгүй бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл байхгүй тохиолдолд түүнийг хариуцлагаас чөлөөлж болохоор заасан тул хариуцагч “*******” ХХК болон нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн өмчлөгчийг хуурч мэхэлж, бодит үнэнийг нууж төөрөгдүүлэн гэрээнээс илүү 63,73 м.кв талбайтай 1 ширхэг орон сууц, 66,21 м.кв 3 өрөө 2 ширхэг орон сууцыг захиран зарцуулсан болохыг тогтоолгох, *******” ХХК, нараас Улаанбаатар хот, ******* дүүргийн 29 дүгээр хороо, хотхоны 21 дүгээр байрны 37, 38, 74 тоот, , , дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ болох 224,378,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,513,410/1,302,810+70,200+70200+70,200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардал төлөгдөөгүй, нэхэмжлэх ирүүлсэн байх тул нэхэмжлэгч “*******” ХХК-иас шинжээчийн зардалд 982,100 төгрөгийг гаргуулан шинжээч “Архжс” ХХК/Голомт банкны 1105028753 тоот дансанд/-ид, 729,358/288,058+441,300/ төгрөгийг гаргуулан шинжээч “Эй би эн дизайн” ХХК/Хас банкны 5002574969 тоот дансанд/-ид тус тус төлүүлэн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК болон нарт холбогдох өмчлөгчийг хуурч мэхэлж, бодит үнэнийг нууж төөрөгдүүлэн гэрээнээс илүү 63,73 м.кв талбайтай 1 ширхэг орон сууц, 66,21 м.кв 3 өрөө 2 ширхэг орон сууцыг захиран зарцуулсан болохыг тогтоолгох, Улаанбаатар хот, ******* дүүргийн 29 дүгээр хороо, хотхоны 21 дүгээр байрны 37, 38, 74 тоот, , , дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ болох 224,378,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч т холбогдох ******* дүүргийн 29 дүгээр хороо, хороолол, хотхоны 21 дүгээр байрны 37, 38, 74 тоот , , дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч “*******” ХХК мөн болохыг тогтоолгох, өмчлөгчийн зөвшөөрөлгүй эрх олгоогүй байхад дээрх эд хөрөнгийг захиран зарцуулсан болохыг тогтоолгох, дээрх хөрөнгүүдийн үнэ болох 224,378,000 төгрөгийг , , “Хадан Ус” ХХК нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “*******” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,513,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “*******” ХХК-иас шинжээчийн зардалд 982,100 төгрөгийг гаргуулан шинжээч “Архжс” ХХК/Голомт банкны **** тоот дансанд/-ид, 729,358/288,058+441,300/ төгрөгийг гаргуулан шинжээч “Эй би эн дизайн” ХХК/Хас банкны */*** тоот дансанд/-ид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд мөн зүйлийн 119.3-т заасан хугацаанаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрсдөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ****