2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/02426

 

 

 

 

 

 

 

 

2025 03   28

192/ШШ2025/02426

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол,,,,, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг,,, 25 тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /РД: *******/,

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 3 дугаар баг ******* ******* өөрийн байранд байрлах Түшиг-Уул ХК /РД:2024306/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороо, Жанжин Д.Сүхбаатарын талбай Төрийн ордонд байрлах, Монгол улсын холбогдох,

 

Геологи хайгуул, судалгааны ажлыг зогсоосны улмаас учирсан хохирол 29,793,099,620 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон Түшиг-Уул ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч Б.Батхишиг, Ц.Шагдарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, Түшиг-Уул ХК нь Монгол улсын холбогдуулан геологи хайгуул, судалгааны ажлыг зогсоосны улмаас учирсан хохирол 29,793,099,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж хуульчилсан. Ардчилсан тогтолцоо бүхий улс оронд иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, төр нийгмийн харилцааг зохицуулагч чиг үүргийг хэрэгжүүлдэг. Түүнчлэн, хувийн өмчийн чөлөөт байдлыг хүлээн зөвшөөрдөг. Төр нь иргэн, хуулийн этгээдийн эрх эд хөрөнгийг авахдаа иргэн, хуулийн этгээдийн нэгэн адилаар худалдах, арилжих зэрэг хэлбэрээр авдаг. Харин социалист тогтолцоо бүхий улс оронд төр нь хувийн өмчийг хүлээн зөвшөөрөхгүй ба тушаал, шийдвэр гаргах байдлаар хувийн өмч хөрөнгийг ямар нэгэн хариу төлбөргүйгээр хураан авдаг. Монгол Улс нь 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулиа баталснаар ардчилсан тогтолцоонд шилжсэн. Иймээс төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх учиртай бөгөөд хуулийн дагуу болон хууль бусаар бусдын хөрөнгөд халдсан бол хохирлыг Иргэний хуульд заасан журмаар төлж, хариуцлагыг хүлээх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгж эрхтэй байна. гэж заасан зарчимтай нийцэх юм. ******* ******* ******* ХХК, Түшиг-Уул ХК нь Ашигт малтмалын хайгуулын 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс дугаар дугаар тоот тусгай зөвшөөрлийг эзэмшсэн. Энэхүү тусгай зөвшөөрөл нь 3 жилийн хугацаанд буюу 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хуулийн хүчин төгөлдөр байсан. Бид энэ хугацаанд хайгуулын үйл ажиллагаа явуулж, ашигт малтмал олдсон тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл болгоно гэж итгэж үйл ажиллагаа явуулж байсан. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасан тул Түшиг-Уул ХК, ******* ******* ******* ХХК нарын хувьд дээрх тусгай зөвшөөрөл нь бидний хөрөнгө байсан. Бидний урт хугацааны идэвхтэй хайгуулын үр дүнд аймгийн сумын нутагт орших, Хүнгийн ны мөнгөний ордны хайгуул судалгааны /нийт 15782 га газар/ мөнгөний орд олдсон. Геологи хайгуул, судалгааны ажлын явцад улс орны эдийн засагт бодит хувь нэмрээ оруулах, томоохон хэмжээний орд газруудыг олно гэдэг бол асар их хэмжээний мэдлэг, мэргэжил ур чадвар, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил юм. Түшиг уул ХК, ******* ******* ******* ХХК-ийн зүгээс улс орны засагт бодитойгоор хувь нэмрээ оруулна гэж итгэж энэхүү ашигт малтмал хайгуулын үйл ажиллагаанд асар их хэмжээний хөрөнгө мөнгө, хүч, ажиллах хүч, цаг зарцуулсан. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын газрын зүгээс Эрдэс баялгийн салбарт баримталж ирсэн тогтворгүй бодлого, шийдвэрүүд, Ашигт малтмалын тухай хуулийн удаа дараагийн тогтворгүй өөрчлөлтүүдээс болж тухайн салбарт оруулж, үйл ажиллагаа явуулж байсан хуулийн этгээд, гадаад, дотоодын оруулагч нарын үйл ажиллагааг зогсонги байдалд оруулах, үйл ажиллагааг тасалдуулах зэрэг нөхцөл байдалд удаа дараа хүргэсэн. Монгол Улсын газар нь 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, голын сав , геологи хайгуул судалгааны ажил, ашиглалт, олборлолт хийхийг хориглох хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2012 онд 194 тоот тогтоолыг гаргаснаар манай компани тусгай зөвшөөрлийг хэвийн эзэмших боломжгүй болж хохирсон. Монгол Улсад төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага нь Монгол Улсын газар бөгөөд Улсын Их Хурлаас батлан гаргасан аливаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. газар нь хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхдээ хуулиар олгогдсон иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож, хувийн өмч, иргэн хуулийн этгээдийн хууль ёсны эрхэд хохирол учруулах ёсгүй. Нөгөөтэйгөөр, Монгол Улсын газар чиг үүргээ хэрэгжүүлэх явцад иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулсан тохиолдолд түүнийг арилгах үүрэгтэй. Монгол Улсын газар нь 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг заасны дагуу олж авсан эрхийг ноцтойгоор зөрчсөн. Энэхүү үйл ажиллагаанаас шалтгаалан нэхэмжлэгч компаниуд асар их хэмжээний хохирол учирсан. Геологи, хайгуулын ажлын гол зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэр буюу газрын дор нуугдмал хэлбэрээр оршин буй ховор элементийг нээн ирүүлж, цаашлаад түүнийгээ олборлож, боловсруулан бүтээгдэхүүн болгох нөхцөлийг судлах юм. Нэхэмжлэгч нарын зүгээс 1998 оноос өнөөг хүртэл өөрийн хөрөнгө, эдийн засгийн боломж нөхцөлийг ашиглаж, зарцуулж маргаан бүхий орд газрыг олж, нөөцийг тогтоон ашиглалтад оруулсан. Өнгөрсөн хугацаанд өөрсдийн зарцуулсан зардлаа нөхөхийн зэрэгцээ ирээдүйд Монгол Улсдаа хөгжлийн эх үүсвэрийг авчирч чадах хэмжээний үйлдвэрийг барихаар хичээж ажилласан. Гэвч Улсын Их Хурлаас баталсан хууль болон газраас баталсан тогтоолын улмаас тэрхүү орд газрыг ашиглах боломжгүй болсноор Монгол Улсад баригдахаар төлөвлөж байсан үйлдвэр саатахын зэрэгцээ бидний өнгөрсөн хугацаанд зарцуулсан бүх хүч хөдөлмөр үгүй болсон. Иймд нэхэмжлэгч нарт Монгол Улсын газрын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан тул газар бүхэлд нь хариуцах нь шударга ёсонд нийцнэ. яамны тухайд нэхэмжлэгч нараас өнгөрсөн бүх хугацаанд хуульд заасан татвар, шимтгэл, хураамж, төлбөрийг цаг тухай бүрд нь тушааж байсан бөгөөд энэхүү төлбөрүүд бүгд улсын төсөвт орж яамаар дамжин буцаан хуваарилагддаг. Гэвч бидэнд учирсан хохирол, нөхөн олговрыг олгох болохоор төсөвт суугдаагүй гээд гаргаж өгдөггүй. Энэ шалтгаанаа газраас чиглэл ирээгүй, ирэх оны төсөвт үүнийг суулгаагүй тул боломжгүй гэх тайлбарыг гаргадаг. Бид өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар холбогдох төрийн байгууллагуудад хандахад тус бүрдээ өөр өөрөөр тайлбар гаргаж, хэн хариуцан шийдэх нь тодорхойгүй байсан тул энэ хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэхэд яамны тайлбар мэдүүлгийг сонсох ач холбогдолтой гэж үзэж байна. Ашигт малтмал, газрын тосны газрыг мөн оролцуулж тайлбар мэдүүлгийг авах нь ач холбогдолтой гэж үзэж байна. Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно. гэж заасан бөгөөд энэ заалтын дагуу нэхэмжлэгч бидэнд дүйцүүлэн газар олгох байдлаар бидний хохирлыг барагдуулах боломж, хуулийн зохицуулалт байгаа. Гэвч үүнийг мэдсэн хэр нь дүйцүүлэн олгохгүй, мөн бидэнд учруулсан хохирлыг нөхөн төлөхгүй гэх байдлаар тайлбар мэдүүлгийг гаргаж байгаа тул газрын хэрэгжүүлэх агентлагийн байр сууринаас, мөн хэргийг нэг мөр шийдвэрлэхэд байр суурийг нь сонсох, сонсгох шаардлагатай. Иймд ******* ******* ******* ХХК, Түшиг-Уул ХК нарын зүгээс бодитоор учирсан хохиролд 6,489,928,604 төгрөг, олох байсан орлого 23,303,171,016 төгрөг, нийт 29,793,099,620 төгрөгийг Монгол Улсын газраас гаргуулж өгнө үү. гэв.

2. Хариуцагч Монгол Улсын газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: аймгийн , сумдын нутагт нэртэй 15.768.82 га талбайд ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга /хуучин нэрээр/-ын 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1588 дугаар шийдвэрээр Түшиг-Уул ХК-д анх олгосон. Түшиг-Уул ХК нь ашигт малтмалын дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг хянан үзээд Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга /хуучин нэрээр/-ын 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр ******* ******* ******* ХХК-д бүхэлд нь шилжүүлэн бүртгэсэн байна. ******* ******* ******* ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон байна. Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглах тухай хуулийг баталсан. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтооно. гэж заасны дагуу газрын 2012 оны 1 дүгээр тогтоолоор тогтоосон ба дээрх тогтоолын үйлчлэлд ******* ******* ******* ХХК-ийн Баян Өлгий аймгийн , сумдын нутагт орших нэртэй 15.768.52 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн талбай хамрагдсан. Монгол Улсын газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн журам батлах тухай 299 дүгээр тогтоолоор ...Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмыг батлан гаргасан. ******* ******* ******* ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2008-2014 он хүртэл хугацаанд төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөр 91,446,236 төгрөг, 2009-2013 он хүртэл хугацаанд зарцуулсан хайгуулын ажлын нийт зардал 143,950,932 төгрөг, нийт 235,417,168 төгрөгийн нөхөх олговрыг гаргуулж, ******* ******* ******* ХХК-д буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга яамны Төрийн сангийн даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 924 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл ******* ******* ******* ХХК нь аймгийн , сумдын нутаг нэртэй 15.768.52 га талбай нь газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамрагдсанаас тусгай зөвшөөрлийг эзэмших, ашиглах боломжгүй болсноос учирсан хохирол болох тусгай тусгай зөвшөөрлийн төлбөр 6,471,652,289 төгрөг, үйлчилгээний төлбөр 428,571,591.92 төгрөг, хайгуулын ажлын зардал 22,892,875,740 төгрөг, нийт 29,364,528,029 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. ******* ******* ******* ХХК нь аймгийн , сумдын нутаг нэртэй 15.768.52 га талбай нь газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамрагдсанаас үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсны улмаас гэм хор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн ******* ******* ******* ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 08-гы өдөр дуусгавар болсон байх тул дээр дурдсан журмын дагуу нөхөх олговор нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3. Иргэдийн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 3.1. Нэхэмжлэгч талын асуудлыг газар шийдэж өгөх нь зөв гэж

хөдлөнгийн иргэдийн төлөөлөгч би дүгнэлээ. газар гэм буруутай гэж дүгнэж байна гэв.

3.2. Иргэдийн төлөөлөгч Б.Батхишиг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Монгол Улсын газар гэм буруутай гэж үзэж байна. 1997 онд гаргасан хууль тогтоомждоо усны нөөц, газрын тухай тодорхой оруулаагүй. 2009 онд гаргасан хууль, тогтоолоо шууд мөрдөж лицензээ цуцлаагүй буруутай. газрын агентлагууд гаргасан шийдвэртээ эзэн болдоггүй, мөн уялдаа холбоогүй ажилладаг нь харагдаж байна гэв.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

4.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* минериал деволопмент ХХК-ийн дүрэм, иргэний үнэмлэхийн хуулбар, Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4/2035 дугаар албан бичиг, ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан зардлын нэгтгэл, Үндэсний Геологийн албаны 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1-190 тоот албан бичиг, хайгуулын ажлын тайлангийн жагсаалт, санхүүгийн баримт хүлээлцэх акт, мөнгөн гүйлгээний журналууд, мөнгөн хөрөнгийн журналууд, Түшиг-Уул ХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт, цэвэр ашгийн үр дүнгийн тооцоолол, хайгуулын ажлын төлөвлөгөө, Түшиг Уул ХК-ийн итгэмжлэл, төлбөрийн нэхэмжлэх, ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, Монголын Татварын албаны тодорхойлолт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2021/9334 дугаар захирамж, Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/6821 дугаар албан бичиг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/4825 дугаар албан бичиг, санхүүгийн баримт хүлээлцэх акт, гүйцэтгэсэн эрлийн ажлын тайлан, хайгуулын ажлын төлөвлөгөө, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн лавлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Өдрийн сонин, Ашигт малтмалын газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4/3265 тоот албан бичиг, төлсөн төлбөрийн нийт дүн, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2021/9334 дугаар захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШТ2021/0004 дугаар тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ГХ2019/0413 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2019/7674 дугаар захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0261 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0884 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0543 дугаар шийдвэр, Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 9/2092 дугаар албан бичиг, Ашигт малтмалын газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/186 дугаар албан бичиг, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/246 дугаар албан бичиг, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6-6044 тоот албан бичиг, Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/6403 тоот албан бичиг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/4825 тоот албан бичиг, ЭБМТТөвөөс өгөх тайлбар, ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3571 дугаар захирамж, эвлэрлийн гэрээ, Монголын Татварын албаны тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Western Mongolia 55 хуудас ном, аудит ХХК-ийн баталгаажуулах ажлын аудитын 40 хуудас тайлан, 201 хуудас баталгаажуулалт хийсэн баримт.

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргасан баримт: Ашигт малтмалын газрын 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 6-3567 дугаартай албан бичиг, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралт, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 629 дугаартай шийдвэр, түүний хавсралт,

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Лэндс ХХК-ийн Түшиг-Уул ХК, ******* *******ь ******* ХХК-д Хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас учирсан хохирол /олох ёстой орлого, бодитойгоор учирсан хохирол, эрсдэл/-ын үнэлгээний тайлан, дүгнэлт, Голден пэйж аудит ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/21 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 8/3068 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Шүүхийн тусгай архивын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/279 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Байгаль, орчин аялал жуулчлалын яамны 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 06/1976 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3362 дугаартай албан бичиг, түүний хавсралт, тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 289 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Монгобанкны 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б-10/235 дугаартай албан бичиг, Үндэсний статистикийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 02/660 дугаартай албан бичиг, ХААН банк ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 29/10797 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Худалдааны хөгжлийн банк ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/11955 дугаартай албан бичиг, түүний хавсралт, ХААН банк ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 29/12575 дугаартай албан бичиг, Цэбэ консалтинг аудит ХХК-ийн 2024 оны 11 дүгээр 19-ний өдрийн 24/203 дугаартай шинжээчийн дүгнэлт, түүний хавсралт, Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9/5703 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Монгол Улсын яамны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/6966 дугаартай албан бичиг, түүний хавсралт.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх

хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

2.    Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон Түшиг-Уул ХК-

аас Монгол Улсын холбогдуулан еологийн хайгуулын ажилд зарцуулсан зардал, татвар, лицензийн төлбөр, үйлчилгээний хураамж, нөхөн төлбөрийн гэм хорын хохиролд 29,739,099,620 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.1.        Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон Түшиг-Уул

ХК-аас нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын холбогдуулан 29,739,099,620 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд Түшиг-Уул ХК-аас эрсдэлгүйгээр олох байсан орлогод 20,000,000,000 төгрөг, бодит учирсан хохиролд 4,000,000,000 төгрөг, үйлчилгээний хөлс төлсөн хохиролд 40,000,000 төгрөг нийт 24,040,000,000 төгрөгийг газраас, ******* ******* ******* ХХК-аас эрсдэлгүйгээр олох байсан орлогод 3,303,171,016 төгрөг, бодит учирсан хохиролд 2,489,928,357 төгрөг, үйлчилгээний хөлс төлсөн хохиролд 37,245,247 төгрөг нийт 5,830,344,620 төгрөг нийт нэхэмжлэлийн дүн 29,870,344,620 төгрөгийг газраас гаргуулахаар нэхэмжилсэн. /нэхэмжлэлийн шаардлага 29,739,099,620 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагын задаргаа зөрүүтэй буюу 29,870,344,620 төгрөг болж өссөн байдаг/. Манай компани дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 онд эзэмшсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг авч, уул уурхайн салбарт хайгуулын ажлыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэхдээ тусгай зөвшөөрлийн лицензийн төлбөр, хураамжийг тухай бүрд нь төлж хайгуулын ажлын үр дүнд ашигт малтмалын орд газрыг нээн илрүүлбэл хайгуулын ажлыг гүйцэтгэсэн этгээд өөрөө уул уурхайн олборлолт хийх эрхтэй юм. улсын их хурлаас 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийн үйлчлэлээр манай компанийн эзэмшиж байсан хайгуулын лиценз хил хязгаарт нь хамаарч цаашид эзэмшиж боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор газраас хуулийн үйлчлэлд хамаарах хуулийн этгээдэд хайгуулын зардал, татвар, хураамжийг буцаан нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн. Манай компани нөхөн төлбөр авахаар Ашигт малтмал, газрын тосны хандахад татвар, төлбөр хураамжийг яамны дансанд тушаасан тул яамнаас нөхөн төлбөр авах, яам нь Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулах талаар хэлж нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүй тул ******* ******* ******* ХХК-аас захиргааны хэргийн шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрыг хариуцагчаар татаж, шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газраас 235,417,168 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* ХХК-нд олгож шийдвэрлэсэн байхад энэ мөнгийг одоо хүртэл өгөөгүй, олон жил манай компанид гэм хорын хохирол учруулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Засгин газраас 29,739,099,620 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2.2.        Хариуцагч Монгол Улсын газраас шүүхэд гаргасан болон шүүх

хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар жил бүр төлж тухайн тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг юм. Уг хэрэгт гэм хор учруулсан этгээд нь газар биш тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. Харин Цэбэ консалтинг аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нарт хайгуулын ажилд зарцуулсан зардал, татвар, лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжид 724,514,580 төгрөгийг нөхөн төлбөрт төлөх нь үндэслэлтэй гэсэн дүгнэлттэй санал нийлж байна. Гэм хорын хохирол учирсныг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэжээ.

 

3.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.        ******* ******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа

Эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн болох нь ******* ******* ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн 9011260051 дугаартай гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдож байна /1х-8-11х/.

3.2.        Түшиг-Уул ХК-ийн хувьцаа эзэмшигчээр , ,

, , нар, гүйцэтгэх захирлаар ыг томилсон болох нь Түшиг-Уул ХК-ийн дүрэм, Түшиг-Уул ХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоол, Түшиг-Уул ХК-ийн Улсын бүртгэлийн 1910010004 дугаартай гэрчилгээ, Түшиг-Уул ХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тус тус тогтоогдож байна /1х-76-95х, 139-140х, 143-145х, 187-189х/.

3.3.        Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас дугаартай

Ашигт малтмалын хайгуулын тусгай Зөвшөөрлийг аймгийн , сумын нутаг дэвсгэрт нэртэй орших гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайх 1910010004 тоот гэрчилгээг Түшиг-Уул ХК-д 3 жилийн хугацаагаар 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр олгосон байна /1х-96-98х/.

а/. Ашигт малтмалын газрын 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 6-3567 дугаартай албан бичгээр аймгийн , сумдын нутагт орших нэртэй 15768.52 гектар талбай бүхий ХV- тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг ХV--004-TF дугаар бүртгэн хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр ашигт малтмал хайгуулын ХV- тоот тусгай зөвшөөрлийг танай компанид шилжүүлсэн болохыг мэдэгдье гэсэн албан бичиг, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр Түшиг-Уул ХК-ийн эзэмшиж байсан ХV- тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь ******* ******* ******* ХХК-нд 2011 онд шилжсэн болох нь тогтоогдож байна /1х-204-210х/.

3.4.        ******* ******* ******* ХХК-ийн тоот тусгай

зөвшөөрлийн талбайд орших ны ны мөнгөний ордын үйлдвэрлэлийн цэвэр ашгийн үр дүнгийн Техник эдийн засгийн тооцоог 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нөөцийн мэргэшсэн геологич С.Мөнхбаяр, Уулын геологийн инженер Н.Ядмаа, Геологич Ч.Эрдэнэчулуун нар гаргасан байна. Уг Техник эдийн засгийн тооцоогоор н аймгийн сумын нутагт орших нуурын мөнгөний ордын нөөцийг 1560 тн 880 доллараар тооцож үржүүлэхэд 6,652,800,000 ам.доллар, үүнээс үйлдвэрийн зардлыг 40 хувиар тооцоход 2,661,120,000 ам.доллар гэж, 3,991,680,000 ам. Долларын ашиг гарснаас татварт ашгийн 30 хувь болох 1,197,504,000 ам.долларыг төлөхөд 2,794,176,000 ам.долларын цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна /1х-99-100х/.

3.5.        ******* ******* ******* ХХК-ийн аймгийн ,

сумдын нутагт орших талбайд дугаартай мөнгө, холимог металлын ашигт малтмалын эрэл-хайгуулыг 2014 онд буюу 6 дахь жилд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг Үндэсний геологийн албанаас 2014 онд хянаж баталсан болох нь төлөвлөгөөний хуулбараар, мөн аймгийн , сумдын нутагт орших талбайд дугаартай мөнгө, холимог металлын ашигт малтмалын эрэл-хайгуулыг 2011 онд 3 дахь жилдээ гүйцэтгэсэн эрлийн ажлын тайланг Үндэсний геологийн албанаас 2012 онд хянасан болох нь ажлын тайлангийн хуулбараар, Түшиг-Уул ХХКийн аймгийн , сумдын нутагт орших талбайд дугаартай мөнгө ашигт малтмалын эрэл-хайгуулын 2010 оны ажлын төлөвлөгөөтэй Үндэсний геологийн албанаас 2010 танилцсан болох нь төлөвлөгөөний хуулбараар, Түшиг-Уул ХХКийн аймгийн , сумдын нутагт орших талбайд дугаартай мөнгө, холимог металлын ашигт малтмалын 2011 оны эрэл-хайгуулын ажлын төлөвлөгөөг Үндэсний геологийн албанаас 2011 онд хянасан болох нь хайгуулын ажлын төлөвлөгөөний хуулбараар, ******* ******* ******* ХХК-ийн аймгийн , сумдын нутагт орших талбайд дугаартай мөнгө, холимог металлын ашигт малтмалын 2012 оны эрэл-хайгуулын ажлын төлөвлөгөөг Үндэсний геологийн албанаас баталсан болох нь эрэл-хайгуулын ажлын төлөвлөгөөний хуулбараар, ******* ******* ******* ХХК-ийн аймгийн , сумдын нутагт орших талбайд дугаартай мөнгө, холимог металлын ашигт малтмалын 2013 оны эрэл-хайгуулын ажлын төлөвлөгөөг Үндэсний геологийн албанаас баталсан болох нь эрэл-хайгуулын ажлын төлөвлөгөөний хуулбараар тус тус тогтоогдож байна /1х-101-102х, 172-173х, 174-175х, 176-177х, 178-179х, 180-182х/.

3.6.        Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний

өдрийн 9/5703 дугаартай албан бичгээр ******* ******* ******* ХХК-ийн эзэмшиж байсан н аймгийн , сумдын нутаг хүнгүйн нэртэй 15768.52 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл, Түшиг-Уул ХК-ийн өмнө нь эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийн жагсаалтыг ирүүлсэн байна /Нотлох баримт-3, 1-7 хуудас/.

а/. яамны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/6966 дугаартай албан бичигт ******* ******* ******* ХХК, Түшиг-Уул ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байхдаа лицензүүдийн төлбөрийг төлж байсан эсэхтэй холбоотой Улсын төсвийн орлогын 900000712 тоот дансны 2007-2014 оны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байна /Нотлох баримт-3,8-232 хуудас/.

3.7.         аудит ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн

68 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Санхүүгийн албанаас хянан баталгаажуулж өгсөн баримт материалд үндэслэн хянан баталгаажуулах ажлыг гүйцэтгэхэд ******* ******* ******* ХХК нь хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг эзэмшиж эхэлсэн 2004 оноос хойшхоо хугацаанд Ашигт малтмалын хэрэг эрхлэх лицензийн төлбөрт 170,330,978 төгрөг, хайгуулын зардалд 91,070,930 төгрөг нийт 261,401,908 төгрөгийг тушаасан болохыг баталгаажуулсан талаарх баримт /нотлох баримт-2, 201 хуудастай/.

3.8.        Ашигт малтмалын газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн

4/3265 дугаартай албан бичгээр ******* ******* ******* ХХК-нд Танай компанийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаар албан тоотод дурьдсан тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2009-2013 онуудад хийгдсэн геологи хайгуулын ажлын зардлын хэмжээг дараах хавсралтаар хүргүүлж байна гээд геологи хайгуулын ажлын зардлыг 143,950,932 төгрөг гэж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2008-2013 онд төлсөн төлбөрийн нийт дүн ******* ******* ******* ХХК нь 46,879,782 төгрөг, Булган инвест ХХК нь 200,000 төгрөг, Түшиг-Уул ХХК нь 14,958,511 төгрөг, ХХК 27,290,000 төгрөг нийт 91,466,236 төгрөгийг төлсөн байна гэж тогтоожээ /2х-64-66х/.

 

4.    Монгол Улсын Их Хурлын 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол,

мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батлан гаргажээ.

Энэ хуулийн зорилт нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар батлагдсан байна. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж, мөн хуулийн 4.5 дахь хэсэгт Энэ хуулийн 4.1-д заасан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй гэж, мөн хуулийн 4.6 дахь хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг газар тогтооно гэж заасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дэх хэсэгт хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэгт Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдахаас өмнө уг хуулийн үйлчлэлд хамаарах ашигт малтмалын хайгуулын талбай нь улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал, эрэх, хайхтай холбоотой лицензийг хүчингүй болгож, улсын нөөц болон тусгай хэрэгцээнд авахаар хуульчилсан байна. Харин 2009 оны Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль баталснаас хойш уг хуулийн үйлчлэлд хамаарах талбайд ашиглалт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар хуульд тусгажээ.

4.1.        Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон Түшиг-Уул ХК

нь 2009 оны Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдахаас өмнө буюу 2008 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай Зөвшөөрлийг аймгийн , сумын нутаг дэвсгэрт нэртэй орших гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайх 1910010004 тоот гэрчилгээг Түшиг-Уул ХК-д 3 жилийн хугацаагаар авсан бөгөөд Түшиг-Уул ХК-аас өөрийн хувьцаа эзэмшигчээр хамаарал бүхий ******* ******* ******* ХХК-нд аймгийн , сумдын нутагт орших нэртэй 15768.52 гектар талбай бүхий ХV- тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр 2011 онд шилжүүлж, 2011 оноос хойш 15768.52 гектар талбай бүхий ХV- тоот тусгай зөвшөөрлийг ******* ******* ******* ХХК-ийн 3 жилийн хугацаагаар эзэмшиж байгаад 2014 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлээр 15768.52 гектар талбай бүхий ХV- тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас сунгаагүй тул нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл эзэмших эрхгүй болсон байна. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон Түшиг-Уул ХК нь 15768.52 гектар талбай бүхий ХV- тоот тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын хайгуулын ажлыг өөрсдийн зардлаар эрэн хайх ажлыг гүйцэтгэж байсан ба улсын төсвийн хөрөнгөөр ашигт малтмалын хайгуулын ажлыг гүйцэтгээгүй байна.

4.2.        Монгол Улсын газраас 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн

299 дүгээр тогтоолын хавсралтаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмыг баталжээ.

Уг журмын 2.1.3 дахь хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийж гүйцэтгэсэн ажлын зардал-ыг нөхөн олговорт тооцож олгохоор заасан байна. Уг нөхөн олговрыг хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийж гүйцэтгэсэн ажлын зардлыг журмын 2.1.3.1-ээс 2.1.3.17 дахь хэсгээр ангилан төрөлжүүлсэн байна.

Мөн журмын 2.1.1 дэх хэсэгт Улсын төсвийн татвар, төлбөр, хураамжийг нөхөн олговорт тооцож олгохоор зохицуулсан байх бөгөөд журмын 2.1.1.1-ээс 2.1.1.9 дэх хэсэгт нөхөн олговрыг хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Улсын төсвийн татвар, төлбөр, хураамжийг ангилан төрөлжүүлсэн байна.

4.3.        Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон Түшиг-Уул

ХК-ийн эзэмшиж байсан 15768.52 гектар талбай бүхий ХV- тоот тусгай зөвшөөрлийг 2009 оны Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар улсын тусгай хэрэгцээнд авах хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно гэж тус тус заасан байна.

4.4.        Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон Түшиг-Уул

ХК-ийн эзэмшиж байсан 15768.52 гектар талбай бүхий ХV- тоот тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 3.1 дэх хэсэгт зааснаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ай бүхэлдээ давхацсан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 06/1976 дугаартай албан бичгээр аймгийн , сумдын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ХV- тоот тусгай зөвшөөрөл 15768.52 гектар талбай нь 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор баталсан газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхацсан байна. Тус хайгуулын талбай нь газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг 686-738 дугаартай цэгүүд бүхий 10-р талбайтай давхцалтай байна. Тус талбай нь 693, 694, 695, 696, 698, 701, 705 дэс дугаартай цэгүүд орж байна гэсэн бичиг болон зурган мэдээлэл, Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг хавсралт баримтаар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 8/3068 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийн талбайн тойм зургийг ирүүлсэн баримтаар тус тус тогтоогдож байна /2х-214-215х, 3х-144-148х/.

4.5.        Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон Түшиг-Уул

ХК-ийн эзэмшиж байсан 15768.52 гектар талбай бүхий ХV- тоот тусгай зөвшөөрөл нь 2009 оны Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагт давхцаж улсын тусгай хэрэгцээнд авах газар болох нь тогтоогдсон тул Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон Түшиг-Уул ХК-нд ХV- тоот тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа ашигт малтмалын хайгуулын зардалд зарцуулсан төлбөр, тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа улсад төлж байсан татвар, лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжийг төрөөс нэхэмжлэгчид нөхөн олговроор олгох нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 2.1.1, 2.1.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Харин нөхөн олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд нөхөн олговрыг олгох үүрэгтэй байна. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтоохоор хуульчилсан бөгөөд уг асуудлыг хариуцах Ашигт малтмал, газрын тосны газраас нөхөх олговрыг хэмжээг Ашигт малтмалын газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 4/3265 дугаартай албан бичгээр геологи хайгуулын ажлын зардлыг 143,950,932 төгрөгөөр, тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2008-2013 онд төлсөн төлбөрийн нийт дүн 91,466,236 төгрөг гэж тогтоосон нь ХV- тоот тусгай зөвшөөрлийг 2014 онд сунгаагүй өдрөөс хойш 02 жилийн дараа нөхөх олговрыг хэмжээг тогтоосон байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд нөхөн олговрыг олгох үүргээ Ашигт малтмал, газрын тосны газар биелүүлээгүй байна.

4.6.        ******* ******* ******* ХХК болон Түшиг-Уул ХК-аас Ашигт

малтмал, газрын тосны газрын тосны газраас тогтоосон геологи хайгуулын ажлын зардлыг 143,950,932 төгрөг, 2008-2013 онд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн 91,466,236 төгрөгийг тус тус эс зөвшөөрсөн талаар шүүхэд тайлбарладаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж заасан боловч нэхэмжлэгч талаас ХV- тоот тусгай зөвшөөрлийг 2014 онд сунгаагүй тул энэхүү хуулийн заалтаар ашигт малтмалын хайгуулын ажлыг үргэжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал байсан гэж үзнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тогтоосон нөхөх олговортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчээс нөхөх олговортой холбоотой асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газраас холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлээгүй тул захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлж байсан байна.

4.7.        ******* ******* ******* ХХК-аас нөхөх олговорыг Ашигт

малтмал, газрын тосны газраас авах талаар хүсэлтээ гаргаж байсан боловч хүсэлтийг хүлээж авдаггүй, шүүхээр маргааныг шийдвэрлүүлэхээр хариу өгч байсан, татвар, төлбөр хураамжтай асуудлыг яамны дансанд тушааж байсан тул яаманд хандах Ашигт малтмал, газрын тосны газар хамааралгүй гэх байдлаар хариу өгч байсан гэж нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд удаа дараа тогтвортой тайлбар өгдөг бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6-6044 дугаартай албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/246 дугаартай албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/186 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна. Ашигт малтмал, газрын тосны газрын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6-6044 дугаартай албан бичигт ....тусгай зөвшөөрлийг цуцлахдаа эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг газраас тогтоохоор заасан боловч газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор батлагдсан талбайтай давхцалтай тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай журам хараахан батлагдаагүй байгаа болно гэж дурдсан бөгөөд  газраас 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралтаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмыг баталсан байхад энэхүү журмын дагуу нөхөх олговрыг шийдвэрлээгүй хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна /2х-160-162х/.

 

5.    ******* ******* ******* ХХК-аас нөхөн олговрыг гаргуулахаар

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын газар болон Ашигт малтмал, газрын тосны холбогдуулан нэхэмжлэл гаргаж, захиргааны хэргийг шийдвэрлэж байсан талаар:

5.1.        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09

дүгээр сарын 06-ны өдрийн 624 дугаартай шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газраас 235,417,168 төгрөгийг гаргуулж, ******* ******* ******* ХХК-аас олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ /2х-67-77х/.

5.2.        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07

дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0543 дугаартай шийдвэрээр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших талбай-1, талбай-2, Төв аймгийн Заамар сумын нутагт орших талбай-3, талбай-4, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутагт орших талбай-5, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших талбай-6, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших талбай-7, Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших талбай-8, талбай-9, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт орших талбай-10, аймгийн Улаанхус сумын нутагт орших талбай-11, Ховд аймгийн Булган сумын нутагт орших талбай-12 нэртэй талбайнуудад Монгол Улсын газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 155 дугаар тогтоолуудад нийцүүлэн нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Монгол Улсын газар, Ашигт малтмал, газрын тосны даалгаж шийдвэрлэжээ /2х-146-158х/.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар

сарын 20-ны өдрийн 221/МА2017/0884 дугаартай магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0543 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна /2х-135-145х/.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0884 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна /2х-126-134х/.

5.3.        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04

дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0261 дугаартай шийдвэрээр ******* ******* ******* ХХК-нд 15,768.58 гектар талбайд дүйцүүлэн нөхөн олговрын зориулалтаар шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2019/7674 дугаартай шүүгчийн захирамжаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0261 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, тус шүүхийн мөн өдрийн 128/ГХ2019/0413 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна /2х-109-112х/.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШТ2021/0004 дугаартай тогтоолоор Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0261 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр тогтоожээ /2х-98-108х/.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2021/9334 дугаартай шүүгчийн захирамжаар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны холбогдох ******* ******* ******* ХХК-ийн эзэмшиж байсан ХV-014551 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 15,768.58 гектар талбайд дүйцүүлэн нөхөн олговрын зориулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ /2х-75-97х/.

5.4.        Дээрх захиргааны хэргийн шүүхэд ******* ******* ******* ХХК

хандаж нь өөрийн эзэмшиж байсан ХV-014551 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосонтой холбогдуулан газар, Ашигт малтмал, газрын тосны газар, яамнаас нөхөх олговор авах асуудлаар удаа дараа хандсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дугаартай шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газраас 235,417,168 төгрөгийг гаргуулж, ******* ******* ******* ХХК-аас олгохоор шийдвэрлэн бөгөөд энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Захиргааны хэргийн дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 235,417,168 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжлэгч шүүхийн албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсыг бичүүлсэн, мөн Ашигт малтмал, газрын тосны хандахад уг төлбөрийг яамаас шаардах, манай байгууллагад төсөвт уг зардал суугаагүй гэх шалтгаанаар шүүхийн шийдвэрийг өдийг хүртэл биелүүлээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/6403 дугаартай албан бичгээр ******* ******* ******* ХХК-нд хандаж ирүүлсэн газрын тогтоолын хүрээнд танай компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-014551 дугаартай тусгай зөвшөөрөл хамаарагдаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой нөхөн олговор авах тухай танай хүсэлтийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. Уг нөхөн олговрыг улсын төсөвт тусгуулах асуудал нь дээрх захиргааны хэрэгт хамтран хариуцагчаар оролцсон яамны хариуцан шийдвэрлэх асуудал болно. Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т зааснаар нөхөн олговор олгох эрх хэмжээгүй байна. Нөхөн олговор олгуулах асуудлаар шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариу өгсөн байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2/4825 дугаартай албан бичгээр ...нөхөн олговрын зориулалтаар олгох мөнгөн хөрөнгийг улсын төсөвт суулгаж өгөөгүй болно гэж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 9/2092 дугаартай албан бичгээр тус тус ******* ******* ******* ХХК-нд хариу хүргүүлжээ /2х-68-70х, 159-164х/.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нарт ашигт малтмалын хайгуулын ХV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгаагүй дуусгавар болгосон Ашигт малтмал, газрын тосны газар нөхөн төлбөрийг олгох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дугаартай шийдвэрээр олгох 235,417,168 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэгтэй боловч нөхөн төлбөрийг төлөөгүй, шүүхийн шийдвэрийг өдийг хүртэл биелүүлээгүй байна.

5.5.        Нэхэмжлэгч нараас хариуцагчаар Үндэсний геологийн алба, Ашигт

малтмал, газрын тосны газар, яам, газрын тус тус хариуцагчаар татсан бөгөөд хариуцагч Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар, яам нарын шүүхэд гаргасан тайлбараар нөхөн олговрыг шууд хариуцах байгууллага биш, шүүхийн шийдвэрээр олгохоор тогтоосон 235,417,168 төгрөгийг төсөвт газар суулгаагүй, яамны дансаар татвар, лицензийн төлбөр, хураамжийг улсын төсөв бүрдүүлэх зорилгоор авч байсан талаар дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, Түшиг-Уул ХХК-аас хариуцагчаар газрыг үлдээж, хариуцагчаас Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар, яамыг татгалзан гаргах хүсэлтийг шат дараатайгаар гаргаж, шүүхийн захирамж, тогтоолоор хариуцагчаас Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар, яамыг гаргаж, нэхэмжлэгч нарын хүсэлтээр газрыг хариуцагчаар үлдээсэн байна.

 

6.    Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, Түшиг-Уул ХХК-аас

ашигт малтмалын хайгуулын ХV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийг сунгаагүй дуусгавар болгосонтой холбогдуулан ашигт малтмалын геологи хайгуулын зардал, татвар, лицензийн төлбөр, хураамжийн нөхөн олговрыг тогтоох зорилгоор аудит ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаартай дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн /нотлох баримт-2,201 хуудас/.

аудит ХХК-ийн дүгнэлтээр нэхэмжлэгч нар нь 2004 оноос хойших хугацаанд Ашигт малтмалын хэрэг эрхлэх лицензийн төлбөрт 170,330,978 төгрөг, хайгуулын ажил гүйцэтгэсэн зардалд 91,070,930 төгрөг, нийт 261,401,908 төгрөгийг тушаасан болохыг баталгаажуулжээ.

6.1.        Шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШЗ2022/02972

дугаартай захирамжаар Лэндс ХХК болон Голден пэйж аудит ХХК шинжээчээр томилсон байна.

Лэндс ХХК-ийн 2022 оны 19 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар ******* ******* ******* ХХК, Түшиг-Уул ХХК-нд бодит учирсан хохирол 6,489,928,604 төгрөг, гэм хор хохиролд 23,303,171,016 төгрөг нийт 29,793,099,620 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэж дүгнэсэн байна.

6.2.        Голден пэйж аудит ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн

А/21 дугаартай албан бичгээр ирүүлсэн дүгнэлтээр Түшиг-Уул ХХК нь 365,554,188 төгрөг, ******* ******* ******* ХХК нь 49,410,689 төгрөг нийт 414,964,877 төгрөгийг төлбөр, хураамжид төрд төлсөн гэж дүгнэсэн байна.

6.3.        Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, Түшиг-Уул ХХК-аас

ашигт малтмалын хайгуулын ХV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа ашигт малтмалын хайгуулын зардал, лицензийн төлбөр, хураамжид төлсөн мөнгөн хөрөнгө Ашигт малтмал, газрын тосны газраас тогтоосон геологи хайгуулын ажлын зардлыг 143,950,932 төгрөг, 2008-2013 онд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн 91,466,236 төгрөгөөр гэсэн нь дээрх нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн аудит ХХК-ийн дүгнэлт, шүүхийн журмаар шинжээч томилогдсон Лэндс ХХК болон Голден пэйж аудит ХХК дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй бөгөөд хариуцагч талаас уг дүгнэлтүүдийг зөрүүтэй тул хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргаж байсан, нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газраас тогтоосон нөхөн олговрын төлбөрийн зөрүүг арилгуулахаар дахин шинжээч томилох хүсэлтийг гаргасан. Шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШТ2024/00147 дугаартай шүүхийн тогтоолоор ЦЭБЭ Консалтинг аудит ХХК-ийг шинжээчээр томилжээ.

6.4.        ЦЭБЭ Консалтинг аудит ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний

өдрийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 24/203 дугаартай албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна /4х-209-230х/.

ЦЭБЭ Консалтинг аудит ХХК-ийн дүгнэлтээр:

 

 

Геологи хайгуулын ажлын зардал

Лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжид

Хадгаламжийн хүү, үндсэн хүүгээр, хүүнд тооцсон хүүгээр

******* ******* ******* ХХК

2011-2014 онуудад 118,360,900 төгрөг

2004-2014 онуудад 197,153,680 төгрөг

2004 оноос 2021.11.10 хүртэл 1,455,496,078 төгрөг

Түшиг-Уул ХХК

2007-2014 онуудад 104,593,142 төгрөг

1997-2013 онуудад 304,471,086 төгрөг

1997 оноос-2021.11.10 хүртэл 4,742,850,135 төгрөг

Нийт

222,954,042 төгрөг

501,624,766 төгрөг

6,198,346,213 төгрөг

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, Түшиг-Уул ХХК-нд гэм хорын хохиролд 6,198,346,213 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэжээ. Шинжээчийн дүгнэлтийн 3.4-т ******* ******* ******* ХХК, Түшиг-Уул ХХК нь геологи хайгуулын ажлын зардал, лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжид 724,578,808 төгрөгийн нөхөн төлбөрийг төрөөс авах ёстой бөгөөд энэхүү мөнгөн хөрөнгийн арилжааны банканд хадгалуулсан бол нийт 6,198,346,213 ашиг олох байсан гэжээ.

Төрөөс Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, Түшиг-Уул ХХК-ний ХV-014551 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосноор гэм хорын хохиролд 6,198,346,213 төгрөгийн хохирол учирсан нь ЦЭБЭ Консалтинг аудит ХХК-ийн дээрх дүгнэлтээр тогтоогдсон ба хариуцагч нар шинжээчийн дүгнэлтдээ танилцаж, дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаар тайлбарыг шүүхэд гаргаагүй тул шинжээчийн дүгнэлт хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүгчийн асуултад ЦЭБЭ Консалтинг аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн геологи хайгуулын ажлын зардал, лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжид 724,578,808 төгрөгийн нөхөн төлбөр гэж тогтоосныг хүлээн зөвшөөрч байна гэж хариу тайлбар өгсөн.

6.5.        Харин ******* ******* ******* ХХК нь Нийслэл дэх Захиргааны

хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дугаартай шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газраас 235,417,168 төгрөгийг гаргуулж, ******* ******* ******* ХХК-аас олгохоор шийдвэрлсэн бөгөөд энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба ЦЭБЭ Консалтинг аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр ******* ******* ******* ХХК-аас геологи хайгуулын ажлын зардалд 118,360,900 төгрөг, лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжид 197,153,680 төгрөг зарцуулсан нөхөн олговорт 315,514,580 төгрөгийг төрөөс олгох ёстой байсан гэж, энэхүү нөхөн олговрын 315,514,580 төгрөгийг арилжааны банкны хадгаламжийн хүүгээр тооцоход 1,455,496,078 төгрөгийн ашиг олох байсан гэж тус тус дүгнэсэн. ******* ******* ******* ХХК-ийн нөхөн олговрыг захиргааны хэргийн дээрх шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн тул энэ асуудлаар шүүх дахин нөхөн олговор, түүнийг олгоогүй асуудлаар дүгнэлт өгөх боломжгүй тул нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч холбогдох 5,830,344,620 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

6.6.        Түшиг-Уул ХХК-аас хариуцагч холбогдох

24,040,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Харин ЦЭБЭ Консалтинг аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр геологи хайгуулын ажлын зардалд 104,593,142 төгрөг, лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжид 304,471,086 төгрөг нийт 501,624,766 төгрөгийн нөхөн олговрыг төрөөс авахаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд нөхөн төлбөрт олгох 501,624,766 төгрөгийг арилжааны банкны хадгаламжийн хүүгээр тооцоход 4,742,850,135 төгрөгийн ашиг олох байсан талаар дүгнэжээ.

 

Нэхэмжлэгчид хуулиар олгох байсан нөхөх олговрыг хуульд заасан хугацаанд нь олгоогүйгээс гадна гэм хорын хэмжээ нэмэгдэхэд хариуцагчийн шууд бус санаатай гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч олох байсан ашиг орлого, ашиг олох боломжоо алдсан байна. Иймд арилжааны банкны хадгаламжийн хүүгийн хэмжээгээр буюу ЦЭБЭ Консалтинг аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзэж хохирлын хэмжээг 4,742,850,135 төгрөгөөр нэмж тогтоов.

 

Түшиг-Уул ХХК-аас хариуцагч холбогдох 24,040,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас ЦЭБЭ Консалтинг аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон гэм хор хохиролд 4,742,850,135 төгрөгийг газраас гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 19,297,149,865 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

7.    Хариуцагч газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас

газрыг энэхүү хэргийн хариуцагч биш газар, Ашигт малтмал, газрын тосны газар, яам нь тус тусдаа төсөвтэй байгууллага тул нөхөн төлбөртэй асуудлыг хамааралгүй гэж тайлбарладаг. Ашигт малтмал, газрын тосны газар, яам нь энэхүү хэрэгт хариуцагчаар оролцож тайлбар гаргахдаа энэхүү нэхэмжлэлийг хариуцах хариуцагч биш учир нь геологи хайгуулын зардал тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн хайгуулын зардалд гаргаж буй төлбөр, харин татвар, лицензийн төлбөр, үйлчилгээний хураамж нь яамны дансаар дамжин төрийн төсөв бүрдүүлж байгаа тул Ашигт малтмал, газрын тосны газар, яамны төсөвт нөхөн төлбөр олгох төсөв аль алинд нь байхгүй, шууд нөхөн төлбөр олгох эрх мэдэл байхгүй гэж тайлбарладаг.

Хэрэв төрөөс нөхөн төлбөрийг олгох эрх зүйн зохицуулалтыг батлан гаргаад хэрэгжилтийг хангахгүй бол хууль, журам биелэгдэхгүй нэхэмжлэгч нар хохирч үлдэх бодит байдал энэхүү хэргийн үйл баримтаар тодорхойлогдож байна.

7.1.        Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэт Улсын

Их Хурал нь хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй гэж, Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын зохион байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, 2.1-т Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах гэж зааснаас үзэхэд Улсын хурлаас баталсан 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг газар хангуулах үүрэгтэй байна.

Монгол Улсын газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-т Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана гэж, 2-т Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана гэж, 3-т Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавина гэж зааснаар яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Ашигт малтмал, газрын тосны газрын хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг газар хяналт тавьж ажиллах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

7.2.        Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Төсвийн

орлого нь татварын орлого, татварын бус орлогоос бүрдэнэ гэж, мөн зүйлийн 23.2 дахь хэсэгт Татварын орлого нь Татварын ерөнхий хуулиар тогтоосон албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.7 дахь хэсэгт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр гэж, мөн зүйлийн 23.5.3 дахь хэсэгт хууль тогтоомжийн дагуу улсын төсөвт төвлөрүүлэх бусад орлого гэж зааснаас үзэхэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр нь татварын орлогоор дамжин улсын төсөвт орох бөгөөд төсвийг Төсвийн тухай хуульд зааснаар газар хуваарилж төсөвлөхөөр хуульд зохицуулжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын геологийн хайгуулын зардалд зарцуулсан төлбөр болон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн хураамжийг шинжээчийн дүгнэлтээр 1997-2013 онуудад Улсын төсвийн орлогын 900000712 тоот дансанд төвлөрүүлсэн гэж дүгнэсэн бөгөөд татвар, хураамж нь улсын төсөвт нэтгэгдэн газрын мэдэлд шилжсэн байна.

Иймээс газар төсөвт цугларсан төлбөр, хураамжийг газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ын 2.1.1, 2.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, Түшиг-Уул ХХК-нд нөхөх олговорыг олгох үүргээ биелүүлээгүй нь гэм хор учирсантай шалтгаант холбоотой нэхэмжлэгч нарт учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй эрх бүхий этгээд нь газар мөн гэж тодорхойлсон.

7.3.        Уг хэрэгт хариуцагчаар урьд нь татагдсан байсан яам, Ашигт

малтмал, газрын тосны газрын манай байгууллагын төсөвт нөхөн олговор олгох, төсөвт нөхөн олговрыг газраас төсөвт суулгаагүй бол хууль зөрчиж нөхөн олговрыг гаргах боломжгүйталаар дурдсан нь үндэслэлтэй бөгөөд шүүхээс нэхэмжлэгч Түшиг-Уул ХХК-нд 4,742,850,135 төгрөгийг газраас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна.

7.4.        Гэм хорын эрх зүй нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг эрх зүйн,

сахилгын, ёс суртахууны түвшинд бүхэлд нь хамрах онцлогтой бөгөөд иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг тэнцвэртэй хангах хүчин зүйл юм. Энэхүү гэм хорыг арилгах үүргийг төр өөрөө нэн тэргүүнд иргэдийн өмнө хариуцах үүрэгтэй ба төр өөрөө гэм хорыг иргэд, хуулийн этгээдэд учруулсан бол өөрийн эс үйлдэхүйг дор бүрнээ засах чадамжтай байх нь зүй ёсны ойлголт юм.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, Түшиг-Уул ХХК-ний хуулийн дагуу эзэмшиж байсан ХV- тоот тусгай зөвшөөрлийг төр өөрөө хууль гаргах замаар дуусгавар болгож, уг тусгай зөвшөөрлийг эзэмших, ашиглах боломжгүй болсон нөхцөл байдлын дээрх үндэслэлээр шүүх дүгнэсэн. Тэгвэл энэхүү тусгай зөвшөөрлийг эзэмшиж, ашиглаж байхдаа нэхэмжлэгч нараас геологи ашигт малтмалын хайгуулын зардалд зарцуулсан төлбөр болон лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжид төрд төлсөн төлбөрийг төрөөс нөхөх олговроор төлөөгүй, олон жилийг өнгөрснөөс болж нэхэмжлэгч нарт хохирол учирсан. Уг хохиролыг буруутай этгээдээр төлүүлэх нь зайлшгүй бөгөөд төрийн нөхөх олговрыг цаг журамд заасан цаг хугацаанд буюу 01 жилийн дотор төлөөгүй нь үйлдэл, эс үйлдэхүйгээс хүртсэн үр шимийг буцаах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл төр нэхэмжлэгч нараас хураан авсан татвар, төлбөр, хураамжийг улсын төсөвт нэтгэн өөрт ашигласан тул энэхүү хүртсэн үр шимийг буцааж нэхэмжлэгч нарт өгөх нь үндэслэлтэй юм. Гэм хорын эрх зүйд хариуцагчийн үйлдэл нь гэм буруу, учруулсан хохирол шууд шалтгаант холбоотой гэж үздэг.

Энэ нь тохиолдолд газар болгоомжгүйгээр гэм буруутай эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч нарт гэм хорыг учруулсан гэж үзнэ. Болгоомжгүй гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь нийгэм, эдийн засгийн шинжийг агуулдаг бөгөөд газраас нэхэмжлэгч нарт эдийн засгийн хохирлыг учруулсан байна. Энэ нь нэхэмжлэгч нар нь ашигт малтмалын хайгуулын ХV- тоот тусгай зөвшөөрлийг төрөөс төлбөр төлөн авч, эрдэс баялагийн ашигт малмалын хайгуулыг өөрсдийн зардлаар явуулж эрдэс баялагийн нөөцийг илрүүлсэн тохиолдолд ашигт малтмалын ашиглалтын лиценз тусгай зөвшөөрлийг төрөөс авч ажиллах сонирхлыг илэрхийлж анх энэхүү тусгай зөвшөөрлийг олж авсан байна. Уул уурхайн салбар тэр дундаа ашигт малтмал хайгуулын салбар эрсдэл өндөртэй, эрдэс баялагийн нөөц ордыг илрүүлж чадаагүй тохиолдолд эдийн засгийн их хэмжээний хохирлыг өөртөө учруулдаг онцлог салбар юм. Төр нэгэнт ийм эрсдэл өндөртэй салбарт хуулийн этгээдийг өөрийн зардлаар ашигт малтмалын хайгуулын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч татвар, төлбөр, хураамжийг авч төсөв бүрдүүлж байсан хэрнээ хуулийн аргаар тусгай зөвшөөрлийг хязгаарлаж, хориглож хайгуулын үйл ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн бөгөөд нөхөх төлбөрийг хууль, журмын дагуу хугацаанд нь хуулийн этгээдэд буцаан олгохоор журамласан байтлаа журамд заасан нөхөх төлбөрийг төлөөгүй нь тухайн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэж буй хуулийн этгээдэд өмнө нь хайгуулын ажилд зарцуулсан зардал, төрд төлсөн татвар, төлбөр, хураамж, бусад зардал дээр нь эдийн засгийн нэмэлт дарамт учруулах нь зайлшгүй юм.

 

Нэхэмжлэгч Түшиг Уул ХК нь хариуцагч Монгол Улсын газраас олгосон тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах эрхийг Улсын Их Хурлаас хууль гаргах замаар хязгаарлаад түүнийг хариуд нөхөх олговор олгохыг газар, харьяа агентлагуудад үүрэг болгосон, хэрэгжүүлэхийг даалгасныг хэрэгжүүлээгүй хууль бус, хайхрамжгүй, шууд бус санаатай, илтэд болгоомжгүй буюу хайхрамжгүй гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан нь Иргэний хуульд зааснаар үүсэх үүргийн зөрчил буюу Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.7, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар нөхөх олговор олгохоор хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжлэгч шүүхэд шаардах эрхтэй байна.

 

Ийнхүү эдийн засгийн эрсдэл өндөр салбарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг төрөөс аль болох бодлогоор дэмжиж, хэрэв хохирол учирсан бол нэн даруй нөхөх төлбөрийг хуулийн этгээдэд хугацаанд нь олгох ёстой байсан боловч газар энэхүү үүргээ биелүүлээгүй, хохирлыг гэм хор болтол өсгөсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан байгаа нь нэхэмжлэгч нарт үүргийн зөрчил үүссэн гэж үзнэ.

 

8.    Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт гэм хор учруулах гэж

зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг заасан бөгөөд нэхэмжлэгч Түшиг-Уул ХХК-нд 4,742,850,135 төгрөгийн гэм хорын хохирол учирсан талаар ЦЭБЭ Консалтинг аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Харин гэм хорыг газар Үндсэн хууль болон бусад хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, Түшиг-Уул ХХК-нд 11 жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосноос хойш ашигт малтмалын хайгуулын зардалд зарцуулсан болон татвар, лицензийн төлбөр, үйлчилгээний хураамжид төрд төлсөн татварын орлогыг газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 2.1.1, 2.1.3 дахь хэсэгт зааснаар нөхөн олговрыг олгохгүй олон жилийн турш хохироосон, мөн нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд шүүхийн шийдвэрээр нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өдийг хүрсэн зэрэг нь газрыг нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хохирлын хариуцан арилгах зохих этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

газрын харьяа яам, агентлагийн хууль зөрчсөн, шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаатай холбоотой асуудлыг иргэн, аж ахуй нэгж байгууллага дээд шатны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 4.4.4 дэх хэсэгт учруулсан хохирлыг арилгуулах үүргийг гэм хорыг учруулсан этгээдэд үүрэг болгохоор хуульчилсан. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар гэм хорыг учруулсан этгээд гэм хорыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөхөөр хууль зохицуулжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасан бөгөөд уг хуулийн агуулга нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг төрийн мэдэлд тодорхой зорилгоор шилжүүлэн авахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг олгоно, хэрэв хэлэлцэн тохирсон бол өөр талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болох газрын бүрэн эрхийг баталгаажуулсан. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-т Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг газар тогтооно гэж заасны дагуу газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмаар тусгайлан зохицуулсан. Нэхэмжлэгч нараас энэхүү журмаар нөхөн олговрыг авч чадаагүйн улмаас захиргааны хэргийн шүүхэд хандаж, ******* ******* ******* ХХК нөхөн олговор авахаар шүүхийн шийдвэр гарсан, мөн нөхөн олговрын мөнгийг төрөөс олгоогүйтэй холбоотойгоор нөхөх олговор-ыг буюу талбай авах хүсэлтийг Ашигт малтмал тосны гарган, улмаар хүсэлтийг хангаагүй тул захиргааны хэргийн шүүхэд хандаж нөхөн олговорт хайгуулын талбай авч чадаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж, мөн зүйлийн 14.7 дахь хэсэгт Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тогтоосон нөхөх олговортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэж зааснаар нөхөн олговортой холбоотой зардлыг төрөөс аваагүй, шүүхээр энэ нөхөн олговрыг тогтоолгоогүй Түшиг-Уул ХХК-нд ЦЭБЭ Консалтинг аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон гэм хор хохиролд 4,742,850,135 төгрөгийг газраас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй. Харин ******* ******* ******* ХХК-тай холбоотой нөхөх олговрыг захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул ЦЭБЭ Консалтинг аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон гэм хорыг газрыг учруулсан гэж үзэхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой асуудал нь энэхүү гэм хорыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзсэн болно.

Иймд газраас 4,742,850,135 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Түшиг-Уул ХХК-нд олгож, Түшиг-Уул ХХК-ний нэхэмжлэлээс үлдэх 19,297,149,865 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдох гэм хорын хохиролд 5,830,344,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.    Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:

9.1. Иргэдийн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч талын асуудлыг газар шийдэж өгөх нь зөв гэж хөдлөнгийн иргэдийн төлөөлөгч би дүгнэлээ. газар гэм буруутай гэж дүгнэж байна гэж дүгнэсэн,

9.2. Иргэдийн төлөөлөгч Б.Батхишиг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Монгол Улсын газар гэм буруутай гэж үзэж байна. 1997 онд гаргасан хууль тогтоомждоо усны нөөц, газрын тухай тодорхой оруулаагүй. 2009 онд гаргасан хууль, тогтоолоо шууд мөрдөж лицензээ цуцлаагүй буруутай. газрын агентлагууд гаргасан шийдвэртээ эзэн болдоггүй, мөн уялдаа холбоогүй ажилладаг нь харагдаж байна гэж дүгнэсэн нь шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй нийцэж байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар

зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Түшиг-Уул ХХК, ******* ******* ******* ХХК-ийн төлбөрийн чадваргүй, татварын байгууллага болон нийгмийн даатгалын байгууллагад өртэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа болон төрөөс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эрхийг дуусгавар болгож сунгаагүйтэй холбоотойгоор компаниудын үйл ажиллагаа зогссон зэрэг баримтыг үндэслэж нэхэмжлэлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулахаар шүүхийн захирамж гарсан байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, Түшиг-Уул ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,000,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн зарим шаардлага хангаж шийдвэрлэсэн тул газраас 4,742,850,135 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 23,872,200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Түшиг-Уул ХК, ******* ******* ******* ХХК-ийн эд хөрөнгийн болон бусад хүндэттгэн үзэх санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Түшиг-Уул ХХК-ийн нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон 19,297,149,865 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 96,643,699 төгрөгийн 50 хувь болох 48,321,849 төгрөгийг Түшиг-Уул ХК-аас гаргуулж, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 5,830,344,620 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул уг нэхэмжлэлийн дүнд ногдох 29,309,673 төгрөгийн 50 хувь болох 14,654,836 төгрөгийг ******* ******* ******* ХХК-аас тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул хариуцагч газраас 70,200 төгрөг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд, 1,000,000 төгрөгийг гаргуулан Түшиг-Уул ХК-нд тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 228 дугаар зүйлийн 228.1, 497

дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын  газраас 4,742,850,135 /Дөрвөн тэрбум долоон зуун дөчин хоёр сая найман зуун тавин мянга нэг зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Түшиг-Уул ХХК-нд олгож, Түшиг-Уул ХХК-ний нэхэмжлэлээс үлдэх 19,297,149,865 /Арван есөн тэрбум хоёр зуун ерэн долоон сая нэг зуун дөчин есөн мянга найман зуун жаран тав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын холбогдох гэм хорын хохиролд 5,830,344,620 /Таван тэрбум найман зуун гучин сая гурван зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун хорь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн

60.1, 55 дугаар зүйлийн 55.2, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, Түшиг-Уул ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,000,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Монгол Улсын  газраас 23,872,200 төгрөгийг гаргуулж, Түшиг-Уул ХХК-аас 48,321,849 төгрөг гаргуулж, ******* ******* ******* ХХК-аас 14,654,836 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Монгол Улсын газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд, 1,000,000 төгрөгийг гаргуулан Түшиг-Уул ХК-нд тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД

 

ШҮҮГЧИД В.АМАРТҮВШИН

 

Г.ТӨРБОЛД