Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0884

 

 

 

 

2017 оны 12 сарын 20 өдөр Дугаар 221/МА2017/0884 Улаанбаатар хот

“Ч.М.Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0543 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжпэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Ч.М.Д” ХХК-ийн нэхэмжпэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0543 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч.М.Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Талбай-1, Талбай-2, Төв аймгийн Заамар сумын нутагт орших Талбай-3, Талбай-4, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутагт орших Талбай-5, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших талбай-6, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Талбай-7, Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Талбай-8, Талбай-9, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт орших Талбай-10, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт орших Талбай-11, Ховд аймгийн Булган сумын нутагт орших Талбай-12 нэртэй талбайнуудад Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 155 дугаар тогтоолуудад нийцүүлэн нэхэмжпэгч “Ч.М.Д” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

“...Нэг. “Ч.М.Д” ХХК-иас тус агентлаг болон Сангийн яамны Төрийн сангаас нийт 235.417.168 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрээр нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч хариу тайлбар болон хэрэгт авагдсан Ашигг малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/1507 тоот албан бичгээр"..нөхөх олговрыг зохих курмын дагуу шийдвэрлэнэ" гэдгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсэн байхад шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй болох нь бусад эаримтаар нотлогдож байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрийг биелүүлээгүй үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй, мөн хуулийн 4 цүгээр зүйлийн 4.2.8-д заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчимд харшилж иэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу гайлбарласан.

Гэтэл захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой тусгайлан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль хүчин төгөлдөр үйлчилж зайгаа бөгөөд мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нөхцөл бүрдээгүй, 132 дугаар рлийн 132.3- д заасан "Захиргааны байгууллагын дансанд байгаа мөнгө нь төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд төлбөрийг дараагийн жилийн төсөвт тусгаж, йрагдуулна" гэсэн ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хийгээгүй байхад уг шүүхийн 624 дүгээр шийдвэрийг биелүүлээгүй Ашигт малтмал, газрын осны газрын үйлдэл нь дээр дурдсан хуулийг зөрчсөн гэсэн шалтгаанаар дахин шинээр захиргааны хэрэг үүсгэж Засгийн газрыг хариуцагчаар татаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан "Нэхэмжпэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа" гэж заасныг зөрчсөн.

Хоёр. Шүүхийн шийдвэрт “Ч.М.Д” ХХК-ийн эзэмшиж байсан хайгуулын 14551Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд хамрагдсан шалтгаанаар хүчингүй болгосныг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасан "...үндэсний аюулгүй байдлын зорилгоор хуулийн дагуу төрийн мэдэлд шилжүүлэн авсан" гэж үзлээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжпэгч нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 14551Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа болох 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө хугацаа сунгах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэпг заасны дагуу тус газрын Кадастрын хэлтэст гаргаагүйгээс уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болж, хуулиар олгосон энэ эрхээ өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас эдлээгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмж оруулсан бөгөөд үүнд "...ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж заасан нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлд хамааралтай байх зохицуулалтаас гадна тухайн талбайг энэ заалтын аль нэг зориулалтаар төрийн мэдэлд авахдаа заавал тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай тохиролцсон, үүнтэй холбоотой аливаа шийдвэрийг Засгийн газар гаргасан байхыг шаардсан байна.

Тэгээд ч Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн

  1. дахь заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар баталж нэмж оруулахдаа 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд буцаан хэрэглэх талаар Ашигт малтмалын тухай хуульд тусгайлан заагаагүй болохыг шүүх анхааралдаа авч хянан үзэхийг хүсч байна.

Гурав. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нийт 12 талбайд түүний гаргасан солбицлын дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гээд харин Засгийн газрын 2015 оны 289, 2016 оны 155 /оны буруу бичсэн/ тогтоолуудаар урт нэртэй хуулийн хилийн заагаас гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаснаар энэ нэхэмжпэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-д "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг зөрчсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг "...ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны ундсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж заасан.

Энэ заалтаар зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж эрдсийн хуримтлал болон нөөц тогтоосон талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай тохиролцож байж шинээр хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалттай.

Гэтэл нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 12 талбай нь энэ заалтад хамаарахгүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн байхад шүүх Засгийн газрын 2015 оны 289, 2016 оны 155 /оны буруу бичсэн/ тогтоолуудаар урт нэртэй хуулийн хилийн заагаас гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг шууд биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д "Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх" гэж заасны дагуу Засгийн газар 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239, 2015 оны 12 дугаар сарын 511 дүгээр тогтоолоор тус тус хайгуулын тусгай зөвшөөрлийн галбайн солбицлыг баталсан бөгөөд энэ талбайгаас өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байгаа. Энэ хилийн заагийг тогтоосон Засгийн газрын тоггоолд заасан талбайд нь Засгийн газрын 2015 оны 289, 2016 оны 155 /оны буруу бичсэн/ тогтоолуудаар урт нэртэй хуулийн хилийн заагаас гаргасан талбайг оруулсан эсэхийг шүүх ямар нотлох баримтаар тогтоосон эсэх нь тодорхойгүй, эсхүл Засгийн газарт дахин шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол батлахыг даалгаад байгаа эсэх нь ойлгомжгүй байна.

Эцэст нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгох зохицуулалтыг хэрэгжүүлэхэд тухайн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ, эрдсийн хуримтал, ордын нөөцийн хэмжээ, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хайгуулын зардал болон бусад гөологи, дэд бүтэц зэрэг асуудлыг Талууд харилцан тохиролцож тогтоосны дараа шинээр олгох талбайд дүйцүүлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой.

Нэхэмжпэгчтэй энд дурдсан асуудлаар тохиролцсон Засгийн газрын шийдвэр, баримт бичгийг гаргуулах болон бусад шаардлагатай хянан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй, мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар шүүх дүгнэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ", 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг тус тус шүүх зөрчиж шийдвэр гаргасан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0543 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Ашигт малтмал газрын дарга Б.Б давж заалдах гомдолдоо:

“Монгол улсын Засгийн газарт холбогдуулан “Ч.М.Д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ныөдрийн 128/ШШ2017/0543 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

  1. “Ч.М.Д” ХХК-иас тус агентлаг болон Сангийн яамны Төрийн сангаас нийт 235.417.168 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч хариу тайлбар болон хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/1507 тоот албан бичгээр"..нөхөх олговрыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ" гэдгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсэн байхад шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй болох нь бусад баримтаар нотлогдож байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрийг биелүүлээгүй үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан эс үйлдэхүй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчимд харшилж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан.

Гэтэл захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой тусгайлан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нөхцөл бүрдээгүй, 132 дугаар зүйлийн 132.3-д заасан "Захиргааны байгууллагын дансанд байгаа мөнгө нь төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд төлбөрийг дараагийн жилийн төсөвт тусгаж, барагдуулна" гэсэн ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хийгээгүй байхад уг шүүхийн 624 дүгээр шийдвэрийг биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын үйлдэл нь дээр дурдсан хуулийг зөрчсөн гэсэн шалтгаанаар дахин шинээр захиргааны хэрэг үүсгэж Засгийн газрыг хариуцагчаар татаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан "нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа" гэж заасныг зөрчсөн.

Шүүхийн шийдвэрт “Ч.М.Д” ХХК-ийн эзэмшиж байсан кайгуулын 14551Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац 5үрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд хамрагдсан шалтгаанаар хүчингүй болгосныг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасан "...үндэсний аюулгүй байдлын зорилгоор хуулийн дагуу гөрийн мэдэлд шилжүүлэн авсан" гэж үзлээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 14551Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа болох 2014 оны 12 дугаар ;арын 08-ны өдрөөс өмнө хугацаа сунгах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу тус газрын Кадастрын хэлтэст гаргаагүйгээс уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болж, хуулиар олгосон энэ эрхээ өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас эдлээгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмж оруулсан бөгөөд үүнд "...ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж заасан нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлд хамааралтай байх зохицуулалтаас гадна тухайн талбайг энэ заалтын аль нэг зориулалтаар төрийн мэдэлд авахдаа заавал тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай тохиролцсон, үүнтэй холбоотой аливаа шийдвэрийг Засгийн газар гаргасан байхыг шаардсан байна.

Тэгээд ч Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дахь заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар баталж нэмж оруулахдаа 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд буцаан хэрэглэх талаар Ашигт малтмалын тухай хуульд тусгайлан заагаагүй болохыг шүүх анхааралдаа авч хянан үзэхийг хүсэж байна.

  1. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагад дурдсан нийт 12 талбайд түүний гаргасан солбицлын дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гээд харин Засгийн газрын 2015 оны 289, 2016 оны 155 /оны буруу бичсэн/ тогтоолуудаар урт нэртэй хуулийн хилийн заагаас гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаснаар энэ нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул шуух Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-д "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг зөрчсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг "...ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж заасан.

Энэ заалтаар зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж эрдсийн хуримтлал болон нөөц тогтоосон талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай тохиролцож байж шинээр хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт.

Гэтэл нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 12 талбай нь энэ заалтад хамаарахгүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн байхад шүүх Засгийн газрын 2015 оны 289, 2016 оны 155 /оны буруу бичсэн/ тогтоолуудаар урт нэртэй хуулийн хилийн заагаас гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг шууд биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д "Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх" гэж заасны дагуу Засгийн газар 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239, 2015 оны 12 дугаар сарын 511 дүгээр тогтоолоор тус тус хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлыг баталсан бөгөөд энэ талбайгаас өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байгаа. Энэ хилийн заагийг тогтоосон Засгийн газрын тогтоолд заасан талбайд нь Засгийн газрын 2015 оны 289, 2016 оны 155 /оны буруу бичсэн/ тогтоолуудаар урт нэртэй хуулийн хилийн заагаас гаргасан талбайг оруулсан эсэхийг шүүх ямар нотлох баримтаар тогтоосон эсэх нь тодорхойгүй, эсхүл Засгийн газарт дахин шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицол батлахыг даалгаад байгаа эсэх нь ойлгомжгүй байна.

Эцэст нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9,1.13 дахь заалтын дагуу энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгох зохицуулалтыг хэрэгжүүлэхэд тухайн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ, эрдсийн хуримтал, ордын нөөцийн хэмжээ, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хайгуулын зардал болон бусад геологи, дэд бүтэц зэрэг асуудлыг Талууд харилцан тохиролцож тогтоосны дараа шинээр олгох талбайд дүйцүүлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ёстой.

Нэхэмжлэгчтэй энд дурдсан асуудлаар тохиролцсон Засгийн газрын шийдвэр, баримт бичгийг гаргуулах болон бусад шаардлагатай хянан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй, мөн нэхэмжпэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар шүүх дүгнэлт гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ", 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг тус тус шүүх зөрчиж шийдвэр гаргасан байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0543 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ч.М.Д” ХХК-аас “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д тус тус заасныг үндэслэн, өргөдлөөр буюу сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайгаас “Ч.М.Д” ХХК-д 15.782 га бүхий талбайн хэмжээнд дүйцүүлэн “Талбай-1 “Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 137.6 га, Талбай-2 Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 163.53 га, Талбай-3 Төв аймгийн Заамар сумын нутагт 396.61 га, Талбай-4 Төв аймгийн Заамар сумын нутагт 387.19 га, Талбай-5 Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутагт 59.15 га, Талбай-6 Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 218.83 га, Талбай-7 Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт 137.33 га, Талбай-8 Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт 3388.89 га, Талбай-9 Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт 873.31, Талбай-10 Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 8034.01, Талбай-11 Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт 1304.02 га, Талбай-12 Ховд аймгийн Булган сумын нутагт 678.3 га нийт 12 талбайд нэр заасан газруудад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Ч.М.Д” ХХК-аас “2008-2014 он хүртэл хугацаанд төлсөн тусгай зөвшөөрлийн нийт төлбөр 91.466.236 төгрөг, 2009-2013 он хүртэл хугацаанд зарцуулсан хайгуулын ажпын нийт зардал 143.950.932 төгрөг буюу нийт 235.417.168 төгрөгийн нөхөх олговрыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрээр нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч “Ч.М.Д” ХХК-д 235,417,168.0 төгрөгийн нөхөх олговор олгохыг Ашигт малтмал, газрын тосны газар, Сангийн яамны Төрийн сангийн газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжпэгчээс дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх талаар хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа талаар тус албаны 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/843 дугаар албан бичгээр “шүүхийн шийдвэр биелүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдэхэд ...асуудлыг холбогдох журмын дагуу Сангийн яам шийдвэрлэх талаар хариу ирүүлсэн. Сангийн яаманд мэдэгдэхэд хариу ирүүлээгүй байна” гэсэн мэдэгдэл, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/1507 дугаар “...нөхөх олговрыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ” гэсэн албан бичгүүд хэрэгт авагдсан байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараас үзэхэд шүүхийн дээрх шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал бий болсон нь тогтоогдохгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүхийн шийдвэр биелүүлээгүй үйлдлийг захиргааны байгууллагын эс үйлдэхүй хэмээн дүгнэж, шүүхийн шийдвэрээр олгох нөхөх олговрыг олгоогүй болох нь тогтоогдсон хэмээн хийсвэр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нийт 12 нэр бүхий талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг шууд даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулна.” гэж заасны дагуу захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулах бөгөөд мөн хуулийн 131 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй, 132 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн талаарх албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй, нэгэнт нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан байхад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар олгох талбайд тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж байгаа нь хуульд нийцээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажпын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 26 дугаар зүйлийн 26.9-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгчийн хувьд тус компанийн эзэмшиж байсан Х\/-014551 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу үйл ажиллагаа явуулах эрх нь хориглогдож, Засгийн газраас тогтоосон хилийн заагт хамрагдсан байх бөгөөд дээрх дурдснаар нөхөх олговрыг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 19.12-т заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгогдох хуульд заасан нөхцөл, шаардлага, үндэслэл бий болоогүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмнө нь эзэмшиж байсан талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төр мэдэлдээ шилжүүлэн авахдаа нөхөх олговрын асуудлыг уг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр олгогдож болохоор хуульд заасан бөгөөд нэхэмжпэгчийн өмнө эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг энэ үндэслэлээр төр мэдэлдээ авсан гэж үзэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0543 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 19 дүгээр зүйлийн 19.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч.М.Д” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д тус тус заасныг үндэслэн, өргөдлөөр буюу сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайгаас “Ч.М.Д” ХХК-д 15.782 га бүхий талбайн хэмжээнд дүйцүүлэн “Талбай-1 “Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 137.6 га, Талбай-2 Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 163.53 га, Талбай-3 Төв аймгийн Заамар сумын нутагт 396.61 га, Талбай-4 Төв аймгийн Заамар сумын нутагт 387.19 га, Талбай-5 Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутагт 59.15 га, Талбай-6 Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 218.83 га, Талбай-7 Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт 137.33 га, Талбай-8 Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт 3388.89 га, Талбай-9 Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт 873.31, Талбай-10 Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт 8034.01, Талбай-11 Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт 1304.02 га, Талбай-12 Ховд аймгийн Булган сумын нутагт 678.3 га нийт 12 талбайд нэр заасан газруудад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжпэгдсэн төлөөлөгч Ж.Б, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б нарын давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ