Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

   2018            01          15                                          43

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Г.Б.ай, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Г.ржийн Б.айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2017 2601 0394 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Г.ржийн Б.ай, Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Г.Б.ай нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчимд Схд Б.элийг “архи уулаа” гэж загнасан шалтгаанаар хоорондоо маргалдан газар унахдаа Б.элийн хэвлийн тус газар хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийг нэвтэрсэн нарийн гэдэсний зүсэгдэж хатгагдсан шарх бүхий хүнд гэмтэл хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б.ай мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй..” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд: 

1. Б.элийн мөрдөн байцаалтад өгсөн

- Тайлбарт: “...2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед СХД сөн ах Г.Б.ай ганцаараа “Ерөөл” нэртэй 0.5л архи уугаад сууж байсан. Ингээд би уг архинаас хамт ууж байхдаа “ганцаараа архи уудгаа болиоч” гэснээс болж маргалдсан. Ингээд маргалдаж байгаад би ах Г.Б.айгийн зүүн шанаа руу гараараа хоёр удаа цохисон. Гэтэл Г.Б.ай уурлаж ширээн дээр байсан хутга авч миний биеийн хэвлийн зүүн доод хэсэг рүү хатгасан...” гэж (хавтаст хэргийн 8),

- хохирогчоор өгсөн: “...ах Б.ай гэрт ганцаараа архи уусан халамцуу сууж байсан. Би 2 шил “Ерөөл” архи, 1 пиво авчирсан байсныг хамтдаа хуваагаад ууж байсан чинь намайг Б.ай ах “архи уугаад” гээд загнаад бид хоёр хэрэлдэж байгаад би зүүн шанаа  руу нь нэг цохисон чин Б.ай ах хутга аваад миний хэвлийн доод хэсэгт хутгалсан. ...Биед учирсан гэмтлийг Б.ай ах хутгаар хатгаж учруулсан. Бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б.ай ахын биед учирсан зүүн хөмсөгний няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг би гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),

- сэжигтнээр өгсөн: “...Би 2 шил “Ерөөл” архи, 1 пиво авчирсан байснаа ах Б.айтай хамт хуваагаад ууж байсан чинь намайг ах “архи уугаад” гээд загнаад бид хоёр хэрэлдэж байгаад би зүүн шанаа руу нь нэг цохисон чинь Б.ай ах хутга аваад миний хэвлийн доод хэсэгт хутгалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37),

- яллагдагчаар өгсөн: “... ах Б.ай гэрт ганцаараа архи уусан халамцуу сууж байсан. ...намайг загнаад бид хоёр хэрэлдэж байгаад би зүүн шанаа руу нь нэг цохиод дээрээс нь дараад зууралдсан байж байсан чинь Б.ай ах хутгаар миний хэвлийн доод хэсэгт хутгалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2435 дугаар дүгнэлтэд

“...1. Б.элийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл учиржээ. ...

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17)

3. Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдийн нэгдсэн эмнэлгийн өвчний түүх: “...2 дугаар сарын 03-ны 19 цагийн үед ах Б.ай хутгалсан гэнэ (хэргийн 56 дахь талын ар)...  асуумжаас: ахдаа хутгалуулсан (хэргийн 59 дэх тал)...зүүн доороос дээш чиглэлтэй нэвтэрсэн шархтай (хэргийн 60 дахь тал)...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 56-68),

4. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 148-153)

5. Шүүгдэгч Г.Б.айгийн мөрдөн байцаалтад

- хохирогчоор өгсөн: “...гэртээ байж байсан чинь гаднаас дүү Б.ь.л орж ирэхдээ 1 шил архи, пиво авчирсан Би авчирсан архинаас нь амсчихаад хоолоо хийгээд сууж байсан. Би тэгээд дүү Б.ь.лийг “архи уугаад” гээд загнасан чинь Б.ь.л миний зүүн шанаа руу цохисон би тухайн үед орон дээр сууж байсан болохоор орноос унасан. Б.ь.л намайг дээрээс дараад би доор нь орсон байсан. Тэгээд зууралдаад би босохдоо Боьдгэрэлийн гэдэс рүү нь хутгаар хатгасан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11)

- сэжигтнээр өгсөн: “...гэртээ ганцаараа сууж байж байсан чинь дүү Б.ь.л гаднаас архи авчираад бид хоёр архи хувааж уугаад суусан. Би дүүгээ “архи уулаа” гэж загнасан чинь миний шанаа руу гараараа цохиод намайг орны урд тал руу унагаачихаад дээрээс дараад босгохгүй зууралдаад байсан. Би тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Би хоол хийж байсан болохоор миний гарт хутга байсан тэгээд зууралдаж ноцолдож байгаад боссон чинь Б.ь.л гэдэс рүү хутгаар хатгачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 34),

- яллагдагчаар өгсөн: “...бид хоёр архи хувааж уугаад суусан би дүүгээ “архи уулаа” гэж загнасан чинь миний шанаа руу гараараа цохиод намайг орны урд тал руу унагаачихаад дээрээс дараад босохгүй зууралдаад байсан, би тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Би хоол хийж байсан болохоор миний гарт хутга байсан тэгээд зууралдаж ноцолдож байгаад боссон чинь Б.ь.л гэдэс рүү хутгаар хатгачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1208, 2082 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрч Г.Н.зийн мэдүүлэг,  

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт  (хавтаст хэргийн 44, 75), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 47)

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 42, 76), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43), хувийн байдлын талаархи баримт (хавтаст хэргийн 49-53) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б.айд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Г.Б.ай нь 2017 оны 2 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед СХд... тоотод дүү Б.элийг “архи уулаа” гэж загнасан шалтгаанаар хоорондоо маргалдан газар унахдаа Б.элийн хэвлийн тус газар хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийг нэвтэрсэн нарийн гэдэсний зүсэгдэж хатгагдсан шарх бүхий хүнд гэмтэл хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусад этгээдийн эрүүл мэндэд гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлсэн ямар нэг дүрэм журмыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл эс үйлдэхүй байдлаар илрэх ба гэмт үр дагавар болон гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүй нь хоорондоо шалтгаант холбоо заавал байхыг шаарддаг. Мөн түүнчлэн болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн этгээд нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарласан, урьдчилан мэдсэн эсхүл мэдэх боломжтой байх үүрэг хүлээдэг ба нөгөөтэйгүүр хохирол, хор уршигийг эрүүл ухаанаар зөв үнэлэх бүрэн боломжтой байх ёстой.

Гэтэл хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Г.Б.ай дүү Б.элтэй архидан согтуурч улмаар Г.Б.ай нь дүүгээ “архи уулаа” гэх шалтгаанаар загнахад хохирогч Б.эл нь ах Г.Б.айг цохиж улмаар шүүгдэгч нь хутгаар хохирогчийн гэдсэн тус газар хутгалагдсан үйл баримт тогтоогдож байна.  Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.эл нь хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэх нь доорх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

1. Б.элийн мөрдөн байцаалтад өгсөн

- Тайлбарт: “...би уг архинаас хамт ууж байхдаа “ганцаараа архи уудгаа болиоч” гэснээс болж маргалдсан. Ингээд маргалдаж байгаад би ах Г.Б.айгийн зүүн шанаа руу гараараа хоёр удаа цохисон. Гэтэл Г.Б.ай уурлаж ширээн дээр байсан хутга авч миний биеийн хэвлийн зүүн доод хэсэг рүү хатгасан...” гэж (хавтаст хэргийн 8),

- хохирогчоор өгсөн: “...ах Б.ай гэрт ганцаараа архи уусан халамцуу сууж байсан. Би 2 шил “Ерөөл” архи, 1 пиво авчирсан байсныг хамтдаа хуваагаад ууж байсан чинь намайг Б.ай ах “архи уугаад” гээд загнаад бид хоёр хэрэлдэж байгаад би зүүн шанаа руу нь нэг цохисон чинь Б.ай ах хутга аваад миний хэвлийн доод хэсэгт хутгалсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13),

- сэжигтнээр өгсөн: “...намайг ах “архи уугаад” гээд загнаад бид хоёр хэрэлдэж байгаад би зүүн шанаа руу нь нэг цохисон чинь Б.ай ах хутга аваад миний хэвлийн доод хэсэгт хутгалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37),

- яллагдагчаар өгсөн: “...би зүүн шанаа руу нь нэг цохиод дээрээс нь дараад зууралдсан байж байсан чинь Б.ай ах хутгаар миний хэвлийн доод хэсэгт хутгалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39),

2. Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдийн нэгдсэн эмнэлгийн өвчний түүх: “...2 дугаар сарын 03-ны 19 цагийн үед ах Б.ай хутгалсан гэнэ (хэргийн 56 дахь талын ар)...  асуумжаас: ахдаа хутгалуулсан (хэргийн 59 дэх тал)...зүүн доороос дээш чиглэлтэй нэвтэрсэн шархтай (хэргийн 60 дахь тал)...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 56-68),

3. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 148-153) зэргээр ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүнд гэмтэл хэрхэн яаж учруулсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгчийг болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хангалттай нотлохгүй байхын сацуу улсын яллагч зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт тулгуурлан нэг талыг барьж яллаж байгаа зэрэг нь шүүгдэгч Г.Б.айг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг бүх талаас нь бүрэн бодитой тогтоож чадаагүй байна. Энэ нь улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, дүгнэлтүүдийг няцаах үндэслэл болсон хэмээн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд …хуульд заасан бүх арга хэмжээг авч …шүүдэгчийг яллах …байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан ба мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч …шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд …эргэлзээ гарвал түүнийг …шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн байх тул түүнд холбогдох хэргийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн 201726010394 дугаар хэрэгт Г.Б.айн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүйг дурдвал зохино. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг хэргийн хамт буцааж шийдвэрлэв.