2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/02270

 

2025           03              25                                           192/ШШ2025/02270            

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Соёлмаа нь хариуцагч Ж.Ганзоригт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг,0 дугаар хороо, 0дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, монтед 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 72.87 м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ч.С бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгч Ч.С 20,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ц.О олгосугай.  

 

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул эрхийн улсын Ү02 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Монте 0байрны 0тоот хаягт байршилтай, 72.87 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг Ч.С хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч П.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 808,301 төгрөг, хариуцагч П.М төлсөн 807,951 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О нараас 808,301 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч П.М улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 737,751 төгрөгийг улсын орлогоос гаргуулан П.М буцаан олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                           Н.ХАНГАЛ ЛАГЧ